Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 120

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр

Шүүгдэгч Г.Түвшинтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмэд овогт Гансүхийн Түвшинтөгст холбогдох эрүүгийн 1719000190017 дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эм найруулагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр баг Улаан шороот гэх газар оршин суух, Сайхандулаан сумын Эм эргэлтийн сангийн эрхлэгч, жор баригч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Түмэд овогт Гансүхийн Түвшинтөгс /ЦВ85121212/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.Түвшинтөгс нь 2017 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Батбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Г.Түвшинтөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Эхнэртэйгээ маргаад  аваад явах гээд эхнэрээ чирээд явсан чинь Батбаяр чи муу эмэгтэй хүнийг зодлоо гэж ирээд дундуур ороод маргаад тухайн үед их уурласан байсан тэгээд гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Т.Түвшинтөгсийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “… 2017 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 05 цагийн орчимд Батбаатар даргын дэлгүүрын гадаа байж байтал төрийн банкны гадна нэг машин ирэ‎эд зогссон дотор талаас нь манай эхнэр тэр машины араас цүнхтэй хувцас юмаа буулгаж байсан. Би очоод эхнэртэйгээ маргалдаад барьж аваад гэрлүүгээ явъя гээд чиртэл машин дотроос Батбаяр бууж ирээд намайг салгасан. Би Батбаяртай дээр доороо ороод ноцолдож байтал гэн‎эт Батбаярын эгэмнээс нь цус гарч байсан хартал хажууд нэг хутга хэвтэж байсан…” гэсэн мэдүүлэг /хх 12-13, 18-19/,

 

Хохирогч Б.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 07 дугаар сарын 09-ний орой сумын Соёлын төвийн гадаа Бадмаарагтай тааралдаад салхинд гарахуу гэсэн чинь за тэгье гэсэн. Найзынх нь гэрт очиход Сугар гэдэг эмэгтэй гэртээ нөхөртэйгээ муудалцсан байдалтай хувцасаа аваад гарч ирээд миний машинд суугаад сумын арын овоо руу гараад тэндээ хоёр том пиво хувааж ууцгаасан. Тэндээсээ шөнө 04 цагийн үед хөдлөөд Бадмаарагийг гэрт нь буулгаж үлдээгээд тэр Сугараа гэдэг эмэгтэйг найз Отгоогийн гэрт нь хүргэж өгөх гээд Төрийн банкны гадаа очоод би машинаасаа буугаагүй машиныхаа багажийг нээж өгөөд Сугараа цүнхээ авж байтал нөхөр нь хүрээд ирсэн байсан. Би хөдлөх гэтэл авраарай гээд орилох шиг болсон би буугаад очтол Түвшинтөгс эхнэрээ үснээс зуурсан байсан болохоор нь би очоод яаж байгаа ‏юм бэ гээд салгасан чинь над руу шууд дайраад шууд миний зүүн эгэм рүү хутгаар хутгалсан” гэсэн мэдүүлэг /хх 18-19/,

 

Гэрч О.Отгончимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 04 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг хүн тогшоод байхаар нь онгойлготол Сугар манайд орж ирсэн. Удаагүй байж байтал Сугарын нөхөр Түвшинтөгс орж ирээд эхнэрээ явъя гээд эхнэр нь явахгүй гээд жаахан зууралдаад байж байтал гаднаас Батбаяр орж ирээд Түвшинтөгстэй чи яагаад дандаа эхнэрээ ингэж байдаг юм бэ гэ‎эд маргалдаад тэр хоёр хоорондоо заамдалцаад манай гэрээс гараад явсан. Би гадаа гартал Батбаяр доор нь орчихсон Түвшинтөгс дээр нь гарчихсан зодолдож байсан. Батбаяр энэ хутга гаргаж ирэ‎эд намайг хутгалчихлаа гэс‎эн гэсэн мэдүүлэг /хх 14-15/,

 

Гэрч Г.Бадмаарагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 07 дугаар сарын 09-ний орой сумын Соёлын төвд орой 23 цагийн орчимд бүжиг болж байсан тэгээд Түвшинтөгс эхнэр Сугартаа уурлаад бүжгэн дээрээс муудалцаад аваад явсан. …  би эргээд ортол Түвшинтөгс эхнэр Сугарааг заамдаад зодож байсан намайг гэрт нь ортол надруу шууд дайраад намайг миний хөлрүү өшиглөхөөр нь Сугарааг аваад шууд гарсан гадаа Батбаяр машинтайгаа гадаа байж байсан машинд нь хувцаснуудыг нь хийчихээд сумын ард байдаг овооруу гараад бид гурав хоёр том пиво хувааж уусан гэсэн мэдүүлэг /хх 16-17/,

 

Гэрч Х.Сугир мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 07 дугаар сарын 09-ны орой 23 цагийн орчим сумын Соёлын төвд бүжиг рүү нөхөр Түвшинтөгсийн хамт ороод бүжиглэж байгаад манай нөхөр түрүүлээд гарсан би араас нь гартал манай нөхөр шууд уурлаад одоо гэртээ харьяа гээд өөрөө түрүүлээд алхсан би араас нь алхаад гэртээ иртэл чи тэр залуучуудтайгаа явах гэж байгаа юм уу гээд хэрэлдэж эхэлсэн. Манай найз Бадмаараг гаднаас орж ирээд надтай хамт гартал гадаа нэг машин байсан.  Сумын төвийн ард байдаг овоо руу гарсан тэр үед Бадмаараг, тэр машины жолооч Батбаяр гэдэг залуу бид 3 хамт явсан. Тэндээ бид 2 том пиво хувааж уугаад өглөө үүр цайж 05 цагийн орчимд сумын төв рүү орж ирсэн, Батбаяр найз Отгончмэгийн гэрт нь хүргүүлэх гээд төрийн банкны хажууд гэрийнх нь гадаа очтол манай нөхөр ирчихсэн намайг шууд үснээс зулгаасан, Батбаяр машинаасаа бууж ирсэн тэгээд би Отгончимэгийн г‎эрт нь орсон. Тэр хоёрыг зодолдох үед нь хамт байгаагүй гэсэн мэдүүлэг /хх 22-23/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.09.04-ний өдрийн 229 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх 25/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-9/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 10/,

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Түвшинтөгс нь 2017 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Батбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Түвшинтөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Батбаяр чи муу эмэгтэй хүнийг зодлоо гэж ирээд дундуур ороод маргаад тухайн үед их уурласан байсан тэгээд гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.Түвшинтөгсийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Батбаяртай дээр доороо ороод ноцолдож байтал гэн‎эт Батбаярын эгэмнээс нь цус гарч байсан хартал хажууд нэг хутга хэвтэж байсан…” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “Түвшинтөгс эхнэрээ үснээс зуурсан байсан болохоор нь би очоод яаж байгаа ‏юм бэ гээд салгасан чинь над руу шууд дайраад шууд миний зүүн эгэм рүү хутгаар хутгалсан” гэсэн мэдүүлэг, гэрч О.Отгончимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “Батбаяр доор нь орчихсон Түвшинтөгс дээр нь гарчихсан зодолдож байсан. Батбаяр энэ хутга гаргаж ирэ‎эд намайг хутгалчихлаа гэс‎эн” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Бадмаарагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “Түвшинтөгс эхнэр Сугарааг заамдаад зодож байсан ... Сугарааг аваад шууд гарсан гадаа Батбаяр машинтайгаа байж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Сугир мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “манай нөхөр ирчихсэн намайг шууд үснээс зулгаасан, Батбаяр машинаасаа бууж ирсэн тэгээд би Отгончимэгийн г‎эрт нь орсон” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.09.04-ний өдрийн 229 дугаарт шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч Г.Түвшинтөгсийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Түвшинтөгс нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

 

Шүүгдэгч Г.Түвшинтөгс нь хохирогч Б.Батбаяртай эвлэрсэн болохоо талууд мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд илэрхийсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Түмэд овогт Гансүхийн Түвшинтөгсийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Г.Түвшинтөгсийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Түвшинтөгс нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч  Г.Түвшинтөгст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД