Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/308

 

 

 

 

 2025        11           20                                               2025/ШЦТ/308

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч М.Гансүх,

Шүүгдэгч С.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт С-ын Ц-т холбогдох 2512000000185 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... оны ...дугаар сарын ...-ний өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт А аймаг, Э  сум, ..-р баг, Ц 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд А аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, Мөн шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн. Б  овогт С-ын Ц /РД:..../,

 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Ц нь  2025 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 4 дүгээр баг, 21 дүгээр байрны гадна байрлах хохирогч Ц.А-ийн эзэмшлийн амбаар буюу тусгайлан хамгаалсан агуулах саванд нэвтэрч, түүний эзэмшлийн Кролан /“CROLAN”/ гэх нэршилтэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 460,000  төгрөгийн хохирол учруулсан,  2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр А аймгийн Э сумын 3 дугаар баг Ц 0000 тоотод оршин суух хохирогч Д.Э-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг чулуугаар цохин эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бор өнгийн модон аяга 8 ширхэг, энгийн газан плитка 1 ширхэг, үхрийн мах 5 килограмм, суран жолоотой хазаар 1 ширхэг, мяндсан ногт 1 ширхэг, суран ташуур 1 ширхэг, суран чөдөр 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид нийт 347,000 төгрөгийн бодит хохирол, 3,500 төгрөгийн хор уршиг учруулсан,   2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 04 цагийн үед А аймгийн Э сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэрт зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Б” нэртэй зочид буудлын зочин хүлээн авах, угтах үйлчилгээний ажилтны албан тасалгааны хэсэгт буюу агуулах саванд нэвтэрч, ажилчдын эд зүйлээ хадгалах шүүгээнээс хохирогч Р.Ц-ийн эзэмшлийн Хонор Экс-7 /HonorX7/ маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 400,000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт бусдад 1,207,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Ц-ыг хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч М.Гансүх: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн,

Шүүгдэгч С.Ц “...буруугаа хүлээн зөвшөөрч байна, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно...” гэсэн  байр суурьтай тус тус оролцсон.

Хохирогч нарт “шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогч нар шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөрөө гаргуулж авна” гэж шүүхэд мэдэгдсэн тул хохирогч нарын эзгүйд шүүх хуралдааныг явуулав.

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:    

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Ц.А  нь 2025 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө өөрийн нийтийн байрны гадна байх амбаараасаа унадаг дугуйгаа хулгайд алдсан...” гэх тэмдэглэл, /1 дүгээр хх-ийн 1 дүгээр хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн “...тус амбаарын хаалганы банзыг цагаан өнгийн будгаар будсан мэт өнгөтэй байх ба хаалга нь цагаан өнгийн ямар нэгэн бичиглэлгүй цоожоор цоожилсон байх бөгөөд цоожийг эвдэлгүйгээр цоож болон амбаарын банзны холбогдох хэсгийг ухаж онгойлгосон мэт байв. Үзлэгийг тус амбаарт орж явуулахад хохирогч Ц.А алдагдсан дугуйны байсан хэсгийг гараар зааж харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 дүгээр хх-ийн 2-6 дугаар хуудас/,

- Хохирогч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манайх А аймгийн Э сумын 00-р баг 00-р байр 00 тоотод амьдардаг. Манай байр нь нийтийн байр бөгөөд манайх гаднаа амбаартай. 2025 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг 30 минутын үед би босоод гэрээс гартал амбаарын хаалга хаалттай цүү нь сул байсан. Тэгээд очоод үзтэл цоожийг ямар нэгэн байдлаар эвдээгүй, банзыг нь цуу татаад дотор нь байсан миний унадаг дугуйг хулгайлаад явсан байсан....Манайх амбаарын хаалгаа байнга цоожилдог. ...Миний алдсан дугуй нь саарал дээр улбар шар, хар өнгө хосолсон, “CROLAN” гэх нэртэй бичиглэлтэй байсан. ...Арааны орчимд гацаатай, нэг талын дөрөөний хамер нь салсан, карланы хэсэгт жижиг хугаралтай байсан. Ажиллагаа бол хэвийн байсан. ...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 11-13 дугаар хуудас/,

- Шинжээч А.Б-ын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 45 дугаартай “...CROLAN маркийн унадаг дугуйны зах зээлийн үнэлгээ ...460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөг байна...” гэх дүгнэлт, /1 дүгээр хх-ийн 18 дугаар хуудас/,

- Эд зүйл хүлээн авсан 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “...С.Ц-аас гаргаж өгсөн 1 ширхэг “CROLAN” гэх бичиглэлтэй унадаг дугуйг хүлээж авч тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 24 дүгээр хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “...Уг үзлэгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 15 минутад А аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн 205 тоот албан өрөөнд эхлүүлэв. Үзлэг хийх эд зүйл нь саарал, шар, хар өнгийн хослолтой, хоёр ширхэг хар өнгийн дугуйтай, хар өнгийн судалтай, раман дээрээ “CROLAN” гэх бичиглэлтэй байв..." гэх тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 25 дугаар хуудас/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “...хохирогч Ц.А-д “CROLAN” гэх нэртэй саарал шаргал, хар өнгийн хослолтой унадаг дугуйг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 35 минутад хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 26-27 дугаар хуудас/,

- Гэрч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2025 оны 05 дугаар сарын 18-ны шөнийн 22 цагаас 2025 оны 05 дугаар сарын 19-ний өглөөний 05 цагийн хооронд цагдаагийн дэд ахлагч Б.Б-ын хамт Э сумын нутагт дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнийн 03 цаг өнгөрч байхад Буян ресторан буудлын урд засмал зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэн явж байтал Э сумын 3-р баг Ц 1-4 тоотод оршин суудаг Ц хочит Ц гэх залуу саарал өнгийн унадаг дугуй түрсэн байдалтай явж байсан. Тэгээд би хамтрагчийн хамт тус залууг таньдаг болохоор явж очоод шөнийн цагаар юун дугуй түрээд явж байгаа талаар асуутал Ар ус ундарга компанийн арын 21 дүгээр нийтийн байрны урд амбаараас унадаг дугуй хулгайлсан. Тэгээд тус унадаг дугуйгаа түрээд явж байна гэж хэлсэн....Саарал, шар, хар өнгөний хослолтой, “CROLAN” гэх бичиглэлтэй унадаг дугуй байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31-32 дугаар хуудас/,

- Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Цагдаагийн дэд ахлагч Г.А-ийн хамт байсан. Шөнийн 03 цаг өнгөрч байхад Буян ресторан буудлын урд засмал зам дээр үүрэг гүйцэтгэж байтал Э сумын 3-р баг Ц .... тоотод оршин суудаг Ц  хочит Ц гэх залуу саарал өнгийн унадаг дугуй түрсэн байдалтай явж байсан. Тэгээд би Г.А-ийн хамт тус залууг таньдаг болохоор явж очоод шөнийн цагаар юун дугуй түрээд явж байгаа талаар асуутал Ар ус ундарга компанийн арын 21 дүгээр нийтийн байрны урд амбаараас унадаг дугуй хулгайлсан. Тэгээд тус унадаг дугуйгаа түрээд явж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36-37 дугаар хуудас/,

- Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...унадаг дугуй манай амбаарын дотор хэсэгт байсан. Амбаар маань энэ үед цоожтой байсан бөгөөд хулгайч унадаг дугуйг хулгайлахдаа амбаарын цоожийг эвдэлгүйгээр цоожны хажуугаар нь байсан цоожны цүүгээр сугалаад аваад явсан байсан...” гэх  мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 41-42 дугаар хуудас/,

- Хохирогч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...Миний алдагдсан гэх унадаг дугуй нь манай амбаарын дотор хэсэгт байсан. Мөн энэ үед амбаар цоожтой байсан бөгөөд хулгайч унадаг дугуйг хулгайлахдаа амбаарын цоожийг эвдэлгүйгээр цоожны хажуугаар нь байсан цүүг сугалаад унадаг дугуйг хулгайлаад явсан байсан.  ...Надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй унадаг дугуйгаа бүрэн бүтэн олж авсан. Мөн манай амбаарын ямар нэгэн эвдэрч гэмтсэн зүйл байхгүй. Цоожны цүүг мулталж унадаг дугуйг хулгайлсан учир цоожны цүү эвдэрсэн зүйлгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

- Яллагдагч С.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 88-89 дүгээр хуудас/,

- Хохирогч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...Уг амбаар миний өөрийн эзэмшлийн амбаар байгаа юм. ...Би унадаг дугуйг авснаас хойш өвөл зунгүй байнга уг амбаартаа хийдэг байсан.   ...Намайг дугуйгаа амбаартаа хадгалдгийг манай байрныхан бүгдээрээ мэднэ.  ...Яг манай амбаар луу харсан камер байхгүй байна лээ. Би дугуйгаа хулгайд алдсаны дараа тэр хавийн камеруудыг орж харж байсан юм...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 94-95 дугаар хуудас,/

- Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...Манай нөхөр унадаг дугуйгаа байнга амбаартаа хийдэг өөр хийх газар байдаггүй байр гадна нь ил тавьж орхидоггүй юм. Тэр дугуй хулгайд алдахын өмнөх орой би өөрөө уг унадаг дугуйг амбаартаа оруулж амбаарыг цоожлоод түлхүүрээ гэртээ оруулсан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 98-99 дүгээр хуудас,/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “...Д.Э-ийн эзэмшлийн монгол гэрт 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хулгай орж, эд зүйлс алдагдсан...” гэх тэмдэглэл, /1 дүгээр хх-ийн 145 дугаар хуудас,/

- Хохирогч Д.Э-ийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “...Би А аймгийн Э сумын “Хасу” худалдааны төвийн зах дээр бараа зарж ажилладаг. Манай гэр А аймгийн Э сумын 00 дугаар баг Ц 00 тоот хашаанд байдаг. Би өглөө болгон ажилдаа явахдаа гэрээ цоожоор цоожлоод явдаг. Тэгтэл 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр намайг ажилдаа явсан хойгуур өдрийн цагаар цоожтой байсан манай монгол гэрийн цоожийг Ц хороололд байдаг Ц  хочит Ц эвдэж орж гэрт байсан 8 ширхэг бор өнгийн модон аяга, 1 ширхэг газан плитка, 5 кг орчим үхрийн хавирга, 1 ширхэг суран жолоотой суран хазаар, 1 ширхэг мяндсан ногт, 1 ширхэг суран ташуур, 1 ширхэг суран чөдөр зэргийг хулгайлан авч явж байхад манай урд хашааны айлын 2 эрэгтэй хүүхэд харж гар утсан дээрээ бичлэг хийж авсан байсан. Тийм учраас би цагдаагийн байгууллагад хандаж байна....Монгол гэрийн дотор баруун хэсэгт байх цагаан өнгийн хөлдөөгчид байсан 5 кг орчим үхрийн хавирга, зүүн талд байх тогооны шүүгээнд байсан хар савтай газан плитка, 8 ширхэг модон аяга мөн дээрх тогооны шүүгээнд байсан, суран эдлэлүүд нь гэрийн хойно байх ширээн дээр байсан....Би алдсан 8 ширхэг аяга тус бүрээ дунджаар 15.000 төгрөгөөр, үхрийн махаа кг-ийн 13.000 төгрөгөөр, газан плитка 40.000 төгрөгөөр, суран жолоотой хазаараа 45.000 төгрөгөөр, мяндсан ногтоо 7.000 төгрөгөөр, суран ташуураа 20.000 төгрөгөөр, суран чөдрөө 40.000 төгрөгөөр нийт алдсан эд зүйлсээ 312.000 төгрөгөөр үнэлж байна. ...Би монгол гэрээ нэр, загварыг нь мэдэхгүй хужаа цоожоор цоожилсон байсан. Цоожоо 3.500 төгрөгөөр худалдан авч байсан. Худалдан авсан үнээр нь үнэлнэ. ...Манай гэрийн ойр орчимд ямар нэгэн хяналтын камер байхгүй. ...Тиймээ би ийш тийшээ явахдаа гэрээ байнга цоожилж явдаг....Манай гэрийн цоож 3 ширхэг түлхүүртэй. Тус түлхүүрүүд нь зөвхөн надад байдаг. Тухайн үед гэрийн түлхүүр манай байшинд байсан. Байшин цоожтой байсан....Тухайн үед би гэртээ дүү Үүрийнцолмонгийн хамт байдаг байсан бөгөөд гэмт хэрэг болох үед төрсөн дүү Үүрийнцолмон бид хоёр гэртээ байхгүй, би зах дээр ажил дээрээ дүү маань гадуур ажилтай явж байсан. ...Манай дүү гэрийн түлхүүр хаана байдгийг мэднэ. Дүү гэр рүү орохоор болбол түлхүүрээр онгойлгоод л орно. ...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохгүй....Би хулгайд алдсан эд зүйлсээ олж авч хохиролгүй болмоор байна...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 150-152 дугаар хуудас,/

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “...Хэргийн газрын нөхөн үзлэгийг хохирогчийн мэдүүлснээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэх монгол гэрийн хаалганы хэсгээс эхлэн цагийн зүүний дагуу явуулав. Тус монгол гэрийн хаалга нь шар өнгөтэй, гадуураа цайвар өнгийн дулаалга мэт зүйлтэй байх ба хаалганы цүү хэсгээс зэвэрч гандсан хар мэт өнгийн эвдэрсэн шинжтэй цоож зүүсэн байдалтай, цоожийг нягталж харвал цаад цүүг нь эвдэлгүйгээр, хатуу биетээр цоожийг цохиж эвдэлсэн шинжтэй байв. Үзлэгийг цааш монгол гэрт орж цагийн зүүний дагуу явуулж хохирогчоор алдагдсан эд зүйлс байсан хэсгийг заалгуулахад гэрийн дотор хэсэгт ертөнцийн зүгээр баруун хатавчийн хэсэгт байх цагаан өнгийн 130x70 см-ийн хэмжээтэй хөлдөөгчинд 5 кг орчим үхрийн хавирга, гэрийн хоймор хэсэгт байх хээ бүхий шар өнгөтэй 150x60 см-ийн хэмжээтэй шар өнгийн ширээн дээр алдагдсан гэх суран эдлэлүүд, гэрийн зүүн урд байх шаргал өнгийн тогооны шүүгээнд алдагдсан гэх газан  плитка, 8 ширхэг модон аяга байсан зэргийг сэргээн дүрсэлж байв...” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, /1 дүгээр хх-ийн 155-159 дүгээр хуудас,/

- Шинжээч А.Б-ын 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 65 дугаартай “...Зах зээлийн дундаж үнээр бор өнгийн модон аяга 8 ширхэг 120.000 төгрөг, энгийн газан плитка 1 ширхэг 40.000 төгрөг, үхрийн мах 5 кг 75.000 төгрөг, хятад цоож 1 ширхэг 3.500 төгрөг, суран жолоотой хазаар 1 ширхэг 45.000 төгрөг, мяндсан ногт 1 ширхэг 7.000 төгрөг, суран ташуур 1 ширхэг 20.000 төгрөг, суран чөдөр 1 ширхэг 40.000 төгрөг, ...Үнэлгээний дүн нийт 350.500 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт, /1 дүгээр хх-ийн 164 дүгээр хуудас,/

- Насанд хүрээгүй гэрч Н.Н-ын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “...Би 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 10 минутын үед Э сумын 0-р баг Ц хорооллын 00 дугаар гудамд найз Тэнгисийн хамт тоглож байтал Ц цоглог Ц  буюу Ц ах манай гудамд амьдардаг Э  эгчийн хашааны гадна гүйдэг хаалга онгорхой байх үеэр хашаа руу нь орж хашаанд байсан. Э  эгчийн монгол гэрийн хаалганы цоожийг чулуугаар цохиж онгойлгож ороод гэрээс нь мах, бор өнгийн модон аяганууд, газан плитка, тэгээд өөр эд зүйлсийг уут юм уу багаж хийдэг хар уут шиг зүйлд хийгээд гэрээс хулгайлан гарч ирж байсан. Энэ үед найз Тэнгис бид хоёр Тэнгисийн гар утсан дээр бичлэг хийгээд авсан. Бичлэгт монгол гэрийн хаалганы цоожийг чулуугаар цохиж байгаа үе нь бичигдээгүй. Гэхдээ монгол гэрийн цоожтой байсан хаалганы цоожийг Ц ах чулуугаар цохиж эвдсэн. Тэгээд гэрээс эд зүйлсийг хулгайлаад яваад өгсөн.... Э  эгчийг нэг гудманд байдаг болохоороо таньдаг болсон. Ц ах нь Ц байдаг бөгөөд гудмаар өөрийгөө намайг Ц цоглог Ц, Бор толгойн борлог Ц , Ирээдүйгийн эрлэг Ц  гээд архи уухаараа яриад яваад байдаг. Мөн Ц  ах хулгай хийдэг тийм болохоор би сайн танина. ...Ц буюу Ц ах ганцаараа Э  эгчийн монгол гэрийн хаалганы цоожийг чулуугаар эвдэн орсон.... Э эгч зах дээр ажилладаг бөгөөд монгол гэрийнхээ хаалгыг байнга цоожилж явдаг. Хулгай гарах үед ч гэсэн гэр нь цоожтой байсан....Нүдэнд ил харагдах нь газан плитка, бор өнгийн модон аяганууд, мах зэрэг харагдсан. Мөн ууттай зүйл авч гарсан. Уутан дотор нь суран эдлэл байсан байх....Хэрэг болох үед Ц буюу Ц ганцаараа явсан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 172-174 дүгээр хуудас,/

- Насанд хүрээгүй гэрч Н.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 10 минутын үед Э сумын 00-р баг Ц хорооллын 7 дугаар гудамд найз Н-ын хамт тоглож байтал Ц цоглог Ц  буюу Ц ах манай гудмын 00 тоотод оршин суух Э  эгчийн хашааны гадна гүйдэг хаалга онгорхой байх үеэр хашаа руу нь орж улмаар хашаанд байсан. Э  эгчийн монгол гэрийн хаалганы цоожийг чулуугаар цохиж онгойлгож ороод гэрээс нь мах, бор өнгийн модон аяганууд, газан плитка, тэгээд өөр эд зүйлсийг уут юм уу багаж хийдэг хар уут шиг зүйлд хийгээд гэрээс хулгайлан гарч ирж байсан. Энэ үед найз Н  бид хоёр гар утсан дээрээ бичлэг хийгээд авсан. Бичлэгт монгол гэрийн хаалганы цоожийг чулуугаар цохиж байгаа үе нь бичигдээгүй. Гэхдээ монгол гэрийн цоожтой байсан хаалганы цоожийг Ц ах чулуугаар цохиж эвдсэн. Тэгээд гэрээс эд зүйлсийг хулгайлаад яваад өгсөн....Ц  буюу Ц ах ганцаараа Э  эгчийн монгол гэрийн хаалганы цоожийг чулуугаар эвдэн орсон.... Энэбиш эгч зах дээр ажилладаг бөгөөд монгол гэрийнхээ хаалгыг байнга цоожилж явдаг. Хулгай гарах үед ч гэсэн гэр нь цоожтой байсан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 177-179 дүгээр хуудас,/

- Гэрч Д.Ү-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би А аймгийн Э сумын зах дээр эгч Э-ийн ажилд туслахаар ажилладаг.... Би А аймгийн Э сумын 00-р баг Ц 0000 тоотод өөрийн төрсөн эгч Э-ийн хамт амьдардаг. Мөн миний өөрийн гэр Ц хороололд  байдаг.  2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн Ц байх гэртээ байсан. Тэгээд байж байтал эгч Э надад хандан гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би эгчийн гэрт хулгай орж эд зүйлс алдагдсан талаар мөн Ц гэх хүн хулгай хийсэн талаар мэдсэн.... Надад эгчийн байшин гэр аль алиных нь түлхүүр байхгүй. Хаана байдаг талаар би мэдэхгүй байна. Эгч өөрөө л байнга түлхүүрээ авч явдаг байх.... Эгч гэрээсээ гарах болгондоо гэрийн хаалгаа байнга цоожилдог. Тухайн үед ч мөн цоожилсон гэсэн....Би Ц хочит Ц гэх хүнийг зүс танина. Гэхдээ нийлж нөхөрлөдөг найз нөхдийн холбоо хамаарал байхгүй....Би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 183-185 дугаар хуудас,/

- Иргэний нэхэмжлэгч Г.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Надад нэхэмжлэх зүйл байна. Тус цагдаагийн газарт шалгагдаж байгаа гомдол, мэдээллийн 1711 дугаартай гомдолд цагдаагийн газрын төсвөөс “300.000 төгрөгийг алдагдсан гэх 1 ширхэг газан плитка, 8 ширхэг бор өнгийн модон аяга, 5 киллограмм үхрийн хавирга, 1 ширхэг суран жолоотой хазаар, 1 ширхэг мяндсан ногт, 1 ширхэг суран ташуур, 1 ширхэг суран чөдөр, 1 ширхэг эвдэрсэн хятад цоож зэргийн зах зээлийн үнэлгээг шинжээч А.Б-аар гаргуулах ажиллагаанд зарцуулсан. Тийм учраас тус мэргэжлийн шинжээч А.Б-аар гаргуулсан шинжээчийн дүгнэлтийн зардал буюу 160.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 188-189 дүгээр хуудас,/

- Эд зүйл хүлээн авсан “...Насанд хүрээгүй гэрч Н.Т-ээс гаргаж өгсөн 1 ширхэг CD-г 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл, /1 дүгээр хх-ийн 190 дүгээр хуудас,/

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн “...Тухайн CD дээрх дүрс бичлэг нь нийт 1 минут 48 секундын урттай байв. Уг бичлэг дээр хашааны болон монгол гэрийн хаалгыг дэлгэсэн байдалтай байх бөгөөд дүрс бичлэгийн 44 дэх секунтад бараан мэт өнгийн саравчтай малгайтай, цэнхэр энгийн яактай, хар өнгийн өмдтэй, 45-50 орчим насны эрэгтэй хүн монгол гэрээс баруун гартаа эд материал зүүн гартаа уутанд хийсэн эд зүйлс зэргийг барьж гарч ирж байгаа үеийн дүрс бичлэг байх зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна...” гэх тэмдэглэл, /1 дүгээр хх-ийн 192-193 дугаар хуудас,/

- Яллагдагч С.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 244-245 дугаар хуудас,/

- Хохирогч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатан дахин өгсөн  “...Бичлэгийг үзлээ. Бичлэг дээр гарч байгаа хүнийг Ц гэдэг захаар архи уугаад хулгай хийгээд яваад байдаг хүн байна. Манай гэрээс барьж гарч ирж байгаа эд зүйлс нь манай гэрээс хулгайд алдагдсан эд зүйлс мөн. Хаалга хаахдаа газарт тавьсан зүйлс манайхаас алдагдсан аяганууд байна, харин элгэндээ нааж тэвэрсэн байгаа нь газан плитка, ууттай мах, хазаар зэрэг зүйлсийг элгэндээ нааж тэвэрсэн байна. Манай гэрээс алдагдсан эд зүйлс мөн байна....Би гомдолтой байна. Хохирол төлбөрөө барагдуулж аваагүй. Хөрөнгийн үнэлгээгээр үнэлэгдсэн үнийн дүнгээр нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, /2 дугаар хх-ийн 111 дүгээр  хуудас,/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “...2025 оны 07 дугаар сарын 10-ны өглөөний 04-06 цагийн хоородн А аймгийн Э сумын 00 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Б ” буудлаас өөрийн эзэмшлийн Honor X7 маркийн гар утсаа хулгайд алдсан...” гэх тэмдэглэл, /2 дугаар хх-ийн 5 дугаар  хуудас,/

- Хохирогч Р.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...Би А аймгийн Э сумын 00 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Б ” нэртэй буудалд ресепшин ажилтай. 2025 оны 07 дугаар сарын 09-10 нд шилжих шөнө би буудалдаа ресепшинээр ажиллаж байгаад 2025 оны 07 дугаар сарын 10-ны үүрийн 04-06 цагийн хооронд 1 давхарт текний арын өрөөнд унтаж амарч байсан юм. Энэ үедээ текний доор шүүгээн дотор өөрийн эзэмшлийн Ноonor X7 маркийн гар утсаа хийсэн байсан. Тэгээд 06 цагийн үед сэрээд утсаа шүүгээнээс авах гэтэл гар утас алга болсон байсан. Тэгэхээр нь буудлынхаа дотор хэсгийн хяналтын камерыг шүүж үзтэл Ц  хочит Ц гэх 40 гаруй насны залуу буудалд орж ирж текний араар орж шүүгээнд байсан миний гар утсыг хулгайлан авч гадуур хувцасныхаа дотор талын хармай руу хийгээд гарч байгаа бичлэг олдсон. Тийм учраас би цагдаагийн байгууллагад хандаж байна. Буудалд хүмүүс байрладаг учир буудлын хаалгыг цоожлохгүй унтдаг. Гар утас алга болох үед ч гэсэн буудлын хаалга цоожгүй онгорхой байсан. Шүүгээ цоожгүй, шургуулгыг нь хаасан байдалтай байдаг. Хэрэг болох үед ч дээрх байдалтай байсан. Би гар утсаа 2025 оны 02 дугаар сард (өдрийг нь сайн санахгүй байна) А аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг Мобиком ХХК-ийн салбараас 699.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний алдсан гэх гар утас нь ногоон өнгөтэй, шилэн наалт нь хагарсан, кейсгүй, эвдрэл гэмтэл гэх зүйлгүй хэвийн ажиллагаатай, Honor X7 нэртэй гар утас байсан. ...буудлын камерын цаг зөрдөг. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг, /2 дугаар хх-ийн 10-12 дугаар  хуудас,/

- Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн шинжээч Э.Даваасүрэнгийн 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №2743 дугаартай эд зүйлсийн үнэлгээг 400.000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт, /2 дугаар хх-ийн 19-22 дугаар  хуудас,/

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “...Хэргийн газрын нөхөн үзлэгийг “Бамбар” буудлын хаалгаар орж текний хэсгээс цагийн зүүний дагуу хийхээр тогтов. Уг тек нь цагаан алаг өнгөтэй, саарал өнгийн чулуун тавцантай 140 см өндөртэй, 230 см урт хэмжээтэй байх бөгөөд хохирогч Р.Ц хэлэхдээ текний арын 4 ширхэг шүүгээний орох хэсгийн эхний шүүгээнд алдсан гэх ногоон Honor X7 маркийн гар утас байсан гэж сэргээн дүрсэлж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /2 дугаар хх-ийн 25-29 дүгээр  хуудас,/

- Эд зүйл буюу бичлэг бүхий сидиг хүлээн авсан тэмдэглэл, /2 дугаар хх-ийн 31 дүгээр  хуудас,/

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /2 дугаар хх-ийн 32-33 дугаар  хуудас,/

-  Эд зүйл буюу Honor X7 маркийн гар утсыг хүлээн авсан тэмдэглэл, /2 дугаар хх-ийн 35 дугаар  хуудас,/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /2 дугаар хх-ийн 36 дугаар  хуудас,/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /2 дугаар хх-ийн 37-38 дугаар  хуудас,/

- А аймаг дахь “Мобиком” салбарын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн № 151 дугаартай тодорхойлолт, /2 дугаар хх-ийн 70 дугаар  хуудас,/

- Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Гадны хүн орохыг хориглоно гэсэн тэмдэг тэмдэглэгээ бол байхгүй гэхдээ текний хэсэг рүү ямар нэгэн гадны хүн нэвтэрч болохгүй. Текний хэсэгт зөвхөн ресепшн л байх ёстой. Үүнийг тэмдэглэгээ хийгээгүй байлаа ч гадны хүн мэдэх учиртай. Мөн байгууллагын дотоод журамд текний хэсэг рүү гадны хүн нэвтэрч болохгүй гэсэн заалт байгаа. Байгууллагын самбар дээр мөн текний хэсэгт гадны хүн нэвтэрч болохгүй гэж бичсэн байгаа...” гэх мэдүүлэг, /2 дугаар хх-ийн 75-76 дугаар  хуудас,/

- Яллагдагч С.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би өмгөөлөгч оролцуулахгүй...” гэх мэдүүлэг, /2 дугаар хх-ийн 86-87 дугаар  хуудас,/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

2025 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 00 дүгээр баг, 00 дүгээр байрны гадна байрлах амбаараас унадаг дугуй алдагдсан,

2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр А аймгийн Э сумын 00 дугаар баг Ц 00 тоотод байрлалтай гэрээс бор өнгийн модон аяга 8 ширхэг, энгийн газан плитка 1 ширхэг, үхрийн мах 5 килограмм, суран жолоотой хазаар 1 ширхэг, мяндсан ногт 1 ширхэг, суран ташуур 1 ширхэг, суран чөдөр 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан,

2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 04 цагийн үед А аймгийн Э сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэрт зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Б ” нэртэй зочид буудлын зочин хүлээн авах, угтах үйлчилгээний ажилтны албан тасалгааны хэсэгт байх ажилчдын эд зүйлээ хадгалах шүүгээнээс Хонор Экс-7 /HonorX7/ маркийн гар утас алдагдсан  гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Шүүгдэгч С.Ц нь үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Ц.А нь 2025 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө өөрийн нийтийн байрны гадна байх амбаараасаа унадаг дугуйгаа хулгайд алдсан...” гэх тэмдэглэл,

- Хэргийн газрын үзлэг хийсэн “...тус амбаарын хаалганы банзыг цагаан өнгийн будгаар будсан мэт өнгөтэй байх ба хаалга нь цагаан өнгийн ямар нэгэн бичиглэлгүй цоожоор цоожилсон байх бөгөөд цоожийг эвдэлгүйгээр цоож болон амбаарын банзны холбогдох хэсгийг ухаж онгойлгосон мэт байв. Үзлэгийг тус амбаарт орж явуулахад хохирогч Ц.А алдагдсан дугуйны байсан хэсгийг гараар зааж харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- Хохирогч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манайх А аймгийн Э сумын 4-р баг 21-р байр 6 тоотод амьдардаг. Манай байр нь нийтийн байр бөгөөд манайх гаднаа амбаартай. 2025 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг 30 минутын үед би босоод гэрээс гартал амбаарын хаалга хаалттай цүү нь сул байсан. Тэгээд очоод үзтэл цоожийг ямар нэгэн байдлаар эвдээгүй, банзыг нь цуу татаад дотор нь байсан миний унадаг дугуйг хулгайлаад явсан байсан....Манайх амбаарын хаалгаа байнга цоожилдог. ...Миний алдсан дугуй нь саарал дээр улбар шар, хар өнгө хосолсон, “CROLAN” гэх нэртэй бичиглэлтэй байсан. ...Арааны орчимд гацаатай, нэг талын дөрөөний хамер нь салсан, карланы хэсэгт жижиг хугаралтай байсан. Ажиллагаа бол хэвийн байсан. ...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг,

- Шинжээч А.Бямбажавын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 45 дугаартай “...CROLAN маркийн унадаг дугуйны зах зээлийн үнэлгээ ...460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөг байна...” гэх дүгнэлт,

- Эд зүйл хүлээн авсан 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “...С.Ц-аас гаргаж өгсөн 1 ширхэг “CROLAN” гэх бичиглэлтэй унадаг дугуйг хүлээж авч тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 24 дүгээр хуудас/,

- Эд зүйлд үзлэг хийсэн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “...Уг үзлэгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 15 минутад А аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн 205 тоот албан өрөөнд эхлүүлэв. Үзлэг хийх эд зүйл нь саарал, шар, хар өнгийн хослолтой, хоёр ширхэг хар өнгийн дугуйтай, хар өнгийн судалтай, раман дээрээ “CROLAN” гэх бичиглэлтэй байв..." гэх тэмдэглэл

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “...хохирогч Ц.А-д “CROLAN” гэх нэртэй саарал шаргал, хар өнгийн хослолтой унадаг дугуйг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 35 минутад хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- Гэрч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2025 оны 05 дугаар сарын 18-ны шөнийн 22 цагаас 2025 оны 05 дугаар сарын 19-ний өглөөний 05 цагийн хооронд цагдаагийн дэд ахлагч Б.Бямбанямын хамт Э сумын нутагт дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнийн 03 цаг өнгөрч байхад Буян ресторан буудлын урд засмал зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэн явж байтал Э сумын 3-р баг Ц 1-4 тоотод оршин суудаг Ц  хочит Ц гэх залуу саарал өнгийн унадаг дугуй түрсэн байдалтай явж байсан. Тэгээд би хамтрагчийн хамт тус залууг таньдаг болохоор явж очоод шөнийн цагаар юун дугуй түрээд явж байгаа талаар асуутал Ар ус ундарга компанийн арын 21 дүгээр нийтийн байрны урд амбаараас унадаг дугуй хулгайлсан. Тэгээд тус унадаг дугуйгаа түрээд явж байна гэж хэлсэн....Саарал, шар, хар өнгөний хослолтой, “CROLAN” гэх бичиглэлтэй унадаг дугуй байсан..." гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Цагдаагийн дэд ахлагч Г.А-ийн хамт байсан. Шөнийн 03 цаг өнгөрч байхад Буян ресторан буудлын урд засмал зам дээр үүрэг гүйцэтгэж байтал Э сумын 3-р баг Ц 1-4 тоотод оршин суудаг Ц хочит Ц гэх залуу саарал өнгийн унадаг дугуй түрсэн байдалтай явж байсан. Тэгээд би Г.А-ийн хамт тус залууг таньдаг болохоор явж очоод шөнийн цагаар юун дугуй түрээд явж байгаа талаар асуутал Ар ус ундарга компанийн арын 21 дүгээр нийтийн байрны урд амбаараас унадаг дугуй хулгайлсан. Тэгээд тус унадаг дугуйгаа түрээд явж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...унадаг дугуй манай амбаарын дотор хэсэгт байсан. Амбаар маань энэ үед цоожтой байсан бөгөөд хулгайч унадаг дугуйг хулгайлахдаа амбаарын цоожийг эвдэлгүйгээр цоожны хажуугаар нь байсан цоожны цүүгээр сугалаад аваад явсан байсан...” гэх  мэдүүлэг

- Хохирогч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...Миний алдагдсан гэх унадаг дугуй нь манай амбаарын дотор хэсэгт байсан. Мөн энэ үед амбаар цоожтой байсан бөгөөд хулгайч унадаг дугуйг хулгайлахдаа амбаарын цоожийг эвдэлгүйгээр цоожны хажуугаар нь байсан цүүг сугалаад унадаг дугуйг хулгайлаад явсан байсан.  ...Надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй унадаг дугуйгаа бүрэн бүтэн олж авсан. Мөн манай амбаарын ямар нэгэн эвдэрч гэмтсэн зүйл байхгүй. Цоожны цүүг мулталж унадаг дугуйг хулгайлсан учир цоожны цүү эвдэрсэн зүйлгүй...” гэх мэдүүлэг,

- Яллагдагч С.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

- Хохирогч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...Уг амбаар миний өөрийн эзэмшлийн амбаар байгаа юм. ...Би унадаг дугуйг авснаас хойш өвөл зунгүй байнга уг амбаартаа хийдэг байсан.   ...Намайг дугуйгаа амбаартаа хадгалдгийг манай байрныхан бүгдээрээ мэднэ.  ...Яг манай амбаар луу харсан камер байхгүй байна лээ. Би дугуйгаа хулгайд алдсаны дараа тэр хавийн камеруудыг орж харж байсан юм...” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...Манай нөхөр унадаг дугуйгаа байнга амбаартаа хийдэг өөр хийх газар байдаггүй байр гадна нь ил тавьж орхидоггүй юм. Тэр дугуй хулгайд алдахын өмнөх орой би өөрөө уг унадаг дугуйг амбаартаа оруулж амбаарыг цоожлоод түлхүүрээ гэртээ оруулсан...” гэх мэдүүлэг,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “...Д.Э-ийн эзэмшлийн монгол гэрт 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хулгай орж, эд зүйлс алдагдсан...” гэх тэмдэглэл,

- Хохирогч Д.Э-ийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “...Би А аймгийн Э сумын “Хасу” худалдааны төвийн зах дээр бараа зарж ажилладаг. Манай гэр А аймгийн Э сумын 3 дугаар баг Ц 00 тоот хашаанд байдаг. Би өглөө болгон ажилдаа явахдаа гэрээ цоожоор цоожлоод явдаг. Тэгтэл 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр намайг ажилдаа явсан хойгуур өдрийн цагаар цоожтой байсан манай монгол гэрийн цоожийг Ц хороололд байдаг Ц хочит Ц эвдэж орж гэрт байсан 8 ширхэг бор өнгийн модон аяга, 1 ширхэг газан плитка, 5 кг орчим үхрийн хавирга, 1 ширхэг суран жолоотой суран хазаар, 1 ширхэг мяндсан ногт, 1 ширхэг суран ташуур, 1 ширхэг суран чөдөр зэргийг хулгайлан авч явж байхад манай урд хашааны айлын 2 эрэгтэй хүүхэд харж гар утсан дээрээ бичлэг хийж авсан байсан. Тийм учраас би цагдаагийн байгууллагад хандаж байна....Монгол гэрийн дотор баруун хэсэгт байх цагаан өнгийн хөлдөөгчид байсан 5 кг орчим үхрийн хавирга, зүүн талд байх тогооны шүүгээнд байсан хар савтай газан плитка, 8 ширхэг модон аяга мөн дээрх тогооны шүүгээнд байсан, суран эдлэлүүд нь гэрийн хойно байх ширээн дээр байсан....Би алдсан 8 ширхэг аяга тус бүрээ дунджаар 15.000 төгрөгөөр, үхрийн махаа кг-ийн 13.000 төгрөгөөр, газан плитка 40.000 төгрөгөөр, суран жолоотой хазаараа 45.000 төгрөгөөр, мяндсан ногтоо 7.000 төгрөгөөр, суран ташуураа 20.000 төгрөгөөр, суран чөдрөө 40.000 төгрөгөөр нийт алдсан эд зүйлсээ 312.000 төгрөгөөр үнэлж байна. ...Би монгол гэрээ нэр, загварыг нь мэдэхгүй хужаа цоожоор цоожилсон байсан. Цоожоо 3.500 төгрөгөөр худалдан авч байсан. Худалдан авсан үнээр нь үнэлнэ. ...Манай гэрийн ойр орчимд ямар нэгэн хяналтын камер байхгүй. ...Тиймээ би ийш тийшээ явахдаа гэрээ байнга цоожилж явдаг....Манай гэрийн цоож 3 ширхэг түлхүүртэй. Тус түлхүүрүүд нь зөвхөн надад байдаг. Тухайн үед гэрийн түлхүүр манай байшинд байсан. Байшин цоожтой байсан....Тухайн үед би гэртээ дүү Үүрийнцолмонгийн хамт байдаг байсан бөгөөд гэмт хэрэг болох үед төрсөн дүү Үүрийнцолмон бид хоёр гэртээ байхгүй, би зах дээр ажил дээрээ дүү маань гадуур ажилтай явж байсан. ...Манай дүү гэрийн түлхүүр хаана байдгийг мэднэ. Дүү гэр рүү орохоор болбол түлхүүрээр онгойлгоод л орно. ...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохгүй....Би хулгайд алдсан эд зүйлсээ олж авч хохиролгүй болмоор байна...” гэх мэдүүлэг,

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “...Хэргийн газрын нөхөн үзлэгийг хохирогчийн мэдүүлснээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэх монгол гэрийн хаалганы хэсгээс эхлэн цагийн зүүний дагуу явуулав. Тус монгол гэрийн хаалга нь шар өнгөтэй, гадуураа цайвар өнгийн дулаалга мэт зүйлтэй байх ба хаалганы цүү хэсгээс зэвэрч гандсан хар мэт өнгийн эвдэрсэн шинжтэй цоож зүүсэн байдалтай, цоожийг нягталж харвал цаад цүүг нь эвдэлгүйгээр, хатуу биетээр цоожийг цохиж эвдэлсэн шинжтэй байв. Үзлэгийг цааш монгол гэрт орж цагийн зүүний дагуу явуулж хохирогчоор алдагдсан эд зүйлс байсан хэсгийг заалгуулахад гэрийн дотор хэсэгт ертөнцийн зүгээр баруун хатавчийн хэсэгт байх цагаан өнгийн 130x70 см-ийн хэмжээтэй хөлдөөгчинд 5 кг орчим үхрийн хавирга, гэрийн хоймор хэсэгт байх хээ бүхий шар өнгөтэй 150x60 см-ийн хэмжээтэй шар өнгийн ширээн дээр алдагдсан гэх суран эдлэлүүд, гэрийн зүүн урд байх шаргал өнгийн тогооны шүүгээнд алдагдсан гэх газан  плитка, 8 ширхэг модон аяга байсан зэргийг сэргээн дүрсэлж байв...” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт,

- Шинжээч А.Б-ын 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 65 дугаартай “...Зах зээлийн дундаж үнээр бор өнгийн модон аяга 8 ширхэг 120.000 төгрөг, энгийн газан плитка 1 ширхэг 40.000 төгрөг, үхрийн мах 5 кг 75.000 төгрөг, хятад цоож 1 ширхэг 3.500 төгрөг, суран жолоотой хазаар 1 ширхэг 45.000 төгрөг, мяндсан ногт 1 ширхэг 7.000 төгрөг, суран ташуур 1 ширхэг 20.000 төгрөг, суран чөдөр 1 ширхэг 40.000 төгрөг, ...Үнэлгээний дүн нийт 350.500 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт,

- Насанд хүрээгүй гэрч Н.Н-ын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “...Би 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 10 минутын үед Э сумын 3-р баг Ц хорооллын 00 дугаар гудамд найз Т-ийн хамт тоглож байтал Ц цоглог Ц буюу Ц ах манай гудамд амьдардаг Э  эгчийн хашааны гадна гүйдэг хаалга онгорхой байх үеэр хашаа руу нь орж хашаанд байсан. Э эгчийн монгол гэрийн хаалганы цоожийг чулуугаар цохиж онгойлгож ороод гэрээс нь мах, бор өнгийн модон аяганууд, газан плитка, тэгээд өөр эд зүйлсийг уут юм уу багаж хийдэг хар уут шиг зүйлд хийгээд гэрээс хулгайлан гарч ирж байсан. Энэ үед найз Тэнгис бид хоёр Тэнгисийн гар утсан дээр бичлэг хийгээд авсан. Бичлэгт монгол гэрийн хаалганы цоожийг чулуугаар цохиж байгаа үе нь бичигдээгүй. Гэхдээ монгол гэрийн цоожтой байсан хаалганы цоожийг Ц ах чулуугаар цохиж эвдсэн. Тэгээд гэрээс эд зүйлсийг хулгайлаад яваад өгсөн.... Энэбиш эгчийг нэг гудманд байдаг болохоороо таньдаг болсон. Ц ах нь Ц-д байдаг бөгөөд гудмаар өөрийгөө намайг Ц цоглог Ц, Бор толгойн борлог Ц, Ирээдүйгийн эрлэг Ц гээд архи уухаараа яриад яваад байдаг. Мөн Ц ах хулгай хийдэг тийм болохоор би сайн танина. ...Ц буюу Ц ах ганцаараа Энэбиш эгчийн монгол гэрийн хаалганы цоожийг чулуугаар эвдэн орсон.... Энэбиш эгч зах дээр ажилладаг бөгөөд монгол гэрийнхээ хаалгыг байнга цоожилж явдаг. Хулгай гарах үед ч гэсэн гэр нь цоожтой байсан....Нүдэнд ил харагдах нь газан плитка, бор өнгийн модон аяганууд, мах зэрэг харагдсан. Мөн ууттай зүйл авч гарсан. Уутан дотор нь суран эдлэл байсан байх....Хэрэг болох үед Ц буюу Ц ганцаараа явсан...” гэх мэдүүлэг,

- Насанд хүрээгүй гэрч Н.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 10 минутын үед Э сумын 3-р баг Ц хорооллын 7 дугаар гудамд найз Н-ын хамт тоглож байтал Ц-ын цоглог Ц буюу Ц ах манай гудмын 7-28 тоотод оршин суух Энэбиш эгчийн хашааны гадна гүйдэг хаалга онгорхой байх үеэр хашаа руу нь орж улмаар хашаанд байсан. Энэбиш эгчийн монгол гэрийн хаалганы цоожийг чулуугаар цохиж онгойлгож ороод гэрээс нь мах, бор өнгийн модон аяганууд, газан плитка, тэгээд өөр эд зүйлсийг уут юм уу багаж хийдэг хар уут шиг зүйлд хийгээд гэрээс хулгайлан гарч ирж байсан. Энэ үед найз Н  бид хоёр гар утсан дээрээ бичлэг хийгээд авсан. Бичлэгт монгол гэрийн хаалганы цоожийг чулуугаар цохиж байгаа үе нь бичигдээгүй. Гэхдээ монгол гэрийн цоожтой байсан хаалганы цоожийг Ц ах чулуугаар цохиж эвдсэн. Тэгээд гэрээс эд зүйлсийг хулгайлаад яваад өгсөн....Ц буюу Ц ах ганцаараа Энэбиш эгчийн монгол гэрийн хаалганы цоожийг чулуугаар эвдэн орсон.... Энэбиш эгч зах дээр ажилладаг бөгөөд монгол гэрийнхээ хаалгыг байнга цоожилж явдаг. Хулгай гарах үед ч гэсэн гэр нь цоожтой байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.Ү-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би А аймгийн Э сумын зах дээр эгч Энэбишийн ажилд туслахаар ажилладаг.... Би А аймгийн Э сумын 0-р баг Ц 00 тоотод өөрийн төрсөн эгч Э-ийн хамт амьдардаг. Мөн миний өөрийн гэр Цхороололд  байдаг.  2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн Ц-д байх гэртээ байсан. Тэгээд байж байтал эгч Э  надад хандан гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би эгчийн гэрт хулгай орж эд зүйлс алдагдсан талаар мөн Ц гэх хүн хулгай хийсэн талаар мэдсэн.... Надад эгчийн байшин гэр аль алиных нь түлхүүр байхгүй. Хаана байдаг талаар би мэдэхгүй байна. Эгч өөрөө л байнга түлхүүрээ авч явдаг байх.... Эгч гэрээсээ гарах болгондоо гэрийн хаалгаа байнга цоожилдог. Тухайн үед ч мөн цоожилсон гэсэн....Би Ц хочит Ц гэх хүнийг зүс танина. Гэхдээ нийлж нөхөрлөдөг найз нөхдийн холбоо хамаарал байхгүй....Би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг,

- Иргэний нэхэмжлэгч Г.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Надад нэхэмжлэх зүйл байна. Тус цагдаагийн газарт шалгагдаж байгаа гомдол, мэдээллийн 1711 дугаартай гомдолд цагдаагийн газрын төсвөөс “300.000 төгрөгийг алдагдсан гэх 1 ширхэг газан плитка, 8 ширхэг бор өнгийн модон аяга, 5 киллограмм үхрийн хавирга, 1 ширхэг суран жолоотой хазаар, 1 ширхэг мяндсан ногт, 1 ширхэг суран ташуур, 1 ширхэг суран чөдөр, 1 ширхэг эвдэрсэн хятад цоож зэргийн зах зээлийн үнэлгээг шинжээч А.Бямбажаваар гаргуулах ажиллагаанд зарцуулсан. Тийм учраас тус мэргэжлийн шинжээч А.Бямбажаваар гаргуулсан шинжээчийн дүгнэлтийн зардал буюу 160.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

- Эд зүйл хүлээн авсан “...Насанд хүрээгүй гэрч Н.Тэнгисээс гаргаж өгсөн 1 ширхэг CD-г 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл,

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн “...Тухайн CD дээрх дүрс бичлэг нь нийт 1 минут 48 секундын урттай байв. Уг бичлэг дээр хашааны болон монгол гэрийн хаалгыг дэлгэсэн байдалтай байх бөгөөд дүрс бичлэгийн 44 дэх секунтад бараан мэт өнгийн саравчтай малгайтай, цэнхэр энгийн яактай, хар өнгийн өмдтэй, 45-50 орчим насны эрэгтэй хүн монгол гэрээс баруун гартаа эд материал зүүн гартаа уутанд хийсэн эд зүйлс зэргийг барьж гарч ирж байгаа үеийн дүрс бичлэг байх зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна...” гэх тэмдэглэл,

- Яллагдагч С.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

- Хохирогч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатан дахин өгсөн  “...Бичлэгийг үзлээ. Бичлэг дээр гарч байгаа хүнийг Ц гэдэг захаар архи уугаад хулгай хийгээд яваад байдаг хүн байна. Манай гэрээс барьж гарч ирж байгаа эд зүйлс нь манай гэрээс хулгайд алдагдсан эд зүйлс мөн. Хаалга хаахдаа газарт тавьсан зүйлс манайхаас алдагдсан аяганууд байна, харин элгэндээ нааж тэвэрсэн байгаа нь газан плитка, ууттай мах, хазаар зэрэг зүйлсийг элгэндээ нааж тэвэрсэн байна. Манай гэрээс алдагдсан эд зүйлс мөн байна....Би гомдолтой байна. Хохирол төлбөрөө барагдуулж аваагүй. Хөрөнгийн үнэлгээгээр үнэлэгдсэн үнийн дүнгээр нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “...2025 оны 07 дугаар сарын 10-ны өглөөний 04-06 цагийн хоородн А аймгийн Э сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Б ” буудлаас өөрийн эзэмшлийн Honor X7 маркийн гар утсаа хулгайд алдсан...” гэх тэмдэглэл,

- Хохирогч Р.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...Би А аймгийн Э сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Б” нэртэй буудалд ресепшин ажилтай. 2025 оны 07 дугаар сарын 09-10 нд шилжих шөнө би буудалдаа ресепшинээр ажиллаж байгаад 2025 оны 07 дугаар сарын 10-ны үүрийн 04-06 цагийн хооронд 1 давхарт текний арын өрөөнд унтаж амарч байсан юм. Энэ үедээ текний доор шүүгээн дотор өөрийн эзэмшлийн Ноonor X7 маркийн гар утсаа хийсэн байсан. Тэгээд 06 цагийн үед сэрээд утсаа шүүгээнээс авах гэтэл гар утас алга болсон байсан. Тэгэхээр нь буудлынхаа дотор хэсгийн хяналтын камерыг шүүж үзтэл Ц хочит Ц гэх 40 гаруй насны залуу буудалд орж ирж текний араар орж шүүгээнд байсан миний гар утсыг хулгайлан авч гадуур хувцасныхаа дотор талын хармай руу хийгээд гарч байгаа бичлэг олдсон. Тийм учраас би цагдаагийн байгууллагад хандаж байна. Буудалд хүмүүс байрладаг учир буудлын хаалгыг цоожлохгүй унтдаг. Гар утас алга болох үед ч гэсэн буудлын хаалга цоожгүй онгорхой байсан. Шүүгээ цоожгүй, шургуулгыг нь хаасан байдалтай байдаг. Хэрэг болох үед ч дээрх байдалтай байсан. Би гар утсаа 2025 оны 02 дугаар сард (өдрийг нь сайн санахгүй байна) А аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг Мобиком ХХК-ийн салбараас 699.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний алдсан гэх гар утас нь ногоон өнгөтэй, шилэн наалт нь хагарсан, кейсгүй, эвдрэл гэмтэл гэх зүйлгүй хэвийн ажиллагаатай, Honor X7 нэртэй гар утас байсан. ...буудлын камерын цаг зөрдөг. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг,

- Хөрөнгийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн шинжээч Э.Даваасүрэнгийн 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №2743 дугаартай эд зүйлсийн үнэлгээг 400.000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт,

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “...Хэргийн газрын нөхөн үзлэгийг “Б ” буудлын хаалгаар орж текний хэсгээс цагийн зүүний дагуу хийхээр тогтов. Уг тек нь цагаан алаг өнгөтэй, саарал өнгийн чулуун тавцантай 140 см өндөртэй, 230 см урт хэмжээтэй байх бөгөөд хохирогч Р.Ц хэлэхдээ текний арын 4 ширхэг шүүгээний орох хэсгийн эхний шүүгээнд алдсан гэх ногоон Honor X7 маркийн гар утас байсан гэж сэргээн дүрсэлж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- Эд зүйл буюу бичлэг бүхий сидиг хүлээн авсан тэмдэглэл,

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

-  Эд зүйл буюу Honor X7 маркийн гар утсыг хүлээн авсан тэмдэглэл,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

- А аймаг дахь “Мобиком” салбарын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн № 151 дугаартай тодорхойлолт,

- Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Гадны хүн орохыг хориглоно гэсэн тэмдэг тэмдэглэгээ бол байхгүй гэхдээ текний хэсэг рүү ямар нэгэн гадны хүн нэвтэрч болохгүй. Текний хэсэгт зөвхөн ресепшн л байх ёстой. Үүнийг тэмдэглэгээ хийгээгүй байлаа ч гадны хүн мэдэх учиртай. Мөн байгууллагын дотоод журамд текний хэсэг рүү гадны хүн нэвтэрч болохгүй гэсэн заалт байгаа. Байгууллагын самбар дээр мөн текний хэсэгт гадны хүн нэвтэрч болохгүй гэж бичсэн байгаа...” гэх мэдүүлэг,

- Яллагдагч С.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би өмгөөлөгч оролцуулахгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх ба бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Хууль тогтоогчоос энэхүү гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний “хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар” гэх объектив талын шинжээс гадна хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болон хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдэх арга, хэрэгсэл, халдлагын зүйл, орчин нөхцөл зэргийг нарийвчлан тусгасан байдаг.

Тодруулбал, уг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарах “орон байр” гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгохоор, агуулах сав гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, автомухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг тус тус хамааруулан ойлгодог.

Бусдын өмч хөрөнгөнд нэвтрэхийг зөвшөөрөөгүй байхад дураараа нэвтрэх эрхгүй бөгөөд тухайн орон зайд хадгалагдаж байсан эд хөрөнгийг өөрийн болгон авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулна.

 

Шүүхийн хэлэлцүүлэг шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ц нь  2025 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 4 дүгээр баг, 21 дүгээр байрны гадна байрлах хохирогч Ц.А-ийн эзэмшлийн амбаар буюу тусгайлан хамгаалсан агуулах саванд нэвтэрч, түүний эзэмшлийн Кролан /“CROLAN”/ гэх нэршилтэй унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 460,000  төгрөгийн хохирол учруулсан,  2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр А аймгийн Э сумын 3 дугаар баг Ц7-28 тоотод оршин суух хохирогч Д.Энэбишийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг чулуугаар цохин эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бор өнгийн модон аяга 8 ширхэг, энгийн газан плитка 1 ширхэг, үхрийн мах 5 килограмм, суран жолоотой хазаар 1 ширхэг, мяндсан ногт 1 ширхэг, суран ташуур 1 ширхэг, суран чөдөр 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид нийт 350,500 төгрөгийн бодит хохирол учруулсан, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 04 цагийн үед А аймгийн Э сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бамбар” нэртэй зочид буудлын зочин хүлээн авах, угтах үйлчилгээний ажилтны албан тасалгааны хэсэгт буюу агуулах саванд нэвтэрч, ажилчдын эд зүйлээ хадгалах шүүгээнээс хохирогч Р.Ц-ийн эзэмшлийн Хонор Экс-7 /HonorX7/ маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 400,000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт бусдад 1,207,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулах саванд нэвтэрч үйлдсэн нь тус тус тогтоогдсон.

 

Шүүгдэгч С.Ц нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ “хүн амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулах саванд нэвтэрч үйлдсэн” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч С.Ц нь хохирогч нарын зөвшөөрөлгүйгээр тэдний эд хөрөнгийг нууцаар авч явсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Бусдын өмчлөх эрх”-д халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  гэж дүгнэн шүүгдэгч С.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна  гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай зан байдал нь шууд  нөлөөлжээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

Шүүгдэгч С.Ц-ын гэм буруутай үйлдлийн улмаас  хохирогч Ц.А-д 460,000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Э-д 350,500 төгрөгийн хохирол, хохирогч Р.Ц-д 400,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Шүүгдэгч С.Ц нь хохирогч Ц.А-ийн 460.000 төгрөгийн үнэлгээ бүхий /“CROLAN”/ гэх нэршилтэй унадаг дугуйг нь биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохирогч Р.Ц-ийн 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий Honor X7 маркийн гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул хохирогч Ц.А , хохирогч Р.Ц нарт төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч С.Ц-аас хохирол 350,500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э-ид олгох, шүүгдэгч С.Ц-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн дүгнэлт гаргуулахад А аймгийн Цагдаагийн газрын холбогдох сангаас зардал гарсан болох нь баримтаар тогтоогдсон, уг зардлыг гаргуулахыг улсын яллагчаас илэрхийлсэн, хуульд буруутай этгээдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулах зохицуулалттай тул шинжээчийн дүгнэлт гаргуулахад гарсан 160.000 төгрөгийг шүүгдэгч С.Ц-аас гаргуулан иргэний нэхэмжлэгч А аймгийн Цагдаагийн газарт олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч М.Гансүх “...шүүгдэгч С.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон 59 хоногийг эдлэх ялд оруулан тооцох... гэсэн,

шүүгдэгч С.Ц “...Байхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, 2-3 жил хорих ялаар шийтгэж өгнө үү...” гэсэн,  

Шүүгдэгч С.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,

Шүүгдэгчид С.Ц-т ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх зааснаар шүүгдэгч С.Ц-т 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус үзэв.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүдэгч С.Ц-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 58 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Цт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт С-ын Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил, 5/тав/  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүдэгч С.Ц-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 58 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар С.Ц-аас хохирол 350,500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э-д, 160,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А аймгийн Цагдаагийн газарт тус тус олгосугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, болохыг дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хуурцаг /CD/-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Ц-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ОРХОНТАМИР