| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 194/2025 2260/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2785 |
| Огноо | 2025-12-08 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2785
2025 12 08 2025/ШЦТ/2785
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч П.Итгэл, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн “2503 00365 0857” дугаартай, 194/2025 2260/Э индекстэй хэргийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх,
урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 795 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Бнь согтуугаар ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэр ххх гудамж ххх амнаас зүүн тийш “ххх” явах замд 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “Тоуоtа Аguа” маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.7, Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас урсгал сөрж Howo маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж “Тоуоtа Аguа” ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Г.Жын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...тухайн өдөр манай багийн найз хоёулаа уулзъя гээд би өдөр таксинд яваад орой уулзсан. Танайд хоноё гэхээр нь би манайд хүн байгаа хоёулаа буудал оръё гээд буудал орсон. Өглөө буудлаас яаж гарснаа санахгүй байгаа. Буудлаас гарсан талийгаачийн гэрийн оролцоо сэрсэн. Тэрнээс хойш санахгүй байгаа. Нэг мэдсэн энэ осол болсон байсан гэв.
1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 3 цаг 30 минутын үед талийгаач дүүтэй хамт явдаг хүн надруу залгасан. Жолооч согтуу байна гэхэд ойлгохгүй хамт гарсан сурагтай. Тэгээд замын цагдаагийн газарт очсон чинь манай дүү нас барсан байсан гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл. / 1 дүгээр хавтас, 8-9 дүгээр тал/,
2.2. 3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт. / 1 дүгээр хавтас, 10-11 дүгээр тал/,
2.3. Цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. / 1 дүгээр хавтас, 20-24 дүгээр тал/,
2.4. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. / 1 дүгээр хавтас, 106-109 дүгээр тал/,
2.5.Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. / 1 дүгээр хавтас, 31-33,37-39 дүгээр талд/,
2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дийн:...яг тэр ослын талаар мэдэхгүй тэр осол болдог өдөр миний нэг хуурай дүү М надад цэнхэр Тоуоtа agua хүн осолд орсон гэж хэлсэн өглөө талийгаач ажил хийж байсан суурин дээрээ цэнхэр Тоуоtа agua- тай залуутай цуг явж байсан тэр бараг мөн байхаа та цагдаа руу утасдаж асуугаарай гэсэн тэгэхээр нь 102 дугаар луу залгаад замын цагдаагийн дугаарыг аваад замын цагдаа залгаад уулын зам дээр ийм осол гарсан байна манай дүү тэр машинд нь сууж явсан байх магадлалтай байна гэсэн чинь надад Жд мөн үү гэж асуусан би тэгэхээр нь мөн гэхэд та замын цагдаа дээр хүрээд ирээч гэсэн тэгээд би тээврийн цагдаагийн албан дээр ирээд дүүгээ нас барсныг мэдсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 45 дугаар тал/,
2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Аны:..би дүү Дийн хамт Д машинаа бариулаад 2025 оны 4 дүгээр сарын 06-ны 15:00 цагийн орчим ххх ам руу ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байсан. ххх ам өнгөрөөд явж байтал ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй цэнхэр өнгийн “Тоуоtа Agua” маркийн машин урдаас гэнэт урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд дүү Д тэр машиныг ирж явааг хараад баруун тийшээ огцом дараад нөгөө машинтай мөргөлдөөд зогссон. Машинаас буугаад нөгөө цэнхэр өнгийн машин руу хартал жолооч руль дээрээ хэвтсэн ухаангүй байдалтай байсан түүнийг харчихаад шууд 103 руу дуудлага өгсөн. Дуудлага өгсний дараа дахин 103 руу давтаж залгасан. Түргэн тусламж ирээд машины жолоочийг насилкан дээр хэвтүүлээд аваад явсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 99 дүгэр тал/,
2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Дийн:...би ах А хамт Howo маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ххх гүүрний ар талаас шороо ачаад ххх дүүргийн товчоон дээр буулгахаар уулын замаар ертөнцийн зүгээрээ баруунаас зүүн чиглэлтэй ххх ам өнгөрөөд явж байтал миний жолоодож явсан машины урд талаас ертөнцийн зүгээрээ зүүнээс баруун чиглэлтэй явж байсан цэнхэр өнгийн “Тоуоtа Аguа” маркийн машин хурдтай ирээд мөргөсөн. А ах бид 2 машинаасаа буугаад би машиныхаа урд талд нэг хэсэг суусан миний бие манараад, сонин болоод байсан А ах 103-д дуудлага өгсөн, удаад байхаар нь би бас өөрийнхөө утсаар бас дуудлага өгсөн. Би тухайн үед нөгөө мөргөсөн цэнхэр машин руу харахад жолооч нь тонгойгоод сууж байсан тэгээд удалгүй тэр жолооч машинаасаа буугаад ирсэн, эм байна уу гээд асуугаад явж байсан. 103 удалгүй ирээд нөгөө цэнхэр машины жолоочийг аваад явсан. Би 103 ирсэний дараа эмч нь тэр жалганд юм үзээд байсан тэгээд хартал жалганд хүн хэвтэж байсан нөгөө мөргөсөн машины жолоочийг насилкан дээр хэвтүүлээд би өргөөд 103-ийн машинд хийсэн тэгээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 102 дугаар тал/,
2.9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжпэгч Б.Хулангийн:... одоо надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 88 дугаар тал/,
2.10. “Тэргүүн үнэлгээ” ХХК-ний шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3029 дугаартай дүгнэлтэнд “Ноwo маркийн” ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 8,538,410 төгрөгөөр үнэлсэн тайлан. / 1 дүгээр хавтас,121- 122 дугаар тал/,
2.11. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №ЕГ0325/2883 дугаартай “1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Л.Д 20250406” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй. Жич: Ирүүлсэн дээжийг шинжилгээнд бүрэн зарцуулж дууссан болно гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 136-138 дугаар тал/,
2.12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №ЕГ0325/2882 дугаартай “1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б тодорхойгүй 250406 02” гэж хаягласан цуснаас 2.7 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.7 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Жич: Ирүүлсэн дээжийг шинжилгээнд бүрэн зарцуулж дууссан болно гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 144-145 дугаар тал/,
2.13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №ЕГ0725/6543 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Бын биед зүүн зулай яснаас лямбда заадас хүрсэн шугаман ил хугарал, тархины зүүн чамархайн хатуу хальсан дээрх ялтаслаг хэлбэрийн цусан хуралт, зүүн чамархайн дэлбэнгийн эдийн цусархаг няцрал, хүзүүний 6,7, сээрний 1,2 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун талд 4,5,6 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, баруун, зүүн 1 дүгээр хавирганы мөгөөрсөн хэсэгтэй нийлэх хэсгээрх зөрөөгүй хугарал, зүүн зулай, чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн зулай, дагзны хуйханд няцарсан шарх, баруун тохой, хоёр өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 152-155 дугаар тал/,
2.14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-Техникийн шинжилгээний газрын шинжээч С.Дарханбаатарын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №ЕГ0225/566 дугаартай дүгнэлтэд:
1. “Тоуоtа Аguа” маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь ослоос үүдэлтэй их хэмжээний эвдрэл , гэмтэлтэй, учирсан эвдрэл, гэмтлийг нэг бүрчлэн дурьдах боломжгүй.
3. Учирсан эвдрэл гэмтэл нь шинэ байна.
4. Ослоос үүдэлтэй тоормосны системийн битүүмж алдагдсан шалгах боломжгүй.
5. Жолооны механизм нь тээврийн хэрэгслийн бүхээгт үүссэн эвдрэл гэмтлээс үүдэн шалгах боломжгүй байна.
6. Шинжилгээнд ирүүлсэн “Тоуоtа Аguа” маркийн ххх улсын дугаартай автомашины үйлдвэрийн хийц өөрчлөгдөөгүй байна.
7. “Тоуоtа Аguа” маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуй нь бага оврын суудлын автомашинд зориулагдсан байна.
8. “Тоуоtа Аguа” маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуй нь ММ54598:2025 стандартыг хангаж байна.
9. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн урд талын гэрэлтүүлэх хэрэгсэл байхгүй тул шалгах боломжгүй байна.
10. Шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 214-221 дүгээр тал/,
2.15. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №ЕГ0625/1344 дугаартай дүгнэлтэд:
“1.2. Амь хохирогчийн биед тархины хоёр тал бөмбөлөг, бага тархины орой, суурь хэсгийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт, хүзүүний 5-6-р нугалмын салсан хугарал, нугасны тасрал, ховч яс, бамбай мөгөөрсний хугарал, баруун 2-р хавирганы хугарал, дух, зүүн зовхи, оочны шарх, нүүр. хүзүү, зүүн мөр, баруун ташаа, хоёр сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
3. Амь хохирогч нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна.
4. Амь хохирогч нь дээрх гавал тархи, хүзүүний гэмтлийн улмаас нас баржээ.
5. Амь хохирогчийн цогцост үзлэгт хийсэн тэмдэглэлд 2025.04.06-ны 19 цаг 35 минутын байдлаар нас бараад 3-5 цаг болсон гэжээ.
6. Амь хохирогч 3 (III) бүлгийн цустай байжээ.
7. Амь хохирогчийн цусанд 2,4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 227-238 дугаар тал/,
2.16. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн №ЕГ0325/3265 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “Тоуоtа аgua” маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч болон жолооч талын урд аюулгүйн дэр, жолооч талын суудал, хаалга, салон, шалавч хэсэг дээр цус илэрсэн. Бусад зүйлс дээр биологийн гаралтай ул мөр илрээгүй.
2. Тээврийн хэрэгслийн жолооч талын урд салон дээрээс илэрсэн цусны локусын аллелиуд бүртгэгдээгүй байх тул илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.
3. Тээврийн хэрэгслийн зорчигч болон жолооч талын урд аюулгүйн дэр, жолооч талын суудал, хаалга, шалавч хэсэг дээрээс илэрсэн цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь Б.Бын биологийн дээжийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 239-241 дүгээр тал/,
2.17. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ЕГ0325/3265 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “Тоуоtа аgua” маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч болон жолооч талын урд аюулгүйн дэр, жолооч талын суудал, хаалга, салон, шалавч хэсэг дээр цус илэрсэн. Бусад зүйлс дээр биологийн гаралтай ул мөр илрээгүй.
2. Тээврийн хэрэгслийн жолооч талын урд салон дээрээс илэрсэн цусны локусын аллелиуд бүртгэгдээгүй байх тул илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.
3. Тээврийн хэрэгслийн зорчигч болон жолооч талын урд аюулгүйн дэр, жолооч талын суудал, хаалга, шалавч хэсэг дээрээс илэрсэн цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь Б.Бын биологийн дээжийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх дүгнэлт6 / 1 дүгээр хавтас, 242-250 дугаар тал/,
2.18. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч Б.Амарсайхан, Б.Отгонжаргал нарын 2025 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн №ЕГ0825/2056 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Д-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын хариу урвалын шинжүүд илэрч байна.
2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна гэх дүгнэлт. / 2 дугаар хавтас, 10-12 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтаст хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс: хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн хохирол төлбөр төлсөн баримтыг шинжлэн судалъя гэв.
3.3. Шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.
Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Б нь согтуугаар ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэр ххх гудамж ххх амнаас зүүн тийш “скай ресорт” явах замд 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “Тоуоtа Аguа” маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.7, Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас урсгал сөрж Howo маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж “Тоуоtа Аguа” ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Г.Жын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл. / 1 дүгээр хавтас, 8-9 дүгээр тал/,
- 3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт. / 1 дүгээр хавтас, 10-11 дүгээр тал/,
- Цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. / 1 дүгээр хавтас, 20-24 дүгээр тал/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. / 1 дүгээр хавтас, 106-109 дүгээр тал/,
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. / 1 дүгээр хавтас, 31-33,37-39 дүгээр талд/,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дийн:...яг тэр ослын талаар мэдэхгүй тэр осол болдог өдөр миний нэг хуурай дүү М надад цэнхэр Тоуоtа agua хүн осолд орсон гэж хэлсэн өглөө талийгаач ажил хийж байсан суурин дээрээ цэнхэр Тоуоtа agua- тай залуутай цуг явж байсан тэр бараг мөн байхаа та цагдаа руу утасдаж асуугаарай гэсэн тэгэхээр нь 102 дугаар луу залгаад замын цагдаагийн дугаарыг аваад замын цагдаа залгаад уулын зам дээр ийм осол гарсан байна манай дүү тэр машинд нь сууж явсан байх магадлалтай байна гэсэн чинь надад Жд мөн үү гэж асуусан би тэгэхээр нь мөн гэхэд та замын цагдаа дээр хүрээд ирээч гэсэн тэгээд би тээврийн цагдаагийн албан дээр ирээд дүүгээ нас барсныг мэдсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 45 дугаар тал/,
- гэрч Э.Аны:..би дүү Д хамт Д машинаа бариулаад 2025 оны 4 дүгээр сарын 06-ны 15:00 цагийн орчим ххх ам руу ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байсан. ххх ам өнгөрөөд явж байтал ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй цэнхэр өнгийн “Тоуоtа Agua” маркийн машин урдаас гэнэт урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд дүү Д тэр машиныг ирж явааг хараад баруун тийшээ огцом дараад нөгөө машинтай мөргөлдөөд зогссон. Машинаас буугаад нөгөө цэнхэр өнгийн машин руу хартал жолооч руль дээрээ хэвтсэн ухаангүй байдалтай байсан түүнийг харчихаад шууд 103 руу дуудлага өгсөн. Дуудлага өгсний дараа дахин 103 руу давтаж залгасан. Түргэн тусламж ирээд машины жолоочийг насилкан дээр хэвтүүлээд аваад явсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 99 дүгэр тал/,
- гэрч Л.Дийн:...би ах Аптанбаганы хамт Howo маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Маршилын гүүрний ар талаас шороо ачаад ххх дүүргийн товчоон дээр буулгахаар уулын замаар ертөнцийн зүгээрээ баруунаас зүүн чиглэлтэй ххх ам өнгөрөөд явж байтал миний жолоодож явсан машины урд талаас ертөнцийн зүгээрээ зүүнээс баруун чиглэлтэй явж байсан цэнхэр өнгийн “Тоуоtа Аguа” маркийн машин хурдтай ирээд мөргөсөн. А ах бид 2 машинаасаа буугаад би машиныхаа урд талд нэг хэсэг суусан миний бие манараад, сонин болоод байсан А ах 103-д дуудлага өгсөн, удаад байхаар нь би бас өөрийнхөө утсаар бас дуудлага өгсөн. Би тухайн үед нөгөө мөргөсөн цэнхэр машин руу харахад жолооч нь тонгойгоод сууж байсан тэгээд удалгүй тэр жолооч машинаасаа буугаад ирсэн, эм байна уу гээд асуугаад явж байсан. 103 удалгүй ирээд нөгөө цэнхэр машины жолоочийг аваад явсан. Би 103 ирсэний дараа эмч нь тэр жалганд юм үзээд байсан тэгээд хартал жалганд хүн хэвтэж байсан нөгөө мөргөсөн машины жолоочийг насилкан дээр хэвтүүлээд би өргөөд 103-ийн машинд хийсэн тэгээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 102 дугаар тал/,
- иргэний нэхэмжпэгч Б.Хийн:... одоо надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 88 дугаар тал/,
- “ххх” ХХК-ний шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3029 дугаартай дүгнэлтэнд “Ноwo маркийн” ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 8,538,410 төгрөгөөр үнэлсэн тайлан. / 1 дүгээр хавтас,121- 122 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №ЕГ0325/2883 дугаартай “1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Л.Д 20250406” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй. Жич: Ирүүлсэн дээжийг шинжилгээнд бүрэн зарцуулж дууссан болно гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 136-138 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №ЕГ0325/2882 дугаартай “1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б тодорхойгүй 250406 02” гэж хаягласан цуснаас 2.7 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.7 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Жич: Ирүүлсэн дээжийг шинжилгээнд бүрэн зарцуулж дууссан болно гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 144-145 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №ЕГ0725/6543 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Бын биед зүүн зулай яснаас лямбда заадас хүрсэн шугаман ил хугарал, тархины зүүн чамархайн хатуу хальсан дээрх ялтаслаг хэлбэрийн цусан хуралт, зүүн чамархайн дэлбэнгийн эдийн цусархаг няцрал, хүзүүний 6,7, сээрний 1,2 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун талд 4,5,6 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, баруун, зүүн 1 дүгээр хавирганы мөгөөрсөн хэсэгтэй нийлэх хэсгээрх зөрөөгүй хугарал, зүүн зулай, чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн зулай, дагзны хуйханд няцарсан шарх, баруун тохой, хоёр өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 152-155 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-Техникийн шинжилгээний газрын шинжээч С.Дарханбаатарын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №ЕГ0225/566 дугаартай дүгнэлтэд:
1. “Тоуоtа Аguа” маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь ослоос үүдэлтэй их хэмжээний эвдрэл , гэмтэлтэй, учирсан эвдрэл, гэмтлийг нэг бүрчлэн дурьдах боломжгүй.
3. Учирсан эвдрэл гэмтэл нь шинэ байна.
4. Ослоос үүдэлтэй тоормосны системийн битүүмж алдагдсан шалгах боломжгүй.
5. Жолооны механизм нь тээврийн хэрэгслийн бүхээгт үүссэн эвдрэл гэмтлээс үүдэн шалгах боломжгүй байна.
6. Шинжилгээнд ирүүлсэн “Тоуоtа Аguа” маркийн ххх улсын дугаартай автомашины үйлдвэрийн хийц өөрчлөгдөөгүй байна.
7. “Тоуоtа Аguа” маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуй нь бага оврын суудлын автомашинд зориулагдсан байна.
8. “Тоуоtа Аguа” маркийн ххх УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуй нь ММ54598:2025 стандартыг хангаж байна.
9. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн урд талын гэрэлтүүлэх хэрэгсэл байхгүй тул шалгах боломжгүй байна.
10. Шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 214-221 дүгээр тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №ЕГ0625/1344 дугаартай дүгнэлтэд:
“1.2. Амь хохирогчийн биед тархины хоёр тал бөмбөлөг, бага тархины орой, суурь хэсгийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт, хүзүүний 5-6-р нугалмын салсан хугарал, нугасны тасрал, ховч яс, бамбай мөгөөрсний хугарал, баруун 2-р хавирганы хугарал, дух, зүүн зовхи, оочны шарх, нүүр. хүзүү, зүүн мөр, баруун ташаа, хоёр сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
3. Амь хохирогч нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна.
4. Амь хохирогч нь дээрх гавал тархи, хүзүүний гэмтлийн улмаас нас баржээ.
5. Амь хохирогчийн цогцост үзлэгт хийсэн тэмдэглэлд 2025.04.06-ны 19 цаг 35 минутын байдлаар нас бараад 3-5 цаг болсон гэжээ.
6. Амь хохирогч 3 (III) бүлгийн цустай байжээ.
7. Амь хохирогчийн цусанд 2,4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 227-238 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн №ЕГ0325/3265 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “Тоуоtа аgua” маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч болон жолооч талын урд аюулгүйн дэр, жолооч талын суудал, хаалга, салон, шалавч хэсэг дээр цус илэрсэн. Бусад зүйлс дээр биологийн гаралтай ул мөр илрээгүй.
2. Тээврийн хэрэгслийн жолооч талын урд салон дээрээс илэрсэн цусны локусын аллелиуд бүртгэгдээгүй байх тул илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.
3. Тээврийн хэрэгслийн зорчигч болон жолооч талын урд аюулгүйн дэр, жолооч талын суудал, хаалга, шалавч хэсэг дээрээс илэрсэн цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь Б.Бын биологийн дээжийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 239-241 дүгээр тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ЕГ0325/3265 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “Тоуоtа аgua” маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч болон жолооч талын урд аюулгүйн дэр, жолооч талын суудал, хаалга, салон, шалавч хэсэг дээр цус илэрсэн. Бусад зүйлс дээр биологийн гаралтай ул мөр илрээгүй.
2. Тээврийн хэрэгслийн жолооч талын урд салон дээрээс илэрсэн цусны локусын аллелиуд бүртгэгдээгүй байх тул илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.
3. Тээврийн хэрэгслийн зорчигч болон жолооч талын урд аюулгүйн дэр, жолооч талын суудал, хаалга, шалавч хэсэг дээрээс илэрсэн цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь Б.Бын биологийн дээжийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 242-250 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч Б.Амарсайхан, Б.Отгонжаргал нарын 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №ЕГ0825/2056 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Д-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын хариу урвалын шинжүүд илэрч байна.
2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна гэх дүгнэлт. / 2 дугаар хавтас, 10-12 дугаар тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохироосон Б.Баттулгын гэм буруугийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас урсгал сөрж “Howo” маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж “Тоуоtа Аguа” маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Г.Жын амь нас хохирсон үйлдэл байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Быг “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт хохирол, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Быг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Д хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Харин шүүгдэгч Б.Баас иргэний нэхэмжлэгч Э.Аны 8,538,410 төгрөгний хохирлын төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.Б авто машин эвдрэл гэмтэл хохирлын үнэлгээгээр 8,538,410 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэжлэгч Э.Ад олгох, иргэний нэхэмжлэгч Б.Х нь нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасан “...шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдлэж дууссаны дараа...” тоолно гэсэн байх тул эрх хасах ялыг хорих ял дууссаны дараа тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийн жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Баас 8,538,410 /найман сая таван зуун гучин найман мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Э.А олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 2 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Б.Х нь нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдлэж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.