| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2023/00242/И |
| Дугаар | 103/ШШ2023/00470 |
| Огноо | 2023-09-07 |
| Маргааны төрөл | Ажлаас буруу шилжүүлсэн, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 103/ШШ2023/00470
| 202******* оны 09 сарын 07 өдөр | Дугаар 10*******/ШШ202*******/00470 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Гомдол гаргагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороонд байрлах, ******* ХК-д холбогдох Техникийн бодлого эрхэлсэн дэд захирлын ажилд эгүүлэн томилж, цалингийн зөрүү 11,500,000 төгрөг гаргуулах тухай гомдлыг 202******* оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: П.*******,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Б.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч: Ц. /онлайнаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХнь:
Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд гаргасан гомдолдоо:
******* овогтой ******* ******* миний бие нь 1991 оноос экскаваторын туслах машинчаар ажилд орж, экскаваторын цахилгаанчин хэсгийн механик, хэлтсийн инженер зэрэг ажлыг хийж байгаад 20******* оны 2 дугаар сарын 01-нээс Техникийн бодлого эрхэлсэн дэд захирлын албан тушаалд томилогдон *******2 дахь жилдээ ******* ХК-д ажиллаж байна. 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д. албан тушаал бууруулах арга хэмжээ авч Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн инженерээр томилсон. Энэ тушаалын үндэслэлд бичигдсэн удаа дараа үүрэг даалгавар биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ гүйцэтгэхгүй байгаа гэсэн нь үндэслэлгүй гэж үзэн Компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисс болон ******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах ******* талт хороонд хандсан боловч асуудлыг шийдвэрлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154.5-д зааснаар иргэний анхан шатны шүүхэд хандаж байна. Учир нь Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д. нь 2022 оны 5 дугаар сараас томилогдож хамт ажиллаж эхэлсэн ба миний бие 7 сарын 20-нд ээлжийн амралт аваад техникийн бодлогын хэлтсийн /ТБХ/ дарга Х. ээлжийн амралтаа авах байсан тул тохиролцсоны дагуу 7 хоног дутуу амарч 8 сарын 22-нд ажилдаа орсон. Намайг ажилд орох үеэр Үйлдвэр технологи эрхэлсэн дэд захирал Н. ээлжийн амралтын дутуугаа авсан байсан тул 10 хоног үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдан явуулсан.
Энэ үед гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д. бидний харилцаа хэвийн байсан бөгөөд өдөр тутмын ажлаа зөвшилцөн явуулж байсан. Гэвч Н. захирал ажилдаа орсны дараа 9 сарын 10-наас өрөөндөө дуудаж ажил төрөл асуухаа больсон, мөн 2 удаа үүрэг даалгаврын дагуу ажил танилцуулах гэхээр нарийн бичигт өгчих гээд уулзахгүй байсан. Тэгээд 9 сарын 27-нд өрөөндөө дуудаад таньтай хамтарч ажиллахгүй, өнөөдөр өргөдлөө өг, ажлын байрыг чинь өөрчилнө гэсэн. Би яагаад надтай хамтарч ажиллахгүй гэж байгаа юм бэ гэж асуухад үзэл бодол таарахгүй байна. Та гишүүнд хов зөөдөг гэсэн. Би - гишүүнд хов зөөх байтугай бараг уулзаж яриад байдаггүй гэж хариулсан. Дараа нь Би удахгүй захирлын талаар мэдүүлэг өгнө. Өмөөрсөн мэдүүлэг өгнө гэж бодож байгаа гэж хэлсэн. Юу хэлэх гээд байгааг нь тухайн үед ойлгоогүй. Гэтэл маргаан таслах комиссын хурал болон ******* талт хорооны хурал дээр ус шүүрүүлэх хэсгийн байгууламжийг барьсаны дараа үнэ нэмэгдсэн, Уулын дэд станцын хугацаа хоцорсон нь таньтай холбоотой гэж худал зүйл ярьж байгаа нь намайг айлгах, шүүхэд хандуулахгүй байх гэсэн санаа гэж ойлгосон.
Мөн "Таны ажлыг хангамжийнхан хийж байхад та дэмжихгүй байна гэсэн. Энэ нь намайг амарч байхад Катерпиллар маркийн машинуудын агрегат засварын ажлыг хийлгэхээр Масс машинер ХХК-тай гэрээ байгуулж ажил нь эхэлсэн байсан. Засварын ажил хариуцсан дэд захирлын хувьд засвар үйлчилгээний талаар танил биш компанитай гэрээ байгуулсан байна. Очиж үзье гээд томилолт аваад очиход агрегат засвар хийх бааз суурь муутай компани байсан. Би томилолтоос ирээд энэ компани засвар хийх суурь муутай юм байна. Манай Технологийн автомашины засварын хэсгээс багаж, суурин тоног төхөөрөмж муутай юм байна. Чанартай засвар хийнэ гэхэд эргэлзээтэй байна. Гэхдээ нэгэнт гэрээ хийгээд ажил эхэлсэн хойно би дургүйцээд яахав гэж хэлсэн. Түүнийг ярьсан байх гэж ойлгосон. Тэгээд би ийм шалтгаанаар ажлаа өгмөөргүй байна гэсэн чинь тэгвэл арга хэмжээ авч ажлыг чинь өөрчилнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар ч байсан өргөдлөө өгөхгүй, ажлын байр өөрчилбөл хэвийн бус нөхцөлтэй өдрөөр ажилладаг хэсгийн дарга, инженерийн ажилд тавиарай гэж хэлээд тухайн үед Д. ч уг саналыг зөвшөөрч хэсгийн даргаар биш инженерээр тавьж болох юм гэж тохиролцоод гарч ирсэн. Тэгээд бид бараг уулзалдаагүй гэхэд болно. 7 хоног бүрийн үйлдвэрлэлийн зөвлөлгөөн мөн 2 удаа захирлын наряд дээр хамт суусан. Би 10 сарын эхээр Улаанбаатар хотод зайлшгүй явах ажил гараад ээлжийн амралтын дутуугаа авмаар байна гэхэд ороход Та өргөдлөө өгөөгүй байж давраад байгаарай гэж хэлээд чөлөө өгөөгүй. Энэ 1 сар гаруй хугацаанд өөрийн ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргийн дагуу өдөр тутмын ажилд оролцож байсан. Өмнө нь 7 сард надад сануулах арга хэмжээ авсан. Хүний хөгжил судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Бажунааг Судалгаа хөгжлийн хэлтсийн дарга Л. ажлаас халах, надад ТБХ-ийн дарга Х.ыг ажлаас халах үүрэг өгсөн. Ажил тасалсан тул ажлаас хал гэсэн үүрэг өгсөн. Тухайн үед Х.ын асуудлыг судлахаар хүний нөөцийн мэргэжилтнээр цагийн бүртгэлийг гаргуулахад 1 өдрийн ажил тасалсан байсан нь дотоод журмын дагуу ажлаас халах арга хэмжээ авах биш 1 сар хөдөлмөрийн хөлсийг бууруулахаар байсан тул дотоод журмын дагуу арга хэмжээ авах санал оруулсан. Гэтэл намайг үүрэг даалгавар хангалтгүй биелүүлсэн хэмээн арга хэмжээ авсан. Ж.Батжуна захирал Ц. мөн адил 1 сарын хөдөлмөрийн хөлсийг бууруулах арга хэмжээ авах санал оруулсан байсан. Тэгээд үйлдвэрлэлийн зөвлөгөөн дээр 2 дэд захирал сануулах арга хэмжээ авлаа гэж мэдэгдэж байсан боловч Ж. арга хэмжээ авалгүй зөвхөн надад сануулах арга хэмжээ авсныг сүүлд мэдсэн. Өөр нэг ч удаа та миний өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй байна гэж хэлж байгаагүй.
Намайг ажлаа өг гэсэн тэр өдөр нь миний оронд томилогдсон А. дэд захирлаар томилогдож болно гэсэн АТГ-т 9 сарын 10-ны үеэр явуулсан бичгийн хариу ирсэн гэсэн. Тиймээс надад урьдчилан хэлэлгүй нутаг усаараа хуйвалдаж албан тушаал бууруулах арга хэмжээ авч нутгийнхаа ахыг миний оронд томилсон гэж үзэж байна.
Маргаан таслах комиссын хурал болон ******* талт маргаан таслах комиссын хурал дээр гүйцэтгэх захирлын үүрэг үүрэг гүйцэтгэгч Д. нь би таныг 5 сарын 1-нээс хойш асуудлаар арга хэмжээ аваагүй, өмнөх ус шүүрүүлэх хэсгийн байгууламж, Уулын дэд станц нүүлгэн шилжүүлэх ажлын хугацаа хоцорсон асуудлаар буруутгаж арга хэмжээ авсан гэж хэлсэн нь удаа дараа үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн үндэслэлээ нотлож чадаагүй гэж үзэж байна. Иймээс гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 11 сарын 08-ны өдрийн Б/ш - Б-14 тоот тушаалыг хүчингүй болгож Техникийн бодлого эрхэлсэн дэд захирлын ажилд эргүүлэн томилж, цалингийн зөрүүг гаргуулж өгнө үү гэжээ.
******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд П.******* нь Ажилд эргүүлэн томилж цалингийн зөрүүг олгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд нэхэмжлэгч ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч ын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/414 тоот тушаалын албан тушаалыг нь бууруулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн инженерээр томилогдон ажиллаж байна. П.Эрдэнцогтын албан тушаал бууруулсан шийдвэр болох 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/414 тоот шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хууль, ******* ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан 20******* оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ зэрэг эрх зүйн бичгүүдэд үндэслэж гаргасан болно. Тодруулбал: Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2 дугаар зүйлийн 6.2.1-т *******9;Ажилтан нь ажил үүрэгтэй холбоотой хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, эрх зүйн акт, ажил олгогчоос тогтоосон дүрэм, журам, заавар тушаал болон компанийн эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс, баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээ, удирдлагаас өгсөн удирдамж удирдамж, чиглэлийг чанд мөрдөж, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг биелүүлж, идэвхи, санаачилгатай ажиллах үүрэг хүлээхээр харилцан тохиролцсон боловч хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ажлын үр тунгийн талаар дээд шатлалын албан тушаалтанд тайлагнаагүй зөрчил гаргасан.
П.******* нь 20******* оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш *******-ийн Техникийн бодлого эрхэлсэн дэд захирлын албан тушаалд томилогдож ажилласнаас хойш хангамжийн зардлыг ******* дахин нэмэгдүүлж, байгууллагын санхүүгийн эрх ашгийг дордуулсан болох нь 2018-2022 он хүртэлх санхүүгийн тайлангаас илэрхий болсон бөгөөд тус үйлдэл нь ******* ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.4.10-д заасныг зөрчсөн үйлдэл болно.
Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу үндсэн техник тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, шинэчлэл оновчлолын бодлогыг барьж, стратегийн түвшинд шийвэр гаргаж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах, сэлбэг материалын зарцуулалтын бодлого боловсруулж, хяналт тавьж ажиллах үүрэгтэй байхад анх захирлаар томилоход агуулахын үлдэгдэл 11 тэрбум төгрөг байсан бол 2022 онд *******4 тэрбум болж нэмэгдүүлсэн нь 2022 оны 10 дугаар сарын *******1-ний 2022/*******6 дугаартай Дотоод хяналт шалгалтын албанаас хийсэн шалгалтаар илэрсэн, 2022 онд батлагдсан Төрийн хэмнэлтийн тухай хуулиар албаны машиныг хувийн хэрэгцээнд унахыг хориглосоор байтал ээлжийн амралтаар албаны машиныг өөрийн хувийн хэрэгцээнд унаж хэрэглэсэн, Техникийн бодлого эрхэлсэн захирал нь техник технологийн чиглэлээр бусад байгууллагуудтай гэрээ хийж, гүйцэтгэлд хяналт тавих ажил үүргийн хүрээнд хариуцаж буй 110/6 кВ-н Уулын дэд станц нүүлгэн шилжүүлэх ажил болон халаалтын зуухны гэрээ одоо хүртэл дуусаагүй асуудал үүсгэж байна. Нэхэмжлэгч нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй үйлдлийг удаа дараа гаргаж байгаа бөгөөд урьд жилүүдэд хэд хэдэн удаа үүрэг даалгавар биелүүлээгүй шалтгаанаар сахилгын шийтгэл оногдуулж байсан бөгөөд хамгийн сүүлд 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/206 дугаартай тушаалаар хаалттай сануулах арга хэмжээг аваад байсан боловч дээр дурдсан ажлын үр дүнгийн талаар дээд шатны албан тушаалтанд тайлагнах үүргийг сануулсан боловч биелүүлэхгүй байх зэрэг нөхцөл даамжрах болсон.
Ийнхүү ажилтан П.*******ыг дээр дурдсан үндэслэлүүдээс үүдэж өөртэй нь зөвлөлдсөний үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.2.4-т заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан болно. ******* дүүрэг дэх маргаан таслах ******* талт хороонд хандсан бөгөөд нэхэмжлэгчийн уг зөрчлүүдээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд би ******* жил гаруй хугацааны дараа тэтгэвэрт гарнаа, намайг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлтэй өөр ажилд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу эвлэрч 202******* оны ******* дугаар сарын *******1-ний дотор хэвийн бус нөхцөлтэй ажилд оруулахаар эвлэрсэн. Уг эвлэрлийн дагуу Захиргаа хүний нөөц Удирдлагын хэлтэст чиглэл өгч 5-6 ажилтантай уулзаж ажлын байрыг солих ажлыг санал болгоход ажилтнууд зөвшөөрөөгүй, нэхэмжлэгчийн хүссэн ажлын байр гараагүй, харин Ус шүүрүүлэх хэсэгт хэвийн бус нөхцөлтэй инженерийн орон тоо гарсан бөгөөд уг ажилд шилжүүлэх талаар өөртэй уулзаж, түр энэ орон тоон дээр шилжиж бай, өөр ажлын орон тоо гарвал шууд шилжүүлнэ гэж санал гаргасан боловч нэхэмжлэгч П.******* уг саналыг зөвшөөрөөгүй. Иймд нэхэмжлэгчийн ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.ын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б /414 тоот тушаалын дагуу албан тушаалыг нь бууруулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн инженерээр томилсон шийдвэрийг хүчингүй болгуулж улмаар ажилд эргүүлэн томилж цалингийн зөрүүг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч П.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 20******* оны 02 дугаар сараас эхлэн ******* ХК-д техникийн бодлого хариуцсан захирлаар ажиллаж байсан. 2022 оны 5 дугаар сард хуучин захирал солигдож, үүрэг гүйцэтгэгч ажиллаж эхэлсэн. Би 2022 оны 8 дугаар сарын сүүлээр ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа ороход гүйцэтгэх захирал надтай ерөөсөө дуугарахгүй болсон байсан. Шалтгааныг би мэдээгүй. 9 дүгээр сарын эхээр миний оронд томилогдох хүний материал Авлигатай тэмцэх газар руу явсан байсан. 9 дүгээр сарын 27-нд ******* ХК-д техникийн бодлого хариуцсан захирлаар миний оронд ажиллах хүний хариу нь Авлигатай тэмцэх газраас ирсэн байсан. Тэгээд тэр өдөр гүйцэтгэх захирал намайг дуудаад тантай ажиллах боломжгүй, үзэл бодол таарахгүй байна, та гишүүнд хов зөөдөг гэж хэлсэн. Миний хувьд гишүүнд хов зөөсөн асуудал байхгүй, үзэл бодол таарахгүй байх асуудал байгаагүй, юу яриад байгааг нь ойлгоогүй. Тэгээд би намайг яах гэж байгаа юм бэ гэсэн чинь таныг Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны инженерээр томилно, та өргөдлөө өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны инженерийн ажилд очихгүй, хүнд нөхцөлтэй инженер, эсвэл даргын албан тушаалд очмоор байна гэж хэлэхэд за тэгье гээд би өрөөнөөс нь гарсан. Түүнээс хойш уулзаж, ярилцаагүй байж байгаад 11 дүгээр сарын 08-нд миний Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны инженерийн тушаал гаргасан. Тэгэхдээ удаа дараа үүрэг даалгавар биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан эрх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр арга хэмжээ авсан байсан. Миний хувьд удаа дараа үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн үндэслэлийг зөвшөөрөхгүй учраас энэ нэхэмжлэлийг гаргасан. Иймд буруу шийдвэр гаргасан учраас ******* ХК-д техникийн бодлого хариуцсан дэд захирлын албан тушаалд буцааж томилуулж цалингийн зөрүү 11,500,000 төгрөг гаргуулна гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлд бол ямар ажилд, хэдэн төгрөгийг цалингийн зөрүү нэхэмжилж байгаа нь тодорхой биш байсан. Компанийн үйл ажиллагааны бүтэц, орон тоонд байгаа техникийн бодлого хариуцсан дэд захирал нь манай компанийн гол цөмийг хариуцдаг, техникийн бодлого эрхэлсэн албан тушаал юм. Манайхаас энэ хүний хэвийн бус нөхцөлд ажиллах хүсэлтийг хүлээж аваад ******* дугаар сарын *******1-нд ******* ХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороонд хандаад харилцан тохиролцоод эвлэрсэн. ******* ХК-ны Захиргаа хүний нөөцийн албанд гүйцэтгэх захирал чиглэл өгөөд 5-6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаад хэвийн бус нөхцөлтэй инженерийн орон тоо санал болгоход хүлээж аваагүй. Тэгээд манайхаас Ус шүүрүүлэх хэсэгт хэвийн бус нөхцөлтэй механик, инженерийн орон тоо гарахад санал болгоход цалин буурах юм байна, тиймээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэ тухай хэрэгт хавсаргасан байгаа. Тухайн эвлэрлийн гэрээнд хэвийн бус нөхцөл гэж тусгаснаас биш цалингийн талаар тусгаагүй байсан. Уг нь энэ гарсан албан тушаалд томилоод, дараа нь өөр ажил гарвал солих боломжтой гэж тохирсон боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Энэ хүний зөрчлийг юу гэж үзэж байна вэ? гэхээр ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зорилтын хүрээнд компанийн техник, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний явц, гүйцэтгэлд байнгын хяналт тавьж, шаардлагатай үед шуурхай удирдлагаар хангаж, тулгамдаж буй асуудлыг тухай бүрд мэдээлж, ажлыг төсөв, төлөвлөгөөтэй уялдуулах ажлыг зохион байгуулна. Ажлын байрны тодорхойлолтын 1, 2 дугаар зорилтын хүрээнд компанийн дулаан хангамж, барилга байгууламж, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний гүйцэтгэлийн явцад хяналт тавих үүрэгтэй. Гаргасан зөрчил нь дотоод хяналт шалгалтын албаны тогтоолоор засварын хэсэг буюу ******* захирлын хариуцсан хэсэгт 2018 оноос 2022 онд агуулахын үлдэгдэл 11 тэрбум байсан. Шалгалтаар техникийн алдагдал *******6 тэрбум төгрөг болтлоо өссөн нь арга хэмжээ авах үндэслэл болсон. Мөн дээврийн ажлын засах үүрэг даалгавар өгөөд Дотоод хяналт шалгалтын алба 11 дүгээр сарын 01-ний дотор дээрх зөрчлийг арилгаад хариу өгөх тухай үүрэг өгсөн. Гэвч 12 дугаар сарын *******1-ний дотор хариу ирүүлсэн зөрчил илэрсэн. Мөн Хөдөлмөрийн маргаан таслах хурал дээр албаны машиныг хувьдаа унасан асуудал байгаа. Тухайн үед 2022 оны 5 дугаар сард Хэмнэлтийн тухай хууль гарсан байсан. Үүний дагуу байгууллагын удирдлагаас бүх албаны машиныг хувьдаа унахгүй гэсэн боловч хувьдаа унаж, хэрэглэсэн тухай хэрэгт байгаа. 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б206 дугаартай тушаалаар хаалттай сануулах арга хэмжээ авсан. Үүн дээр маргаагүй учраас хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Мөн хэрэгт авагдсан материалаар 7 хоног бүр үйлдвэрийн зөвлөгөөн болдог. Энэ зөвлөгөөнд бүх хэсэг, нэгж, албууд оролцоод тухайн 7 хоногт хийх ажлаа танилцуулаад, үүрэг авдаг. Тухайн үед техникийн бодлогын хэлтэс ажлаа сайн хий, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гээд зөрчил нь тэмдэглэл дээр тусгагдсан байгаа. Иймд дээрх зөрчлүүдийг үндэслээд, мөн Дотоод хяналт шалгалтын албаны саналыг үндэслэн Дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирал руу санал хүргүүлсэн. Тус саналыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд, ******* ХК-ийн захирлын 20*******.02.01-ны өдрийн Б/*******0 дугаартай Ажил дотроо шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, ******* ХК-ийн 2022.11.08-ны өдрийн Б/414 дугаартай сахилын шийтгэл ногдуулах тухай тушаал, ******* ХК-ийн 2022.06.27-ны өдрийн Б/206 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 20*******.02.01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, 2022.12.08-ны өдрийн 01 дугаартай ******* ХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 202*******.01.05-ны өдрийн ******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10*******/ШЗ2022/0 дугаартай шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтаар
/хх-ийн 4-27, 124-р хуудас/
Хариуцагч талаас хариу тайлбар, ******* ХК-ийн нийт удирдлагуудын 2021 оны 10-р сарын төлөвлөгөөний гүйцэтгэл, ******* ХК-ийн 2022.06.27-ны өдрийн Б/206 тоот сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, Захиргаа, Хүний Нөөц удирдлагын хэлтэст гаргасан П.*******ийн хүсэлт, ******* ХК-ийн 2022.0*******.14-ний өдрийн А/111 тоот Журам батлах тухай тушаал, ******* ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, ******* ХК-ийн 2022.09.19-ний өдрийн үйлдвэрийн зөвлөгөөний *******7 дугаартай тэмдэглэл, ******* ХК-ийн 2022.09.05-ны өдрийн үйлдвэрийн зөвлөгөөний *******5 дугаартай тэмдэглэл, 2022.05.09-ний өдрийн №22/45 дугаартай хяналт шалгалтын удирдамж, ******* ХК-ийн 2022.05.*******1-ний №22/02 дугаартай Техникийн бодлогын хэлтэст зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг, компани барилгын ашиглалтад төлөвлөгөөт шалгалт хийсэн тэмдэглэл, 22/02 дугаартай дотоод хяналтын шалгалтын мэдэгдэх хуудас, 2022.12.*******0-ны ДХША-нд барилга байгууламжинд үзлэг хийсэн зөвлөмжийн хариу 2022.10.*******1-ний 2022/*******6 дугаартай Техникийн бодлогын хэлтэст зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг, 2022.11.0*******-ны өдрийн 2022/*******8 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай санал хүргүүлэх тухай албан бичиг, П.******* шагнал цалингийн дэлгэрэнгүй, 2022.11.08-ны Б/414 тоот Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, ******* ХК-ийн 2021 оны жилийн тайлан зэргийг тус тус нотлох баримтаар ирүүлсэн байна.
/хх-ийн *******5-*******9, 48-12*******-р дугаар хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Намайг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгээгүй байгаа гэх үндэслэл заан албан тушаалыг бууруулах сахилгын шийтэл оногдуулж 2022.11.08-ны өдрийн Б/414 дугаартай тушаалаар албан тушаал бууруулсныг зөвшөөрөхгүй гэж тодорхойлсон.
2.Хариуцагч ******* ХК нь нэхэмжлэгч П.******* нь ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2 дугаар зүйлийн 6.2.1-т заасан *******9;Ажилтан нь ажил үүрэгтэй холбоотой хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг чанд мөрдөж, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг биелүүлж, идэвхи, санаачилгаатай ажиллах үүргийг хүлээхээр харилцан тохиролцсон боловч хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ажлын үр тунгийн талаар дээд шатлалын албан тушаалтанд тайлагнаагүй зөрчил гаргасан учир албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
*******.Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч ******* ХК-ийн захирлын 20*******.02.01-ний өдрийн Б/*******0 дугаартай тушаалаар 20*******.02.01-ний өдрөөс ******* ХК-ийн Техникийн бодлого эрхэлсэн дэд захирлаар томилогдон ажиллаж байхад нь ажил олгогч 2022.11.08-ны өдрийн Б/414 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэст хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр ажиллуулахаар албан тушаалыг бууруулсан байна.
/хх-ийн 7, 8-р хуудас/
******* ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022.11.08-ны өдрийн Б/414 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 12*******.2.4, 12*******.*******, Компанийн тухай хуулийн 8******* дугаар зүйлийн 8*******.1, ******* ХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.9.10, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2, 11.*******.4, 11.21.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн Техникийн бодлого эрхэлсэн дэд захирал П.******* нь гүйцэтгэх удирдлагаас өгсөн үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг гүйцэтгэхгүй байгаа гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулжээ.
4.Нэхэмжлэгч П.******* нь 2022.12.08-ны өдөр ******* ХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж талууд харилцан тохиролцоогүй талаар 01 дугаартай комиссын тэмдэглэлд тусгагджээ.
/хх-ийн *******-19 дугаар хуудас/
5.Нэхэмжлэгч П.******* нь ******* ХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авч 2022.12.15-ны өдөр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд тус шүүхийн 2022.12.19-ний өдрийн 10*******/ШЗ2022/0 дугаартай шүүгчийн захирамжаар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.******* дахь хэсэгт заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
/хх-ийн 26, 27-р хуудас/
6.П.******* нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаны дараа ******* дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж хариуцагч ******* ХК нь нэхэмжлэгч П.*******ыг 202*******.0*******.*******1-ний өдөрт багтаан хэвийн бус нөхцөлд инженерээр томилохоор талууд эвлэрэн хэлэлцсэн болох нь талуудын тайлбар, 202*******.01.05-ны өдрийн 2 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна.
/ хх-ийн 20-25 дугаар хуудас/
7.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны урьдчилан шийдвэрлэх явцад талууд маргаантай асуудлаар харилцан тохиролцсон бол энэ тухай тэмдэглэл үйлдэж маргалдагч талууд гарын үсэг зурснаар хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэгдсэнд тооцно., 154 дүгээр зүйлийн 154.11 дэх хэсэгт Энэ зүйлд заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, эсхүл сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор урьдчилан шийдвэрлэсэн тэмдэглэлийг, эсхүл шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш маргалдагч аль нэг тал ажлын таван өдөрт багтаан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу баталгаажуулахаар шүүхэд хүсэлт гаргаж болно гэж тус тус заажээ.
8.******* дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлд гомдол, түүний шаардлага хэсэгт ******* ХК-ийн ажилтан П.*******ыг албан тушаал бууруулж шилжүүлсэн тухай гомдол гэж бичигдсэн байх бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах ******* талт хороогоор орж надтай эвлэрсэн атлаа уг тохиролцоондоо хүрээгүй учраас би шүүхэд хандсан гэж тайлбарлаж байна.
Өөрөөр хэлбэл талууд албан тушаал бууруулж шилжүүлсэн тухай нэхэмжлэгчийн гомдлыг эвлэрэн хэлэлцэж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар уг маргаан шийдвэрлэгдэж дууссан байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд уг хуулийн 154 дүгээр зүйлийн 154.11 дэх хэсэгт зааснаар гурван талд хороогоор шийдвэрлэгдсэн тэмдэглэлийг холбогдох хууль тогтоомжинд заасны дагуу баталгаажуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрх нээлттэй байжээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.******* нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.*******, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5, 154.11 дэх хэсэгт тус тус зааснаар ******* овогт П.******* нэхэмжлэлтэй, ******* ХК-д холбогдох Техникийн бодлого эрхэлсэн дэд захирлын ажилд эгүүлэн томилж, цалингийн зөрүү 11,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА