| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 317/2025/0138/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/394 |
| Огноо | 2025-09-04 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Б.Түмэндэмбэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/394
2025 9 04 2025/ШЦТ/394
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч Б.Түмэндэмбэрэл,
шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Б.Чинбат,
шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч О.Баяраа,
хохирогч Д.А,
хохирогч Г.А,
гэрч ..., ... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Э, Ч.Бнарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол Улсын иргэн, .... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл .... оршин суух хаягтай,
урьд ..... ялаар шийтгэгдэж байсан, А.Э, Регистрийн дугаар: .....
2.Монгол улсын иргэн, ... төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ....... оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ч.Б Регистрийн дугаар: ....
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.Э нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэр Хөшгийн өвөр гэх газраас 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч ...1 тооны үхрийг Хьюндай портер маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж буюу машин механизм ашиглан хулгайлж 1.666.000 төгрөгийн хохирол учруулсан,
үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг Бараат 1 дүгээр багийн нутаг Урт салаат гэх газраас 2023 оны 09 дүгээр сарын сарын 24-нөөс 09 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд иргэн Д.Аийн 4 тооны үхрийг Хьюдай портер маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэсэл буюу машин, механизм ашиглан хулгайлж, 4.100.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
шүүгдэгч Ч.Бтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэр Бараат 1 дүгээр багийн нутаг дэвсгэр гэх “Тэрэгтийн гол” газраас 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд иргэн ..., ...нарын 2 тооны үхрийг машин, механизм ашиглан хулгайлж, нийт 5.674.700 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр гэх “Бор хөндий” газраас 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд иргэн ...3 тооны үхрийг машин, механизм ашиглан хулгайлж, 4.600.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
Шүүгдэгч Ч.Б нь А.Этэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэр Бараат 1 дүгээр багийн нутаг дэвсгэр гэх “Тэрэгтийн гол” газраас 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд иргэн ..., ...нарын 2 тооны үхрийг машин, механизм ашиглан хулгайлж, нийт 5.674.700 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр гэх “Бор хөндий” газраас 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд иргэн ...3 тооны үхрийг машин, механизм ашиглан хулгайлж, 4.600.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгчөгсөн: “Би ...гэх 3 тооны үхрийг аваагүй, яваагүй. Явсан гэж бодоход энэ олон камер, шалгалтын хаагуур нь явах вэ дээ. Урд өвөл нь их зудтай болсон бөгөөд өнгөтэй өөдтэйгөөс нь зарсаар байгаад миний мал дууссан. Ч.Бг хүүхэд байхаас нь таньдаг байсан бөгөөд байнгын холбоотой, хамт байдаггүй. 17-18-ны өдрүүдэд би өөрөөсөө хоёр үхэр тушаасан нь бичиг баримт, өгсөн авснаараа ч нотлогдоно. Би эхнэрийнхээ дансыг ашигладаг байсан учраас эхнэрийнхээ данс руу мөнгийг нь хийлгэсэн. Би тус үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, мэдэхгүй. Дараагийнх нь Ч.Бгийн хүлээн зөвшөөрөөд байгаа хэрэгт намайг хамт хэрэгт татчихсан. Ч.Б намайг бичиг баримт гаргаад өгөөч гэхээр нь л гаргаж өгсөн. Өөрөөр оролцсон зүйл байхгүй. Д.Аийн 4 үхэр гэдэг нь бас би хийгээгүй. Би малаа тушаахдаа Ц.Анхбаяраас өөр хүнд тушаадаггүй байсан.” гэв.
Шүүгдэгч Ч.Бгийн өгсөн: “Би ...гэх 3 тооны үхрийг мэдэхгүй. Би тухайн үед гэртээ байсан. Өөр мэдэх зүйлгүй.” гэв.
Хохирогч Д.Аийн өгсөн: “Одоогийн байдлаар 4 үхрээрээ хохирчихоод байж байна. Үнэлгээгээр миний 4 үхрийг харин ч багаар үнэлсэн. Камерын бичлэгээс харахад 2 улаан мухар үнээ, 2 мухар сартай хүрэн бяруу гэж танигдаж байсан. Үнэлгээгээр гарсан үнийн дүнг нэхэмжилнэ.” гэв.
Хохирогч Г.Алтанбаганы өгсөн: “Тухайн өдөр бороотой өдөр байсан бөгөөд манай үхрүүд зам дагуу байж байсан. Хохирлын хувьд надаас асуухад 4.600.000 төгрөгөөр үнэлнэ гэж хэлсэн. Энэ үнийн дүнгийн дагуу нэхэмжилнэ.” гэв.
Гэрч ...ын өгсөн:... “Би А.Эг танина. Харин Ч.Бг нэг л удаа харж байсан. А.Э манайд 3 жилийн өмнөөс тогтмол хугацаатай мал, мах борлуулдаг болсон. Манайд дандаа үхэр л өгдөг байсан бөгөөд гарал үүслийн бичгийн дагуу шалгаж, бүртгэж авдаг. 9 дүгээр сарын 27-ны өдөр авчирсан үхрүүдийн зүсийг нь сайн санахгүй байна. А.Э 4 үхэр тууж ирээд 1 үхрийг нь манайд өгөөд 3 үхрийг нь хүнд өгнө гээд буцаагаад авч явсан. Малын бүртгэлтэй кодыг санахгүй байна. Тухайн үед юмнаас харж байсан. А.Э над руу “би хоригдож байгаад гарч ирлээ. Камерын бичлэг үзүүлчих” гэж хэлсэн бөгөөд би хариуд нь “удирдлагын төвөөс үзэж болно.” гэж хэлсэн гэв.
Гэрч ...ийн өгсөн:.. “Би мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээ санахгүй байна. Зөвхөн ойр зуурын юмыг нь л санаж байна. Би малын зүс сайн мэдэхгүй ч хүрэн үхэр лав байсан. Гэхдээ судлыг нь сайн хараагүй. Эрээндүү байсан боловч хохирогчийн хэлсэн шиг бар шиг байгаагүй. Мөрдөгч надаас А.Э, Ч.Бг таних уу гэж нэр цохож асуугаагүй бөгөөд нийтэд нь таних уу гэхэд нь би танина гэж хариулж байсан. Би мэдүүлэг өгөхдөө өнгөрсөн болон ирээдүйн зүйл яриагүй ба тухайн үеийнхээ зүйлийг л ярьсан. Хэзээ мөрдлөг болсон тэр үеийн л зүйл ярьсан. Хоёр жилийн хугацаа өнгөрсөн болохоор цаг хугацааг нь тодорхой мэдэхгүй байна. Намайг ирэхэд аль хэдийн махаа өгөөд явсан байсан бөгөөд махаа нядлаад мөнгө шилжүүлэх үү гэхэд нь камерын бичлэгийг нь ухрааж харсан. Манай камер 3 сарын хугацаанд хадгалдаг. Ийм хэрэг болсон болохоор тухайн үед цагдаагийн байгууллагаас бичлэгийг хадгалсан. Гэхдээ одоо бол байхгүй. Ямар тооны ямар мал ирсэн талаар хөтөлдөг маш зузаан дэвтэр байгаа. Тухайн үед манай ажилчид А.Э, Ч.Б нарыг 3 тооны үхэр авчирч тушаасан талаар хэлсэн тул камерын бичлэг шүүж үзсэн. Би тухайн үед хажууд нь байгаагүй.” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн ... дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч А.Э нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэр Хөшгийн өвөр гэх газраас 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч ...1 тооны үхрийг Хьюндай портер маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж буюу машин механизм ашиглан хулгайлж 1.666.000 төгрөгийн хохирол учруулсан,
үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг Бараат 1 дүгээр багийн нутаг Урт салаат гэх газраас 2023 оны 9 дүгээр сарын сарын 24-нөөс 09 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд иргэн Д.Аийн 4 тооны үхрийг Хьюдай портер маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэсэл буюу машин, механизм ашиглан хулгайлж, 4.100.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
шүүгдэгч Ч.Бтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэр Бараат 1 дүгээр багийн нутаг дэвсгэр гэх “Тэрэгтийн гол” газраас 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд иргэн ..., ...нарын 2 тооны үхрийг машин, механизм ашиглан хулгайлж, нийт 5.674.700 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр гэх “Бор хөндий” газраас 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд иргэн ...3 тооны үхрийг машин, механизм ашиглан хулгайлж, 4.600.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
шүүгдэгч Ч.Б нь А.Этэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэр Бараат 1 дүгээр багийн нутаг дэвсгэр гэх “Тэрэгтийн гол” газраас 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд иргэн ..., ...нарын 2 тооны үхрийг машин, механизм ашиглан хулгайлж, нийт 5.674.700 төгрөгийн хохирол учруулсан,
Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр гэх “Бор хөндий” газраас 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд иргэн ...3 тооны үхрийг машин, механизм ашиглан хулгайлж, 4.600.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт нь дараахь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ...“...2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Лүн сум хөшгийн өвөр гэх газарт үхэр бэлчээртэй гарсан байхад миний сэтрэлсэн улаан сарман гунжин эм үхэр бэлчээрээсээ ирэхгүй байхгүй байна гэж аав надруу залгаж хэлсэн ба би өөрийн сэтрэлсэн хадган сахиустай үнээгээ хулгайд алдсан байж магадгүй гэж бодсон ч удахгүй олдчих байх гэж бодоод цагдаад хандаагүй юм аа. Ингээд 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн сумын фейсбүүк группуудэд үнэний зураг нийтлэгдсэн хохирогч хайж байна гэсэн зар орсон байхаар нь хартал миний алдсан үнээтэй төстэй байсан учир тухайн зар тавьсан хүнтэй холбогдоход миний алдсан үхэр мөн байсан ингээд 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдө Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн мөрдөгч Б.Номин-Эрдэнээс өөрийн алдсан 1 тоон үхрээ бүрэн бүтэн хүлээж авсан юм... Төв аймгийн Лүн сумаас Улаанбаатар хот орж үхрээ очиж авсан. Уг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн түлш 200,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 219-222 дугаар тал/,
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч ... 1 тооны үхэр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 228 дугаар тал/,
“Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 07/211 дугаартай “...Монгол улсын иргэн ...өмчлөлийн 1 тооны үхэрний зах зээлийн үнэ цэнэ нь 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 1,666,000 /нэг сая зургаан зуун жаран зургаан мянга/ төгрөг болно” гэх дүгнэлт /2хх-ийн 240 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Аийн “...Би Төв аймгийн Бан-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр баг Урт салаа гэх газарт нөхөр хүүхдүүдийн өөрийн малыг маллаж амьдардаг. 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 28-ны хооронд өөрийн эзэмшил 4 тооны үхрийг алдаад одоо болтол олдохгүй байгаа. Тухайн үед 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр манай Б.Батдорж орой 16 цагийн үед булгаас үхрээ усалж бүртгээд гаргасан. Тухайн үед үхэр бүрэн байсан. Тэрнээс хойш 3 хоног үхрээ харж бүртгээхгүй байж байгаад 27-ны өдөр бүртгэж үзэхэд 4 тооны үхэр байхгүй байсан, ойр орчмоор байгаа байх гэж бодоод хайсан ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 30-31 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б “...Би Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутагт эхнэр хүүхдийн хамт өөрийн малыг маллаж амьдардаг. 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг Урт салаа гэх газарт байх булгаас өөрийн эзэмшил үхрийг услаад тоолж бүртгээд гаргасан. Тухайн үед манай үхэр бүрэн байсан. Хэд хоног өвөлжөө хороо янзлаад малаа бүртгэж амжихгүй байж байгаад 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр үхрээ хурааж бүртгэтэл 4 тооны үхэр байхгүй байсан. Ойролцоох бэлчээрт гардаг газраар хайж, нутгийн хүмүүсээс сурсан боловч сураг гарахгүй, одоо болтол олдохгүй байгаа. Тухайн алдсан гэх үхрүүд нь 4 настай, мухар, цагаан буурал сувай үнээ, 3 настай, мухар, улаан буурал сувай гунжин үнээ, мухар улаан сарман эр бяруу. эвэртэй цагаан нүүртэй улаан бяруу нийлсэн 4 толгой үхэр дутуу байсан. Бүгд зөв чих урдаасаа ганзага, буруу чих ард талаасаа эрхэм имтэй. Миний хулгайд алдсан гэх 4 тооны үхэр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багт миний эхнэр Даш овогтой Ариунцэцэгийн нэр дээр тоологдог ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 37-38 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.О “...Би дээрх хаан банкны 5518024542 тоот дугаартай данс нь миний нэр бүртгэлтэй байдаг хэдий ч би тус дансыг ашигладаггүй. Манай нөхөр А.Э нь дээрх тоот дугаартай дансыг ашиглаж мөнгөн гүйлгээ хийдэг. Би ямар учиртай ямар мөнгө орж ирдгийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ...ын “...2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр А.Э нь манай налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Гомбо хайрхан” ХХК-д ирсэн талаараа надад утсаар залгаад “би 4 үхэртэй ирсэн би нэг үхрийг нь танаад зарнаа үлдсэн 3 үхрийг нядлуулаад би өөрөө аваад явнаа би 4 үхрээ танай хашаанд оруулчихлаа” гэхээр нь би та бичиг баримтаа бүртгүүлээд яваарай гэсэн чинь за би тэгвэл өдөр ирье гэж хэлээд явсан. Би тухайн үед утсаар ярихад нь ажил дээрээ байгаагүй ээ. Хүчитшонхор зах дээр ажилтай явсан байсан. Тэгээд манай ажилчид малын дансыг нь бүртгээд тус 4 үхрийг нядалсан. Тэгээд би өдөр 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ажил дээрээ ирэхэд ... нь ганцаараа ирээд хийлгэсэн. 3 үхрийн махаа урд өмнө нь харж байгаагүй, 3 хүнд өгөөд үлдсэн 1 үхрийн махыг жинлүүлэхэд 155 кг жинтэй махыг 1 кг 7500 төгрөгөөр бодож 1,168,000 төгрөгөөр бодож 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хаан банкны 5758007995 тоот дугаартай өөрийн данснаас ...гийн өгсөн хаан банкны 5518024542 тоот дугаартай 1,168,000 төгрөгийг шилжүүлсэн. Тус 4 үхрийн мал нь бүртгэлтэй бүртгэлтэй нийлээд 5272813 гэсэн кодтой 4 үхэр байсан. Би тус 4 үхрийн онцлог шинж тэмдэг болон ямар өнгө зүс содон шинж тэмдэгтэй байсныг би харж амжаагүй ээ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 43-45 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч ...ын “...Тухайн тээврийн хэрэгсэлийг манай дүү ... хөдөө орон нутгийн харьяалалтай байсан учраас Улаанбаатар хотоос машин авахад төвөгтэй байсан болохоор миний нэр дээр авч байсан. Хэдэн онд авч байсныг санахгүй, би уг машиныг 1 ч удаа жолоодож үзээгүй, манай дүү ... хэрэглэдэг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 35 дугаар тал/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 03/283 дугаартай “...Д.Аийн өмчлөлийн 4 тооны үхрийн зах зээлийн үнэ цэнэ нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4.100.000 /дөрвөн сая нэг зуу/ болно...” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 48-59 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч А.Эгийн “...Би 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ...улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Гомбо хайрхан" ХХК-т өөрийн өмчлөлийн 4 тооны үхрээ ачаад борлуулах гэж очсон. Тэгээд “Гомбо хайрхан” ХХК-руу явж байхад зам дээр үл таних залуу зогсоогоод “та үхэр зарах юм уу” гэхээр нь “зарах гэж байна” гэж хэлэхэд “3-ыг нь худалдаж авья ажилчдын хоол хүнсэнд хэрэглэх гэж байна” гэж хэлэхээр за би “Гомбо хайрхан” ХХК-ийн хашаанд буулгаад хашчихъя гэхэд би бионых нь мөнгийг өгчихье та хэдээр зарах юм бэ гэхээр нь би тус 3 үхрийг 2.400.000 төгрөгөөр үнэлж тэр залууд жинлэж үзэхгүйгээр бэлэн мөнгөөр зарсан. Тэгээд би ягаан өнгийн мухар эвэртэй дух халзан 4 настай сувай үнээг Анхбаяр гэх хүнд биолуулчаад жинлүүлээд 1.100.000 орчим төгрөгөөр борлуулсан. Тус 3 үхрийг үл таних залуу биолуулаад өөрөө авсан байх...” гэх мэдүүлэг /1хх-ийн 74-75 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ...ын “...Би Төв аймгийн Зуунмод сумын төвд эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Би өөрийн гэсэн 10 гаран тооны үхэр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг миний найз Насанбуян гэх хүнд малладаг. 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр манай найз Насанбуян гар утсаар залгаад чиний буган халиун сартай саарал зүсмийн нас гүйцсэн эр /шар/ үхэр чинь алга болсон байна. Би ойр орчмоор хайгаад олохгүй байна гэж хэлсэн. Тэрнээс хойноос манай найз ойролцоох бэлчээрт гардаг газруудаар болон нутгийн хүмүүсээс эрж сурсан боловч олдохгүй байна гэж хэлсэн. Энэ талаараа Баян-Өнжүүл сумын хэсгийн төлөөлөгчид тэмдэглүүлж байна гэж хэлсэн. Мөн энэ талаар Төв аймгийн Цагдаагийн газарт гар утсаар хандаж тэмдэглүүлсэн. Манай найз Насанбуян 2023 оны 9 дүгээр сарын 24-ний орой 16 цагийн үед өөрийн үхрийг бүртгэж услаад гаргахад бүрэн байсан гэсэн. Тэдний гэр нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр баг Тэрэгтийн гол гэх газарт нутагладаг. Улаанбаатар хотоос Мандалговь явах хатуу хучилттай замын зүүн талд гэр нь 500 орчим метр зайд байдаг. Малаа усалдаг ус нь засмал замын баруун талд 50 орчим метр орчимд зайд байдаг. Тухайн өдөр үхрээ услаад гаргаад орхисон байсан. 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн цагдаагийн газраас гар утсаар залгаж таны алдсан үхрийн зургийг үзүүлэх гэсэн юм та хүрээд ирээч гэж дуудсан. Би Төв аймгийн Цагдаагийн газарт ирж камерын бичлэг үзэхэд миний өөрийн хулгайд алдсан буган халиун /саарал/ зүсмийн духан дээрээ том зүрхэн хэлбэрийн толин сартай 6 настай буюу нас гүйцсэн эр үхрийн минь зураг мөн байсан, хамт байгаа үхрийн зураг нь манай найз Насанбуян гэх хүний хулгайд миний үхэртэй хамт алдсан улаан халзан бухын зураг мөн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 196-197 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Б “...2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдрийн шилжих шөнө Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрээс буюу Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах асфальтан замын хажуу талаас өөрийн 1 тооны улаан халзан соёолон бухаа хулгайд алдсан. Манай хажуугын айлын Насанбуян гэх хүний 1 тооны Буган ногоон өнгийн үхэртэй хамт хулгайд алдагдсан гэж сонсоод би Төв аймгийн цагдаагийн газар дээр камерийн бичлэг үзэхэд манай хулгайд алдагдсан 1 тооны үхэр мөн байсан. Манай 1 тооны улаан халзан соёолон бух Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр баг “Далайн гол” гэх газар 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би өөрөө харсан. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр сүүлд харсан газраа очоод үзтэл байхгүй болсон байсан. Миний хулгайд алдсан гэх 1 тооны улаан халзан соёолон бух нь /Сэлэнгэ үйлдвэрийн/ буюу казакын цагаан толгойтын үйлдвэрийн нүүр, 4 хөл, гэдэс, сүүлний үзүүр хэсэг цагаан өнгөтэй улаан өнгийн соёолон бух байсан. Зөв талын чих нь араасаа догол, буруу чих сам эмтэй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 193-194 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Н “...Фейсбүүкийн “портер авна зарна” гэсэн группэд 23-44 УЕК улсын дугаартай хюндэй портер-2 маркийн тээврийн хэрэгслийг зарна гэж байршуулсны дагуу 2023 оны 5 дугаар сарын 08-нд Ч.Б нь надтай миний 80998011 гэх дугаар луу залгаж ирж уулзаад машин үзэж хараад би 5.000.000 төгрөгөөр зарахаар болоод надад урьдчилгаа 500.000 төгрөг өгөөд үлдэгдэл 4.500.000 төгрөгийг 5 сарын дотор 5 хувааж өгөхөөр тохироод аваад явсан. Ч.Б 5.000.000 төгрөгөөр тохирч авч яваад надад 2.200.000 төгрөг өгсөн байгаа. Ч.Б нь одоо 2.800.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Би машинаа буцаан авмаар байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 201-202 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ...ын “...Би А.Э гэх хүнийг танина. Манай "Гомбо хайрхан" ХХК-т мал амьтны мах зардаг. Би ажлын шугамаар л танина өөрөөр бол харилцаа хамаарал байхгүй. Ч.Батхишиг гэх хүнийг би танихгүй. 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр А.Э нь манай налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Гомбо хайрхан" ХХК-д ирсэн талаараа надад утсаар залгаад би 2 шөнө танай ажил дээр очоод 2 үхэр буулгасан байгаа гэхээр нь бүртгэлийн код нь байна уу гэхэд би танай ажил дээр үлдээчихсэн өдөр эртхэн нядлуулмаар байна гэсэн. Тэгээд өдөр тус 2 үхрийг нядлаад махыг нь жинлээд үзэхэд 2 үхэр нь нийлээд 365 кг болсон би 1 кг махны үнийг 8000 төгрөгөөр бодож нийт 2.922.000 төгрөгийг өөрийн хаан банкны 5758007995 тоот дугаарын данснаас хаан банкны 5518024542 тоот дугаартай Оюунцэцэг гэх өмчлөгчтэй данс руу шилжүүлсэн. 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр махаа жинлүүлэхэд А.Э нь ганцаараа ирээд Оюунцэцэг гэх данс руу мөнгөө шилжүүлүүлчихээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 204-206 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н “...... гэх хүний миний мэдэхээр манай мал эмнэлэг дээр жил орчмын өмнөөс мал мах, болон амьд малын гэрчилгээ бойруу оруулах зорилгоор бичиг хийлгүүлж авч байсан. Ихэвчлэн үхэр дээр авч байсан, ганц нэг адуун дээр авч байсан яг тодорхой хугацаануудыг санахгүй байна, 2023 оны 9 дүгээр сард ойрмогхон 4-5 удаа авч байсан шиг санагдаж байна. Хэдэн малын махны бичиг авч байсаныг мэдэхгүй байна. Одоо санаж байгаагаар “Гомбо хайрхан”, “Ундрах хайрхан” гэх зэрэг бойны газар луу гэж авч байсан шиг санагдаж байна. Тухайн бичиг авахаар ирсэн хүний регистрийн дугаараар малтай үгүйг нь мал эмнэлгийн цахим системээс шалгаад хэрэв малтай байвал ямар шалтгаанаар, хаашаа тээвэрлэх гэж байгааг асууж тодруулаад, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан эсэхийг шалгаад шаардлагатай тохиолдолд шилжин очиж байгаа газрын мал эмнэлгийн тасагтай утсаар холбогдож шалгаарай гэж мэдэгддэг. Мөн тухайн тээвэрлэж байгаа малын зургыг зүс им тамгатай нь тулгаж зургийг нь аваад цахимдаа байршуулаад бичгээ дүүргийн мал эмнэлгийн тасаг руу илгээдэг юм....” гэх мэдүүлэг /1хх-ийн 208-209 дүгээр тал/,
“Гарьд гүрү” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 07/315 дугаартай “......ын өмчлөлийн 1 тооны үхрийн зах зээлийн үнэ цэнэ нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 3.008.000 /гурван сая найман мянга/ төгрөг болно...” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 213-223 дугаар тал/,
“Гарьд гүрү” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 03/292 дугаартай “...Г.Буян-Өлзийгийн өмчлөлийн 1 тооны үхрийн зах зээлийн үнэ цэнэ нь 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2.666.700 /хоёр сая зургаан зуун жаран зургаан мянга долоон зуу/ төгрөг болно...” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 228-239 дүгээр тал/,
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат багийн засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “...Гончигийн Буян-Өлзий (НГ84010979) нь 2022 оны жилийн эцсийн мал тоогоор улаан халзан (казакын цагаан толгойт) бухыг тоолуулсан болно...” гэх албан бичиг /1хх-ийн 240 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч А.Эгийн “...Би 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 25-ны хооронд Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо сургуулийн 1-12 тоотод байрлах гэрээсээ 1 км-ын орчим зайд Бумбатын булаг гэх газар байрлах зуслангийн монгол гэртээ мал дээрээ ганцаараа байж байсан. Би Ч.Б гэх хүнийг танина. Манай Завхан аймгийн Алдархаан сумын малчин байгаа юмаа. 2022 оны намар Завхан аймгаас оторлоод Улаанбаатар хот руу адуу, үхэртэйгээ нүүж ирсэн байсан. Би өдрийг нь сайн санахгүй байнаа 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн багацаа Ч.Б нь миний 88845809 дугаарын утас руу залгаад “би Улаанбаатар хотод харъяалалгүй болохоор бичиг баримт гаргаж болохгүй байна, та өөрийнхөө малын А данс дээрээс 2 үхрийн гарал үүслийн гэрчилгээ гаргаж өгөөч ээ” гэж хэлэхээр “тэгье” гэж хэлээд Баянзүрх дүүргийн мал эмнэлгээс 2 үхрийн гэрчилгээг гаргаж өгсөн чинь Батнасан өөрийн 2 үхрээ хаана яаж борлуулах талаар асуухаар нь өмнө нь би мал амьтны мах борлуулдаг байсан таньдаг махны ченж Анхбаяр гэх залуу дээр очоод борлуулчих аа гэсэн чинь би тэр биог чинь олохгүй ээ та өөрөө цуг яваад заагаад өгчих гэхээр нь гарал үүслийн гэрчилгээ авсан өдрөө Батнасангийн хөх өнгийн портертой Налайх дүүрэгт байх Анхбаяр гэх танилын бион дээр аваачаад Батнасангын 2 үхрийг өөрийн нэрээр борлуулаад өгсөн. 2 үхрийн мөнгийг биолуулчаад эхнэр Оюунцэцэгийн миний ашигладаг 5518024542 дугаарын дансаар багцаа 2.500.000 төгрөг хийлгэж аваад Ч.Бгаас 1.100.000 орчим төгрөгийг зээлээд үлдсэн мөнгийг Батнасангын данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 10-12 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ч.Бгийн “...Би 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шилжих шөнө Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Шинээ гэх мал үлдээсэн айлынд очих гээд ганцаараа өөрийн ...улсын дугаартай хөх өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 тооны үхэр авах гээд Улаанбаатар хотоос Баян-Өнжүүл сум руу явсан хэдий ч орой байсан болохоор Шинээгийхийг олоогүй ээ. Тэгээд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрт явж байхад асфальтан замаас 1 км орчим зайд байсан 2 тооны үхрийг бэлчээр дээрээс ачаад аваад явсан. Тэгээд Улаанбаатар хотод шөнө 3 цагийн үед орж ирээд ... гэх нутгийн ах руугаа залгаад та хоёр үхэр дээр гарал үүслийн гэрчилгээ гаргаж өгөөд үхэр борлуулаад өгөөч гэхэд ... за гэж хэлэхээр нь Улаанбаатар хотын хонхорт байх ... ахийнд очоод ... ахыг аваад Төв аймгийн Налайх дүүрэгт байх мал нядалгааны газар нэг их удалгүй шууд очоод малын хашаанд нь малаа оруулж тавиад тэгээд бид хоёр явсан. 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өглөө ... ах гарал үүслийн гэрчилгээгээ авч очоод мах нядлуулж жинлээд мөнгийг авсан. Тэгээд ... ах надад хоёр үхэр нийлээд 2.000.000 гаран төгрөг боллоо дансаа өгчих гэхээр нь өөрийн 5518075767 тоот дугаарын данс руу маань ... ах 1.400.000 орчим төгрөгийг хийгээд үлдсэн мөнгийг ах нь хэсэг хэрэглэж байгаад өгье гэж надад хэлсэн. Би 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрээс буюу бэлчээр дээрээс авсан гэх 2 тооны үхэр нь том биетэй бор, саарал өнгийн нас бие гүйцсэн эр үхэр, улаанхалзан зүсмийн, духан дээрээ том цагаан өнгийн сартай, нас бие гүйцсэн эр үхэр байсан. Өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 20-21 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Алтанбаганы “...2023 оны 8 дугаар сарын 18-наас 19-ний хооронд Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бор Хөндий” гэх оршин суух гэрээсээ Баянхонгор аймгийн Богд сум руу хадам дүүгийн найранд орохоор явсан. Тэгээд 2023 оны 8 дугаар сарын 21-ний орой гэртээ ирэхэд бүх үхрээ хурааж бүртгэхэд 3 тооны үхэр байхгүй байсан. Маргааш буюу 2023 оны 8 дугаар сарын 22-ноос 25-ны хооронд Лүн сумын “Өгөөмөр” багийн Баруун ам, Өгөөмөр Уул, Хангайн ар, Туул гол гэх нэртэй газруудаар хайж үзэхэд миний алдагдсан 3 тооны үхэр байхгүй байсан. Цагдаагийн байгууллагад хандсан юм. Содон шинж гэвэл судалтай хүрэн зүсмийн эр үхрийн зөв талын чихэн хулгар өмнөөсөө ухам имтэй, нэг эр үхэр судалтай хүрэн зөв чихэн хулгар буруу чихэн араасаа ухам имтэй, ягаан зүсмийн нэг үнээ буруу чихэн ухамтай хулгар урд талаасаа ухам имтэй 3 тооны үхэр алдсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 49-50 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ...ын “...2008 оноос хойш Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Гомбо хайрхан” ХХК-д борлуулалт хариуцсан менежрээр одоог хүртэл ажиллаж байгаа. Би ... гэх хүнийг танина. Манай “Гомбо хайрхан” ХХК-т мал амьтны мах зардаг. Би ажлын шугамаар л танина өөрөөр бол харилцаа хамаарал байхгүй. Батнасан гэдэг хүнийг танихгүй. 2023 оны 8 дугаар сарын 18, 19-ний өдрийн орчимд цагаан өнгийн портер 62-09 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлтэй ..., Батнасан хоёр хүн манай налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Гомбо хайрхан” ХХК-т ирсэн. Ирээд өдөр 3 тооны үхрийг манай бионы хашаа руу оруулж хашаад жинлээд хилээ харчихаад мөнгийг нь араас хичээрэй гээд ..., Батнасан хоёр яваад өгсөн. Тэгээд жинлэж үзээд 4.200.000 орчим төгрөгийг ...гийн өгсөн 5518024542 тоот дугаарын данс руу хийсэн. Тус 3 үхрийн содон шинж тэмдэг гэвэл судалтай хүрэн зүсмийн эр үхэр, мөн судалтай хүрэн эр үхэр, яагаан зүсийн 1 үнээ гэх 3 үхэр байсан. Тус 3 үхэр нь ухам имтэй, нэг чихнүүд хулгар чихтэй байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 52-54 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ...ийн “...Би ..., Батнасан гэх 2 хүнийг танина. ... нь манай Гомбохайрхан ХХК-ийн мал амьтны мах авчирч ирж борлуулдаг хүн, ажил хэргийн журмаар л танина. Харин Батнасанг харж байгаагүй. Манай ажил дээр нэг удаа ...тэй хамт ирсэн гэж манай ажилчид хэлж байсан. 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ..., Батнасан гэх хоёр хүн нь манай Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Гомбохайрхан ХХК-д цагаан өнгийн портертой 3 үхэр ачсан гэж манай дүү ... надад хэлсэн. Тэгээд тус 2 үхрийн мөнгийг ...гийн өгсөн Хаан банкны 5518024542 дугаарын Оюунцэцэг гэх хүний данс руу 1.987.000 төгрөгийг шилжүүлсэн. Тус 3 үхэр нь судалтай хүрэн зүсмийн эр үхэр, бас судалтай хүрэн эр үхэр, ягаан зүсмийн 1 үнээ гэх 3 үхэр байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 56-57 дугаар тал/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23-186 дугаартай “...Шинжилгээний объектын 2023 оны 8 дугаар сарын зах зээлийн үнэлгээ нийт 4.600.000 /дөрвөн сая зургаан зуун мянган/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 61-2 дугаар тал/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 82-97 дугаар тал/,
Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого /2хх-ийн 99 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Н “...Мал эмнэлэг гарал үүслийн гэрчилгээ авахаар биеэр ирж хүсэж байгаа болон гар утсаар хүсэж байгаа иргэнийг Мал эмнэлгийн цахим системээс регистрийн дугаараар нь малын А данстай малчин мөн эсэхийг нь эхний ээлжид шалгаад, манай эмнэлгээс гэрчилгээ олгодог харьяа хорооны иргэн мөн эсэхийг нь нягтлаад хэрэв мөн байвал ямар малын бичиг авах гэж байгааг нь харгалзаж тус малчин нь тухайн авах гэж байгаа төрөл зүйлийн мал А дансанд нь байгаа болон вакцин туулгадаа хамрагдсан эсэхийг нь шалгадаг. Ингээд дээрх нөхцөлийг хангаж байгаа тохиолдолд мал амьтны гарал үүслийн бичиг авах эрх нь тухайн иргэнд үүсдэг юм. Ингээд тухайн иргэнээсээ хэдэн тооны ямар малыг ямар зориулалтаар хаашаа туух, тээвэрлэх, нядлах, хүнсэнд хэрэглэх, зарж борлуулах талаар нь асуумж аваад энэ асуумжийн дагуу мал амьтан гарал үүслийн бичгээ Мал эмнэлгийн нэгдсэн цахим системдээ бичиж үүсгэдэг. Үүний дараа системээрээ Мал эмнэлгийн тасгийн байцаагч шалгаж хянаад системд баталгаажуулдаг. Баталгаажсан тохиолдолд миний бие тухайн малчин буюу иргэнд баталгаажсан бичгийг биеэр ирсэн тохиолд хэвлүүлж авдаг, утсаар хүссэн тохиолдолд тухайн баталгаажсан цаасан дээрх кодыг нь миний бие тухайн иргэнд хэлж өгснөөр тухайн иргэн буюу малчин тус кодоор цааш тээвэрлэх, нядлах үйл ажиллагаагаа явуулах эрх нь нээгддэг юм. Түүнээс гараар хөтөлдөг бүртгэл байдаггүй юм, тус бүртгэлийг цахимаар явуулдаг юм. Анард овогтой ...гийн 2023 оны 02, 06, 08, 09 дүгээр сард манай эмнэлгээс мал амьтан гарал үүслийн гэрчилгээ авсныг соортолж хэрэгт хавсаргуулахаар өгсөн байгаа. ... Би тус хүнийг ямар зориулалтаар ашигласныг мэдэх боломжгүй, Ямартай ч малын А дансыг шалгахад 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор 60 гаруй үхэртэй гэж системд харагдаж байсан. ... үнэхээр өөрийнхөө малыг захиран зарцуулсан бол А данс дахь малаас хасагдсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 170-171 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ...ын “...Би ...г танина. Тус хүн манай Гомбо хайрхан ХХК-д 2022-2023 онууудад амьд үхэр авчирч зардаг байсан утгаар нь танина, өөр харилцаа холбоо байхгүй. Батнасан гэх хүнийг бол танихгүй. Би ...гээс үхэр худалдан авахдаа тухайн үеийн зах зээлийн ханшаар л худалдаж авдаг байсан, мөнгө хямдруулж авч байсан удаа байхгүй. Бусад мал худалдаж авдаг газрын үнэ ханштай адил үнээр худалдаж авдаг байсан. ... ... хэрэгт холбогдсоныхоо дараа хоригдож байгаад 2023 оны намар 11 сарын орчимд шиг санагдаж байна би хоригдож байгаад гарч ирлээ, миний утсыг чагнаад байна, тэгээд би өөр утсаар ярьж байна гээд миний 99235647 дугаар руу залгаад танайд байгаа бичлэгийг үзмээр байна хаанаас хэн яаж бичлэг хийсэн байх вэ гэхээр нь би цагдаад мэдэгдэж байж ирж үзээрэй гэхэд утсаа салгаад дахиж яриагүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 173 дугаар тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 174 дүгээр тал/,
2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 186-187 дугаар тал/,
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 229-230 дугаар тал/,
“Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 07/211 дугаартай “...Шинжилгээний объектын 2024 оны 9 дүгээр сарын зах зээлийн үнэлгээ нийт 1.666.000 /нэг сая зургаан зуун жаран зургаан мянган/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 240 дүгээр тал/,
2023 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоол /1хх-ийн 5-6 дугаар тал/,
Шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-ийн 143-146,153-154,159-161 дүгээр тал/ зэрэг шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Э, Ч.Бнарыг гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч нар нь хохирогч Оюунтуяа, Буян-Өлзий, Төмөрбаатар нарт төлөх төлбөргүй. Хохирогч Д.А, ...хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраагаас:... “Манай үйлчлүүлэгч тодорхой хэргүүдээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зарим эргэлзээтэй нөхцөл байдлууд байгаа. Хохирогч ...хэргийн талаар тодорхой баримт байхгүй байгаа ба тус хэргийн хоёр гэрч нь гэрчийн мэдүүлгээ нотолж чадсангүй гэж үзэж байна..., нотлох баримт цуглуулах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх нь ч тодорхойгүй..., эргэлзээ бүхий нотлох баримт байгаа бөгөөд хохирогч ...үхрүүдийг авсан гэдэг нь өөр ямар нэгэн нотлох баримтаар давхар нотлогдохгүй..., шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбатаас:... Хэрэгт авагдсан нотлох баримт болон бусад баримтаар тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээ төрсөн гэж үзэж байна..., 2хх-ийн 48 дугаар хуудсанд хохирогч Г.А, гэрч ... нарын мэдүүлэг зөрүүтэй..., хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд зөрүүтэй..., эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдож байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Шүүгдэгч А.Э, Ч.Б нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болсон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бусаар ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд ангилагддаг бөгөөд “мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөх, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдах бөгөөд “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж Эрүүгийн хуульд тайлбарлажээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч А.Э, Ч.Б нарын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, урчуулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад “олон тооны мал хулгайлж”, 2.2 дах заалтад “бүлэглэж”, 2.4 дэх заалтад “машин механизм ашиглаж” гэж заасан мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлинй 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгмэд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Э, Ч.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг хэргийн хохиролд тооцно”,
Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учрисан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ... 3.008.000 төгрөг, хохирогч ...2.666.700 төгрөгийн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.А 4.100.000 төгрөгийн, хохирогч Г.Алтанбаган 4.600.000 төгрөгийн нэхэжмлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Шүүгдэгч А.Э нь хохирогч Л.Оюунтуяад үхрийг нь буцаан өгсөн гэх баримт “Эд зүйл хүлээлгэн өгсөн талаархи баримт” /2хх-ийн 228 тал/ хэрэгт авагдсан байх тул түүнд төлөх төлбөргүй гэж,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б нь хохирогч ... 3.008.000 төгрөг /2025.08.29-ний Хаан банкны орлого баримт/, хохирогч ...2.666.700 төгрөг /2024.11.28-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар/ тус тус төлсөн баримтыг ирүүлсэн байх тул түүнийг хохирогч ..., ...нарт төлбөх төлбөргүй гэж тус тус үзлээ.
Шүүгдэгч А.Эгээс 4.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ат, шүүгдэгч А.Эгээс 2.300.000 төгрөг, шүүгдэгч Ч.Бгаас 2.300.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Г.Алтанбаганд төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”,
4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галтзэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан байна.
Иймд шүүгдэгч А.Э, Ч.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ...улсын дугаартай цагаан өнгийн Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2.593.350 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах,
...улсын дугаартай хөх өнгийн Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4.368.300 төгрөгийг шүүгдэгч нараас тус тус хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Ад 4.600.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч Ч.Б болон түүний өмгөөлөгч О.Баяраа нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Ч.Б нь шүүхээс гаргасан хохирлоос 2.300.000 төгрөгийг хохирогч Г.Алтанбаганд нөхөн төлсөн байх бөгөөд хохирогч аваагүй талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг нөхөн төлөхөө илэрхийсэн /2025.9.04-ний өдрийн Хаан банкны орлогын 2 хуудас/ баримтыг ирүүлсэн болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Э, ...нар “мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага болон ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагчаас: “Шүүгдэгч нарыг үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон тул эрүүгийн хариуцлагын санал гаргах үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.Эгийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин тус зүйл ангид заасан гэмт хэргийг 2 болон түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал үүссэн байна. Учирсан хохирлыг шүүгдэгч Ч.Бгийн тухайд бүрэн төлж барагдуулсан, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг хувийн байдлыг харгалзаж 2 жилийн хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай байна. А.Эгийн хувьд хохирол, төлбөр төлөөгүй, гэм буруугийн тал дээр маргаж байгаа зэргийг харгалзаж 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. А.Эгийн цагдан хоригдсон нийт 36 хоногийн хугацааг хасаж тооцуулах саналтай байна. Шүүгдэгч А.Эгээс 4.100.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Ат, хохирогч Г.Ад 2.300.000 төгрөгийг гаргуулах, нийт 9.880.830 төгрөгийг гаргуулах саналтай байна” гэх дүгнэлтийг.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраагаас: Хохирогч ...талаар үйлдсэн үйлдлийн талаар маргаж оролцсон боловч хохирол, төлбөрийг төлж барагдуулсан тул маргах зүйлгүй болсон. Авто машины төлбөрийг төрийн сангийн дансанд байршуулах гэсэн боловч гүйцэтгэх хуудас бичигдээгүй болохоор төлөх боломжгүй байсан тул өөрийн дансанд байршуулж хэзээ ч төлөхөд бэлэн байгаа гэдгээ илэрхийлж байгаа. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол, төлбөрөө төлж барагдуулсан, ар гэрийн байдал, хувийн байдал зэргийг харгалзаж улсын яллагчийн гаргасан саналтай санал нэг байна. Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын 2/1-тэй тэнцэх хэмжээний ял оногдуулж болно гэж байдаг тул шүүхийн зүгээс хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбатаас: “шүүгдэгч А.Эгийн хувийн байдлын талаар хавсаргуулах бичиг баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд ар гэрийн байдлын тухайд хүнд хэцүү байдалтай, ар гэрийн гачигдалтай байдаг. Иймд шүүхээс энэ нөхцөл байдлыг харгалзаж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч А.Э, Ч.Б нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраагаас... “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү”, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбатаас... “ар гэр болон хувийн байдлыг нь харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө” үү гэх агуулга бүхий хүсэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүгдэгч А.Э, Ч.Б нар нь гэм буруу дээрээ маргадаг бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг шаардах бөгөөд дээрхи хуулийн шаардлага хангаагүй байх тул О.Баяр өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгч Ч.Бд хорих ялын доод хэмжээнээс багасгаж өгнө үү гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбатын ял хөнгөрүүлж өгнө үү гэж агуулга бүхий хүсэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
Иймд шүүгдэгч А.Э, Ч.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирлын хэр хэмжээг харгалзан шүүгдэгч ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Бд 2 /хоёр/ жил, шүүгдэгч А.Эд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэхдээ шүүгдэгч А.Э, Ч.Б нарт шүүх хүнлэг энэрэнгүй байх, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлж, нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн ... дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг дискийг хэрэгт хадгалж,
битүүмжлэгдсэн цагаан өнгийн Х.Porter маркийн ..., хөх өнгийн Х.Porter маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт нь буцаан олгохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.3 дугаар зүйлийн 1, 36.6., 3.6.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч А.Э, Ч.Бнарыг ганцаараа болон бүлэглэн, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч А.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Бд 2 /хоёр/ жил, шүүгдэгч А.Эд 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эгийн цагдан хоригдсон 36 хоног, шүүгдэгч Ч.Бгийн цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Эгээс 4.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ат, 2.300.000 төгрөгийг хохирогч Г.А тус тус олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э, Ч.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ...улсын дугаартай цагаан өнгийн Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2.593.350 төгрөгийг, ...улсын дугаартай хөх өнгийн Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 4.368.300 төгрөгийг шүүгдэгч нараас тус тус хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн ... дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг дискийг хэрэгт хадгалж,
битүүмжлэгдсэн цагаан өнгийн Х.Porter маркийн ..., хөх өнгийн Х.Porter маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт нь буцаан олгохыг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Э, Ч.Бнарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тэдний хорих ял эдлэх хугацааг 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Э, Ч.Бнарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН