Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2023/0254

 

2023 03 21 128/ШШ2023/0254

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А ХХК

Хариуцагч: У

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

А ХХК-ийн спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг шийдвэрлэж хариу өгөхгүй байгаа Х ү, х, ү х эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэж, тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах, учирсан хохирол 7*.***.*** төгрөгийг хариуцагч У х З а а-аас гаргуулах.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 7*** дугаартай, "Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай" захирамжид дурдсан асуудлаар: Уг шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт "...нэхэмжлэл гаргагч нь "Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг шийдвэрлэж хариу өгөхгүй байгаа Х ү, х, ү х-ийн эс үйлдэхүйд холбогдуулан маргаж байх боловч нэхэмжлэл гаргагчийн нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн У х е м*ийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/** дүгээр тушаалаас үзвэл "А" ХХК-ийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Байна. Энэ тохиолдолд "А" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь тухайн эс үйлдэхүйн улмаас хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй, ойлгомжгүй, нэгэнт Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд эс үйлдэхүйн асуудлаар маргаснаар ашиг сонирхлоо хэрхэн яаж сэргээлгэх нь тодорхойгүй хэвээр байна" гэжээ. Нэхэмжлэгч "А ХХК нь тусгай зөвшөөрлийг цуцалсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тушаал шийдвэртэй огт маргаагүй ба харин энэхүү шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болсон зөрчил, шалтгаан нөхцөл, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсны үндсэн дээр 2021.11.09-ний өдөр шинээр тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасныг хуулийн хугацаанд шийдвэрлэж тусгай зөвшөөрлийг олгоогүй эс үйлдэхүйтэй холбогдуулан, түүнтэй холбоотой учирсан хохирлын асуудлаар маргаж байгаа болно. Тодруулбал тусгай зөвшөөрлийг цуцалсан хэдий ч зөрчил, хохирол төлбөрийг барагдуулсны үндсэн дээр тусгай зөвшөөрлийг шинээр авах, олгох асуудлыг хуулиар хязгаарласан зүйл байхгүй бөгөөд энэ утгаараа манай компани нэхэмжлэл гаргасан ба шүүхээс хэрэг үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад буюу 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай компанид шинээр ***** дугаартай тусгай зөвшөөрлийг олгож, манайд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн тул манай зүгээс тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах тухай шаардлагаасаа татгалзаж байгаа ба бусад нэхэмжлэлийн шаардлагуудаа шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Тэгэхээр манай компанийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шинээр тусгай зөвшөөрөл авахаар гаргасан хүсэлтийг хууль, журамд заасны дагуу 21 хоногийн дотор буюу 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор шийдвэрлэж, хариу өгөх ёстой байтал, хууль, журамд заасан хугацааг ноцтойгоор зөрчиж, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл шийдвэрлэж хариу өгөөгүй нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд тухайлбал ийнхүү хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэж хариу өгөөгүй нь манай компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоох, ашиг орлого олох боломжийг хязгаарласан, цаашилбал тусгай зөвшөөрөл авах, эзэмших, ашиглах, мөн төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж, өргөдөл гомдол гаргах, хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх зэрэг маш олон эрх, хууль ёсны ашиг сонирхлуудыг зөрчсөн болно. Нэхэмжлэлийн үндэслэл: Тус компани нь 2006 оноос хойш ресторан, паб, караокены чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэхүү хугацаанд төрийн хууль тогтоомжийг ягштал баримталж, аливаа зөрчил дутагдлыг гаргалгүй, хуулийн дагуу татвар, төлбөр, хураамжийг цаг хугацаанд төлж ирсэн жирийн нэгэн Монгол Улсын хуулийн этгээд билээ. Компани захирал ажилтай И.А** миний бие улсад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан цагаасаа хойш энэхүү компанийг үүсгэн байгуулж, өдийг хүртэл үйл ажиллагааг нь гардан зохион байгуулж ирсэн, 70 гарсан өндөр настай хүн юм. Өвчин гэдэг хэлж ирэхгүй хийсэж ирдэг гэдгийн адилаар 70 гарсан өндөр настай болсон миний бие 2019 онд өвчний учир гадаад улсад эмчилгээнд явах зайлшгүй шаардлагатай болсон тул компанийнхаа үйл ажиллагаа хэвийн явуулж чадахгүй болж, Ч дүүрэгт байрлалтай компанийнхаа байрыг бусдад түрээсэлж үлдээхэд хүрсэн. Ингээд 2019.10.03-ны өдөр "С***** А***" ХХК-тай түрээсийн гэрээг байгуулж, Ч дүүргийн * дугаар хороо, "Б**** п***" үйлчилгээний төвийн Х******* өргөе баар, караоке бүхий 610 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар, сарын 10.***.***төгрөгөөр, 2020.10.01-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай түрээсэлсэн ба 2021.10.01- ний өдрийг хүртэл дахин 1 жилийн хугацаагаар гэрээний сунгалтыг хийсэн байдаг. Гэвч тэрхүү түрээслэгч буюу "С***** А***" ХХК нь 2 жилийн хугацаанд манай баар, караокег түрээслэн үйл ажиллагаа явуулахдаа бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед цаг хэтрүүлэн ажилласан, насанд хүрээгүй хүмүүст үйлчилсэн зэрэг олон удаагийн зөрчил гаргасан учраас У х е менежер бөгөөд з ажлын албаны даргын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дүгээр тушаалаар манай компанид олгосон байсан ****дугаартай "Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг түрээсийн гэрээг цуцалсны дараа олж мэдсэн. Хууль тогтоомж, холбогдох дүрэм журмуудыг хэдийгээр зөрчсөн хэдий ч тэрхүү зөрчлүүдээ бүрэн арилгасны үндсэн дээр тусгай зөвшөөрлөө сэргээн, шинээр авах эрхийг хуулиар бидэнд олгосны дагуу холбогдох төлбөр, торгуулийн арга хэмжээгээ барагдуулсны үндсэн дээр бидний зүгээс 2021 оны 11 дугаар сарын 09-ний өдөр дахин тусгай зөвшөөрлөө авахаар хүсэлт өгсөн боловч шийдвэрлэхгүй байсаар өдийг хүрсэн. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Н*дийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам" зэрэгт зааснаар энэ төрлийн тусгай зөвшөөрлийг шинээр олгох асуудлыг 21 хоногийн дотор, сунгах асуудлыг 3 хоногийн дотор тус тус шийдвэрлэж хариу өгөхөөр заасан боловч тусгай зөвшөөрлийг маань олгох эсэх асуудлыг шийдвэрлэхгүй, хуульд заасан хугацааг бүтэн 9 сар хэтрүүлсэн нь хуулийг ноцтой зөрчиж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Төрийн захиргааны байгууллагын холбогдох албан тушаалтны зүгээс энэхүү манай хүсэлтийг шийдвэрлээгүй 9 сарын хугацаанд ...хэрэв зөрчил гаргаад цуцлагдсан бол 3 сарын дотор сэргээж олгодоггүй, мөн хорио цээрийн дэглэм сулрах хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхгүй байгаа..." зэрэг тайлбарыг өгч, Н з а а-аас бидэнд мэдэгдсэн бөгөөд үүнээс үүдэн манай компанид маш их хохирол учирч, компанийн үйл ажиллагаагаа буюу баар, караокегоо ажиллуулж чадахгүй өдийг хүрсэн. Төрийн захиргааны байгууллагын зүгээс дээрх байдлаар биднийг хүлээлгэж байсан тул ямар ч байсан бидний өргөдлийг шийдвэрлэх юм байна. 3 сар хүлээх ёстой юм байна гэж ойлгоод хүлээсэн, дээр нь хорио цээрийн дэглэм сулрахыг хүлээх шаардлагатай юм байна гэж ойлгосон ба энэ хугацаанд бидэнд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай, У х З а а Х ү, х, ү хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан бичгээр ....Н* ц* у* газраас 2021.10.07-ны өдрөөс хойш согтууруулах ундаагаар үйлчлээгүй тухай тодорхойлолт гаргуулан авч, тус албанд ирүүлэх", 2022.04.07-ны өдрийн ** дугаартай, У* х е м б з а а даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн "Монгол Улсын Засгийн газраас 2022.02.14-ний өдрийн * дугаар тогтоолоор Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсантай холбогдуулан аж ахуйн нэгжүүдэд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг судалж байна" гэх зэргээр хариуг өгч байсан тул бидний зүгээс өргөдлийг маань шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна гэж итгэн хүлээсээр өдийг хүрсэн. Иймээс бидний зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д "Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа хэтэрсэн бол энэ хуулийн 14.6 дахь хэсэг хамаарахгүй" гэж заасны дагуу ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа тул мөн хуулийн 14.1-т заасан хугацаа хэтрүүлсэн асуудал байхгүй болно. Түүнчлэн ийнхүү бидний өргөдлийг судалж байна гэх хариуг бидэнд өгснөөс хойш дахин 2 сарын хугацаа өнгөрсөн тул бидний зүгээс 2022.06.30-ны өдөр дээд шатны албан тушаалтан болох Н даргад хандан гомдлоо гаргасан боловч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй болно. Манай компанийн хувьд баар, караокегоо сард 10.***.***төгрөгөөр түрээсэлдэг бөгөөд ийнхүү тусгай зөвшөөрлийг олгох асуудал шийдвэрлэгдэхгүй байгаагаас болж сар бүр энэ хэмжээний хохирол бидэнд учирч байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2022.02.14-ний өдрийн * дугаартай тогтоолоор Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах шийдвэрийг гаргаснаас хойш ийнхүү 7 сарын хугацаанд өргөдлийг маань шийдвэрлэхгүй байгаагаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор хөндөгдөж, ашиглалтын зардлаа ч төлж чадахгүй хэмжээнд хүрээд байна. Хэдийгээр хорио цээрийн дэглэм тогтоосон үед тусгай зөвшөөрөл олгох асуудал зогссон байсан байдлыг бидний зүгээс ойлгож, хүлээцтэй хандан, хүлээж байсан боловч хорио цээрийн дэглэм албан ёсоор цуцлагдсанаас хойш бидний өргөдлийг шийдвэрлэхгүй, гомдол гаргахаар судалж байна гэх хариуг 2 сарын дараа өгч, түүний дагуу судлагдаж дуусахыг нь хүлээж, дахин 2 сар болоход шийдвэрлэхгүй байгаа нь хуулийг ноцтой зорчиж байх ба хорио цээрийн дэглэм цуцлагдсан хугацаанаас хойш хохирлоо тооцон, 7 сарын хугацаанд 1 сарын 10.***.***төгрөгийн хохирол учирсан гэж ж нэхэмжилж байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно, 12 дугаар зүйлийн 12.1-т Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг хуульд өөрөөр заагаагүй бол өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэнэ", Н и Т Х Т 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам"-ын 1.5-т "Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг Н дарга олгох бөгөөд Н даргын эрх шилжүүлснээр У х Е м, дагуул хотын захирагч тусгай зөвшөөрлийг олгож болно", 6.1-т "Аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Н даргын Т газрын "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-д гаргана. Өргөдлийн маягтын загварын дагуу бөглөж, энэ журмын 4.1-д заасан бичиг баримтын хуулбарын хамт ирүүлнэ", 6.2-т "Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллах У х З а а Х х, ү х тухай асуудал хариуцсан мэргэжилтэн хүсэлтийг хүлээн авч, ажлын 1 өдрийн дотор шийдвэрлэнэ" гэж тус тус зааснаас үзэхэд тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг У х З а а Х ү, х, ү х мэргэжилтэн хүлээн авч, тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтанд танилцуулах үүрэгтэй байх тул энэ хугацаанд тус хэлтсийн мэргэжилтэн нь манай хүсэлтийг өөр дээрээ байлгаж байсан тул тус хэлтсийг хариуцагчаар татсан ба Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т "Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй", 101 дүгээр зүйлийн 101.1-т "Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна", 101.2-т "Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна" гэж тус тус заасны дагуу хохирлын асуудлыг Н З а хариуцах тул хариуцагчаар тодорхойлсон. Хариуцагч У х З а а Х ү, х, ү хэлтсийн хувьд Н и Т Х Т 2015.12.11-ний өдрийн ******* дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам"-д заасны дагуу энэ талаар гаргасан өргөдөл хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх үүрэгтэй төрийн захиргааны байгууллага боловч хуулийн этгээдийн эрхгүй, гагцхүү хууль журамд заасан үүргээ зөрчсөн эсэх асуудлыг шүүхээр тогтоолгохыг хүссэн, харин хариуцагч У х З а а тухайд Н даргын харьяаны нийслэлийн өмчийн төсөвт байгууллага бөгөөд харьяа хэлтэс болон төрийн албан хаагчийн хууль бусаар бусдад учруулсан хохирлыг барагдуулах үүрэгтэй болно. и Иймд "А" ХХК-ийн "Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг хууль журамд заасан хугацаанд шийдвэрлээгүй Х ү, х, ү хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүйн улмаас нэхэмжлэгч компанид учирсан хохирол болох 70.***.***төгрөгийг хариуцагч У х З а албанаас гаргуулан манай компанид олгох шийдвэрийг гаргаж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "А" ХХК 2005 онд үүсгэн байгуулагдсан. 2009 оноос хойш энэ рестораныг тасралтгүй ажиллуулж ирсэн. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил болон хуулийн арга хэмжээ авхуулж байгаагүй. Хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Миний ээж болох н.А нь энэ компанийн захирал бөгөөд хөлийн хагалгаанд орохоор урагшаа явсан. Манай ресторан 5 караокены өрөөтэй, 400м талбайд паб ресторантай 5 объект ажиллуулдаг. Энэ объектыг бид сул орхиж явж чадахгүй байсан учраас 2 жилийн хугацаанд түрээсэлсэн. Энэ хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт цаг хэтрүүлж насанд хүрээгүй хүмүүст архи, пиво зарж хууль зөрчсөний улмаас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр У х е м А/*** тушаалаар манай тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тус тушаалаар 34 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрөл цуцлагдсан. 10 сард тусгай зөвшөөрөл цуцлагдсан тухай мэдээгүй, 11 дүгээр сарын 07-ны өдөр Я.Б уулзаж мэдсэн. 11 дүгээр сарын 09-ны өдөр бид ямар шалтгаанаар түрээсэлсэн тухайгаа албан бичгээр өгсөн. Энэ албан бичгийнхээ хариуг бид өнөөдрийг хүртэл авч чадаагүй. 12 дугаар сарын 10-ны өдөр дахин албан бичиг өгөхдөө У х З а албаны хэлтсийн дарга н.З гэж хүнтэй уулзсан. Уулзахад өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдахад тусгай зөвшөөрлийг буцаан олгоно гэдгээ албан ёсоор хэлсэн. Ингээд бидэнд тусгай зөвшөөрөл өгөхгүй гэхэд нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг дуусахыг хүлээсэн. 01 дүгээр сарын 28-ны өдөр У х З а албанаас манай албан бичгийн хариуг өгсөн. Уг хариуд "танайх үйл ажиллагаа явуулж болно гэсэн цагдаагийн тодорхойлолтоо явуул" гэж хэлсэн. Бид 02 дугаар сарын 14-ны өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл хүсэлтээ өгтөл 02 дугаар сарын 15-ны өдөр манайд хариу албан бичиг өгсөн. Дүүргийн цагдаагийн байгууллага хариуцаж буй дүүргийнхээ аж ахуйн нэгжийг ажиллаж байгаа эсэхийг мэддэг. Ингээд манай байгууллагыг одоог хүртэл ажиллаагүй гэдэг албан бичиг өгсөн. Тухайн албан бичгээ 02 дугаар сарын 15-ны өдөр Я.Б өгсөн. Бид 02 дугаар сарын 25-ны өдөр хурлаар хэлэлцүүлээд шийдэгдэх байх гэж бодож байсан. Я.Б руу ярихад цагдаагийн тодорхойлолт өгөөгүй гэж хэлсний дагуу очиж уулзсан. 02 дугаар сарын 15-ны өдөр өгч байхад 14 хоногийн дараа өгөөгүй гэж хэлж байгаа юм. Энэ хүн хэлэхдээ "өгснийг би мэдэж байгаа, н.З даргад танилцуулна. н. З дарга хурлаар оруулахгүй байж бай гэсэн" гэдэг хариуг өгсөн. Бид 2 удаагийн албан бичгийнхээ хариуг авъя гэхэд хариу өгөөгүй. 03 дугаар сарын 01-ний өдөр бид бүх бичиг баримтаа аваад н.Г гэдэг даргатай нь уулзах гэж гадаа нь 3 өдөр бүтэн суусан, бидэнтэй уулзаагүй. 03 дугаар сарын 02- ны дахин албан бичиг шинээр бичиж өгөхөд н. Б гэж залуу гарж ирээд уулзсан. Сүүлд сонсоход тэр хүн н.Г даргын жолооч байсан. Тэр хүн хэлэхдээ "03 дугаар сарын 07-ны өдөр н.З дарга ирэхээр энэ байдлыг чинь танилцуулж, зөвшөөрлийг чинь гаргаж өгнө" гээд явуулсан. 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээгээд дахин н.Б гэж хүнтэй уулзахад "бид н.З ярилцсан, танай тусгай зөвшөөрлийг гаргана, одоо ороод уулз" гээд бид орж уулзсан. Гэтэл Я.Б гэж хүн бидний цагдаагийн албан бичгийг өгөөгүй байсан. н.З гэж хүн Я.Б гомдол гаргах тухай хүртэл ярьж байсан. н.З 03 дугаар сарын 09-ны өдөр гэхэд манай тусгай зөвшөөрлийг гаргаж өгнө гэж хэлсэн. 02 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгийг шийдвэрлэж өгөхгүй байна гээд бид гомдол гаргахад "надаас юу хүсээд байгаа юм, та нараас мөнгө авахгүй" гэж 2 удаа хэлээд, мөн "танайх архи зардаг учраас тусгай зөвшөөрлийг чинь өгөхгүй" гэж хэлсэн. Энэ хүн 7 хоног өвчтэй байх хугацаанд үүнийг шийдэж өгдөг хүн нэг ч байгаагүй. н.З** гэж хүнээс болж төрийн ажил 7 хоног зогссон. 03 дугаар сарын 10-ны өдөр Н даргын Т газар гомдол гаргахад 11-ний өдөр н.Г даргад энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр цохолт хийж өгсөн. н.Г дарга нь н.Ж гэж хүнд энэ бичгийг шилжүүлж бид тэр хүнтэй уулзсан. Тэр хүн "би мэдэж байгаа, асуудлыг зохицуулна" гэж хэлсэн. Бид 7 хоногийн дараа эргээд ирэхэд хуулийн зөвлөхийн н.У гэж хүнд өгсөн байсан. н.У гэж хүнтэй уулзахаар Я.Б гэдэг хүнд хэлсэн гэсэн. Бие бие рүүгээ дамжуулж явсаар 11 сар өнгөрсөн. Гэхдээ энгийн түвшинд шилжсэн үеэс хойших хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл гаргасан. н.Г 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн *** албан бичиг манайд өгсөн. Тус албан бичигт "А" ХХК-д тусгай зөвшөөрөл олгох талаар судалж байна гэсэн байсан. 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Н даргын Т, Х сайд, Е сайд нарт гомдол гаргасан. Х сайдын хариу 07 дугаар сарын 18-ны өдөр, Е сайдын хариу 07 дугаар сарын 07-ны өдөр ирсэн. Тус хариуд буруутай үйл ажиллагааг шийдвэрлэ" гэсэн. У х З а а гэдэг нь хүнийг шаналгаж байж хүнийг юмыг гаргаж өгдөг байгууллага юм уу. Ямар ч асуудалгүй үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл хувь хүний үзэл бодлоос болж тусгай зөвшөөрөл гаргаж өгөхгүй байгаа. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 11 сарын хугацаанд хүсэлт шийдвэрлээгүйгээс үүсэн асуудал байгаа юм. Энэ хооронд нэхэмжлэгчийн зүгээс байнга өргөдөл өгч, өргөдлийн хариуг авъя гэдэг байдлаар биечлэн уулзаж байсан. Нөгөө талаас хариуцагч байгууллагын зүгээс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагаас бичиг авч ир гэсэн. Мөн 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөдлийг судалж байгаа шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.7-д заасны дагуу нэхэмжлэл гаргах хугацаа төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж удааширсан асуудал байгаа. Өмнөх зөрчлөө арилгаад торгуулиа төлсөн. Хуулиараа цуцалсан бол дахин олгохгүй гэсэн зохицуулалт байхгүй учраас тусгай зөвшөөрлөө сэргээлгэх хүсэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр өгсөн. Хууль, журамд зааснаар тусгай зөвшөөрлийг шинээр олгох асуудлыг 21 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан. Энэ нь одоо хүчингүй болсон тухайн үед үйлчилж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.1-д "Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны төв байгууллага олгоно", 12.1-д "тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл холбогдох бусад бичиг баримтыг хянан үзэж тусгай зөвшөөрлийг олгох эсэх асуудлыг хуульд өөрөөр заагаагүй бол өргөдлийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор шийдвэрлэнэ" гэж заасан. Мөн Н И Т х Тэ 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох хяналт тавих журмын холбогдох заалтуудад зааснаар мөн 21 хоногийн дотор шийдвэрлэнэ. Н дарга тухайн зөвшөөрлийг олгоно. Гэхдээ энэ эрхээ Е м-т шилжүүлж болно гэж журамласны дагуу Е м-ээс тусгай зөвшөөрлийг олгодог. Гэтэл 21 хоногийн дотор огт шийдвэрлэлгүй 11 сар өнгөрсөн байдаг. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг цуцлагдах хүртэл тусгай зөвшөөрлийг шинээр олгохгүй гэдэг аман тайлбарыг хэлдэг байсан. Итгэж хүлээсэн боловч 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсын Засгийн газрын ** дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалж шийдвэрлэсэн байдаг. Гэвч энэ хугацаанаас хойш тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл тусгай зөвшөөрөл олгогдоогүй. Олгох эсэх нь ч тодорхойгүй, олгохгүй гэх ч хариу өгөхгүй байсаар 10 сарын хугацаа өнгөрсөн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс учирсан хохирлын хэмжээг 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын ** дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсан тэр өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 07 сарын хугацаанд учирсан 70 сая төгрөгийг нэхэмжилж байгаа. 2 жил бөгөөд 01 сарын 10 сая төгрөгөөр түрээсэлсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг хамгийн багаар тооцсон дүн юм. Учир нь энэ компанийн талбайг сар 10 сая төгрөгөөр түрээсэлдэг. Түрээсэлнэ гэдэг нь түрээсэлчхээд цаана нь ашиг үлдэж байдаг юм. Бусдад ашиглуулаад ийм ашиг олж байхад хэрэв өөрсдөө ашигласан бол үүнээс илүү ашиг олох байсан. Хариуцагчаар У х З а а, Х ү, х, ү хэлтсийг тодорхойлсон. Учир нь Иргэний хуулийн 498.1-д "Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй/- ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ" мөн Захиргааны ерөнхий хуулийн 100.1-д "Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй", 101, 1-д "Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна" гэж тус тус заасны дагуу У х З а албаны нэгж болох Х ү, х, ү хэлтсийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгоё. Үүнээс учирсан хохирлыг У х З а алба хариуцна гэж үзэж 2 хариуцагч тодорхойлсон байгаа. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: "А" ХХК-ийн нэхэмжлэлтэй, У х З а албанд холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөвлөгөөнөөс хэмжлэгийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. "Н* Ц* у* газраас 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн *** тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргын ***. *** дүгээр захирамжийг удаа дараа зөрчиж, хариуцлага тооцогдсон 78 хуулийн этгээдийн зөрчлийн талаарх Мэдээллийг ирүүлсэн бөгөөд хавсралтад дурдсан 78 аж ахуйн нэгжийн нэг нь "А" ХХК байсан болно. Алба нь холбогдох хуулийн дагуу 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нар бүхий 78 аж ахуйн нэгжийн төлөөллийг байлцуулан сонсох ажиллагааг зохион байгуулж, зөвлөлийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр У х Е м 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, хаягийн өөрчлөлт хийх хүчингүй болгох тухай *** дүгээр тушаалаар "А" ХХК-ний согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. "А" ХХК нь дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрч, ямар нэг маргаан 2022.10.05 У хот 11 дүгээр сарын 09, 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр авах тухай хүсэлтийг гаргасан байдаг. Гэвч "А" ХХК-ний гаргасан хүсэлтийг шийдвэрлэхэд дор дурдсан хүндрэл үүссэн. 2021 оны Ковид-19 цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг Монгол Улсын Засгийн Газрын 2021.08.25-ны өдрийн *** дүгээр тогтоолоор 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 2021.12.22-ны өдрийн *** дугаар тогтоолоор 2022 оны 03 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус сунгасан. Х, х а а, х ү с-ын 2020 оны "Норматив тогтоох тухай" *** дугаар тушаалаар согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх цэгийн тоог 1000 хүн ам тутамд 4 хүртэл байхаар тогтоосон байхад 2021 оны судалгаагаар Ч дүүргийн * дугаар хороонд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо хэтэрсэн үзүүлэлттэй байсан. Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас 2021 оны 10 дугаар сарын 07-ний өдрөөс хойш согтууруулах ундаагаар үйлчлээгүй тухай тодорхойлолт гаргуулан авч тус албанд ирүүлэх тухай *** тоот албан бичгийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр "А" ХХК-д хүргүүлсэн боловч Ч дүүрэг дэх Ц* н* хэлтсээс Н даргын Т хаягласан тодорхойлолт гаргуулж авчирсан нь төрийн байгууллагын нэр зөрүүтэй байсан тул дахин бичиг баримтаа шинэчлэн авчрах шаардлага үүссэнийг захирал И.А зөвшөөрөхгүй маргаж, төрийн албан хаагчийг доромжилж, нэр төрд нь халдсан үйлдэл гаргасныг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа болно. Иймд "А" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хэсэлтийг У х Е м 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар тушаалаар шийдвэрлэж, "А" ХХК-д тусгай зөвшөөрөл шинээр олгосон асуудал нь төрийн албан хаагч эс үйлдэхүйгээр албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа баар/караокегоо сард 10.***.***төгрөгөөр түрээсэлдэг бөгөөд ийнхүү тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг шийдвэрлэхгүй удсан тул сар бүр энэ хэмжээний хохирол учирсан хэмээн 70,000,000 төгрөгийн шаардлага гаргасан байгаа нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6.3-т "согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглоно" гэсэн заалттай зөрчилдөж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н*** Ц**ийн у* газраас 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр *** тоот албан бичгээр Н даргын ***, *** дугаар захирамжийг удаа дараа зөрчсөн 78 хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэж согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг тус албанд ирүүлсэн. Тус албан бичгийн дагуу шалгаж үзэхэд нэхэмжлэгч компани 78 хуулийн этгээдийн нэг байсан. Хууль зорчсон үйл ажиллагаатай холбоотой сонсох ажиллагаа явуулаад хуулийн дагуу нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хүчингүй болгосон шийдвэртэй "А" ХХК маргаагүй. Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 09, 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд тусгай зөвшөөрлийг шинээр авах хүсэлтийг тус албанд гаргасан. Тус хүсэлтийг шийдвэрлэхэд дараах хүчин зүйлс нөлөөлсний улмаас хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Үүнд нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг Монгол Улсын Засгийн газраас удаа дараа сунгасан. Сунгасаар 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусах тогтоол 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолын улмаас тусгай зөвшөөрлийг шинээр олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хэдийгээр Засгийн газрын тогтоол 02 дугаар сарын 14-ний өдөр цуцлагдсан ч Х х а а х ү с-ын 2020 оны Норматив тогтоох тухай *** дугаар тушаалаар Согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх цэгийн тоог 1000 хүн тутамд 4 байхаар тогтоож өгсөн. Энэ норматив тоотой холбоотойгоор албанаас тусгай зөвшөөрөл хүссэн, шинээр авахаар өргөдөл гаргасан байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгохдоо норматив хэмжээнд байгаа эсэх дээр дүн шинжилгээ хийдэг. Энэ шинжилгээ хийх явц удаашралттай байсан. Холбогдох байгууллагуудаас судалгаа авч дүн шинжилгээ хийхэд тухайн үед нэхэмжлэгч байгууллагын оршин байгаа газрын норматив хэмжээ нь хэмжээнээс хэтэрсэн байсан. Үүнтэй холбоотойгоор шинээр тусгай зөвшөөрөл олгогдох асуудал шийдвэрлэгдэхгүй удсан. Нийслэлийн цагдаагийн удирдах газраас 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш тухайн байгууллагыг согтууруулах ундаагаар үйлчилсэн эсэх тодорхойлолтыг гаргуулж авахаар албан бичиг хүргүүлсэн. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр "А" ХХК-д хүргүүлсэн боловч Ч дүүргийн цагдаагийн хэлтсээс албан бичиг хүргүүлэхдээ Н даргын Т газарт гэж төрийн байгууллагын нэрийг андуурч бичсэнтэй холбоотойгоор албан бичиг дахин гаргуулж авах хүсэлт гаргахад байгууллагыг төлөөлж явж байсан иргэн И.А гэх хүн манай хэлтсийн даргатай зүй бус харьцаж маргаан үүсгэсэн. Энэ маргаан нь цагдаагийн байгууллагаар хянагдсан нөхцөл байдал үүсэж байсан. "А" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар тушаалаар шийдвэрлэж тухайн байгууллагад согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрлийг шинээр олгосон байгаа. Гэтэл өнөөдөр "А" ХХК нь 02 дугаар сарын 14-ний өдөр өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалснаас хойш 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл шинээр олгосон хугацааны хохирол гэх 70 сая төгрөг нэхэмжилж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь тухайн хүсэлтийг шийдвэрлэх цаг хугацаа нь дээр дурдсанчлан хугацаа шаардсан үйл ажиллагаа болж байсан. Мөн хамгийн гол нь аж ахуй нэгж бол Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6.3-д зааснаар согтууруулах ундаа худалдаадах түүгээр үйлчлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлэхгүй байх үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл "А" ХХК шүүхэд тайлбар гаргахдаа энэхүү тусгай зөвшөөрлийг дамжуулж түрээсэлдэг байсан, иймд түрээсэлдэг байсан орлогоо шаардаж байна гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл байна. Хууль зөрчсөн үйлдлийн улмаас олох ёстой байсан орлого гэх мөнгөн дүнг У х З а а төлөх эрх зүйн үндэслэл байхгүй байна. Мөн хэрэгт цугларсан баримтын хүрээнд нэхэмжлэгчээс шаардаж байгаа 70 сая төгрөгийг бодит хохирол гэж үзэх үндэслэл байхгүй, хохирол гэж үзэх нотлох баримт байхгүй байна. Бодит хохирол гэж юуг үзэх вэ гэхээр гэм хор буюу эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол нь бодитой байхыг шаардана. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа асуудалтай шууд хамааралтай байх ёстой. Нэхэмжлэгч байгууллагатай ямар байгууллага 10 сая төгрөгийн гэрээ байгуулаад 07 сарын хугацаанд 70 сая төгрөгийн орлого олох байсан боловч тусгай зөвшөөрөл нь сунгагдаагүйн улмаас энэ гэрээг цуцалсан гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч А ХХК нь "А" ХХК-ийн Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг хууль журамд заасан хугацаанд шийдвэрлээгүй Х ү, х, ү хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, энэхүү хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох 70.***.***төгрөгийг хариуцагч У х З а албанаас гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

"А" ХХК-ийн Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг хууль журамд заасан хугацаанд шийдвэрлээгүй Х ү, х, ү хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

У х е м 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар тушаалын 5 дах заалтаар "А" ХХК-ийн согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай 2001 оны хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь дараах эрхтэй, 10.1.1-д хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох, 10.1.3-д тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавих, 10.1.5-д тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох. гэж тус тус заасан байна.

Мөн тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д Дараах аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно, 16.2.5-д согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх гэж заасан байна.

Архидан согтуурахтай тэмцэх тухай 2000 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмыг харьяалах нутаг дэвсгэрийн иргэдийн саналыг авсны үндсэн дээр батална. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч олгоно., Н и Т Х Т 2015 оны 12 сарын 11-ний өдрийн *** дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын 1.5. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг н дарга олгох бөгөөд н даргын эрх шилжүүлснээр У х Е м, д х З тусгай зөвшөөрлийг олгож болно. гэж заасан байна.

Дээрх хууль, журмын зохицуулалтуудаас үзэхэд Н дарга, түүнээс эрх шилжүүлснээр У х Е м нь согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавих бүрэн эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай 2001 оны хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг хуульд өөрөөр заагаагүй бол өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэнэ. гэж заасан хугацаанд манай гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүйг хариуцагч гаргасан гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: 2021 оны Ковид-19 цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг М У З Газрын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ** дүгээр тогтоолоор 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 2021 оны 12.22-ны өдрийн *** дугаар тогтоолоор 2022 оны 03 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус сунгасан. Х, х а а, х ү с-ын 2020 оны "Норматив тогтоох тухай" *** дугаар тушаалаар согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх цэгийн тоог 1000 хүн ам тутамд 4 хүртэл байхаар тогтоосон байхад 2021 оны судалгаагаар Ч дүүргийн * дугаар хороонд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо хэтэрсэн үзүүлэлттэй байсан. гэж тайлбарлаж байна.

Тухайн цаг хугацаанд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын болон холбогдох бусад байгууллагын шийдвэрийн дагуу баар, рестораны үйл ажиллагааг хязгаарласан байсан болох нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Мөн Х, х а а, х ү с-ын 2020 оны "Норматив тогтоох тухай" *** дугаар тушаалаар согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх цэгийн тоог 1000 хүн ам тутамд 4 хүртэл байхаар тогтоосон байх ба Ч дүүргийн * дугаар хороонд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо хэтэрсэн болох нь хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд, манай гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүйг хариуцагч гаргасан гэсэн агуулгаар нэхэмжлэгч тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалж, дахин олгосон, дээр тайлбарласан үндэслэл, шалтгааны улмаас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Дээр тайлбарласан үндэслэлүүдээр шүүх "А" ХХК-ийн "Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг хууль журамд заасан хугацаанд шийдвэрлээгүй Х* ү*, х*, ү* хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох 70.***.***төгрөгийг хариуцагч У х З а албанаас гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй. гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, нэхэмжлэгч нь захиргааны хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй ба захиргааны байгууллага нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй бол нэхэмжлэгч нь хохирол шаардах эрхгүй.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, хариуцагч нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалж, дахин олгосон байх ба хариуцагч хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хохирол шаардах эрхгүй гэж шүүх үзлээ.

Мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай 2000 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлэх, мөн зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр худалдаа, үйлчилгээ явуулах байршлаа өөрчлөхийг хориглоно. гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ... Манай компанийн хувьд баар, караокегоо сард 10.***.***төгрөгөөр түрээслүүлдэг бөгөөд ийнхүү тусгай зөвшөөрлийг олгох асуудал шийдвэрлэгдэхгүй байгаагаас болж сар бүр энэ хэмжээний хохирол бидэнд учирч байгаа бөгөөд ... ийнхүү 7 сарын хугацаанд өргөдлийг маань шийдвэрлэхгүй байгаагаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор хөндөгдөж, 7 сарын хугацаанд 1 сарын 10.***.***төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилж байна. гэж тайлбарлаж байна.

Дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж заасан ба тусгай зөвшөөрөл бүхий баар, ресторанаа бусдад түрээслүүлэх нь бусдад шилжүүлэхтэй адил нөхцөл байдал, үр дагаврыг үүсгэж байх тул нэхэмжлэгчийн 70.***.***төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Эдгээр үндэслэлээр Хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох 70.***.***төгрөгийг хариуцагч У х З а албанаас гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай 2001 оны хуулийн 10 дугаар зүйлийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3, 10.1.5, 16 дугаар зүйлийн 16.2.5, Архидан согтуурахтай тэмцэх тухай 2000 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 6 дугаар зүйлийн 6.3, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д тус тус заасныг баримтлан А ХХК-ийн Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг хууль, журамд заасан хугацаанд шийдвэрлээгүй Х ү, х, ү х-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, энэхүү хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох 70.***.***төгрөгийг хариуцагч У х З а албанаас гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ