Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2023/0325

 

2023 04 04 128/ШШ2023/0325

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Ж

Хариуцагч: С

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, Г.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

Г.Ж 104 метр квадрат газрын эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг 104 метр квадрат газрыг Г.Ж эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг С******* дүүргийн Засаг даргад даалгах

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анх шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г.Ж нь С******* дүүргийн 13-р хороо Р******* 7-******* тоотод 2005 оноос хойш өөрийн дүү Ч.Л хамтаар оршин сууж байгаа бөгөөд 2015 онд өөрийн нэр дээр тухайн газрын гэрчилгээгээ гаргуулж авсан. 2018 онд газар төлөвлөлтөд орж цуг амьдарч байсан дүүгийн байшин замын зурваст орж газраа чөлөөлж нүүсэн бөгөөд үлдсэн 535 кв.м газрыг өөрийн өмчлөлийн 68 м.кв газартаа нэмж авах хүсэлтийг гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй тул дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй тухай Г.Ж дүү Ч.Л газар төлөвлөлтөд замын зурваст орж, үлдсэн 535 кв.м газрыг өөрийн өмчлөлийн газартаа нэмж авах хүсэлтийг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дүгээр зүйлд заасны дагуу С******* дүүргийн Засаг Даргад гаргасан. С******* дүүргийн Засаг даргаас Нийслэлийн газар чөлөөлөх албанд хандах чиглэл өгсний дагуу уг газрын албанд хандахад зам дууссаны дараа дүүргийнхээ газрын албанд хүсэлтээ гаргах чиглэл өгсөн бөгөөд дүүргийн газрын албанд 2019 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүсэлт гаргахаар очиход ахлах мэргэжилтэн Б болон хороо хариуцсан байцаагч нар зам өөрөө кадастрт орсны дараа өгч болно гэсэн чиглэл өгснөөр хүлээлгэсэн. Зам дууссаны дараа 2020 онд зам дагуулж хашаагаа сунгаж бариад хүсэлтээ өгч амжаагүй байтал 2021 оны 06 дугаар сарын 3-ны өдөр хорш айл хашаанд орж кадастрын зураг авхуулахад 2021 оны 06 дугаар сарын 4-нд хэмжээ тавиулж хүсэлтээ өгсөн. Хүсэлтээ өгснөөс хойш жилийн хугацаанд хариу өгөөгүй, С******* дүүргийн газрын албанаас асуухад 2022 оны 4, 5 сард төлөвлөгөөнд оруулна гэсэн боловч одоог хүртэл оруулаагүй. Захиргааны Ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх гомдлоо дээд шатны захиргааны байгууллага буюу Нийслэлийн засаг даргад 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргасан бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын алба руу шилжүүлсэн бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын албан 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0 дугаартай хүсэлтээр С******* дүүргийн газар зохион байгуулалтын албанд тухайн асуудлыг судалж шийдвэрлэн, хариу өгөхийг мэдэгдсэн нь хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй Нийслэлийн Засаг дарга шийдвэрлээгүй байна. Захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тухай Г.Ж нь 535 квадрат метр газрыг нэмж авах хүсэлтээ 2018 оноос хойш С******* дүүргийн Засаг дарга, дүүргийн газрын алба, Нийслэлийн газар чөлөөлөх алба зэрэг холбогдох захиргааны байгууллагуудад хандсан боловч өнөөдрийг хүртэл хүсэлтийг шийдвэрлээгүйн улмаас 4 жил гаруй хугацаанд Г.Ж******* эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөөр байна. Газар эзэмших хүсэлтээ гаргахад 2021 оныг дуустал газар эзэмших эрхийг түр хязгаарласан тайлбарыг өгсөн бөгөөд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргаагүй эс үйлдэхүй нь хууль зөрчиж байх тул СБД-ийн Засаг даргад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу "Захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг тухайн захиргааны байгууллагад даалгаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тухай: Тус шүүхэд хянагдаж буй Г.Ж нэхэмжлэлтэй, С******* дүүргийн Засаг Дарга Х.Б холбогдох захиргааны хэрэг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-т заасны дагуу дээрх хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 07 дугаар сарын 5-ны өдөр С******* дүүргийн Засаг дарга Х.Б холбогдуулж, Г.Ж 535 кв.м газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг С******* дүүргийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа багасгах эрхтэй бөгөөд уг эрхээ итгэмжлэлээр төлөөлөгчид олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа Г.Ж 104 кв.м газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг С******* дүүргийн Засаг даргад даалгах болгон багасгаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С******* дүүргийн 13 дугаар хороо Р******* ******* тоотод 2005 оноос хойш өөрийн дүү Ч.Л хамтаар Г.Ж нь оршин сууж байсан бөгөөд 2015 онд өөрийн нэр дээр тухайн газрын гэрчилгээгээ гаргуулж авсан. 2018 оноос тухайн газар нь төлөвлөлтөд ороод тухайн үлдсэн 535 м.кв газрын өөрийн өмчлөлийн 68 м.кв газрыг нэмж авах хүсэлтийг гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй. Г.Ж нь дүү Ч.Л газар төлөвлөлтөд замын зурваст орж үлдсэн 535 м.кв газрыг нэмж авах хүсэлтийг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасны дагуу С******* дүүргийн Засаг даргад гаргасан. С******* дүүргийн Засаг даргаас Нийслэлийн газар чөлөөлөх албанд хандах чиглэл өгсний дагуу уг газрын албанд хандахад зам дууссаны дараа дүүргийнхээ газрын албанд хүсэлтээ гаргах чиглэл өгсөн бөгөөд дүүргийн газрын албанд 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүсэлт гаргахаар очиход ахлах мэргэжилтэн Б болон хороо хариуцсан байцаагч нар зам өөрөө кадастрт орсны дараа өгч болно гэсэн чиглэл өгснөөр хүлээлгэсэн. Ингэж хүлээлгэсний үндсэн дээр 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гуравдагч этгээд Б нь кадастрын зургаа авхуулахад 2021 оны 06 дугаар сарын 04-нд хэмжээ тавиулж хүсэлтээ өгсөн. Хүсэлтээ өгснөөс хойш захиргааны байгууллагаас ямар нэгэн хариу өгөөгүй. 2022 оны 4, 5 сард төлөвлөгөөнд оруулна гэсэн боловч одоог хүртэл оруулаагүй. Мөн захиргааны байгууллагын эс үйлдэхүйн иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа. 535 м.кв газрыг нэмж авах хүсэлтээ 2018 оноос хойш гаргасан. Хүсэлтийг шийдвэрлээгүй 4 жилийн хугацаанд Г.Ж эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөөр байна. Хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших хүсэлтээ гаргасан. 2021 оны дуустал газар эзэмших эрхийг түр хязгаарласан талаар тайлбар өгсөн бөгөөд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасны дагуу газар эзэмшүүлэхийг шийдвэрийг гаргаагүй эс үйлдэхүй нь хууль зөрчиж байх тул С******* дүүргийн Засаг даргад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль ус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож газар эзэмших эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү гэсэн байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байгаа. Манай зүгээс 535 м.кв газар гэснийг 104 м.кв болгож багасгаж, Г.Ж 104 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, мөн 104 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг С******* дүүргийн Засаг даргад даалгах гэж тодруулсан байгаа. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Г.Ж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа С******* дүүргийн Засаг даргын эс үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд Тайлбар Иргэн Г.Ж нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хуульд заасан баримт бичгийг бүрдүүлж, газар эзэмших хүсэлтээ С******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан байна. Газрын тухай хуулийн 33.1.1-т зааснаар энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана. Г з б, г з з газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар тушаалын 8.1-т зааснаар эрх бүхий байгууллага суурин болон хээрийн судалгааны үр дүнг үндэслэн шийдвэрлэх боломжтой хүсэлтэд шийдвэрийн төслийг боловсруулна. Мөн энэ тушаалын 5.6-д зааснаар Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамал, Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба /цаашид "эрх бүхий байгууллага" гэх/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан хаалтыг цахимаар дараах харьяаллын дагуу хүлээн авна гэж заасны дагуу эрх бүхий байгууллага болох дүүргийн Газар зохион байгуулалтын алба суурин болон хээрийн судалгаа хийж, шийдвэрийн төсөл боловсруулж дүүргийн Засаг даргад танилцуулдаг. Газрын тухай хуулийн 33.1-т заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасны дагуу дүүргийн Г з б а газар эзэмших эрх баталгаажуулах хээрийн болон суурин судалгаа хийсэн захирамжийн төслийг Засаг даргад танилцуулаагүй тул иргэн Г.Ж газар эзэмших эрхийг баталгаажуулах боломжгүй байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Иргэн Г.Ж нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хуульд заасан баримт бичгийг бүрдүүлж газар эзэмших хүсэлтээ С******* дүүргийн газар зохин байгуулалтын албанд гаргасан байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д энэ хуулийн 29.1. 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана" гэж заасан байдаг. Газар зохион байгуулалт геодез зураг зүйн газрын даргын 2019 оны ******* Дугаар тушаалын 8.1-т зааснаар эрх бүхий байгууллага суурин болон хээрийн судалгааны үр дүнг үндэслэн шийдвэрлэх боломжтой хүсэлтэд шийдвэрийн төсийг боловсруулна. Мөн уг тушаалын 5 дугаар зүйлийн 5.6-д зааснаар "Аймаг нийслэлийн дүүргийн газрын алба, сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас гаргасан хүсэлтийг цахимаар дараах харьяаллын хүлээн авна" гэж заасны дагуу эрх бүхий байгууллага болох дүүргийн газар зохион байгуулалтын алба суурин болон хээрийн судалгааны хийж шийдвэрийн төсөл боловсруулж дүүргийн Засаг даргад танилцуулдаг. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуй нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасны дагуу дүүргийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших эрх баталгаажуулах, хээрийн болон суурин судалгаа хийсэн захирамжийн төслийг засаг даргад танилцуулаагүй. Иймд иргэн Г.Ж газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах боломжгүй байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Иргэн Г.Ж 2017-2019 онд хүсэлт гаргахад тухайн газар нь нийслэлийн хөрөнгө оруулалттай авто замын ажил хийгдэж байсан. Тухайн үедээ өргөдлийг хүлээж аваагүй. 2021 оны 06 сарын 4-нд иргэн Г.Ж нь С******* дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг аваад 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал явуулахад гуравдагч тал болон шугамын хамгаалалттай гээд төлөвлөгөөнд тусгагдаагүй. Хариуг манайх албан бичиг болон мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Иргэн Г.Ж нь 2021 оны 06 дугаар сарын 4- нд хүсэлтээ өгснөөсөө хойш манайд ирж 2021 оны 06 дугаар сарын 4-нд өгсөн материалын явц ямар шатандаа яаж явж байгаа вэ гэж нэг ч удаа асууж ирээгүй. Шууд шүүх рүү хандсан байгаа. Ингээд шүүхэд хандсаны улмаас газар дээр очиж үзлэг хийж газрын тухай хуулийн давхцалгүй гэдгийг зөрчсөн. Мөн шугам сүлжээ явж байгаа учраас боломжгүй байна гэсэн. Одоо 104 м.кв гэж 2023 оны төлөвлөгөөнд оруулж засаг даргын хуулийн хэлтэс рүү захирамжийн төсөл бэлдээд орох боломжтой байгаа. 104 м.кв гэж дэмжигдэх боломжтой. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь анх Г.Ж 535 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг С******* дүүргийн засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар Г.Ж 104 метр квадрат газрын эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг 104 метр квадрат газрыг Г.Ж эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг С******* дүүргийн Засаг даргад даалгах гэж тодруулсан болно.

Нэхэмжлэгч нь тухайн газартаа олон жил амьдарч /хашаа, байшин барьж/ ирсэн болох нь маргаан бүхий газарт очиж хийсэн шүүхийн үзлэг болон хэрэг цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хэрэгт авагдсан Б ХХК-ийн үйлдсэн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн кадастрын зургийн[1] солбицол, координатын дагуу 104 м.кв хэмжээгээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь шүүх хуралдаанд маргаан бүхий газар нь 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 104 м.кв хэмжээгээр эзэмшүүлж болохоор тусгагдсан, уг 104 метр квадрат газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх боломжтой, эзэмшүүлсэн шийдвэр гаргах боломжтой гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа болно.

Түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №******* тоот албан бичгийн хавсралт зураг[2], маргаан бүхий газарт очиж хийсэн шүүхийн үзлэг, Б үйлдсэн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн кадастрын зургаас[3] үзэхэд, нэхэмжлэгчийн хашаан дотор гуравдагч этгээд Ч.Б******* эзэмшлийн бага хэмжээний /нарийхан шовх үзүүр хэлбэртэй/ газар байрлаж байх ба уг бага хэмжээний газар гуравдагч этгээд Ч.Б эзэмшлийн газар гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Захиргааны ерөнхий зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д ... бодит нөхцөлд тохирсон байх... зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г.Ж С******* дүүргийн 13 дугаар хороо, Р******* 7 дугаар гудамж, ******* тоот хаягт байрлах, 104 м.кв хэмжээтэй газрын эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б ХХК-ийн үйлдсэн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн кадастрын зургийн дагуу 104 м.кв хэмжээтэй газрыг Г.Ж эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг С******* дүүргийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Г.Ж улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ