Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 101/шш2023/04092

 

 

 

 

 

 

2023 о 09 с 21ө

Дугаар 101/ШШ2023/04092

анбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Б даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  М.м /рд:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.г /рд:/

Хариуцагч: Д.О /рд:/ нарт холбогдох,

7,692,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч нар оролцов.

Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.м шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.м миний бие 2018 оны 7 сард 8 хувийн зээлд хамрагдсан Баянзүрх дүүргийн ,,,, тоот 2 өрөө орон сууцыг зээлтэй нь зарна гэсэн зараар Д.О, Н.г гэх хүмүүстэй холбогдож, байрыг очиж үзэхэд өөрсдийгөө эхнэр, нөхөр гэж танилцуулан, байрны эзэд боловч өмчлөх эрхийн гэрчилгээг төрсөн дүүгийнхээ нэр дээр гаргуулж өмчилсөн. Дүү БНСУ руу түр хугацаагаар явсан. Удахгүй ирнэ. Худалдан авах тохиолдолд 30,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлүүлэх, сар бүрийн банктай төлөлт 435,000 төгрөгийг мөн өөрсдийн дансаар авч банктай төлөлтөө өөрсдөө хийнэ. Хожим дүүг ирэхээр гэрээг өөрчлүүлж нэр нь байрны гэрчилгээг гаргуулна гэж хэлэхээр миний бие эхнэр нөхөр болох Д.О, Н.г 2-т итгэж, 30,300,000 төгрөгийг Д.О, Н.г нарт төлж, 2018 оны 8 сараас эхлэн банктай төлбөрийн 435,000 төгрөгийг эхнэр Д.Оюунбайгалийн дансаар тогтмол шилжүүлж байсан. Нийт 16 сар маргаан бүхий байрны төлбөрт 7,692,000 төгрөгийг 15,000,000 төгрөгөөр, нийт 30,3000,000 төгрөгийг өөрийнхөө данснаас Н.Г-н дансаар дамжуулан эхнэр нөхөр 2 болох Д.О, Н.г нарт төлсөн.гэтэл гэнэт байрны эзэн Ц.А гэгч хүн гэрч ирээд . би Д.О, Н.г, нарын дүү биш. Тэдний худалдан авсан байр ч биш надаас байр худалдан авах санал тавьж цөөхөн хэдэн төгрөг өгөөд өөр мөнгө өгөөгүй, бид гэрээ хэлцэл бичгээр хийж байгаагүй, сар бүрийн байрны зээл хүүгийн төлбөрийг би өөрөө төлдөг гэж маргаан үүсгэсэн. Тэр үед М.м миний бие Д.О, Н.г нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргаснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 3737 тоот тогтоолоор уг хэргийг Залилах гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын хэлцэлтэй холбоотой иргэний журмаар шийдвэрлүүлбэл зохих маргаан гэж үзэж хэргийг хаасан болно. Энэхүү хэргийг шийдвэрлэх явцад Ц.А гэгч эмэгтэй Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч М.м надад холбогдуулан Орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/01311 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний дугаартай магадлал гарч нэхэмжлэгч М.м намайг маргаан бүхий орон сууцнаас албадан гаргаж, уг орон сууцыг Ц.Ад олгосон.

М.м миний бие Хаан банкны ,,, тоот данснаасаа Н.Г*н Хаан банкны ,,, тоот данс, Д.О-н ,,, тоот дансанд 2018.07.05-нд 15,000,000 төгрөг, 2018.07.08-нд 15,300,000 төгрөг, 2018.08.01-нд 435,000 төгрөг, 2018.09.02-нд 435,000 төгрөг, 2018.10.01-нд 435,000 төгрөг, 2018.11.01-нд 435,000 төгрөг, 2018.12.01-нд 435,000 төгрөг, 2019.01.01-нд 367,000 төгрөг, 2019.02.01-нд 435,000 төгрөг, 2019.03.01-нд 365,000 төгрөг, 2019.04.02-нд 435,000 төгрөг, 2019.05.02-нд 435,000 төгрөг, 2019.06.01-нд 435,000 төгрөг, 2019.07.02-нд 435,000 төгрөг, 2019.08.02-нд 435,000 төгрөг, 2019.09.04-нд 435,000 төгрөг, 2019.10.01-нд 435,000 төгрөг, 2019.10.01-нд 435,000 төгрөг, 2019.11.02-нд 435,000 төгрөг, 2019.12.01-ний өдөр 435,000 төгрөг тус тус шилжүүлсэн ба байр, байрны мөнгө утгатайгаар нийт 37,992,000 төгрөг шилжүүлсэн.

Дээрх 37,992,000 төгрөгийг М.м миний бие Ц.Агаас 7,692,000, Д.О, Н.гас 30,000,000 төгрөг гаргуулах тухай БЗДИХАШШ-д нэхэмжлэл гаргасныг тус шүүхээс 2021 оны 12 сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/04225 тоот шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс М.м орон сууцны төлбөрт 7,692,000 төгрөгийг хариуцагч Н.г болон д.О нарт шилжүүлэн өгсөн болох нь талуудын хэн алины тайлбар Хаан банкны Д.О-н эзэмшлийн Ц.Агаас шаардах эрхгүй гэж дүгнэж, Ц.Агаас шаардсан 7,692,000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 00510 тоот магадлалаар хэрэгсэхгүй болгож, Н.г болон Д.О нарт холбогдох хэсэг болох 30,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

М.мын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хяналтын шатны журмаар гомдол гаргасан боловч, гомдлыг хүлээн авч хэлэлцэхээс УДШ татгалзаж, нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон тул Д.О, Н.г нараас 7,692,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргаж байгаа болно. Нэхэмжлэл гаргаж байгаа М.м миний бие 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл хариуцагч Д.Оюунбайгалийн дансанд сар бүр ипотекийн зээлийн гэрээний төлбөрт 435,000 төгрөг, нийт 7,692,000 төгрөг шилжүүлсэн, энэ үндэслэлээр уг мөнгийг Ц.Агаас бус эрх зүйн харилцаанд орсон Н.г, Д.О нараас шаардах тухай нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон тул Н.г, Д.О нараас тэдэнд шилжүүлсэн 7,692,000 төгрөгийг гайхуулахаар шаардлага гаргаж байгаа болно. М.м миний бие маргаан бүхий орон сууцыг дээрх шийдвэр, магадлалын дагуу орон сууцыг хариуцагч Ц.Ад хүлээлгэн өгсөн. Иймээс М.м миний бие хариуцагч Д.О, Н.г нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, Иргэний хуулийн 492.1.1-т заасан Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж үзэж, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу Д.О, Н.г нараас 7,692,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа болно. Иймээс Иргэний хуулийн 492.1, 492.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н.г, Д.О нараас 7,692,000 төгрөг гаргуулж М.м надад олгох тухай шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хх-ийн 9-50-р тал.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хх-62-68-р тал.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.м хариуцагч Н.г, Д.О нарт холбогдуулан орон сууц худалдан авахаар төлсөн 7,692,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарт 2023 оны 05 сарын 15-ны өдөр гардуулж өгсөн.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2023 оны 05 сарын 29-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нийслэлийн ,,,,, тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн ,,, дугаарт бүртгэлтэй, 49,53 м.кв талбайтай, орон сууцны өмчлөгч нь Ц.А ба уг орон сууц нь ипотекийн зээлийн барьцаанд байдаг, Ц.А Н.г, Д.О нарт үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл байсан боловч талуудын тохиролцоо хуульд нийцээгүй учраас хүчин төгөлдөр бус талаар шүүх дүгнэлт хийсэн байх тул энэ талаар дахин дүгнэлт хийхгүй. /хх-62-68/

Н.г, Д.О нар Баянзүрх дүүргийн ,,,, тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн ,,, дугаарт бүртгэлтэй, 49,53 м.кв талбайтай, орон сууцыг М.мд худалдахаар тохиролцож, Н.Г-н Хаан банкны ,,, тоот данс, Д.О-н ,,, тоот дансаар 2018.07.05-нд 15,000,000 төгрөг, 2018.07.08-нд 15,300,000 төгрөг, 2018.08.01-нд 435,000 төгрөг, 2018.09.02-нд 435,000 төгрөг, 2018.10.01-нд 435,000 төгрөг, 2018.11.01-нд 435,000 төгрөг, 2018.12.01-нд 435,000 төгрөг, 2019.01.01-нд 367,000 төгрөг, 2019.02.01-нд 435,000 төгрөг, 2019.03.01-нд 365,000 төгрөг, 2019.04.02-нд 435,000 төгрөг, 2019.05.02-нд 435,000 төгрөг, 2019.06.01-нд 435,000 төгрөг, 2019.07.02-нд 435,000 төгрөг, 2019.08.02-нд 435,000 төгрөг, 2019.09.04-нд 435,000 төгрөг, 2019.10.01-нд 435,000 төгрөг, 2019.11.02-нд 435,000 төгрөг, 2019.12.01-ний өдөр 435,000 төгрөг, нийт 37,557,000 төгрөг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, М.мын Хаан банкны ,,, тоот дансны хуулгаар тогтоогдож байна.

Ц.Агийн өмчлөлийн орон сууцыг Н.г, Д.О нар М.мд худалдахаар тохиролцсон хэлцэл нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Н.г, Д.О нарын дансанд шилжин орсон 37,557,000 төгрөгөөс шүүхийн шийдвэр, магадлалаар 30,000,000 төгрөгийг гаргуулж М.мд олгож, үлдэх 7,692,000 төгрөгийг М.м нь Н.г, Д.О нараас шаардах нь зүйтэй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.15-ны өдрийн 04225 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 18-ны өдрийн 00510 дугаартай магадлалаар тогтоогдож байна. /хх-33-40/

Н.г, Д.О нар Ц.Агийн өмчлөлийн орон сууцыг бусдад худалдах эрхгүй атлаа М.мд худалдах зорилгоор 37,557,000 төгрөг авч, энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч М.маас хариуцагч Н.г, Д.О нарт шилжүүлсэн 37,557,000 төгрөгөөс шүүхийн шийдвэрийн дагуу гаргуулж шийдвэрлэсэн 30,000,000 төгрөг, шкафны үнэ 300,000 төгрөгийг хасаж тооцохыг нэхэмжлэгч зөвшөөрснийг үндэслэн тус тус хасах үндэслэлтэй.

Иймд хариуцагч Н.г, Д.О нараас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 7,257,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.мд олгож, нэхэмжлэлээс 2019.10.01-нд давхардуулж илүү нэхэмжилсэн 435,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас 131,062 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 4921.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.г, Д.О нараас 7,257,000 /долоон сая хоёр зуун тавин долоон мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.мд олгож, нэхэмжлэлээс 435,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас 131,062 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Д.Б