| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 194/2025/1922/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2232 |
| Огноо | 2025-09-24 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2232
2025 09 24 2025/ШЦТ/2232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Б.Мөнгөншагай, шүүгдэгч Ц.Х, Б.Б, Х.П, Б.Л, Р.Т, Н.Б, С.Г, тэдгээрийн өмгөөлөгч Г.Ичинхорлоо, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Т.Сумъяабазар, шүүгдэгч Ц.Б, Б.Г, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л, Р.Т, Х.П, Ц.Х, С.Г, Б.Б,Н.Б,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Д.Б, Ц.Б, Б.Г нарт холбогдох эрүүгийн “2411 02239 1812” дугаартай, 194/2025/1922/Э индекстэй хэргийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, хххх тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Л,
2. Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хаариуцлага хүлээж байгаагүй, Р.Т,
3. Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х.П,
4. Монгол Улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц.Х,
5. Монгол Улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С.Г,
6. Монгол Улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, Б.Б,
7. Монгол Улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н.Б,
8. Монгол Улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Б,
9. Монгол Улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д.Б,
10. Монгол Улсын иргэн, ххх тоотод оршин суухдаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага байгаагүй, Ц.Б,
11. Монгол Улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Л, Р.Т, Х.П, Ц.Х, С.Г, Б.Б, Н.Б нар нь бүлэглэн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн хооронд ххх аймгийн ххх сумын нутаг дэвсгэрээс Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан 2231.1кг Сибирь хушны үр идээ /самар/-ыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн ххх улсын дугаартай “Mitsubishi Delica” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч яваад, ххх аймгийн ххх сумын нутаг дэвсгэрт Б.Бт худалдан Байгаль экологи, ургамлын аймагт 661,967,370 төгрөгийн шууд хохирол, түүний нөхөн төлбөрийг 5 дахин үржүүлж тооцсоноор нийт 1,103,278,950 төгрөгний хохирол, хор уршиг учруулсан,
Шүүгдэгч Б.Б, Д.Б, Ц.Б, Б.Г нар нь 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн хооронд ххх аймгийн ххх сумын нутаг дэвсгэрээс Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан 2231.1 кг Сибирь хушны үр идээ /самар/-ыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн Сибирь хушны үр идээ /самар/-ыг хууль бус болохыг мэдсээр байж 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ххх аймгийн ххх сумын нутаг дэвсгэрээс худалдан авч, Ц.Б эзэмшлийн ххх улсын дугаартай “Toyota Hiace” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн Байгаль экологит 14,271,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2. Шүүгдэгч Б.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...би самар түүх хуулийн хугацаатай гэдгийг мэдээгүй. Ажлаа хийж явж байгаад найзуудтайгаа самарт явж үзье гээд анх удаа явж үзсэн. 8 дугаар сарын 19-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд ххх аймгийн ххх суманд явсан. Өөр хэлэх зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.3. Шүүгдэгч Р.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.4. Шүүгдэгч Х.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.5. Шүүгдэгч Ц.Ганзориг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.6. Шүүгдэгч С.Батчимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.7. Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.8. Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.9. Шүүгдэгчт Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...миний утасны дугаарыг самар түүсэн хүмүүстэй андуурч бичээд намайг самар авч ирсэн гэж бодоод оруулаад ирсэн гэв.
1.10. Шүүгдэгч Ц.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр найз ачаанд явах уу гэж асуусан. Орой нь цуг ачаанд явсан. ххх очоод самар зөөсөн. Самараа ачаад наашаа орж ирж байгаад пост нь дээр баригдсан. Ажлын хөлсөнд 60,000 төгрөг аваад гэртээ ирсэн гэв.
1.11. Шүүгдэгч Ц.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, -Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. / 1 дүгээр хавтас, 6-9 хуудас/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б:....Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ажуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д "байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого", 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ойн дагалт баялагийг амгаалах, зохистой ашиглах журамд зааснаар хуш модны үр идээ болох самарыг тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. Нийслэлийн ногоон бүсээс хувь хүн ахуйн хэрэгцээнд самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг олгохгүй байгаа. Байгалын ургамлын тухай хуульд “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ховор ургамлын жагсаалт"-д Сибирь хуш нь багтсан байдаг. Энэ ургамал нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол орон ургадаггүй. Уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ч мөн адил Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан. Хуш модны самарны үнэлгээг 2022 оны 12 сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна. “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. Тийм болохоор 1,103,278,950 (нэг тэрбум нэг зуун гурван сая хоёр зуун далан найман мянга есөн зуун тавин) төгрөгийн нэхэмжилж байна. Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна гэх мэдүүлэг. / 3 дугаар хавтас, 14-16 дугаар тал/,
2.3. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээ хариуцсан шинжээч, цагдаагийн дэслэгч С.Дорждэрэмийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2805 дугаартай дүгнэлтэд:
- Сибирь нарс хуш-Pinus sibirica Du Tuor-ны цайруулсан самар байна. Сибирь нарс хуш- Pinus sibirica Du Tuor Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон байна. Сибирь нарс (хуш)- Pinus sibirica Du Tuor-ийн үр буюу самар нь ойн дагалт баялагт ордог. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс хуш- Pinus sibirica Du Tuor самрын түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Сибирь нарс хуш- Pinus sibirica Du Tuor нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал газар зүйн тойрогт тархдаг. Хуш модны самар нь таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирсэн самрын дундаж чийг нь 23,1-28,6 хувь байх тул нойтон байна. Хуш модны самрыг MNS5786:2007, MHS5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Тус стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдол чанар муудах боломжтой. Дээрх стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд жин, хэмжээ чийгшилд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг тогтоох боломжгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1кг нойтон Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98,900 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 2231,1кг Хуш модны самрын “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 98,900х3х 2231,1 кг = 661,967,370 төгрөг байна. Мөн “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 98.900х5х 2231,1 кг = 1,103,278,950 төгрөг байна гэсэн дүгнэлт. Хаан банкны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 29/10862 албан бичиг хавсралтууд. / 1 дүгээр хавтас, 109-112 дугаар тал/,
2.4.2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйл /баримт бичиг гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл. / 1 дүгээр хавтас, 24-25 дугаар тал/,
2.5.2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйл /баримт бичиг, гомдол. мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл. / 2 дугаар хавтас, 56 дугаар тал/,
2.6.2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл. / 2 дугаар хавтас, 62 дугаар тал/,
2.7.Хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжээч томилоход ххх ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01-68 дугаартай ххх улсын дугаартай Тоуоtа Нiасе маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 25,000,000 төгрөг гэж үнэлсэн дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 127-131 дүгээр тал/,
2.8.Хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжээч томилоход Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ний өдрийн 1001857 дугаартай ххх улсын дугаартай Mitsubishi Delica маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 2,000,000 төгрөг мөн Цайруулсан самар 12,271,000 төгрөг нийт 14,271,000 төгрөг гэж үнэлсэн дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 138-145 дугаар тал/,
2.9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Б:..2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Б.Б гэх цайз зах дээр ченж хийдэг ах хүү надтай тааралдаад чи ххх ачаа ачих уу, ачина гэвэл би чам руу орой залгая чи ачаа зөөх нэг ачигч олчих гэж хэлээд миний дугаарыг авсан. Тэгээд орой 19:00 цагийн үед Б.Б надруу залгаад чи юм зөөх нэг хүн дагуулаад одоо ххх аймгийн ххх суманд хүрээд ир гэхээр нь би цайз зах дээр ачаа буулгадаг Г гэх залууг дагуулаад ххх сумын төвд Б мөн үл таних нэг эрэгтэй хүн хоёртой уулзаж гэр хорооллын гудамжинд байрлах хашаанаас 36 ширхэг шуудайтай самар ачиж буцаад ххх руу орох чиглэлд байрладаг ххх шалган нэвтрүүлэн цэгт цагдаа нарт баригдсан. Миний ххх улсын дугаарын тээврийн хэрэгсэлд самар дүүргэж ачаад миний хажууд ачигч Г сууж явсан. Харин Б.Б үл таних эрэгтэй хоёр өөр жижиг тээврийн хэрэгсэлтэй явж байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 58-59 дүгээр тал/,
2.10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Гын...би цайз зах дээр ачигч хийдэг. 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр манай зах дээр өөрийн тээврийн хэрэгслээр ачаа зөөдөг Б гэх залуу надруу залгаад хойшоо ххх аймгийн ххх сум руу ачаанд явах уу гэхээр нь би зөвшөөрч тухайн өдрийн оройн 20-21 цагийн үед ххх орж гэр хорооллын нэг хашаанаас Б тээврийн хэрэгсэлд 30 гаруй шуудайтай самар ачсан. Тухайн самрыг үл таних хоёр хүн худалдаж авч байсан гэх мэдүүлэг. / 3 дугаар хавтас, 33-34 дүгээр тал/,
2.11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Б:...Экологийн цагдаагийн албаны Эргүүл хяналт шалгалтын хэлтэст цагдаагаар ажиллаж байсан. Миний ажлын байрны чиг үүрэгт болохоор ххх руу орох, гарах 8 хяналтын цэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилд хяналт тавих зорилгоор 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг. ххх дүүргийн ххх дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ххх шалган нэвтрүүлэх цэгт 24 цагийн үүрэг гүйцэтгэж ххх улсын дугаартай тээврийн хэрэгслээр цайруулсан самар тээвэрлэж явсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн ххх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн. Тухай тээврийн хэрэгсэлд 2 иргэн мөн бас жижиг тээврийн хэрэгсэлд 2 иргэн, нийт 4 иргэн явж байсан. Ямар ч байсан 2 иргэн нь тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч байсан. Үлдсэн 2 иргэн нь бид хоёрын самар гэж хэлж байсан. Тухайн үед цагдаад хүлээлгэн өгч байсан “Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл болон илтгэх хуудас дээр дэлгэрэнгүй бичигдсэн байгаа гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 61 дүгээр тал/,
2.12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Нийн:...би цайз зах дээр хувиараа түүхий эд худалдан авч худалдан борлуулах чиглэлээр 2000 оноос хойш ажиллаж байна. Б.Б, Д.Б хоёр нь цайз зах дээр зогсож түүхий эдийн чиглэлээр наймаа хийдэг хүмүүс. Д.Б нь 2024 оны 8 дугаар сарын сүүлээр ххх зах дээр зогсож наймаа хийдэг хүмүүсээс ххх суманд 2000кг цайруулсан самар байна гэж асуусан. Надаас хүртэл асууж байсан гэх мэдүүлэг. / 3 дугаар хавтас, 45-46 дугаар тал/,
2.13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бийн:...2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ххх машины сэлбэг авах зорилгоор ирсэн. Тэгээд 8 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагийн үед ххх зах дээр сэлбэг авах гээд явж байтал Д.Б залгаад ххх аймгийн ххх суманд 2000кг самар байна би хүмүүстэй нь яриад үнэ хөлсийг тохирчихлоо гэж надаас асуусан. Д.Б нь байн байн залгаад яасан бэ чи ирэх болж байна уу гээд залгаад байхаар нь Цайз зах руу очоод Д.Бтай уулзаад Төв аймгийн ххх сум руу явахаар болсон. Улмаар Д.Б бид хоёр ххх аймгийн ххх суманд очоод худалдаж авах самрын шинж байдал мөн жинг үзээд 1кг самрыг 5000 төгрөгөөр бодоод тооцоо хийх гэхэд самар худалдсан хүмүүс Д.Бд хандан 5500 төгрөг гэж тохирсон шүү дээ гэхээр би гайхаад Д.Бас асуухад 5500 төгрөгөөр тооцоогоо хийчих гэж надад хэлсэн. Уг нь надад анх Д.Б нь хэлэхдээ 1кг самрыг 5000 төгрөгөөр тохирсон гэж хэлсэн. Д.Б бид хоёрт самар худалдаж авах мөнгө байхгүй байхад надад Д.Б нь самар худалдаж авах мөнгө хаанаас бол хаанаас олно шүү дээ гэж хэлж байсан. Бид хоёр анх ярилцахдаа 2000 кг самар худалдаж аваад, уг гарсан ашгаа зардлаа хасаад тэнцүү хувааж авна гэж тохирсон. Д.Б надаас самар авах уу гэж асуухаасаа өмнө ххх зах дээр байдаг А болон бусад хүмүүсээс ххх сум руу хамт самар авахаар явах уу гэж асуусан байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 50 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ичинхорлоо хавтас хэргээс: шүүгдэгч Ц.Х, Б.Б, Х.П, Б.Л, Р.Т, Н.Б, С.Г нарын өмгөөлөгч Г.Ичинхорлоо: Өнөөдрийн шүүх хуралдаанд миний бие нэр бүхий 7 шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Миний үйлчлүүлэгч нарын хувьд гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаан байхгүй учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 1-р хавтаст хэргийн 62-64 дүгээр тал, 67-69 дүгээр тал, 77-78 дугаар тал, 85-87 дугаар тал, 91-93 дугаар тал, 96-98 дугаар тал, 101-103 дугаар тал, 140-145 дугаар тал, 166-167 дугаар тал, 180-182 дугаар тал, 195-197 дугаар тал, 210-212 дугаар тал, 225-227 дугаар тал, 240-242 дугаар тал, 2-р хавтаст хэргээс 5-7 дугаар тал, 83 дугаар тал, 90-91 дүгээр тал, 98-100 дугаар тал, 101 дүгээр тал, 104-106 дугаар тал, 110-112 дугаар тал, 123-124 дүгээр тал, 125-128 дугаар тал, 145-148 дугаар тал, 167-168 дугаар тал, 171-174 дүгээр тал, 193 дугаар тал, 3-р хавтаст хэргээс 147-180 дуугаар талд авагдсан нотлох баримтууд, шинээр гаргаж өгсөн 28 хуудас баримтыг шинжлэн судалъя гэв.
3.3.Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Батцэцэг хавтас хэргээс: Б.Бийн хувьд гэм буруудаа маргадгүй, өмгөөлөгчийн зүгээс ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно. 2-р хавтаст хэргээс 65 дугаар тал, 74 дүгээр тал, 77 дугаар тал, 80 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
3.4. Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Б.Батбаяр хавтас хэргээс: 1-р хавтаст хэргээс 53-55 дугаар тал, 2-р хавтаст хэргийн 45-48 дугаар тал, 49-54 дүгээр тал, 2-р хавтаст хэргийн 64-65 дугаар талд авагдсан нотлох баримтууд, шинээр гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судална гэв.
3.5. Шүүгдэгч Ц.Б, Б.Г нарын өмгөөлөгч Б.Батбаяр: 2-р хавтаст хэргээс 235 дугаар тал, 1-р хавтаст хэргийн 50 дугаар тал, 54 дүгээр тал, 3-р хавтаст хэргийн 56 дугаар тал, 1-р хавтаст хэргийн 63 дугаар тал, 1-р хавтаст хэргийн 196 дугаар тал, 3-р хавтаст хэргийн 21 дүгээр тал, 2-р хавтаст хэргийн 21 дүгээр тал, 3-р хавтаст хэргийн 76 дугаар тал, 3-р хавтаст хэргийн 29-30 дугаар тал, 3-р хавтаст хэргийн 9 дүгээр тал, 3-р хавтаст хэргийн 32-34 дүгээр тал, 3-р хавтаст хэргийн 104 дүгээр тал, 2-р хавтаст хэргийн 320 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судална гэв.
3.6. Шүүгдэгч нар хавтас хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв
Гэм буруугийн талаар:
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.
Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Л, Р.Т, Х.П, Ц.Х, С.Г, Б.Б, Н.Б нар нь бүлэглэн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн хооронд ххх аймгийн ххх сумын нутаг дэвсгэрээс Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан 2231.1кг Сибирь хушны үр идээ /самар/-ыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн ххх улсын дугаартай “Mitsubishi Delica” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч яваад, ххх аймгийн ххх сумын нутаг дэвсгэрт Б.Бт худалдан Байгаль экологи, ургамлын аймагт 661,967,370 төгрөгийн шууд хохирол, түүний нөхөн төлбөрийг 5 дахин үржүүлж тооцсоноор нийт 1,103,278,950 төгрөгний хохирол, хор уршиг учруулсан,
Шүүгдэгч Б.Б, Д.Б нар нь 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн хооронд ххх аймгийн ххх сумын нутаг дэвсгэрээс Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан 2231.1 кг Сибирь хушны үр идээ /самар/-ыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн Сибирь хушны үр идээ /самар/-ыг хууль бус болохыг мэдсээр байж 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ххх аймгийн ххх сумын нутаг дэвсгэрээс худалдан авч, Ц.Б эзэмшлийн ххх улсын дугаартай “Toyota Hiace” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн Байгаль экологит 14,271,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. / 1 дүгээр хавтас, 6-9 хуудас/,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б:....Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ажуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д "байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого", 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ойн дагалт баялагийг амгаалах, зохистой ашиглах журамд зааснаар хуш модны үр идээ болох самарыг тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. Нийслэлийн ногоон бүсээс хувь хүн ахуйн хэрэгцээнд самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг олгохгүй байгаа. Байгалын ургамлын тухай хуульд “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ховор ургамлын жагсаалт"-д Сибирь хуш нь багтсан байдаг. Энэ ургамал нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол орон ургадаггүй. Уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ч мөн адил Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан. Хуш модны самарны үнэлгээг 2022 оны 12 сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна. “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. Тийм болохоор 1,103,278,950 (нэг тэрбум нэг зуун гурван сая хоёр зуун далан найман мянга есөн зуун тавин) төгрөгийн нэхэмжилж байна. Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна гэх мэдүүлэг. / 3 дугаар хавтас, 14-16 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээ хариуцсан шинжээч, цагдаагийн дэслэгч С.Дорждэрэмийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2805 дугаартай дүгнэлтэд:
- Сибирь нарс хуш-Pinus sibirica Du Tuor-ны цайруулсан самар байна. Сибирь нарс хуш- Pinus sibirica Du Tuor Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон байна. Сибирь нарс (хуш)- Pinus sibirica Du Tuor-ийн үр буюу самар нь ойн дагалт баялагт ордог. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс хуш- Pinus sibirica Du Tuor самрын түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Сибирь нарс хуш- Pinus sibirica Du Tuor нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал газар зүйн тойрогт тархдаг. Хуш модны самар нь таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирсэн самрын дундаж чийг нь 23,1-28,6 хувь байх тул нойтон байна. Хуш модны самрыг MNS5786:2007, MHS5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Тус стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдол чанар муудах боломжтой. Дээрх стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд жин, хэмжээ чийгшилд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг тогтоох боломжгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1кг нойтон Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98,900 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 2231,1кг Хуш модны самрын “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 98,900х3х 2231,1 кг = 661,967,370 төгрөг байна. Мөн “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 98.900х5х 2231,1 кг = 1,103,278,950 төгрөг байна гэсэн дүгнэлт. Хаан банкны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 29/10862 албан бичиг хавсралтууд. / 1 дүгээр хавтас, 109-112 дугаар тал/,
- 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйл /баримт бичиг гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл. /1 дүгээр хавтас, 24-25 дугаар тал/,
- 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйл /баримт бичиг, гомдол. мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл. /2 дугаар хавтас, 56 дугаар тал/,
- 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл. / 2 дугаар хавтас, 62 дугаар тал/,
- Хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжээч томилоход ххх ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01-68 дугаартай ххх улсын дугаартай Тоуоtа Нiасе маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 25,000,000 төгрөг гэж үнэлсэн дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 127-131 дүгээр тал/,
- Хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжээч томилоход ххх ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ний өдрийн 1001857 дугаартай ххх улсын дугаартай Mitsubishi Delica маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 2,000,000 төгрөг мөн Цайруулсан самар 12,271,000 төгрөг нийт 14,271,000 төгрөг гэж үнэлсэн дүгнэлт. / 1 дүгээр хавтас, хавтас, 137-145 дугаар хуудас/,
- гэрч Ц.Б:..2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Б.Б гэх цайз зах дээр ченж хийдэг ах хүү надтай тааралдаад чи хххачаа ачих уу, ачина гэвэл би чам руу орой залгая чи ачаа зөөх нэг ачигч олчих гэж хэлээд миний дугаарыг авсан. Тэгээд орой 19:00 цагийн үед Б.Б надруу залгаад чи юм зөөх нэг хүн дагуулаад одоо ххх аймгийн ххх суманд хүрээд ир гэхээр нь би цайз зах дээр ачаа буулгадаг Г гэх залууг дагуулаад ххх сумын төвд Б мөн үл таних нэг эрэгтэй хүн хоёртой уулзаж гэр хорооллын гудамжинд байрлах хашаанаас 36 ширхэг шуудайтай самар ачиж буцаад ххх руу орох чиглэлд байрладаг ххх шалган нэвтрүүлэн цэгт цагдаа нарт баригдсан. Миний ххх улсын дугаарын тээврийн хэрэгсэлд самар дүүргэж ачаад миний хажууд ачигч Г сууж явсан. Харин Б.Б үл таних эрэгтэй хоёр өөр жижиг тээврийн хэрэгсэлтэй явж байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 58-59 дүгээр тал/,
- гэрч Б.Гын...би цайз зах дээр ачигч хийдэг. 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр манай зах дээр өөрийн тээврийн хэрэгслээр ачаа зөөдөг Б гэх залуу надруу залгаад хойшоо ххх аймгийнххх сум руу ачаанд явах уу гэхээр нь би зөвшөөрч тухайн өдрийн оройн 20-21 цагийн үед ххх орж гэр хорооллын нэг хашаанаас Б тээврийн хэрэгсэлд 30 гаруй шуудайтай самар ачсан. Тухайн самрыг үл таних хоёр хүн худалдаж авч байсан гэх мэдүүлэг. / 3 дугаар хавтас, 33-34 дүгээр тал/,
- гэрч А.Бн:...Экологийн цагдаагийн албаны Эргүүл хяналт шалгалтын хэлтэст цагдаагаар ажиллаж байсан. Миний ажлын байрны чиг үүрэгт болохоор ххх руу орох, гарах 8 хяналтын цэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилд хяналт тавих зорилгоор 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг. ххх дүүргийн ххх дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ххх шалган нэвтрүүлэх цэгт 24 цагийн үүрэг гүйцэтгэж ххх улсын дугаартай тээврийн хэрэгслээр цайруулсан самар тээвэрлэж явсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн. Тухай тээврийн хэрэгсэлд 2 иргэн мөн бас жижиг тээврийн хэрэгсэлд 2 иргэн, нийт 4 иргэн явж байсан. Ямар ч байсан 2 иргэн нь тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч байсан. Үлдсэн 2 иргэн нь бид хоёрын самар гэж хэлж байсан. Тухайн үед цагдаад хүлээлгэн өгч байсан “Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл болон илтгэх хуудас дээр дэлгэрэнгүй бичигдсэн байгаа гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 61 дүгээр тал/,
- гэрч Н.Н:...би цайз зах дээр хувиараа түүхий эд худалдан авч худалдан борлуулах чиглэлээр 2000 оноос хойш ажиллаж байна. Б.Б, Д.Б хоёр нь цайз зах дээр зогсож түүхий эдийн чиглэлээр наймаа хийдэг хүмүүс. Д.Б нь 2024 оны 8 дугаар сарын сүүлээр ххх зах дээр зогсож наймаа хийдэг хүмүүсээс ххх суманд 2000кг цайруулсан самар байна гэж асуусан. Надаас хүртэл асууж байсан гэх мэдүүлэг. / 3 дугаар хавтас, 45-46 дугаар тал/,
- гэрч Б.Бийн:...2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ххх машины сэлбэг авах зорилгоор ирсэн. Тэгээд 8 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагийн үед ххх зах дээр сэлбэг авах гээд явж байтал Д.Б залгаад ххх аймгийнххх суманд 2000кг самар байна би хүмүүстэй нь яриад үнэ хөлсийг тохирчихлоо гэж надаас асуусан. Д.Б нь байн байн залгаад яасан бэ чи ирэх болж байна уу гээд залгаад байхаар нь Цайз зах руу очоод Д.Бтай уулзаад ххх аймгийн ххх сум руу явахаар болсон. Улмаар Д.Б бид хоёр ххх аймгийн ххх суманд очоод худалдаж авах самрын шинж байдал мөн жинг үзээд 1кг самрыг 5000 төгрөгөөр бодоод тооцоо хийх гэхэд самар худалдсан хүмүүс Д.Бд хандан 5500 төгрөг гэж тохирсон шүү дээ гэхээр би гайхаад Д.Бас асуухад 5500 төгрөгөөр тооцоогоо хийчих гэж надад хэлсэн. Уг нь надад анх Д.Б нь хэлэхдээ 1кг самрыг 5000 төгрөгөөр тохирсон гэж хэлсэн. Д.Б бид хоёрт самар худалдаж авах мөнгө байхгүй байхад надад Д.Б нь самар худалдаж авах мөнгө хаанаас бол хаанаас олно шүү дээ гэж хэлж байсан. Бид хоёр анх ярилцахдаа 2000 кг самар худалдаж аваад, уг гарсан ашгаа зардлаа хасаад тэнцүү хувааж авна гэж тохирсон. Д.Б надаас самар авах уу гэж асуухаасаа өмнө ххх зах дээр байдаг А болон бусад хүмүүсээс ххх сум руу хамт самар авахаар явах уу гэж асуусан байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 50 дугаар тал/, болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн хооронд ххх улсын дугаартай “Mitsubishi Delica” маркийн тээврийн хэрэгслээр, Ц.Б эзэмшлийн ххх улсын дугаартай “Toyota Hiace” маркийн тээврийн хэрэгслээр 2000кг цайруулсан самрыг түүж, бэлтгэсэн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шүүгдэгч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “ховор ургамлын жагсаалт”-д багтсан болон Ойн тухай хуулийн 3.1.12-т заасан “Ойн дагалт баялаг болох 2000кг Сибирь хушны ир идээ /самар/-г зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэн, мөн ххх улсын дугаартай “Mitsubishi Delica” маркийн тээврийн хэрэгслээр, Ц.Б эзэмшлийн ххх улсын дугаартай “Toyota Hiace” маркийн тээврийн хэрэгслээр тус тус тээвэрлэж явсан нь гэм буруугийн санаатай үйлдлүүд байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Б.Л, Р.Т, Х.П, Ц.Х, Б.Б, Н.Б, С.Г, Б.Б, Д.Б нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан “Байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л, Р.Т, Х.П, Ц.Х, С.Г, Б.Б, Н.Б,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Д.Б нарыг “Байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн, бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Харин шүүгдэгч Ц.Б, Б.Г нарын өмгөөлөгч Б.Батбаярын зүгээс цагаатгах байр суурийг илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурорын нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасан, хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгч нарыг яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт судлуулж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог.
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбар зэргийг үндэслээд хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж, хууль зүйн дүгнэлт хийхэд:
Шүүгдэгч Ц.Б, Б.Г нар өөрсдийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж гэм бурууд эргэлзээ үүсэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэж өгөхийг шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд гаргасан дүгнэлтэндээ дурджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэдэг. Шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэх, гэм хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн байцаалтын шатанд цугларсан бүхий л нотлох баримтыг шүүхийн аман хэлэлцүүлгээр шинжлэн, нэг бүрчлэн судалсны үндсэн дээр хэнээс ч хараат бусаар шийдвэрлэдэг.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүхийн шийдвэрт нөлөөлж болох үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тохиолдолд шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд хэрэв уг эргэлзээ няцаан үгүйсгэгдэхгүй бол түүнийг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэх учиртай.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох ажиллагаа явуулсны эцэст шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, эсхүл түүний үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулсан гэж бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгч чадахгүйд хүрвэл үүнийг үндэслэл бүхий эргэлзээнд тооцох ба ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болдог юм.
Өөрөөр хэлбэл, үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарлыг тал бүрээс нь шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг нэг бүрчлэн шалгаж, дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн иж бүрэн дүгнэлт хийх боломжгүйд хүрэх буюу үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгодог.
Иймд прокуророос шүүгдэгч Ц.Б, Б.Г нарыг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн хооронд ххх аймгийн ххх сумын нутаг дэвсгэрээс Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан 2231.1 кг Сибирь хушны үр идээ /самар/-ыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн Сибирь хушны үр идээ /самар/-ыг хууль бус болохыг мэдсээр байж 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ххх аймгийн ххх сумын нутаг дэвсгэрээс худалдан авч, Ц.Б эзэмшлийн ххх улсын дугаартай “Toyota Hiace” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн Байгаль экологит 14,271,000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Б, Б.Г нар нь бусадтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байна. Учир нь шүүгдэгч Ц.Б нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр ачаа бараа зөөх ажил эрхэлдэг, Б.Г нь хүний ачаа барааг тээврийн хэрэгсэлд ачиж өгдөг ажлыг тус тус эрхэлдэг бөгөөд шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгслээр нь бараа зөөх талаар Ц.Бтэй ярилцаж хөлс, мөнгөө тохиролцсон, шүүгдэгч Ц.Б нь Б.Гтай 60000 төгрөгөөр ачаа ачуулах талаар тохиролцож ххх сум руу явж самар ачсан талаар шүүгдэгч нар бол гэрчүүд мэдүүлж байгаа бөгөөд харин шүүгдэгч .Б, Б.Г нар нь хууль бусаар самар ачсан, ачиж байгааг мэдээгүй, шүүгдэгч Б.Бтай гэмт хэрэг хамтран үйлдлэх талаар тохиролцоогүй гэмт хэргийн субьектив шинж буюу гэмт хэргийн сэдэлт санаа зорилго нь тогтоогдохгүй, шүүгдэгч Ц.Б, Б.Г нар нь гэмт хэрэг үйлдсэн талаарх нотлох баримтууд эргэлзээ бүхий байна гэж шүүх үзлээ.
Хохирол, хор уршигийн талаар:
Хууль тогтоогч байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахдаа экологи–эдийн засгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу өсгөн нэмэгдүүлж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлнэ.
Улсын яллагчаас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шинжээчийн 2805 дугаартай дүгнэлтэд заасны дагуу 1кг нойтон Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ 98,900x5х2231кг=1,103,278,950 төгрөгөөр тооцож, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд дүгнэлт гаргаж байгааг шүүх үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь:
Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь хүрээлэн буй байгаль орчныг бүхэлд нь хамгаалах, нөхөн сэргээх, тэдгээртэй холбогдсон цогц харилцааг зохицуулахаар Улсын Их Хурлаас 1995 онд батлан гаргасан суурь хууль юм.
Суурь хуулийн хэм хэмжээнд тулгуурлан байгалийн тодорхой төрлийн объектод хамаарах харилцааг холбогдох салбар хууль, эрх зүйн бусад актуудаар нарийвчлан зохицуулдаг онцлогтой.
Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “ургамал” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна.
Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн: 1/ “байгалийн ургамал” гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг; 2/ “байгалийн ургамлын нөөц” гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг дахь нийт хэмжээг тус тус ойлгохыг зааснаас гадна мөн хуулийн 3 дугаар зүйлд ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг гэж ангилсан бөгөөд ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг ойлгохоор хуульчилжээ.
Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-ын 355-д “Нарсны төрлийн модны үр” гэж заасан бөгөөд тус тогтоолд 2015 оны 410 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулахдаа “Нарсны төрлийн модны үр” /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/ буюу сибирь хушны үр, идээг ховор ургамалд хамааруулсан байна.
Ойн тухай хууль нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн:
3.1.1. “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг;
3.1.2. “ойн сан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг;
3.1.11. “ойн баялаг” гэж ойн модны нөөц, түүний дагалт баялгийн нөөцийг;
3.1.12. “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар ... зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг” гэсэн хуулийн нэр томьёог тус тус хуульчилснаас үзэхэд Сибирь хушны үр идээ /самар/ нь ойн дагалт баялаг мөн боловч хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж буй ховор ургамалд давхар хамаарч байна.
Ойн тухайн хуулиар тухайн байгалийн ургамлууд ургаж буй ойн бүсчлэлийг тогтоож улмаар тус бүcчлэлийн хүрээнд ургамлуудыг хэрэглээнийх нь шинж чанараар мод ба бусад дагалдах баялаг хэмээн зөвхөн ойн баялгийн нөөцийг ерөнхийлсөн байдлаар тодорхойлсон байх тул дээрх хууль тогтоомжуудын хооронд зөрчилдөөн байхгүй гэж үзнэ.
Байгалийн ургамлын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалын хавсралтаар Сибирь хушны нэг килограмм самрын экологи, эдийн засгийн үнэлгээг 98.900 төгрөгөөр тогтоосон байна.
Хууль тогтоогч Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж хуульчлан заасан бол “Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай” хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймаг, эсхүл ойн санд шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар тухайн ургамлыг худалдан авсан хүнээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Улмаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хохирлын хэмжээг Сибирь хуш модны самрын зах зээлийн үнэлгээгээр буюу Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйнт үнэлгээ” ХХК-ийн гаргасан 12,271,000 төгрөгөөр тооцож шийдвэрлэв.
Ингээд шүүгдэгч нарын буруутай үйдлийн улмаас Байгаль Орчин уур амьсгалын санд 12.271.000 төгрөгний хохирол, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 78-06 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2,000,000 төгрөг нийт 14,271,000 хор уршиг учруулсаныг шүүгдэгч Б.Л, Р.Т, Х.П, Ц.Х, Б.Б, Н.Б, С.Г нараас 14.271.000 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж, тус бүр 2.038.714 төгрөгийг,
Шүүгдэгч Б.Б, Д.Б нараас 12.271.000 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж, тус бүр 6.135.500 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газарын Төрийн сангийн 100900005406 дансанд төлүүлэх,
Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 2231.1кг хуш модны үр, идээ самарыг зохих журмын дагуу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц, үнэлэж, худалдан борлуулж улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,
- Toyota Hiace” маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Ц.Б ххх улсын дугаартай “Mitsubishi Delica” тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх юм.
Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт учир шүүх тухайн зохицуулалтыг хэрэглэх нь хуульд харшлахгүй байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ учраас шүүгдэгч Б.Л, Р.Т, Х.П, Ц.Х, Б.Б, Н.Б, С.Г, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгахыг тус тус үүрэг болгож,
Шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгахыг тус тус үүрэг болгож, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л, Р.Т, Х.П, Ц.Х, С.Г, Б.Б, Н.Б, Б.Б, Д.Б нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус тайлбарлав.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Л, Б.Б, Ц.Х, Н.Б, Р.Т, Х.П, С.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар “Байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн, бэлтгэсэн, худалдсан, тээвэрлэсэн ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгч Д.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Г, Ц.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож тэдгээрийг цагаатгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л, Р.Т, Х.П, Ц.Х, С.Г, Б.Б, Н.Б, Б.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар,
- шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
4. Шүүгдэгч Б.Л, Б.Б, Ц.Х, С.Г, Н.Б, Р.Т, Х.П, Б.Б, Д.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгахыг тус тус үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л, Б.Б, Ц.Х, С.Г, Н.Б, Р.Т, Х.П, Б.Б, Д.Б нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л, Б.Б, Ц.Х, С.Г, Н.Б, Р.Т, Х.П, Б.Б, Д.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус тайлбарласугай.
7. Шүүгдэгч Б.Л, Б.Б, Ц.Х, С.Г, Н.Б, Р.Т, Х.П, Б.Б, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 2231.1кг Хуш модны үр, идээ самарыг зохих журмын дагуу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц, үнэлэж, худалдан борлуулж улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгч Б.Л, Р.Т, Х.П, Ц.Х, Б.Б, Н.Б, С.Г нараас 14.271.000 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж, тус бүр 2.038.714 төгрөгийг, шүүгдэгч Б.Б, Д.Б нараас 12.271.000 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж, тус бүр 6.135.500 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгы газрынн Төрийн сангийн 100900005406 дансанд төлүүлсүгэй.
10. Toyota Hiace” маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Ц.Б ххх улсын дугаартай “Mitsubishi Delica” тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь тус тус буцаан олгоыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
12. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л, Б.Б, Ц.Х, С.Г, Н.Б, Р.Т, Х.П, Б.Б, Д.Б, Ц.Б, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ