| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2022/00357/И |
| Дугаар | 144/ШШ2023/00135 |
| Огноо | 2023-06-20 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 144/ШШ2023/00135
2023 06 20 144/ШШ2023/00135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нэхэмжлэгч: **************, ***************-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************, **************д холбогдох,
**************ын *************-ны өдрийн ***********дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ************ийн албан тушаал эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 27,357,295 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***************** /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ************ /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...********** нь Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт 2003 оноос эхлэн Эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр ажиллаж эхлээд энэ хугацаанд мэргэжлийн алдаа зөрчил гаргалгүй ажиллаж ирсэн.
Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 30-ны орой 17 цагийн орчимд нарийн бичгийн дарга *********** нь утсаар түүн рүү яриад таныг дарга дуудаж байна гэж хэлснээр нь ************* нь очиход захирал *************** нь түүнд хандан таныг боловсон хүчний дутагдалтай байгаа учраас танд чөлөө олгож ахмадын гар бөмбөгийн улсын аваргын тэмцээнд явуулах боломжгүй байна. Мөн таныг өнөөдрөөс эхлээд ажил албан тушаалаас чинь чөлөөллөө гэж хэлээд *************-ны өдрийн *************** дугаар тушаалыг түүнд өгөх гэсэн.
Тэгэхэд нь *************** тушаалтай нь танилцаад би энэ тушаалыг одоо авах боломжгүй байна. Та бүхэн Хөдөлмөрийн тухай хуулиа уншсан уу? Та нар хуулиа баримтлаач ээ, нэгэнт намайг ажлаас чөлөөлж байгаа бол би шүүхэд хандана гэж хэлээд гарсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр маргаан бүхий тушаалыг гардаж авсан.
Маргаан бүхий тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4 дэх заалтуудыг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн.
Хэрэв ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөхөөр бол тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэг үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт зааснаар Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн аль нь ч байхгүй байхад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тушаал болжээ.
Мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4 дэх хэсэгт заасан үндэслэл байгаагүй бөгөөд уг дотоод журмын заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байгаа учир хүчин төгөлдөр бус гэж үзэж дагаж мөрдөхгүй.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ гээд 2.3.1-т энэ хууль; гэж, 2.3.7д аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэж заажээ.
Дээрхээс дүгнэвэл байгууллагын хөдөлмөрийн дотоод журам нь эрэмбийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулиас доогуур үйлчлэл бүхий баримт бичиг бөгөөд уг журам нь Хөдөлмөрийн тухай хуультай зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэхээр байна. Иймд маргаан бүхий тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж гарсан хууль бус шийдвэр болжээ.
Мөн нэхэмжлэгч ****************** нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин 6,037,472 төгрөг гаргуулах хүсэлтэй байна.
Учир нь *************ын ************-ны өдрийн ************ дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан бөгөөд түүний хувьд 2022 оны 05 дугаар сард 2,791,046 төгрөг, 4 дүгээр сард 4,068,350 төгрөг, 3 дугаар сард 5,410,750 төгрөгийн цалин хөлс авсан бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3, 2.3.5-т зааснаар нэг ажлын өдөрт ногдох дундаж цалин хөлс 188,671 төгрөг бөгөөд, үүнийг нийт ажилгүй байсан хугацааны ажлын 32 өдөрт тооцоход /2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл тооцсон/ 6,037,472 төгрөг болж байгаа юм.
Иймд ************ын *************-ны өдрийн ****************дугаар тушаалыг хүчингүй болгож, **************г Ө***************ийн албан тушаал эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6,037,472 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.
Анх нэхэмжлэгч ************** нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар ***************-д хөдөлмөрийн маргаан таслах зөвлөл байгуулагдаагүй байсан тул Даланзадгад сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хооронд хандсан боловч хороо байгуулагдаагүй учир гомдлыг хянаж, шийдвэр гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн учир шүүхэд хандаж байна.
Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас нэмж нэхэмжилнэ”гэжээ.
2. Нэхэмжлэгч *************шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө*************д 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Улсад 36 жил энэ мэргэжлээр ажиллаж байгаа эмч, 2003 онд анх ирэхэд ганц эмчтэй байсан. Ингээд надтай хоёул болсон. Ингэж ажилласаар байгаад доод боловсон хүчин бэлдсэний хүчинд миний мэргэжлийн 5,6 эмчтэй суманд ажиллаж байгаа. Гэтэл би 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орой 17 цагт өнгөрч байхад нарийн бичиг ***********над руу утсаар дуудсан. “...таныг дарга дуудаж байна” гээд яваад ортол удирдлагын багийнхан сууж байсан. Би өмнө нь улсын аваргын тэмцээнд орох гээд чөлөө хүссэн өргөдөл өгсөн байсан. Тэр ажлыг хэлэлцэх гэж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгтэл Түвшинбат дарга “...таныг боловсон хүчний дутагдалтай байгаа учраас танд чөлөө өгөх боломж байхгүй” гэсэн тайлбар өгсөн. Хоёр дахь тайлбар дээрээ “...таныг ажлаас чөлөөллөө” гээд шууд тушаал танилцуулсан. Ингээд тэр тушаалыг үзэхэд гарын үсэг тамга дарсан тушаал танилцуулсан учраас “...та бүхэн хууль дүрмийн дагуу гаргасан юм уу, би энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна, цаашид буруу халсан тушаал гаргасан учраас хууль дүрмийнх нь дагуу явъя” гэж хэлээд гараад явсан. Маргааш нь тушаал нэгэнт гарчихсан учраас тушаалыг хүлээж аваад гомдлоо шүүхэд гаргаад явж байгаа” гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн миний бие ***********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Эвлэрэх бололцоогүй гэдгээ илэрхийлсэн. *************ын ************-ны өдрийн ********** дугаар тушаалаар *********г Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байгаа. Учир нь ************** гэх хүн нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өмнө нь тэтгэвэр тогтоолгосон мөртөө хүнд хортой нөхцөлд буцаад ажиллаж байсан. Манай байгууллагын хувьд гүйцэтгэлээр санхүүждэг. ************** нь үндсэндээ дөрвөн эмчийн орон тоо батлагдсан бөгөөд ковидын нөхцөлийн хувьд илүү орон тоон дээр ажиллаж байсан. Тийм учраас 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр эмнэлгийн удирдлагын багийн хурлаар хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байгаа. Тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа. Тус маргаан бүхий ************** дугаартай тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа. Үүнд өмгөөлөгчийн зүгээс өмнөх шүүх хуралдаанд хэлж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд хууль зүйн үндэслэлээ тодорхой яръя гэж бодсон. Өмнө нь 80.2 дахь заалтыг зөрчсөн гэж яриад байсныг өнөөдрийн шүүх хуралдаанд залруулж ярина гэсэн байр суурьтай оролцож байна. Тодруулбал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* татгалзлаа юу гэж тайлбарладаг вэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9 дэх хэсгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон юм гэдэг. Миний зүгээс үүнийг үгүйсгэнэ. Хэрэв 78.1.9 дэх хэсгээр ажил олгогчийн аль нэг нь санаачлаад дуусгавар болгох хүсэлтээ гаргасан бол гэрээний нөгөө тал буюу *************нь цуцлах санаачилга хүлээж авахгүй гэдгээ удирдлагын багийн хуралдаанд хэлээд гарсан байгаа. Тиймээс 78.1.9-өөр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болоогүй. Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой харилцаа нь иргэний эрх зүйн харилцаа учраас Иргэний хууль тогтоомжид аливаа гэрээ, хэлэлцээрийн хүсэлтийг нөгөө тал нь хүлээж аваагүй тохиолдолд хэлцэл хүчин төгөлдөр болсон гэж үзэхгүй. Тиймээс 78.1.9 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар гаргасныг ************* нь хүлээж аваагүй учраас 78.1.9 дэх хэсгээр цуцлагдана гэж үзэхгүй гэж хэлмээр байна. Миний үйлчлүүлэгч 78.1.9 дэх хэсгээр ажил олгогчийн гаргасан саналыг хүлээж аваагүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсгээс 80.1.6 дахь хэсэгт заасан аль нэг үндэслэлийг зааж энэ тушаалд үндэслэл болгож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх боломжтой байсан. Гэтэл хэргийн 8 дугаар хэсэгт авагдсан тушаалд ямар нэгэн байдлаар 80 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ямар ч үндэслэл дурдагдаагүй байгаа нь захирлын тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болгох нэг үндэслэл нь болж байгаа юм. Үүнд улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолыг иш татаж ярьдаг. Энэ тогтоол маань одоогоор хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөж байгаа тогтоол байгаа юм. Энэ тогтоолын 15 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино гэсэн заалт байгаа. Тэгэхээр 40.1 дүгээр зүйл нь 1999 оны хуучин Хөдөлмөрийн хуулийн 40.1 буюу одоогийн шинэ хуулийн 80 дугаар зүйл буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлүүдийг зааж өгөх ёстой шүү гэж дээд шүүхээс тогтоож өгсөн байна. Гэтэл 80 дугаар зүйлийн аль үндэслэлээр цуцлаад байгааг ажил олгогчийн зүгээс зааж өгөөгүй байна. Тушаалд энэ хоёр үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлтэй. Дараа нь Хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4 гээд энэ зүйл заалтыг баримталсан байгаа. 7.9.4 дэх хэсэгт нь өндөр насны тэтгэвэрт гарсан хүний орон тоо нэн шаардлагагүй эсхүл орны бэлтгэгдсэн нөөцтэй тохиолдолд удирдлагын багийн хурлаар хэлэлцээд чөлөөлж болно гэсэн заалт байгаа. Шүүгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн уншиж танилцууллаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар Хөдөлмөрийн тухай хууль нь нэгдүгээрт хууль дээд хүчин чадалтай хэрэгжинэ гэж заасан. Гэтэл 7.9.4 дэх заалт маань Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр зүйл заалтын аль нэг зүйл заалтад хамаарахгүй байгаа учраас энэ нь хуульд нийцээгүй үндэслэлээр ажлаас нь чөлөөлж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Ийм учраас 7.9.4 дэх хэсэг нь хуульд нийцээгүй байгаа учраас Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж хэрэглэх эрэмбэ дарааллын дагуу хуулиа түрүүлж хэрэглэх ёстой, хуульд нийцээгүй журам гэж байхгүй учраас 7.9.4 дэх хэсгийг хэрэглэсэн нь хууль бус гэсэн тайлбар хэлмээр байна. Хэдийгээр 7.9.4 дэх хэсэгт заасан зүйл заалт нь Хөдөлмөрийн тухай хуульд байлаа ч гэсэн оронд нь бүртгэгдсэн орон тооны нөөцтэй нэн шаардлагагүй юм гэдгийг нотолсон нотлох баримт нь удирдлагын зөвлөгөөний хуралдаанаар хэлэлцэх үед нь танилцуулагдаагүй. Илүү орон тоон дээр ажиллаж байсан гээд байгаа боловч миний үйлчлүүлэгч хэлэхдээ “...2003 онд анх намайг ажилд ороход нэг хүн байсан, би хоёр дахь нь болж орсон” сүүлд нь 2014 онд тэтгэвэрт гараад буцаад ороход гурвуулаа ажиллаж байсан юм байна лээ. Одоо хариуцагч талаас 2022 оны А/01 дугаартай орон тоо баталсан тушаал гаргаад энэ тушаалаар *********** чинь илүү орон тоон дээр ажиллаж байгаа гэж хэлээд байгаа мөртөө хэн нь хэзээ орсон, хэн нь илүү орон тоон дээр ажиллаж байсан гэдгийг нотлоогүй. Тийм учраас хариуцагч тал татгалзах үндэслэлээ хангалттай нотолж чадаагүй. Илүү орон тоон дээр ажиллаж байгаа гэдгийг нотолж чадаагүй. Тэгээд ч илүү орон тоон дээр ажиллаж байсан гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр зүйлд заасан үндэслэл болохгүй гэдгийг шүүх анхаарч үзээсэй. Орон тоо цөөрүүлсэн ямар нэгэн шийдвэр албан бусаар гараагүй. Энэ орон тоо цөөрөхөд ***************хамаарч байна гэсэн шийдвэр гараагүй учраас ажил олгогчийн маргаан бүхий тушаал нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй тушаал байна гэсэн тайлбар гаргаж байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *************** нь хариуцагч ****************ын *************-ны өдрийн **************дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ************ийн албан тушаал эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 27,357,295 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ************* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хэрэв ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөхөөр бол тус хуулийн тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэг үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт зааснаар Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заажээ. Мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4 дэх хэсэгт заасан үндэслэл байгаагүй бөгөөд уг дотоод журмын заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байгаа учир хүчин төгөлдөр бус гэж үзэж дагаж мөрдөхгүй. Байгууллагын дотоод журам нь эрэмбийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулиас доогуур үйлчлэл бүхий баримт бичиг бөгөөд уг журам нь Хөдөлмөрийн тухай хуультай зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэхээр байна. Иймд маргаан бүхий тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж гарсан хууль бус шийдвэр болсон гэв.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “…Хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4 гээд энэ зүйл заалтыг баримталсан байгаа. 7.9.4 дэх хэсэгт нь өндөр насны тэтгэвэрт гарсан хүний орон тоо нэн шаардлагагүй эсхүл орны бэлтгэгдсэн нөөцтэй тохиолдолд удирдлагын багийн хурлаар хэлэлцээд чөлөөлж болно гэсэн заалт байгаа. Шүүгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн уншиж танилцууллаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар Хөдөлмөрийн тухай хууль нь нэгдүгээрт хууль дээд хүчин чадалтай хэрэгжинэ гэж заасан. Гэтэл 7.9.4 дэх заалт маань Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр зүйл заалтын аль нэг зүйл заалтад хамаарахгүй байгаа учраас энэ нь хуульд нийцээгүй үндэслэлээр ажлаас нь чөлөөлж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Ийм учраас 7.9.4 дэх хэсэг нь хуульд нийцээгүй байгаа учраас Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж хэрэглэх эрэмбэ дарааллын дагуу хуулиа түрүүлж хэрэглэх ёстой, хуульд нийцээгүй журам гэж байхгүй учраас 7.9.4 дэх хэсгийг хэрэглэсэн нь хууль бус гэсэн тайлбар хэлмээр байна. Хэдийгээр 7.9.4 дэх хэсэгт заасан зүйл заалт нь Хөдөлмөрийн тухай хуульд байлаа ч гэсэн оронд нь бүртгэгдсэн орон тооны нөөцтэй нэн шаардлагагүй юм гэдгийг нотолсон нотлох баримт нь удирдлагын зөвлөгөөний хуралдаанаар хэлэлцэх үед нь танилцуулагдаагүй. Илүү орон тоон дээр ажиллаж байсан гээд байгаа боловч миний үйлчлүүлэгч хэлэхдээ “...2003 онд анх намайг ажилд ороход нэг хүн байсан, би хоёр дахь нь болж орсон” сүүлд нь 2014 онд тэтгэвэрт гараад буцаад ороход гурвуулаа ажиллаж байсан юм байна лээ. Одоо хариуцагч талаас 2022 оны А/01 дугаартай орон тоо баталсан тушаал гаргаад энэ тушаалаар *********** чинь илүү орон тоон дээр ажиллаж байгаа гэж хэлээд байгаа мөртөө хэн нь хэзээ орсон, хэн нь илүү орон тоон дээр ажиллаж байсан гэдгийг нотлоогүй. Тийм учраас хариуцагч тал татгалзах үндэслэлээ хангалттай нотолж чадаагүй. Илүү орон тоон дээр ажиллаж байгаа гэдгийг нотолж чадаагүй. Тэгээд ч илүү орон тоон дээр ажиллаж байсан гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр зүйлд заасан үндэслэл болохгүй гэдгийг шүүх анхаарч үзээсэй. Орон тоо цөөрүүлсэн ямар нэгэн шийдвэр албан бусаар гараагүй. Энэ орон тоо цөөрөхөд *************хамаарч байна гэсэн шийдвэр гараагүй учраас ажил олгогчийн маргаан бүхий тушаал нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй тушаал байна гэсэн тайлбар гаргаж байна” гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “…Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/152 дугаар тушаалаар ***********г Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байгаа. Учир нь ************** гэх хүн нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өмнө нь тэтгэвэр тогтоолгосон мөртөө хүнд хортой нөхцөлд буцаад ажиллаж байсан. Манай байгууллагын хувьд гүйцэтгэлээр санхүүждэг. Эрчимт эмчилгээний тасаг нь үндсэндээ дөрвөн эмчийн орон тоо батлагдсан бөгөөд ковидын нөхцөлийн хувьд илүү орон тоон дээр ажиллаж байсан. Тийм учраас 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр эмнэлгийн удирдлагын багийн хурлаар хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7.9.4-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байгаа. Тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй” гэв.
4. Талууд ***************ын *************-ны өдрийн ************* дугаартай “**************ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай” тушаал хууль зүйн үндэслэлтэй тушаал гаргасан эсэх талаар маргаж байна.
5. Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ************* нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасаг нь батлагдсан 4 эмчийн орон тоотой болох нь **************ын *************-ны өдрийн ************* дугаар ****************ийн бүтэц орон тоо, үндсэн цалингийн сүлжээний шатлал, бусад нэмэгдлүүдийг шинэчлэн батлах тухай тушаал, тус төвийн удирдлагын зөвлөлийн хурлын захирлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаар тэмдэглэл,
Ө****************ын **************-ний өдрийн ************* дугаар ажилтан ажлаас чөлөөлж өндөр насны тэтгэвэрт гаргах тухай тушаал, Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 259 дугаар албан бичиг, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Даваасамбуу нь өндөр насны тэтгэвэрт гарсан нь нотлогдон тогтоогдож байна. /хэргийн 138-143, 146-149, 150, 158-159 хуудас/,
6. Дээрх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нотариатчаар гэрчлүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. ..., мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т ... бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна. гэж заасны дагуу нотлох баримтын шаардлагыг хангасан байна.
7. Зохигчид нь ************ын ****************-ний өдрийн **************дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан *****************ыг танилцуулсан эсэх талаар маргаагүй болно.
8. **************ын 7.9 дүгээр зүйлийн 7.9.4-т “…Хөдөлмөрийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон ажилтны албан тушаал нь байгууллагад нэн шаардлагагүй эсвэл орны бэлтгэгдсэн хүний нөөцтэй гэж үзвэл удирдлагын багийн хурлаар хэлэлцэж чөлөөлнө” гэж заажээ.
***************ын ***************-ны өдрийн *************дугаартай *************ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгосон, мөн **************ын **************ний өдрийн ************** дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан **************ын 7.9 дүгээр зүйлийн 7.9.4-т зааснаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
9. ************ын ***************-ны өдрийн **************дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ************ийн албан тушаал эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 27,357,295 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт хийж чадаагүй, нотлох баримтаар нотолж чадахгүй байх тул тушаалыг хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд ***************ын *************-ны өдрийн *********** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, *****************ийн албан тушаал эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 27,357,295 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 144/ШЗ2023/00026 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч **************** улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.9, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт заасныг баримтлан ***************ийн нэхэмжлэлтэй, ***************ын ****************-ны өдрийн *************** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ********************ийн албан тушаал эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 27,357,295 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 144/ШЗ2023/00026 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч ************** улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА