2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 0160

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч М.... нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Иргэдийн төлөөлөгч Г.Мөнхжаргал, Ц.Насанжаргал

Улсын яллагч С.Цэрэндалай /томилолтоор/,

Хохирогч Г....,

Шүүгдэгч Б...., түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тороос овогт ...ийн ...т холбогдох 1907000000145 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Налайх дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эгч, дүү нарын хамт Налайх дүүргийн ... амьдардаг, урьд

2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын баривчлах ялаар,

2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 03 сарын баривчлах ялаар,

2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 06 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн Тороос овогт ...ийн ... /.../.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

1.Яллагдагч Б.... нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ...байранд байрлах гар утасны засварын газраас Асег маркийн нөүтбүүк хулгайлж хохирогч "...т 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2.Яллагдагч Б.... нь Н....тай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 31-нээс 2016 оны 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...тоотод эсгий урлалын үйл ажиллагаа явуулж байсан орон байранд хууль бусаар нэвтрэн орж 88,000 төгрөгийн үнэтэй эсгийгээр хийсэн аппаратны гэр 8 ширхэг, 240,000 төгрөгийн үнэтэй 40X40 см хэмжээтэй дэрний уут 30 ширхэг, 68,000 төгрөгийн үнэтэй 50Х50см хэмжээтэй дэрний уут 8 ширхэг, 36,000 төгрөгийн үнэтэй 60X60 см хэмжээтэй том дэрний уут 4 ширхэг, 220,000 төгрөгийн үнэтэй хөлний углааш 20 ширхэг /хос/, 273,600 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний жижиг цүнх 9 ширхэг, 45,600 төгрөгийн үнэтэй жижиг цүнх 15 ширхэг, 432,000 төгрөгийн үнэтэй том зоосны уут 48 ширхэг, 228,000 төгрөгийн үнэтэй жижиг зоосны уут 30 ширхэг, 512,000 төгрөгийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүний сав 32 ширхэг, 720,000 төгрөгийн аягны суурь 120 ширхэг, 22,000 төгрөгийн үнэтэй утасны гэр 2 ширхэг, 48,640 төгрөгийн үнэтэй том цүнх 1 ширхэг, 20,000 төгрөгийн үнэтэй бөөрөнхий тавагны суурь 1 ширхэг, 80,000 төгрөгийн үнэтэй аравчаар хийсэн тавагны суурь 4 ширхэг, 235,000 төгрөгийн үнэтэй тавагны суурь 15 ширхэг, 334,400 төгрөгийн үнэтэй наалддаг таваг 22 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч хохирогч А....д 4,063,640 төгрөгний хохирол учруулсан,

3.Яллагдагч Б.... нь Э....тай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 15-наас 18-ны хооронд Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод оршин суух иргэн Г....гийн гэрийн тагтаар хууль бусаар нэвтрэн орж шүрэн толгойтой гартааман хөөрөг, дайлан, ээмэг, дээл, куртик, пүүз, үнэртэй ус, хайлуулсан алт, ээмэг бөгж, кулоны хослол, кулон, өмд, гар утас, отверкны цуглуулга, навчин тамхи зэрэг 1,904,000 төгрөгийн хохирол учруулсан,

4.2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах талх чихрийн ...тоотод оршин суух иргэн Б....ий байшингийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж 2,000,000 төгрөгийн үнэтэй Аррlе маркийн гар утас 1 ширхэг, 250,000 төгрөгийн хар өнгийн I Рad 1 ширхэг, 50,000 төгрөгийн үнэтэй Жи мобайлын хар өнгийн товчтой гар утас 1 ширхэг, 100,000 төгрөгийн үнэтэй Хар өнгийн богино хавар, намрын арьсан 37 размерийн эмэгтэй хүний гутал 1 ширхэг, 25,000 төгрөгийн үнэтэй 13 размерийн эмэгтэй хүүхдийн үстэй өвлийн гутал 1 ширхэг зэрэг эдт зүйлсийг хулгайлан авч 2,605,000 төгрөгийн хохирол учруулсан,

5.2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд Налайх дүүргийн 2 дугаар хороо ...тоотод оршин суух Г....ын байшингийн вакум цонхоор нэвтрэн орж 4 ширхэг ташуур, 1 ширхэг бугуйл, 2 ширхэг хазаар, 1 ширхэг чөдөр зэрэг эд зүйл хулгалан авч, 515,000 төгрөгийн хохирол учруулсан,

6.2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр согтуугаар Налайх дүүргийн 2 дугаар хороо ...тоотод оршин суух иргэн Д....ын гэрт ороод гарахдаа иргэн Б....ийн монетон бөгж, гинж, гулон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 429,200 төгрөгний хохирол учруулсан,

7.2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүрэг Барилгачдын талбайн орчимд байрлах машины зогсоолоос мөнгө солиулаад өгнө хүнтэй яриадхъя гэж хэлээд иргэн О....ын Самсунг S-6 plus загварын гар утас. Б....ий IPhоnе-6 загварын гар утасыг хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан 754,000 төгрөний хохирол учруулсан,

8.2018 оны 05 дугаар сарын 03-ны 14 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н....улсын дугаартай Тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгсэл, бэлэн 80,000 төгрөгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдсэн,

9.2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо ...тоотод байрлах иргэн Ч....ийн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт хууль бусаар нэвтэрч 196,000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан,

10.2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...тоотод байрлах иргэн Н....гийн хүн байнга амьдрах зориулалттай байранд хууль бусаар нэвтрэн орж 501,195 төгрөгийн эд зүйлс хулгайлсан,

11.2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...тоотод байрлах иргэн Б....ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох орон сууцанд хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлан 884,970 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

12.2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Үнэгүй.мн сайтад “3 өрөө байр түрүүслэнэ” гэж хуурамч зар тавин зохиомол байдлыг зориудаар бий болгож, иргэн Б....эс 2,100,000 төгрөгийг ХААН банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ,

13.2019 оны 10 дугаар сарын 09-ний 08 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хороо ...тоотод иргэн Г....той маргалдан хутга барин далайж амь насыг хохироохыг завдаж улмаар зэвсэг хэрэглэн дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч Г....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/2 хх 249-250, 3хх 1 х/,

2.Хохирогч А....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/1 хх 138-140, 147-148 х/,

3.Хохирогч Г....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/3 хх 68-69, 70-71, 72-74 х/,

4.Хохирогч Б....ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/3 хх 243-244 х/,

5.Хохирогч Г....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/3 хх 184-186 х/,

6.Хохирогч О....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/4 хх 47-49 х/,

7.Хохирогч Б....ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/4 хх 50-52 х/,

8.Хохирогч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/3 хх 159-161 х/,

9.Хохирогч Н....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 хх 134, 10 хх 218-219 х/,

10.Хохирогч Ч....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/11 хх 104-105 х/,

11.Хохирогч Н....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/11 хх 56-57 х/,

12.Хохирогч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/11 хх 17-18 х/,

13.Хохирогч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/11 хх 142 х/,

14.Хохирогч Г....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/11 хх 179-182 х/,

15.Хохирогч Г....ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

16.Иргэний нэхэмжлэгч А....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

17.Иргэний нэхэмжлэгч А....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/3 хх 75-76 х/,

18.Шүүгдэгч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 хх 9 х/, /6 хх 150/, /2 хх 71-72 х/, /3 хх 194-195 х/, /3 хх 137 х/, /11 хх 120 х/, /11 хх 88 х/, /11 хх 36-38 х/, /11 хх 146-147 х/, /11 хх 224-225 х/,

19.Шүүгдэгч Б....ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

20.Гэрч З....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 хх 6-7 х/,

21.Гэрч Ц....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хх 191-192 х/,

22.Гэрч Ц....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хх 193 х/,

23.Гэрч Т....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хх 195-196, 197 х/,

24.Гэрч М....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хх 198 х/,

25.Гэрч Г....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хх 194 х/,

26.Гэрч Н....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /З хх 77-78 х/,

27.Гэрч Ж....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /З хх 79-80 х/,

28.Гэрч С....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /З хх 81 х/,

29.Гэрч Э....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /З хх 86-87 х/,

30.Гэрч Т....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /З хх 249-250 х/,

31.Гэрч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /З хх 163, 164 х/,

32.Насанд хүрээгүй гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /З хх 165 х/,

33.Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /4 хх 54 х/,

34.Гэрч Г....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /З хх 138-139 х/,

35.Гэрч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /З хх 140 х/,

36.Гэрч Х....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /11 хх 143-144 х/,

37.Гэрч Ч....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /11-хх-н 145-146 х/,

38.Гэрч Т....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /11 хх 191 х/,

39.Гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /11 хх 189 х/,

40.Шүүх сэтгэц эмгэг судлалын 888 дугаар дүгнэлт /1 хх 157-158 х/,

41.Шинжээчийн 3525 дугаар дүгнэлт /4 хх 57-58 х/

42.Иргэний үнэмлэхийн лавлагаа /8 хх 130, 131, 101, 11 хх 76 х/

43.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /8 хх 33, 63, 117 х/

44.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /8 хх 103 х/

45.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /11 хх 75 х/

46.Эд зүйлд үзлэг хийсэн, хохирогчид буцаан олгосон тэмдэглэл /3 хх 182 х/

47.Эд зүйлийн үнэлгээнүүд /3 хх 03, 89-91, 144, 167, 188-189, 4 хх 11, 64, 11 хх 31-32, 79-81, 108-109х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон, яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Гэм буруугийн талаар:

1.Яллагдагч Б.... нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр ...байранд байрлах гар утасны засварын газраас Асег маркийн нөүтбүүк хулгайлж Г....т 800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г....ын: “... би засварын газраасаа нөүтбүүк алдагдсаныг мэдээд 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нь ...ын гэрт нь очоод авах гэсэн боловч ... ... гэдэг хүнд зарсан байсан тэгээд би тэр хүн дээр очоод өөрийнхөө нөүтбүүкийг 60,000 төгрөг өгөөд авсан. ...т төлсөн 60,000 төгрөгөө авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг/2 хх 249-250, 3хх 1 х/,

Иргэний нэхэмжлэгч А....ын “... би өөрийн нөүтбүүкээ эргүүлж авсан, гомдол, санал байхгүй. ...” гэх мэдүүлэг/3 хх 4-5 х/,

Гэрч З....ын “...таксинд явахаар зогсож байтал ... нь хар өнгийн үүргэвч үүрсэн миний машинд орж ирж суугаад мэнд мэндээд 1-р хороо орно гэхээр нь хөдлөөд замдаа явж байтал хөгшөөн нэг нөүтбүүк байна хямдхан авчихаач гэхээр нь хулгайн юм биш биз гэхэд тийм юм байхгүй ...й ахынх байгаа юм гэхээр нь үзэхэд одоо бас сайн санахгүй байна хар бараан өнгөтэй нөүтбүүк байсан ба асаахад зүгээр ажиллаж байсан. Ингээд 100,000 төгрөгөөр авах уу гэхээр нь надад тийм их мөнгө байхгүй угаасаа надад 65,000 байна уу 66,000 төгрөг байсан болохоор 60,000 төгрөгөөр авъя гэсэн, тэг тэг гээд өгөхөөр нь би 53,000 төгрөг өгөхөд буцаад Буян-Налайх худалдааны төвийн урд бууна гэхээр нь ирээд буулгасан. Тэгээд өглөө 08 цагийн үед хаалга тогшоод очоод онгойлгоход утас засварын ... байсан ба ... чамд нөүтбүүк зарсан уу гэхээр нь тийм ээ гээд үзүүлэхэд миний нөүтбүүк өчигдөр гар утас засварын газраа байж байгаад алдсан хэдэн төгрөгөөр авсан юм гэхээр нь 60,000 төгрөгөөр зарсан гэхэд надад 60,000 төгрөг халааснаасаа гаргаж өгөөд нөүтбүүкээ аваад явсан. ...” гэх мэдүүлэг /3 хх 06-07 х/,

Эд зүйлийн үнэлгээ: “Acer notebook” 800,000 төгрөг /3 хх 03/,

Шүүгдэгч Б....ийн: “...би 2016 оны 1 дүгээр сарын 29-ний орой гар утасны мемори картанд дуу суулгуулах гээд Налайх дүүргийн 2 дугаар хороо ...байрны гар утас засварын газарт орсон чинь нэг танихгүй залуу сууж байсан. Би тэр залуугаас засварчин ...хаана байгаа юм бэ гэж асуусан чинь байхгүй байна гэсэн. Тэгээд би гарч явахдаа утас засварын лангуун дээр цэнэглэж байсан Нөүтбүүкийг аваад гараад явсан. ...би тэр нөүтбүүкийг зарж мөнгө олох гэсэн юм. ...би түүний нөүтбүүкийг хулгайлсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...би энэ бичлэг дээр гарч байгаа хүн мөн байна. ...” гэх мэдүүлэг /3 хх 9 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

2.Яллагдагч Б.... нь Н....тай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 31-нээс 2016 оны 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...тоотод эсгий урлалын үйл ажиллагаа явуулж байсан иргэн А....ы байр руу хаалгыг нь эвдлэн нэвтэрч 88,000 төгрөгийн үнэтэй эсгийгээр хийсэн аппаратны гэр 8 ширхэг, 240,000 төгрөгийн үнэтэй 40X40 см хэмжээтэй дэрний уут 30 ширхэг, 68,000 төгрөгийн үнэтэй 50Х50см хэмжээтэй дэрний уут 8 ширхэг, 36,000 төгрөгийн үнэтэй 60X60 см хэмжээтэй том дэрний уут 4 ширхэг, 220,000 төгрөгийн үнэтэй хөлний углааш 20 ширхэг /хос/, 273,600 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний жижиг цүнх 9 ширхэг, 45,600 төгрөгийн үнэтэй жижиг цүнх 15 ширхэг, 432,000 төгрөгийн үнэтэй том зоосны уут 48 ширхэг, 228,000 төгрөгийн үнэтэй жижиг зоосны уут 30 ширхэг, 512,000 төгрөгийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүний сав 32 ширхэг, 720,000 төгрөгийн үнэтэй аягны суурь 120 ширхэг, 22,000 төгрөгийн үнэтэй утасны гэр 2 ширхэг, 48,640 төгрөгийн үнэтэй том цүнх 1 ширхэг, 20,000 төгрөгийн үнэтэй бөөрөнхий тавагны суурь 1 ширхэг, 80,000 төгрөгийн үнэтэй аравчаар хийсэн тавагны суурь 4 ширхэг, 235,000 төгрөгийн үнэтэй тавагны суурь 15 ширхэг, 334,400 төгрөгийн үнэтэй наалддаг таваг 22 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч хохирогч А....д 4,063,640 төгрөгний хохирол учруулсан болох нь:

Хохирогч А....ы “...би дотогшоо яваад ортол миний эсгий урладаг зүйлүүдийг бүгдийг нь онгичсон цаад өрөөнд тавиур дээр тавьчихсан байсан эсгий урлалуудыг бүгдийг нь аваад явсан байсан. ....” гэх мэдүүлэг/1 хх 138-140, 147-148 х/,

Гэрч Ц....ийн “...манай эмэгтэй дүү ... надруу залгаад ... эгчээ 2 шуудайтай түрийвч, цүнх гээд эсгийгээр хийсэн зүйл байна та авах уу энэ залуу 50,000 төгрөгөөр зарна гэж байна гэхээр нь би ямархуу зүйл юм болоо үзийл даа гэхэд эрүүндээ сахалтай нүд нь хөхөрсөн залуу манайд 2 шуудайтай зүйл бариад ороод ирсэн. Тэгэхээр нь би үзэж байгаад цүнх, дэрний уут, углаашыг тоолоод бусдыг нь худалдаж авсныхаа дараа тоолсон. Тэгээд авахаар болоод 50,000 төгрөг өгчих гэхээр нь би шууд өгөөд 2 шуудай зүйлийг нь авсан. ...50,000 төгрөгөө эргүүлж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 191-192 х/,

Гэрч Ц....ийн “...хорооны танил залуутай таарахад утсаараа яриулчихаач гэхээр нь утсаа өгтөл нэг найзруугаа ярьж байгаад надад зарах зүйл байна авах хүн байна уу гэхээр нь юу юм бэ гээд асуутал эсгийгээр хийсэн шинэ зүйлүүд байна хямдхан авчхаач гэхээр нь би эгч рүүгээ залгаад эсгийгээр хийсэн зүйлүүд байна хямдхан авчхаач гэхэд үзье гэхээр нь би ...тай цуг таксидаж яваад нэг найзынд нь очоод ... 2 шуудайтай зүйл бариад гараад ирсэн. Тэгээд 1-р хороо Баянзүрхийн 15-09 тоотод эгч ...ийн утсыг өгөөд би өөрөө яваад өгсөн. ...Манай найзынх байгаан хямдхан зарчмаар байна гэсэн. ...50 мянган төгрөгөөр зарчихмаар байна мөнгөний хэрэг гараад байна гэсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 193 х/,

Гэрч Т....ын “...би босоод гадагшаа гараад бие засах гээд явж байгаад гэрийн хойд талруу хартал гэрийн ард байдаг ашигладаггүй хөргөгчин дотор байдаг халуун тогоо, тавиуруудыг нь гаргаад тавьчихсан байхаар нь гайхаад явж очоод хаалгыг нь онгойлготол дотор нь нэг шуудайтай зүйл байсан шуудайг нь нээтэл эсгийгээр хийсэн дээрээ казак хээтэй олон тооны углааш, цүнх зэрэг эд зүйл байсан. Би юу вэ гэж гайхаад хажуу талын хуучин түмбүүшкийг онгойлгоход бас нэг шуудайтай зүйл байсан бас нээгээд үзэхэд бас эсгий урлалууд байсан би шууд ээжрүү залгаад ямар учиртай зүйл болохыг асуухад ээж мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь би гэрлүү ороод ...ас гадаа байгаа эд зүйл ямар учиртай юм бэ? гэж асуухад хаана гэж харж байснаа би мэдэхгүй байна гэсэн. Тэгээд ... явчихсан. Тэгээд маргааш нь би гэртээ байж байтал ... ирсэнээ наад зүйлүүдийг чинь хэн хийснийг нь би мэдчихсэн гэсэн би лавлаж асуухад ... ирээд хийчихсэн байна гэсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 195-196, 197 х/,

Гэрч М....ийн: “...та ашиг унагаагаад зарчих гэхээр нь би тэгье гэж тохироод 2 шуудай зүйл аваад дэлгээд зарах гэтэл 2 өдөр бороо ороод би гаргаж тавиагүй юм. Тэгээд 2 өдөр бороо орсны дараагийн өдөр нар гарахаар нь би заръя гэж бодоод машиныхаа хамар дээр дэлгэж тавиад зосгож байтал цагдаа нар хэдэн хүнтэй ирээд хулгайн эд зүйл байна 2016.06.01-нд алдсан эд зүйл байна гээд аваад явсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 198 х/,

Гэрч Г....ын “... ... гоё юм үзэх үү гэж хэлж байснаа гаднаас 1 шуудайтай зүйл оруулж ирээд задалтал дотроос нь казак хээтэй эсгийгээр хийсэн урлалууд байсан. ... бид хоёр хаанаас авсан юм бэ гэхэд гадуур явж байгаад ирсэн чинь гэрийн хойно хөргөгчин дотор хийчихсэн байсан дахиад 1 шуудай байгаа нийтдээ 2 шуудай байгаа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 194 х/,

Дамно ХХК-ний эд зүйлийн үнэлгээ: “эсгий эдлэлүүд нийт 4,063,640 төгрөг /1 хх 175 х/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “хохирогч А....ы хохирлууд: 8 ш аппаратны гэр, дэрний уут 6 ш, том дэрний уут 6 ш, хөлний углааш 6 ш, эмэгтэй гар цүнх 8 ш, эмэгтэй цүнх 2 ш, голдоо хээтэй таваг 22 ш, оосортой гар цүнх 15 ш, зоосны уут 48 ш, жижиг зоосны уут 26 ш, оосоргүй гар цүнх 32 ш, онгорхой гар утасны гэр 2 ш, тавагны суурь 1 ш, эмэгтэй эсгий цүнх 1 ш, хээтэй тавагны суурь 4 ш” /1 хх 133-134 х/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “... бичлэгийг шүүхэд 23 цаг 13 минутанд хулгай хийсэн гэх 2 этгээд 5-р байрны урдаас гараад алхаж байх бөгөөд 6 дугаар байр луу орж байгаа нь тус хяналтын камерт бичигдсэн байв. Уг этгээдүүд тус байр луу ороод 50 минут болсон ба 00:05 минутанд байрнаас 2 этгээд тус бүр 1 шуудай тэвэрч барьсан байдалтай гарч байв ...” гэх тэмдэглэл /1 хх 136-137 х/,

Шүүгдэгч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Гитлер хочит ... гэх найзтайгаа хамт хэдэн зүс таних найзуудтайгаа архи ууж байгаад бид 2 тэд нараас салаад 00 цагийн үед 6-р байрны урд яаж мөнгө олох вэ гэж ярьж явж байгаад 6 дугаар байрны 2 давхрын зүүн булангийн айлын гэрлүүд нь унтарчихсан байхаар нь ... бид 2 тэр айл руу орьё гэж тохироод орцонд нь ортол модон хаалгатай хүрээ хаалга хоёрынх нь завсараар цоож нь харагдаж байхаар нь би төмрөөр түлхтэл онгойхгүй байсан тэгтэл ... хаалганы хүрээг нь гараараа татаад хугалсан хүрээ нь хугараад цоож орж түгжигддэг хэсэг нь гараад ирэхээр нь би төмрөөрөө хөшиж онгойлгоод бид 2 ортол тухайн гэрт авчихаар зүйл байхгүй байхаар нь бид 2 үүдэнд байсан 2 шуудайг нэг нэгээр нь аваад цаад талын өрөөнд байсан эсгийгээр хийсэн зүйлүүдийг бүгдийг нь хийгээд тэр айлаас гарч явсан. Тэндээс гараад Монгол ардын хувьсгалт намын байрны урдуур гараад Голомт цогцолбор сургуулийн хажуугаар гараад хойшоо явж Сүмийн яг ард талд байрлах бүтэн нэрийг нь мэдэхгүй ... гэх айлд очоод хашаан дотор нь оруулаад гэрийнх нь ард гадаа байдаг модон түмбүүшик, хөргөгчинд нэг нэгээр нь хийгээд ...гийн гэрт хоноод өглөө нь би шууд харьсан Тулгаа ...гийнд үлдсэн. Би харихдаа хулгайлсан эд зүйлээ тэнд нь үлдээгээд харьсан. ...” гэх мэдүүлэг /6 хх 150/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

3.Яллагдагч Б.... нь Э....тай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 15-наас 18-ны хооронд Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод оршин суух иргэн Г....гийн гэрийн тагтаар нэвтрэн орж шүрэн толгойтой гартааман хөөрөг, дайлан, ээмэг, дээл, куртик, пүүз, үнэртэй ус, хайлуулсан алт, ээмэг бөгж, кулоны хослол, кулон, өмд, гар утас, отверкны цуглуулга, навчин тамхи зэргийг нууцаар, бусдад хүч хэрэглэхгүйгээр авч 1,904,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г....гийн: “...гэрийн хаалга хэвийн янз бүрийн эвдрэлгүй онгойсон бөгөөд гэртээ ороход гэрийн эд зүйлүүдийг эмх замбараагүй, ундуй сундуй болгож бүх эд хогшлуудыг онгойлгож үзсэн байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг/3 хх 68-69, 70-71, 72-74 х/,

Иргэний нэхэмжлэгч А....гийн “... нэг танихгүй 30 гаран насны залуу орж ирээд өөрийгөө хөөрөг хийдэг зарах хөөрөг байна гээд саарал өнгийн гартааман хөөрөг бас нэг ногоон өнгийн хөөрөгний хэлбэртэй чулуу хоёрыг гаргаж үзүүлсэн. Тэгээд нөхөр үзэж байгаад гартааман хөөргийг 30,000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо ч манайд байгаа. ...” гэх мэдүүлэг /3 хх 75-76 х/,

Гэрч Н....ын “... дүүгийнхээ утсыг нэхэхэд надад мөнгө алга би хулгай хийж байж өгье гэснээ би саяхан Налайх дүүргийн 2 дугаар хороо 55 дугаар байрны 5 давхарын айл руу орж хулгай хийсэн байрны дээвэр дээр нь гараад 5 давхарын балконтой айл руу ороод нилээн гайгүй юмнууд авсан. Тэд нарыг бүгдийг нь зарчихсан одоо ахиад нэг юм ухаж хэдэн төгрөгтэй болоод танай дүүгийн утсыг төлье гэж ярьсан. ...” гэх мэдүүлэг /З хх 77-78 х/,

Гэрч Ж....ын “... би одоо нэр цохож хэлэх юм бол хөөргөө санаж байна, алдагдсан эд зүйлсийн талаар эхнэр сайн мэдэж байгаа. Миний алдсан хөөрөг нь дунд гарын гартааман хөөрөг, шүрэн толгойтой, алтан нуухтай, элдэв хаж байхгүй, цагаан саарал өнгөтэй бөөрөн дээрээ 7-8 босоо судалтай, энгийн хээгүй, дүрсгүй мөнгөн халбагатай хөөрөг байсан. ...” гэх мэдүүлэг /З хх 79-80 х/,

Гэрч С....ийн “... Энэ миний ...д өгсөн хөөрөг дүрээрээ мөн байна. Гэхдээ толгой шүрэн толгой биш даваа толгойтой болчихсон байна. ...” гэх мэдүүлэг /З хх 81 х/,

Гэрч Э....ын “... 5 давхар шар байрнуудын дунд ирээд захын орц руу ороод дээшээ 5 давхарт нь гараад орсон айлынхаа хаалгыг цохиод онгойлгохгүй байтал ... манай эгч Солонгос явна гэж хэлж байсан бараг явчихсан юм шиг байна хоёулаа ухъя гэхээр нь би яаж орох юм гэхэд надад нэг арга байгаа хоёулаа дээшээ гаръя гээд яг хаалганы хажууд байрлах дээшээ гардаг шатаар дээшээ байрны дээвэр дээр гарсан. Тэгээд дээвэр дээр байсан хар өнгийн цахилгааны утасаар дамжаад ор гэж ... хэлсэн ... ... миний биеийг тэр чигт нь утсаар хэрж уяад үзүүрээс нь намайг бариад доош нь буулгасан ба балкон буюу тагт нь онгорхой байхаар нь би дотогшоо ороод шууд үүдний хаалгыг нь ...т онгойлгож өгөхөд ... орж ирээд бүх эд зүйлсийг сандайчиж үзэж эхэлсэн, намайг наад хувцаснуудынхаа халаас болон дотор нь юм сайн үзээрэй гээд өөрөө бас ухаад явсан. ...” гэх мэдүүлэг /З хх 86-87 х/,

Дамно ХХК-ний эд зүйлийн үнэлгээ: “хохирогч Г....гийн эд зүйл, нийт 1,904,000 төгрөг” /З хх 89-91 х/,

А....гаас “мөнгөн халбага, мөнгөн нуухтай, чүнчигноров, саарал гартааман хөөрөг” хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /З хх 64-65 х/,

Шүүгдэгч Б....ийн: “... 2016 оны 05 дугаар сарын дундуур шиг санаж байна. Найз ...ын хамтаар шөнө 12 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хороо 55-р байрны дээвэр дээр гэрч кабелын утсаар ... доошоо бууж дотроос нь надад хаалга онгойлгож өгөхөөр нь би дотогш орж унтлагын өрөөний орон доороос боолттой юман дотроос гартааман хөөрөг, жижигхэн ууттай цахилгааны багаж, үүдэнд өлгөөтэй байсан эрэгтэй хүний хагас богино савхин куртик зэрэг эд зүйлсийг авсан. Мөн орны цаад талд байх номын тавиур дээрээс скайтелийн утас, мобигийн утас авсан. Хөөргийг ХАА-н автобусны буудлын арын ТҮЦ-нд 40 гаран насны эрэгтэй хүнд 30,000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 71-72 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

4.2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах талх чихрийн ...тоотод оршин суух иргэн Б....ий байшингийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж 2,000,000 төгрөгийн үнэтэй Аррlе маркийн гар утас 1 ширхэг, 250,000 төгрөгийн хар өнгийн I Рad 1 ширхэг, 50,000 төгрөгийн үнэтэй Жи мобайлын хар өнгийн товчтой гар утас 1 ширхэг, 100,000 төгрөгийн үнэтэй Хар өнгийн богино хавар, намрын арьсан 37 размерийн эмэгтэй хүний гутал 1 ширхэг, 25,000 төгрөгийн үнэтэй 13 размерийн эмэгтэй хүүхдийн үстэй өвлийн гутал 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 2,605,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б....ий “... хамаатны эгч болох Т....д гэрийнхээ түлхүүрийг үлдээгээд эргэж тойрч байгаарай гэж хэлсэн юм. Тэгсэн манай эгч намайг гадаадад явж байхад 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр залгаад гэрт чинь хулгай орчихсон байна цагдаад дуудлага өгсөн гэсэн. Ингээд би өөрөө ирээд гэрт байсан эд зүйлсээ шалгаж үзээд өнөөдөр өргөдөлөө бичиж өгч байсан. ... хулгайд алдсан эд зүйлээ олж авмаар байна. ...” гэх мэдүүлэг/3 хх 243-244 х/,

Гэрч Т....гийн “...өөрийнхөө автомашиныг байрлуулчихаад тэдний гэрийн тагт руу харсан чинь цонх нь онгорхой, хөшиг нь нээлттэй байхаар нь хүн ирсэн юм байхдаа гэж бодоод хаалга нь цоожтой байхаар түлхүүрээр нь хаалгыг нь онгойлгоод орж ирэхэд гэрийнх нь хамаг юм эмх замбараагүй болсон, цонх, тагт нь онгорхой байхаар цагдаад мэдэгдсэн. ...би ...ийг гадаад явсан талаар өөр хүнд огт хэлээгүй. Намайг тэдний гэрийг цэвэрлэж байгааг ... мэдэж байгаа. ...Гарын мөрөөр нэг хүн таарсан гэж ...ээс сонссон. Тэр хүн л хулгайлсан байх. Учир нь тэдний гэрээр нэг их хүн орж гардаггүй. ...” гэх мэдүүлэг /З хх 249-250 х/,

Шинжээчийн 4699 дугаартай “....1.Шинжилгээнд ирүүлсэн НШША нь БЗДКШТ-ийн шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Нямдаваагийн хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн “1, 2” гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангаж байна. 2.Адилтгалын шинжилгээний шаардлага хангаж буй “2” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр санд МN000ШШГ00055, 2512183, МN000410004810, 33367, МN000ШШГ00476, МN000ӨРШ02104, МN005210002665 дугаараар 7 удаа бүртгэгдсэн ... овогтой ...ийн /овог нэр солигдсон байж болно/ зүүн гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна. ...” гэх дүгнэлт /4 хх 03-04 х/,

Эд зүйлийн үнэлгээ: “хохирогч Б....ий эд зүйлүүд, нийт 2,605,000 төгрөг  /4 хх 11 х/,

Шүүгдэгч Б....ийн “...би нөүтбүүк, жи мобайлын хар өнгийн товчлууртай гар утас, 1 ширхэг бугуйн цаг, шоколадны цуглуулга зэрэг эд зүйлийг авсан ба өөр авсан эд зүйл байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /3 хх 194-195 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

5.2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд Налайх дүүргийн 2 дугаар хороо ...тоотод оршин суух Г....ын байшингийн вакум цонхоор нэвтрэн орж 4 ширхэг ташуур, 1 ширхэг бугуйл, 2 ширхэг хазаар, 1 ширхэг чөдөр зэрэг эд зүйл хулгайлан авч, 515,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г....ын “... манай байшинд бараг эд зүйлс үлдээгүй ихэнхийг нь авч нүүсэн байсан тул эд зүйлсээ бүртгэхэд миний өөрийн гараар хийсэн модон эвэр өлгүүр өлгөөтэй байсан 4 ширхэг ташуур, 1 ширхэг бугуйл, 2 ширхэг хазаар, 1 ширхэг чөдөр зэрэг эд зүйлс алдагдсан байсан юм. Цонхны цоож нь эвдрээгүй түлхэхэд нь мултараад онгойсон байдалтай байсан юм. ...” гэх мэдүүлэг/3 хх 184-186 х/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...улаан өнгийн модон ташуур 2 ширхэг, энгийн хулсан ташуур 2 ширхэг, алдалж үзэхэд 10 алд урттай суран бугуйл 1 ширхэг, 2 ширхэг энгийн хазаар, 1 ширхэг суран чөдөр байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авч, хохирогчид хүлээлгэж өгөв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /З хх 182-183 х/,

Дамно ХХК-ний эд зүйлийн үнэлгээ: “хохирогч Г....ын эд зүйлүүд, нийт 515,000 төгрөг /З хх 188-189 х/,

Шүүгдэгч Б....ийн “... би хэргээ хүлээн зөвшөөрё байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

6.2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр согтуурсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хороо ...тоотод оршин суух иргэн Д....ыг согтуу үед нь  гэрт нь хүргэж өгөөд буцахдаа уг айлаас монетон бөгж, гинж, кулон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 429,200 төгрөгний хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б....ийн “...би ... гэх залууд 2000 төгрөг, гэрийнхээ түлхүүртээ хамт өгөөд манай нөхрийг хүргээд өгчих гээд явуулсан. Тэгээд орой гэртээ ирэхэд манай нөхөр унтаж байсан. Тэр өдөртөө унтаж амарсан тэрнээс хойш манай гэрт хүн ирээгүй байж байгаад нөгөөдөр нь би ээмэг бөгжнийхөө саванд монетон ээмгээ хийх гэтэл миний ээмэг бөгжний саванд байсан монетон бөгж, ээмэг, кулон алга болчихсон байсан. Тэгэхээр нь нөхөртөө хэлээд цагдаад өгсөн юм. ...” гэх мэдүүлэг/3 хх 159-161 х/,

Гэрч Д....ын “...Би тухайн өдөр нилээд согтчихсон байсан тэгэхдээ ...тай гэрлүүгээ очсоноо санаж байна. Өөр хүн байгаагүй. Элитээс шууд гэрлүүгээ явсан юм. Замдаа янз бүрийн хүнтэй тааралдсан юм байхгүй, тэгээд ч манай дүү ... тухайн үед намайг ... гэх залуутай хамт орж ирсэн өөр хүн байгаагүй гэж байсан. Би юмаа алдсанаас 1-2 хоногийн дараа ...ийг чи миний юмыг авчихсан байна өг гэхэд би аваагүй өөр хүн авсан юм байгаа биз гэж байсан. Тэгээд дараа нь дахиад ...ийн утсыг олоод ярьсан чинь Улаанбаатар хотод байна. Налайхад очихоороо чиний юмыг ломбарданд тавьсан бичгээ өгчихье гэж байсан. Хаана аль ломбарданд тавьснаа огт хэлээгүй. ...“ гэх мэдүүлэг /З хх 163, 164 х/,

Насанд хүрээгүй гэрч Б....гийн “...2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороо ...тоотод эгчийндээ хичээлээ тараад очсон тэгтэл ... ах согтуу 00-ын өрөөнд байж байсан. Тэгтэл 00-ын өрөөний үүдэнд нэг танихгүй ах зогсож байсан. Тэгээд би гэрийг нь янзлаад гал тогооны өрөөнд аяга угааж байсан. ... ах 00-ын өрөөндөө байж л байсан. Тэгтэл нөгөө танихгүй ах манай ах эгч 2-ын унтлагын өрөөнөөс гарч ирж байгаа харагдсан. Тэгтэл удахгүй манай ах 00-ын өрөөнөөс гарч ирээд нөгөө ах зөрөөд 00-ын өрөөнд орчихоод л гараад явсан. Тэр танихгүй ахын нэрийг ... гэдэг гэж байсан. Манай хүргэн ах танихгүй ах 2-оос өөр хүн тухайн үед байгаагүй тэр ах гарахаар нь хаалгаа түгжсэн, ах унтсан. ...” гэх мэдүүлэг /З хх 165 х/,

Хөрөнгө-Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээ: “хохирогч Б....ийн эд зүйлүүд, нийт 429,200 төгрөг /З хх 167 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

7.2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б.... нь Налайх дүүргээс УБ хот ирэх замдаа О....а, Б.... нарт хуурамч рубль үзүүлж, өнөөдөр бүгдээрээ сайхан шоудахуу би даая мөнгө байна солиулна гээд тэр мөнгөө найз ...өд нь өгч улмаар Чингэлтэй дүүрэг Барилгачдын талбай орчимд байрлах машины зогсоол дээр буухдаа мөнгө солиулаад өгнө хүнтэй яриадахъя гэж хэлээд эхлээд Б....ий IPhоnе-6 загварын гар утасыг, дараа камер сайтай утасаа өгч бай хэмээн О....ын Самсунг S-6 plus загварын гар утасыг тус тус залилан нийт 754,000 төгрөний хохирол учруулсан болох нь:

 Хохирогч О....ын “... тэгээд буухдаа ...ий гар утсыг аваад чиний утсаар яриадхий гээд гарсан тэгээд удалгүй ... ганцаараа буцаж ирээд камер гайгүй сайтай утсаа өгчих гэхээр нь би өөрийн Samsung 6 plas маркын гар утсаа гаргаж өгсөн чинь, код нь юу билээ гэхээр нь би кодоо хэлээд өгчихсөн тэгээд цаашаа буцаж явсан чинь ... гарч ирээд тэр хавиар гүйгээд байхаар нь бид нар юу болов гээд очсон чинь ... гэх залуу нь ...ийг орцонд үлдээгээд явчихсан гэхээр нь би гар утас яасан бэ гэсэн чинь мэдэхгүй гэхээр нь тэр чинь та нарын танидаг хүн биздээ би гар утсаа өгчихсөн гэсэн чинь сайн танидаг хүн нь байгаагүй юм билээ ...” гэх мэдүүлэг/4 хх 47-49 х/,

Хохирогч Б....ий “...... гэх залуу Налайх дүүргээс Улаанбаатар хотруу явж байх замдаа ОХУ-ын мөнгөн дэвсгэрт рубль гаргаж ирээд өнөөдөр бүгдээрээ сайхан шоудахуу би даая мөнгө байна солиулна гээд тэр мөнгөө манай найз ...өд бүр өгчихсөн байсан учраас ...т итгэж утсаа өгөх болсон шалтгаан нь тэр байгаа юм, тэр мөнгийг нь бид нар хуурамч байна гэж мэдээгүй, утсаа алдчихсан юм чинь мөнгийг нь солиулна гэж бодоод банкин дээр очиход хуурамч мөнгө байна гэж байсан юм. ...” гэх мэдүүлэг/4 хх 50-52 х/,

Гэрч Б....ийн “... ... байхгүй байхаар нь ойр орчмоор нь хайгаад олоогүй нөгөө хоёр найз дээрээ очсон чинь ...ыг ирээд гар утсыг нь утсаар ярьчихаад ирье гээд явсан гэж байсан. Тэгээд ... бид хоёртой хамт явж байсан ... гэх охин хоёр утастай явж байсан тул нөгөө утсаараа өөрийнхөө утасруу залгасан чинь унтраачихсан байсан. Тэгээд би өөрийн найз ...ийг танидаг юм болов уу гэж бодоод асуутал ... харин эсрэгээрээ намайг танидаг гэж ойлгосон байсан юм. Намайг орцонд байх хооронд надтай хамт явж байсан ..., ... нарын гар утсыг ... нь аваад явсан байсан юм. ...” гэх мэдүүлэг /4 хх 54 х/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “хохирогч О....а, Б.... нарын гар утаснууд, нийт 754,000 төгрөг” /4 хх 64 х/,

Шинжээчийн 3525 дугаар дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн 500 рубль гэх зүйлүүд жинхэнэ биш, төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглах боломжгүй бэлэг дурсгалын зориулалтаар хийсэн байна.

2.Хуурамчийг илтгэх шинж тэмдгүүдийг дүгнэлтийн шинжилгээний хэсгээс харна уу.

3.Энгийн цаасан дээр шингэн хортой хэвлэх төхөөрөмжөөр хэвлэж хийсэн байна.

4.Шинжилгээний явцад ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно. гэх дүгнэлт /4 хх 57-58 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

8.2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н....улсын дугаартай Тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгсэлд таксинд явахуу хэмээн сууж, улмаар араас нь хоолойг нь боох, аятайхан байхгүй бол ална шүү хэмээн үгээр айлгах зэргээр бэлэн 80,000 төгрөг, автомашиныг хүч хэрэглэн авч явсан болох нь:

Хохирогч Н....ийн: “... ... гэх залуу араас зүүн гараараа миний амыг битүүлж амьсгаа боох байдлаар дараад, баруун гараараа хоолойноос боогоод автомашинаа зогсоо гэхээр нь би зогсохгүй байсан чинь "Аятайхан байхгүй бол ална шүү, одоо машинаа зогсоо” гэж захирангуй хэлээд гараа чангалаад амьсгал боогдуулаад машин зогсоолгосон тэгээд би зогсоод нөгөө залууг надаас гараа аваад хойд талын суудлаас урагшаа өнгийгөөд миний автомашиныг унтраагаад түлхүүрийг нь сугалж аваад машинаас буунгуут би зэрэгцэж буугаад шууд орилоод зугтаасан тэгтэл нөгөө залуу араас хурдтай гүйж ирээд намайг машинаасаа холдож чадаагүй байхад барьж аваад хоёр суганаас хүчээр чирээд миний автомашины хойд суудал дээр суулгаад “чимээгүй бай, дуугараад орилж чарлах юм бол ална шүү” дуугай явж байвал чамайг яах ч гүй гэж хэлэхээр нь би айгаад дуугарч чадаагүй тэгээд би гар барьчихсан байсан чинь миний гар утсыг наад утсаа наашаа аваад ир гэхээр нь би цагдаа руу залгана гэсэн чинь миний утсыг гарнаас татаж авсан тэгэхэд нь би булаацалдах гэж нэг татаж үзсэн чинь миний гараас суга татаад авчихаар нь айгаад өөр хө... хийж чадаагүй тэгээд миний автомашинд өөр юу байна гээд миний автомашины урд хайрцаг, голын хайрцагыг үзээд голын хайрцаганд түийвчтэй байсан 80,000 төгрөгийг бүгдийг нь аваад түрийвчийг нь буцаагаад голын хайрцагруу шидчихсэн, тэгснээ миний утсыг батарейг нь салгаад гурван хэсэг болгосноо над руу чулуудаж шидээд миний автомашиныг жолоодоод Улаанбаатар хот чиглээд явсан, явж байх замд нь би айгаад хөдөлж дуугарч чадаагүй угаасаа намайг элдэв хө... хийх л юм болно ална шүү гэж заналхийлсэн, би явж байхад сэмээрхэн утсаа батарейг нь хийгээд асааж үзтэл утас асахгүй эвдэрчихсэн байсан, тэгээд нөгөө ... гэх залуу Баянзүрхийн товчоо өнгөрөөд уулын замаар яваад Маршалын гүүр лүү чиглээд ирэхээр нь би тэр залуугаас “миний дотор муухайраад байна би гараад бие засчихаад ирье” гэж нилээн гуйсан чинь нэг жалганы хажууд ирээд намайг жалгаруу оруулаад би эндээс харж байя одоо бие зас гэхээр нь би ойр хавиас зам дээр автомашин гараад ирээсэй гэж бодоод нааш цаашаа жаахан холхисон чинь одоо суугаач гэхээр нь би машинд суух гэж байгаа юм шиг дүр үзүүлээд очиж байгаад шууд зугтаачихсан тухайн үед цаанаас нэг автомашин гарч ирж байхыг нөгөө ... гэх залуу харчихаад шууд цаашаа хурдаа нэмээд зугтаачихсан ...би ЖиЗ загварын утасныхаа дэлгэцийг 130,000 төгрөгөөр янзлуулсан энэ мөнгөө нэхэмжилж байна өөр нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг/3 хх 134, 10 хх 218-219 х/,

Гэрч Г....ын “... зам дээр үл таних эмэгтэй урд явж байсан автомашинуудын урдуур дайрагдах шахам гар өргөөд байхаар нь зогсоод юу болсон талаар асуухад уг эмэгтэй нь миний автомашиныг хүн дээрэмдээд явчихлаа гээд нилээн айсан, цочирдсон байдалтай байсан тэгэхдээ биед нь цохиулж зодуулсан гэх ул мөр харагдаагүй, тэгээд тэр хүн чинь хаана байна гэтэл миний автомашиныг унаад Маршалын гүүрний чигтээ явсан гэж байсан тэгэхээр нь уг эмэгтэйг машиндаа суулгаад араас нь хөөсөн тэгтэл 500 орчим метр яваад зам дээр хаалгыг нь онгойлоод хаячихсан Приус 11 маркийн автомашин асаалттай орхичихсон байсан, уг эмэгтэй энэ миний машин байна гэсэн тул буугаад уг машин дээр очтол машин дотор хүн байгаагүй зугтаасан байсан, тэгээд ойр орчмоор нь хартал 100 гаруй метрийн зайд нэг хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн гүйж байгаа нь харагдсан, хохирогч  мөн байна гээд шууд заасан, ингээд ... бид хоёр тэр залуугын араас бараг 500 орчим метр газар хөөтөл голын хөвөө, бургас руу ороод харагдахгүй болчихсон тэгэхээр нь бид хоёр мөрөөр нь хөөж байгаад голын бургасан дунд усан дотор ороод мөчирнөөс барьчихсан нуугдсан байхаар нь орж барьж авсан, ... Биед нь тоолоод үзэхэд хохирогчоос дээрэмдэн авсан гэх 80,000 төгрөг байсан, мөн тухайн үед хохирогчийн гар утсыг нь эвдэлчихсэн гэж байсан. Хохирогчийн тухайн үед ярьж байснаар Налайхаас уг хүнийг машинтай нь дээрэмдэн авч явсан, мөн замдаа ямар нэгэн эсэргүүцсэн үйлдэл гаргавал хохирогчийг ална шүү гэж айлгасан байсан. Хохирогч гэх эмэгтэйн хоолойг нь боож багалзуурдсан гэж байсан, ер нь сэтгэл санааны байдал хүнд тодорхой юм ярьж чадахгүй нилээн айдастай болчихсон байсан юм. Биед нь бол ил цохиж зодсон юм харагдаагүй. ...” гэх мэдүүлэг /З хх 138-139 х/,

Гэрч Б....ын “... ... бид хоёр тэр залуугийн араас бараг 500 орчим метр газар хөөтөл голын хөвөө, бургас руу ороод харагдахгүй болчихсон араас нь бид хоёр мөрөөр нь хөөхөд туул голын эрэг дагаад усан дотор толгойгоо гаргаад хэвтэж байсныг гол руу орж барьж авсан. ...” гэх мэдүүлэг /З хх 140 х/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Самсунг жи3 маркийн гар утас 280,000 төгрөг” /З хх 144 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

9.2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо ...тоотод байрлах иргэн Ч....ийн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн хаалгыг эвдлэн нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлж 196,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ч....ийн “...2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн орчим гэрээ цоожлоод гарч яваад маргааш нь 21 цаг 15 минутын орчимд ирэхэд гэрийн хаалга эвдэж хулгай орж самсунг 32 инчийн хар өнгийн зурагт хулгайлсан байсан. ...” гэх мэдүүлэг/11 хх 104-105 х/,

Шүүгдэгч Б....ийн: “...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /11 хх 118-120 х/,

-Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Самсунг маркийн 32 инчийн зурагт, нийт 196,000 төгрөг” /11 хх 108-109 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

10.2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...тоотод байрлах иргэн Н....гийн хүн байнга амьдрах зориулалттай байрны цонхоор нэвтрэн орж зурагтыг нь хулгайлж 501,195 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Н....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 09 цагийн орчим ах Батаа, охин Сосорбарам, ач хүү ... нарын хамт гэрээсээ гараад ажил руугаа явсан. Тэгээд 17 цагийн үед ач хүү ...ийн хамт гэртээ иртэл гэрийн хаалга ямар нэгэн эвдрэл гэмтэл үгүй, түлхүүрээр хаалга онгойлгож ороход гэрт бүх зүйлс эмх цэгцтэй, том өрөөний цонх онгорхой байхаар нь унталгын өрөөндөө ортол манай зурагт алдагдсан байсан. Би уг зурагтаа 2018 оны 10 сард 700,000 төгрөгөөр худалдан авч байсан. ...” гэх мэдүүлэг/11 хх 56-57 х/,

Шүүгдэгч Б....ийн ”... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг  /11 хх 86-88 х/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Монел брендийн 40 инчийн зурагт, нийт 501,195 төгрөг” /11 хх 108-109 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

11.2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...тоотод байрлах иргэн Б....ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох орон сууцанд хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлан 884,970 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б....ын “.. .аав над руу залгаад танай гэрт хулгай орсон байна гэнэ чи очоод үзээдэх гэж хэлсэн тэгээд би гэртээ ирэхэд манай гэрт аавын дүү Баттөгс, ... эгч нар ирчихсэн цагдаа дуудчихсан байсан. Манай гэрээс 42 инчийн Тошиба загварын зурагт, юнивишны төхөөрөмж, скаймедиа төхөөрөмж, зургын цомог, даваа толгойтой, үзмэн ягаан өнгийн тархи манан хөөрөг зэрэг эд зүйлүүд алга болсон байсан. Зурагтыг 5 жилийн өмнө 1,200,000 төгрөгөөр авч байсан. Одоо 400,000-500,000 төгрөгний үнэтэй байгаа байх, юнивишны төхөөрөмжийг 2 жилийн өмнө авч байсан үнийг нь мэдэхгүй байна. Скаймедиа төхөөрөмжийг 3 жилийн өмнө 60,000 гаран төгрөгөөр авч байсан. Хөөргийг үнэлж мэдэхгүй байна чулууг 400,000 төгрөгөөр авч би өөрөө аавдаа хийж өгч байсан. ...” гэх мэдүүлэг/11 хх 17-18 х/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “... хохирогч Б....ын эд зүйлүүд, нийт  884,970 төгрөг” /11 хх 32 х/,

Шүүгдэгч Б....ийн “... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

12.2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Үнэгүй.мн сайтад “3 өрөө байр түрүүслүүлнэ” гэж хуурамч зар тавин уг зарын дагуу ярисан Б....д урьдчилгаа 2,100,000 төгрөг шилжүүлээд байрандаа ор хэмээн итгүүлж ХААН банкны ... дугаарын дансаар уг мөнгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Б....ийн “...би завгүй хуралтай байна яг орноо гэвэл сарын 700,000 төгрөг жилээр нь төлбөрөө авна гэхдээ 2,000,000 төгрөг урьдчилгаа дансруу хийчих тэгээд орой ажлаа тараад уулзаад байраа үзий гээд мессежээр надруу ... дугаарын данс өгсөн тэгээд би Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хажуугын Хаджурао гэдэг Энэтхэг хоолны газар сууж байхдаа нөгөө хүний өгсөн ... дансруу нь ... дугаарын данснаас мобайл банкаар 2,100,000 төгрөг шилжүүлчихээд 18 цагийн орчим нөгөө ... дугаарлуу залгахад утас нь холбогдохгүй байсан тэгээд тэрнээс хойш залгаад утас нь ер холбогдохгүй болохоор нь цагдаад хандаж байна. ...” гэх мэдүүлэг/11 хх 142 х/,

Гэрч Х....ын "... ... цаана АТМ-с мөнгө аваад байх шиг байсан тэгээд цаашаа явж гэрийнхээ гадаа очиход эгч нь байрныхаа гадаа байсан ... гэрээсээ цүнхтэй хувцасаа аваад эгчдээ хэсэг 20,000 төгрөгний дэвсгэрт өгч байсан гэрээсээ гараад явж байгаад надад тамхи аваад хоолонд ороорой гээд 80,000 төгрөг өгсөн. Тэгээд хамт явж байгаад нүдний шилний газар орж нүдний шил хийлгэж аваад тэндээс гараад ... хот явлаа гээд салаад явсан явахдаа намайг ийм их мөнгөтэй явж байна гэж хүнд битий хэлээрэй гэж байсан. Ер нь халааснаасаа нэлээн мөнгө гаргаж ирээд байсан их мөнгөтэй болсон байсан, би мөнгө шилжүүлээд авсан юм байна гэж бодсон. ... Би ... дугаартай байсан ... ... гэсэн дугаартай байсан. ...аас утсаа аваад үзэхэд баахан сайтруу орсон байсан тэрийг нь шалгаж байхад Үнэгүй.мн сайт руу орж байрны түрээсийн талаар зар тавьсан байсан. ...” гэх мэдүүлэг /11 хх 143-144 х/,

Гэрч Ч....гийн “...энэ хүүхэд гэртээ ирээд хот явах гэсэн юм унааны мөнгө байна уу гэхээр нь би байхгүй гэсэн тэгсэн тэгвэл дансны дугаар виза картаа өгчих манай найз мөнгө явуулна гэсэн гэхээр нь өөрийнхөө виза картыг өгсөн. ...тай хамт намхан бор хүрэн савхин куртиктэй залуу явсан надаас тэр хоёр миний виза картыг аваад гадагш гараад явсан. ...” гэх мэдүүлэг /11-хх-н 145-146 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

13.2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Налайх дүүргийн 2 дугаар хороо ...тоотод иргэн Г....той хамт ирж гэрт нь архидаж хоноод өглөө 08 цагийн үед “одоо чи харь би хүүхдээ авахаар гарлаа” гэсэн асуудлаас болж маргалдан түүний толгойн тус газар архины шилээр цохих, улмаар хутгаар баруун гарын бугуйн хэсэгт нь хутгалж хүндэвтэр хохирол учруулж, гэрт нь байсан даваа толгойтой цагаан манан хөөрөг, самсунг нөүт-4 маркийн гар утас, ХВОХ-360 маркийн тоглоом 4 ширхэгийг гарны хамт хүч хэрэглэн авч явсан болох нь:

Хохирогч Г....ийн: “... ... бид хоёр таараад 0,75 литрийн архи аваад манай гэрт ирсэн. Тэгээд нөгөө архиа ууж байгаад баралгүй унтаад өгсөн. Өглөө босч ирээд үлдсэн архиа хуваагаад уусан. Тэгээд би  одоо ахын дүү яваа, би явж хүүхдээ авлаа гэж хэлсэн чинь та намайг хөөлөө энэ тэр гээд ширээн дээр байсан архины шилийг аваад миний толгой руу цохисон, тэгэхээр нь би ...тай барилцаж аваад байж байтал за намайг ёстой уучлаарай ах гээд бид хоёр эвлэрсэн. Тэгсэн чинь шургуулганаас хар иштэй хутга бариад над руу далайгаад цохихоор нь би урдуур нь баруун гараараа хаасан чинь миний бугуйн хэсэгт зүссэн. Тэгээд би гараа бариад цустайгаа зууралдаад доош суусан чинь миний толгойд аягаар хэд хэдэн удаа цохиод миний толгойг хагалсан. Тэгээд өрөөнүүдээр тойроод явж байгаад карт чинь хаана байна, эхнэрийн чинь ээмэг бөгж хаана байна, хаанаа хийдэг юм бэ гээд хайгаад байсан. Тэгээд зурагтны тавиур дээр байсан даваа толгойтой цагаан манан хөөрөг, самсунг нөүт-4 маркийн гар утас, ХВОХ-360 маркийн тоглоом 4 ширхэг гартай хамт үүргэвчинд хийгээд аваад гарсан. ... миний гарыг боож өгөөд гарахдаа алах байсан юм гэж хэлэхээр нь би айгаад үг хэлээгүй. Гарахдаа намайг хутгалсан хутгаа аваад гарсан....” гэх мэдүүлэг/11 хх 179-182 х/,

Гэрч Т....гийн “... 2 хүүхэд орж ирээд хойд талын байрны 3 давхраас нэг ах хүн дуудаач өгөөч гэж байна гэж хэлэхээр нь би захирал ...ийн байрны гадаа очсон чинь намайг ороод ир гэхээр нь гэр лүү нь орох гэсэн чинь хаалга нь түгжээтэй байсан бөгөөд эхнэртэй нь утсаар яриад гэр лүү нь дуудаад эхнэртэй нь хамт гэрт орсон. Тэгтэл захирал гараа боочихсон, нилээн цус алдсан байдалтай байсан. Эхнэртээ хэлэхдээ Хуягаа гэж хэлээд байх шиг байсан. ...” гэх мэдүүлэг /11 хх 191 х/,

Гэрч Б....гийн “... Гэр лүүгээ яараад хаалгаа түлхүүрээрээ онгойлгоод орсон чинь манай нөхөр ... баруун гараа боогоод унтлагын өрөөнөөс гарч ирсэн. Манай нөхөр надад хэлэхдээ нэг бацаантай уулзаад архи уусан чинь миний гарыг хутгаар зүсчихлээ гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /11 хх 189 х/,

Шинжээчийн 08616 дугаар дүгнэлт:

1.Г....ийн биед баруун шуунд шарх, баруун шууны бугуй татагч шөрмөсний тасрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /11 хх 196 х/,

Эд зүйлийг түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл “хар хөх өнгийн үрргэвчтэй хар өнгийн “Х Вок 360” тоглоом 1ш, залгуур 1 ш, тоглоомын 4 ширхэг гар, бор өнгийн арьсан гэртэй зургаан ширхэг түлхүүр” /11 хх 177 х/,

“Хөрөнгө-Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “хохирогч Г....ийн эд зүйлүүд, нийт 680,000 төгрөг /11 хх 201 х/,

Шүүгдэгч Б....ийн: “... Би Налайх дүүрэгт найзындаа жаахан юм уучихаад харьж явах замдаа ... ахтай таарсан юм. Тухайн үед ... ах миний ард явж байсан бөгөөд намайг дуудсан. Тэгээд бид хоёр 1 шил архи ууя гэж хоорондоо ярилцаад дэлгүүрээс 1 шил архи авсан. Авсан архиа ... ахын гэрт очиж уусан бөгөөд 1 шил архиныхаа талд нь ороод бид хоёр унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь үлдэгдэл архиа уучихаад байж байсан чинь намайг гэрээсээ яв зайл гэж хэлээд намайг хөөгөөд байсан юм. Тэгэхээр миний уур хүрээд архины шил аваад толгой руу нь цохисон. Тэгсэн ... ах намайг заамдаж авахаар би заамдсан байсан гарыг нь тавиулах гээд гар дээр нь цохисон. Тэгсэн гарнаас нь цус гарахаар гарыг нь нэг зүйлээр боож өгсөн. Тухайн үед ... ахыг цагдаа дуудаж магадгүй гэж бодоод утсыг нь аваад халаасандаа хийсэн юм. Дараа нь ... ахын гэрээс гарахдаа икс боксийг нь цүнхэнд хийж авч гарсан бөгөөд ... ахын түлхүүрийг аваад гаднаас нь түгжчихээд яваад өгсөн юм. Дараа нь нэг найзындаа очоод байж байхдаа ... ахад санаа зовсон юм. Тэгээд би цагдаагийн хэлтэс рүү залгаж өөрийн хийсэн үйлдлээ хэлсэн. Дараа нь цагдаад баригдсны дараа икс боксийг нь буцаагаад хүлээлгэж өгсөн. Харин ... ахын гар утсыг Хэнчбиш гэдэг хүнд өгсөн бөгөөд би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө зарчихсан гэж хэлсэн. ...”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Б....ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... прокурор Батбаяртай анх тохиролцоод ганцаараа хулгай хийсэн гэж мэдүүлсэн байсан. Сүүлд прокурор солигдоод Баярсайхан гэж прокурорт өгсөн “... Содоо, Энгүүн нартай хамтарч хулгай хийсэн ...” гэх мэдүүлэг нь үнэн. Содоо нь төмөр зам хавиар байдаг. ...ийхээс би 2 сая төгрөгийн гар утас, хүүхдийн гутал аваагүй мөн Б....ийн гэрээс эд зүйл аваагүй, ...ийд орохдоо Эрдэнэхүүтэй хамт орсон, ... ...өөс Айфоне утас аваагүй нокиа маркийн утас байсан, би цагдаад баригдахдаа хураалгасан, ...ийнд орохдоо Сэвжидбаяр, Лхаадорж нартай хамт орсон, ... би Г....ийг алах санаа зорилго байгаагүй, гарахдаа гарыг нь боож өгөөд гарсан, гэртээ очоод би өөрөө цагдаад дуудлага өгсөн, хөөргийг нь аваагүй” гэх мэдүүлэг.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: А....ийн хулгайн 9 үйлдлийг, мөн дээрмийн 2 үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1, 17.2 дугаар зүйлийн хэсэг, заалт тус бүрээр зүйлчилж ирүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан тул хэргийг прокурорт буцаалгах. ... Яллах дүгнэлт дээр зарим хохирлын дүн зөрүүтэй бичигдсэн, зарим хохирлыг үнэлээгүй, ...

Хохирогч ...ий гэрт Эрдэнэхүүтэй хамт орсон, ... хохирогч ...ын гэрээс Содоо гэх хүн хулгай хийж ирээд Энгүүн, бид 3 нуугаад буцаагаад зарсан талаар мэдүүлсэн. Эдгээр асуудлыг шүүхээс буцаахдаа ажиллагаа хийлгэхийг даалгасан боловч огт ажиллагаа хийгээгүй.

 ... ... гэх хүнээс 2,100,000 төгрөг авсан үйлдэл байгаа бөгөөд үүн дээр ... гэх хүнтэй залилан хийсэн талаараа мэдүүлдэг. Үүнд картаа өгсөн ... гэх хүн манай гэрт өндөр бор царайтай хүн орж ирсэн бөгөөд ... миний картыг авч яваад 1 цагийн дараа авч ирж өгсөн талаар мэдүүлсэн. Тэгтэл ...аас гэрчийн мэдүүлэг авахдаа тухайн картыг яаж авсан талаар асууж тодруулаагүй. Мөн хохирогч ...гийн 700,000 төгрөгийг асууж тодруулаагүй. Мөн ..., ... гэх хоёр хохирогч байгаа бөгөөд ... гэх хохирогч нь энэ миний эд зүйл бөгөөд би дүүгийнхээ байрыг түрээслэж байсан юм. Тийм болохоор манай дүүд хамаагүй гэж мэдүүлдэг. Хэрвээ дүүгийнхээ байрыг түрээслэж байсан юм бол ...оос нь асууж тодруулсан зүйл нэг ч байдаггүй юм. Хохирогч ...ийг зодсон үйлдэл дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлаж оруулж ирсэн. Хүний амь насыг санаатай хохироохыг завдсан үйлдэл ...т байхгүй. Тэгэхээр энэ гэмт хэргийн шинж огт байхгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд дээрх ажиллагаануудыг нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал гарсан. Үүнд: хохирогч Сэд-Од, ..., ..., ... гэсэн нэр бүхий 4 хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “... хэргийн материал танилцуулах боломж, нөхцлийг бүрдүүлнэ...”  мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “... оролцогчдод танилцуулаагүй нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй...” гэж тус тус заасан байдаг тул хэргийг прокурорт буцааж өгнө үү? гэх шүүгдэгчийн тайлбар, өмгөөлөгчийн дүгнэлтийн талаарх Шүүхийн дүгнэлт: ..., ... нарт учирсан хохирлын дүнгийн зөрүү хэргийн зүйлчлэл, бодит байдалд ноцтойгоор нөлөөлөх хүчин зүйлд хамаарахгүй учраас хохирогч ... нь “үнэлгээний комиссоос биет байдлаар байхгүй учраас үнэлэх боломжгүй гэсэн” эд зүйлстэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй, шүүгдэгч Б.... зарим гэмт хэргийг бусадтай бүлэглэн хийсэн талаар өөрөө зөвхөн мэдүүлдэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т зааснаар түүний мэдүүлгийг дангаар нь яллах талын нотлох баримтаар тооцох боломжгүй, гэрч ..., ... нараас хэрэгт ач холбогдолтой асуудлуудыг тодруулсан, шүүгдэгчийн удаа дараагийн зөрүүтэй тайлбарыг үндэслэн дээрх гэрч нараас дахин мэдүүлэг авах шаардлагагүй, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...тоот орон сууцыг ... 06 сард, ... 09 сард тус тус түрээслэж байсан тул тэдгээрийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, зарим хохирогч нарынхаас эд зүйл аваагүй гэж шүүгдэгч мэдүүлдэг боловч хохирогч Б...., Б.... нарын гэрт орсон болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, ...ий гэрээс илэрсэн Б....ийн гарын хурууны хээний шинжилгээ зэргээр тогтоогдсон, нэр бүхий 4 хохирогчоос ..., ...  нарт хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /9 хх 146, 154/ хэрэгт авагдсан, харин хохирогч Ч...., Б.... нарт хэргийн материал танилцуулаагүй бөгөөд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа тул хэрэгт авагдсан хаягаар нь Ч....д шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд ийм хаягт байдаггүй гэсэн Баянзүрх дүүргийн 5-р хорооны Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 606 дугаар тодорхойлолт ирүүлсэн /12 хх 100-101 х/,

Б....ын ... дугаар руу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр холбогдож шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “би шүүх хуралд оролцож амжихгүй, харин хохирлоо гаргуулж авмаар байна гэх тайлбарыг өгсөн” /12 хх 106 х/, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүх хурал хойшилсон тов мэдэгдэхээр шүүхийн мэдэгдэх хуудас бичиг хүргэгчээр хүргүүлэхэд бичиг хүргэгчийн “... гэдэг хүнийд очсон чинь ямар ч хүн байхгүй байсан. Хажуу айлаас нь асуусан чинь энэ хашааг бараг 6 сарын өмнө зарна гээд зар тавьсан байгаа” гэх бичиг хүргэгчийн тэмдэглэл /12 хх 141 х/,

..., ... нарт шүүхийн мэдэгдэх хуудсыг хаягаар нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шуудангаар хүргүүлсэн. Шууданч Б.Янжинлхам гэдэг хүн хүлээн авсан шуудангийн дардас дарагдсан /12 хх 139, 140 х/ зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралд оролцох талаар хохирогч нараас болон хэргийн оролцогч талуудаас оролцуулах тусгайлан санал гаргаагүй, шүүх хуралдааныг хохирогч нарыг оролцуулахгүйгээр явуулах, хэрэгт цугларсан нотлох баримт, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүдэд тулгуурлан хэргийг шийдвэрлэх, хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох боломжтой тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан дээрх саналуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

Харин Б....ийн хулгай, дээрмийн гэмт хэргүүдийн зүйлчлэлтэй холбоотой болон Г....ийг хутгалсан үйлдэл хүн амины гэмт хэргийн завдалт биш гэх өмгөөлөгчийн гаргасан саналуудыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх үзсэн. Мөн улсын яллагч гэм буруу, эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулахдаа өмгөөлөгчийн гаргасан дээрх хоёр саналыг зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Б....т холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “иргэн Г....ийг алахыг завдсан” гэж зүйлчлэн ирүүлсэн хэргийн үйл баримтууд болох хохирогч Г....ийн “2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байгаад ах нь одоо нялх хүүхэдтэй. Би эхнэр, хүүхдээ авахаар явлаа тийм болохоор чи одоо харь гэж хэлсэн. Тухайн үед ... бид хоёрын дунд сүртэй хэрүүл маргаан үүсээгүй бөгөөд бие биенийгээ хөөж туусан зүйл байхгүй. Тэгсэн намайг сууж байхад архины шилээр цохихоор нь би яаж байна гэсэн чинь өө ахаа уучлаарай гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тайвшраад эргээд суусан. Тухайн үед би буйдан дээр ... ширээний цаанаа суучихсан байсан. Тэгсэн ... гал тогооны өрөө рүү яваад хутга над руу далайж байгаа нь харагдсан юм. Тэгэхээр би айгаад гараа урдаа барьсан чинь хутгаар миний гарыг нэвт цохичихсон юм. Тухайн үед гарнаас цус алдсан бөгөөд би доошоо унаад өгсөн. Тэгсэн ... гартаа тааралдсан бүх зүйлээрээ намайг цохисон. Би ...т чи намайг яаж байгаа бэ гэж асуусан чинь би таныг ална гээд байхаар нь би босож ирж ...тай зууралдаагүй. ...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б....ийн “... маргааш өглөө нь үлдэгдэл архиа уучихаад байж байсан чинь намайг гэрээсээ яв зайл гэж хэлээд хөөгөөд байсан юм. Тэгэхээр нь миний уур хүрээд архины шил аваад толгой руу нь цохисон. Тэгсэн ... ах намайг заамдаж авахаар би заамдсан байсан гарыг нь тавиулах гээд гар дээр нь цохисон. Тэгсэн гарнаас нь цус гарахаар гарыг нь нэг зүйлээр боож өгсөн. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/-үүд агуулгын хувьд зөрүүгүй бөгөөд гэмт хэрэг гарсан нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч, хохирогч хоёр урьд орой нь хохирогчийн гэрт ирж архидаж хоносон, хохирогч хутгалуулсны улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсон, хоёулахнаа байхад шүүгдэгч үйлдлээ үргэлжлүүлээгүй, гэрээс гарахдаа гарыг нь даавуугаар боож өгөөд гарсан, шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас уг гэмт хэрэг таслан зогсоогдсон гэх үйл баримт тогтоогдоогүй.

Завдах гэмт хэргийн обьектив талын гол шинж бол шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байхыг шаардах бөгөөд ийм нөхцөл байдал тогтоогдоогүй тул уг гэмт хэргийг хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргээр зүйлчлэхээс гадна хутга хэрэглэж цус ихээр алдсан, эрүүл мэндэд нь удаан хугацааны зовиур шаналал үүсгэсэн зэргийг харгалзан хөнгөрүүлэн өөрчилж хэргийн зүйлчлэлийг тогтоох нь зүйтэй.

Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу хэргийн үйл баримт нэг, шүүгдэгчид хөнгөн ялтай хууль хэрэглэж эрх зүйн байдал нь дээрдэж байгаа тул   Прокуророос Б....т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 болгон хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй.

Г....ийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг шүүгдэгч Б.... хутгаар хатгаж учруулсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогтдсон тул шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой, уг гэмтлийг бусдын эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх 20, 108-109 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч Б.... 2 хүнээс мөнгийг авахдаа “хамтдаа шоудахуу би та нарыг даая хэмээн Хуурамч мөнгөн тэмдэгт ашиглах, Зарын сайтад байр түрээслэнэ гэсэн хуурамч зар тавих” зэргээр бусдыг хуурч мөнгө болон эд зүйлийг шилжүүлэн авсан үйлдлүүд нь худал үгээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэх Залилах гэмт хэргийн шинжүүдийг хангасан.

Шүүгдэгч Б....ийн хохирогч А....ыг “Машинаа жолоодож явахдаа араас нь хоолойг боомилж, мөн ална шүү чимээгүй байгаарай, үгэнд орохгүй бол хохь чинь шүү” хэмээн хүч хэрэглэхээр заналхийлсэн, Г....ийн “толгойн тус газар архины шилээр цохих, улмаар хутгаар баруун гарын бугуйн хэсэгт нь хутгалж хүндэвтэр хохирол учруулах байдлаар эсэргүүцлийг нь няцаах” зэргээр хүч хэрэглэж довтолсон үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.Шүүгдэгч Б....ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл дэх хууль тогтоогчийн тайлбараар “хүйтэн зэвсэгт” хамаарах тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг мөн хангасан.

Шүүгдэгч Б....ийн бусадтай бүлэглэн болон дангаар хийсэн 9 удаагийн хулгайн үйлдлийн 2-оос бусад нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн үйлдлүүд болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж олгосон, зарим эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулсан шууд санаатай үйлдлүүд нь Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа.

Харин түүний 9 удаагийн хулгайн үйлдлээс 01 үйлдэл нь иргэн А....ы эсгий урлалын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд, 06 удаагийн үйлдэл нь айлын хаалгыг эвдэх, цонхоор нь орох, дээврээр нь дамжиж нэвтрэх зэргээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэй, 2 үйлдэл нь ердийн бүрэлдэхүүнтэй. 

Шүүгдэгч Б.... нь 2016.01.21-2019.09.14-ний хооронд бусдын эд хөрөнгийг дангаар болон бусадтай бүлэглэн нийт 9 удаагийн үйлдлээр нэг төрлийн хулгайлах гэмт хэргийг тус тус шунахай сэдэлттэйгээр үйлдсэн, үйлдлүүд нь хоорондоо харилцан хамаарал бүхий нэг аргаар буюу хулгай хийх обьект рүүгээ нэвтрэхдээ цонх, хаалгыг нь эвдлэх аргыг хэрэглэхээс гадна хувийн байдлын хувьд урьд хулгай, залилан мэхлэх, дээрмийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын дундуур Өршөөлийн хуульд хамрагдан суллагдаад 2016 оны 01 сараас дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж эхэлсэн, дээрх хугацаанд эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, хулгайн гэмт хэргийн улмаас олон хүнд хор уршиг учруулсан, амар хялбар аргаар мөнгө олохыг эрхэмлэж энэ төрлийн гэмт хэргийг тогтвортой удаан хугацаанд байнга үйлдсэн, хулгайлсан эд зүйлээ зарж борлуулж хувийн хэрэгцээндээ /наргих цэнгэх, хоол унд г.м/ зарцуулдаг нөхцөл байдлууд тогтоогдсон тул Б....ийн үйлдлүүд нь Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зорилулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

Эрүүгийн хуулиар тогтоосон хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл тус бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг болон тусгай давтан гэмт хэргийн шинж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлагдсан тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр зүйлчлэн шийдвэрлэх ёстой.

Прокуророос шүүгдэгч Б....т холбогдох хэргийг үйлдэл тус бүрээр нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн. Б....ийн дээрх үйлдлүүд “тусгай давтан” гэмт хэрэгт хамаарах тул хулгайлах гэмт хэргийн онц хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар, Дээрэмдэх /хүч хэрэглэсэн/ гэмт хэргийн  хүндрүүлэх шинж болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар тус тус зүйлчилж ял оногдуулах нь зүйтэй.

Хулгайн гэмт хэргийг “бүлэглэн” үйлдсэн гэх шинж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн диспозицэд заагдаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. 

Шүүгдэгч Б.... нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж эд зүйлийг шилжүүлж авсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан өөрийн үйлдлүүдийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, уг хохирол, хор уршгуудад зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул дээрх гэмт хэргүүд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. 

Энэ хэргүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б....ийн үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.3 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргүүдийн шинжүүдийг бүрэн хангасан, шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Хохирлын талаар:

Хохирогч Г....ын 800,000 төгрөгийн хохирол төлөгдсөн болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /2 хх 249-250, 3 хх 1 х/-ээр,

Эд зүйлд үзлэг хийсэн, хохирогчид буцаан олгосон тэмдэглэл /3 хх 182-183 х/-ээр хохирогч Г.... эд зүйлээ буцаан авсан, нэхэмжлэх хохиролгүй,

Хохирогч А....ы 4,063,640 төгрөгийн хохирол төлөгдсөн болох нь түүний бичгээр гаргаж өгсөн баримт /12 хх 9 х/-аар тус  тус нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нь хохирогч Г...., А...., Г.... нарт төлөх төлбөргүй.

- Хохирогч Г....д 1,904,000 төгрөгийн хохирол учруулснаас 600,000 төгрөгийн үнэтэй хөөрөг хураан авч хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 хх 64-65 х/-ээр нотлогдон тогтоогдсон, үлдэгдэл 1,304,000 төгрөг,

- иргэний нэхэмжлэгч А....д 30,000 төгрөг,

- Хохирогч Б....д 2,605,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, Б.... хулгайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос “эд зүйл нь байхгүй тул үнэлгээ хийх боломжгүй” гэсэн эд зүйлээ холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, /Дээрх эд зүйлийн үнэ, үнэлгээ уг гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул/

- Хохирогч Б....т 429,200 төгрөг,

- Хохирогч Э....ад 264,000 төгрөг,

- Хохирогч Б....д 490,000 төгрөг,

- Хохирогч Н....улсын дугаартай Тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгсэл, бэлэн 80,000 төгрөгийг буцаан олгосон болох нь гэрч Г....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 хх 138-139 х/-ээр нотлогдсон, төлөгдөөгүй хохирол гар утасны дэлгэцийн үнэ 130,000 төгрөг /10 хх 219 х/,

- Хохирогч Ч....д 196,000 төгрөг,

- Хохирогч Н....д 501,195 төгрөг,

- Хохирогч Б....од 884,970 төгрөг,

- Хохирогч Б....д 2,100,000 төгрөг,

- Хохирогч Г....ид 9,355,982 эрүүл мэндийн зардал + 680,000 дээрмийн хэргийн хохирол= 10,035,982 төгрөг тус тус төлөгдөөгүй тул шүүгдэгч Б....аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирогч Г....ийн баримтаар тогтоогдсон хохирлуудыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хохирогч эрүүл мэндтэй холбоотой цааашид гарах зардлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Улсын яллагч: Б....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 06 жилийн хорих ял, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 05 жилийн хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 03 жилийн хорих ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт 12 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар: Шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй. Харин шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хамтран оролцсон хүмүүстэйгээ хэргээ хамт шийдүүлмээр байна гэсэн зүйлийг ярьсан. Улсын яллагчийн зүйл анги тус бүр дээр оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж өгнө үү? гэв.

Б....ийн үйлдсэн гэмт хэргүүдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдалд хамаарч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, хор уршиг арилаагүй зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгчид Улсын яллагчийн санал болгосон хорих ялуудыг оноож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар уг ялуудыг нэмж нэгтгэхэд 15 жилийн хорих ял болж байгаа тул нийт ялын хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11, 17 дугаар бүлгүүдийн хорих ялын дээд хэмжээ 12 жилийн хорих ялаар тогтоогдсон байгаа тул түүнд нийцүүлэн 12 жилийн хугацаагаар биечлэн эдлэх нийт ялыг тогтоож, хувийн байдлын хувьд урьд 4 удаа шүүхээр ял шийтгүүлсэн мөн хорих ялыг биеэр эдэлж байсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүний ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.... гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн барагдуулаагүй учраас түүний Өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 1.4-т заасныг журамлаж хуульд заасан ялаас доогуур ял оноож өгнө үү? гэх саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Б.... нь 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 516 хоног, 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 74 хоног, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 67 хоног, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 122 хоног, нийт 779 хоног урьдчилан цагдан хоригдсон тул түүний эдлэх ялд оруулан тооцох.

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б....ын гар утас засварын газрын камерийн бичлэг бүхий IT гэсэн бичигтэй цагаан өнгийн диск 1 ширхэг, Монгол ардын намын байрны хяналтын камераас хуулж авсан 1 кв багтаамжтай 1 ширхэг мемори карт зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Налайх-Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б....т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2.Тороос овогт ...ийн ...ийг:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бие  махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Б....ийг;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 06 жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 05 жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 03 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б....т энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б....т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б....ийн урьдчилан цагдан хоригдсон 779 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Б....аас;

6.1. 1,304,000 төгрөг гаргуулж Налайх дүүргийн 2 дугаар хороо 55-13 тоотод оршин суух, ***** регистрийн дугаартай Г....д,

6.2. 30,000 төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 9-198а тоотод оршин суух, ***** регистрийн дугаартай А....д,

6.3. 2,605,000 төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо талх чихрийн 11-100 тоотод оршин суух, ***** регистрийн дугаартай Б....д,

6.4. 429,200 төгрөг гаргуулж Налайх дүүргийн 2 дугаар хороо ...тоотод оршин суух, ***** регистрийн дугаартай Б....т,

6.5. 490,000 төгрөг гаргуулж Налайх дүүргийн 2 дугаар хороо 43-2-26 тоотод оршин суух, ***** регистрийн дугаартай Б....д,

6.6. 264,000 төгрөг гаргуулж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 220 мянгат 2-23 тоотод оршин суух, ***** регистрийн дугаартай Э....ад,

6.7. 130,000 төгрөг гаргуулж Налайх дүүргийн 4 дүгээр хороо Бүс нуур 6-3 тоотод оршин суух, ***** регистрийн дугаартай Н....д,

6.8. 196,000 төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 34-26 тоотод оршин суух, ***** регистрийн дугаартай Ч....д,

6.9. 501,195 төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 202-1 тоотод оршин суух, ***** регистрийн дугаартай Н....д,

6.10. 884,970 төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 201-1 тоотод оршин суух, ***** регистрийн дугаартай Б....од,

6.11. 2,100,000 төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжны 29-776 тоотод оршин суух, ***** регистрийн дугаартай Б....д,

6.12. 10,035,982 төгрөг гаргуулж Налайх дүүргийн 2 дугаар хороо Жаргалант 15-09 тоотод оршин суух, ***** регистрийн дугаартай Г....ид тус тус олгосугай.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий цагаан өнгийн диск 1 ширхэг, 1 кв багтаамжтай 1 ширхэг мемори карт зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8.Б....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Г....ын 800,000 төгрөгийн, хохирогч А....ы 4,063,640 төгрөгийн, хохирогч Г....ын  515,000 төгрөгийн хохирлууд биет байдлаар буцаан олгогдсон, хохирогч Б.... үнэлэгдээгүй эд зүйлсээ, хохирогч Г.... цаашид гарах эрүүл мэндийн зардлын баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДАШДОНДОВ

                            ШҮҮГЧ                          Г.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                    ШҮҮГЧ                          М.МӨНХБААТАР