| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0324/Э |
| Дугаар | 2025/IШЦТ/342 |
| Огноо | 2025-11-17 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2025/IШЦТ/342
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Э.Хилчинбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Хохирогчийн өмгөөлөгч ******* /цахим/
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, газарт оршин суух, урьд Дорнод аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар багийн нутагт байрлах асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн УНЦ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй жолоодон явж байгаад зайлшгүй зогсолт хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дахь хэсэгт заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсний улмаас 2024 оны 02 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчимд зам тээврийн осол гарч ДОР улсын дугаартай Тоёота фильтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь нас барж, тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж байсан зорчигч эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруугаас хохирогч нас барж, эхнэр хүнд гэмтэл учирсан. Би учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулна... гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 28 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн -5 дугаар хуудас/
Зам тээврийн ослын схем зураг /хх-ийн 6 дугаар хуудас/
2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Зам” тээврийн осол дээр тогтоосон акт” /хх-ийн дугаар хуудас/
2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “- Тоёота фильтер маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/
Хохирогч “...Нөхөр бид хоёр аймгийн төв орж сар шинийн бэлтгэлээ хангах гээд хөдөө гэрээсээ өөрсдийн эзэмшлийн цэнхэр өнгийн фильтер маркийн 7 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөө гэрээсээ 18 цагийн үед хөдөлсөн. Ингээд явсаар байгаад Дорнод аймгийн төв Чойбалсан хот руу 21 цагийн үед орж ирээд баруун цементэн гүүр гараад ертөнцийн зүгээр зүүн тийш эргээд явах үед өөдөөс нэлээн олон жижиг тэрэг зөрсөн, тэгээд ерөөсөө баруун цементэн уулзвараар дөнгөж эргээд удаагүй үзэгдэх орчин муутай байхад засмал зам дээр гэнэт л нэг машины араас л шууд орчихсон. Тухайн зам дээр ямар машин зогсож байсан нь огт харагдаагүй, тухайн машины араас шууд ороод тэр дороо ухаан алдаад тэрнээс хойш юу болсон талаар огт мэдэхгүй. Нэг сэрсэн чин аймгийн эмнэлэгт сэрээд ухаан орсон. Миний дух, толгой тэр чигтээ нэлэнхийдээ хагарсан, шанаандаа 10 гаран оёдол тавиулсан, зүүн гар хоёр хэсэг газартаа хугарсан, баруун талын 4 хавирга хугарсан, баруун хөлийн шагай гэмтсэн. Тэгээд би эмнэлэг эмчилгээ хийлгээд хагалгаанд ороод өчигдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгээс гарсан. Тухайн осол болсон газар нь баруун цементэн гүүрээр гараад уулзвараар дөнгөж эргээд удаагүй ойрхон газар байсан болохоор хурдан явах ямар ч боломжгүй, ойролцоогоор 20-0 км цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна. Манай нөхөр нь огт архи уугаагүй, эрүүл байсан. Нөхөр бид хоёр хөдөө гэрээсээ цагаан сарынхаа юмыг бэлдэх гээд гарсан болохоор огт архины төрлийн зүйл хэрэглээгүй байсан. Ер нь тэгээд манай нөхөр нь огт архи уудаггүй хүн байгаа юм. Баруун цементэн гүүр өнгөрөөд цагдаагийн постоор дөнгөж зүүн тийш эргээд явж байх үед өөдөөс нэлээн хэдэн жижиг тэрэг зөрж өнгөрсөн болохоор нөхөр бид хоёр үзэгдэх орчинд юу ч харагдахгүй буюу манай нөхрийн явж байгаа эгнээнд юу ч харагдахгүй байж байгаад л шууд тухайн машины араас тэр чигтээ орчихсон. Гадаа харанхуй, саргүй шөнө байсан болохоор нөхөр бид хоёрт юу ч харагдаагүй. Тухайн том оврын машин зогсож байсан газрын ойролцоо анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ ослын гурвалжин, цацруулагчтай ямар нэг зүйл юу ч байгаагүй. Хэрвээ цацруулагч эсвэл ослын гурвалжныг тухайн машинаас хол байрлуулсан бол нөхөр бид хоёр анзаарч харахаар байсан. Зам дээр анхааруулах тэмдэг гэхээр юм юу ч байгаагүй...” ,
“...Би эмнэлэгт үзүүлсэн эм тариа авсан, эмчилгээ хийлгэсэн тэр бүгдийнхээ материалыг хэрэгт хавсаргаж өгөхөөр өгчихсөн байгаа. Миний эмчилгээний зардалд нийтдээ 1,7,550 төгрөг гарсан байгаа. Зөвхөн эмчилгээний холбоотой зардал гэж ойлгоход болно. ....Тухайн том машины жолооч нь надтай болон манай гэр бүлийн гишүүдтэй нэг ч удаа уулзаж байгаагүй, нэг ч удаа холбогдож утсаар ярьсан удаа байхгүй. Ядаж бие хааг нь асуугаад нэг ч удаа болов утсаар ярьсан удаа байхгүй. Анхнаасаа ч огт уулзаагүй болохоор нэрийг нь хүртэл мэдэхгүй байна. Ямар сайндаа өнөөдөр нэрийг нь мэдэж авч байна. Тухайн том машины жолооч гэх залуу нь эмчилгээний зардал болон эм тариа аваарай гээд нэг ч төгрөг өгөөгүй. Хэрэг гараад одоо жил гаран болж байна. Тэгэхэд нэг ч удаа бид нартай холбогдоогүй. ...Миний хувьд маш их гомдолтой байгаа. Тухайн ослын улмаас нөхрийнхөө амыг алдсан болохоор амь насыг нь мөнгөн дүнгээр илэрхийлэх нь ямар ч утгагүй байна. Тийм болохоор шүүх хурал дээр хуулийнх дагуу шийдүүлмээр байна. Нэхэмжлэх зүйлийн талаар гэвэл манай нөхрийн тухайн үед унаж байсан өөрсдийн эзэмшлийн ДОР улсын дугаартай фильтер маркийн тээврийн хэрэгсэл нь тухайн зам тээврийн ослын улмаас бүтэн эвдэрсэн, дахин ашиглах боломжгүй болсон тул машиныг бүтнээр нь үнэлүүлж машины хохирлоо нэхэмжилмээр байна. Манай машин 2010 онд үйлдвэрлэгдсэн. 2019 онд Монголд орж ирсэн он залуу машин байгаа. Нөхөр бид хоёр 2021 оны 04 дүгээр сард 15.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо болохоор авсан үнээрээ үнэлж байна....” гэх мэдүүлгүүд /хх-ийн 44-45, 47 дугаар хуудас/
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “..Би Дорнод аймаг Хөлөнбуйр суманд нөхөр , охин нарын хамт амьдардаг. 2024 оны 02 дугаар сарын 06-07 шилжих шөнө гэртээ байж байхад манай бэр ийн хамаатны ах нь ...осол болсон байна, аймагт очиж уулзах хэрэгтэй байна гэхээр нь тэр даруйдаа Дорнод аймагт орж ирээд эмнэлэг очоод хүүгийнхээ нас барсан талаар мэдсэн. Миний хувьд зам тээврийн ослоор хүү маань нас барж, бэр охин гэмтсэн талаар л мэдсэн. Тэрнээс өөр мэдэх зүйл огт байхгүй. Манай бэр осолд орсны дараа ухаангүй хэд хоног байж байгаад эмнэлэгт сахиад хүүгийнхээ оршуулгыг хийж дуусаад тэгээд охиноо эмнэлгээс гаргаад удаагүй байна. Миний хувьд үнэхээр тухайн ослын талаар мэдэх зүйл үнэндээ алга. Манай хүү нь айхтар тогтмол өдөр болгон архи уугаад байхгүй, хаа нэг баяр ёслол, найз нөхдийн хүрээнд уудаг байх. Тэрнээс ер нь архи уугаад яваад байхгүй. Миний хувьд гомдолтой байна. Ингээд хүүгээ алдчихсан болохоор хэлэхэд хэцүү байна. Ямар ч байсан үнэн зөвийг нь шалгаж тогтоож гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэж гарсан зардал баримтыг бүрэн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч “...Дорнод аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, ахлах дэслэгч нь хэрэг бүртгэлтийн 242100086 дугаартай хэрэгт Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Механик тээврийн сургуулийн тээврийн салбарт дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон. Тухайн мөрдөгчийн тогтоолын дагуу ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн тээврийн салбарын эрхлэгч, шинжээч , , нар нь дүгнэлт гаргасан. Тухайн шинжилгээний ажлын хөлс болгож Дорнод аймгийн Цагдаагийн газарт 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 200,000 төгрөгийн нэхэмжлэл ирүүлсэн. Шинжилгээний хөлсийг Дорнод аймгийн Цагдаагийн газрын 2024 оны батлагдсан төсвийн Мөрдөн шалгах ажиллагааны зардлаас ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн тээврийн салбарын шинжээч Нэргүй овогтой Хаан банкны тоот дансанд 200.000 төгрөгийг манай байгууллагын төрийн сангийн тоот данснаас шилжүүлсэн. Тухайн мөрдөн шалгах ажиллагааны зардлаас төлсөн 200,000 төгрөгийг буруутай этгээдээр төлүүлж нэхэмжилж авмаар байна. Гэм буруутай этгээдээр цагдаагийн газраас гарсан 200,000 төгрөгийг Дорнод аймгийн Цагдаагийн газрын байгууллагын данс болох төрийн сангийн дансанд буцааж төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч “...Эрүүгийн ******* дугаартай хэргийн хохирогч эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардал зарцуулсан эсэх талаар 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш шүүж үзэхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Хохирогч зардалд 1,815,750 төгрөг зарцуулсан байна Иймд Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс хохирогч биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/
Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 0 дугаар сарын 28-ны өдрийн/8 дугаартай “Танай байгууллагаас ирүүлсэн 2025 оны 0 дугаар сарын 25-ны өдрийн 9/4-198 тоот албан бичгийн дагуу иргэн овогтой (ЖК85071726)-ний Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлыг шүүж хавсралтаар хүргүүлэв...” гэсэн албан бичиг, хавсралт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/
Гэрч “...аймгийн төвөөс Баянтүмэн сум руу чиглээд төв замаар явж байхад аймгийн төвийн баруун талын цагдаагийн пост дээр том оврын ачааны машин замын урд талын урд талын урсгалд зам дээр зогсож байсан. Тухайн үед өнгөрөх үед уг том оврын машины ард ямар нэгэн тээврийн хэрэгсэл байгаагүй. ... буцаж явах үед постын ойролцоо зогсож байсан том оврын ачааны машины ард ДОР улсын дугаартай /маркийг нь миний хувьд хэлж мэдэхгүй байна гэх/ жижиг суудлын машин мөргөсөн байдалтай зогсож байна. Ингээд би машинаа зогсоож харахад тухайн машин нэлээн эвдрэлтэй хүчтэй мөргөсөн байдалтай байхаар нь миний хувьд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Мөн ямар нэгэн хүн харагдахгүй байхаар нь бэртсэн байж магадгүй гэж бодоод эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн юм. Намайг цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд мэдээлэл хүлээж авсан цагдаа дахин машин ирж мөргөхөөс сэргийлээд аваар татаад зогсож байгаарай гэхээр нь миний хувьд цагдаагийн байгууллагаас хүмүүс иртэл нь тухайн газарт хүлээж зогссон юм. Дуудлага өгсөн цагаа харахад оройны 21 цаг 27 минут болж байсан. Миний хувьд аймгийн төвөөс Баянтүмэн сум руу чиглэлтэй буюу зүүнээс баруун тийш чиглээд явж байх үед аймгийн төвийн баруун талд Баянтүмэн рүү салдаг уулзвар дээр байрлах цагдаагийн постын ертөнцийн зүүн урд зүгт том оврын ачааны машин замын урд талын урсгалд голлоод зогсож байсан бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр баруун талдаа анхааруулах тэмдэг байрлуулсан байсан бөгөөд түүнийг нь жолооч харж байна гэж ойлгосон. Учир нь намайг баруун тийш чиглээд явж байхад эсрэг урсгалд анхааруулах тэмдэг дээр өөр нэг машин зогсоод намайг хүлээж байгаад миний машиныг өнгөрмөгц эсрэг урсгал руу орох хөдөлгөөн хийж байгаа харагдсан. Харин буцаж ирэх үед тухайн тэмдэг нь байхгүй болсон анхааруулах тэмдгийг бэхэлж байрлуулсан чулуунууд нь бутарсан байдалтай зам дээр тарсан байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагаас алба хаагчид ирээд байж байхад том тэрэгний жолооч нь ирсэн бөгөөд цагдаа нартай хамт зогсож байхад уг жолооч нь мотор нь зуураад зогсож байсан гэж хэлснийг би сонссон юм. Уг тэмдэг нь тухайн том оврын тээврийн хэрэгслээс баруун тийш хэдэн метр зайд байсан талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Мэдэхгүй байгаа зүйлээ багцаагаар хэлж болохгүй байх гэж бодож байна. 5 литрийн хэмжээтэй маслоны саванд улбар шар өнгийн хантааз өлгөсөн байсан. Миний хувьд ямар нэгэн тоормосны мөр осол болсон газарт үүссэн байхыг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-6 дугаар хуудас/
Гэрч “...2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хэрлэн сумын дугаар баг эхийн хөшөөний урд болсон зам тээврийн осол болох үед би олон нийтийн цагдаагаар ажиллаж байсан. Цагдаад томилогдоогүй байсан. Гэхдээ Баянтүмэн-н пост дээр гардаггүй байсан. Миний хувьд замын цагдаагийн тасагт олон нийтийн цагдаагаар ажилдаг байсан, харин Баянтүмэн-н пост дээр болохоор олон нийтийн байцаагч гээд надаас тусдаа хүмүүс 24 цагаар ээлжилж үүрэг гүйцэтгэдэг. Миний хувьд тухайн дуудлагад очсон. Хэргийн газарт болохоор зам дээр том машины араас цэнхэр өнгийн фильтер маркийн тээврийн хэрэгсэл мөргөөд орчихсон, тухайн фильтер маркийн машины ойролцоо замын хажууд ертөнцийн зүгээр урд талд маслоны сав байсан. Нөгөө том машины жолоочид хэргийн газарт ирсэн бүрэлдэхүүн ослын гурвалжин анхааруулах тэмдэг тавьж болоогүй байсан юм уу гээд асуухад нөгөө замын хажууд мөргүүлчихсэн маслоны савыг заагаад би энэ маслоны савыг ард нь мод түшүүлээд тавьсан гэж хэлж байсан. Гэхдээ тэр анхааруулах тэмдэг нь жижигхэн 5 литрийн хэмжээтэй савны гадуур хул өнгийн хантааз углачихсан хүн хараад ослын тэмдэг байна гэж хэлэхээргүй тиймэрхүү жижигхэн сав байсан. Бид нарыг хэргийн газарт очиход тэр том машины жолоочийн хэлээд байгаа ослын тэмдэг гээд байгаа зүйлийг нь мөргөчихсөн цэнхэр өнгийн фильтер маркийн машины ойролцоо замын хажууд урд талд нь хэвтэж байсан. Тэгээд тэрийгээ заачхаад би тухайн маслоны савыг мод чулуугаар түшүүлээд тавьсан гээд хэлж байсан. Гэхдээ тэр ослын тэмдэг гээд тавьсан зүйл нь зүгээр 5 литрийн хэмжээтэй маслоны савны гадуур хантааз угласан л байсан. Салхинд хийсээд явчихаар тийм л жижигхэн хөнгөн зүйл тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Н.Уянгын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай “...1. биед баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийн хий шингэн хуралдалт, баруун талын 2-8-р хавирганы хоёрлосон, зүүн талын 1-р хавирга, зүүн дал яс, зүүн гарын атгаал, богтос ясны хугарал, дух, хүзүү, баруун сарвууны зүсэгдсэн шарх, зүүн баруун нүдний зовхины цус хуралт, цээж, баруун хөлийн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. . Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .1.12-т зааснаар баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийн хий шингэн хуралдалт нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, 2..1-д зааснаар баруун талын 2-8-р хавирганы хоёрлосон, зүүн талын 1-р хавирга, зүүн дал яс, зүүн гарын атгаал, богтос ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, 2.4.1-т зааснаар дух, хүзүү, баруун сарвууны зүсэгдсэн шарх, зүүн баруун нүдний зовхины цус хуралт, цээж, баруун хөлийн шагайн үений зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт 68-70 дугаар хуудас/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай “...1. Талийгаач гийн цогцост гавлын орой ясны шугаман хугарал болон суурь ясны үйрч бяцарсан хугарал, тархины 2 тал бөмбөлгийн орой хэсэг, тархины баруун тал бөмбөлгийн баруун хажуу гадарга тархмал аалзан хальсан доорх цус харвалт, үнхэлцэг хальсны урд гадаргын урагдсан шарх, гол судасны өгсөх хэсгийн урагдал болон бүрэн тасрал, өвчүү ясны дээд хэсгийн салсан хугарал, цээжний хөндийн цус хуралдалт, 2 талын олон хавирганы хугарал, 2 талын уушгины няцрал, элэгний хальсны цус хуралт, хуйхны дотор гадаргын цус хуралт, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун бугалга ясны хугарал, дух, 2 талын хөмсөгний зулгаралт, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал, баруун чихний урд хэсгийн язарсан шарх, доод уруул орчмын язарсан шарх, зулгаралт, баруун сарвууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь 1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. . Талийгаачид шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач гийн цусанд спиртийн зүйл илрээгүй. 5. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. 6. Талийгаач нь В III бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 76-84 дүгээр хуудас/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 85-88 дугаар хуудас/
“Хөдөлгөөний соёл” ТББ-ын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаартай “...Хариулт 1 ТОЁОТО ФИЛЬТЕР маркийн дор улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч нь өөдөөс яваа тээврийн хэрэгслийн гэрэлд гялбасан байх боломжтой бөгөөд 18.-д Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалт зөрчсөн байх магадлалтай. Хариулт 2.Норд бенз маркийн унц улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С. нл МУ-ын ЗХД-ийн 14.1-д Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр удаан буюу түр зогсоохдоо 5.17 буюу б. 12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр зогсооно. 14.7-д Суурин газрын гаднах замд амрах, хонох зэргээр удаан зогсохдоо тээврийн хэрэгслийг тусгай зориулсан талбайд эсхүл замаас зайдуу газарт зогсооно. 14.8и-д бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт зогсохыг хориглоно. Хориглосон газар зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн жолооч ослын дохионы гэрлээ асаах буюу ослын зогсолтын тэмдэг байрлуулах ба зорчих хэсгийг чөлөөлөх арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай гэсэн заалт зөрчигдсөн байна. Хариулт . Тормозний мөр байхгүй тул хурд тогтоох боломжгүй. Хариулт 4. Хэргийн материалд техникийн байдалд тавих ерөнхий шаардлага ЗХД- ээр тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн зөрчил илрээгүй байна. Хариулт 5. Норд бенз маркийн унц улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 14.1-д Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр удаан буюу түр зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр зогсооно. 14.7-д Суурин газрын гаднах замд амрах, хонох зэргээр удаан зогсохдоо тээврийн хэрэгслийг тусгай зориулсан талбайд эсхүл замаас зайдуу газарт зогсооно. 14.8и-д бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт зогсохыг хориглоно. Хориглосон газар зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн жолооч ослын дохионы гэрлээ асаах буюу ослын зогсолтын тэмдэг/0м/ байрлуулах ба зорчих хэсгийг чөлөөлөх арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай гэсэн дүрмийн заалт зөрчсөнөөс осол гарах шалтгаан болжээ. Хариулт 6. Илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 96-97 дугаар хуудас/
ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн “Тээврийн салбар”-ын шинжээч , , нарын бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 08/07 дугаартай “...Хариулт 2. Норд бенз маркийн УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 14.10-р заалт буюу "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна" гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Хариулт . Toyota Fielder маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн нь техникийн шинжээчид ирүүлсэн материалаас тогтоогдохгүй байна. ...Хариулт 5. Норд бенз маркийн УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 14.10-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна. Хариулт 6. Уг зам тээврийн осолд замын зохион байгуулалт, бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна...” гэсэн техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10-104 дүгээр хуудас/
Шүүх шинжээч эмч , нарын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2 дугаартай “...1. Тухайн гэмт хэргээс шалтгаалан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд дасан зохицохын хямралын шинжүүд илэрч байна. 2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. . Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай....” гэсэн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон дүгнэлт /хх-ийн 111-11 дугаар хуудас/
Хөрөнгө үнэлгээний “Дамно-Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 0 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай “...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн үнэлгээгээр.7.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 120-126 дугаар хуудас/
2025 оны 0 дугаар сарын 21-ний өдрийн “...Хэргийн оролцогч Ж.ээс гаргаж өгсөн "... Болороо эмчилгээний зардал гэж бичсэн 17 ширхэг баримтыг наасан 1 хуудас, 2024 оны 02 дугаар сарын 07-нд Оршуулгын зардал гэж бичсэн 7 ширхэг баримт наасан 1 хуудас, 2024.02.07-ны оршуулгын зардал гэж бичсэн ширхэр баримт наасан 1 хуудас, бензиний зардал гэж бичсэн 6 ширхэг баримт наасан 1 хуудас, эмчилгээний зардал гэж бичсэн ширхэг эмчийн дүгнэлт наасан 1 хуудас, машины үнэлгээ Toyota.corollа.Fielder 14 сая, малчны зээл 12,750,000 үлдэгдэл гэж бичсэн 1 хуудас..." нийт 6 хуудас баримтыг эрүүгийн ******* дугаартай хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, тусгасан баримтууд /хх-ийн 14-150 дугаар хуудас/
Дорнод аймгийн авто тээврийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 154-160 дугаар хуудас/ болон бичгийн бусад нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байна.
Дорнод аймаг дахь Бүсийн шинжилгээний төвийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч , нарын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан дугаартай “1. ийн сэтгэцэд дээрх гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. 2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. . Цаашид сэтгэлзүйн зөвлөгөө заслын тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэсэн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон дүгнэлт / 2хх-ийн 20-22 дугаар хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг тодорхойлж, холбогдох харилцааг зохицуулахад оршино гэж, мөн хуулийн .1.1-т "тээврийн хэрэгсэл" гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг; гэж, мөн .1.-т "жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг; .1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно гэж, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.10-т “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэж заасан.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийн жолооч ба өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлийг зайлшгүй зогсолт хийх шаардлага гарсан болох нь шүүх хуралдаанд гаргаж буй мэдүүлгээр тогтоогдож байгаа боловч нэн даруй чөлөөлөх үүргээ биелүүлээгүй, замын хөдөлгөөнд оролцогч бусад этгээдэд саад учруулахгүй байх, ослын дохио, тэмдэг, тэмдэглэгээг дүрэмд зааснаар байрлуулж, анхааруулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь зам тээврийн осолд хамаарах ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл байдаг ба Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээний акт, журмыг зөрчсөн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.10-т заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт “...Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол....” мөн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж бусдын амь насыг хохироосон байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
2.1. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн -т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээний акт, журмыг зөрчсөн гэм буруугийн болгоомжгүй, холимог хэлбэрээр үйлдэгддэг ба Эрүүгийн хуулийн 2. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй хэлбэртэй байх бөгөөд мөн зүйлийн дахь хэсэгт болгоомжгүй хэлбэрийн талаар "Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно" гэж хуульчлан тогтоосон байдаг.
Шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай хор уршигт хүргэнэ гэдгийг сайтар ухамсарлаж, үүнийг урьдаас мэдэж байснаар тухайн хор уршигт хүргэхгүй, гаргахгүй хэмээн бүрэн итгэж найдсан эсхүл хор уршиг учрахыг урьдчилан мэдэх бодит боломжтой байсан боловч хайхрамжгүй байдлаасаа болж зам тээврийн осол гаргасанаар хүний амь нас хохироч мөн хохирогч эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байна.
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын саналдаа “ шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”-ээр гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хохирол төлбөрт 19 500 000 төгрөгийн хохирол төлсөн, үлдэгдэл шүүхээр тогтоосоон бүх хохиролоо төлөхөө илэрхийлж байх тул зорчих эрх хязгаарлах ял болох хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг гаргасан.
Шүүхээс шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр жилийн хугацаагаад тэнсэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, хохирогчид хохирол төлбөр төлөгдөх бодит нөхцөл байдал зэргийг харгалзан шийдвэрлэлээ. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д тайлбарлах нь зүйтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд гэмтэл, амь нас хохирсон ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эх ,,,,,,,,,,,,,,,,,, тогтоогдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж хуульчилсан.
Шүүгдэгч нь шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.
Хохирогч Ж. нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол буюу эмчилгээ, үйлчилгээний зардалд 100 550 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.9 дахин нэмэгдүүлж 15 110 000 төгрөг, унаж явсан тээврийн хэрэгслийн үнэ 7 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
Шүүгдэгч нь баримтаар ирсэн хохирол төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн тул хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол 100 550 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлж 9 900 000 төгрөг, осолд орсон тээврийн хэрэгсэл болох Тоёото фильтер авто машины үнэ 7 000 төгрөг, нийт 26 7 550 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна. Үүнээс шүүгдэгч нь шүүх хуралдааны өмнө 19 500 000 төгрөгийн үнэ бүхий авто машиныг хохирогч хүлээлгэн өгч, хохирол төлбөрөөс төлсөн байх тул үлдэх 6 877 550 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч олгохоор шийдвэрлэлээ.
Амь хохирогч гийн хууль ёсны төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,, нь оршуулгын зардалд баримтаар 8 *******9 690 төгрөгийг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 99 990 000 төгрөгийг нэхэмжилдэг. Амь хохирогч нь 1987 оны 09 сарын 09-ны өдөр төрсөн, нас барах үедээ нас сартай байсан ба дундаж наслалтыг 67.4 гэж тооцож зөрүү 0 нас сар гэж үзэж үүнийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар буюу Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасны дагуу ашигтай байдлаар тооцож 99 990 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.
Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т оршуулгын зардалд 8 *******9 690 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 99 990 000 төгрөг, нийт 108 749 690 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулахаар шийдвэрлэв.
Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ээс хохирогч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсаны төлбөрт 1 815 750 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулах нь зүйтэй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харъяа Механик тээврийн сургуулийн шинжээчийн зардал 200 000 төгрөгийг Дорнод аймгийн Цагдаагийн газар олгосон байх тул энэ зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулж Дорнод аймгийн Цагдаагийн газарт олгохоор шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр тогтов..
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр жилийн хугацаагаар тэнссүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн /гурван/ жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5, 20 дугаар зүйлийн 20.2-т тус тус зааснаар хохирогч нийт 26 7 550 төгрөгийн хохиролоос 19 500 000 төгрөгийг шүүгдэгч төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч *******ээс 6 877 550 төгрөгийг гаргуулж хохирогч , амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т оршуулгын зардалд 8 *******9 690 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 99 990 000 төгрөг, нийт 108 749 690 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т зааснаар шүүгдэгч *******ээс хохирогч эрүүл мэндийн даатгалын сангаас авсан үйлчилгээний төлбөр 1 815 750 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардал 200 000 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж Дорнод аймгийн Цагдаагийн газарт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ