| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2022/00224/И |
| Дугаар | 154/ШШ2023/00005 |
| Огноо | 2022-12-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 154/ШШ2023/00005
| 2022 оны 12 сарын 23 өдөр | Дугаар 154/ШШ2023/00005 | Булган сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Цэцэг сумын ******* багт оршин суух, /РД:*******/, ******* овогтой ******* холбогдох зээлээр худалдсан гар утасны төлбөр 454.209 /дөрвөн зуун тавин дөрвөн мянга хоёр зуун есөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41745449 тоот гэрээ байгуулан 95432893 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy A12 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2022 оны 04 дүгээр сард Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 332.664 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 29108 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 92.437 төгрөг буюу нийт 454.209 /дөрвөн зуун тавин дөрвөн мянга хоер зуун есөн/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Оюунчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би ******* ******* ХХК-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 332.664 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 29108 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 92.437 төгрөг буюу нийт 454.209 /дөрвөн зуун тавин дөрвөн мянга хоер зуун есөн/ төгрөгийг 2023 оны 04 дүгээр сард төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь зээлээр худалдсан гар утасны төлбөр 454.209 /дөрвөн зуун тавин дөрвөн мянга хоер зуун есөн/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч З.Оюунчимэг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХКны нэхэмжлэлийн шаардлага 454.209 /дөрвөн зуун тавин дөрвөн мянга хоер зуун есөн/ төгрөгийг хариуцагч З.Оюунчимэг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14277 төгрөгийн 7138 төгрөгийг 100160000941 тоот данснаас, 7138 төгрөгийг хариуцагч З.Оюунчимэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ