| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2022/0899/З |
| Дугаар | 128/ШШ2023/0351 |
| Огноо | 2023-04-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2023/0351
2023 04 11 128/ШШ2023/0351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.О
Хариуцагч: Ч
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И, Р.Ц, Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
Ч дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дүгээр захирамжийн 1 дэх заалтын ::: 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б дугаар захирамжийг хүчингүй болгосугай гэсэн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ч дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилуулах, Захиргааны актын улмаас учирсан хохирол болох цалин хөлсийг Ч дүүргийн Засаг даргын Б дугаар захирамж гарсан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох өдөр хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, мөн энэ хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах.
Нэхэмжлэгч анх шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С овогтой О миний бие нь Ч дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан ... Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/ дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол болох 20,003,610 /Хорин сая гурван мянга зургаан зуун араа/ төгрөгийг гаргуулах, 2021 оны 04 дүгээр сараас хуульд нийцсэн захиргааны акт гаргах хүртэл хугацааны нийгмийн Даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх"-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлд доорх тайлбарыг гаргаж байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн * дүгээр шийдвэрийн "Үндэслэх" хэсгийн 2-12-т заасан "... Хариуцагч нь шүүхээс тогтоосон дээрх хугацааны дотор асуудлыг бүрэн дүүрэн нягтлан үзэх буюу Б/ дугаар захирамжийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон туунд үндэслэн гаргасан зохих журмуудад заасан зохицуулалтуудыг хэрэгжүүлэн холбогдох албан тушаалын орон тоонд төрийн албаны сонгон шалгаруулалт зарлаж, шалгалт авах байдлаар нэхэмжлэгч С. О болон сонирхсон бусад этгээдэд адил тэгш боломж олгох нь зүйтэй болохыг тэмдэглэж байна" гэсэн заалт хэрэгжээгүй болно. Үүнд Төрийн албаны тухай хуулийн 27.2-т ... Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ", мөн хуулийн 27.3-т "... Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно" гэж тус тус заасан. Гэтэл одоо болтол Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын тусгай шалгалтын зар олон нийтэд мэдээлэгдээгүй, зохион байгуулагдаагүй тул миний бие нь сонгон шалгаруулалтад оролцоогүй буюу оролцох боломжгүй байна. Албан тушаалын тусгай шалгалтын зарыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим систем болох https://hh.csc.gov.mn/-ээр зарлагдаж, бүртгэл, шалгалтын явц, ур дун цахим системээр зарлагддаг. Энэхүү албан тушаалын зарыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын захиалгаар Нийслэл дэх салбар зөвлөл зохион байгуулах бөгөөд цахим системд зарлагдсан бүх албан тушаалын зар байршсан байдаг. Энэхүү цахим системд Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын тусгай шалгалтын зар байхгүй болно. Төрийн албаны зөвлөл Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалын сонгон шалгаруулалт зарлагдаагүй, иргэд зарлагдсан албан тушаалын зарыг цахим системээр л шалгана, зарлагдсан бүх зар цахим системд байршсан гэдэг хариу өгсөн Шаардлагатай бол шүүх өөрөө бид нараас авах ёстой гэсэн. Иймд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим систем болох https://hh.cse gov.mn-ээр зарыг шалгах боломжтой. Энэхүү сонгон шалгаруулалтыг зарлах үүрэг нь миний үүрэг биш бөгөөд зарлагдсан тохиолдолд миний бие нь тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх эрхтэй. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128 дүгээр шийдвэр. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ** дугаар шийдвэрүүд нь хариуцагчийн өөрийнх нь хууль зөрчсөн гэдгийг нотолсон баримтууд байтал бүх бурууг надад ногдуулж, намайг хохироож, одоо болтол ажилгүй, цалин хөлсгүй байна. Би өөрийгөө томилоогүй, намайг өөрөө томилсон. Би ЧД-ийн Худалдан авах ажиллагааны албаны даргаар томилогдох гээгүй ба хуулийн дагуу сонгон шалгаруулалт явагдаж, шаардлага хангасан хүнийг Төрийн албаны зөвлөлөөс санал болгож томилтол албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох гомдлыг гаргасан. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01дүгээр сарын 03-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" *** дүгээр захирамжаар хүчингүй болгосон Б/30 дугаар захирамж нь намайг Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамж юм. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дүгээр шийдвэрийн "Үндэслэх" хэсгийн 2.12-т "... Хариуцагч нь шүүхээс тогтоосон дээрх хугацааны дотор асуудлыг бүрэн дүүрэн нягтлан үзэх буюу Б дугаар захирамжийг хүчингүй болгож,...." гэж заасан. Шүүхийн шийдвэрийн дагуу Б дугаар захирамж хүчингүй болсноор 5/30 дугаар захирамж хүчинтэй үлдэх ёстой. Гэтэл Б/-г мөн хүчингүй болгосон нь миний эрх, хууль ёсны сонирхлыг зорчиж байгаа. Хариуцагчийн зүгээс хуульд заасны дагуу Б/30-г хуульд нийцүүлэх ажиллагааг хийх үүрэгтэй. Гэтэл өөрийнхөө хууль зөрчсөн үйл ажиллагааг Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт, шалгуур нөхцөлийг хангахгүй байгаа С. О холбогдуулан гээд намайг томилсон Б/-г мөн хүчингүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуулийн холбогдох заалт, шалгуур нөхцөлийг хангуулах ажиллагааг хийх нь миний үүрэг биш хариуцагчийн үүрэг бөгөөд нэгэнт шалгалт зарлагдахгүй бол би өөрөө шалгалт өгч, хуульд нийцүүлэх ямар ч боломжгүй. Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны ** дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам"-д заасны дагуу Монгол Улсад энэхүү албан тушаалын сонгон шалгаруулалт зарлагдаж байж л шаардлага хангасан хүмүүс өрсөлдөж, томилогдсоноор хуулийн холбогдох заалт, шалгуур нөхцөл хангасан хүн бий болно. Гэтэл албан тушаалын сонгон шалгаруулалт зарлаагүй тохиолдолд шалгуур хангасан хүн өөрөө бий болохгүй. Сонгон шалгаруулалт зарлагдтал эрх бүхий албан тушаалтны томилогдсон хүн төрийн албан үүргийг орлон гүйцэтгэгчээр гүйцэтгээд байж байхаас өөр боломж байхгүй. Миний оронд томилсон хүн ч мөн л яг миний Б/ дугаар захирамжтай ижил түр орлон гүйцэтгэгч гэж томилогдсон. Гэтэл Оюунчимэгийг томилсон захирамж хуульд нийцээгүй, Т. О томилсон захирамж хуульд нийцсэн гэж байгаа нь өөрөө Б/30-г хүчингүй болгох үндэслэлгүй гэдгийг нотолж байгаа. /Т. томилсон захирамжийг шүүх хариуцагчаас нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан байгаа/ Хариуцагч өөрөө албан тушаалын сонгон шалгаруулалт зарлалгүйгээр түр орлон гүйцэтгэгчийг түр орлон гүйцэтгэгчээр солиод байх хуулийн үндэслэлгүй. Б/ дугаар захирамжийг хуульд нийцүүлэх ажиллагааг л хийх ёстой. Гэтэл томилсон хүн өөрт нь ямар ч хариуцлага ямар ч үүрэг байдаггүй, захираа хүчингүй болгоод л өөр нэг хууль зөрчсөн захирамжаар солиод л байгаагийн ард нэг хүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, хүний амьдрал байдаг. Иймд албан тушаалын сонгон шалгаруулалт зарлагдаагүй тул хуулийн дагуу албан тушаалын сонгон шалгаруулалт зарлагдаж, шаардлага хангасан хүн томилогдтол би түр орлон гүйцэтгэгчээр албан үүргээ гүйцэтгэж, цалин хөлсөө авч байх байсан. Гэтэл надаас шалтгаалаагүй шалтгаанаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2021 оны Б/, 2022 оны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" Б/ дүгээр хууль бус захирамжуудын улмаас одоог хүртэл ажилгүй, цалин хөлсгүй, нийгмийн Даатгалын шимтгэл төлөлт тасарч, хохирч байна. Иймд дээрх хууль бус захиргааны актуудын улмаас учирсан хохирлоо нэхэмжилж байна. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: С.О нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч С.О нь нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны Б/ дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол болох 20,003,610 (хорин сая гурван мянга зургаан зуун арав) төгрөгийг гаргуулах, 2021 оны 04 дүгээр сараас хуульд нийцсэн захиргааны акт гаргах хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх зэрэг хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг тус шүүхэд Тэрээр 2021 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2021 оны Б/ дугаар гаргасан байна. захирамжийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, Төрийн албаны зөвлөлөөс шаардлага хангасан хүнийг томилох хүртэл Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилуулах 2021 оны 02 дугаар сарын 26-ны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээрх захиргааны хэргийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128 дүгээр шийдвэрээр дүүргийн Засаг даргын маргаан бүхий захиргааны акт болох Б/ дугаар захирамжийг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын сарын хугацаагаар түдгэлзүүлж нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.3 Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэр байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасны дагуу дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" Б/01 дүгээр захирамж гарсан болно. Нэхэмжлэгч С.О 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа маргаан бүхий Дүүргийн Засаг даргын Б/ дүгээр захирамж гарсан талаар мэдээгүй гэж нэхэмжлэлд дурдсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4 Шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлэхгүй байна. Шүүхээс хариуцагч шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь дахин шинэ акт гаргах нь тодорхой байсан тул нэхэмжлэгч түүнийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1... шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана. 14.3 шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан тул нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны акт болох дүүргийн Засаг даргын Б/ ДҮГЭЭР захирамжтай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол болох 20,003,610 (хорин сая гурван мянга зургаан зуун арав) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлд дурдсан бөгөөд дээрх мөнгөн дүн нь ямар үндэслэл, тооцоо судалгаагаар нэхэмжилж байгаа тухай огт дурдагдаагүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны 04 дүгээр сараас хуульд нийцсэн захиргааны акт гаргах хүртэл хугацаанд нөхөн төлүүлэх зэрэг шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан нь дүүргийн Засаг даргын Б/01 дүгээр захирамжтай ямар уялдаа холбоотойгоор нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Иймд хуулиар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан мөн нэхэмжлэлийн шаардлага агуулга тодорхойгүй С.О нэхэмжлэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.О нь нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эцсийн байдлаар дараах байдлаар өөрчилсөн болно.Үүнд:
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/ дүгээр захирамжийн 1 дэх заалтын ...2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/ дугаар захирамжийг хүчингүй болгосугай гэсэн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасан байна.
Шүүх дээрх заалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, захиргааны байгууллагаас буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргаас дахин шинэ акт гарах хүртэл тус дүүргийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/ дүгээр захирамжийг 4 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Маргаан бүхий захиргааны акт болох Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/ дүгээр захирамжаар Төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх, төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/ дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0604 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгч С.О гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/ дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий Б/ дугаар захирамжийг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл 4 хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2 дох заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Б/ дугаар захирамж хүчингүй болох болохыг дурдсугай. гэж шийдвэрлэсэн байна.
Дээрх дүгээр шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.12-т Хариуцагч нь шүүхээс тогтоосон дээрх хугацааны дотор асуудлыг бүрэн дүүрэн нягтлан үзэх буюу Б/ дугаар захирамжийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон түүнд үндэслэн гаргасан зохих журмуудад заасан зохицуулалтуудыг хэрэгжүүлэн холбогдох албан тушаалын орон тоонд төрийн албаны сонгон шалгаруулалт зарлаж, шалгалт авах байдлаар нэхэмжлэгч С.О болон сонирхсон бусад этгээдэд адил тэгш боломж олгох нь зүйтэй болохыг тэмдэглэж байна. гэсэн байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/ дугаар захирамжаар Тус дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс Сандуйжавын Нямжавыг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс чөлөөлж, мөн өдрөөс дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.О томилсугай. гэж шийдвэрлэсэн байна.
Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/ дугаар захирамжаар Тус дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга С.О 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс тус дүүргийн Дотоод аудитын албаны мэдэлд шилжүүлсүгэй гэж шийдвэрлэсэн байна.
Дээрх Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дүгээр шийдвэрийг хариуцагч нь тус шийдвэрт заасны дагуу зохих ёсоор биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ.
Учир нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0 дүгээр шийдвэрээр хариуцагч нь шүүхээс тогтоосон хугацааны дотор асуудлыг бүрэн дүүрэн нягтлан үзэх буюу Б/ дугаар захирамжийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хууль, зохих журмуудад заасан зохицуулалтуудыг хэрэгжүүлэн холбогдох албан тушаалын орон тоонд төрийн албаны сонгон шалгаруулалт зарлаж, шалгалт авах байдлаар нэхэмжлэгч С.О болон сонирхсон бусад этгээдэд адил тэгш боломж олгох нь зүйтэй гэсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/ дугаар захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байтал Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь шүүхээс тогтоосон 4 хүртэл сарын хугацаанд нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлээгүй байна.
Тодруулбал, тус 0 дүгээр шүүхийн шийдвэрээр тогтоосон 4 хүртэл сарын хугацаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлж, үүний үндсэн дээр сонгон шалгаруулалт зарлагдан зохион байгуулагдаж, улмаар төрийн албаны холбогдох шатны байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг тус албан тушаалд томилох байдлаар 0 дүгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой байжээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ., 27.3-т Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно. гэж заасан байна.
Гэтэл хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь дээрх 0 дүгээр шүүхийн шийдвэрээр тогтоосон 4 хүртэл сарын хугацаанд, уг шүүхийн шийдвэрийг биелүүлж Худалдан авах ажиллагааны албаны албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлээгүй, үүний үндсэн дээр сонгон шалгаруулалт зохион байгуулагдаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн тус 0 дүгээр шийдвэрээр зөвхөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/ дугаар захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байтал Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/ дүгээр захирамжаар тус дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 болон 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/ дугаар захирамжийн аль алиныг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
Монгол Улсын шүүхийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй., 23.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ., 23.3-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. гэж тус тус заасан байна.
Дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, хариуцагч нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0 дүгээр шийдвэрийг тус шийдвэрт заасны дагуу зохих ёсоор биелүүлээгүй байна.
Маргаан бүхий албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлэх, улмаар төрийн албаны холбогдох шатны байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг тус албан тушаалд томилох чиг үүрэг нь Засаг даргын чиг үүрэг, энэ чиг үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Сонгон шалгаруулалт явуулах захиалгыг төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлэх, улмаар төрийн албаны холбогдох шатны байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг тус албан тушаалд томилох чиг үүрэг нь шүүхийн биш харин хариуцагч захиргааны байгууллагын чиг үүрэг тул нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзнэ.
Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлэх эрх хэмжээ Засаг даргад хуулиар олгогдсон тул шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн ба захиргааны байгууллагын чиг үүргээ хэрэгжүүлээгүй үйлдлийг хариуцагчаар өөрөөр нь зөвтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь шүүхээс тогтоосон 4 хүртэл сарын хугацаанд маргаан бүхий албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлж, үүний үндсэн дээр сонгон шалгаруулалт зарлагдан зохион байгуулагдаж, улмаар төрийн албаны холбогдох шатны байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг тус албан тушаалд томилсон захирамж гаргах арга замаар тус шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасан байна.
Дээрх зохицуулалтаас үзэхэд, хариуцагч нь шүүхээс тогтоосон 4 хүртэл сарын хугацаанд багтаан маргаан бүхий албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлж, үүний үндсэн дээр сонгон шалгаруулалт зарлагдан зохион байгуулагдаж, улмаар төрийн албаны холбогдох шатны байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг тус албан тушаалд томилсон захирамж гаргаагүй бол /гаргаагүй тохиолдолд/ Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/ дүгээр захирамжийн тус дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/ дугаар захирамжид холбогдох хэсэг хүчингүй болно.
Дээр тайлбарласан үндэслэлүүдээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/01 дүгээр захирамжийн тус дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/30 дугаар захирамжид холбогдох хэсгийг 4 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилуулах шаардлагын тухайд:
Шүүх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/ дүгээр захирамжийн холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 04 хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүх маргаан бүхий албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Засаг дарга төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлэх, үүний үндсэн дээр сонгон шалгаруулалт зарлагдан зохион байгуулагдаж, улмаар төрийн албаны холбогдох шатны байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг тус албан тушаалд томилох нь хуульд нийцнэ гэсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/01 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн учир тус шаардлагыг хэрэг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны актын улмаас учирсан хохирол болох цалин хөлсийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Б/ дугаар захирамж гарсан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох өдөр хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, мэн энэ хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах шаардлагын тухайд:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ...нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, Төрийн албаны зөвлөлөөс шаардлага хангасан хүнийг томилох хүртэл Худалдан авах ажиллагааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилуулах, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж шийдвэрлэсэн байх ба уг 0604 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Дээрх Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, мөн шүүхээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны Б/01 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул Захиргааны актын улмаас учирсан хохирол болох цалин хөлсийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Б/ дугаар захирамж гарсан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох өдөр хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, мөн энэ хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах тухай шаардлагуудыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, Монгол Улсын шүүхийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/ дүгээр захирамжийн тус дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/ дугаар захирамжид холбогдох хэсгийг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дахин шинэ акт гарах хүртэл 04 хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлж,
үлдэх Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилуулах, Захиргааны актын улмаас учирсан хохирол болох цалин хөлсийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Б/ дугаар захирамж гарсан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох өдөр хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, мөн энэ хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь шүүхээс тогтоосон 4 хүртэл сарын хугацаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлэх, үүний үндсэн дээр сонгон шалгаруулалт зарлагдан зохион байгуулагдаж, улмаар төрийн албаны холбогдох шатны байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг тус албан тушаалд томилсон захирамжийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан хариуцагч нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлж, үүний үндсэн дээр сонгон шалгаруулалт зарлагдан зохион байгуулагдаж, улмаар төрийн албаны холбогдох шатны байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг тус албан тушаалд томилсон захирамжийг шүүхээс тогтоосон 4 хүртэлх сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/ дүгээр захирамжийн тус дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/ дугаар захирамжид холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ