| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 311/2025/0130/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/131 |
| Огноо | 2025-12-12 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга ........, улсын яллагч .........., шүүгдэгч .........., өмгөөлөгч ......... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ............... нарт холбогдох .............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............. оны 05 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн ......... суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 7 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ......... сумын ......... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. .........................
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........... оны 06 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн ............ суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймгийн .......... сумын ......... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. ............................................
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн ......... суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл-7 аав ээж дүү нарын хамт амьдардаг, Завхан аймгийн ........ сумын ........ багт оршин суух хаягтай, Урьд тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны ........ оны 09 дүгээр 13-ны өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн. ............
Шүүгдэгч .......... нарт холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганбаатар шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч ........... нар бүлэглэн 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө ойн сангийн нэгдүгээр мужлалд хамаарах ......... улсын тусгай хамгаалалттай газарт нутаг болох Завхан аймгийн ......... сумын ....... багийн нутаг ..... гэдэг газрын ойгоос мод бэлтгэсэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.Тухайлбал:
Хууль ёсны төлөөлөгч ....... “.......... улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас хяналт шалгалт хийж илрүүлсэн гэсэн. .............. нар зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн асуудал энэ хэрэгт сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлөн оролцож байгаа тул байгаль экологид учруулсан хохирлыг нэхэмжилнэ. ...Одоогоор хохирол төлсөн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,
Мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй талаар мэдүүлсэн гэрч ........ “........... ХХК болон ........... нар нь ........... багийн нутаг ........... гэдэг газраас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч ....... “...Би хүүгээсээ яагаад ....... мод бэлтгэсэн талаар асуухад ........ нар нь ..........гэдэг газраас 4 метрийн урттай модоо бэлтгэчхээд нэг тэвш нь хоосон болохоор нь ахиад ........ рүү явах гэхээр машин нь шаварт суугаад явахгүй байхаар нь хоосон явж байхаар гээд ....... гэдэг газраас галын түлээний мод бэлтгээд хоосон машин дээрээ ачаад байж байхад нь ирж барьсан гэж надад хэлсэн. Тухайн машин миний эзэмшлийн ........ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн автомашин байгаа юм. Би тухайн машиныг 2015 онд ....... сумын ...... гэдэг хүнээс 7,000,000 төгрөгөөр худалдан авч байсан ...тухайн машинаар би зөвхөн мод бэлтгэх, нүүдэл хийхэд ашигладаг юм. Тухайн машиныг би худалдаж авахад ....... нь бичиг баримтыг нь шилжүүлж өгнө гээд аваад бичиг баримтыг нь алга болгочихсон ...миний машин бараг явахгүй эвдэрчхээд байгаа мотор, хроп муудсан мод хийж байгаад хэд хэд онхолдуулж байсан тул кабин, тэвш, рамм эвдэрч мурийсан машин байгаа юм...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч ............. нар ойгоос хэрэглээний 29 ширхэг, 2 метрийн урттай мод бэлтгэсэн үйлдлийн улмаас ойн санд 497,476 /дөрвөн зуун ерэн долоон мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн ...................... 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай “...Завхан аймгийн ......... сумын цагдаагийн хэсгийн хашаанд буулгасан моднууд шинэс (хар мод) төрлийн 4 метрийн урттай 184 ширхэг хэрэглээний бөөрөнхий мод байна. Тухайн моднууд нь хуурай мод байна. Бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд галын түлээний мод, хэрэглээний модны аль ангилалд хамаарахыг тогтоох боломжтой. Ангилал, шинж чанарын хувьд 2.20 дээш урттай мод MNS 5413:2011 стандартаар хэрэглээний модны ангилалд хамаарна. Уг моднууд нь хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн 25.0571 метр куб мод байна. Моднууд нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх боломжтой. Тайрагдсан хэсгийн өнгөний гандалт нэгэн жигд шинэвтэр байна. Завхан аймгийн ....... сумын ....... багийн нутаг .......... гэдэг газарт мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ байгуулсан ......... ХХК нь гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан технологийг зөрчсөн гэж үзнэ. Мод бэлтгэсэн гэх ........ гэдэг газар нь ойн сангийн нэгдүгээр мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойн санд хамаарна. Завхан аймгийн ......... сумын ......... багийн нутаг ......... гэдэг газраас бэлтгэсэн мод нь ангиллын хувьд галын түлээний мод, хэрэглээний модны аль ангилалд хамаарахыг тогтоох боломжтой. Ангилал, шинж чанарын хувьд 2.20 дээш урттай бөөрөнхий мод MNS 5413:2011 стандартаар хэрэглээний модны ангилалд хамаарна Уг моднууд нь зөвхөн хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн 25.0571 метр куб мод байна. Тухайн мод бэлтгэсэн ......... гэдэг газарт нэг метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг. ......... гэдэг газарт бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход бүх төрлийн хуурай модонд 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг, хэрэглээний бөөрөнхий модны итгэлцүүр болох 1,8 -аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 303 579 төгрөг болж, бэлтгэсэн мод 25.0571 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ 7, 606, 809 төгрөг байна. ....... гэдэг газрын ойгоос бэлтгэсэн нийт модны экологи эдийн засгийн үнэлгээ 7, 606, 809 төгрөг, ойгоос мод бэлтгэсэн иргэд Ойн тухай хуулийн 35.4.1 зөрчиж мод бэлтгэсэн байна.
Дээрх иргэд нь Завхан аймгийн .......... сумын .......... багийн нутаг ......... гэдэг газраас 29 ширхэг 2 метрийн урттай мод бэлтгэсэн нь гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга технологийг зөрчсөн бол хууль бусаар бэлтгэсэн гэж үзнэ.
Мод бэлтгэсэн гэх ............ гэдэг газар нь ойн сангийн нэгдүгээр мужлалд хамаарна Тухайн мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойн санд хамаарч байна.Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд галын түлээний мод, хэрэглээний модны аль ангилалд хамаарахыг тогтоох боломжтой. Өөрийн хэмжээ, шинж чанар, хэрэгцээний модны шаардлага хангахгүй, өнгөний хувиралт, өмх, яр, гүн ан цавтай бол түлээний модонд, 24-36см голчтой 1,85 метрээс дээш урттай шинж чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой модыг хэрэглээний гэж үзнэ. Уг моднууд нь хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн 0.454 метр куб, түлээний зориулалтаар бэлтгэсэн 2.156 метр куб нийт 2,61 метр куб мод байна.
Тухайн мод бэлтгэсэн .......... гэдэг газарт нэг метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 168 655 төгрөг. .......... гэдэг газрын ойгоос бэлтгэсэн нийт модны экологи эдийн засгийн үнэлгээ БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход бүх төрлийн хуурай модонд 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 168 655 төгрөг, хэрэглээний бөөрөнхий модны итгэлцүүр болох 1,8 -аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 303 579 төгрөг болж, бэлтгэсэн мод 0.454 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ 137 824 төгрөг. Бүх төрлийн хуурай модонд 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 168 655 төгрөг, түлээний модны итгэлцүүр болох 1,4 -аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 236,117 төгрөг болж, бэлтгэсэн мод 2.156 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ 509 068 төгрөг,...... гэдэг газрын ойгоос хэрэглээний болон түлээний зориулалтаар бэлтгэсэн нийт 2.61 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 646, 892 төгрөг...” гэсэн дүгнэлтээр,
“...........” ХХК-ийн ........... 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 156 дугаартай “...Шинжилгээний явц, үр дүнг үндэслэн ....... улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 1,000,000 төгрөг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн жижиг цахилгаан хөрөөний үнэлгээ 80,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын байдлаарх дээрх тээврийн хэрэгсэл, хөөрөөний үнэлгээг нийт 1,080,000 төгрөгөөр тогтоолоо...” гэсэн дүгнэлтээр, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэлээр зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон ба мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих ...зөвшөөрөлгүйгээр шинэс мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй ба Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгох талаар зохицуулсан байна.
Шүүгдэгч ............ нар бүлэглэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн 29.1.7-д заасныг зөрчиж зөвшөөрөлгүйгээр Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалтай газрын нутгийн ойгоос мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч ............. нарыг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан буюу бүлэглэн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос хэрэглээний шинэс мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д байгаль экологи–эдийн засгийн үнэлгээг 3 /гурав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 646,892х3=1,940,676 төгрөгийг нөхөн төлүүлэхээр заасан ба шүүгдэгч ........ нар нь 1,940,676 төгрөгийн хохирлоо ........... дугаарын дансанд нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан банкны хуулгаар тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч ............ нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч ........... нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч ........... нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан буюу “Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас, бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир тэдэнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч ........... нарт прокурорын санал болгож сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгч ............. нарыг тус бүр 2 /хоёр/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ........... нарыг оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Завхан аймаг дахь .............даалгах нь зүйтэй.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон 2,156 метр куб, нийт 2,61 метр куб 29 ширхэг шинэс төрлийн модыг Завхан аймгийн ........ сумын .......... хашаанаас хурааж улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ........... нар тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч .................нарыг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан буюу бүлэглэж “Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг, Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Ө............. нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 05 /тав/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ........... нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 05 /тав/ сарын хугацаагаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .......... нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 2/хоёр/ жил 05/тав/ сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг тайлбарласугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч .......... нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 2/хоёр/ жил 05/тав/ сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь ............ даалгасугай.
6.Шүүгдэгч ...........нарт 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .............. нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн 1 ширхэг цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 2,156 метр куб, нийт 2,61 метр куб 29 ширхэг шинэс төрлийн хуурай модыг Завхан аймгийн .......... сумын .......... байр ...... хашаанаас хурааж тус тус улсын орлого болгосугай.
8.Шүүгдэгч ...............нар тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, шүүгдэгч нар хохирлоо нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА