Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0337

 

2023 04 06 128/ШШ2023/0337

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК

Хариуцагч: У

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Э.М, Н.Б, гэрч Ч.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэлийн шаардлага:

У зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын бийн 2022 оны 11 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай № 00 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, зөрчилд холбогдох бараа болох 44**,***кг нийт 17,***шуудай O**** P*** rice гэсэн шошготой цагаан будааг нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгах,

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Э Ж Эл Э" ХХК нь Вьетнам Улсаас 2022 оны 06-р сарын 02-ны өдөр арван (10) вагон цагаан будааг импортолсон бөгөөд 2022 оны 07-р сарын 30-ны өдөр хоёр (2) Вагон буюу 119 тонн, 2022 оны 08-р сарын 03, 04-ний өдөр найман (8) вагон буюу 476 тонн цагаан будаа У дахь АБТМЭ-д гаалийн талбайд буусан. АБТМЭ дээр ачааны бөөгнөрөл үүссэнээс шалтгаанаар манайд мэдэгдэлгүй хуваарилалт хийж 2 өөр талбайд буулгасан ба 2022 оны 08-р сарын 11-ний өдөр эхний вагоноор ирсэн цагаан будаанаас шинжилгээ авч, тухайн шинжилгээний хариу нь Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн  шинжилгээний дүнгээр *** дугаартай дээж нь "стандартад тэнцсэн" гэж хариу гарсан тул Интердесижний талбайгаас 59,5 тонн будааг 2022 оны 08-р сарын 18-ны өдөр өөрийн агуулахад буулгасан. 2022 оны 08-р сарын 18-ны өдөр хоёр дахь вагонд ирсэн будаанаас түүвэрчилсэн дээж авч шинжилгээнд оруулахад Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн  шинжилгээний дүнгээр  дугаартай дээжээс "гадаад хорио цээртэй су*******амын гурилч цох /Оryzaephilus surinamensis L/ цээж хэвлий хэсгийн тасархай 1ш, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон" гэх, аль вагоноос авсан нь тодорхойгүй дээжийн дугаарлалтад дээр тавигдаагүй 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Давтан шинжилгээгээр  шинжилгээний дүнгээр 1 дугаартай дээжээс гадаад хорио цээртэй су*******амын гурилч цох /oryzaephilus surinamensis L/ цээж хэвлий хэсгийн иасарахй 3ш, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон гэх дүгнэлтүүдийг тус тус гаргасан байдаг. У хот дахь гаалийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дээрх будааг ТЭЦ-4 дүгээр цахилгаан станцын урд байрлах манай агуулахад гаалийн баталгаат лацаар лацдан битүүмжилсэн. Үүний дагуу манай компанид У хотын гаалийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн дугаартай мэдэгдлээр Монгол улсын амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн  тоот шинжилгээний сорилын дүнгээр гадаад хорио цээртэй су*******амын гурилч цох /oryzaephilus surinamensis L/ үхсэн хэлбэрээр бохирлогдсон 59,5 тонн цагаан будааг экспортлогч улсад буцаах тухай мэдэгдсэн. Манай зүгээс дээрх мэдэгдлийг хүлээн авч У хот дахь гаалийн газарт 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай албан бичиг амьтан, ургамал тэдгээрийн гаралтай эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн х тухай хууль, холбогдох стандартуудад зааснаар дахин цэвэрлэж, шинжилгээнд хамруулж барааг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэн.

" дугаартай дээжээс хортон шавжийн амьд болон үхсэн сэг зэм илрээгүй, шавжид идэгдсэн ул мөр байхгүй" гэх дүгнэлтийг гаргасан. ологдсон Шинжилгээгээр 8 дээжээс хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг "Илрээгүй" гэх дүгнэлт гарсан бол 5 вагоноос авсан дээж нь илрээгүй боловч "бохирлогдсон", 3 вагоноос авсан дээж "илрээгүй" гэх дүгнэлт гарсан байдаг. Гэтэл улсын бийн дээрх мэдэгдэлд дурдсан шинжилгээ нь зөвхөн нэг вагон буюу 59,5 тонн хэсэгчлэн авсан цагаан будааны хувьд л гарсан дүгнэлт бөгөөд бидний нийт оруулж ирсэн будаа бүхэлдээ бохирлогдсон гэж үзэхгүй байна. 2022 оны 09 р сарын 19-нд өгсөн шинжилгээгээр бол 5 вагоноос авсан дээж нь илрээгүй боловч "бохирлогдсон", 3 вагоноос авсан дээж "илрээгүй" гэх дүгнэлт гарсан нь стандартад тэнцсэн байхад өнөөдрийг хүртэл манайд олгоогүй. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт бичгээр гаргасан захиргааны актад тавих шаардлагыг тодорхойлсон. Мөн захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заах талаар хуульчилсан. Улсын баас бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байж дээрх шинжилгээний дүнг үндэслэн Зөрчлийн дугаартай хэрэг үүсгэж ажиллагаа явуулсан. Зөрчлийн хэрэг хариуцсан б С нь өмнөх шинжилгээний хариу хүчин төгөлдөр биш гэсэн тайлбараар дахин шинжилгээ авсан бөгөөд хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн , дугаартай дээж авч шинжлэхэд 2022 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн ******* шинжилгээний дүнгээр дугаартай Дээжээс "хорио цээртэй шавж, хачиг илрээгүй, гурилч цохны төрөл /Cryptolestes spp/ шавжийн толгой хэсгийн тасархай 2ш, авгалдайн гуужсан хальс-2ш бохирлогдсон", дугаартай дээжээс "хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг илрээгүй" гэх дүгнэлтийг гаргасан. Энэхүү дүгнэлтийг манай компанид танилцуулаагүй бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай зүгээс шаардлага гаргаж байж зөрчлийн хэрэг дэх шинжээчийн дүгнэлттэй танилцсан боловч уг дүгнэлтэд шинжилгээний хариунаас өөр байдлаар дүгнэлт гаргасан байсныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй. 2022 оны 09 р сарын 02 ноос өнөөдрийг хүртэл гаалийн баталгаат лацаар битүүмжилсэн байдалтай байгаа бөгөөд энэ хугацаанд эрх бүхий албан тушаалтан нь шинжилгээ Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжилгээний хариу тэнцсэн байтал 2022 оны 10 р сарын 27-нд зөрчлийн хэрэг нээж өмнөх шинжилгээг хүчингүй хэмээн дахин шинжилгээг авсан боловч гарсан хариуг дахин хүлээн зөвшөөрөхгүй дүгнэлт гаргасан. У хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн Улсын б С.С нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдох бараа болох 44**,***кг нийт 17,***шуудай O**** P*** rice гэсэн шошготой цагаан будааг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлд устгах саналтайгаар албадлагын арга хэмжээ авч, Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зааснаар 8-д зааснаар 2000 нэгжээр торгож шийдвэрлэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 зүйлийн 1.5-д зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах гэж заасан. Манай зүгээс хэргийн оролцогчийн хувиар эрх бүхий албан шийдвэрт гомдол гаргах эрхийг хязгаарлаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио байна жилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн тухайн ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын гадаад хорио цээрт илэрсэн бол устгахаар заасан байдаг. Гэтэл шинжилгээгээр хортон шав хортон шавжийн эд эсээр бохирлогдсон гэж дүгнэсэн байдаг. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд лабораторийн шинжилгээ хийлгэж байгаа зорилго нь эрсдэлийн задлан үнэлгээ хийх бөгөөд тус хуулийн 26 дугаар зүйлд энэ талаар тусгаж өгсөн Гэтэл дээрх хортон шавж, хөнөөлт хачиг илрээгүй нь хүн ам, амьтан, ур эрүүл мэндэд хэрхэн нөлөө үзүүлэхийг тогтоох байтал энэ талаар эрх бүхий тушаалтны дүгнэлт гарч тэрхүү дүгнэлтэд дурдсан аюултай нөхцөлд хүргэх шийдвэр гараагүй байдаг. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь зөрчилд хом барааг устгах тухай байгаа боловч тэрхүү зөрчилтэй бараа нь аль нь гэдгийг тодорхойлолгүйгээр нийтэд нь устгах санал гаргасан, 3 вагоноос ямар шавж, хачиг илрээгүй, цаашлаад түүвэрлэх аргаар дээж авсан д хорио цээртэй шавж, хачиг илрээгүй, гурилч цохны төрөл /Cryptoleste шавжийн толгой хэсгийн тасархай 2ш, авгалдайн гуужсан хальс-2ш бохирло дугаартай дээжээс хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг ил шинжилгээний хариу гарсан байхад илэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Улсын бийн дээрх шийдвэрээс болж манай байгуул 1,****,***,*** төгрөгийн бодит хохирол учрах эрсдэл үүсээд байгаа тул нөхцөл байдлыг тогтоолгох тухай Улсын бид даалгаж, У дахь Гаалийн газрын гаалийн Улсын бийн 2022 оны 11 дүгээр сарын өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

У хотын гаалийн газрын гаалийн улсын бийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, зөрчилд холбогдох бараа болох 44**,***кг нийт 17,***шуудай O**** P*** rice гэсэн шошготой цагаан будааг нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгах нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь У хотын гаалийн газрын гаалийн улсын бийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудсаар манайхыг Зөрчлийн тухай хуулийн 11.22 зүйлийн 8 дахь хэсэгт заасан /Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль зөрчих/ зөрчил үйлдсэн гэж үзэж дээрх шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан бөгөөд энэ нь үндэслэлгүй гэж үзэж хуульд зааснаар нэхэмжлэлээ гаргасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа "У хотын гаалийн газрын гаалийн улсын бийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, зөрчилд холбогдох бараа болох 44**,***кг нийт 17,***шуудай O**** P*** rice гэсэн шошготой цагаан будааг нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгах" гэж тодорхойлж 2022 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 128/ШЗ2023/0****дугаар захирамжид зааснаар бүрдүүлбэр хангаж шүүхийн тогтоосон хугацаанд буцаан хүргүүлж байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 128/ШЗ2023/0****дугаар шүүгчийн захирамжийг хавсралтаар хүргүүлж байна гэж нэхэмжлэлийн шаардлага тодруулсан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Тус шүүхэд Э ХХК-ийн У хотын гаалийн газрын гаалийн Улсын бийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, зөрчилд холбогдох бараа болох 44**,***кг нийт 17,***шуудай O**** P*** rice гэсэн шошготой цагаан будааг нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгах шаардлага бүхий гомдлын хэрэгт гомдол гаргагч Э ХХК-ийн гаргасан гомдлыг түүний өмгөөлөгчийн хувьд дэмжиж хууль зүйн дүгнэлтийг бичгээр хүргүүлж байна. "Э" ХХК нь Бүгд найрамдах Вьетнам Улсаас 2022 оны 06-р сарын 02-ны өдөр арван (10) вагон цагаан будааг импортолсон бөгөөд 2022 оны 07- р сарын 30-ны өдөр хоёр (2) вагон буюу 119 тонн, 2022 оны 08-р сарын 03, 04-ний өдөр найман (8) вагон буюу 476 тонн цагаан будаа У дахь АБТМЭ-д гаалийн талбайд буусан. АБТМЭ дээр ачааны бөөгнөрөл үүссэнээс шалтгаанаар ирсэн вагонуудыг мэдүүлэг гаргагчид мэдэгдэлгүй өөр өөр талбайд буулгасан байдаг. Гаалийн тухай хуулийн 38.2.3-т тээврийн нэг бичиг баримттай, эсхүл ачилтын нэг мэдүүлэгтэй барааг гаалийн хяналтад байх хугацаанд салгаж тээвэрлэхгүй байх" талаар зохицуулсан байдаг ба мөн хуулийн 56.1-т "Нэг илгээгчээс нэг хүлээн авагчид илгээх, тус тусдаа тээврийн бичиг баримт бүхий, барааны оноосон нэр, ангиллын код, гарал үүслийн улс нь ижил бөгөөд барааг нэг өдөр илгээж байгаа, эсхүл нэг өдөр хүлээн авч байгаа тохиолдолд нэг ачилт гэж үзэж, барааны гаалийн нэг мэдүүлгээр бүрдүүлэлт хийнэ" гэж хуульчилсан байдаг. Гэтэл дээрх байдлаар салган хүлээн авагчид хүлээлгэж өгсөн нь хуулийг зөрчсөн байна. Дээрх байдлаар ирсэн ачааг өөр өөр газарт шилжүүлэн байрлуулсны улмаас Э ХХК-ийн Вьетнам улсаас оруулж ирсэн барааг хүлээлгэн өгөхдөө тус тусад нь Гаалийн мэдүүлгээр оруулсан байдаг ба 2022 оны 08- р сарын 11-ний өдөр эхний вагоноор ирсэн цагаан будаанаас шинжилгээ авч, тухайн шинжилгээний хариу нь Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 2022 оны 08 гаар сарын 18-ны өдрийн ******* шинжилгээний дүнгээр 18154 дугаартай дээж нь "стандартад тэнцсэн" гэж хариу гарсан тул барааг хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч тухайн ачаатай хамт орж ирсэн 2 дахь вагонд үзлэг хийснээр 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шинжилгээний дүнгээр дугаартай дээжээс гадаад хорио цээртэй су*******амын гурилч цох /Oryzaephilus surinamensis / цээж хэвлий хэсгийн тасархай 1ш, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон" гэх Дүгнэлт гарсан байна. Тухайн дээжийг хэн, хэзээ, хэрхэн авсан нь тодорхойгүй бөгөөд дээжийг Э ХХК-ийн оруулж ирсэн бараанаас авсан болохыг бүрэн тогтоогоогүй ба тухайн дээж авсан гэх вагоны дугааргүй байдаг. Гаалийн тухай хуулийн 57.1.4-т "гаалийн байгууллага, албан тушаалтан бараанд шалгалт хийх, дээж, сорьц, загвар авахад байлцах" эрхийг хуульд заасан байдаг төдийгүй Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 19-р тушаалын хавсралт-1- ийн 3.6-д "Хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж авахад тухайн шалгуулагч этгээд ирээгүй тохиолдолд хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан Дээжийг авах актад гарын үсэг зурж баталгаажуулна" гэж заасныг зорчиж дээж авсан байдаг. Өөрөөр хэлбэл "гадаад хорио цээртэй су*******амын гурилч цох /Oryzaephilus surinamensis L гэх хортон шавжийн хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальс илэрсэн гэх дүгнэлт нь хуульд заасан арга хэрэгслээр авсан гэх нөхцөл тогтоогдохгүй байна. 3. Тухайн зөрчлийн хэргийг нээхдээ 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шинжилгээний дүнгээр дугаартай дээжээс "гадаад хорио цээртэй Су*******амын гурилч цох /Oryzaephilus surinamensis L/ цээж хэвлий хэсгийн тасархай 1 ш, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон 59,5 тн ачааг хилээр гаргах үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр зөрчилд хариуцлага оногдуулсан байдаг. Зөрчлийн тухай хуулийн 11.22 зүйлийн 8-д "... улсын хилээр нэвтрүүлэхийг -хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан хүн, хуулийн этгээд хориглосон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг ... экспортлогч улсад буцаах үүрнэ биелүүлээгүй зөрчилд хариуцлага тооцохоор байдаг. Гомдол гаргагчийн хувьд дээрх нөхцөл байдлыг дахин шалгуулах хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн оролцогчийн эрхийн хүрээнд дахин шинжилгээ хийлгэх, нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг хийлгэх хүсэлтүүдийг гаргаж байсан ба хамгийн сүүлийн шинжилгээний хариу 2022 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр гарсан байдаг. Дээрх хариуг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр Э ХХК-ийн оруулж ирсэн 535,950 кг цагаан будааг "гадаад хорио цээртэй су*******амын гурилч цох /Oryzaephilus surinamensis L/ хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон гэх үндэслэлээр эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр битүүмжилж өнөөдрийг хүртэл тухайн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна. Эндээс дүгнэж үзвэл 3.1 Шинжилгээний "гадаад хорио цээртэй су*******амын гурилч цох /Oryzaephilus surinamensis L/ цээж хэвлий хэсгийн тасархай 1ш, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон" гэх дүгнэлт нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шинжилгээний дүнгээр дугаартай дээжээс л гарсан болохоос бусад 476,450 кг цагаан будаанаас дээрх төрлийн гадны биет илрээгүй. Энэ талаар 2022 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн ******* шинжилгээний дүнгээр , дугаартай дээжээс "Хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг илрээгүй: Гурилч цохны төрөл Сryptolestes ssp шавжийн толгой хэсгийн тасархай 2ш, авгалдайн гуужсан хальс 2ш бохирлогдсон", "Хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг илрээгүй" гэж дүгнэсэн байдаг. 3.2 Зөрчил гаргасан гэж үзэж буй "59.5 тн цагаан будааг буцаах үүргээ биелүүлээгүй" гэх зөрчлийг үйлдсэн гэж дүгнэсэн хэр нь тухайн зөрчилд хамаарахгүй ачааг бүхэлд нь устгахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй ба Зөрчлийн тухай хуулийн шударга ёсны зарчимтай харшилж байна. Өөрөөр хэлбэл үйлдсэн зөрчил тус бүрд хариуцлага тооцох ёстой ба "59.5 тн цагаан будааг буцаах үүргээ биелүүлээгүй" зөрчилд нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудсанд авагдсан хариуцлага тооцсон байлаа гэхэд 476,450 кг "Хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг илрээгүй: Гурилч цохны төрөл Cryptolestes ssp шавжийн толгой хэсгийн тасархай 2ш, авгалдайн гуужсан хальс 2ш бохирлогдсон", "Хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг илрээгүй" барааг буцаан өгөлгүй дээрх зөрчилд хамаатуулан нь зүйд нийцэхгүй байна. 3.3 Мөн Cryptolestes ssp шавж нь Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны дугаар тушаалд заасан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хорио цээртэй хөнөөлт организм мөн болохыг бүрэн тогтоогоогүй байдаг. Сайдын тушаалаар Cryptolestes minitus L. буюу жижиг гурилч цох, Cryptolestes ferrugineus Steph. буюу Шаргал гурил цохыг зүйлээр нь зааж хориглосон байна. Хэрвээ гомдол гаргагчийн бараанаас илэрсэн Cryptolestes ssp шавж нь хөнөөлт организм мөн гэж үзэж байгаа бол түүнийг Гаалийн тухай хуульд заасан хориглолт хязгаарлалтад хамааралтай болохыг тогтоох, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаар эрсдэлийн үнэлгээ хийх, зөвшөөрөгдөх эрсдэлийг тодорхойлох ажиллагааг хийж тухайн шавжийг эрсдэлтэй эсвэл эрсдэлгүй гэх нөхцөл байдлыг тодорхойлох ёстой байсан. Гэтэл дээр ажиллагааг хийлгүйгээр хуулийг төсөөтэй хэрэглэж гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т: "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.2-т: "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ" гэж зааснаар дээр дурдсан нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. 4. Улсын бийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэр нь дээрх үндэслэлүүдээр Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны үйл ажиллагааны зарчим болох зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтлаагүй гэж үзэхээр байна. 5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар эрх бүхий этгээд тухайн зөрчилд хамаарах нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх үүргийг хэрэгжүүлж оролцдог бөгөөд гарцаагүй мөн болохыг хуульд заасан арга хэрэгслээр нотлох ёстой байдаг. Гэвч Э ХХК-ийн гаргасан зөрчлийг хийх ёстой үйлдлийг хийгээгүй гэж дүгнэж шийтгэл оногдуулахдаа тухайн үйлдлийг хэзээ хийх ёстой байсан тухай асуудлыг орхигдуулан шийдвэрлэсэн. Тухайлбал энэхүү дүгнэлтийн 2-т зааснаар хуульд заасан журмыг зөрчсөн байна. Иймд гомдлыг хангаж У хотын гаалийн газрын гаалийн улсын бийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, зөрчилд холбогдох бараа болох 44**,***кг нийт 17,***шуудай O**** P*** rice гэсэн шошготой цагаан будааг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У х д г г г зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны г у б С.Сийн 2022 оны 11 дугаар сарын 18-ны өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан хуулийн этгээд хориглосон ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй зөрчил үйлдсэн гэсэн үндэслэлээр шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулах тухай Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан Э ХХК-ийн 2022 оны 12 сарын 09-ны өдөр гаргасан гомдолтой 2023 оны 01 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцлаа. Э ХХК-ний гомдолтой У хот дахь гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын б С.С миний 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдолд дараах тайлбарыг хүргүүлж байна. Э Ж Э Э ХХК нь У х д г г АБТЭМА дахь гаалийн х бүсэд 2022 оны 08 сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас нийт 9 вагон 535960 кг цагаан будаа гэж дугаартай гаалийн мэдүүлгээр мэдүүлснийг томилогдсон хорио цээрийн албаны гаалийн улсын б хорио цээрийн хяналт шалгалт болон лабораторийн шинжилгээнд хамруулах зорилгоор 2022 оны 08 сарын 17-ны өдөр дээж авсан. Тээврийн хэрэгслийн сул зогсолтыг арилгах зорилгоор цагаан будааг буулгаж, АБТЭМА дахь гаалийн х бүсийн агуулахад буулгасан байсан болно. Тус будааг тээврийн хэрэгслээс буулгах, дээж авах үйл ажиллагаа нь гаалийн х бүсэд болсон. АБТЭМА дахь гаалийн х бүсэд хадгалагдаж байсан 535950 кг цагаан будаанаас дээж авч тэмдэглэл үйлдэн Мэргэжлийн х ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хүргүүлэхэд 2022 оны 08 сарын 18-ны өдрийн дугаартай шинжилгээгээр гадаад хорио цээртэй су*******амын гурилч цохны /Oryzaephilus surinamensis L цээж, хэвлий хэсгийн тасархай 3 ширхэг, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон гэсэн дүгнэлт гарсан. Э ХХК-иас дугаартай албан бичгээр 2022 оны 08 сарын 18-ны өдөр цагаан будааны дээжийг дахин шинжилгээнд хамруулах хүсэлтийг тус гаалийн газарт гаргаж 2022 оны 08 сарын 19-ны өдөр шинжилгээнд хүргүүлэхэд Мэргэжлийн х ерөнхий газрын хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораториос гадаад хорио цээртэй су*******амын гурилч цохны /Oryzaephilus surinamensis L/ цээж хэвлийн хэсгийн тасархай 3 ш, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон гэсэн 2022 оны 08 сарын 23-ны өдрийн ******* дугаартай шинжилгээний дүн гарсан. 70 хот Тус аж ахуйн нэгжээс 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дугаартай албан бичгээр гаалийн хорио цээрийн бийн хяналт дор өөрийн агуулахад буулгаж дараагийн хяналтыг хийх хүсэлт гаргаж, 2022 оны 09 сарын 02-ны өдөр тус аж ахуйн нэгжийн өөрийн гэх агуулахад буулгаж, 2022 оны 09 сарын 19-ны өдөр нийт 8 хэсэг дээж авч мэргэжлийн х ерөнхий газрын хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхэд ******* дугаартай шинжилгээний дүнгээр дугаартай Дээжээс хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг илрээгүй, дугаартай дээжээс хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг илрээгүй:шавжийн толгой хэсгийн тасархай 3 ширхэг, авгалдайн гуужсан хальс 2 ширхэг бохирлогдсон, дугаартай дээжээс хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг илрээгүй, дугаартай дээжээс хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг илрээгүй: шавжийн толгой, хэвлий хэсгийн тасархай 5 ширхэг бохирлогдсон. дугаартай дээжээс хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг илрээгүй, дугаартай дээжээс хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг илрээгүй:шавжийн толгой, хэвлий хэсгийн тасархай 5 ширхэг, авгалдайн гуужсан хальс 2 ширхэг бохирлогдсон, дугаартай дээжээс хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг илрээгүй: авгалдайн гуужсан хальс 1 ширхэг бохирлогдсон, дугаартай дээжээс хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг илрээгүй авгалдайн гуужсан хальс 3 ширхэг бохирлогдсон гэж дүн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гарсан. У хот дахь гаалийн газраас 2022 оны 09 сарын 16-ны өдөр дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр тус аж ахуйн нэгжид дугаартай вагоноос авсан дээжээс /Oryzaephilus surinamensis L үхсэн хэлбэрээр, хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан арьсаар бохирлогдсон тул Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13.4 дэх заалтаар экспортлогч улсад буцаах үүрэгтэй болохыг мэдэгдсэн. Э ХХК нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд. бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-д заасан хугацаанд буцаан гаргах боломжгүй нөхцөл байдал бий болсон тул У хот дахь гаалийн газрын гаалийн хорио цээрийн албанаас дотоод зурвасаар гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албанд энэ тухай мэдэгдэж холбогдох бичиг баримтуудыг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлж ирүүлсэн. Тус албанаас гомдол, мэдээллийг нягтлан шалгах зорилгоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх тухай тогтоол удирдах албан тушаалтнаас үйлдэж, зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн байж болзошгүй тул зөрчлийн хэрэг нээх саналыг 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Нийслэлийн прокурорт гаргаж дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгасан. Ха******* тус аж ахуйн нэгжийн импортолж буй будаанаас доорх эрх зүйн баримт бичгүүдэд заагдсан гадаад хорио цээртэй зүйл шинжилгээгээр илэрсэн. Үүнд: 1. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн Газар хооронд ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай 2002 оны хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар импортолж буй түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх явцад хор хөнөөлт организм .... илэрсэн тохиолдолд тэдгээрийг ариутгаж, буцаах буюу устгах арга хэмжээ авна гэж заасан. 2. Эрүүл мэндийн сайдын "Аюулгүй үзүүлэлт батлах тухай" 2019 оны тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн аюулгүйн үзүүлэлтийн 3 дахь хэсэгт хөнөөлт шавж буюу ...будаанаас шинжилгээнээс илрэхгүй, 3. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 06 сарын 26-ны өдрийн А-90 тоот тушаалын хавсралтаар батлагдсан ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хөнөөлт шавж, хог ургамал, мэрэгч амьдын нэрсийн жагсаалтын Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хорио цээртэй хөнөөлт организм"-ын Ургамлын хөнөөлт шавж, хачиг" хэсгийн 8,9 дэх заалтад. Тус аж ахуйн нэгжийн импортолж буй цагаан будаанаас лабораторийн шинжилгээгээр илэрсэн олон улсын нэр нь /Oryzaephilus surinamensis L буюу су*******амын гурилч цох, /Cryptolestes/-ын төрөлд багтах "гурилч цох" нь дээрх эрх зүйн баримт бичгүүдэд заагдсан шавжийн толгой хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон нь тогтоогдсон юм. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хүргүүлж шинжилсэн *******, ******* дугаартай шинжилгээний дүнгээр /Cryptolestes/-ын төрөлд багтах "гурилч цох"-ын биеийн тасархай, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон гэсэн хариу гарсан. Энэ тохиолдолд Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д заасны дагуу Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан иргэн, хуулийн этгээд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүрэгтэй байдаг. Э ХХК-иас Вьетнам улс руу цагаан будааг буцаан хил нэвтрүүлэх боломжтой эсэхийг тодруулахад буцаан нэвтрүүлэх боломжгүй гэсэн. Зөрчил шалгах ажиллагааны явцад шийдвэрлэх ажиллагааны явцад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3, 4.13 дугаар зүйлд заасны дагуу тус аж ахуйн нэгжийн өөрийн агуулах, Э******* ХХК-ийн түрээсийн агуулахад буусан Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад үйлдвэрлэсэн Osaka нэршилтэй 25 кг савлагаатай цагаан будаанд үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн, зөрчлийн үр дагаврыг арилгах тухай арга хэмжээ авхуулах тухай даалгавар, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, хэв загвар дээж авсан тухай тэмдэглэл тус тус үйлдэн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын үзүүлэлтээр шинжилгээ хийлгэн, эд зүйл, бичиг баримтыг хураан авсан тухай тэмдэглэл үйлдсэн. Зөрчил шалгах ажиллагаа явуулсан боловч зөрчлийн хэрэгт ач холбогдол бүхий нэмэлт нотлох баримт бүрдүүлэх, Мэргэжлийн х ерөнхий газрын хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шинжилгээг хийлгэхэд хугацаа шаардагдах тул хэрэг бүртгэлтийн хугацааг 1 удаа сунгасан болно. Цагаан будаанаас хорио цээрийн б нь холбогдох журамд заасан хэмжээгээр дээж авч битүүмжлэн дээж хүлээлгэн өгсөн хугацаа, дээжийн нэр, тун, үйлдвэрлэсэн хугацаа, дээжийн тоо хэмжээ, төлбөр төлсөн баримт, улсын бийн нэр, тэмдэглэлийн дугаар, хадгалах дээж өгсөн зэрэг мэдээллийг бүртгэн Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид хүлээлгэн өгдөг. Тус аж ахуйн нэгжийн гаргаж өгсөн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шинжилгээний дүнгээр дугаартай дээжээс хортон шавжийн амьд болон үхсэн сэг зэм илрээгүй, шавжид идэгдсэн ул мөр байхгүй гэсэн "Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэн"-ийн дүгнэлтийн дээжийг ямар цагаан будаанаас хэн дээж авч, хэрхэн битүүмжлэн, хэрхэн хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд Захиргааны актыг бичгээр гаргах тухай зохицуулсан. Ха******* Э ХХК-д шийтгэл оногдуулсан 0****** шийтгэлийн хуудас нь уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт тавигдах шаардлагыг хангасан, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу нөхөн бичигдсэн. Гаалийн улсын баас тус аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан хүн, хуулийн этгээд хориглосон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн дугаартай хэрэг үүсгэж шалгасан бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад "шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийх" бүрэн эрхтэй байдаг. Хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд дээж авч хүнсний аюулгүй байдлын аюулгүй байдлын лавлагаа лабораторийн 2022 оны 11 сарын 10-ны өдрийн *******, ******* дугаартай шинжилгээний дүн гарсныг тус компани гүйцэтгэх захирал Л.Н мэдэгдэхэд хангамжийн менежер Б.Б ирж шинжилгээний дүнгүүдтэй танилцаж, хүлээн авсан бөгөөд энэ тухай зөрчлийн хэргийн 115 дугаартай хуудсанд тэмдэглэгээ хийсэн байгаа болно. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр цагаан будаанаас гадаад хорио цээртэй шавж илэрсэн тухай дүгнэлт бүхий эрх бүхий албан тушаалтны магадалгаа гаргасан бөгөөд энэ тухай мөн гүйцэтгэх захирал Л.Н мэдэгдэхэд ирж танилцсан бөгөөд гарын үсэг зураагүй болно. Тус аж ахуйн нэгжид холбогдуулж нээсэн Зөрчлийн хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан бөгөөд гүйцэтгэх захирал ажилтай Л.Н энэ үйл ажиллагааны тухай тухай бүр мэдэгдэж, тэмдэглэл үйлдэж байсан болно. Тус гаалийн газрын хорио цээрийн албанаас 2022 оны 09 сарын 16-ны өдрийн дугаартай албан бичгээр Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13.4 дэх заалтыг үндэслэн экспортлогч улсад буцаах үүрэгтэйг мэдэгдэж, үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт дагуу арга хэмжээ авч ажиллах тухай Э ХХК-д мэдэгдсэн. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 3.1.6-д зааснаар "Эрсдэлийн задлан шинжилгээ" гэж аюулыг олж тогтоох, эрсдэлийн үнэлгээ гаргах, эрсдэлийг бууруулах, мэдээлэл дамжуулахад чиглэсэн үйл ажиллагааг, 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын хүн ам, амьтан, ургамлын эрүүл мэндийг хамгаалах, амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлээс урьдчилан сэргийлэх зорилгоор импортын эрсдэлийн задлан шинжилгээ хийнэ. 26.3 дахь хэсэгт Эрсдэлийн задлан шинжилгээг дор дурдсан үндэслэлээр хийнэ: 26.3.1.импортын уламжлалт харилцаагүй улс, бүс нутгаас анх удаа мал, амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн Монгол Улсад импортлох бол; 26.3.2.импортын уламжлалт харилцаатай боловч тухайн улсад амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйл илэрсэн, хими, физикийн бохирдлын эрсдэл өссөн байж болзошгүй нөхцөлд Монгол Улсад импортлох бол; 26.3.3.хэд хэдэн улсын нутаг дээгүүр дамжуулан тээвэрлэх бол... Дээрх хуулийн зохицуулалтаас харахад тус компани импортолж буй цагаан будаанд эрсдэлийн задлан шинжилгээг хийх шаардлагагүй. Тухайн компанийн импортолсон Osaka нэршилтэй, Japonica сортын гэх цагаан будаа нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Sunrise Foodstuff JSC-ийн үйлдвэрлэсэн нэг сортын, нэг ачилтаар илгээгдсэн цагаан будаа тул Хүнсний аюулгүй байдлын аюулгүй байдлын лавлагаа лабораторийн 2022 оны 11-р сарын 10-ны өдрийн 5719, ******* дугаартай шинжилгээний дүн, 2022 оны 11-р сарын 14-ний өдрийн У х д г г хорио цээрийн албаны г у б Д.Г гаргасан магадалгаа, хууль болон бусад эрх зүйн актуудыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 11.р зүйлийн 8 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, зөрчилд холбогдох барааг устгах шийдвэр гаргасан. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д зааснаар тухайн ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын гадаад хорио цээртэй зүйл илэрсэн бол устгах бөгөөд гадаад хорио цээртэй шавж нь амьд эсхүл үхсэн хэлбэрээр болон биеийн тасархай, гуужсан арьс зэргээр бохирлогдсон, илэрсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу тухайн барааг цэвэрлэх болон ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, мэргэжлийн байгууллагын санал дүгнэлт авах талаар тодорхой зохицуулалт байхгүй болно. Мөн Гадаад хорио цээртэй зүйл илэрсэн цагаан будааг гаднын биет, хог хольц болон тоос тоосонцроос салгах цэвэрлэгээний тоног төхөөрөмжөөр цэвэрлэгээ хийж шинжилгээнд хамруулсан ч "мэдэгдэл хүлээн авсан хуулийн этгээд ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй гэсэн зөрчлийн үндсэн шинж арилахгүй" юм. Тус гаалийн газар нь "Э ХХК-д холбогдох тоот зөрчлийн хэргийг шалгах явцад гаалийн хяналтад байсан гадаад хорио цээртэй 21438 шуудай 535950кг цагаан будаас байснаас 3525 шуудай 88125кг цагаан будаа дутсан байна. Гаалийн хяналтад байсан гадаад хорио цээртэй будааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтрүүлсэн тус компанийг үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоолгохоор 2022 оны 11 сарын 16-ны өдрийн тоот албан бичгээр Б дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандсан байгаа. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа Н П г х дор У е п дугаарын тушаалаар батлагдсан эрх зүйн хэлбэрийн загварын дагуу явагдсан болно. Иймд Э ХХК-ний гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Э ХХК нь У х д Г г г з т, х б а г у б 2022 оны 11 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай № 0****** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, зөрчилд холбогдох бараа болох 44**,***кг нийт 17,***шуудай O**** P*** rice гэсэн шошготой цагаан будааг нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

У х д  г г з т, х б а г у б 2022 оны 11 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар тус компанийн импортолсон цагаан будаа нь гурилч цох /гадаад хорио цээртэй су*******амын oryzaephilus surinamensis L, Cryptolestes spp/ гэх шавжийн цээж хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон байхад экспортлогч орон руу буцаан гаргаагүй буюу хөнөөлт шавжаар бохирлогдсон цагаан будааг буцаан гаргаагүй гэх зөрчлийг гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу Э ХХК-д хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 44**,***кг, нийт 17,***шуудай O**** P*** rice гэсэн шошготой цагаан будааг Нийслэлийн засаг даргын дэргэдэх зөвлөлд устгах саналтайгаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт Хуульд заасан тохиолдолд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан хүн, хуулийн этгээд хориглосон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй бол хүлээн авсан амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгаж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасан байна.

Шүүх дээрх заалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, захиргааны байгууллагаас буюу гаалийн улсын баас дахин шинэ акт гарах хүртэл У хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын бийн 2022 оны 11 дугаар сарын 18-ны өдрийн № 0****** тоот шийтгэлийн хуудсыг 1 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Үндэслэлийг тайлбарлавал:

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасан байна.

Хариуцагч гаалийн улсын б болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь шүүх хуралдаанд энэ асуудлыг дахин нягтлан шалгаж буюу Э ХХК-ийн импортлон оруулж ирсэн битүүмжлэгдэн хадгалагдаж буй цагаан будаанд эрүүл ахуйн х улсын б, эрүүл ахуйн шинжилгээний холбогдох лабораториор эрүүл ахуйн шинжилгээ хийлгэж бохирдлын хэмжээг тогтоолгож, хүнсэнд хэрэглэж болох эсэхийг шинжлүүлсний үндсэн дээр шийтгэл оногдуулах эсэхээ дахин шийдвэрлэх саналтай байна гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Дээрх байдлаар хариуцагч гаалийн улсын б болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь тайлбарлаж байгаагаас үзэхэд, хариуцагч захиргааны байгууллага өөрөө нөхцөл байдлыг гүйцэд биш, дутуу шалгаснаа хүлээн зөвшөөрч байна.

Мэргэжлийн х ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн удаа дараагийн дараах шинжилгээний дүнгүүд гарсан байна.Үүнд:

  1. оны 08 дугаар сарын 15-ны өдрийн /шинжилгээ хийж дууссан огноо/ ******* бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнгүүдээс үзэхэд, хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг илрээгүй,
  2. оны 08 дугаар сарын 18-ны өдрийн /шинжилгээ хийж дууссан огноо/ ******* бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнгүүдээс үзэхэд, гадаад хорио цээртэй су*******амын гурилч цох /Оryzaephilus surinamensis L/ цээж, хэвлий хэсгийн тасархай 1ш, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон гэсэн дүн гарсан.
  3. оны 08 дугаар сарын ны өдрийн /шинжилгээ хийж дууссан огноо/ ******* бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнгүүдээс үзэхэд, гадаад хорио цээртэй су*******амын гурилч цох /Оryzaephilus surinamensis L/ цээж, хэвлий хэсгийн тасархай 3ш, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон гэсэн дүн гарсан.
  4. оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн /шинжилгээ хийж дууссан огноо/ ******* бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнгүүдээс үзэхэд, хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг илрээгүй гэсэн атлаа шавжийн толгой, хэвлийн хэсгийн тасархай илэрсэн гэх мэтээр бичигдсэн шинжилгээний дүн гарсан.
  5. оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн /шинжилгээ хийж дууссан огноо/ ******* бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнгүүдээс үзэхэд, хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг илрээгүй гэсэн атлаа гурилч цохын /Cryptolestes spp/ төрөл шавжийн толгой хэсгийн тасархай 2 ширхэг, авгалдайн гуужсан хальс 2 ширхэг бохирлогдсон гэсэн дүн гарсан.
  6. оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн /шинжилгээ хийж дууссан огноо/ ******* бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнгүүдээс үзэхэд, хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг илрээгүй гэсэн атлаа гурилч цохын /Cryptolestes spp/ төрөл шавжийн толгой хэсгийн тасархай, хэвлийн хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальсаар бохирлогдсон гэх зэргээр шинжилгээний дүн гарсан.

Дээрх лабораторийн шинжилгээний дүнгүүдээс үзэхэд, гадаад хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг илэрсэн гэж үзэх эсэх нь тодорхойгүй байна.

Гэрч Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зөвлөх, доктор, дэд профессор Ч.М******* нь шүүх хуралдаанд, хөнөөлт шавжийн биеийн хэсгийн тасархай, хальс зэргийг хорио цээртэй хөнөөлт хачиг шавж илэрсэн гэж үзэхгүй, ха******* хөнөөлт шавж амьд илрэхийг ойлгоно, хорио цээртэй хөнөөлт шавжийн биеийн аль нэг хэсгээр бохирлогдсон гэсэн нь хүнсэнд хэрэглэгдэж болохгүй гэсэн үг биш, бохирдлын хэмжээг эрүүл ахуйн шинжилгээ хийлгэж тогтоосны үндсэн дээр хүнсэнд хэрэглэх эсэхийг шийдвэрлэнэ гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд, Э ХХК-ийн импортолсон цагаан будаанаас хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг илэрсэн эсэх, шавжийн цээж хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальс зэрэг зүйл илэрснийг хорио цээртэй хөнөөлт шавж, хачиг илэрсэн гэж үзэх эсэх, хорио цээртэй хөнөөлт шавжийн биеийн аль нэг хэсгээр бохирлогдсон цагаан будааг хүнсэнд хэрэглэж болох эсэх нь тодорхойгүй, энэ нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Захиргааны акт гаргахын өмнө уг захиргааны акттай холбоотой бодит нөхцөл байдлыг нарийвчлан шалган тогтоох чиг үүрэг нь шүүхийн биш ха******* хариуцагч захиргааны байгууллагын чиг үүрэг тул нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзнэ.

Иймд дээр тайлбарласан нөхцөл байдлуудыг нарийвчлан нягтлан шалгах бүрэн эрх улсын бид хуулиар олгогдсон тул шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн ба захиргааны байгууллагын шалгах үүргээ гүйцэд биелүүлээгүй үйлдлийг хариуцагчаар өөрөөр нь зөвтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч гаалийн улсын б нь битүүмжлэгдэн хадгалагдаж буй цагаан будаанд эрүүл ахуйн х улсын б, эрүүл ахуйн шинжилгээний мэргэжлийн лаборатори зэрэг зохих мэргэжлийн байгууллагаар эрүүл ахуйн шинжилгээ хийлгэж бохирдлын хэмжээг тогтоолгож, хүнсэнд хэрэглэж болох эсэхийг шинжлүүлсний үндсэн дээр Э ХХК-д шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг дахин гаргах нь зүйтэй байх ба энэ арга замаар тус шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.

Дээрх нөхцөл байдлыг дахин нарийвчлан шинжлүүлсний үндсэн дээр Э ХХК-д шийтгэл оногдуулах, эсхүл эс оногдуулах нь гаалийн улсын бийн бүрэн эрхийн асуудал юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасан байна.

Дээрх зохицуулалтаас үзэхэд, хариуцагч нь шүүхээс тогтоосон 1 хүртэл сарын хугацаанд дээр тайлбарласан нөхцөл байдлыг хянан шалгаж, Э ХХК-д шийтгэл оногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гаргаагүй бол гаалийн улсын бийн 2022 оны 11 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай № 0****** тоот шийтгэлийн хуудас хүчингүй болно.

Дээр тайлбарласан үндэслэлүүдээр У зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын бийн 2022 оны 11 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай № 0****** тоот шийтгэлийн хуудсыг 1 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасныг тус тус баримтлан У зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын бийн 2022 оны 11 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай № 0****** тоот шийтгэлийн хуудсыг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. У зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын б нь битүүмжлэгдэн хадгалагдаж буй цагаан будаанд эрүүл ахуйн х улсын б, эрүүл ахуйн шинжилгээний мэргэжлийн лаборатори зэрэг зохих мэргэжлийн байгууллагаар эрүүл ахуйн шинжилгээ хийлгэж бохирдлын хэмжээг тогтоолгож, хүнсэнд хэрэглэж болох эсэхийг шинжлүүлсний үндсэн дээр Э ХХК-д шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг дахин гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан У зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын б нь Эс ХХК-д шийтгэл оногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон 1 хүртэлх сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд У зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын бийн 2022 оны 11 дугаар сарын 18-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай № 0****** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ