| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0184/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/255 |
| Огноо | 2025-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Г.Ганбагана,
шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2507002900188 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******ы 06 дугаар сарын 29-ний өдөр ******* дүүрэгт төрсөн, *******тай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХК-д оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* дүүргийн 5 дугаар хороо, *******ын од оршин суудаг, урьд Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, ******* овогт *******ийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 5 дугаар хороо, Хүүхдийн тоглоомын сааданд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Ц.тэй маргалдаж түүний биед “зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, баруун шуу, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун дал, шуу, шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.*******ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдөр пиво уугаад сааданд очиж сууж байгаад явахдаа утсаа унагаж яваад эргэж ирээд утсаа хайж байхад гэдэг залуутай маргалдаж зодолдсон гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн орчимд ******* дүүргийн 5 дугаар хорооны урд тоглоомын талбайд гээгдүүлсэн гар утсаа хайж байхдаа Ц.тэй маргалдаж, улмаар түүнийг нүүрэн тус хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож биед нь “зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, баруун шуу, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун дал, шуу, шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2025 оны 05 дугаар сарын 10-ны орой дүү, түүний найзуудтай дэлгүүрээс ундаа аваад байрны сааданд очиж саравчинд суугаад юм ярьж байтал хар нүдний шилтэй нэг ах ирээд бид хэдийн сууж байсан саравчнаас тамхи татангаа утас хайгаад байсан. Би дүү нарыг нөгөө талын саравчинд очоод сууж бай гээд араас нь явж байтал утас хайж байсан ах миний араас гэрэл тусгаад дагаад байх шиг болохоор нь яасан ахаа, та утсаа олсон уу гэтэл цаанаас нь ногоон урт үстэй, махлаг намхан 2 ах ирээд чи сая яасан гэнээ гээд шууд махлаг намхан нь цохиод авсан. Би та одоо яагаад байгаа юм бэ, гурвуулаа намайг зодох гээд байна уу гэхэд намайг намхан махлаг нь баахан цохисон. Би намхан махлаг ахыг цааш нь түлхээд нэг цохиход урт үстэй ах, хар нүдний шилтэй ах 2 ирээд нэг нь үстээд нөгөөх нь миний нүүр лүү цохисон. Би та гурав намайг нийлж зодлоо, зүгээр нэг нэгээрээ зодолдъё гэсэн. Үнэнбат ахтай муудалцаж байгаад зодолдоод байхаар нь би салгах гэж ороход намайг зодсон ба би зодуулж байхдаа махлаг намхан ахыг хавирч унагаахад намайг доороос татсан. Би доошоо суутал намайг нүүр лүү намхан махлаг нь 2 удаа, бие рүү олон өшиглөсөн. Миний зүүн дээд зовхи хавдаж хөхөрсөн, хамар жаахан хавдсан, зүүн гарын чигчий хуруу гэмтсэн, баруун гарын шуу болон бүтэн бие тойроод битүү зулгарсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 24-25 хуудас/,
- Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би найзууд , *******, нарын хамтаар 16 цагийн үед ийн голын эрэг дээр очиж Сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво 4 хувааж уугаад орж тоглоомын саадан дотор хоорондоо ноцолдож тоглож байгаад Гандан уул руу найз очиж хүнтэй уулзсан. Манай найз ******* гар утас байхгүй байна гэхээр нь буцаад саадан дээр очоод утсаа хайгаад гэрэл тусгаад явж байхад саадан дотор сууж байсан гэх залуу би та нарын гар утсыг аваагүй шүү гэхээр нь чамайг хэн гар утас авсан гэсэн юм гэхэд , ******* хоёр хоорондоо заамдалцахаар нь би *******ыг татаж авсан. Үнэнбат гэх залуу ирээд тай маргалдахад цаана нь ийг цохиж байсан. ******* хоёр зодолдоод байхаар нь би очиж салгаад маргалдаж байхад цагдаа нар ирээд бид хоёрыг авч яваад эрүүлжүүлсэн. Би Үнэнбат, хоёрыг цохиж зодсон зүйл байхгүй. , ******* 2 хоорондоо зодолдоод байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 28-29, 44 хуудас/,
- Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би найз , *******, нарын хамт 16 цагийн үед ийн голын эрэг дээр очиж Сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво 4 хувааж уугаад ороод тоглоомын саадан дотор хоорондоо ноцолдоод тоглож байгаад машин дотор унтаж байсан хүмүүс саадан дотор орилолдоод байхаар нь явж очоод юу болоод байгаа юм гэхэд гэх залуу надтай маргалдаж байгаад миний эрүү хэсэгт цохисон. ******* хоёр хоорондоо зодолдохоор нь очоод салгасан. Цохиулсан гэх ах цагдаад дуудлага өгч, удалгүй цагдаа нар ирээд бид хоёрыг авч яваад эрүүлжүүлсэн” гэх мэдүүлэг /х.х-ийн 32-33 хуудас/,
- Гэрч Ө.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* руу явж байхад *******ы гар утас алга болсон байсан тул буцаад Городок ороод явсан газруудаар хайхад байхгүй байсан. Тоглоомын саадан дотор rap утасны гэрлээ асаагаад хайж байхад ******* нэг залуутай маргалдаад заамдалцахад очоод гурвуулаа зодолдоод байхаар нь би очиж салгасан. Миний араас нэг хүүхэд татахаар нь холд гээд түлхэхэд ах руугаа залгаж дуудсан. Хүүхдийн дуудаад байсан залуу ирээд энэ мөн үү гээд миний хүзүүнээс боож унагаагаад зүүн чих рүү 2 удаа цохисон” гэх мэдүүлэг /х.х-ийн 36-37 хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 21 цагийн үед ******* дүүргийн 5 дугаар хорооны хүүхдийн тоглоомын сааданд найзуудтайгаа тоглож байхад нэг танихгүй ах гар утасны гэрэл нүүр лүү тусгаад утас харсан уу гэхээр нь би хараагүй гэтэл миний хажууд сууж байсан ахыг хар ногоон цамцтай ах цохиод авсан. Би яаж байгаа юм бэ гээд салгахаар ардаас нь татахад эргэж хараад миний хацар хэсэгт цохисон. Би Үнэнбат ахыг утсаар дуудахад ирээд хэн чамайг цохисон гэхээр нь би тэр ах гээд зааж өгсөн чинь манай ах ахтай маргалдсан. Цаана нь ахтай бас хоёр найз нь зодолдоод байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 54-55 хуудас/,
- Гэрч З.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай хүү Оросын холбооны улсын хотын цэргийн сургуульд сурч байгаа. 2025 оны 10 дугаар сарын 19-нд гал тэргээр явсан. тэй холбогдох хэцүү, дайны байдалтай байгаа учир интернетээр холбогдож болохгүй, байрлаж байгаа байрандаа интернет сүлжээ байхгүй гэсэн. Нэг хүн цохисон, бусад хүмүүстэй нь маргалдсан гэж ярьсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 192-193 хуудас/,
- Шүүгдэгч Т.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би найз , , нарын хамт 16 цагийн үед ийн голын эрэг дээр очиж Сэнгүр нэртэй 2,5 литрийн пиво 4 хувааж уугаад ороод ахтайгаа уулзана гээд байр луу орсон. Бид хэд хүлээж байхдаа дэлгүүр орж нүдний шил аваад буцаад байрны гадаа очиж Батгэрэлийг аваад явж байхдаа би гар утсаа үзэхэд миний гар утас байхгүй байсан тул эргээд байрны саад ороод гар утсаа хайгаад явж байхад гэх залуу ирээд бид нар та нарын утсыг авсан юм шиг байна уу гээд орилохоор нь буусан газар байхгүй байна залгаад хайгаад явж байна гэсэн. гэх залуу аваагүй гээд орилоод байхаар нь би цамцнаас нь заамдаад газарт унаад зодолдож байхад , хоёр ирээд салгасан. Тухайн үед би нэлээн согтуу байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 97-98 хуудас/,
- Шинжээч Д.Буяннэмэхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн НАЛ0725/215 дугаартай: “Ц.ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, баруун шуу, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун дал, шуу, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-ийн 63-64 хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /х.х-ийн 11, 13-15, 135 хуудас/,
- Яаралтай тусламжийн хуудас, компьютер томографийн шинжилгээний дүгнэлт, хохирогч Ц.ийн хүсэлт, хохирогчийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /х.х-ийн 65, 66, 85, 119 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар /х.х-ийн 179, 105-106, 115, 180-187 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Т.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Шүүгдэгч Т.******* нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгч нарын өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.
Шүүгдэгч Т.******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч Ц.ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Шүүгдэгч Т.*******ы үйлдлийн улмаас хохирогч Ц.ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн орчимд ******* дүүргийн 5 дугаар хорооны урд тоглоомын талбайд гээгдүүлсэн гар утсаа хайж байхдаа Ц.тэй маргалдаж, улмаар түүнийг нүүрэн тус хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож биед нь “зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, баруун шуу, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун дал, шуу, шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, бусадтай маргалдсан байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Т.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн эмчилгээний зардалд 300 000 төгрөгийг, уг гэмт хэргийн улмаас хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 192 780 төгрөгийг тус тус төлж барагдуулсан тул шүүгдэгч Т.*******ыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж үзэв.
ХОЁР. Шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Г.Ганбагана эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Т.******* нь урьд 2 удаа хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж шүүхээс торгох ял шийтгүүлж байсан, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч Т.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Санал хүсэлт байхгүй гэжээ.
Шүүгдэгч Т.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, урьд нь 2 удаа Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж шүүхээс торгох ялаар шийтгүүлсэн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА