Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2023/04124

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2023 о      09 с       25 ө

Дугаар           101/ШШ2023/04123

Улаанбаатар хот

 

                                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Б даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  О.Б /рд: /-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Г төв ХХК /рд:/-д холбогдох,

32,365,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 06 сард би Г төв ХХК-ийн төсөлд захиалга өгсөн. 2023 онд ашиглалтад орно гэсэн тул 30 сая төгрөгийг өгсөн. Байр нь баригдахгүй 1 жилийн хугацаа өнгөрсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Компанийн захирал нь Ц гэж хүн байдаг, тухайн хүнтэй 2022 оны 10 сараас хойш би байнга уулзаж байгаа, барилгын ажил явагдахгүй байгаа тул уулзахад төсөл удахгүй хэрэгжинэ гэж хариу хэлдэг, тэгсээр 2022 он дууссан. 2023 оны 05 сараас хойш Ц нь олдохгүй алга болсон. Захиалсан хүмүүс тухайн үед Цагдаагийн байгууллагад хандсан, Ц 06 сард өөрөө гарч ирсэн, тухайн үед нь уулзахад 06 сарын 29-ний өдөр буцаан олголтыг нь өгье гэж бидэнд бичгээр амлалт өгсөн. Гэвч 06 сарын 20-ны өдөр өөрөө алга болсон тул би анхан шатны шүүхэд хандсан. Энэ хугацаанд Ц захиралтай уулзах гэсэн боловч олдохгүй байсаар 8 сар гарсан. Иймд хариуцагчаас 32,365,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэв.

 

Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 2 хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа 1 хуудас, Б.Ц, Д.Х-н иргэний үнэмлэхийн зураг 1 хуудас, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ 4 хуудас, Хаан банкны дансны хуулга 4 хуудас, Г төв ХХК-иас өгсөн албан бичиг 1 хуудас, О.Бгийн өргөдөл 1 хуудас.

 

Хариуцагч талаас шүүхэд өгсөн нотлох баримт: Итгэмжлэл 1 хуудас, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл 1 хуудас, Э.О-н иргэний үнэмлэхийн лавлагаа 1 хуудас. 

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Г төв ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа баримт 2 хуудас.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

                                   ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч О.Б хариуцагч Г төв ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 32,365,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-т шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гардуулж өгсөн.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зохигчдын хооронд 2022 оны 06 сарын 08-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч Г төв ХХК Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа ,,,,, м.кв, 2 өрөө бүхий орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч О.Б 143,520,000 төгрөгийг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.

 

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заажээ.

 

Захиалагч О.Б гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрт 2022 оны 06 сарын 08-нд 20,000,000 төгрөг, 2022 оны 07 сарын 29-нд 12,365,000 төгрөг, нийт 32,365,000 төгрөгийг Г төв ХХК-ийн Хаан банкны ,,, тоот дансанд төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгч О.Бгийн Хаан банкны ,,,, тоот дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

 

 Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгахаас өмнө захиалагч хэдий ч гэрээг цуцлах эрхтэй гэж заажээ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар 2023 оны 4 дүгээр сарын байдлаар Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт барилга баригдахгүй байсан үндэслэлээр  О.Б гэрээнээсээ татгалзах санал гаргасныг Г төв ХХК хүлээн зөвшөөрч, 2023 оны 06 сарын 20-ны өдрийн дотор 32,365,000 төгрөгийг О.Бгийн Хаан банкны ,,,, дансанд төлөхөөр тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Г төв ХХК-ийн 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 23/1-57 дугаартай баримт зэргээр тогтоогдож байна. /хх-14/

 

Г ХХК-иас 32,365,000 төгрөгийг О.Бд төлсөн баримтгүй.

 

 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу орон сууц захиалан бариулах гэрээний урьдчилгаа төлбөр болох 32,365,000 төгрөгийг хариуцагч Г төв ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч О.Бд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Г төв ХХК-иас 32,365,000 /гучин хоёр сая гурван зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Бд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 319,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 319,775 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ                                 Д.БАТЦЭЦЭГ