Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0336

 

2023 04 06 128/ШШ2023/0336

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХХК

Хариуцагч: Б о, а ж с

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гэрч Т.Г /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

Б о, а ж с 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/ тоот тушаалын "Т" ХХК-д Холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Нэхэмжлэгч анх шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус компани нь анх Б о, А ж с 2017.08.23-ны өдрийн А/ тоот тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс болох Н дүүргийн 6 дугаар хорооны нутаг "Ш" гэдэг газарт а ж зориулалтаар 5.6 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийн 0 тоот гэрчилгээ авсан. Гэтэл Б о, а ж я т х б н у г манайд олгосон дээрх газрын ашиглах эрхийг дуусгавар болгох тухай 2022.01.14-ний өдрийн тоот мэдэгдлийг манай компанид 2022.03.21-ний өдөр албан ёсоор хүлээлгэн өгсөн. Үүнтэй холбогдуулан манай компаниас Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагааг явуулах гэсэн 27 дугаар зүйлийн 27.4.2-т заасан саналыг бичгээр авах гэсэн заалтын дагуу тайлбар, нотлох баримт болон саналаа тус яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт 2022.03.25-ны өдөр хүргүүлсэн боловч 3 сарын хугацаа өнгөрөхөд ямар ч хариу өгөөгүй. Иймээс 2022.06.25-ны өдөр Б, а ж с Б.Б уг асуудлаар гомдол гаргасан боловч мөн л хариу өгөөгүй байсаар 2022.09.01-ний өдөр Газар ашиглах эрх Дуусгавар болгох тухай гэсэн Б о, а ж с А/ тоот тушаалыг гаргажээ. Уг тушаалын 1-д "Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад заасан 33 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг "Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022.06.13-ны өдрийн дүгээр албан бичгээр ирүүлсэн санал, 2022.08.16-ны өдрийн дүгээр албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэж газар ашиглах эрхийг дуусгавар болгосугай" гэжээ. Энэхүү тушаалыг манай компанийн зүгээс огтхон ч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй", мөн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй" гэсэн заалтуудыг тус тус үндэслэн манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь манай компанийн зүгээс авсан газартаа хийсэн ажлуудаа тодорхой тайлагнасаар байтал Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны удирдлага болон уг ажлыг хариуцсан ажилтны хэн нь ч бидэнтэй уулзаж нөхцөл байдалтай танилцаж, хийсэн ажлыг газар дээр нь очиж үзэж, бичиг баримтуудын бодитой эсэхийг огт шалгалгүйгээр таамгаар ямар ч ажил хийгээгүй гэдэг худал, ор үндэслэлгүй гүтгэлэг хийж, тэд өөрсдийнхөө зүгээс уг газрын зөвшөөрлийг цуцлуулах гэсэн удаа Дараагийнхаа элдэв оролдлогоо албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж гүйцэлдүүлсэн хууль бус үйлдэл гэж үзэж байна. Т" ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тухай Б О, а ж сайд Б.Б 2022.09.01-ны өдрийн А/ тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, манай компанийн ашиглаж байгаа газрын ашиглах эрхийг дуусгавар болгохгүй байхыг хүсье гэсэн гомдлыг тус компани Б О, А Ж сайд Б.Б гарт нь гэж хаяглаж 2022.09.25-ны өдөр гаргасан. Уг гомдлын хариуг 2022.10.26-ны өдрийн тоотоор тус яамны тусгай хамгаалалттай бус нутгийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б******* ирүүлсэн. Уг хариундаа: Б о, а ж с 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/ дугаар тушаалаар газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр дуусгавар болгосон байна. Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан тул танай компанийн газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй байна" гэжээ. Ийнхүү манай компанийн газар ашиглах эрхийг дээрх 2 үндэслэлээр дуусгавар болгосон байна. Манай компанийг газар ашиглах эрх авсан газрыг зориулалтын дагуу 2 жил Дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлийн талаар: Манай компанийн үйл ажиллагаа сүүлийн 2 жил орчим хугацаанд ерөнхийдөө зогсонги байдалтай байсан боловч хуульд заасан 2 жилд үйл ажиллагаа огт зогссон асуудал байхгүй, энэ нь дэлхий нийтээр, тэр дотор Монгол Улс 2019-2021 онуудад Ковид-19 цар тахалд нэрвэгдэж, түүний улмаас улс орон даяараа болон аж ахуйн нэгж, байгууллага эдийн Засгийн гүнзгий хямралд өртөж, ард иргэдийн аж амьдрал доройтож, олон аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахаа больж, үүд хаалгаа бариад байгаатай холбоотой билээ. Ковидын халдвараас шалтгаалан 2019-2022 онд а, жуулчлал үндсэндээ зогссон билээ. Үүнээс илүү бодит хүндэтгэх шалтгаан гэж байхгүй болов уу. Төр, засгаас энэ хямрал хүндрэлийг даван туулахад нь аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэддээ энэрэнгүй хандаж, элдэв татварын хөнгөлөлт үзүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлж, цахилгаан, дулааны үнийг хөнгөлж, бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн билээ. Төрөөс зориуд болгож Монгол Улсын Их Хурлаас Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр баталж гаргасан. Гэтэл Б о, а ж яам энэ байдлыг хүндэтгэн үзэх бодит шалтгаан биш гэж үзэж байгаа нь төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний эсрэг үнэхээр зохисгүй үйлдэл юм. Үүнтэй холбогдуулан энд нэг зүйлийг онцлон хэлэхэд манай компанийн ашиглалтын энэ газрыг ямар нэгэн аргаар өөрсдөдөө булааж авах гэсэн ашиг сонирхолтой хүмүүс тус яам, түүний харьяа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд байдаг болно. 2. Хүндэтгэн үзэх бас нэг шалтгаан бол манай компани Холбооны бүгд найрамдах Герман улсын холбогдох компанитай хамтарч, тэдний хөрөнгө оруулалтаар олон улсын жишигт нийцсэн а ж цогцолбор байгуулахаар урьдчилан тохиролцоод байсан боловч цар тахлын нөлөөгөөр гадаадын хөрөнгө оруулалт саатсан. Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Т 2021 онд цус харваж хүндээр өвчилж, ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болсны улмаас 2 байгууллагын хооронд хийсэн тохиролцоо түр хугацаагаар хойшлогдоод байна. (Ж.Т захирлын өвчний оношийг хавсаргав.) 3. Тус компани нь а ж зориулалтаар авсан тоот гэрчилгээтэй, ашиглалтын газартаа өнөөдрийг хүртэл доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Авсан газраа хамгаалж, тухайн талбайг эргэн тойрон бүрэн хашаажуулсан. Дэд бүтцийг шийдвэрлэж, 35 Кв-ын ЦДАШ, 10.0/0 4 трансформатор бүхий дэд станцыг барьж байгуулсан 3. Жуулчны цогцолборт баригдах барилгуудын талбайн инженерийн хайгуулын судалгааг иж бүрэн хийлгэсэн. 4. Жуулчны цогцолборын дэвсгэр зургийг 1:2000 масштабаар хийлгэсэн. 5.Т жуулчны цогцолбор"-ын амрагчдын байр, гараж болон ариун цэврийн байгууламжийн ажлын зургийг иж бүрэн хийлгэж бэлэн болгосон 6. Т******* а ж цогцолбор" төслийн б орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэсэн. 7. Хуучин нэрээр "Д******* а ж бааз" төслийн Б од нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан хийлгэсэн Тайлбар: "Т" ХХК нь 2007.01.10-ны өдрийг хүртэл "Д" ХХК нэртэйгээр ажиллаж байсан болно. 8. "Т а ж цогцолбор" төслийн Б од нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тодотголыг хийлгэж байна. 9. 2017-2022 оны газрын төлбөрийг бүрэн төлсөн 10. Н дүүрэг болон Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай гурвалсан гэрээ байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн болно. "Т" ХХК-ний ж баазын газарт гаргасан зардлын тооцоо Хоёр. Манай компанийг газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хоёр дахь үндэслэл буюу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх асуудлын талаар: Манай компани 2017 онд уг газрыг ашиглах гэрчилгээ авснаас хойш 2022 оны 06 дугаар сарыг дуустал газрын төлбөрийг бүрэн төлж ирсэн болно. Ковидын хүнд жилүүдэд ч татвараа төлсөн. Энэ нь газрын төлбөрийг төлж байсан баримтууд болон Н дүүргийн газрын албатай 2022.11.04-ны өдөр тооцоо нийлсэн актаар батлагдана Байдал ийм байхад бодит байдлыг санаатайгаар зориуд үгүйсгэж, газрын төлбөрөө бүрэн төлсөн байтал төлөөгүй гэж гүтгэж, газар эзэмших гэрчилгээг зориудаар хүчингүй болгохын үндэслэл болгосон нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй юм. Ийнхүү манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон дээрх 2 үндэслэл нь бодит байдлыг санаатайгаар гуйвуулсан, улайм цайм худал гүтгэсэн хууль бус үйлдэл юм. Энэ хууль бус үйлдлээс болж манай компанийн төлөвлөсөн олон ажил тасалдахын дээр эд хөрөнгөөр ихээхэн хохироход хүрээд байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Б о, а ж с 2022.09.01-ний өдрийн ******* тоот тушаалын "Т" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шийдвэр гаргаж өгөхийг хүсье. гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Өмнөх хойшилсон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дэлгэрэнгүй хэлсэн учраас давтаж хэлэх шаардлагагүй гэж үзэж байна. Тодруулж хэдэн зүйл хэлэх саналтай байна. Б о а ж сайд Б******* гарт нь гэж хаягласан 2 удаагийн гомдолд сайд хариу өгөөгүй. Гомдол гаргасан албан тушаалтан өмнөөс нь хариу өгөөд байгаад би их гайхаж байна. Манай тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийн эх хувийг олж авах гэж би 2 сар гаруй хугацаанд Б о а ж яамаар явсан. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн  тоот мэдгэдгийг олж авахын тулд 2 сар гаруй хугацаанд хөөцөлдөж 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр албан бичгийг эх хувиар нь олж авсан. Албан бичиг яагаад мэргэжилтнүүдийн ширээ, сандал, сейф дамжаад явж байгааг би ойлгохгүй байна. Энэ мэдэгдлийг авснаас хойш би холбогдох 7 албан тушаалтантай уулзсан. Тусгай хамгаалалттай удирдлагын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч н.Б*******тэй уулзаж нөхцөл байдлыг танилцуулах гэхэд ямар ч тайлбар сонсохгүйгээр танай тусгай зөвшөөрлийг цуцална, та яв гэж хэлж байсан. Манайх уг газрыг анх авснаасаа хойш тусгай хамгаалалттай газрынхаа төлбөрийг ямар нэгэн зөрчилгүй төлсөөр байтал, мөн газрын төлбөр төлсөн гэсэн тодорхойлолт ирсээр байхад яагаад газрын төлбөрөө төлөөгүй гэдэг үндэслэлээр с тушаал гаргаж байгаад би их гайхаж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх хурал дээр гаргасан тайлбар, хууль зүйн үндэслэлээ бүрэн дэмжиж байгаа. Хэдэн зүйлийг тодотгож хэлэхэд, маргаан бүхий Захиргааны актаар нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, төлбөр төлөөлгүй гэдэг дээр Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.6-д заасны дагуу Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэхэмжлэгч компанид давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгож газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нөхцөл байдал дээр хүндэтгэн үзэх шалтгаан байсан байна гэдгийг нотолсон баримтыг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Гарыг ашиглаагүй биш, энэ газрыг ашиглаж байсан гэдэг нь маргаан бүхий газарт шүүхээс үзлэг хийсэн баримт, гэрэл зургуудаар тодорхой харагдаж байгаа. Үзлэг хийх үед тухайн маргаан бүхий газарт цахилгааны дэд станц баригдсан байсан. Энэ нь өөрөө хариуцагчийн хариу тайлбарт дурдсанчлан Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолд тайлбарласнаар барилга байгууламж бариагүй байхыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзнэ гэж тайлбарласан байдаг гэж дурддаг. Тэгвэл тухайн газар дээр барьсан цахилгааны дэд станц нь өөрөө Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан "барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг", Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т "эрчим хүчний барилга байгууламж" гэж эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станц болон технологийн зориулалттай бусад байгууламжийг" гэж тус тус заасан байдаг. Тэгэхээр газар дээр бодитоор хийгдсэн ажилтай, давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээтэй, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь хүндэтгэн үзэх шалтгаантай буюу өвчний улмаас эмнэлэгт эмчлүүлсэн баримттай, газрын төлбөрийн талаар эрх бүхий байгууллагатай тооцоо нийлсэн актаар газрын төлбөрийг хугацаандаа буюу хугацаанаас өмнө нь төлсөн үйл баримт тогтоогддог. Эдгээр баримтуудаа хавсаргаад төрийн захиргааны байгууллага, хариуцагч байгууллагад хандаж гомдол саналаа гаргаж байсан байдаг. Урьдчилаад Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааны мэдэгдэл ирсэн дариуд бүх баримтуудаа хавсаргаад байсан. Гэтэл Н.Н төлөөлөгчийн тайлбарласнаар ямар нэгэн хариу өгөөгүй, зүгээр тогтоол цуцална гэдэг байдлаар хандаж байгаа нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар захиргааны акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг тусгана гэж заасан байдаг. Энэ талаар гомдол, хүсэлтийг яагаад хүлээж аваагүй талаар захиргааны актад тусгана гэх зэргээр хуульчилсныг ноцтой зөрчиж байгааг шүүхээс харж үзнэ үү гэж хүсэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: "Т" ХХК нь Б о, а ж с 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай" А/ дугаар тушаалын хавсралтын өөрт холбогдох 23 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Б о, а ж с 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/ дүгээр тушаалаар тус компанид Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, Ш гэх газарт а ж зориулалтаар 5.6 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар олгосон байдаг. Б о, а ж с 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай" А/ дугаар тушаалын үндэслэл нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т ".. газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх...", 35.3.4-т "... газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх...". 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...", 40.1.6- д"...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй..." гэж заасныг удирдлага болгосон. Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай ******* дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан"... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Б о, а ж яаманд ирүүлээгүй байдаг. Мөн хамгаалалтын захиргаанаас 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ** тоот албан бичиг, 08 дугаар сарын 16-ны өдрийн  тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал ирүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаанд тайлбараа дэлгэрэнгүй хэлсэн. Ер нь бол нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг төлбөр төлөөгүй, газраа ашиглаагүй гэсэн 2 үндэслэлээр хүчингүй болгосон байгаа. Бид анх Б о, а ж сайд 2012 онд тус компанид 2 га газар олгож байсан. Дараа нь 2017 онд газрыг сунгахдаа газрыг нэмэгдүүлээд 5.6 га газрыг ашиглах эрхээр олгосон. Ашиглах гэдэг нь эзэмших, өмчлөхөөс өөр. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиараа зөвхөн а ж зориулалттай 5 жилийн хугацаагаар олгож байгаа. Эзэмших юм уу, өмчлөхөөр олгоогүй. Энэ газар нь төрийн өмчийн газар, нэхэмжлэгч зөвхөн ашиглах эрхтэй. А ж зориулалтаар аваад яг энэ зориулалтын дагуу буюу төслийнхөө дагуу ашиглаагүй учраас хамгаалалтын захиргааны саналыг аваад цуцалсан байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь Б о, а ж с 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай А/ дугаар тушаалын Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Т ХХК-д анх Б о, а ж с 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А- дүгээр тушаалаар[1] Горхи тэрэлжийн БЦГ, Н дүүрэг, Горхийн баруун салаанд, 2.0 га газрыг а ж зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

Улмаар Б о, а ж с 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар тушаалаар[2] Т ХХК-д ГТБЦГ, Ш энгэрт, газрын хэмжээг 3.6 га талбайгаар нэмэгдүүлж нийт 5.6 га газрыг а ж зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Б о, а ж с 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай ******* дугаар тушаалыг гаргахдаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.4, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэсэн байх ба газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн 2 үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

Дээрх Б о, а ж с 2022 оны А/ дүгээр тушаалд заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ. Үүнийг тайлбарлавал:

Газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

Дээрх с 2017 оны А/ дугаар тушаалаас үзэхэд, тус тушаал 08 дугаар сарын 23-ны өдөр гарсан, Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 3 талт гэрээ[3] 2018 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр байгуулагдсан байна.

Үүнээс үзэхэд, дээрх с 2017 оны А/ дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сунгах боломжтой гэж үзээд 5 жилийн хугацаагаар сунгасан, мөн дээрх 3 талт гэрээг 2018 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр байгуулсан байх тул газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлийг 2018 оны 01 дүгээр сарын *******-ны өдрөөс эхлэн тооцох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг ашиглахын тулд тодорхой үйл ажиллагаа явуулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд:

  1. кв-ын ЦДАШ, трансформатор бүхий дэд станцыг барьж байгуулсан болох нь маргаан бүхий газарт очиж бодит байдалтай танилцсан шүүхийн үзлэгээр тогтоогдож байна.
  • бүхий газрыг эргэн тойрон хашаажуулсан нь шүүхийн үзлэгээр тогтоогдож байна.
  • нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон төлөөлөгч нь шүүх хуралдаанд Жуулчны цогцолборт баригдах барилгуудын талбайн инженерийн хайгуулын судалгааг иж бүрэн хийлгэсэн, Жуулчны цогцолборын дэвсгэр зургийг 1:2000 масштабаар хийлгэсэн, Т жуулчны цогцолборын амрагчдын байр, гараж болон ариун цэврийн байгууламжийн ажлын зургийг иж бүрэн хийлгэж бэлэн болгосон, Т а ж цогцолбор төслийн б орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэсэн, Т а ж цогцолбор төслийн Б од нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тодотголыг хийлгэж байна гэсэн агуулгаар тайлбарлаж, эдгээрийг нотлох холбогдох баримтуудыг шүүхэд гарган өгсөн болно.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийг маргаан бүхий газар дээр үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Манай компанийн үйл ажиллагаа сүүлийн 2 жил орчим хугацаанд ерөнхийдөө зогсонги байдалтай байсан боловч хуульд заасан 2 жилд үйл ажиллагаа огт зогссон асуудал байхгүй, энэ нь дэлхий нийтээр, тэр дотор Монгол Улс 2019-2021 онуудад Ковид-19 цар тахалд нэрвэгдэж, түүний улмаас улс орон даяараа болон аж ахуйн нэгж, байгууллага эдийн Засгийн гүнзгий хямралд өртөж, ард иргэдийн аж амьдрал доройтож, олон аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахаа больж, үүд хаалгаа бариад байгаатай холбоотой билээ. Ковидын халдвараас шалтгаалан 2019-2022 онд а, жуулчлал үндсэндээ зогссон билээ. Үүнээс илүү бодит хүндэтгэх шалтгаан гэж байхгүй болов уу. гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Учир нь манай улс нь Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас шалтгаалан эрх бүхий байгууллагын шийдвэрээр гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс шалтгаалан олон иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон нийтэд илэрхий үйл баримтыг нэхэмжлэгч компанид хамааралгүй гэж үзэх боломжгүй байна.

Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч Т ХХК нь газрын төлбөрт 2017-2022 онуудад нийт 37.073.199 /гучин долоон сая далан гурван мянга нэг зуун ерэн ес/ төгрөг төлсөн болох нь, төлбөрийн үлдэгдэлгүй болох нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар[4] тогтоогдож байна.

Иймд газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна.

Мөн Б о, а ж яамны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №******* тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай[5] сонсох ажиллагааны мэдэгдэлд зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор мэдэгдсэн атлаа маргаан бүхий с 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийг нэмж, тус хуульд заасан 2 үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Иймд сонсох ажиллагааны мэдэгдэлд зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор мэдэгдсэн атлаа с 2022 оны ******* дугаар тушаалыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийг нэмсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэсэн агуулгаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй.

Иймд дээрх тайлбарласан үндэслэл, үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компанийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул Б о, а ж с маргаан бүхий 2022 оны ******* дугаар тушаал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24 дүгээр зүйлийн 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас, мөн дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд хариуцагч нь бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, шалгасны үндсэн дээр үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б о, а ж с 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай ******* дугаар тушаалын Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ