Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0267

 

2023 03 22 128/ШЗ2023/0267

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг М.Батзориг би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х, прокурор Э.Б, хариуцагч А.н нарыг оролцуулан Б дүүргийн п Э.Б дүгнэлттэй, Б дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч А.Н холбогдох прокурорын дүгнэлтийг хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Б дүүргийн п Э.Б шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: .....Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Б дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч А.На*******шийтгэл оногдуулсан шийтгэлийн 000 дугаар хуудаст холбогдогч Д ХХК /РД:/ гэж өөрчлөлт оруулах гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын дүгнэлтийг зөвшөөрөөд шийтгэлийн хуудсыг засварлах боломжтой гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Б дүүргийн п Э.Б нь Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Б дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч А.Н шийтгэл оногдуулсан шийтгэлийн 0***** дугаар хуудаст холбогдогч Д ХХК /РД:/ гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичсэн байна.

Хариуцагч А.Н нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүх хуралдааны үед илэрхийлсэн тул холбогдох баримтад гарын үсэг зурсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагч А.Н***** холбогдуулан гаргасан Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Б дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч А.Нн шийтгэл оногдуулсан шийтгэлийн 00 дугаар хуудаст холбогдогч Д ХХК /РД:/ гэж өөрчлөлт оруулах-ыг хүссэн шаардлага бүхий Б дүүргийн п Э.Б дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, тус зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Б дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч А.Н шийтгэл оногдуулсан шийтгэлийн 0 дугаар хуудаст холбогдогч Д ХХК /РД:/ гэж өөрчлөлт оруулах-ыг хүссэн прокурорын дүгнэлтийг хариуцагч А.Н хүлээн зөвшөөрснийг баталж, тус зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ