| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/0188/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/299 |
| Огноо | 2025-12-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч Б.Энхтулга,
хохирогч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулгаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
1.1. Шүүгдэгч С.******* нь Ховд аймгийн *******ын газрын жолоочоор ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр албан тушаалын байдлаа ашиглаж тус прокурорын газрын эзэмшлийн албаны "Хьюндай соната", "Ниссан патрол-Ү61" загварын тээврийн хэрэгслүүдийг Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" барьцаалан зээлдүүлэх газарт, "Хьюндай соната" загварын тээврийн хэрэгслийг " пинанс" барьцаалан зээлдүүлэх газарт тус тус зээлийн барьцаанд тавьж, 7360000 төгрөгийг өөрийн эзэмшлийн банкны тоот дансанд шилжүүлэн авч байгууллагын эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан,
1.2. 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шуурхай албаны "Хьюндай соната", "Ниссан патрол-Ү61" загварын тээврийн хэрэгслүүдийг "" барьцаалан зээлдүүлэх газарт, "Хьюндай соната" загварын тээврийн хэрэгслийг " пинанс" барьцаалан зээлдүүлэх газарт тус тус өөрийн эзэмшлийн машин гэж бусдыг итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан зээлийн барьцаанд тавьж, хохирогч д 4060000 төгрөгийн, хохирогч т 3300000 төгрөгийн хохирол учруулж залилсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан,
1.3. 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв захад худалдаа эрхлэгч хохирогч ээс "машинаа банк бус санхүүгийн байгууллагад барьцаалаад зээл аваад өгнө" гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчоос 5000000 төгрөгийг өөрийн эзэмшлийн банкны тоот дансаар шилжүүлэн авч, 5000000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
1.4. 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг хохирогч ээс "зээлээ хаагаад буцаагаад зээл аваад өгнө" гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчоос 4060000 төгрөгийг өөрийн эзэмшлийн банкны тоот дансаар шилжүүлэн авч, 4060000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
1.5. 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт хохирогч *******аас "зээлээ хаагаад буцаагаад зээл аваад өгнө" гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчоос 2 удаагийн гүйлгээгээр 200 төгрөгийг, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 200000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 200000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр, 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 300000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр тус тус өөрийн эзэмшлийн банкны тоот дансаар шилжүүлэн авч, 3500000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
1.6. 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Ховд аймгийн зарын нэгдсэн групп” гэх нэртэй фейсбүүк групп дээр "Хүүтэй мөнгө зээлж авна, утасны дугаараа үлдээнэ үү” гэх зарыг " " гэх фейсбүүк хаягаас цахим сүлжээнд байршуулж, тухайн постын доор дугаарын утсаа үлдээсэн хохирогч тэй дугаарын утсаар холбогдож, улмаар хохирогчтой уулзан "одоо зээлээ дараад гаргаад өгье" гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчоос 1 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн банкны тоот дансаар 4000000 төгрөгийг шилжүүлэн авч, 4000000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
1.7. 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр фейсбүүк цахим хэрэгсэл ашиглаж "Цахилгаан зуух зарна" гэж иргэн ыг Увс аймгийн нутаг дэвсгэрт байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн банкны тоот дансаар 1 удаагийн гүйлгээгээр 1000000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
1.8. 2024 оны 09 дүгээр сарын 14-ний фейсбүүк зар дээр зарна гэсэн зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, уг зарын дагуу холбогдсон иргэн ийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт байхад нь хуурч, банк дахь түүний эзэмшлийн дугаарын данснаас тус банк дахь өөрийн эзэмшлийн дугаарын дансанд 100 төгрөг шилжүүлэн авч залилсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг:
-Хохирогч ******* мэдүүлэхдээ: “3,500,000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна. Надаас бага багаар 3-4 удаагийн үйлдлээр апплекшний зээлээ хаагаад өгье гээд авсан” гэв.
-Шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ: “Цаг зүүх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй, гэм буруугаа маш сайн ухаарч ойлгосон. Дахиж ийм алдаа гаргахгүй. Гэм буруутай дээрээ маргаан байхгүй. Хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлж байгаа учир эрхэм шүүгчээ миний ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
2. ******* дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 2 дахь тал),
2.2. Хохирогч ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би өөрийн эхнэрийн хамтаар Ховд аймгийн төвд “” гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг юм. Өчигдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 26-ны орой 19 цагийн үед манай эхнэр болох луу үл таних хүн дугаарын утаснаас холбогдож "Приус-20” маркийн автомашиныг 1 цагийн хугацаатай 4,000,000 төгрөгийн барьцаанд тавиад уг барьцаанд тавьсан мөнгөөрөө цалингийн зээлээ хаагаад дахин мөнгө нэмж цалингийн зээл аваад буцаагаад өгье гэж залгасан байсан. Тэгтэл манай эхнэр "Би мэдэхгүй тэглээч оройн цаг болсон байна, маргааш ажлын цагаар манай нөхөртэй ярь” гэж хэлээд утсаа тасалсан байсан. Тэгээд маргааш өглөө буюу 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 09 цаг 12 минутад дугаарын гар утаснаас над руу залгаад "Танайх онгойх болж байна уу" гэж асуухаар нь “би гадуур хувийн ажилтай явж байна 11 цагт онгойн” гэж хэлтэл удалгүй 10 цаг 44 минутад манай эхнэрийн ажлын гар утас руу уг залуу "Өчигдөр машин барьцаанд тавина гэсэн хүн байна" гэж залгасан байхаар нь манай эхнэр миний өөрийн дугаарыг өгч энэ дугаар луу холбогдоорой гэж хэлсэн байсан. Тэгээд 10 цаг 47 минутад дугаараас над руу залгаж "Машин барьцаанд тавих гэсэн юм хоёулаа уулзаадахъя та хаана байна" гэж асуухаар нь би “машин зардаг хашаандаа байна, энд хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд удалгүй 2 минут орчмын дараа над дээр улсын дугаартай “Соната” маркийн автомашин унаж ирээд "Уг машиныг 4,000,000 төгрөгт барьцаанд тавья, яг одоо таны хажууд зогсож байгаад уг 4,000,000 төгрөгөөр цалингийн зээлээ хаагаад дахин нэмж зээл аваад буцаагаад өгье гэж хэлэхээр нь "Чи өчигдөр манай эхнэртэй приус-20 маркийн автомашин барьцаанд тавина гэж ярьсан байна шүү дээ, одоо яагаад Соната маркийн автомашин аваад ирэв. Би энэ Соната маркийн тээврийн хэрэгсэлд чинь зээл өгөхгүй” гэж хэлтэл “өчигдөр ярьсан Приус-20 маркийн автомашин нь манай ахын автомашин байсан юм. Өнөө өглөө ажил гараад хөдөө явчихлаа, тэгээд энэ машиныг авчирлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “энэ машин чинь *******ын байгууллагын машин юм биш үү” гэж асуутал “би өөрөө прокурорт жолоочийн ажил хийдэг юм энэ машиныг актлаад хувьдаа авчихсан нэрээ шилжүүлж арай амжаагүй байгаа юм. Албаны машин цэнхэр улсын дугаартай байдаг миний энэ машин цагаан дугаартай байгаа биз дээ” гэж хэлэхээр нь би "Одоо миний хажууд зогсож байгаад миний мөнгийг буцаагаад надад гаргаад өгчих юм чинь” гэж бодоод уг залууг дагуулан банк руу хамт явж өөрийн эхнэрийн эзэмшлийн банкны тоот дансаар уг С.*******ын тоот данс руу 4,060,000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгээд С.*******ыг машин зардаг газар луугаа буцаагаад авч явж машиныг нь хашаа руу оруулаад “ чи машин дотроо сууж байгаад зээлээ хаачхаад миний мөнгийг гаргаж өг” гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал үл таних залуу хажууд нь ирж уг “Соната” маркийн автомашиныг бариад хашаанаас гарна гэж хэлсэн. С.******* нь “би таны хажууд сууж байгаад мөнгөө өгчихье энэ машиныг гаргаад явуулъя” гэж хэлэхээр нь "Үгүй, мөнгөө өгчхөөд машинаа аваад яв” гэж хэлсэн. Тухайн үед хэд хэдэн хүн ирж намайг танай машинуудыг үзье гэж дуудахаар нь би уг хүмүүст машинуудаа танилцуулж дуусаад буцаад 30 минутын дараа уг “Соната” маркийн автомашин дээрээ ирж С.*******ыг дотор нь сууж байгаа юм бодоод хаалгыг нь онгойлгоод хартал сүүлд ирсэн залуу машин дотор ганцаараа сууж байхаар нь “энэ машины жолооч С.******* хаачсан бэ?” гэж асуутал “хүнтэй уулзчихаад ирье гээд явсан, удахгүй хүрээд ирэх байхаа” гэж хэлэхээр нь би уг сүүлд ирсэн залуугаас түлхүүрийг нь аваад машиныг нь хашаа руу шахаж тавьж байршуулаад уг машиныг хашаанаас гаргахгүйн тулд ард нь нэг машин тулгаж тавиад түлхүүрийг нь уг залууд үлдээгээд энэ хүнийгээ ирэхээр миний мөнгийг өгөөд машинаа аваад яваарай гэж хэлчхээд яваад өгсөн юм.
Тэгээд би гадуур ажил төрлөө амжуулж байгаад 15 цагийн орчимд буцаж ирээд машины хаалгыг нь татаад үзтэл нөгөө үлдсэн залуу нь түлхүүрийг дотор нь үлдээгээд явсан байсан. Тэгээд би машиныг нь цоожилчхоод түлхүүрийг нь авч өөрийн машиндаа хийчхээд С.******* руу 2, 3 удаа залгатал утсаа авахгүй байхаар нь дахин гадуур хувийн ажлаа хөөцөлдөөд яваад өгсөн юм. Тэгээд орой ажил тараад 17 цаг 30 минутын үед хашаан дээрээ ирээд дахин С.******* руу 3, 4 удаа залгатал утсаа авахгүй байхаар нь гэртээ харьдаг юм билүү гэж бодоод нэг машинд ороод сууж байтал С.*******тай хамт байсан залуу хүрээд ирэхээр нь “С.******* гар утсаа авахгүй байна, чи өөрийнхөө утаснаас залгаадхаач” гэж хэлтэл “минийхийг бас авахгүй байна, би даргаа дуудчихлаа одоо энд хүрээд ирнэ” гэж хэлсэн. Удалгүй Ховд аймгийн *******ын газраас 5, 6 хүн ирээд энэ манай албаны машин бид нар аваад явлаа, чи цагдаагийн байгууллага дээр очиж өргөдөл гомдлоо гаргаж өг гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад ирсэн юм... ...С.*******аас хохирлоо барагдуулчихвал өөр гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 7-8, 247 дахь тал),
2.3. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 16 цаг 00 минутад дугаарын утаснаас нэг үл таних залуу над руу холбогдож "Цалингийн зээлээ хаачаад буцаагаад зээл аваад 1 цагийн дотор эргүүлэн төлье 3,300,000 төгрөг зээлээч, та ажил дээрээ ирэх боломж байна уу?” гэж ярьсан юм. Тухайн үед манай хүүхдийн цэцэрлэг дээр “Алтан намар” наадам болж болж байсан ба би тухайн наадамд оролцож байгаад 1 цагийн дараа очно ажил дээр очоод тухтай ярилцъя гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгээд 1 цагийн дараа буюу 16 цаг 58 минутад С.******* нь над руу дахин залгаж “ажил дээрээ ирсэн үү? гэж асуутал “би ирсэн байна” гэж хэлтэл “За би дээр нэг ажлынхаа хүнийг хүргэж өгчхөөд яваад очъё 30 минут түр хүлээж байгаарай” гэж хэлээд утсаа тасалчхаад удалгүй 17 цаг 20 минутад манай ажил дээр ирж “Би цалингийн зээл авчхаад эргүүлээд өгье 3,300,000 төгрөг зээлээч гэж хэлэхээр нь би барьцаанд нь юу өгөх юм гэж асуутал “Цаасан дээр гараар хүсэлт бичиж өгсөн бөгөөд уг хүсэлтэд 2024 оны 09 дүгээр сарын 26-нд “ Боорж пинанс” ломбарднаас 3,300,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай авав. Барьцаа болгон “Соната ХОЁ дугаарын машиныг үлдээв. Хүсэлт гаргасан ******* 95833983" гэсэн бичиглэлтэй цаас бичиж өгөхөөр нь би итгэж өөрийн дугаарын данснаас 18 цаг 30 минутад ******* ******* гэх данс руу 3,300,000 төгрөгийг "Түр зээл 10-17" гэсэн утгатай шилжүүлж өгсөн юм. Тэгээд С.******* нь манай ажил дээр миний хажууд гар утсаа 1 цаг гаруй оролдож “зээл бүтэхгүй байна, та надад дахиад 4,400,000 төгрөг өгчих тэгвэл миний зээл бүтэх гээд байна” гэж хэлэхээр нь "Одоо тийм мөнгө байхгүй манай байгууллагын дансанд одоо 1,500,000 төгрөг байна” гэж хэлтэл тэгвэл байгаа 1,500,000 төгрөгөө өгчих” гэж асуухаар нь “үгүй, нэг бол 3,300,000 төгрөгөө буцаагаад хийчих, би гэртээ харилаа” гэж асуутал “би 3,300,000 төгрөгөө цалингийн зээл рүүгээ хийчихлээ орой 20 цаг 30 минутад ажил дээр чинь ирээд зээлсэн мөнгөө эргүүлэн өгч машиныхаа түлхүүрийг авна” гэж хэлээд түлхүүрээ үлдээгээд явсан. Тэгээд би тухайн өдрийн орой 20 цаг 20 минутын үед ажил дээрээ очоод С.*******тай зээлсэн мөнгөө өгөх чинь юу болж байна гэж утсаар ярихад “Өнөөдөр зээл бүтэхээргүй боллоо, маргааш өглөө 09 цагийн үед өгнө” гэж хэлээд утсаа тасалсан.
Тэгээд маргааш өглөө буюу 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өглөөний 06 цаг 54 минутад над руу залгаж ахаа “танай ломбардад тавьсан машин нь миний өөрийн машин байгаагүй. Байгууллагын машин байсан юм. Манай дарга юманд явах гээд байна машинаа авмаар байна. Өглөө 09 цагийн үед мөнгийг чинь өгнө” гэж хэлэхээр нь "За тэгвэл чи өөр барьцаа өгөөд машинаа аваад яв” гэж хэлээд утсаа тасалчих юм. Удалгүй 07 цаг 04 минутад над руу дахин залгаж "Би өөр барьцаанд тавих машин олчихлоо одоо машинаа авъя, та 07 цаг 30 минутаас өмнө ирээд машины түлхүүр өгчхөөч” гэж хэлэхээр нь 07 цаг 24 минутад ажил дээрээ ирж С.******* руу “би ажил дээрээ ирсэн байна” гэж хэлээд тасалсан. Тэгсэн удалгүй ажил дээр орж ирээд “Ниссан” маркийн машины түлхүүр өгчхөөд "Та манай даргад битгий хэлээрэй хэрвээ хэлбэл би ажилгүй болно шүү" түр хүлээж байгаарай одоо 09 цагт өгнө гэж хэлээд “Соната” маркийн машиныхаа түлхүүрийг аваад гүйчихсэн юм. Тэгээд би өдөр 11 цагаас 18 цаг хүртэл залгатал гар утсаа авахгүй байсан. Аргаа бараад би ажил дээр чинь очиж хэллээ гэж мессеж бичтэл "гуйж байна түр хүлээж байгаач, хуралтай байна, удахгүй өгнө, одоохон очлоо, хурал бараг тарлаа” гэх мэтчилэн над руу хариу бичсэн юм. Тэгтэл 17 цаг 33 минутад нууцалсан дугаараас "Би машин барьцаанд тавьсан залуу байна, танайд яваад очъё" гэж хэлээд манай гэрийг надаас асуухаар нь би хаягаа хэлтэл удалгүй С.******* нь 2 цагдаатай ирж тухайн 2 цагдаа нь "Байгууллагын машин танай ломбардад тавьсан байна. Та цагдаа дээр хүрээд ир гэж хэлхээр нь цагдаагийн байгууллага дээр ирсэн юм...
.... С.******* машины бичиг баримт үлдээгээгүй, гараар хүсэлт гаргаж өгсөн. Цагийн дотор цалингийнхаа зээлийг хаагаад буцаагаад өгнө гээд 3,300,000 төгрөг зээлж авсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 12-13, 245 дугаар хуудас),
2.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өглөөний 11 цагийн үед манай байгуулга байгууллагынхаа дотоод ажил хийх гэж байсан. “Ниссан патрол” маркийн тээврийн хэрэгслийг ашиглах зорилгоор манай байгууллагын В-1 давхарт байх авто гараашинд орж үзтэл “Ниссан патрол” болон “Соната-8” маркийн тээврийн хэрэгслүүд байхгүй байсан. Бид тухайн үед жолооч болох С.******* руу залгатал гар утсаа авахгүй байхаар нь аймгийн Ерөнхий прокурорт хандахад шууд байгууллагын хашаанаас хэдэн цагт гарсан талаар хяналтын камер шүү гэж хэлсэн. Бид байгууллагынхаа хяналтын камерыг шүүж үзтэл 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө 07 цаг 20 минутын үед манай байгууллагын жолооч С.******* нь байгууллагын гараашнаас “Ниссан патрол” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон гарч яваа дүрс бичлэг байсан ба ард нь “Соната-8” тээврийн хэрэгслийг хэзээ хэдэн цагт байгууллагын гараашнаас авч гарсныг шүүж үзтэл тухайн өдрийн өглөөний 10 цаг 50 минутад “Соната-8” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон гарч яваа дүрс бичлэгийг үзэж шууд цагдаагийн байгууллагын хяналтын камерын төвд хандаж камер шүүлгэж үзэхэд “Ниссан патрол” тээврийн хэрэгслийг Ард-Аюушын талбайн дээд талын 3 дугаар 60 айлын авто зогсоолд тавьсан байсан. Би бичиг хэргийн ажилтан болох ын хамтаар очиж үзэхэд “Ниссан патрол” тээврийн хэрэгслийн хаалганууд нь онгорхой, урд хойноо ямар ч улсын дугааргүй байхаар нь бичиг баримтыг нь авч яваад буцаж цагдаагийн байгууллагын хяналтын камерын төвд ирж, “Соната-8” машиныг хаашаа авч явсан талаар шүүлгэж үзэхэд Ховд аймгийн Жаргалант сумын “-” дэлгүүрийн ойр орчим руу явсан дүрс бичлэг үлдсэн байсан. Бид “- ” дэлгүүрийн ойр орчимд очиж үзэхэд байхгүй байсан юм. Тэгтэл удалгүй манай байгууллагын нөгөө ээлжийн жижүүр болох нь “Соната-8” маркийн тээврийн хэрэгслийг олчихлоо гэж манай тамгын даргад хэлсэн байсан. Бид “-” дэлгүүрийн дэргэд байх банк бус санхүүгийн байгууллагын хашаанд очиход хамгийн цаад талын буланд шахаж тавьсан байсныг олж тухайн банк бус санхүүгийн байгууллагын хүнээс түлхүүрийг нь авч тухайн хүмүүсийг цагдаагийн байгууллагад гомдол гаргах талаар хэлж явцгаасан юм...
...Машин тэргээ авчихсан....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),
2.5. Гэрч ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би энэ машин чинь прокурорын байгууллагын автомашин юм биш үү гэж асуутал албаны машин цэнхэр дугаартай байдаг юм. Миний энэ машин цагаан дугаартай байгаа биз дээ. Би энэ машиныг акталж аваад удаагүй байгаа юм гэж хэлж байсан....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),
2.6. Эд зүйл, баримт бичгийг хүлээж авсан тэмдэглэл, С.*******ын бичсэн гэх хүсэлт (1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар хуудас),
2.7. Яллагдагч С.*******ын гар утсанд үзлэг хийсэн “...Уг гар утас нь гаднаа ямар нэгэн өнгөгүй силконон материалтай ардаа карт болон үнэмлэх хийх зориулалттай гэртэй, уг зориулалт бүхий карт орох хэсэгт Ховд аймгийн *******ын газрын жолоочийн үнэмлэх, мөн “STATE BANK” гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн 4063 4700 0428 7631 гэсэн тоон бичиглэлтэй “.Ѕ” гэсэн бичиглэлтэй виза карт байв. Уг гар утас нь ар хэсгээрээ цэнхэр өнгөтэй урд талын дэлгэц хэсгийн шилэн наалт нь хагарсан, ИМЕЙ1-, кодтой байх ба нүүрэндээ олон апплкэйшинттэй байв. Телеграмм апплкэйшин рүү нэвтэрч үзвэл: 1. Батука, 2. VIP901001 киноны өмнөх борлуулалтын ажлын хэсэг 3. Аудитор Каталина гэх 3. хүмүүстэй харилцан зурвас байх бөгөөд 2024 Хари бай БАТУКА гэх хаягтай харилцсан зурвас руу орж үзэхэд 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр 27-ны өдөр хүрт харьцсан зурвас байх ба 1. 1,500,000 төгрөг шилжүүлэх 2. Надад дэлгэцийн зураг илгээнэ 3. Гүйлгээний утга дээр нэрээ оруулна 4. 10 минутын дотор дууссан, Жич: Төлбөрийг тогтоосон хугацаанд төлж дуусгана уу? 50279269 төлбөр нь хүчингүй болно гэх яриа өгүүлэл байх ба С.******* нь данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн ба баримтаа илгээсэн байна.
-Та хоёр дахь даалгаврыг гүйцэтгэсний дараа буцаан авах хүсэлт гаргаж болно. Хоёр дахь даалгавар биелүүллээ 1. 1,300,000 төгрөг шилжүүлэх, 2. Надад дэлгэцийн агшин илгээнэ 3. Гүйлгээний утга дээр нэрээ оруулна 4. 10 минутын дотор дууссан. Жич: Төлбөрийг тогтоосон хугацаанд төлж дуусгана уу? Тэгэхгүй бол төлбөр нь хүчингүй болно гэх яриа өгүүлэл байх ба С.******* нь тоот данс руу 1,300,000 явуулсан байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд дахин 1. 3,300,000 төгрөг шилжүүлэх төгрөг шилжүүлсэн баримтаа илгээсэн байна. Мөн хувийн мэдээлэл Е-МОНГОЛИА системээс өөрийн иргэний үнэмлэхийн лавлагааны зураг болон өөрийн зургаа 2. Надад дэлгэцийн агшин илгээнэ 3. Гүйлгээний утга дээр нэрээ оруулна 4. 10 минутын дотор дууссан Жич: Төлбөрийг тогтоосон хугацаанд төлж дуусгана уу? Тэгэхгүй бол төлбөр нь хүчингүй болно гэх утгатай зурвас дахин ирсэн байх ба С.******* нь данс руу 3,300,000 төгрөг шилжүүлсэн байв.
Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд Батука гэх хүн нь дахин 1. 4,060,000 төгрөг шилжүүлэх, 2. Надад дэлгэцийн агшин илгээнэ, 3. Гүйлгээний утга дээр нэрээ оруулна 4. 10 минутын дотор дууссан. Жич: Төлбөрийг тогтоосон хугацаанд төлж дуусгана уу? Тэгэхгүй бол төлбөр нь хүчингүй болно гэх утгатай зурвас дахин ирсэн байх бөгөөд С.******* нь тоот данс руу 4,060,000 төгрөг шилжүүлсэн харьцсан зурвас байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгийг үргэлжлүүлэн VIP901001 киноны өмнөх борлуулалтын ажлын хэсэг гэх хаягтай харилцсан харилцааг гэрэл зургийн аргааж бэхжүүлэн авав. “Аудитор Каталина” гэх хаягтай харилцсан харилцааг гэрэл зургийн аргаap бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлж мессеж цэс рүү орж үзвэл: 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дугаарын харилцагчтай харилцсан зурвас руу ороход -Агаа надад яаралтай 4060000 хэрэг гарсан дүү нь тэгэхгүй бол балрах гээд байн өө, агаа дүү нь яах вэ? намайг үнэхээр уучлаарай агаа утсаар ярьж болохгүй байна ... гэх хоорондын харилцсан мессеж байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав.
2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дугаарын харилцагчтай харилцсан зурвас руу ороход -Даргадаа үнэнээ хэлээд машин тэргээ авч ирж өг 4,060,000 Хэрэгтэй байна гуйж байна. Чамд хэлэх үг олдохгүй байна. -Чамд хэлэх үг олдохгүй бна гэх зурвас ирсэн байсныг гэрэл зургийн аpгaap бэхжүүлж авав.
2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дугаартай -Za 1 tsag huleelee odoo bolson uu гэх харилцагчтай харилцсан зурвас руу ороход -Хуралтай байна -Utsaa aw sda min -Utsaa aw sdamin 1 төлбөрөө төл, Chadahgui - Хуралтай байгаад байна хө, -Odoo ocjloo2 jhn huleejii Hural barag tarlaa Ajil deeree bj bai mashiniig chin unaad yvaad ochi -Guijiishdee hu odoohon ochloo ajlaas namaig gargana shvv dee hu -Ter nadad hamaagui -Odoo ochloo hu guij baia -guij baina -Guij baina shvv hu odoo ochloo idoahon 20 minut guijiin shvv hu -20 minut chin bolchihloo hooy -Bi ajil deer chin irtsen bna garj uuden deeree garj irj uulzval uulzaaral. 003 -Chi garj ireh yum ugui bol bi oroh uu гэх хоорондын харилцсан мессеж байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав.
Төлбөр 77 гэснийг гэрэл зургийн аргаар 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дугаарын харилцагчтай харилцсан зурвас руу ороход -Итгээд өгсөн янзын хүүхэд үү үгүй юу гэх мессеж ирсэн байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дугаарын харилцагчтай харилцсан зурвас руу ороход байна уу дүү нь албаны машинтай явж байгаад хүний машин мөргөсөн юм аа, та л ганцхан удаа тусалчих гуйж байна анай - Dvv ni erguuleed ugnu anai -Tand dvvn vnen uchiraa heleed bainshdee dvvn yg balrah geed baina ani gui 2024 baina - - гуйж байна, анай дүү нь яг балрах гээд байна анай -ажлынхан намайг хайгаад явж байгаа, -Гуйж байна, -Анай, -Та минь намайг - -Та дүүдээ Тусалж чадах байсан шүү анай, та дүүгээ дахиж энэ хорвоо дээр дахиж харахгүйдээ баяртай анай сайхан амьдраарай, анай -Таньд аз жаргал хүсье анай, -Анай намайг үнэхээр уучлаарай –Дүү нь одоо яг хүн шиг хүн байж аав, ээждээ тусална -байж аав ээждээ тусална гуйж байна -Та дүүгээ ганц удаа өршөөгөө ч дээ анай дүүгийнхээ амьдралыг авраач дээ анай -Амьдралийн нар сар болсон эгч минь дүү нь гуйж өмнөх бүх худлаа ярьж байсанд уучлаарай анай, -намайг одоо та л аварч чадна шүү дээ анай -Дүүгээ худлаа ярьж байсанд үнэхээр үнэхээр уучлаарай анай, -Хөөрхөн бяцхан дүүдээ ганцхан удаа л тусалчих дүү нь мөнгийг тань буцааж өгнө гэсэн шүү дээ анай -Tэр -намайг авраач анай гуйж байна -Чин үнэнээ хэлье дүү нь дахиж худлаа ярихгүй. Дүүдээ туслаач дээ анай -Та минь намайг аварна шүү дээ эгч гуйж байна -гуйж байна -гуйж байна -Намайг ганцхан удаа л өршөөж хайрла -Дүүгээ ганцхан удаа л өршөөгөө ч дээ -дүүгээ үнэхээр уучлаарай анай -Ганцхан эхний бөгөөд эцсийн удаа л тусалчих гуйж байна шүү дээ... гэсэн хоорондын харьцсан зурвасыг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав.
2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дугаарын харилцагчтай харилцсан зурвас руу ороход -Чи одоо яах гээд байгаа юм вэ хурдан мөнгө хийгээч -Чи утсаа авалдаа, өдөр чамтай хамт энд ирсэн залуу даргыг чинь дуудсан бна дарга чинь ирж бна. ...
Уг гар утасны ярианы цэс хэсэг рүү орж үзэхэд 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр -baldorj ah, , , ari egch ajil, , Batoyun darga WI , , , , , , , jijuur ganbayr, , 88436568, 90066100, Ankhaa and, 94019024, bayraa and, , 88728168, Баяндалай анд, , , гэсэн дугаар байв.
Уг гар утасны Мессенжер хэсэг рүү орж үзэхэд гэх хаягтай хүнтэй... -hi -zeel haah ymu -butsaad yaj ughiin -baritsaa bgamuu -4060000 Хэрэг гарсан -Барьцаа байгаа -Машин байна хө 1 tsagiin hugtsaatai -yamar mashin -henii ner deer -on ni -prius baigaa 2007 -ezemshigch? -manai ah hu - , -sain bainuu 4060000 төгрөг зээлэх гэсиймаа би яах уу -niigmiin daatgal tuldug uu -bank deer niit 17 say tugrugiin zeeltei eniugee hagaad nemj gargaj bolohuu -bolnoo -zeeliin medeelliin lawalgaa niigmiin daatgaliin lawalgaagaa yeuulchih bodiod ugii -niigmiin daatgal 17 sar tasralgui tulj baina -ywuulchihoo bodood ugy... гэх уг гар утасны вайбер хэсэг рүү орж үзэхэд 2024.09.27 ны өдөр гэх хүнтэй: -Ахаасаа зээлхиймүү юу болсын бэ яаваа -Ахдаа хэлээ -а бна -надад ах 4060000 төгрөг л хэрэгтэй байгаад байна ах дүүн тэгэхгүй бол балрах гээд байна ах дүүгээ уучлаарай -Юу болсын хэлээ -дүүн мөнгө хайгаад гадуур явж байна ах -Ахынх тушаал гарсан найзуудтайгаа явж байна -Ингэсиймаа ах дүүн харин онлайн ажил бас хийж байсан байхгүй уу дүүн огт тоглож бариагүй -Чи хэзээ өгөх вэ -Цаг л болно агаа - удлаа гэхэд л 1:30 минут агаа -дүүн чин үнэнгээ хэлж байна агаа тэгвэл буцаад өгчихнө агаа одоо яг 4060000 мянга байхад л болох гээд байна агаа -агаа дүүн яах уу -Цэцэг төвийн биллиард дээр хүрээд ир за ойлголоо ах -та яг зээлэх юм уу агаа -Заза -Юу болсноо хэлээд ав -за агаа дүүгийн утас яг унтрах гээд байна araa -Минийх бас -Дүүн харин хүнээс цалингийн зээлээ хаагаад буцааж өгөхөөр тохирсон байсиймаа, тэгээд яг үнэнийг хэлэхэд тэрүүгээр онлайн ажил нтр хийдэг хүн гэж байгаад өөрөө хулхидуулциймаа агаа... гэх утгатай харилцсан зурвас байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав.
Үзлэгийг цааш үргэлжлүүлж С.*******ын гар утасны ХААН БАНК руу нэвтэрч үзвэл С.*******ын эзэмшлийн 1. 2. гэсэн хоёр данс байх бөгөөд тоот дансанд үзлэг хийхэд 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тоот данснаас 12 цаг 34 минутад 4,060,000 төгрөг орж ирсэн байх ба 12 цаг 36 минутад уг 4,060,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн байна. Утга нь Т тоот данснаас 12 цаг 38 минутад 1,300,000 төгрөг орж ирсэн байна. 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 12 цаг 40 минутад уг 1,300,000 төгрөг тоот данс руу утгад “Т” гэж шилжүүлсэн байна. 13 цаг 48 минутад тоот данснаас 1,500,000 төгрөг орж ирсэн байх бөгөөд утга: m, 13 цаг 53 минутад уг 1,500,000 төгрөгөө тоот данс руу шилжүүлсэн байх бөгөөд утга нь “Т”, 18 цаг 30 минутад тоот данснаас 3,300,000 төгрөг орж ирсэн байх бөгөөд утга нь “Tur zeel” 18 цаг 33 минутад уг 3,300,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн байх бөгөөд утга нь “Т”, 20 цаг 20 минутад тоот данснаас 100,000 төгрөг орж ирсэн бөгөөд утга нь: -с 20 цаг 38 минутад уг 100,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн байх бөгөөд утга нь 2038...
Үзлэгийг цааш үргэлжлүүлж тоот дансанд үзлэг хийхэд 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тоот данснаас 12 цаг 36 минутад 4,060,000 төгрөг орж ирсэн байх ба утга нь “Т” гэж шилжүүлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 12 цаг 40 минутад уг 4,060,000 төгрөгийг тоот данс pyy 12 цаг 40 минутад тоот данснаас 1,300,000 төгрөг орж ирсэн байх бөгөөд утга нь “Т”, 12 цаг 41 минутад уг 1,300,000 төгрөгийг тоот данс рyy шилжүүлсэн байх ба утга нь *******аас, 13 цаг 53 минутад тоот данснаас 1,500,252 төгрөг орж ирсэн байх бөгөөд утга нь Т, 13 цаг 54 минутад уг 1,500,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн, 18 цаг 33 минутад тоот данснаас 3,300,000 төгрөг орж ирсэн байх байх ба утга нь *******аас, 18 цаг 35 минутад уг 3,300,000 төгрөгийг тоот данс руу “Т” гэж шилжүүлсэн байх бөгөөд утга нь *******аас, 18 цаг 58 минутад тоот данснаас 200,000 төгрөг орж ирсэн байх бөгөөд утга нь 39, 19 цаг 52 минутад уг 200,000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн байх ба утга нь гэсэн утгатай гүйлгээнүүд байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлж зургийн цомог руу нэвтэрч үзвэл 4 ширхэг зураг байх ба хэрэгт ач холбогдол бүхий зураг бичлэг видео байхгүй байсныг ба тэмдэглэл үйлдэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав гэснээр үзлэгийг дуусгав...” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 30-34 дүгээр хуудас),
2.8. “Хьюндай Соната” загварын улсын дугаартай, “Ниссан патрол-Ү61” загварын ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас),
2.9. банкны 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр хуудас),
2.10. Хохирогч ын эзэмшлийн банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 72-112 дугаар хуудас),
2.11. ын эзэмшлийн банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 113-146 дугаар хуудас ),
2.12. Ховд аймгийн *******ын газрын Тамгын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/09 дугаар С.*******ыг жолоочийн ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр хуудас ),
2.13. С.*******ын эзэмшлийн банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 165-180 дугаар хуудас),
2.14. Хохирогч ийн Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол (2 дугаар хавтаст хэргийн 8 дугаар хуудас),
2.15. Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Би Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв /задгай/ зах дээр барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг. 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн прокурорын газарт ажилладаг ******* гэх залуу ирээд “5000000 төгрөг зээлж байгаач би нэг цагийн дараа машинаа банк бус дээр тавиад зээл аваад өгнө” гэж хэлхээр нь “эгчид нь мөнгө алга байна” гэж хэлээд явуулсан. 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* дахин ирээд “эгчээ ганц цагийн ажил шүү дээ, би таны хажууд сууж байгаад зээл аваад буцаагаад таны мөнгө өгчихнө, та миний данс руу 5000000 төгрөг хийчхээч” гээд гуйгаад байхаар нь би итгээд *******ын тоот данс руу, өөрийн тоот данснаас “ээс зээлэв” гэж утга бичээд хийсэн. ******* миний хажууд утсаа оролдож сууж байгаад цэнэглэгч машинаас аваад ирье гэж хэлээд яваад байж байгаад буцаж ирээд маргааш зээл өгөхөөр боллоо гэж хэлээд явсан. 2024 оны 10 дугаар сарын 04-ний өглөө залгаж ярихад 1-2 цагийн хооронд зээл гарна тэгээд өгье гэж хэлсэн. Өгөхгүй болохоор нь ******* руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр би чамайг мөнгө өгөхгүй бол цагдаад гомдол гаргалаа гэж мессеж бичсэн. Тэгсэн чинь ******* намайг хүүхдийн парк хажууд хүрээд ир гэхээр нь очиж хэлээд цагдаад ирж өргөдөл гаргасан. Уулзахад дахин 1 хоног хүлээж байгаач гэхээр чадахгүй, би гомдлоо гаргана гэж хэлээд цагдаад ирж өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 12 дугаар хуудас),
2.16. банкны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),
2.17. С.*******ын эзэмшлийн банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 18 дугаар хуудас),
2.18. Хохирогч ийн эзэмшлийн банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 23 дугаар хуудас),
2.19. Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр С.******* “чи надад 1,500,000 төгрөгийн зээл аваад өгчхөөч, би онлайн зээлээ төлчхөөд буцаагаад зээл аваад өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утаснаасаа "а банк"-ны онлайн зээлээс 1,500,000 төрөг авч С.*******ын тоот данс руу, өөрийн тоот данснаас 1,500,000 төгрөг, гүйлгээний утга дээр “т” үсэг бичээд хийсэн. Дахин С.******* над руу залгаад “чи ахдаа дахиад 1500000 төгрөгийн зээл аваад өгчхөөч, ах нь орой 3,000,000 төгрөгийн зээл аваад чамд өгчихье” гэхээр нь дахин "а банк"-ны онлайн зээлээс 1,500,000 төгрөг авч С.*******ын тоот данс руу өөрийн тоот данснаас 1,500,000 төгрөг гүйлгээний утга дээр “т” үсэг бичээд хийсэн. 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр С.*******ын тоот данс руу нийт 3,000,000 төгрөг хийсэн. С.******* урд нь надаас 200,000 төгрөг 2 удаа, 300,000 төгрөг 1 удаа тус тус мөн зээлж авч байсан. Тэр мөнгөө мөн одоо хүртэл өгөхгүй байна. Би С.*******аас нийт 3,500,000 төгрөг авах ёстой...” (2 дугаар хавтаст хэргийн 60-61, 75-76 дугаар хуудас),
2.20. Хохирогч *******ын эзэмшлийн банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас),
2.21. Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр прокурорын байгууллагад ажилладаг ******* гэх залуу манай тэй уулзаж “мөнгө зээлээч онлайн зээлээ хаачхаад 1 цагийн дотор дахин зээл аваад өгнө” гэж хэлсэн гэсэн. Тухайн үед манай нөхөр би гаалийн татвар төлнө өнөөдөр амжихгүй гэж хэлээд явуулсан байсан. 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* гэдэг залуу дахин манай барилгын материал зардаг дэлгүүр дээр ирээд дахин манай нөхөр ийг мөнгө зээлээч гэж гуйсан байсан. Гэтэл манай нөхөр над руу ******* гэх залууг дагуулж орж ирээд “энэ залуутай нэг яриадхаач, энэ нэг цагийн дотор онлайн зээл хаачхаад буцаагаад аваад өгье” гэж байна гэхээр би “чамайг танихгүй юм байна. Чи яг өгөх юм уу” гэхэд “би танай дэлгүүрт сууж байгаад онлайн зээлээ хаачхаад буцаагаад гаргаад өгье” гэж хэлсэн. Тэхээр нь би итгээд өөрийн эзэмшлийн тост данснаас тоот /*******/ гэх данс руу 4,060,000 төгрөг хийсэн /Гүйлгээний утга дээр түр зээлэв *******д/ гэж бичсэн. ******* гэх залуу манай дэлгүүрт 1 цаг орчим сууж байгаад машинаа унтраачхаад ирье гэж хэлээд гараад явсан. Ахиж орж ирээгүй, тухайн үед би мартчихсан байж байгаад орой санаад *******ын дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байсан. Удалгүй дүү нь маргааш өглөө эрт аваачаад өгнө, машин мөргөөд гадуур завгүй явна гэсэн мессеж бичсэн байсан. Тэгэхээр нь би дансаа явуулаад орхисон. Маргааш өглөө нь залгахад мөн утсаа авахгүй байсан дахин одоо хийлээ, түр нэг цаг хүлээж байгаач гэсэн мессеж бичсэн байсан. Дараа нь залгасан чинь би Дуут сумаас ирж байна гэж хэлээд хулхидаад байхаар нь цагдаагийн газарт хандсан. Би өөрийн эзэмшлийн тоот данснаас *******ын тоот данс руу 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 4,060,000 төгрөгийг гүйлгээний утга дээр *******д түр зээлэв гэж бичээд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 89 дүгээр хуудас),
2.22. банкны 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5866/2024/431 дугаартай албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 91 дүгээр хуудас),
2.23. С.*******ын эзэмшлийн банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 103 дугаар хуудас),
2.24. Хохирогч ийн эзэмшлийн банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 93-100 дугаар хуудас),
2.25. Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие 2024 оны 10 дугаар сарын 04-ний орой гэртээ байж байгаад фейсбүүк орж байтал Ховд аймгийн зарын нэгдсэн групп дээр “ ” гэх хаягaaс "хүүтэй мөнгө зээлж авна утасны дугаараа үлдээнэ үү гэсэн зар байхаар тухайн зарын доор өөрийн гэх дугаараа үлдээсэн. Тэгээд над руу гэх дугаараас нэг эрэгтэй хүн залгаад “мөнгө зээлэх хүн мөн үү” гэхээр нь “тийм байна яах гэсэн юм бэ” гэсэн чинь “4 сая төгрөг хэрэг болоод байна, гялс зээл хаагаад буцаагаад хүүд нь 100,000 төгрөг өнгө” гэхээр нь “орой болчихсон байна, өглөө утсаар ярьж байгаад ирж аваарай” гэж хэлсэн. Тэгтэл өнөөдөр буюу 204 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед над руу залгаад “нөгөө мөнгө зээлэх гэж байгаа хүн байна, та хаана байна” гэхээр нь би айлд байсан хаягаа зааж өгсөн чинь гэсэн улсын дугаартай саарал өнгийн “Приус 20” маркийн тээврийн хэрэгсэлтэй нэг залуу ирэн. Би тухайн залуугийн машинтай хамт гэртээ очоод картаа аваад захын дээд талын банк руу ороод АТМ-ээс 4 сая төгрөгийг гэх дугаарын данс буюу ******* ******* гэх нэртэй данс руу шилжүүлээд буцаад нөгөө залуутай манай гэрийн гадна очиход нөгөө залуу “би одоо зээлээ дараад гаргаад өгье” гэж хэлэхээр би нойл ороод ирье гэж хэлээд нойл орчхоод байшингийн цонхныхоо хажуу талд очоод харсан чинь 30 минутын дотор гарах юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ ороод 2 хүүхдэдээ цай өгчхөөд цонхоор харсан чинь машин байхгүй байсан. Гараад харсан чинь байхгүй байхаар нь утас руу залгасан боловч утас нь холбогдохгүй байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 138 дугаар хуудас),
2.26. Хохирогч гийн эзэмшлийн банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 154 дүгээр хуудас),
2.27. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие 2024 оны 09 сарын 15-ны өдөр фейсбүүк цахим сүлжээнд зуух зарна гэдэг зар яваад байхаар нь зар дээр байсан дугаар луу холбогдоход нэг эрэгтэй хүн аваад "Манайх гурвалжингийн гүүр даваад байдаг ХХК нэртэй компани. Та захиалах юм бол маргааш Увс руу гарах машин байна. Очоод суурилуулж өгнө" гэхээр нь "ажил үйлс сайн бүтлээ, бүр өөрсдөө ирж суурилуулж өгөх юм байна" гээд итгээд 1 сая төгрөг шилжүүлж байсан. Тэгээд 09 сарын 16-ны өдөр залгахад утсаа авахгүй байхаар фейсбүүкээр нягтлаад судлаад үзсэн чинь ХХК нэртэй компанийн фейсбүүк хуудаст байршуулсан зургуудыг нөхөр хуулж аваад намайг хулхидсан байна. Тухайн компанийн хүмүүстэй холбогдоход Ховд аймгаас бас хүмүүсийг залилсан байна гэж хэлсэн. Одоо тухайн зар нь устсан, ямар хаяг байгаа гэдгийг нь мөн санахгүй байна...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 13 дугаар хуудас),
2.28. Ховд аймгийн *******ын газрын хяналтын прокурорын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар “Баримт бичгийг хэрэгт тусгах тухай” жолоочийн албан тушаалын тодорхойлолт, албаны машин хүлээлгэж өгсөн бүртгэл (2 дугаар хавтаст хэргийн 230-240 дугаар хуудас),
2.29. Хохирогч ын эзэмшлийн банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (3 дугаар хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),
2.30. Олон нийтийн Фэйсбүүк цахим сүлжээнд үзлэг хийсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас),
2.31. банкны 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай албан бичиг, хавсралт (3 дугаар хавтаст хэргийн 9-20 дугаар хуудас),
2.32. С.*******ын эзэмшлийн банкны тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),
2.33. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, хавсралт (3 дугаар хавтаст хэргийн 24-27 дахь хуудас),
2.34. Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би 2024 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр фэйсбүүк зар дээрээс ын зар хараад 1,800,000 төгрөг шилжүүлэн залилуулсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тэр хүн утсаа авахаа больсон. Би фэйсбүүк зар хараад утсаар ярьж байгаад данснаасаа мөнгөө шилжүүлсэн. дугаараар холбогдож унаанд тавих гээд байна мөнгөө шилжүүл гээд байхаар нь өөрийн банкны дугаарын данснаас банкны гэсэн данс руу 1,800,000 төгрөг шилжүүлсэн...” (3 дугаар хавтаст хэргийн 94 дүгээр хуудас),
2.35. Хохирогч ийн гаргаж өгсөн баримтууд (3 дугаар хавтаст хэргийн 95-97 дахь хуудас),
2.36. банкны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай албан бичиг, хавсралт (3 дугаар хавтаст хэргийн 99-100 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд болно.
2.37. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
-Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 185 дүгээр хуудас),
-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 186 дугаар хуудас),
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 187 дүгээр хуудас),
-Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хавтаст хэргийн 249 дэх тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дүгээр хавтаст хэргийн 179 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд авагдсан байна.
2.38. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, улсын яллагч, өмгөөлөгч нарын шинжлэн судлуулсан нотлох баримуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
1/ Хохирогч гийн өгсөн “...Би өөрийн эхнэрийн хамтаар Ховд аймгийн төвд “” гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг юм. ...Би энэ “Соната” маркийн тээврийн хэрэгсэлд чинь зээл өгөхгүй гэж хэлтэл өчигдөр ярьсан “Приус-20” маркийн автомашин нь манай ахын автомашин байсан юм. Өнөө өглөө ажил гараад хөдөө явчихлаа, тэгээд энэ машиныг авчирлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “энэ машин чинь прокурорын байгууллагын машин юм биш үү” гэж асуутал “би өөрөө прокурорт жолоочийн ажил хийдэг юм, энэ машиныг актлаад хувьдаа авчихсан нэр дэрээ шилжүүлж арай амжаагүй байгаа юм. Албаны машин цэнхэр улсын дугаартай байдаг миний энэ машин цагаан дугаартай байгаа биз дээ” гэж хэлэхээр нь би одоо миний хажууд зогсож байгаад миний мөнгийг буцаагаад надад гаргаад өгчих юм чинь гэж бодоод уг залууг дагуулан банк руу хамт явж өөрийн эхнэрийн эзэмшлийн банкны тоот дансаар уг С.*******ын тоот данс руу 4060000 төгрөг шилжүүлж өгсөн.
...Удалгүй Ховд аймгийн *******ын газраас 5, 6 хүн ирээд энэ манай албаны машин бид нар аваад явлаа чи цагдаагийн байгууллага дээр очиж өргөдөл гомдлоо гаргаж өг гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад ирсэн юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 7-8, 247 дахь тал),
-Хохирогч ын өгсөн “....17 цаг 20 минутад манай ажил дээр ирж "Би цалингийн зээл авчхаад эргүүлээд өгье 3300000 төгрөг зээлээч” гэж хэлэхээр нь би “барьцаанд нь юу өгөх юм” гэж асуутал цаасан дээр гараар хүсэлт бичиж өгсөн бөгөөд уг хүсэлтэд “2024 оны 09 дүгээр сарын 26-нд “ Боорж пинанс” ломбарднаас 3300000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай авав. Барьцаа болгон “Соната” ХОЁ дугаарын машиныг үлдээв. Хүсэлт гаргасан ******* 95833983” гэж бичиж өгөхөөр нь би итгэж өөрийн дугаарын данснаас 18 цаг 30 минутад ******* ******* гэх данс руу 3300000 төгрөгийг “Түр зээл 10-17” гэсэн утгатай шилжүүлж өгсөн юм.
...Удалгүй 07 цаг 04 минутад над руу дахин залгаж "Би өөр барьцаанд тавих машин олчихлоо одоо машинаа авъя, та 07 цаг 30 минутаас өмнө ирээд машины түлхүүр өгчхөөч” гэж хэлэхээр нь 07 цаг 24 минутад ажил дээрээ ирж С.******* руу “би ажил дээрээ ирсэн байна” гэж хэлээд тасалсан. Тэгсэн удалгүй ажил дээр орж ирээд “Ниссан” маркийн машины түлхүүр өгчхөөд "Та манай даргад битгий хэлээрэй хэрвээ хэлбэл би ажилгүй болно шүү, түр хүлээж байгаарай одоо 09 цагт өгнө” гэж хэлээд “Соната” маркийн машиныхаа түлхүүрийг аваад гүйчихсэн юм.
.... С.******* машины бичиг баримт үлдээгээгүй, гараар хүсэлт гаргаж өгсөн. Цагийн дотор цалингийнхаа зээлийг хаагаад буцаагаад өгнө гээд 3300000 төгрөг зээлж авсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 12-13, 245 дугаар хуудас),
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ий өгсөн “... “Ниссан патрол” маркийн тээврийн хэрэгслийг ашиглах зорилгоор манай байгууллагын В-1 давхарт байх авто гараашинд орж үзтэл “Ниссан патрол”, болон “Соната-8” маркийн тээврийн хэрэгслүүд байхгүй байсан. ...2024 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө 07 цаг 20 минутын үед манай байгууллагын жолооч С.******* нь байгууллагын гараашнаас “Ниссан патрол” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон гарч яваа дүрс бичлэг байсан ...тухайн өдрийн өглөөний 10 цаг 50 минутад “Соната-8” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон гарч яваа дүрс бичлэгийг үзэж шууд цагдаагийн байгууллагын хяналтын камерын төвд хандаж камер шүүлгэж үзэхэд “Ниссан патрол” тээврийн хэрэгслийг Ард-Аюушын талбайн дээд талын 3 дугаар 60 айлын авто зогсоолд тавьсан байсан.
Би бичиг хэргийн ажилтан болох ын хамтаар очиж үзэхэд “Ниссан патрол” тээврийн хэрэгслийн хаалганууд нь онгорхой, урд хойноо ямар ч улсын дугааргүй байсан. Тэгтэл удалгүй манай байгууллагын нөгөө ээлжийн жижүүр болох нь “Соната-8” маркийн тээврийн хэрэгслийг олчихлоо гэж манай тамгын даргад хэлсэн байсан ба бид “-” дэлгүүрийн дэргэд байх банк бус санхүүгийн байгууллагын хашаанд очиход хамгийн цаад талын буланд шахаж тавьсан байсныг олж тухайн банк бус санхүүгийн байгууллагын хүнээс түлхүүрийг нь авч тухайн хүмүүсийг цагдаагийн байгууллагад гомдол гаргах талаар хэлж явцгаасан юм...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),
-Гэрч гийн өгсөн “...Би энэ машин чинь прокурорын байгууллагын автомашин юм биш үү гэж асуутал албаны машин цэнхэр дугаартай байдаг юм. Миний энэ машин цагаан дугаартай байгаа биз дээ. Би энэ машиныг акталж аваад удаагүй байгаа юм гэж хэлж байсан....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),
-Эд зүйл баримт бичгийг хүлээж авсан тэмдэглэл, С.*******ын бичсэн гэх хүсэлт (1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар хуудас),
- Яллагдагч С.*******ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 30-34 дүгээр хуудас),
- банкны 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр хуудас),
-Хохирогч ын эзэмшлийн банкны , ын эзэмшлийн банкны тоот, шүүгдэгч С.*******ын эзэмшлийн банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 72-112, 113-146, 165-180 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.******* нь Ховд аймгийн *******ын газрын жолоочоор ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр албан тушаалын байдлаа ашиглаж тус прокурорын газрын эзэмшлийн албаны "Хьюндай соната" загварын, улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" барьцаалан зээлдүүлэх газарт, "Хьюндай соната" загварын, ХОЁ улсын дугаартай болон “Ниссан патрол-Ү61” загварын ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг " пинанс" барьцаалан зээлдүүлэх газарт тус тус зээлийн барьцаанд тавьж, 7360000 төгрөгийн зээлийг өөрийн эзэмшлийн банкны тоот дансанд шилжүүлж авсан,
2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шуурхай албаны "Хьюндай соната" загварын, улсын дугаартай болон “Ниссан патрол-Ү61” загварын ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг "" " пинанс" барьцаалан зээлдүүлэх газарт тус тус өөрийн эзэмшлийн машин гэж бусдыг хуурч, зээлийн барьцаанд тавьж, хохирогч ээс 4,060,000 төгрөгийн, хохирогч аас 3,300,000 төгрөгийн зээлийг авсан үйл баримт,
2/ -Хохирогч ийн өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* дахин ирээд “эгчээ ганц цагийн ажил шүү дээ, би таны хажууд сууж байгаад зээл аваад буцаагаад таны мөнгө өгчихнө, та миний данс руу 5000000 төгрөг хийчхээч” гээд гуйгаад байхаар нь би итгээд *******ын тоот данс руу, өөрийн тоот данснаас “ээс зээлэв” гэж утга бичээд хийсэн. ******* миний хажууд утсаа оролдож сууж байгаад цэнэглэгч машинаас аваад ирье гэж хэлээд яваад байж байгаад буцаж ирээд маргааш зээл өгөхөөр боллоо гэж хэлээд явсан....” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 12 дугаар хуудас),
- банкны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),
-Шүүгдэгч С.*******ын эзэмшлийн банкны тоот, хохирогч ийн эзэмшлийн банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулганууд (2 дугаар хавтаст хэргийн 18 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үнэлэхэд шүүгдэгч С.******* нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Баруун бүсийн төв захад худалдаа эрхэлдэг, хохирогч ээс “зээл аваад буцаагаад таны мөнгө өгчихнө” гэж хуурч хохирогчийн банкны тоот данснаас 5000000 төгрөгийг өөрийн эзэмшлийн банкны тоот дансанд шилжүүлж авсан үйл баримт,
3/ -Хохирогч ийн өгсөн “...Гэтэл манай нөхөр над руу ******* гэх залууг дагуулж орж ирээд “энэ залуутай нэг яриадхаач, энэ нэг цагийн дотор онлайн зээл хаачхаад буцаагаад аваад өгье” гэж байна гэхээр би “чамайг танихгүй юм байна. Чи яг өгөх юм уу” гэхэд “би танай дэлгүүрт сууж байгаад онлайн зээлээ хаачхаад буцаагаад гаргаад өгье” гэж хэлсэн. Тэхээр нь би итгээд өөрийн эзэмшлийн тост данснаас тоот /*******/ гэх данс руу 4060000 төгрөг хийсэн /Гүйлгээний утга дээр түр зээлэв *******д/ гэж бичсэн. ******* гэх залуу манай дэлгүүрт 1 цаг орчим сууж байгаад машинаа унтраачхаад ирье гэж хэлээд гараад явсан. Ахиж орж ирээгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 89 дүгээр хуудас),
- банкны 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5866/2024/431 дугаартай албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 91 дүгээр хуудас),
-Хохирогч ийн эзэмшлийн банкны тоот, шүүгдэгч С.*******ын эзэмшлийн банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулганууд (2 дугаар хавтаст хэргийн 93-100, 103 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.******* нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг хохирогч ээс "зээлээ хаагаад буцаагаад зээл аваад өгнө" гэж хуурч, 4060000 төгрөгийг өөрийн эзэмшлийн банкны тоот дансаар шилжүүлэн авсан үйл баримт,
4/ Хохирогч *******ын өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр С.******* “чи надад 1500000 төгрөгийн зээл аваад өгчхөөч, би онлайн зээлээ төлчхөөд буцаагаад зээл аваад өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утаснаасаа "а банк"-ны онлайн зээлээс 1500000 төрөг авч С.*******ын тоот данс руу хийсэн. Дахин С.******* над руу залгаад “чи ахдаа дахиад 1500000 төгрөгийн зээл аваад өгчхөөч, ах нь орой 3000000 төгрөгийн зээл аваад чамд өгчихье” гэхээр нь дахин "а банк"-ны онлайн зээлээс 1500000 төгрөг авч С.*******ын тоот данс руу хийсэн. С.******* урд нь надаас 200000 төгрөг 2 удаа, 300000 төгрөг 1 удаа тус тус мөн зээлж авч байсан. Тэр мөнгөө мөн одоо хүртэл өгөхгүй байна....” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 60-61, 75-76 дугаар хуудас),
-Хохирогч *******ын эзэмшлийн банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үнэлэхэд шүүгдэгч С.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт хохирогч *******аас "зээлээ хаагаад буцаагаад зээл аваад өгнө" гэж хуурч, хохирогчоос 2 удаагийн гүйлгээгээр 200 төгрөгийг, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 200000 төгрөгийг, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 200000 төгрөгийг, 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 300000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн банкны тоот дансаар шилжүүлэн авсан үйл баримт,
5/ -Хохирогч гийн өгсөн “...Тэгтэл өнөөдөр буюу 204 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед над руу залгаад “нөгөө мөнгө зээлэх гэж байгаа хүн байна, та хаана байна” гэхээр нь би айлд байсан хаягаа зааж өгсөн чинь гэсэн улсын дугаартай саарал өнгийн “Приус 20” маркийн тээврийн хэрэгсэлтэй нэг залуу ирэн. Би тухайн залуугийн машинтай хамт гэртээ очоод картаа аваад захын дээд талын банк руу ороод АТМ-ээс 4 сая төгрөгийг гэх дугаарын данс буюу ******* ******* гэх нэртэй данс руу шилжүүлээд буцаад нөгөө залуутай манай гэрийн гадна очиход нөгөө залуу “би одоо зээлээ дараад гаргаад өгье” гэж хэлэхээр би 00 ороод ирье гэж хэлээд 00 орчхоод байшингийн цонхныхоо хажуу талд очоод харсан чинь 30 минутын дотор гарах юм байна гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 138 дугаар хуудас),
Хохирогч гийн эзэмшлийн банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 154 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.******* нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Ховд аймгийн зарын нэгдсэн групп” гэх нэртэй фейсбүүк групп дээр "Хүүтэй мөнгө зээлж авна утасны дугаараа үлдээнэ үү” гэх зарыг " " гэх фейсбүүк хаягаас цахим сүлжээнд байршуулж, тухайн зарын доор утасны дугаараа үлдээсэн хохирогч тэй дугаарын утсаар холбогдож, улмаар хохирогчтой уулзан "одоо зээлээ дараад гаргаад өгье" гэж хуурч 1 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн банкны тоот дансаар 4000000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт,
6/ Хохирогч ын өгсөн “.... Тэгээд 09 сарын 16-ны өдөр залгахад утсаа авахгүй байхаар фейсбүүкээр нягтлаад судлаад үзсэн чинь “ ” ХХК нэртэй компанийн фейсбүүк хуудаст байршуулсан зургуудыг нөхөр хуулж аваад намайг хулхидсан байна...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 13 дугаар хуудас),
-Хохирогч ын эзэмшлийн банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (3 дугаар хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),
- Олон нийтийн Фэйсбүүк цахим сүлжээнд үзлэг хийсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас),
- банкны 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай албан бичиг (3 дугаар хавтаст хэргийн 9-20 дугаар хуудас),
-С.*******ын эзэмшлийн банкны тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),
-2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 24-27 дахь хуудас) зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үнэлэхэд шүүгдэгч С.******* нь 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр фейсбүүк цахим хэрэгсэл ашиглаж Увс аймгийн иргэн ыг " зуух зарна" гэж хуурч өөрийн банкны тоот дансаар 1 удаагийн гүйлгээгээр 1000000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт,
7/ Хохирогч ийн өгсөн “... Би фэйсбүүк зар хараал утсаар ярьж байгаад данснаасаа мөнгөө шилжүүлсэн. дугаараар холбогдож унаанд тавих гээд байна мөнгөө шилжүүл гээд байхаар нь өөрийн банкны дугаарын данснаас банкны гэсэн данс руу 100 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 94 дүгээр хуудас),
-Хохирогч ийн гаргаж өгсөн баримтууд (3 дугаар хавтаст хэргийн 95-97 дахь хуудас),
банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга (3 дугаар хавтаст хэргийн 99-100 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч С.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний фейсбүүк олон нийтийн сүлжээнд “ зарна” гэсэн зар байршуулан уг зарын дагуу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас холбогдсон иргэн ийг зарна гэж хуурч, хохирогчийн банкны тоот данснаас өөрийн эзэмшлийн дугаарын дансаар дамжуулан 100 төгрөгийг шилжүүлж авсан зэрэг үйл баримт тус тус тогтоогдож байна.
Ховд аймгийн *******ын газрын Тамгын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар С.*******ыг тус прокурорын газрын жолоочийн ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулснаар тэрээр мөн өдрөөс эхлэн тус прокурорын газарт жолоочоор ажилласан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр хуудас ),
Тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний хуулбар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , шүүгдэгч С.******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар “Хьюндай Соната” загварын улсын дугаартай, “Ниссан патрол-Ү61” загварын ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь Ховд аймгийн прокурорын газрын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл болох нь нотлогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас)
Хэрэгт авагдсан жолоочийн албан тушаалын тодорхойлолт, албаны машин хүлээлгэж өгсөн бүртгэл зэрэг нотлох баримтуудаас үзэхэд жолооч С.******* нь дээрх тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хариуцаж, бэлэн байдлыг хангаж, ажлын цаг дуусмагц хариуцсан тээврийн хэрэгслийг өөрийн биеэр хариуцсан албан тушаалтанд хүлээлгэж өгөх, албаны зориулалтаас бусад зорилгоор ашиглахгүй байх, засвар үйлчилгээг нь цаг тухайд хийх гэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг байжээ.
3.2. Шүүгдэгч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлж, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.
3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч С.******* нь жолоочоор ажиллаж байх хугацаандаа байгууллагын “Хьюндай Соната” загварын улсын дугаартай, “Ниссан патрол-Ү61” загварын ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг байгууллагын гараашнаас авч явж, улмаар өөрийн тээврийн хэрэгсэл гэж бусдад итгүүлэн Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "", " пинанс" барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж, 7360000 төгрөгийг өөрийн эзэмшлийн банкны тоот дансанд шилжүүлэн авсан, “ зуух худалдана, зээлээ хааж дахин зээл авч өгнө” гэж хуурч хохирогч аас 1000000 төгрөгийг, оос 100 төгрөг, гээс 4060000 төгрөг, хохирогч аас 3300000 төгрөг, ээс 5000000 төгрөг, ээс 4060000 төгрөг, *******аас 3500000 төгрөг, гээс 4000000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.
3.4. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол” гэж хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинжийг зааж, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэнийг уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо учирсан хохирлын хэмжээ буюу бага хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг бол уг гэмт хэргийн албан тушаалын байдлаа ашиглаж үйлдэх хүндрүүлэх шинжид хохирлын хэмжээг харгалзан үзээгүй байна.
Хөрөнгө завших гэдэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу иргэн, хуулийн этгээдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд нь дур мэдэн хууль бусаар өөрийнхөө эзэмшилд шилжүүлэн авч, хувийн зорилгодоо хэрэглэж, захиран зарцуулсан шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл байдаг.
4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийн “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх шинжид хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан эрх нөлөөгөө бусдын хөрөнгийг завших үйлдэлдээ давуу тал болгон ашигласан үйлдэл хамаардаг.
Шүүгдэгч С.******* нь Ховд аймгийн прокурорын газрын жолоочоор ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тухайн байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, бэлэн байдлыг хангаж, албаны хэрэгцээнд тээврийн хэрэгслийг жолоодож ажил үүргээ хэрэгжүүлэхэд ашигладаг байжээ. Гэтэл албаны зориулалтаас бусад зорилгоор тээврийн хэрэгслийг ашиглах ёсгүй байтал шүүгдэгч С.*******ын жолоочийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд албаны тээврийн хэрэгслийг өөрийн мэдэлдээ байлгадаг бүрэн эрхээ ашиглан эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн “Хьюндай соната”, “Ниссан патрол-Ү61” загварын тээврийн хэрэгслүүдийг байгууллагын гараашнаас авч гарч, "", " пинанс" барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж, зээл авч, хохирогч нарт хохирол учруулсан үйлдлийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэж үзэх бөгөөд хөрөнгө завших гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж дүгнэлээ.
4.3. Шүүгдэгч С.******* нь албаны тээврийн хэрэгслүүдийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалахдаа “өөрийн эзэмшлийн машин, акталж авсан” гэж хохирогч , нарыг хуурч, гээс 4060000 төгрөгийг, хохирогч аас 3300000 төгрөгийг дансаараа дамжуулан шилжүүлэн авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн жолоочийн албан тушаалын байдлаа ашиглаж, албаны тээврийн хэрэгслүүдийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж, хохирогч нарт хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн буюу хөрөнгө завших, залилах гэмт хэргүүдийн шинжийг хангасан байна.
4.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь бодит байдлыг гуйвуулах, хуурч, мэхлэх замаар бусдыг төөрөгдөлд оруулсны үндсэн дээр хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг, хохирогч нь бусдад итгэж сайн дураараа хөрөнгө болон хөрөнгө эзэмших, өмчлөх эрхээ гэмт этгээдэд шилжүүлдэг онцлогтой.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.******* н “зээлээ хааж, дахин зээл авч өгнө”, мөн “хүүтэй мөнгө зээл авна, зарна” гэж олон нийтийн фейсбүүк цахим сүлжээнд зар байршуулах зэргээр хохирогч нарыг хуурч мэхлэн хохирогч аас 1000000 төгрөгийг, оос 100 төгрөгийг, ээс 5000000 төгрөгийг, ээс 4060000 төгрөгийг, *******аас 3500000 төгрөгийг, гээс 4000000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, хохирол учруулсан нь нотлогдсон тул шүүгдэгчийг хохирогч нарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4.5. Гэмт этгээдийн аль нэг үйлдэл, эс үйлдэхүй нь дангаараа тухай гэмт хэргийн шинжийг хангахгүй, хэд хэдэн үйлдэл нь нийлж байж гэмт хэргийн үндсэн шинжийг бүрдүүлж байвал нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцдог.
Шүүгдэгч С.******* нь өөр өөр цаг хугацаанд, шунахай сэдэлтээр тус тусдаа үйлдлээр буюу 8 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр гэм хэрэг үйлдсэн гэж үзэхгүй. Шүүгдэгчийн хохирогч нарыг залилсан үйлдэл болгон өөр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн, залилах гэмт хэргийн шинжийг агуулсан төгссөн гэмт хэрэгт тооцогдох хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль хэрэглээний тогтсон жишиг билээ. Иймээс улсын яллагчийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлт үндэслэлгүй гэж дүгнэлээ.
4.6. Шүүгдэгч нь өөрийнхөө үйлдлийн хууль бус шинж чанарыг ухамсарласан атлаа бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, хохирол учруулсан тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.7. Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
5.2. Гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч С.*******аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг гаргуулан хохирогч нарт олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдэж хохирогч д 1000000 төгрөгийн, ид 100 төгрөгийн, д 4060000 төгрөгийн, хохирогч т 3300000 төгрөгийн, т 5000000 төгрөгийн, т 4060000 төгрөгийн, *******т 3500000 төгрөгийн, д 4000000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд хохирогч нар учирсан хохирлоо нэхэмжилжээ.
5.3. Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч С.******* нь хохирогч т 1000000 төгрөгийн, хохирогч т 2000000 төгрөгийн, хохирогч д 1000000 төгрөгийн хохирлыг төлсөн нь хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн банкны дансны хуулга, орлогын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
5.4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.*******аас 3060000 төгрөгийг гаргуулан хохирогч д, 3300000 төгрөгийг т, 3000000 төгрөгийг т, 3060000 төгрөгийг хохирогч т, 3500000 төгрөгийг *******т, 4000000 төгрөгийг д, 1000000 төгрөгийг д, 100 төгрөгийг нарт тус тус олгож шийдвэрлэв.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүй учраас С.******* нь хохирогч Ховд аймгийн прокурорын газарт төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ. (1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч С.*******ыг залилах, албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрч ийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.******* нь хувийн байдлын хувьд 24 настай, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдардаг, тусгай дунд боловсролтой, гэмт хэрэг үйлдэх үед Ховд аймгийн прокурорын газарт жолоочоор ажиллаж байсан, Ховд аймгийн сумын багт оршин суух хаягтай, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 185-187, 2 дугаар хавтаст хэргийн 179, 249 дүгээр хуудас),
2.4. Шүүгдэгч С.*******ын үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа учраас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдал нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нэг бүлэгт заасан буюу Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан залилах, хөрөнгө завших гэм хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
2.5. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, нэмж нэгтгэн 4 жилийн хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Хохирогч нарын тухайд зарим хохирлыг нөхөн төлсөн буюу 4000000 төгрөгийг төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг эрэглэх боломжтой. Урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Өөрөө мөн телеграммын хохирогч болсон. Иймд шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
2.6. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч С.*******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу 8 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол, хор уршиг буюу 26720000 төгрөгийн хохирол учруулсан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохируулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад болон мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс хорих ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.
2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх хэмжээг шүүхэд олгосон.
Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоодог.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс харьцуулан үнэлж, дүгнэн шүүгдэгч С.******* нь мөрдөн шалгах ажиллагаанаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн дээр дурдсан хувийн байдал, түүний үйлдсэн хөрөнгө завших гэмт гаргуулах хохирол байхгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэв. Харин шүүгдэгчийн үйлдсэн залилах гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.
2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 10 сарын хугацаагаар тогтоов.
2.9. Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
2.10. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг 6 сарын дотор төлөхөө илэрхийлсэн хүсэлт гаргасан нь түүний үг, бичгээр гаргасан хүсэлт төдийгөөр хязгаарлагдахгүй бөгөөд энэхүү илэрхийлэл нь бодит байдалд хэрэгжихүйц эсэхэд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийнэ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь тогтмол орлогын эх үүсвэртэй, төлбөрийн чадвартай, хохирол төлөхөд хүрэлцэхүйц хөрөнгө, мөнгөтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа явагдсан хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сараас хойш 1 жилийн дотор 26720000 төгрөгийн хохирлоос зөвхөн 4000000 төгрөгийн хохирол төлсөн, мөн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэсэн учраас шүүгдэгчийг өмгөөлөгчийн хорихоос өөр төрлийн ял сонгож, торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг хүлээн аваагүйг дурдаж байна.
Гурав: Бусад асуудлын талаар
3.1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 5 дугаар захирамжаар мөн өдрөөс эхлэн шүүгдэгч С.*******д яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч (1 дүгээр хавтаст хэргийн 94-95 дахь тал) тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаар захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан байх бөгөөд мөн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. (2 дугаар хавтаст хэргийн 217-220, 3 дугаар хавтаст хэргийн 161 дүгээр хуудас)
Шүүгдэгч С.*******ын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 1 хоног, цагдан хоригдсон 55, нийт 56 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялаас нь хасаж тооцов.
3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан бол улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж болно.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч С.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүхээс хорих ял оногдуулсан, улсын яллагчаас таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан урьд авсан Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хохирогч нартай харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
3.3. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч С.******* нь хохирогч т 1000000 төгрөгийн, хохирогч т 2000000 төгрөгийн, хохирогч д 1000000 төгрөгийн хохирлыг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлээгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.*******д 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 (арав) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 (нэг) жил 10 (арван) сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 1 жил 10 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ын баривчлагдаж, цагдан хоригдсон 56 (тавин зургаа) хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.*******аас 3060000 төгрөгийг хохирогч д, 3300000 төгрөгийг хохирогч т, 3000000 төгрөгийг хохирогч т, 3060000 төгрөгийг хохирогч т, 3500000 төгрөгийг хохирогч *******т, 4000000 төгрөгийг хохирогч д, 1000000 төгрөгийг хохирогч д, 100 төгрөгийг хохирогч нарт тус тус гаргуулан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.*******д урьд авсан Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хохирогч нартай харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч С.******* нь хохирогч т 1000000 төгрөг, хохирогч т 2000000 төгрөг, хохирогч д 1000000 төгрөгийн хохирлыг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол нэхэмжлээгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК