| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/05491/И |
| Дугаар | 101/ШШ2023/04641 |
| Огноо | 2023-10-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2023/04641
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо,*******,******* тоот хаягт оршин байрлах *******/регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо,*******,*******,******* тоот хаягт оршин суух, овогт ын /регистрийн дугаар: /-д холбогдох,
2,640,840 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж. нь дараа төлбөрийг нь хийх нөхцөлтэйгээр манайхаас бараа худалдан авч, өөрийн ажиллуулдаг дэлгүүртээ борлуулдаг байсан ба 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд авсан барааны тооцоо нийлэхэд 2,640,840 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан.
Хариуцагч Ж.гийн өөр нэг дэлгүүр болох Арвай дэлгүүртэй 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд тооцоо нийлэхэд 1,266,371 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.
Нийт 3,907,211 төгрөгийг хариуцагч төлөхгүй байгаа тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангана уу гэв.
Хариуцагч бичгээр хариу тайлбар гаргаагүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс , , , нарт олгосон 2022.08.12№22/159 итгэмжлэл, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2,640,840 төгрөгийн дүнтэй, 2021.09.22-2022.01.05-ны өдрийг хүртэл хугацааны Тооцооны үлдэгдлийн баталгаа, 229,920 төгрөгийн, 114,160 төгрөгийн, 1,136,380 төгрөгийн дүнтэй Зарлагын баримт, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1,266,320 төгрөгийн дүнтэй, 2021.11.21-2021.12.20-ны өдөр хүртэл хугацааны Тооцооны үлдэгдлийн баталгаа, 229,920 төгрөгийн, 114,160 төгрөгийн, 1,266,371.90 төгрөгийн дүнтэй Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, , , , нарт олгосон 2023.03.01 итгэмжлэл;
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ж.д холбогдуулан, худалдан авсан жүүс, ус, ундаа зэрэг бүтээгдэхүүний үнэ 3,907,211 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан, хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зарлагын баримтууд, Тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ зэргээс үзэхэд, хариуцагч Ж. 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 2,640,840 төгрөгийн дүнтэй, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 1,266,320 төгрөгийн дүнтэй бараа бүтээгдэхүүнийг *******-иас худалдан авсан байх ба төлбөрийн үлдэгдлийг талууд харилцан баталж, төлбөрийг дансаар авахаар тохиролцсон үйл баримт тогтоогдлоо.
5. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн байна.
6. Хариуцагч нь дээр дурьдсанаар, худалдах-худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөөгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд тайлбар гаргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу төлбөр төлөх үүрэгтэй гэж үзнэ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд бүрдүүлэн өгөх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, хариуцагч Ж.гаас 3,907,211 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,147 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.гаас 92,147 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА