Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2023/03547

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  тоотод оршин суух, Б ургийн овогтой Б.Т-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,   дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3 хаягт байрлах, Н газарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

 

Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

1.Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Н газарт  холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай эд хөрөнгө хураах тухай, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч Б.Т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дугаар шийдвэрээр Э.М , Б.Т нараас 92,081,799.59 төгрөг гаргуулж банк ХХК-д олгохоор шийдвэртэй гүйцэтгэх баримт бичигт Н газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа болно. Хариуцагч Н газар нь дээрх төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Б.Т миний өмчлөлийн Баянгол дүүргийн тоот хаягт байршилтай 105.69 м.кв талбайтай, тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 354,318,240 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээний “Х” ХХК-иар үнэлүүлжээ. Иргэн Б.Т миний бие хэдийгээр Э.М той гэр бүлийн харилцаатай боловч төлбөрийн асуудлаар байнга маргаан үүсч үл ойлголцлын улмаас тусдаа амьдраад 2,3 жил болж байна. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага миний өмчлөлийн орон сууцтай холбоотой асуудлыг надад мэдэгдэхгүйгээр, Э.М д мэдэгдсэн гэх үндэслэлээр албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэжээ. Гэтэл надад үнэлгээний тайланг гардуулж өгөөгүй тул миний бие өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн тоот хаягт байршилтай 105.69 м.кв талбайтай тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 354,318,240 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээний “Х” ХХК-иар үнэлүүлсэн болохыг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж олж мэдлээ. Мөн миний өмчлөлийн орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулах гэж байж өмчлөгч надад нэг ч удаа мэдэгдээгүй, битүүмжлэх, хураах ажиллагааг хууль ёсны өмчлөгч надад мэдэгдээгүй байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3, 62 дугаар зүйлийн 62.1, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасантай тус тус нийцэхгүй байна. Төлбөр төлөгчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандсан боловч гомдлыг хүлээн аваагүй болно. Иймд дээр дурдсан үндэслэлээр Б.Т миний өмчлөлийн Баянгол дүүргийн тоот хаягт байршилтай 105.69 м.кв талбайтай тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хураасан 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Н газар нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн  дугаар шийдвэрээр Э.М , Б.Т нараас 92,081,799 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 688,600 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 320,000 төгрөг, нийт 93,090,400 төгрөгийг гаргуулж банкинд олгох шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Т гийн өмчлөлийн эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн тоот хаягт байрлах 105.69 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсний дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Тус газраас Б.Т гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шинжээч томилж, зах зээлийн үнэлгээг шинжээчээр тогтоолгоход Б.Т гийн өмчлөлийн эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн тоот хаяг байрлах 105.69 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 354,318,240 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан ирүүлсэн. Үнэлгээний тайлан, мэдэгдлийг төлбөр төлөгч Э.М , Б.Т нарт 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 4-224/8255 дугаартай албан бичгээр биечлэн үнэлгээний тайланг танилцуулж, холбогдох хуулийг сануулж гарын үсэг зуруулсан. 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/09 дугаар тогтоолоор Б.Т гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 6 дугаар сарын 09-ны өдөр дуудлага худалдааг зохион байгуулахад үнийн санал ирээгүй байх тул хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тогтоолоор дуудлага худалдааг зохион байгуулахад мөн адил үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хэрэгт нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай гүйцэтгэх хуудас /хх-ийн 4/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамж /хх-ийн 5/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дугаар шийдвэр /хх-ийн 6-8/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 99 дугаар магадлал /хх-ийн 9-11/, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-ийн 12,13/,  2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 14,15/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тоот мэдэгдэл /хх-ийн 16/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 3 тоот албан бичиг /хх-ийн 17/, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол /хх-ийн 18/, хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай гүйцэтгэх хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 26/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дугаар шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 27-31/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 99 дугаар магадлалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 32-37/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 38,39/, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 40/, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 41/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн  тоот албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 42/, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 152 тоот албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 43/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 44/, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 45,46/, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 47/, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 48,49/, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 50/, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 51/, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 52,53/, Э.М ын хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 54/, Б.Т гийн хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 55/, банк ХХК-ийн хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 56/, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээч томилуулах тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 57/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 58/, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн тайлангийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 59-81/, шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 82/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн мэдэгдэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 83/, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 84/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 85/, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 86/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 87/, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 88/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 89/, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 90/, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаарын “Ө” сонины нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 91,92/, Н газар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 93-95/, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 96/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 97/, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 98/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 99/, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 100/, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 102/, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гомдлын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 103/, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 104/, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн  дугаар “Ө” сонины нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 105,106/, Н газар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 107-109/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Н газарт  холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай “Эд хөрөнгө хураах тухай” тогтоол, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай “Хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 10 сарын 08-ны өдрийн дугаар шийдвэрээр Э.М , Б.Т нараас 93,090,400 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Т гийн өмчлөлийн Баянгол дүүргийн тоот хаягт байршилтай, 105,69 метр квадрат талбайтай 3 өрөө орон сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний өмчлөлийн хөрөнгөд шинжээч томилж, зах зээлийн үнэлгээг 354,318,246 төгрөгөөр үнэлжээ. Б.Т миний бие Э.М той гэр бүлийн харилцаатай боловч төлбөрийн асуудлаар маргаан үүсэж, тусдаа амьдраад 2, 3 жил болж байна. Гэтэл Н газар миний өмчлөлийн орон суутай холбоотой асуудлыг надад мэдэгдэлгүйгээр Э.М д мэдэгдсэн гэх үндэслэлээр албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй байна. ...Надад шинжээчээр тогтоолгосон хөрөнгийн үнэлгээний тайланг гардуулж өгөөгүй. Энэ талаар 2023 оны 06 сарын 27-ны өдөр төлөөлөгчөөрөө дамжуулж мэдсэн. Мөн орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа надад мэдэгдээгүй. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцэхгүй” гэж тодорхойлсон.

           

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ “...Б.Т гийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шинжээч томилж, зах зээлийн үнэлгээг шинжээчээр тогтоолгоход 354,318,246 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг ирүүлсэн. Үнэлгээний тайлан мэдэгдлийг төлбөр төлөгч Э.М , Б.Т нарт 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр биечлэн танилцуулсан. Мөн холбогдох хуулийг сануулж гарын үсэг зуруулсан. 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэх хуудсанд заасан эд хөрөнгийг хурааж, төлбөр төлөгч Э.М , Б.Т нараас үнэлгээний санал авсан. Үнэлгээний саналд Э.М , Б.Т нар м.кв нь 3,500,000 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээг төлбөр гаргагч банк хүлээн зөвшөөрөөгүй. Шинжээчийг 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр томилж, үнэлгээний тайлан 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гарсан. Үнэлгээний тайлан гараад албадан дуудлага худалдаагаар борлуулах мэдэгдлийг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Э.М , Б.Т нарт танилцуулж гарын үсэг зуруулсан. Энэ нь мөн хэрэгт хавсаргагдсан байгаа. 2023 оны 5 дугаар сарын 23-ний өдөр анхны дуудлага худалдаа явуулах тогтоол гарсан. Анхны дуудлага худалдаа явуулахад үнийн санал ирээгүй. 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 702 дугаарт тогтоолоор хоёр дахь дуудлага худалдаа явуулсан боловч мөн адилхан үнийн санал ирээгүй. Энэ талаар мөн төлбөр төлөгчид мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар орон сууцад очиход Б.Т нь хүүхдүүдтэйгээ гэртээ байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны аль ч шатанд Б.М нь Б.Т буюу эхнэртэйгээ гарын үсэг зурдаг. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдээлэл авдаг байсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэж тайлбарласан.

 

5.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 10 сарын 08-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 99 дүгээр магадлалаар хариуцагч Э.М , Б.Т нараас 92,081,799.59 төгрөг гаргуулж нэхэмжлэгч банк ХХК-д олгож, хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Т гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн тоот хаягт байршилтай, 105.69 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Н газарт даалгахаар шийдвэрлэсэн байна.

 

6.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 сарын 174-ны өдрийн 22370350 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол, 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 22370350/05 дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, 2023 оны 01 сарын 31-ний өдрийн дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, 2023 оны 03 сарын 29-ний өдрийн дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэл, 2023 оны 03 сарын 29-ний өдрийн  дугаартай Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, 2023 оны 04 сарын 24-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоол, Шинжээч Х ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2023 оны 04 сарын 28-ны өдөр  дугаар хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл, тэмдэглэл, 2023 оны 05 сарын 26-ны өдийн  дугаартай анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэл, тэмдэглэл, 2023 оны 06 сарын 9-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдааны тэмдэглэл, 2023 оны 06 сарын 20-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2023 оны 06 сарын 21-ний өдрийн дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг Б.Т гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өд мэдэгдсэн тэмдэглэл, Б.Т гаас С.Ө-д олгосон итгэмжлэл, Н газарт 2023 оны 04 сарын 03-ны өдөр Б.Т гийн гаргасан үнийн санал, хүсэлт зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Үүнд төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дугаар тогтоолоор үүсгэж, улмаар Б.Т гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, 2 дугаар байр, 6 тоот хаягт байршилтай, 105.69 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 01 сарын 25-ны өдрийн дугаар тогтоолоор захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2023 оны 01 сарын 31-ний өдрийн дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 03 сарын 29-ний өдрийн дугаар тогтоолоор хурааж, хөрөнгийн үнийн санал авах, хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилох, хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаа, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах зэрэг ажиллагаа хийсэн байна.

 

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т.”Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна” мөн хуулийн 662 дугаар зүйлийн 62.1-т “Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно”, мөн 66 дугаар зүйлийн 66.3-т “Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ” гэж тус тус заасан.

 

9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эд хөрөнгө хураах тогтоолын дагуу эд хөрөнгө хураах ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Э.Мөнх-Огил, Б.Т нар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлтэй танилцаж, гарын үсэг зурсан байна. Үл хөдлөх эд хөрөнгийг хураан авах ажиллагааг тогтоол гаргаж, тэмдэглэл үйлдээн төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байх тул энэ ажиллагааны талаар мэдээгүй, ажиллагаа хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

 

10.Мөн төлбөр төлөгч Б.Т 2023 оны 04 сарын 28-ны өдөр  дугаар анхны албадан дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн үнэлгээний мэдэгдэлд, Б.Т гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө 2023 оны 06 сарын 21-ний өдрийн дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдэлд 2023 оны 06 сарын 27-ны өдөр тус тус танилцуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

11.Б.Т д шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 04 сарын 28-ны өдөр 4-224/8255 дугаартай албан бичгээр хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгөө бие даан худалдах санал гаргах эрхийг сануулж, тайлбарласан боловч энэ талаарх саналаа бичгээр гаргасан баримтгүй байна.

 

12.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Б.Т д эд хөрөнгө хураах болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааны талаар мэдэгдээгүй, дээрх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нолох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

13.Иймд хариуцагч Н газарт  холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай “Эд хөрөнгө хураах тухай” тогтоол, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай “Хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Т гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

14.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 62 дугаар зүйлийн 62.1, 66 дугаар зүйлийн 66.3-т заасныг баримтлан хариуцагч Н газарт  холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай “Эд хөрөнгө хураах тухай” тогтоол, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай “Хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Т гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Т гаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР