| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/0265/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/283 |
| Огноо | 2025-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Т |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/283
2025/ШЦТ/283
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж,
Улсын яллагч: Б.Т
Шүүгдэгч: Э.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Эн Нд холбогдох эрүүгийн 2512000000020 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 18-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Ц сумын А багийн Т гэх газарт оршин суух хаягтай, урьд нь А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, С овогт Эн Н
Холбогдсон хэргийн талаар:
2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр А аймгийн Ц сумын Ц багийн нутаг Т гэх газраас ганцаараа, зөвшөөрөлгүйгээр ойд шинэс төрлийн, 6 босоо мод унагаж 1 метр, 50 сантиметрийн урттайгаар 72 ширхэгт хэсэгчлэн хувааж буюу 2,7787 метр куб мод, мөн шинэс төрлийн унанги болон урьд өмнө бусдын тайрч бэлтгэсэн байсан шинэс төрлийн модыг түүж, 1 метр 50 сантиметрийн 11 ширхэгт хувааж буюу 0,2809 метр куб мод бэлтгэсэн ба хууль бусаар бэлтгэсэн 1 метр 50 сантиметрийн урттай нийт 83 ширхэг модоо өөрийн эзэмшлийн ******** улсын дугаартай Киа бонго маркийн тээврийн хэрэгсэлд ачиж тус сумын А багийн Т гэх газарт байрлах өөрийн өвөлжөө хүртэл тээвэрлэж, ойн санд 335,821 төгрөгийн хохирол учруулсан хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлийн улмаас ойн санд нийт 610,253 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
*Эрүүгийн 2512000000020 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Шүүгдэгч Э.Н нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр А аймгийн Ц сумын А багийн Хойд Тгийн Нарийн гэх газраас ганцаараа, зөвшөөрөлгүйгээр ойд шинэс төрлийн босоо модыг огтлон 18 ширхэгт хэсэгчлэн хувааж буюу 1,1581 метр куб мод, мөн шинэс төрлийн унанги модыг түүж 35 ширхэгт хувааж буюу 1,3422 метр куб мод бэлтгэсэн ба хууль бусаар бэлтгэсэн 53 ширхэг модоо өөрийн эзэмшлийн *******улсын дугаартай Киа бонго маркийн тээврийн хэрэгсэлд ачиж тус сумын А багийн Т гэх газарт байрлах өөрийн өвөлжөө хүртэл тээвэрлэж, ойн санд 274,432 төгрөгийн хохирол учруулсан
*Гэрч В.Тын өгсөн:
“...Би 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ц сумын Ц багийн Т гэх газарт байх нутгийн дүү Нын гадна хурааж бэлтгэсэн модыг ачиж тээвэрлэн Татуурын гүүрний зам явж байхад цагдаа зогсоон шалгаад та мод бэлтгэх эрхийн бичиггүй босоо мод унагаж бэлтгэсэн байна гэх үндэслэлээр миний унаж явсан тээврийн хэрэгсэл болон ачиж явсан модыг Ц сум дахь цагдаагийн хэсгийн хашаанд авчирч саатуулсан. Би тухайн модыг бэлтгэсэн зүйл бол байхгүй нутгийн дүү болох Н нь надаас машины хроп авч төлбөр мөнгөний оронд тухайн модыг авч явж байгаад ийм асуудал болсон. Дүү Н нь модоо ачуулахдаа мод бэлтгэх эрхийн бичиг өгөөгүй сум руу байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авахаар ярилцаж сумын төв рүү хөдөлж замдаа эхнэр А руу утасдаж мод бэлтгэх эрхийн бичиг авахаар ярихад сумын байгаль хамгаалагчид мод бэлтгэх эрхийн бичиг дууссан бичихгүй байгаа гээд Татуурын гүүр орж ирэхэд цагдаад шалгуулж саатуулагдсан...” гэсэн мэдүүлэг/1 хх-ийн 20-21 дүгээр тал/,
*Гэрч Т.Л-ын өгсөн:
“...Би тухайн модоо хаанаас бэлтгэснийг сайн мэдэхгүй байна иргэн Т гэх хүнд манай нөхөр машинаа засуулаад төлбөр мөнгөний оронд нь ачуулсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 14 дүгээр тал/,
*Гэрч Х.Б-гийн өгсөн:
“...Иргэн Э.Н нь надаас өөрийн биеэр ирж мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, аав Э нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мод бэлтгэх АРА24065584 дугаартай эрхийн бичгийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бэлтгэж тээвэрлэхээр эрхийн бичиг бичүүлж авсан. Би иргэн Нын аав Эд мод бэлтгэх эрхийн бичигт А аймгийн Ц сумын А багийн нутаг Ханын ар гэх газар ойн цэвэрлэгээний ажлаар унанги модноос тусгаарласан талбайгаас модоо бэлтгэхээр сануулж уг мод бэлтгэх эрхийн бичгийг бичиж өгсөн. А аймгийн Ц сумын А багийн нутаг Хойд Тгийн Нарийн гэх газар 2024 онд мод бэлтгэх талбай тусгаарлуулахаар Ц сумын Засаг даргын захирамж Иргэдийн нийтийн хурлын тогтоол болон Ц сумын Ой ангиар талбай тусгаарласан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 73-74 дүгээр тал/,
*Иргэний нэхэмжлэгч Б.Э-гийн өгсөн:
“...Иргэн Б.Наас хууль бусаар бэлтгэж ойн санд 127,113 төгрөгийн хохирол учруулсан байна. Тэр төлбөрийг барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 69 дүгээр тал/,
*А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 сарын 15-ны өдрийн АРХ0325/048 дугаартай: “...1.Монгол орны мод сөөг гарын авлагатай харьцуулахад Pinaceae Lindl-Нарсны овгийн Larix sibirica Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй моднуудыг хуурай, нойтон аль нь болохыг тогтооход 9.4% чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл болно. 2. Мөрдөгчийн гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд уг моднууд нь унанги болон босоо модноос бэлдсэн байна. 3. Шинжлэгдэж буй модыг шинж байдлаар нь хэзээ бэлтгэсэн эсэхийг тогтоох боломжгүй. 4. Шинжлэгдэж буй модны 2, 4, 6, 11, 16, 18, 20, 26, 27, 28, 29, 30, 31, 38, 40, 41, 45, 46 гэж дугаарласан 18 ширхэг мод нь 1,1581 м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 127,113 төгрөг, 1, 3, 5, 7, 10-12, 13, 15, 17-19, 21-25, 32-37, 39, 42-44, 47-53 гэж дугаарласан 35 ширхэг мод нь 1,3422 м3 байгаа нь экологи эдийн засгийн үнэлгээ 147,319 төгрөг тус тус байна...” гэх дүгнэлт /1 хх-н 54-58 дугаар тал/
*Д үнэлгээ ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн АЦ25-22 дугаартай: “...хууль бусаар бэлтгэсэн мод 115,810 төгрөг” гэх дүгнэлт /1 хх-ийн 107 дугаар тал/,
*Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...А аймгийн Ц сумын А багийн нутаг дэвсгэр Т гэх газраас 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр иргэн В.Т нь хууль бусаар Бонго маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслээр мод Ц сумын төв рүү тээвэрлэсэн...” гэх тэмдэглэл /1 хх-н 1 дүгээр тал/,
*Тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн “...А аймгийн Ц сумын Т баг цагдаагийн хэсгийн байрны хашаанд хийхээр тогтов. Үзлэгээр Бүгд Найрамдах Солонгос улсад 1995 онд үйлдвэрлэгдсэн Монгол улсад 2008 онд орж ирсэн Бонго маркийн ****** улсын дугаартай бага оврын Ц өнгийн тээврийн хэрэгсэл байх ба тээврийн хэрэгслийн урд болон хажуу хоёр талын салхины шил бүрэн бүтэн, гадна талыг гэрэлтүүлэх хэсгийн урд их 2 гэрэл бүрэн бүтэн, хойд талын гэрэлтүүлэх хэрэгсэл эвдэрч хагарсан, баруун ард талын гэрэлтүүлэх хэрэгсэл байхгүй, бүрэн бус, дотор салоны өнгө нь хар өнгийн ... жолооны хүрд нь зүүн гар талдаа байрласан тээврийн хэрэгсэл байв, Модонд хийсэн үзлэгээр дээрх тайрч бэлтгэсэн модыг 1-53 хүртэл дугаарлан урт, бүдүүн, нарийн хэсгийн хэмжээ радиусыг сантиметр ашиглан хэмжиж тогтоохоор үзлэгийг үргэлжлүүлэв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 2-12 дугаар тал/,
* Хэргийн газрын үзлэг хийсэн “...А аймгийн Ц сумын А баг Хойд Тгийн Нарийн гэх газарт хийхээр тогтов. Тус газарт очиход Ц сумын төвөөс 40 км зайтай 47 градус 17’39”N101 градус 51’42E солбилцолд орших тус газарт хэргийн холбогдогч Э.Наар заалган очиход ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт тогтсон уулын ам газар бүхий газар байх ба мод бэлтгэсэн талбайг хэргийн холбогдогч Э.Наар заалгуулахаар босоо 2 ширхэг мод унагаж мөн байгалийн жамаар унасан модноос тайрсан ....” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 хх-ийн 13-17 дугаар тал/,
*А аймгийн Ц сумын А багийн Нарийн эх гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт ордоггүй тухай Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаартай албан бичиг /1 хх-н 28 дугаар тал/,
*Мод бэлтгэх АРА-24065584 эрхийн бичигт үзлэг хийсэн тэмдэглэл Ж.Э нэр дээр/1 хх-ийн 47-48 дугаар тал/,
*Яллагдагч Э.Нын “...Миний үйлдэлтэй тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1 хх-ийн 97 дугаар тал/,
Шүүгдэгч Э.Н нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр А аймгийн Ц сумын Ц багийн нутаг Т гэх газраас ганцаараа,зөвшөөрөлгүйгээр ойд шинэс төрлийн 6 босоо мод унагаж 1 метр 50 сантиметрийн урттайгаар 72 ширхэгт хэсэгчлэн хувааж буюу 2,7787 метр куб мод, мөн шинэс төрлийн унанги болон урьд өмнө бусдын тайрч бэлтгэсэн байсан шинэс төрлийн модыг түүж, 1 метр 50 сантиметрийн 11 ширхэгт хувааж буюу 0,2809 метр куб мод бэлтгэсэн ба хууль бусаар бэлтгэсэн 1 метр 50 сантиметрийн урттай нийт 83 ширхэг модоо өөрийн эзэмшлийн ********* улсын дугаартай Киа бонго маркийн тээврийн хэрэгсэлд ачиж тус сумын А багийн Т гэх газарт байрлах өөрийн өвөлжөө хүртэл тээвэрлэж, ойн санд 335,821 төгрөгийн хохирол учруулсан,
*Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...А аймгийн Ц сумын Ц багийн нутаг дэвсгэр Т гэх газраас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэн Д.Н нь хууль бусаар мод бэлтгэж Бонго маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ц сумын төв рүү тээвэрлэсэн” гэх тэмдэглэл/1 хх-ийн 120 дугаар тал/,
*Тээврийн хэрэгсэл болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/ 1 хх-ийн 121-132 дугаар тал/,
*Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 138-142 дугаар тал/,
*А аймгийн Ц сумын Ц багийн Т гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт ордоггүй тухайн Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай албан бичиг /1 хх-ийн 148 дугаар тал/,
*Мод бэлтгэх АРА-24065584 эрхийн бичигт үзлэг хийсэн тэмдэглэл Ж.Э нэр дээр /1 хх-ийн 154-156 дугаар тал/,
*А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-гийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн АРХ0325/047 дугаартай “...1. Сибирь шинэс байна. 2. Мөрдөгчийн гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд уг моднууд нь унанги болон босоо мод бэлтгэсэн байна. 3. Шинжлэгдэж буй модыг шинж байдлаар нь хэзээ бэлтгэсэн эсэхийг тогтоох боломжгүй. 4. Шинжлэгдэж буй модны 1-72 гэж дугаарласан 72 ширхэг мод нь 2,7787 м3 байх ба экологи-эдийн засгийн үнэлгээ 304,990 төгрөг, 73-83 гэж дугаарласан 11 ширхэг мод нь 0,2809 м3 байгаа нь экологи-эдийн засгийн үнэлгээ 30,831 төгрөг тус тус байна” гэх дүгнэлт /1 хх-ийн 161-166 дугаар тал/,
*Гэрч Т.Л-ын 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн
“...Мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. ...манай нөхөр Э.Н нь өмнө оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ц сумын Ц багийн Т гэх газраас мод бэлтгэсэн гэж байсан. Тухайн үед ганцаараа мод бэлтгэж ачиж тээвэрлэн гэрийн гадна буулгасан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 181-182 дугаар тал/,
*Гэрч Ж.Эн
“...Э.Н хэзээ байсныг санахгүй байна Т гэх газраас мод бэлтгээд Ц сумын төв рүү тээвэрлэх замдаа машин нь эвдрээд ачиж явсан модоо Т гэх газар байх гэрийнхээ хажууд буулгаад тэгээд Таар сумын сэлбэг захиалж авхуулаад буцах үед нь мод ачуулж явуулаад цагдаад саатуулагдсан. Мөн Н нь эрхийн бичгийнх нь хугацаа дууссан байхад гэрийн гадна буулгасан байсан модоо ачиж тээвэрлэж явж байгаад баригдсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 26 дугаар тал/,
*Иргэний нэхэмжлэгч Б.Э-гийн
“...Иргэн Б.Наас хууль бусаар бэлтгэж ойн санд 304,990 төгрөгийн хохирол учруулсан байна. Тэр төлбөрийг барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 199 дүгээр тал/,
*Д үнэлгээ ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн АЦ25-44 дугаартай “...хууль бусаар бэлтгэсэн мод 28,090 төгрөг” гэх дүгнэлт /1 хх-ийн 221 дүгээр тал/,
*Д үнэлгээ ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн АЦ25-20 дугаартай “...автомашин 1,620,000 төгрөг, хууль бусаар бэлтгэсэн мод 277,870 төгрөг, хөрөө 100,000 төгрөг” гэх дүгнэлт /1 хх-ийн 211-212 дугаар тал/,
*А аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газарт Байгаль хамгаалагч ажилтай гэрч Отгонбаярын:
“...Иргэн Нын аав Э гэх хүн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр надаас мод бэлтгэх гэж байна. Мод бэлтгэх эрхийн бичиг бичиж байгаа юу гэхэд бичиж байна гээд АРА24085430 дугаартай эрхийн бичгийг бичиж өгсөн. ...Иргэн Э нь тухайн мод бэлтгэх эрхийн бичигт бичигдсэн он, сар, өдөр бэлтгэх газар, мод бэлтгэлийн аргаар өөрөө буюу мод бэлтгэх эрх авсан иргэн модоо бэлтгэж тээвэрлэхээс өөрөөр өмнө урьдчилсан хууль бусаар бэлтгэсэн буюу мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй ойн сан бүхий газарт бэлтгэсэн модонд ашиглаж, бусдад шилжүүлэхийг мод бэлтгэх эрх авах журамд тухайн үйлдлийг хориглосон байдаг” гэх мэдүүлэг /1 хх-ийн 230 дугаар тал/,
*Яллагдагч Э.Нын “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөө эзэмшлийн *******улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн. Би тухайн тээврийн хэрэгслийг 2024 оны 09 дүгээр сард Ө аймгийн Х сумаас худалдан аваад эзэмшигчийн нэр шилжүүлээгүй юм” гэх мэдүүлэг /1 хх-ийн 240 дүгээр тал/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 150 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Э.Н нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр А аймгийн Ц сумын А багийн Хойд Тгийн нарийн гэх газраас ганцаараа, зөвшөөрөлгүйгээр ойд шинэс төрлийн босоо модыг огтлон 18 ширхэгт хэсэгчлэн хувааж буюу 1,1581 метр куб мод, мөн шинэс төрлийн унанги модыг түүж, 35 ширхэгт хувааж буюу 1,3422 метр куб мод бэлтгэсэн ба хууль бусаар бэлтгэсэн 53 ширхэг модоо өөрийн эзэмшлийн *******улсын дугаартай Киа бонго маркийн тээврийн хэрэгсэлд ачиж тус сумын А багийн Т гэх газарт байрлах өөрийн өвөлжөө хүртэл тээвэрлэж, ойн санд 274,432 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр А аймгийн Ц сумын Ц багийн нутаг Т гэх газраас ганцаараа, зөвшөөрөлгүйгээр ойд шинэс төрлийн, 6 босоо мод унагаж 1 метр, 50 сантиметрийн урттайгаар 72 ширхэгт хэсэгчлэн хувааж буюу 2,7787 метр куб мод, мөн шинэс төрлийн унанги болон урьд өмнө бусдын тайрч бэлтгэсэн байсан шинэс төрлийн модыг түүж, 1 метр 50 сантиметрийн 11 ширхэгт хувааж буюу 0,2809 метр куб мод бэлтгэсэн ба хууль бусаар бэлтгэсэн 1 метр 50 сантиметрийн урттай нийт 83 ширхэг модоо өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Киа бонго маркийн тээврийн хэрэгсэлд ачиж тус сумын А багийн Т гэх газарт байрлах өөрийн өвөлжөө хүртэл тээвэрлэж, ойн санд 335,821 төгрөгийн хохирол учруулсан хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлийн улмаас ойн санд нийт 610,253 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: гэрч В.Тын өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ц сумын Ц багийн Т гэх газарт байх нутгийн дүү Нын гадна хурааж бэлтгэсэн модыг ачиж тээвэрлэн Татуурын гүүрний зам явж байхад цагдаа зогсоон шалгаад та мод бэлтгэх эрхийн бичиггүй босоо мод унагаж бэлтгэсэн байна гэх үндэслэлээр миний унаж явсан тээврийн хэрэгсэл болон ачиж явсан модыг Ц сум дахь цагдаагийн хэсгийн хашаанд авчирч саатуулсан. Би тухайн модыг бэлтгэсэн зүйл бол байхгүй нутгийн дүү болох Н нь надаас машины хроп авч төлбөр мөнгөний оронд тухайн модыг авч явж байгаад ийм асуудал болсон. Дүү Н нь модоо ачуулахдаа мод бэлтгэх эрхийн бичиг өгөөгүй сум руу байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авахаар ярилцаж сумын төв рүү хөдөлж замдаа эхнэр А руу утасдаж мод бэлтгэх эрхийн бичиг авахаар ярихад сумын байгаль хамгаалагчид мод бэлтгэх эрхийн бичиг дууссан бичихгүй байгаа гээд Татуурын гүүр орж ирэхэд цагдаад шалгуулж саатуулагдсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Л-ын өгсөн: “...Би тухайн модоо хаанаас бэлтгэснийг сайн мэдэхгүй байна иргэн Т гэх хүнд манай нөхөр машинаа засуулаад төлбөр мөнгөний оронд нь ачуулсан нь үнэн...” гэх мэдүүлэг, гэрч Х.Б-гийн өгсөн: “...Иргэн Э.Н нь надаас өөрийн биеэр ирж мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, аав Э нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мод бэлтгэх АРА24065584 дугаартай эрхийн бичгийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бэлтгэж тээвэрлэхээр эрхийн бичиг бичүүлж авсан. Би иргэн Нын аав Эд мод бэлтгэх эрхийн бичигт А аймгийн Ц сумын А багийн нутаг Ханын ар гэх газар ойн цэвэрлэгээний ажлаар унанги модноос тусгаарласан талбайгаас модоо бэлтгэхээр сануулж уг мод бэлтгэх эрхийн бичгийг бичиж өгсөн. А аймгийн Ц сумын А багийн нутаг Хойд Тгийн Нарийн гэх газар 2024 онд мод бэлтгэх талбай тусгаарлуулахаар Ц сумын Засаг даргын захирамж Иргэдийн нийтийн хурлын тогтоол болон Ц сумын Ой ангиар талбай тусгаарласан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Э-гийн өгсөн:“...Иргэн Б.Наас хууль бусаар бэлтгэж ойн санд 127,113 төгрөгийн хохирол учруулсан байна. Тэр төлбөрийг барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 сарын 15-ны өдрийн АРХ0325/048 дугаартай дүгнэлт, Д үнэлгээ ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн АЦ25-22 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, А аймгийн Ц сумын А багийн Нарийн эх гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт ордоггүй тухай Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаартай албан бичиг, мод бэлтгэх АРА-24065584 эрхийн бичигт үзлэг хийсэн тэмдэглэл Ж.Э нэр дээр, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэл болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, А аймгийн Ц сумын Ц багийн Т гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт ордоггүй тухайн Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай албан бичиг, мод бэлтгэх АРА-24065584 эрхийн бичигт үзлэг хийсэн тэмдэглэл Ж.Э нэр дээр, А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-гийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн АРХ0325/047 дугаартай дүгнэлт, гэрч Т.Л-ын 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “...Мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. ...манай нөхөр Э.Н нь өмнө оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ц сумын Ц багийн Т гэх газраас мод бэлтгэсэн гэж байсан. Тухайн үед ганцаараа мод бэлтгэж ачиж тээвэрлэн гэрийн гадна буулгасан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Эн “...Э.Н хэзээ байсныг санахгүй байна Т гэх газраас мод бэлтгээд Ц сумын төв рүү тээвэрлэх замдаа машин нь эвдрээд ачиж явсан модоо Т гэх газар байх гэрийнхээ хажууд буулгаад тэгээд Таар сумын сэлбэг захиалж авхуулаад буцах үед нь мод ачуулж явуулаад цагдаад саатуулагдсан. Мөн Н нь эрхийн бичгийнх нь хугацаа дууссан байхад гэрийн гадна буулгасан байсан модоо ачиж тээвэрлэж явж байгаад баригдсан” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Э-гийн “...Иргэн Б.Наас хууль бусаар бэлтгэж ойн санд 304,990 төгрөгийн хохирол учруулсан байна. Тэр төлбөрийг барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, Д үнэлгээ ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн АЦ25-44 дугаартай “...хууль бусаар бэлтгэсэн мод 28,090 төгрөг” гэх дүгнэлт, Д үнэлгээ ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн АЦ25-20 дугаартай “...автомашин 1,620,000 төгрөг, хууль бусаар бэлтгэсэн мод 277,870 төгрөг, хөрөө 100,000 төгрөг” гэх дүгнэлт, А аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газарт Байгаль хамгаалагч ажилтай гэрч О-ын: “...Иргэн Нын аав Э гэх хүн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр надаас мод бэлтгэх гэж байна. Мод бэлтгэх эрхийн бичиг бичиж байгаа юу гэхэд бичиж байна гээд АРА24085430 дугаартай эрхийн бичгийг бичиж өгсөн. ...Иргэн Э нь тухайн мод бэлтгэх эрхийн бичигт бичигдсэн он, сар, өдөр бэлтгэх газар, мод бэлтгэлийн аргаар өөрөө буюу мод бэлтгэх эрх авсан иргэн модоо бэлтгэж тээвэрлэхээс өөрөөр өмнө урьдчилсан хууль бусаар бэлтгэсэн буюу мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй ойн сан бүхий газарт бэлтгэсэн модонд ашиглаж, бусдад шилжүүлэхийг мод бэлтгэх эрх авах журамд тухайн үйлдлийг хориглосон байдаг” гэх мэдүүлэг, яллагдагч Э.Нын “...Миний үйлдэлтэй тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Э.Нын зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
А аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Н-ын зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Э.Ныг зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 610,253 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан, /610,253*3=1,830,759 /нэг сая найман зуун гучин мянга долоон зуун тавин ес/ төгрөг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс /610,253*3=1,830,759 /нэг сая найман зуун гучин мянга долоон зуун тавин ес/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Э.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Э.Нын зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч Э.Нын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1,620,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1,830,759 /нэг сая найман зуун гучин мянга долоон зуун тавин ес/ төгрөгийг төлүүлэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, хэрэгт битүүмжлэгдсэн 53 ширхэг 2.5003 м3 шоо метр шинэс мод, 72 ширхэг 3.0596 м3 шинэс модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Эн Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ныг 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н нь шүүхээс оногдуулсан 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуу/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Э.Нд оногдуулсан торгох ялыг биелүүлэх ажиллагаанд хяналт тавихыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Э.Наас байгаль экологид учруулсан хохирол 610,253*3=1,830,759 /нэг сая найман зуун гучин мянга долоон зуун тавин ес/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 01 сарын 16-ны өдрийн 12 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Нын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1,620,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж гэмт хэргийн учруулсан хохирол 1,830,759 /нэг сая найман зуун гучин мянга долоон зуун тавин ес/ төгрөгийг төлүүлэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, хэрэгт битүүмжлэгдсэн 53 ширхэг 2.5003 м3 шоо метр шинэс мод, 72 ширхэг 3.0596 м3 шинэс модыг тус тус улсын орлого болгосугай.
8. Шүүгдэгч Э.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН