| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 2014250002529 |
| Дугаар | 2021/ДШМ/659 |
| Огноо | 2021-07-06 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2021/ДШМ/659
О.Э, Б.Б, Д.Ж,
Ц.Т нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Сайнбаяр,
шүүгдэгч О.Эын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр,
шүүгдэгч Д.Жийн өмгөөлөгч Д.Дарханбаатар,
хохирогч, иргэний хариуцагч Д.Рын өмгөөлөгч А.Туул,
хохирогч Ж.Сын өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ,
хохирогч А.Бын өмгөөлөгч Д.Ганбаатар,
иргэний нэхэмжлэгч Х.Ц, түүний өмгөөлөгч А.Туул,
хохирогч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
хохирогч Б.Б, Т.Б, Д.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсайхан,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.Бын өмгөөлөгч Д.Ганбаатар, хохирогч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, иргэний нэхэмжлэгч Х.Цгийн өмгөөлөгч А.Туул, хохирогч, иргэний хариуцагч Д.Рын өмгөөлөгч А.Туул нарын гаргасан давж заалдах гомдлоор О.Э, Б.Б, Д.Ж, Ц.Т нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Оийн Э, 1983 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ “...” ХХК-д ерөнхий захирал ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;
2. Б овгийн Бын Б, 1984 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгэм судлаач мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ ”...” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;
3. Г овгийн Дгийн Ж, 1983 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “...” ХХК-д санхүү эрхэлсэн захирал ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;
4. А овгийн Цийн Т, 1986 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “...” ХХК-д менежер ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;
шүүгдэгч О.Э нь ганцаараа,
1. 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, "..." оффисийн 5 давхарт иргэн Д.Отай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Д.О, П.Э нарын эзэмшлийн “Лексус-570” маркийн автомашиныг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 95.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
2. 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, "..." оффисийн 5 давхарт иргэн Т.Даар дамжуулан “...” ХХК-н А.Бын эзэмшлийн “Ланд Круйзер-200” маркийн автомашиныг худалдаж авна гэж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 80.467.200 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,
3. 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “...” оффиссын 5 давхарт Б.Бгийн эзэмшлийн улсын дугаар аваагүй 78.000 долларын үнэ бүхий “Лексус-570” маркийн автомашиныг 10.000 доллар өгч, үлдэгдэл мөнгийг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 116.705.680 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
4. 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Т.Дын эзэмшлийн “Ланд Круйзер-200” маркийн ... улсын дугаартай автомашиныг А.Өд барьцаалан 47.000 ам.долларыг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 80.665.160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
5. 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо "..." нэртэй газарт баригдаж байсан иргэн Ц.Бын амралтын зориулалттай хоёр ширхэг байрыг худалдан авахаар тохиролцон гэрээ байгуулсан боловч үнийг нь өгөлгүй бусдад зарж, 275.000 долларын хаусыг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 212.236.128 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
6. 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Баас 100.000.000 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 100.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
7. 2012 оны 12 дугаар сарын сүүлээр хохирогч Ч.Гт төсөл бичиж өгөхөөр тохирч 17.000.000 төгрөг компанид хөрөнгө оруулах нэрээр 120.000.000 төгрөгийн үнэ бүхий “Ланд Круйзер-200” загварын автомашиныг 45.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 62.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
8. 2013 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Гаас 2 удаа 5.000.000 төгрөг авч, нийт 10.000. 000 төгрөгийг 15.000.000 төгрөг болгож өгнө гэж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 10.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
9. 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Рт “Мизү” ХХК-н “Ланд-200” маркийн автомашиныг барьцаалан 30.000.000 төгрөг зээлж итгэл эвдэх аргаар залилан мэхэлж аван 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Д.Бын эзэмшлийн ... улсын дугаартай “Ландровер-Рэнжровер” маркийн автомашиныг 80.000.000 төгрөгөөр худалдан авч 42.000.000 төгрөгийг нь өгөлгүй, төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч 42.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч О.Э нь бусадтай бүлэглэн гүйцэтгэж,
1. 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Д.Жтэй бүлэглэн гүйцэтгэж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Чын “Бенз-Жи-500” маркийн 42.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг нь худалдан авна гэж урьдчилгаа 8.000.000 төгрөг өгч төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 34.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2. 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Б.Ж, Ц.Т нартай бүлэглэн гүйцэтгэж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ренжровер” маркийн ... улсын дугаартай автомашиныг чөлөөлүүлэх нэрээр хохирогч Д.ӨлзийБс 28.000.000 төгрөг, мөн дахин объект авах болчихлоо гэж 10.000.000 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, нийт 38.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
3. 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Д.Жтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Ж.Сын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар Хустайн 81 тоот зуслангийн газрыг н.Энхбат гэх хүнд 6.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 6.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
4. 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д.Жтэй бүлэглэн гүйцэтгэж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Т.Дын гаалийн бичигтэй “Ланд Круйзер-200” маркийн 120.000.000 үнэ бүхий автомашиныг авна гэж 10.000 доллар өгч үлдэгдэл мөнгийг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 120.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
5. 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Д.Жтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Алтанбаатарын гаалийн бичигтэй “Ланд Круйзер-200” маркийн 2 ширхэг машиныг нь төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 240.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
6. 2012 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б.Бтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Интерпресс” ХХК-н захирал М.Мөнх-Уянгатай нийт 24.695.000 төгрөгийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх гэрээг байгуулж, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэрээг дүгнэхэд үлдэгдэл 19.695.000 төгрөг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 19.695.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б.Бтэй бүлэглэн гүйцэтгэж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Ай-Ти-Зон“ ХХК-иас 66.967.950 төгрөгийн бараа аваад хохирогч Р.Оюунгэрэлд үлдэгдэл 46.967.950 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 46.967.950 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
8. 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б.Бтэй бүлэглэн гүйцэтгэж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “...” оффисын 5 давхарт гэрээ байгуулан “Ингүүл Инвест” ХХК-н захирал Д.Энэбишээс төөрөгдөлд оруулах замаар 2 удаагийн үйлдлээр 50.000 ам.доллар шилжүүлэн авч, 93.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
9. 2014 оны 02 дугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Бтэй бүлэглэн "Этүгэн" дээд сургуулийн 7 давхарт Л.Батчулуунаас түүний зарах гэж байсан 2013 оны хар өнгийн, гаалийн бичигтэй “Ланд Круйзер-200” маркийн автомашиныг 84.000 ам.доллараар авна гэж 10.000 доллар өгч, төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 145.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
10. Б.Бтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “... корпараци” ХХК-н холбогдох ажилтнуудыг “Хамтран ажиллаж байгаа байгууллагуудыг урамшуулах зорилгоор гар утас авч байна” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдөр “Гар утас худалдан авах” гэрээ байгуулж, “Самсунг галакси эс 4” утас 142 ширхэг, “Ай фоне 5” утас 374 ширхэг, “Блекберри” загварын утас 2 ширхэг, нийт 614.118.806 төгрөгийн үнэ бүхий 518 ширхэг гар утас авч залилсан гэмт хэргүүдэд,
шүүгдэгч Д.Ж нь:
1. 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр О.Этай бүлэглэн гүйцэтгэж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Чын “Бенз Жи 500” маркийн 42.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг нь худалдан авна гэж урьдчилгаа 8.000.000 төгрөг өгч төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 34.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр О.Этай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Дын гаалийн бичигтэй “Ланд Круйзер 200” маркийн автомашиныг авна гэж 10.000 доллар өгч үлдэгдэл мөнгийг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 120.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр О.Этай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Алтанбаатарын гаалийн бичигтэй “Ланд Круйзер 200” маркийн 2 ширхэг автомашиныг нь төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 240.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр О.Э, Ц.Т нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ренжровер” маркийн ... улсын дугаартай автомашиныг чөлөөлүүлэх нэрээр хохирогч Д.ӨлзийБс 28.000.000 төгрөг, мөн дахин объект авах болчихлоо гэж 10.000.000 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 38.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр О.Этай бүлэглэн гүйцэтгэж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Ж.Сын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар Хустайн 81 тоот зуслангийн газрыг н.Энхбат гэх хүнд 6.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд,
шүүгдэгч Б.Б нь:
1. 2012 оны 08 дугаар сарын 18-ны өдөр О.Этай бүлэглэн гүйцэтгэж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Интерпресс” ХХК-н захирал М.Мөнх-Уянгатай нийт 24.695.000 төгрөгний үйл ажиллагаа гүйцэтгүүлэх гэрээг байгуулж, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэрээг дүгнэхэд үлдэгдэл 19.695.000 төгрөг өгөлгүй төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 19.695.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр О.Этай бүлэглэн гүйцэтгэж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Ай-Ти-Зон” ХХК-аас 66.967.950 төгрөгийн бараа аваад хохирогч Р.Оюунгэрэлд үлдэгдэл 46.967.950 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 46.967.950 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр О.Этай бүлэглэн гүйцэтгэж, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, "..." оффисын 5 давхарт гэрээ байгуулан “Ингүүл Инвэст ХХК-н захирал Д.Энэбишээс төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 93.000.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан,
4. 2014 оны 02 дугаар сарын сүүлээр О.Этай бүлэглэн гүйцэтгэж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Этүгэн” дээд сургуулийн 7 давхарт Л.Батчулуунаас түүний зарах гэж байсан 2013 оны хар өнгийн, гаалийн бичигтэй “Ланд Круйзер-200” маркийн автомашиныг 84.000 доллар авна гэж 10.000 доллар өгч төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 145.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. О.Этай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “... корпараци” ХХК-ийн холбогдох ажилтнуудыг “Хамтран ажиллаж байгаа байгууллагуудыг урамшуулах зорилгоор гар утас авч байна” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдөр “Гар утас худалдан авах” гэрээ байгуулж, “Самсунг галакси эс 4” утас 142 ширхэг, “Ай фоне 5” утас 374 ширхэг, “Блекберри” загварын утас 2 ширхэг, нийт 614.118.806 төгрөгийн үнэ бүхий 518 ширхэг гар утас авч залилсан гэмт хэргүүдэд
шүүгдэгч Ц.Т нь:
О.Э, Д.Ж нартай бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ренжровер” маркийн ... улсын дугаартай автомашиныг чөлөөлүүлэх нэрээр хохирогч Д.ӨлзийБс 38.000.000 төгрөгийг төөрөгдөлд оруулах замаар шилжүүлэн авч, 38.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Э, Б.Б, Д.Ж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Ц.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овгийн Оийн Эыг ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг, Г овгийн Дгийн Ж, Б овгийн Бын Б нарыг бусадтай бүлэглэн бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг, Ан овгийн Цийн Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэн бусдыг хуурч залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр О.Э, Д.Ж, Б.Б нарын ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг, Ц.Тгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэн бусдыг хуурч залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, О.Э, Д.Ж, Б.Б, Ц.Т нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт О.Э нь 60 хоног, Д.Ж нь 68 хоног тус тус цагдан хоригдсон, Б.Б, Ц.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Оийн Э /РД:.../-аас 182.044.000 төгрөгийг гаргуулан “... корпораци” ХХК-д буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бт /РД:ШД80123018/, 9.847.500 төгрөгийг “Интерпресс” ХХК-д буюу М.Мөнх-Уянгад /РД:МЮ83112767/, 23.483.975 төгрөгийг “Ай-Ти-Зон” ХХК-д буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насандэлгэрт /РД:ЕЭ91071102/, 62.000.000 төгрөгийг Ц.Гт /РД:ЧЙ57021372/, 17.000.000 төгрөгийг С.Чад /РД:ХО84122612/, 11.415. 552 төгрөгийг Т.Дад /РД:ХЕ75121879/, 80.007.160 төгрөгийг А.Өд /РД:ШВ86092003/, 5.000.000 төгрөгийг Ч.Гад /РД:ЦГ77072279/, 116.705.680 төгрөгийг Б.Бд /РД:ХЗ82040475/, 8.443.100 төгрөгийг Д.Жавхланд /РД:ХГ84031300/, 129.769.500 төгрөгийг П.Эд /РД:ГЮ80091616/, 18.666.666 төгрөгийг Д.Өт /РД:АО89051733/, 93.000.000 төгрөгийг Д.Энэбишид /РД:ПЮ75022114/, 42.000.000 төгрөгийг Д.Бод /РД:ЧИ66052216/, 30.000.000 төгрөгийг А.Бад /РД:УЗ77112611/, иргэний хариуцагч Д.Р /РД:ХМ76110932/-аас 75.600.000 төгрөгийг А.Бад /РД:УЗ77112611/, 100.000.000 төгрөгийг Т.Бд /РД:ЧМ87030872/, 131.840.442 төгрөгийг Ж.Сод /РД:ЦА79032000/, 202.236.128 төгрөгийг буюу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ... /13130/ гудамж, 113/14 дүгээр барилгын 2 тоотод байршилтай 184.12 м.кв талбайтай амралтын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Ц.Бямцогтод /РД:ПИ69071718/, Б.Б /РД:.../-ээс 182.044.000 төгрөгийг гаргуулан “... корпораци” ХХК-д буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бт /РД:ШД80123018/, 9.847.500 төгрөгийг “Интерпресс” ХХК-д буюу М.Мөнх-Уянгад /РД:МЮ83112767/, 23.483.975 төгрөгийг “Ай-Ти-Зон” ХХК-д буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насандэлгэрт /РД:ЕЭ 91071102/, Д.Ж /РД:.../-өөс 2.443.100 төгрөгийг Ц.Алтанбаатар, Д.Жавхланд /РД:ХГ84031300/, Ц.Т /РД:.../-аас 8.666.666 төгрөгийг Д.Өт /РД:АО89051733/ тус тус гаргуулан олгож, хохирогч Д.Ө, Т.Б, Ц.Б, иргэний нэхэмжлэгч Х.Ц, иргэний хариуцагч Д.Р нар энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохирлоо холбогдох бичгийн нотлох баримтуудыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг Сиди, “Плас-Сити” төслийн танилцуулга, төсөл 3 материалыг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Х.Хатанбаатарын 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн №01 тогтоолоор 38-76 УНҮ улсын дугаартай “Лексус 570” маркийн автомашиныг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, “Лексус 570” маркийн 00-80 УНЛ улсын дугаартай битүүмжилсэн автомашины FCC ID: HYQ14AAB IC:1551А- 14AAB DENSO гэсэн бичигтэй түлхүүр 1 ширхэг, хар өнгийн гэрийн хамт татварын ТА№1008270 дугаартай гэрчилгээ 1 ширхэг, тээврийн хэрэгслийн №01559486 дугаар гэрчилгээг иргэний нэхэмжлэгч Х.Ц /РД:ОЛ85030765/-д буцаан олгож, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Э, Д.Ж, Б.Б, Ц.Т нарт авсан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч А.Бын өмгөөлөгч Д.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар мэдүүлэг, А.Бын мэдүүлэг, Д.Рын мэдүүлэг зэргээр дээрх үйл баримтуудыг үнэлж О.Эын гэм бурууг тогтоосон байна. Мөн уг шийтгэх тогтоолын гэм буруугийн хэсэгт иргэний хариуцагч Д.Рын дээрх хууль бус үйлдлүүд нь Эрүүгийн хууль болон Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн, хохирлыг хариуцах үүрэг үүссэн тухай дүгнэсэн хэдий боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч О.Эаас 30.000.000 төгрөгийг А.Бад, иргэний хариуцагч Д.Раас 75.600.000 төгрөгийг А.Бад гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс иргэний хариуцагч Д.Р нь “...” ХХК-д хохирол учруулсан болохыг тогтоосон, О.Э болон Д.Р нарын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан барьцааны гэрээг бичгээр байгуулна гэсэн хуулийн шаардлага хангаагүй талаар талууд хүлээн зөвшөөрсөн атал О.Э, Д.Р нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний гүйцэтгэлийг хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Бын хөрөнгөөс гаргуулсан нь хуульд нийцэхгүй байна. Иргэний хариуцагч Д.Р нь Баянзүрх дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх О.Алтангэрэлийн 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 18 дугаартай тогтоолыг биелүүлээгүй, “...” ХХК өмчлөлийн тээврийн хэрэгслийг өмчийн эзэнд хүлээлгэн өгөөгүйгээс болж “...” ХХК хохирчхоод байгаа болно. Иймд иргэний хариуцагч Д.Раас хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Бад учруулсан хохирлыг бүхэлд нь гаргуулах нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг ханган анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Иргэний хариуцагч Д.Рын өмгөөлөгч А.Туул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар орсон 8 дугаар хавтас хэргийн 67-оос 69 дүгээр хуудсанд А.Амарбуян, Г.Баттулга, Б.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр мэргэшсэн үнэлгээчид дүгнэлт гаргасан. “2011 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Ланд 200 автомашины зах зээлийн үнэлгээг 90.000.000 төгрөгөөр, 2014 оны 1 дүгээр улирлын байдлаар 80.000.000 төгрөгийн үнэлгээтэй байсан байна. Тус тээврийн хэрэгсэл нь өнөөгийн зах зээлийн дунджаар 70.000.000 төгрөгийн үнэлгээтэй байна” гэж үнэлгээ гаргасан. Гэтэл дахин үнэлгээ хийлгэсэн 14 дүгээр хавтас хэргийн 200-201 дэх хуудсанд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн нийслэлийн прокурорын газрын 2018 оны 114 тоот тогтоолоор 20142500022529 дугаартай хэрэгт нэмэлт шинжилгээ хийлгэхээр томилсон. “2011 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсад орж ирсэн 4462сс хөдөлгүүртэй, асьфалтан саарал өнгөтэй, евро стандарт, дизель хөдөлгүүртэй, арлын дугаартай В ангилалтай Ланд 200 автомашин зах зээлийн ханшаар хэдэн төгрөгийн үнэлгээтэй байсан бэ?, уг автомашин 105.600.000 төгрөг гэж дүгнэв”, гэж бичсэн мөртлөө “2014 оны 1 дүгээр улиралд автомашины ашиглалт эдэлгээнээс хамаарч 84.467.200 төгрөг гэж тооцоолов” гэж бичсэн, “одоо зах зээлийн үнэлгээ хэдэн төгрөг вэ?” гэхэд “75.000.000 төгрөг” гэж гарсан. Энэ их үнийн зөрүүтэй нэг газрын нэг үнэлгээчид гаргасан, хууль сануулсаар байхад хууль зөрчин энэ үнэлгээг гаргасан байхад шүүх хурал дээр өндөр үнэлгээтэй үнээр нь үнэлэн Д.Рт, О.Эын 30.000.000 төгрөгийг хасан 75.600.000 төгрөгийг А.Бад гаргуулж өгөхөөр даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд үнийн дүн зөрүүтэй үнэлгээчдийн гаргасан үнэлгээг Д.Рын хувьд хүлээн зөвшөөрөхгүй. 14 дүгээр хавтас хэргийн 166 дугаар хуудсанд 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 1278 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 30л/5517 тоот албан бичигт “Д.Рын өмчлөлд улсын бүртгэлийн ү-2202018979 дугаартай Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн 16 тоот хувийн сууц бүртгэлтэй байна. Танай байгууллагаас ирсэн 2016 оны 6 дугаар сарын 24-ний 8ш-3/3736 тоот албан бичгийн дагуу дээрх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн улсын бүртгэлд бүртгэсэн байна” гэсэн хариу ирсэн. Гэтэл хавтас хэрэгт битүүмжилсэн тогтоол нь байхгүй байгаа тул Д.Р миний эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөхөөр шүүхийн тогтоолд оруулж өгнө үү.” гэв.
Иргэний нэхэмжлэгч Х.Цгийн өмгөөлөгч А.Туул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар орсон 15 дугаар хавтас хэргийн 92 дугаар хуудсанд байгаа Баянзүрх дүүргийн шүүхэд 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 19/03/02 дугаартай “Юу Эн Пи Эм Жи Эл” ХХК-аас 2014 оны Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн зөөж, шилжүүлэх, түр саатуулах журам”-ын хүрээнд ТС-1 Тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Лексус 570 загварын 00-80 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаагийн а/х Хатанбаатар хэргийн холбогдолтой гэсэн зөрчлөөр Нарантуул захын орчмоос түр саатуулсан болно гээд 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 3.380.000 төгрөг гарсан 664 хоног өнөөдрийн байдлаар тус байгууллагын тамга тэмдэгтэй энэ үнийн дүнгээс чөлөөлөх хүсэлт гаргасан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.Ц машинаа худалдаж аваад 3 хоноогүй цагдаагаас ирээд “хурааж авна, өөр хүний нэр дээр битүүмжилсэн, анхан шатны шүүх хурлаар 986 хоног болсон байна” гэж хэлсэн. Иймд ТЭС-1 хашаанд байгаа 00-80 УНЛ улсын дугаартай Лексус 570 загварын машиныг журмын хашааны мөнгөнөөс чөлөөлж өгнө үү. Х.Цгийн буруутай үйлдэл байхгүй учир шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.” гэв.
Хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан. О.Э, Б.Б нар “Сити плас” гэх төслийн үйл ажиллагааг эхлүүлээгүй мөртлөө эхлүүлсэн мэт зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуун дарагдуулж, уг үйл ажиллагааны хүрээнд танай байгууллагаас дахин гар утас нэмж авна гэж хуурч мэхэлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж манай байгууллагаас 518 ширхэг буюу 614.118.806 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Галакси Эс 4” загварын гар утас 142 ширхгийг 2013 оны 5 дугаар сараас 6 дугаар сарын хооронд нэр бүхий иргэдийн нэр дээр, “Айфон 5” загварын гар утас 374 ширхэг 2013 оны 7 сард авсан, “Блэкберри” загварын гар утас 2 ширхгийг тус тус төлбөр тооцооны төхөөрөмж суурилуулан “худалдаа наймаа хийдэг харилцагч нартаа тараана” гэж авсан боловч дээрх гар утаснуудыг “ТЭДИ” худалдааны төвийн гар утасны худалдаа эрхлэгчдэд худалдан борлуулсан байсан. Мөн О.Э нь дээрх гар утаснуудыг ажилчдадаа цалингийн оронд өгсөн гэх боловч уг байгууллагад 500 ажилтан бус 20 ажилтан ажилдаг байсан болох нь хавтас хэрэгт байх нотлох баримтаар тогтоогдож байна. Иймээс О.Э, Б.Б нар нь залилан мэхэлж авсан гар утаснуудаа өөрийн мэдэлд авч, захиран зарцуулсан байх бөгөөд ингэхдээ талуудын хооронд байх гэрээнд тусгагдсан үнээр бус тухайн үеийн зах зээлийн бодит үнэ болох 1.500.000 төгрөгөөр зарж борлуулсан. Гэтэл шүүх нэгэнт гэмт хэрэг үйлдэхдээ халхавч болгон ашигласан хүчин төгөлдөр бус гэрээнд тусгагдсан үнээр тооцон хохирол төлбөр гаргуулж байгаа нь хохирогчийг хохирсон дээр нь нэмж хохироосон, шүүгдэгч нарт ашигтай шийдвэрлэсэн гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг 364.088.000 төгрөг гэж тогтоосныг зөвшөөрөөгүй бөгөөд ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Х.Хатанбаатар нь “... корпораци” ХХК-д учирсан хохирлыг нарийвчлан тогтоолгохоор 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр шинжээч томилон тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу шинжээч томилогдон хохирлын үнэлгээг хийж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Уг шинжээчийн дүгнэлтээр манай байгууллагад 641.118.806 төгрөгийн бодит хохирол учирсан болохыг тогтоосон. Иймд хохирол төлбөрт 364.088.000 төгрөгийг гаргуулан “... корпораци” ХХК-д буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгож шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, хохирогчид учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан 614.118.806 төгрөгийн бодит хохирлоор тогтоон шүүгдэгч нараас гаргуулж, зөрчигдсөн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг сэргээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч О.Эын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, иргэний нэхэмжлэгч Х.Ц, хохирогч, иргэний хариуцагч Д.Рын өмгөөлөгч А.Туул, хохирогч А.Бын өмгөөлөгч Д.Ганбаатар нарын гомдолтой танилцаад миний үйлчлүүлэгч эдгээр хүмүүсийн хохирлыг хууль заасны дагуу барагдуулна гэдгээ надаар дамжуулж уламжилсан. Шүүгдэгч О.Эын ганцаараа болон бусадтай хамтран нийт 21 удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн. Үүнээс хойш 5 жилийн хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаа өнгөрсөн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж хуульчилсан, хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр шийдвэрлэсэн. Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлт гарсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хохирлыг бүрэн төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна. ...” гэв.
Шүүгдэгч Д.Жийн өмгөөлөгч Д.Дарханбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ж.Сын өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Энэ хэргийн яллагдагч нь хөөн хэлэлцэх хугацааны асуудлаас болж 7 жил шүүх, прокуророор явж байна. Хоёр хохирогчийн ар талд 200 гаран ам бүл байгаа тул энэ асуудлыг анхаарч үзэж шүүх хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. О.Э гэх хүнийг өмгөөлөгч нь өөрөө олохгүй байна. Энэ хүн Монголд байгаа юм уу. Хаана байгаа нь мэдэгдэхгүй 2 тэрбум төгрөгийн хохирлыг хэн төлөх юм бэ. Энэ хүн амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй хууль нь гууль болсон нийгэмд бид яах юм бэ. Хохирлоо хэзээ төлөх юм бэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлын тооцоог дахин гаргуулмаар байна. Иймд хэргийг анхан шатны шүүх руу буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг шалгах явц удааширсан. Хохирол төлбөрийг одоо болтол барагдуулаагүй. Хэрэг анхан шатны шүүхэд дахин очиход хохирлын тооцоог дахин гаргаж өгөх эсэх нь эргэлзээтэй байх тул хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Д.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг маш их удааширч 7-8 жил болж байна. 2 тэрбум төгрөг луйвардсан хүн зүгээр инээгээд гудамжинд явж байна. Бид удаа дараа хорьж шийдэж өгнө үү гэж шүүгч Алтанцэцэгт хүсэлт тавьж байсан боловч нэг ч удаа хорьж цагдаж байгаагүй. Ийм учир өнөөдөр энэ хүмүүс хаана байгаа болох нь мэдэгдэхгүй байна. Иргэн хүний хувьд хууль хяналтын байгууллагад маш их гомдолтой байна. Хэдэн тэрбум төгрөгийн луйвар хийсэн хүмүүс гудамжинд тамхи татаад зүгээр явж байна. Өнөөдрийн шүүх хуралд нэг ч хүн ирээгүй. Хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. ...” гэв.
Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нараас тодорхой хохирлыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гаргуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах гомдолтой нэг бүрчлэн танилцсан. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан үнэлгээ болон холбогдох баримтыг үндэслэж 02-10 УБҮ “Ланд Круйзер” тээврийн хэрэгслийн үнэлгээнд анхан шатны шүүхээс дүгнэлт хийж шийтгэх тогтоолдоо үндэслэлтэй тайлбарласан. “... корпорац” ХХК-тай холбоотой асуудлыг гэрээний үнээр хохирлыг тооцож шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж байгааг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн гаргасан тооцоо нь ямар нэг хууль болон бусдын эрхийг зөрчсөн зүйл байхгүй. “Лексус-570” маркийн автомашины журмын хашааны төлбөрийн асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Өмгөөлөгч А.Туул энэ төлбөрийг давж заалдах шатны шүүх чөлөөлж өгнө үү гэж байгааг давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч О.Э, Б.Б, Д.Ж, Ц.Т нарт холбогдох хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх үүднээс өмнө нь хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 610 дугаартай магадлалд прокурор яллах дүгнэлтдээ хохирол, хор уршгийн талаарх мэдээллийг нарийвчлан тооцож, эцсийн байдлаар яллах дүгнэлтэд тодорхой байдлаар тусгаагүй, анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэхээс өмнө хохирлын талаарх мэдээллийг анхан шатны шүүхэд гаргаж өгөхийг прокурорт хариуцуулж, мэдээллийг маш тодорхой, ойлгомжтой байдлаар шинэчлэн хийлгүүлсний эцэст хэргийг шийдвэрлэх талаар дүгнэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байх бөгөөд үүнийг прокурор биелүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т яллах дүгнэлтийн хавсралтад “хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл”-ийг тусгана гэж заасан, мөн хуулийн 37.3 дугаар зүйлд “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Иймд дээрх магадлалд заасан ажиллагааг хийлгүүлэх зайлшгүй шаардлагатай, ингэснээр хохирогч нарын хохирол төлбөрийн асуудлыг шүүх нэг мөр, үндэслэлтэй, шуурхай, чирэгдэлгүйгээр эцэслэн шийдвэрлэх боломж, нөхцөл бүрдэнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн тул хэрэгт дээрх ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч О.Э, Б.Б, Д.Ж, Ц.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ