Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 144/ШШ2023/00126

 

  2023             06              13                                                        144/ШШ2023/00126

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нэхэмжлэгч: ************, “**************” ХХК РД:/***************/-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: *********************, “***************” ХХК РД:/****************/-д холбогдох,

          112,533,323 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч:**************,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч **************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “****************” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...“************” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Билэгт хаан рөүд” ХХК-тай байгуулсан 2022/03 дугаартай авто замын барилгын ажлын гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой 2022 оны 04 сарын 11-ний өдөр О.Хаш-Эрдэнэтэй ***************улсын дугаартай 5 ширхэг өөрөө буулгагч /дамп/-ыг тус бүрийн сарын түрээсийн 16 000 000 төгрөгийг төлөхөөр болон түрээсийн гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 2022 оны 04 сарын 11-ний өдрөөс 2022 оны 05 сарын 30-ны өдрийг дуустал тээврийн хэрэгслээ уг зам дээр ажиллуулж энэ хугацааны зардал болох ******** дугаартай техник 26 хоног, ********** дугаартай техник 19 хоног, *********** дугаартай текник 21 хоног, *********** дугаартай техник 14 хоног, ************ дугаартай техник 20 хоног нийт 211 хоног техник ажилласан өдрөөр буюу 16.000,000 тегрег /30 хоног-533.333.33 төгрөг/ хоногийн түрээсийн төлбөр гэж тооцож 112,533.323 төгрөг болж тооцоо нийлсэн баримт гаргах үед О Хаш-Эрдэнэ нь өөрөө ирээгүй жолооч ирж 2022 оны 06 сарын 16-ны өдөр тооцоо нийлсэн. Тухайн төлбөр тооцоог манай байгууллага төлөхгүй бөгөөд “***********” ХХК-тай Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт Ханги хилийн боомт хүртэлх 10 км /ПК25+100-ПК35+100/ авто замын ажил гүйцэтгэх Хамтран ажиллах гэрээний дагуу тухайн төлбөрийг “*************” ХХК төлөх ёстой байсан боловч төлөөгүй.

Бидний хийсэн гэрээн дээр Үйл ажиллагаанд гарах зардал болон боловсон хүчин хүний нөөцийг "**************” ХХК дангаар шийдвэрлэнэ гэж тохиролцсон бөгөөд авто замын барилгын ажлын гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой гарсан зардал болох ************* улсын дугаартай 5 ширхэг өөрөө б/улгагч /дамп/-ийн түрээсийн төлбөр болох 112 533 323 төгрөгийг болно. Уг замын ажлаас болоод манай компани маш их алдагдалд орсон ажилчдын хоол хүнс. цалин, хөрсний шинжилгээний зардал, талбайн туршилтын судалгааны зардал, кемп байгуулах зардал зэрэг их зардал гарсан.

Нэхэмжлэлийн шаардлага:

"************" ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд тоног төхөөрөмж түрээслэх гэрээний үүргийн биелэлт болох 112,533,323 төгрөгийг гаргуулахаар хариуцагчаар татан 2022 оны 10 сарын 27-ны өдөр 01/ШШ2022/04483 дугаартай шүүхийн шийдвэр гарсан үнийн дүнг манайх төлөхгүй харин "***********" ХХК-тай хийсэн Хамтран ажиллах гэрээний 4.1 дэх хэсэгт заасан “Хамтын үйл ажиллагааны үр дүн, алдагдал хохирол, бусад этгээдийн өмнө үүссэн П25100-аас ПК35100 автозамын ажлыг гүйцэтгэхэд зориулан хийгдсэн "*************** ХХК-ийн нэр дээрх бүх гэрээний үүрэг, төлбөр тооцоог “**************” ХХК хариуцна. Хариуцсан үүргээ гүйцэтгэж чадаагүй гарсан алданги хохирлыг тухайн тал хариуцна гэж заасныг үндэслэн “************” ХХК-аас 112 533 323 төгрөгийг нэхэмжилж байгаа тул “************” ХХК-т 112 533 323 төгрөгийг гаргаж өгнө үү” гэжээ.

2023 оны 06 сарын 13-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “…**********ХХК-аас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 49,107,142 төгрөг гаргуулах *********** -ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 11-ны өдрийн 101/ШШ2023/01830 дугаартай шийдвэрээр 47,107,142 төгрөгийг гаргуулж ************олгуулж шийдвэрлэсэн. Иймд Т********* ХХК-тай хийсэн хамтран ажиллах гэрээний 4.1-д заасан “ Хамтын үйл ажиллагааны үр дүн, алдагдал хохирол, бусад этгээдийн өмнө үүссэн ПК25100-аас ПК35199 автозамын ажлыг гүйцэтгэхэд”  хийгдсэн **********ХХК-ийн нэр дээрх гэрээний үүрэг, төлбөр тооцоог *********** ХХК бүрэн хариуцна гэсний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг 47,499,981 төгрөгөөр нэмэгдүүлж байна” гэжээ.

Нэхэмжлэгч ********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Манай компани “************” ХХК-ийн хооронд хийсэн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ маань 04 дүгээр сараас эхэлж хийсэн ажлын явцад гарсан түрээсийн техникийн зардал, хүний нөөцийн зардлуудын төлбөрийг төлнө, гэрээний утга агуулга өөрчлөгдөхгүй тэгж хэлж 10 километр замын ажлыг ********** буюу “************” ХХК авсан юм. Хэрэв энэ ажилд гаргасан зардал буюу газар дээр гаргасан шорооноос авхуулаад зардал гаргаад бүх үндсэн суурийг нь хийчихсэн ажлыг авч байж тэрийг төлөхгүй байсан бол би тэр ажлыг яагаад өгнө гэж. Үүн дээр ажиллуулсан техникийн түрээсийг би яагаад төлнө гэж. Тиймээс гэрээний 4.1 дэх хэсэгт удирдлага болгоод өнөөдрийг хүртэл “**********” ХХК дээр үүссэн гэрээ хийсэн төлбөр тооцоог төлнө энэ ажлыг хийж чадна гэж хэлж ************ энэ ажлуудыг авсан. Тухайн кемпэд байгаа техникээс би нэг ширхэг сандал ч аваагүй. Бүгдийг нь үлдээгээд явсан. Улсын бүтээн байгуулалтад оролцож байгаа. Гэрээ хийгээд “... би чадна” гэж хэлээд Улаанбаатар хотод ирж гарын үсэг зураад ажил авсан. Хүний хийж байсан ажлыг үргэлжлүүлж аваад хийсэн ажил дээр маань үүссэн зардлыг төлнө гэж авчхаад үүнийг ухамсарлахгүй дараа нь би энэ мөнгийг төлөхгүй, хийж чадахаа больчихлоо гэдэг өнцгөөс хэлж байвал “...би чадна” гэж хэлсэн бол тэр хүн хийх ёстой. Хэрэв чадахгүй байсан бол надтай гэрээ хийх шаардлага байхгүй байх байсан. Би үргэлжлүүлээд өөр хүнтэй гэрээ хийх, өөр хүмүүстэй хамтрах нь миний гарц гаргалгаа миний асуудал болчхож байгаа юм. Хамтран ажиллах гэрээ дээр нэхэмжлэлийн шаардлагыг ахиад нэмэгдүүлмээр байна. Манай инженер геодезын багаж дөч гаран сая төгрөг, лабораторийн багаж хорин сая төгрөг. Гэрээ дээр инженер лабораторийн багажийг 07 дугаар сарын 01-ны өдөр гэхэд хүлээлгэж өгнө гэж 06 дугаар сарын 28-ны өдөр хийсэн гэрээ дээр байгаа. Одоо тэгэхээр миний тэр багажууд бүгд байхгүй. Миний араас бүх гэрээг чинь төлнө гээд миний гараар хийсэн бүх гэрээнүүдийг би төлөхгүй гээд буцаагаад над руу хүмүүсийг утасдуулаад надаас ав гээд намайг шүүхэд өгөөд явж байна. Ийм ажлын хариуцлагагүй, итгэл үнэмшил байхгүй. Улсын бүтээн байгуулалтад орчхоод ингэж болохгүй. Энэ нь ямар ч ёс зүйгүй байна. Наад ажлаа эхлэхгүй юм уу наадам боллоо гэхэд *************** гэх хүнээс “************” ХХК-ийн тамгатай зүйл байгаа. 08 дугаар сарын 01-ны өдөр эхэлнэ гэж хэлэхээр нь тэгвэл чи надад албан бичиг өгөөд явуул гэж хэлээд над руу “Viber”-аар явуулсан албан бичиг нь байгаа үүнийг нотлох баримтаар ч гаргаж өгч болно. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ лабораторийн багаж хорин сая төгрөг, инженерийн багаж гучин найман сая төгрөгийг ахин нэмж нэхэмжилнэ. Миний багажуудыг инженерийн цалинг өгөөгүй учраас үүнийг барьцаанд аваад явчихсан. Ахиад нөгөөхийг нь экскэний төлбөр тооцоонд өгчихсөн юм уу контейнертой хамт зарчихсан. Үүнээс болоод нэг хүн сүйрчхээд байхад өмгөөлөгчийн хувьд хоёр талыг хараад ёс зүйтэй байгаасай гэж хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ************шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. “***********” ХХК-аас, “*************” ХХК нь хамтран ажиллах гэрээний 4.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгоод өмнө нь нэхэмжилсэн 112.533.313 төгрөг, мөн өнөөдрийн нэхэмжилж байгаа 47.499.981 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байгаа. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой 4.1 дэх заалтыг хүчингүй болгож өгөөч гэж байх шиг байна. Хамтран ажиллах гэрээний гол үндсэн зорилго нь хүчээр гарын үсэг зуруулж байгаа. Хоёр тал бие биеийгээ хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурж байгаа асуудал юм. “Б*************” ХХК энэ замын ажил дээр ПК25100-ПК35100 зам дээр кемп байгуулаад 7 гэр, 20 гаруй хүн байрлахаар, машин тэрэг, техник тоног төхөөрөмж, контейнер мөн лабораторийн багаж бүх зүйлээ үлдээгээд явсан. Энэ замыг цааш нь үргэлжлүүлж чадна би хийнэ гэдэг үүднээс тэнд байгуулсан бүх кемпийг, өмнө нь хийж байсан ажилтай нь бүгдийг нь орхиод явсан. Иймээс гэрээнд заасан гэрээний үүргийг нэхэмжилж байгаа. Иймээс сөрөг нэхэмжлэлд дурдаад байгаа хамтран ажиллах гэрээний 4.1 дэх заалтыг хүчингүй болгох сөрөг нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **************шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор тайлбараа шүүх хуралдаан дээр өгөөд явж болно гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлага болон холбогдох нотлох баримттай танилцсан. Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч талаас аль ч үе шатанд нэмэгдүүлж болно гэж заасан. Гэхдээ өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагаас гадна, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулаад Баянзүрх дүүргийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүхийн шийдвэр байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргах боломжтой.  

Урьд гаргасан болон өнөөдрийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна. Үндэслэл нь нэхэмжлэл гаргахдаа 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хамтран ажиллах 22/06 гэрээний үүрэг гэж шаарддаг. Гэтэл огноог нь сайн анхаарч үзэх ёстой. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэхэд энэ хоёр тал гэрээ байгуулсан. Тухайн үед “Билэг хаан рөүд” ХХК-тай “*********” ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээтэй “**********” ХХК нь “*************” ХХК-ийн дор туслан гүйцэтгэгч маягаар орохоор ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. Энэ байгууллагын гэрээгээр хүлээсэн үүргийг уг этгээдээр гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан гэсэн үг юм. Гэтэл Баянзүрх дүүргийн шүүхийн хоёр удаагийн шүүхийн шийдвэр үндэслэл болгоод нэхээд байгаа гэрээний төлбөрүүд нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хамтран ажиллах гэрээ хийхээс өмнөх хугацааны “**************” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой зардлууд байгаа. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болон 2023 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр гарсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт  тодорхой дурдсан байдаг. Хэрэг маргааны явцад шүүхийн шийдвэрээс харвал 22/06 дугаартай хамтран ажиллах гэрээний дагуу “**************” ХХК хариуцах ёстой. “*************” ХХК энэ өр төлбөрийг хариуцах шаардлагагүй, үүрэггүй юм гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзлаа тайлбарлаж байсан. Гэхдээ тухайн гэрээ нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан учраас уг гэрээ дээр “***************” ХХК тухайн түрээсийн гэрээний төлбөрийг хариуцна гэж заасан эсэх асуудал нь ач холбогдолгүй юм гэж анхан шатны шүүхээс дүгнээд энэ шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон гэсэн ойлголттой байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хууль болон, иргэний эрх зүйн харилцаануудад мөрдөгдөх журмуудаас үзэхэд нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр урьд дүгнэгдсэн асуудлыг шүүх ахин дүгнэлт хийдэггүй журамтай. Тэгэхээр өнөөдрийн хэргийн материалд авагдсан хоёр шүүхийн шийдвэрээс харвал 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн өмнөх түрээсийн гэрээний өр төлбөрүүд хуримтлагдсан юм байна. Үүнийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “****************” ХХК хариуцах ёстой гээд гарчихсан юм байна. “****************” ХХК нь энэ гэрээний харилцаанд хамааралгүй гэсэн байдлаар үндэслээд шүүх дүгнэчихсэн. Энэ үндэслэх хэсэгт заасан дүгнэлтийг шүүх үнэнд тооцож үзэх боломжтой. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 Хамтран ажиллах гэрээний 4.1 дүгээр зүйлд заасан заалтыг манай зүгээс хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний үүрэг яриад 04, 05, 06 дугаар сарын гэрээний төлбөрүүдийг шаардаад байдаг. Өөрийн үйлчлүүлэгч энэ гэрээний харилцаанд оролцсон хүмүүстэй ярилцаад үзэхэд гэрээний талууд гэрээний нөхцөлийг тохирохдоо төөрөлдсөн байдал ажиглагддаг. Тэр нь “**************” ХХК-ийн зүгээс 06 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулагдаад 4.1 дүгээр зүйлд заасныг юу гэж ойлгосон бэ гэхээр 06 дугаар сарын 28-ны өдрөөс хойшхи ажлыг “****************” ХХК гүйцэтгэнэ. “**************” ХХК нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг хариуцна. Яагаад “*********” ХХК-ийн нэр дээр бүх гэрээ, төлбөр зээлийн тооцоог хариуцна гэсэн бэ гэхээр тухайн үед “Билэгт хаан рөүд” ХХК нь “**************” ХХК нь туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан байсан. Тэгэхээр “Билэгт хаан рөүд” ХХК-аас тооцоо нэхэхийн тулд, “Билэгт хаан рөүд” ХХК-аас өгөх санхүүжилт нь “***************” ХХК-аас дамжиж орж ирэх учраас суутган тооцно. “*****************” ХХК нь зуун сая төгрөгийн ажил хийсэн байлаа гэхэд шууд “***************” ХХК-руу зардал төлбөр нь орж ирэхгүй. “**************” ХХК-аар дамжиж орж ирэх учраас “**************” ХХК нь гэрээ байгуулсан 06 дугаар сарын 28-ны өдрөөс хойших энэ гэрээний хэрэгжилтэд зарцуулагдсан зарим төлбөрийг суутгаж аваад “************”-руу шилжүүлнэ гэсэн гэрээний нөхцөл гэж ойлгож байгаа. Гэтэл “***********” ХХК-ийн удирдлагын зүгээс 06 дугаар сарын 28-ны өдрөөс өмнөх буюу 2022 оны 04, 05, 06 дугаар саруудын төлбөрүүдийг хариуцах ёстой гэсэн талуудын хооронд байр суурийн зөрүүтэй ойлголт байна. Гэрээний үйл явц болсны дараа буюу 07, 08 дугаар сард “*************” ХХК нь үйл ажиллагаа эрхэлж амжаагүй. “Билэгт хаан рөүд” ХХК, “************” ХХК-ын хооронд байгуулсан гэрээ нь цуцлагдчихсан. Тэгэхээр “***********” ХХК, “************” ХХК нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь хамтран ажиллах гэрээ нь цуцлагдчихсан чинь автоматаар гэрээ нь цуцлагдчихаж байгаа юм. Энэ гэрээний хүрээнд “*************” ХХК-аас ямар нэгэн хөрс шорооны дорвитой ажил хийж амжаагүй гэсэн нь гэрээнд тусгагдчихсан. Та нарын хийсэн ажлын төлбөр тооцоо энэ шүү гээд мөнгө төлбөр “*************” ХХК-ийн зүгээс танайх манай үүргийг энэ хугацаанд хийсэн ажлын төлбөр шүү. “...Би өөрийн ашгийг суутгаж аваад чамд оногдох нь энэ шүү” гээд мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Энэ гэрээ нь ерөөсөө хэрэгжээгүй гэрээ. Тийм байтал 2022 оны бүх хүмүүстэй байгуулсан түрээсийн гэрээний төлбөрөө “Билэгт хаан рөүд” ХХК-ийн захирал явуулдаг. Нөгөө нь . “...манайх харьцахгүй гээд” “**************” ХХК-ийн захирал руу явуулаад байдаг. Нэгэнт та бизнес эрхэлж байгаа бол гэрээний үүрэг хариуцлагыг та хүлээх ёстой. Хаа байсан 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний үүрэг заалтаар 2022 оны 03, 04 дүгээр сарын түрээсийн гэрээний төлбөрийг танайхаас гаргуулж авна гээд. Тухайн үеийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс өмнөх бизнесийн эрсдэлээ та өөрөө хариуцах ёстой. Ашиг олсон бол та авна. Алдагдал гарсан бол та өөрөө хариуцах ёстой. Гэтэл 2022 оны 03, 04, 05 сард будилаантай, чанартай, чанаргүй техник цуглуулж элдэв янзын ажил хийчхээд шүүхээр шийдвэрлэнэ гэж авч ирэхдээ  06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний харилцаа үүссэн хүнээс гэрээний төлбөр гаргуулна гээд яваад төлбөрийг нь төлөөд яваад байх юм бол 2021 оны 12 дугаар сарын төлбөр ч гарах юм бил үү. Миний үйлчлүүлэгчийн хувьд эрх зүйн мэдлэг муутайгаас болоод уг гэрээнд гарын үсэг зурчихсан байдаг. Шүүх хуралдаанд талууд 4.1 дүгээр зүйлийн тайлбарлахдаа тэс өөр байдлаар тайлбарладаг. Ийм учраас уг гэрээний 4.1 дүгээр заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*************” ХХК нь хариуцагч “************” ХХК-д холбогдуулан 112,533,323 төгрөг гаргуулах тухай  үндсэн, 47,107,142 төгрөгийн нэмэгдүүлсэн нийт 159,640,465 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг  шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд “************” ХХК-ийн “*************” ХХК-аас 159,640,465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

1. Манай компани “*************” ХХК-ийн хооронд хийсэн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ маань 04 дүгээр сараас эхэлж хийсэн ажлын явцад гарсан түрээсийн техникийн зардал, хүний нөөцийн зардлуудын төлбөрийг төлнө, гэрээний утга агуулга өөрчлөгдөхгүй гэж 10 километр замын ажлыг ********* буюу “***********” ХХК авсан юм. Хэрэв энэ ажилд гаргасан зардал буюу газар дээр гаргасан шорооноос авхуулаад зардал гаргаад бүх үндсэн суурийг нь хийчихсэн ажлыг авсан  байж өрийг төлөхгүй байсан бол би тэр ажлыг яагаад өгнө гэж. Үүн дээр ажиллуулсан техникийн түрээсийг би яагаад төлнө гэж. Тиймээс хамтран ажиллах гэрээний 4.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгоод өнөөдрийг хүртэл “*************” ХХК дээр үүссэн гэрээ хийсэн төлбөр тооцоог төлнө,  энэ ажлыг хийж чадна гэж *************энэ ажлуудыг авсан.

 “**************” ХХК-тай хийсэн хамтран ажиллах гэрээний 4.1-д заасан “ Хамтын үйл ажиллагааны үр дүн, алдагдал хохирол, бусад этгээдийн өмнө үүссэн ПК25100-аас ПК35199 автозамын ажлыг гүйцэтгэхэд”  хийгдсэн “*************” ХХК-ийн нэр дээрх гэрээний үүрэг, төлбөр тооцоог “**************” ХХК бүрэн хариуцна гэсний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг 47,499,981 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

2. Урьд гаргасан болон өнөөдрийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна. Үндэслэл нь нэхэмжлэл гаргахдаа 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хамтран ажиллах 22/06 гэрээний үүрэг гэж шаарддаг. Гэтэл огноог нь сайн анхаарч үзэх ёстой. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр  энэ хоёр тал гэрээ байгуулсан. Тухайн үед “Билэг хаан рөүд” ХХК-тай “*************” ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээтэй “****************” ХХК нь “****************” ХХК-ийн дор туслан гүйцэтгэгчээр  ажил гүйцэтгэх гэрээ хийсэн. Энэ байгууллагын гэрээгээр хүлээсэн үүргийг уг этгээдээр гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан гэсэн үг юм.   2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болон 2023 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр гарсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт  тодорхой дурдсан байдаг. Тухайн гэрээ нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан учраас уг гэрээ дээр “******************” ХХК тухайн түрээсийн гэрээний төлбөрийг хариуцна гэж заасан асуудал нь ач холбогдолгүй юм гэж анхан шатны шүүхээс дүгнээд энэ шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хууль болон, иргэний эрх зүйн харилцаануудад мөрдөгдөх журмуудаас үзэхэд нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр урьд дүгнэгдсэн асуудлыг шүүх ахин дүгнэлт хийдэггүй журамтай. Тэгэхээр өнөөдрийн хэргийн материалд авагдсан хоёр шүүхийн шийдвэрээс харвал 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн өмнөх түрээсийн гэрээний өр төлбөрүүд хуримтлагдсан юм байна. Үүнийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “Буянт цэцэрлэг” ХХК хариуцах ёстой гээд гарчихсан.  “****************” ХХК нь энэ гэрээний харилцаанд хамааралгүй гэж  шүүх дүгнээд шийдвэрлэсэн.  Энэ үндэслэх хэсэгт заасан дүгнэлтийг шүүх үнэнд тооцож үзэх боломжтой. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 Хамтран ажиллах гэрээний 4.1 дүгээр зүйлийн тайлбарлахдаа тэс өөр байдлаар тайлбарладаг. Ийм учраас уг гэрээний 4.1 дүгээр заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэж татгалзлаа тайлбарлаж байна.

3. “*************” ХХК-ийг төлөөлж захирал **************, “***********” ХХК-ийг төлөөлж захирал **************нар 2022 оны 06 сарын 28-ны өдөр 22/06 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Гэрээгээр Өмнөговь аймгийн  Манлай сумын нутаг дэвсгэрт Ханги хилийн боомт хүртэл 10км /ПК255+100-ПК35+100/ авто зам, авто замын барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх чиглэлээр хамтран ажиллана. Гэрээний хугацаа ПК25100-аас ПК35100 хүртэлх замын ажлыг дуусах хүртэл үргэлжилнэ.

Гэрээний 4.1-д Хамтын үйл ажиллагааны үр дүн, алдагдал, хохирол бусад этгээдийн өмнө үүссэн ПК25100-аас ПК35100 автозамын ажлыг гүйцэтгэхэд зориулан хийгдсэн “*************” ХХК-ийн нэр дээрх гэрээний үүрэг, төлбөр тооцоог “**************” ХХК бүрэн хариуцна гэжээ.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “…Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох зорилгоор болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заажээ. Талуудын хооронд 2022 оны 03 сарын 28-ны өдөр байгуулагдсан 22/06 дугаартай хамтран ажиллах гэрээ нь хэлбэрийн хувьд хуулийн шаардлага хангасан байна. /ХХ-ийн 10-11-р хуудас/

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 27-ны өдрийн 101/ШШ2022/04483 дугаартай шүүхийн шийдвэрээр түрээсийн гэрээний үүрэгт 112,533,323 төгрөгийг “Буянт цэцэрлэг” ХХК-аас гаргуулан О.Хашбаатарт олгохоор шийдвэрлэжээ.

Хамтран ажиллах гэрээний 4.1-д зааснаар түрээсийн гэрээний үүрэгт нийт 159,640,465  төгрөгийг “************” ХХК-аас гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. 2022 оны 06 сарын 28-ны өдөр  “***********” ХХК нь “**************” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан төлбөрийн талаар тохиролцсон тул “*******************ь” ХХК-ийг дээрх төлбөрийг хариуцна гэж үзэх боломжгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 27-ны өдрийн 101/ШШ2022/04483 дугаартай шүүхийн шийдвэр, 2023 оны 04 сарын 11-ний өдрийн 101/ШШ2023/01830 дугаартай шүүхийн шийдвэр  зэрэг баримтуудаар  няцаагдаж байна.

 Мөн 2022 оны 06 сарын 28-ны өдөр 22/06 дугаартай хамтран ажиллах гэрээний 1.4-д зааснаар “…гэрээний хугацаа ПК25100-аас ПК35100 хүртэлх замын ажлыг дуустал үргэлжилнэ” гэж заасан тул гэрээний хугацаанд бий болсон төлбөр тооцоо учраас “**************” ХХК хариуцах ёстой гэж байгаа ч ПК25100-аас ПК35100 хүртэлх замын ажлын гэрээ нь хаана, хэнтэй, ямар нөхцөлөөр, ямар үүрэгтэйгээр “*************” ХХК оролцож байсан талаарх нотлох баримтыг ирүүлээгүй тул тодорхойлох боломжгүй байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022 оны 06 сарын 28-ны өдрийн 22/06 дугаартай гэрээний 4.1 дэх хэсгийн агуулга нь олон салаа утгаар тайлбарлагдаж “*************” ХХК-ийн эрх, ашиг сонирхолд хохирол учруулж байгаа тул хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж заажээ. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар зохицуулсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  2022 оны 06 сарын 28-ны өдрийн 22/06 дугаартай хамтран ажиллах гэрээний 4.1 дэх заалтыг хүчин төгөлдөр болгуулахаар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар “***************” ХХК нь хариуцагч “*****************” ХХК-д холбогдуулан 112,533,323 төгрөг гаргуулах тухай  үндсэн 47,107,142 төгрөгийн нэмэгдүүлсэн нийт 159,640,465 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

         Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,117,350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар “****************” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “*************” ХХК-д холбогдох 159,640,465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*************” ХХК-аас  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,117,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох ба  шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                      Д.БАТТУЛГА