| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2017/0118/э |
| Дугаар | 120 |
| Огноо | 2017-08-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр
Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Тт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г.Т
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Г.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Эхнэртэйгээ маргаад аваад явах гээд эхнэрээ чирээд явсан чинь Б чи муу эмэгтэй хүнийг зодлоо гэж ирээд дундуур ороод маргаад тухайн үед их уурласан байсан тэгээд гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Т.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “… 2017 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 05 цагийн орчимд Батбаатар даргын дэлгүүрын гадаа байж байтал төрийн банкны гадна нэг машин ирээд зогссон дотор талаас нь манай эхнэр тэр машины араас цүнхтэй хувцас юмаа буулгаж байсан. Би очоод эхнэртэйгээ маргалдаад барьж аваад гэрлүүгээ явъя гээд чиртэл машин дотроос Б бууж ирээд намайг салгасан. Би Бтай дээр доороо ороод ноцолдож байтал гэнэт Бын эгэмнээс нь цус гарч байсан хартал хажууд нэг хутга хэвтэж байсан…” гэсэн мэдүүлэг /хх 12-13, 18-19/,
Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 07 дугаар сарын 09-ний орой сумын Соёлын төвийн гадаа Бтай тааралдаад салхинд гарахуу гэсэн чинь за тэгье гэсэн. Найзынх нь гэрт очиход Сгэдэг эмэгтэй гэртээ нөхөртэйгээ муудалцсан байдалтай хувцасаа аваад гарч ирээд миний машинд суугаад сумын арын овоо руу гараад тэндээ хоёр том пиво хувааж ууцгаасан. Тэндээсээ шөнө 04 цагийн үед хөдлөөд Бийг гэрт нь буулгаж үлдээгээд тэрС гэдэг эмэгтэйг найз Огийн гэрт нь хүргэж өгөх гээд Төрийн банкны гадаа очоод би машинаасаа буугаагүй машиныхаа багажийг нээж өгөөдС цүнхээ авж байтал нөхөр нь хүрээд ирсэн байсан. Би хөдлөх гэтэл авраарай гээд орилох шиг болсон би буугаад очтол Т эхнэрээ үснээс зуурсан байсан болохоор нь би очоод яаж байгаа юм бэ гээд салгасан чинь над руу шууд дайраад шууд миний зүүн эгэм рүү хутгаар хутгалсан” гэсэн мэдүүлэг /хх 18-19/,
Гэрч О.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 04 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг хүн тогшоод байхаар нь онгойлготол Сманайд орж ирсэн. Удаагүй байж байтал Сын нөхөр Т орж ирээд эхнэрээ явъя гээд эхнэр нь явахгүй гээд жаахан зууралдаад байж байтал гаднаас Б орж ирээд Ттэй чи яагаад дандаа эхнэрээ ингэж байдаг юм бэ гээд маргалдаад тэр хоёр хоорондоо заамдалцаад манай гэрээс гараад явсан. Би гадаа гартал Б доор нь орчихсон Т дээр нь гарчихсан зодолдож байсан. Б энэ хутга гаргаж ирээд намайг хутгалчихлаа гэсэн гэсэн мэдүүлэг /хх 14-15/,
Гэрч Г.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 07 дугаар сарын 09-ний орой сумын Соёлын төвд орой 23 цагийн орчимд бүжиг болж байсан тэгээд Т эхнэр Стаа уурлаад бүжгэн дээрээс муудалцаад аваад явсан. … би эргээд ортол Т эхнэрСг заамдаад зодож байсан намайг гэрт нь ортол надруу шууд дайраад намайг миний хөлрүү өшиглөхөөр ньСг аваад шууд гарсан гадаа Б машинтайгаа гадаа байж байсан машинд нь хувцаснуудыг нь хийчихээд сумын ард байдаг овооруу гараад бид гурав хоёр том пиво хувааж уусан гэсэн мэдүүлэг /хх 16-17/,
Гэрч Х.Сугир мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 07 дугаар сарын 09-ны орой 23 цагийн орчим сумын Соёлын төвд бүжиг рүү нөхөр Тийн хамт ороод бүжиглэж байгаад манай нөхөр түрүүлээд гарсан би араас нь гартал манай нөхөр шууд уурлаад одоо гэртээ харьяа гээд өөрөө түрүүлээд алхсан би араас нь алхаад гэртээ иртэл чи тэр залуучуудтайгаа явах гэж байгаа юм уу гээд хэрэлдэж эхэлсэн. Манай найз Б гаднаас орж ирээд надтай хамт гартал гадаа нэг машин байсан. Сумын төвийн ард байдаг овоо руу гарсан тэр үед Б, тэр машины жолооч Б гэдэг залуу бид 3 хамт явсан. Тэндээ бид 2 том пиво хувааж уугаад өглөө үүр цайж 05 цагийн орчимд сумын төв рүү орж ирсэн, Б найз Оийн гэрт нь хүргүүлэх гээд төрийн банкны хажууд гэрийнх нь гадаа очтол манай нөхөр ирчихсэн намайг шууд үснээс зулгаасан, Б машинаасаа бууж ирсэн тэгээд би Оийн гэрт нь орсон. Тэр хоёрыг зодолдох үед нь хамт байгаагүй гэсэн мэдүүлэг /хх 22-23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.09.04-ний өдрийн 229 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх 25/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-9/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 10/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б чи муу эмэгтэй хүнийг зодлоо гэж ирээд дундуур ороод маргаад тухайн үед их уурласан байсан тэгээд гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Бтай дээр доороо ороод ноцолдож байтал гэнэт Бын эгэмнээс нь цус гарч байсан хартал хажууд нэг хутга хэвтэж байсан…” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “Т эхнэрээ үснээс зуурсан байсан болохоор нь би очоод яаж байгаа юм бэ гээд салгасан чинь над руу шууд дайраад шууд миний зүүн эгэм рүү хутгаар хутгалсан” гэсэн мэдүүлэг, гэрч О.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “Б доор нь орчихсон Т дээр нь гарчихсан зодолдож байсан. Б энэ хутга гаргаж ирээд намайг хутгалчихлаа гэсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “Т эхнэрСг заамдаад зодож байсан ...Сг аваад шууд гарсан гадаа Б машинтайгаа байж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Сугир мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “манай нөхөр ирчихсэн намайг шууд үснээс зулгаасан, Б машинаасаа бууж ирсэн тэгээд би Оийн гэрт нь орсон” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.09.04-ний өдрийн 229 дугаарт шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Т нь хохирогч Б.Бтай эвлэрсэн болохоо талууд мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд илэрхийсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Г.Тийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД