Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2025//ЦШТ/255

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Д аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ

           Улсын яллагч Д.З,

Шүүгдэгч Д.Х, Ж.Б, Б.Т, Б.Б, Г.Б, О.Б, А.У, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Ш, Т.У, Б.Г, С.Б, З.А, хохирогчийн өмгөөлөгч Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Д аймгийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, 2, 13.6 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 20.16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х, Ж.Б, Б.Т, Б.Б, Г.Б, О.Б, А.У нарт холбогдох эрүүгийн ********************* дугаартай хэргийг 20** оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ............................................................................................................................................

              Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б Д.Х, Б.Т нар нь бүлэглэн амьдрах зориулалтаар хөлсөлсөн Д аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Д зочид буудлын 6 дугаартай өрөөнд хүч хэрэглэхээр заналхийлж, зөвшөөрөлгүй нэвтэрч хохирогч П.Д, Э.О нарын халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж зодож цохин дураараа авирласан. Мөн дээрх цаг хугацаанд дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ Д.Х, Б.Т, Ж.Б нар нь бүлэглэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Э.О нүүр, толгой, цээж, хэвлий хэсгүүдэд нь өшиглөж, гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн дээрх цаг хугацаанд дээрх гэмт хэргүүдийг үйлдэх үедээ Ж.Б Д.Х, Б.Т нар нь бүлэглэн Д зочид буудлын 6 дугаартай өрөөний орыг гэмтээж, үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийг хөөж, тухайн буудлаар үйлчлүүлж байсан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж, аж ахуй нэгжийн хэвийн үйл ажиллагааг сарниулсан, мөн дээрх цаг хугацаанд дээрх гэмт хэргүүдийг үйлдэх үедээ Ж.Б Д.Х, Б.Т нар нь бүлэглэн хүч хэрэглэн довтлон Э.О өмчлөлийн iphone загварын гар утсыг дээрэмдсэн, мөн дээрх гэмт хэргүүдийг үйлдэх явцдаа Д.Х нь хохирогч П.Д газарт унагааж нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн,

Шүүгдэгч Ж.Б нь Г.Э бүлэглэн 20** оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Д аймгийн С сумын *-р баг Зүүн буянт ухаагийн *** тоот хашаанд байсан иргэн М.Б эзэмшлийн Лексус Эйч Эс 250 маркийн ***** улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг нууцаар, хууль бусаар хулгайлахдаа учрах саадыг арилгах зорилгоор, тусгайлан бэлтгэсэн СМК*5К маркийн краныг хөлсөлж, ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 1*,000,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Ж.Б нь 20**  оны ** дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Д аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Д аймгийн Нэгдсэн эмнэлэгт хохирогч Д.О зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр “ Б намайг зодоогүй гээд хэлчих” гэж ятгаж хууль бусаар нөлөөлсөн,

Мөн Ж.Б нь 20** оны 06 дугаар сарын 11-ний өдөр Д аймгийн С сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Гэр бүлийн талбайн машины зогсоол дээр А.С-тай маргалдаж улмаар түүний нүүр, хавирга хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун талын 10, 12 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний салстын цус харвал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт нэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн Д.Х, Б.Т, А.У, Г.Б нар нь үйлдлээрээ нэгдэж бүлэглэн 20** оны * дугаар сарын 04-ний шөнийн 01 цагийн орчим Д аймгийн С сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг В баарны гадна нийтийн эзэмшлийн газарт А.С, А.Б, М.Д нарын халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн дээрх цаг хугацаанд, дээрх газарт, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Д.Х, Б.Т, А.У нар нь үйлдлээрээ нэгдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн А.С-н нүүр, толгой хэсэгт нь гараараа цохиж, зодон газарт унагаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Б.Т нь 20** оны 03 дугаар сарын 07-ны өдөр Д аймгийн С сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг В  баарны гадна Д.М-г шалтаг шалтгаангүйгээр нүүр, толгой хэсэгт нь цохиж, газарт унаган зодож эрүүл мэндэд нь баруун нүдний салстын цус харвалт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Б.Т, О.Б, Б.Б нар нь бүлэглэн 20** оны 0* дугаар сарын 1*-ны шөнө Д аймгийн С сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах М баарын гадна Ц.И толгой, нүүр хэсэгт нь цохиж, зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн О.Б нь 20** оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Д аймгийн С сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг В  баарны ариун цэврийн өрөөнд С.Х-г шалтаг шалтгаангүйгээр зодож зулайн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн О.Б нь 20** оны 03 дугаар сарын 23-ны өдөр Д аймгийн С сумын нутаг дэвсгэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Э.Г Айфон 13 загварын утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 1,*00,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар бүлэглэн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийг 2.2-т заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд холбогдуулан

Шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн өдөр Улаанбаатар хотоос 19 цагийн үед орж ирээд 22 цагийн үед А, У гэх 2 найзтайгаа М баар орсон. Тэр бааранд Т, Х хоёр гаднаас орж ирээд бид хэд тэнд 12 цаг хүртэл суугаад тэндээсээ гараад буудалд очиж амрах зориулалтаар буудалд очиж амраад уугаад унтья гээд буудал хайж яваад тэр буудлын гадаа очсон. Тэгээд буудлын гадаа очсон чинь Д гэх залуу буудлын гадаа намайг буугаад очсон чинь тамхи байна уу гэж асуусан. Тэгээд тамхинаасаа болоод маргалдаад байж байсан чинь Х машины хаалганаас бууж ирсэн. Энэ надтай учраатай залуу байна гээд Д наана чинь өрөө байна уу гэж асуусан чинь өрөө байхгүй гэж байна. Тэгээд Х түрүүлээд орсон араас нь Т ороод би хамгийн сүүлд нь араас нь дагаж орсон. Тэгээд орсон чинь Х- тэр Дийг дагаад өрөө рүү нь орчихсон байсан. Араас нь дагаад орсон чинь Х ширээний хажууд сандал дээр суучихсан хоол идээд сууж байсан. Тэгээд би ороод очсон чинь араас Т орж ирээд О энэ миний учраа байна гээд энэ 2 шууд маргалдаад заамдалцаж аваад тэгээд шууд цохилцоод эхэлсэн. Тэгсэн чинь тэр О хөөе ах болиулаад өгөөч гээд тэгсэн чинь тэнд Х нөгөө Д нь сандал бариад босож ирсэн чинь Х наана нь хавираад унагачихсан. Тэгээд би дунд нь энэ хэдийг салгах гээд Т булан руу Отэй ороод явчихсан. Орны хажуу талын хаалганы хажууд, Х болохоор паарны тэнд хоёр хоёроороо хоорондоо зодолдоод өмнө нь таньж мэддэг зүс таньдаг хүмүүс хоорондоо муудаад би нөгөө 2-ыг нь сайн танихгүй. Энэ хоёртой хамт ажил хийж байсан болохоор энэ хоёрыгоо салгаж байсан. Тэгсэн хаалга хэн түгжсэн нь мэдэхгүй хаалга дуугарсан. Тэгээд би хаалгыг нь нээсэн чинь буудлын ресейпшн эгч байсан. Юу болоод байгаа юм бэ гэсэн. Маргаан болоод байна гэж цагдаа дуудлаа шүү гэхээр нь би та цагдаагаа дуудчих би энэ хэдийг салгаадахъя гээд тэгээд буцаад хаалгаа хаагаад энэ хоёрыг салгаад татах гэсэн чинь О нь доороос би та нарыг бүгдийг чинь ална гээд өөдөөс хашхираад байхаар нь нүүр нь цус болчихсон цагаан цамцтай явж байсан цамцаа тайлаад цагаан цамцаа тайлж тавихад ханцуй нь цус болчихсон байсан. Тэр нь хураагдаад нотлох баримтаар гарч ирсэн байсан. Цамцаа тайлаад Ог нь цаашаа түлхээд Тыг салгаад холдуулсан чинь энэ хоёр салахгүй эргэж зууралдаад зодолдоод байсан. Тэгээд Х цаанаас нь ирээд О та нарыг би бүгдийг чинь ална гэхээр нь би өшиглөсөн. 1, 2 удаа цаашаа жийж унагаагаад буцаагаад салгах гэсэн чинь салахгүй хоорондоо зууралдаад зодолдоод байсан. Тэгээд О нь дээшээ доошоо хараад эд нар чинь хоорондоо ер нь барилдах шахуу л зодолдоод байсан. Тэгээд гаднаас дахиад хаалга цохисон чинь нэг залуу 2 эмэгтэй байсан. Тэгээд тэндээс нь гараад би шууд машиндаа суугаад л яваад өгсөн. Тэр утсыг ёстой мэдэхгүй байна. Би дараа нь машинд суугаад явсан чинь утас дуугарсан. Би энэ Х-гийн хувцас цамц нь байна гээд буцаагаад тэр хувцсыг нь аваачаад Х-гийн буусан айлд нь аваачиж таньдаг дүүгээрээ хүргүүлж өгөөд л буулгасан. Утсаа оруулаад өгчих ахын дүү. Х-гийн утас юм уу, хэнийх нь утсыг мэдэхгүй Х-гийн чинь авчирсан цамц байна оруулаад өгчих гээд буцаад явж өгсөн. Тэгсэн чинь дараа нь О-гийн утас гээд хэл ам болоод байсныг нь би сүүлд нь мэдсэн. Би О-гийн бие рүү өшиглөсөн. Тухайн өдөр бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор хүргэн дүү А гэх залуу ирсэн. Жолоочтойгоо зургуулаа явж байсан. Манай дүү гадаа машинд байсан. Тэгээд гараад дүүгээрээ машинаа бариулаад явсан ” гэв.

Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн өдөр бид нар М бааранд байж байгаад 00 цаг өнгөрөөгөөд баарнаас гарсан. Тэгээд буудалд очиж ууж амаръя гээд бүгдээрээ машинтай хайж явсан. Бүх буудлуудаар асуугаад тойроод явж байгаад Д Ш зочид буудлын гадаа нь очоод зогсож байхад Х буугаад явчихсан. Б ах хоёулаа байж байгаад нэг харсан буудал руу орж би араас нь буугаад дагаад орсон. Намайг ороход хаалга нь нээлттэй байсан. Ороод очсон чинь О өөдөөс хараад сууж байсан. Энэ миний таньдаг хүн байна гэсэн чинь чи тэгээд яах юм гэхээр нь би өөдөөс нь чи тэгээд яах юм гээд шууд харилцан цохилчихсон. О газар унахаар нь би нэг өшиглөөд дээрээс нь зодоод хаалганы хажуу талын буланд зодолдоод байж байсан. Б ах араас татаад байсан. Би тэгээд цамцаа тайлаад ор руу тавьчихсан байсан. Тэгээд байж байтал хаалга тогшоод хүн орж ирж байгааг би ерөөсөө мэдээгүй. Тухайн үед би О-тэй зодолдоод байсан. Тэгээд намайг боль гээд Б ах 2 талд татаад О өөдөөс дайрангуут Ог түлхээд би О рүү дайрч очиж зодолдоод О-тэй их харилцан зодолдсон. Хаалга тогшоод тэр хүмүүс орж ирэхэд охин, залуу ирсэн. Тэгээд бүгдээрээ гараад явцгаасан. Тэгээд би араас нь хамгийн сүүлд гараад очсон чинь би ганцаараа байсан. Тэгээд ганцаараа яваад хариад унтсан. Д, Х хоёр юм яриад байсан. Х хавирч унагаасан байсан. Утсыг мэдэхгүй байна. Намайг гарч ирэхэд машин байгаагүй ганцаараа алхаад явсан. Тэгээд хэд хоногийн дараа цагдаа нар утасны талаар ярьсан. Би тэр утсыг хаана байсныг мэдээгүй.” гэв.

Шүүгдэгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “20** оны 03 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө болсон. Бид нар М бааранд байж байгаад гарсан. Гараад буудал авч буудалд буучхаад тэгээд унтацгаая гээд явсан. Тэр үеэр Д-д сагсны тэмцээн болж байсан буудлууд ер нь ямар ч өрөө байхгүй байсан. Тэгээд хамгийн сүүлд нь буудал хайж байгаад Д Ш буудалд очоод машинаас түрүүлээд би тэр буудал руу орсон. Ороод эхний хаалгыг тогшоод ресейпшнийг нь асуух гэхэд өөдөөс хариу өгөөгүй. Тэгээд буцаад гараад ирсэн. Гараад ирсэн чинь Д Б ахаас тамхи асуусан. Д-оос буудлынх нь ресейпшн нь байна уу гээд асуусан чинь манай өрөөнд О байгаа О-гээс ороод асуучих гээд дагуулаад орсон. Тэгээд би өрөө рүү нь дагаж ороод Д цаашаа яваад орон дээр суусан. О босож ирээд надтай гар барьсан. Тэгээд намайг юм идээч хөгшин гэхээр нь хоол идээд суусан. Тэгээд араас нь Өлгийт орж ирээд О-тэй шууд зодолдоод эхэлсэн. Тэгээд би юм идэж байгаад нүднийхээ булангаар харсан чинь Д сандал аваад босож байсан. Сандал аваад босонгуут нь чи 2 хүний дундуур орлоо гээд би Дийг хавираад унагаасан. Тэгээд Д тэнд байж байгаад би дээгүүрхээ тайлаад Д орон дээр гарч хэвтэнгүүт нь очиж цээж рүү нь 2, 3 цохиод сандлыг нь аваад Д руу далайж байгаад тохой руу нь зөөлөн цохисон. Т, Б 2 гараад явсан. Гараад явангуут нь би араас нь гарсан чинь үүдэнд баахан хүмүүс шуугиад байсан. Тэгээд гараад А гэх охиныг Т таньдаг. Тэр хуурай ахынх нь охин гэсэн. Тэгээд тэр үед насанд хүрээгүй байж буудлаар явлаа гэж загнаад зогсож байсан. Тэгээд загнаад зогсож байхад нь би өрөө рүү хувцсаа авах гээд орсон. Тэгсэн Т А-тэй цуг гараад явчихсан байсан. Тэгээд л би араас нь бүх хувцсыг нь бөөгнүүлж аваад гараад машинд суугаад Баар найзындаа хүргүүлсэн. Дийг би цохиод хавирч унагаасан. Тэгээд дээрээс нь очоод цээж рүү нь 2, 3 цохисон. Т Ог зодож байсан. Б ах хажуугаас нь татаж байсан. Би Б-ыг цохиж байхыг хараагүй. О та нарыг би бүгдийг чинь ална гэхэд нь би очиж 2, 3 удаа бөгсөн бие рүү нь өшиглөсөн. Утсыг дээрэмдэж авсан зүйл байхгүй. Хувцас бөөнд нь авахад тэр унд явсан байх. Би сайн мэдэхгүй байна: ” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлд холбогдуулан

шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед албадан цагийн ажил хийж байсан. Тухайн үед Э намын хорооны ломбардыг ухсан хэрэгт орчихсон буудалд шалгагдаж байсан. Хар багаасаа бид 2 дугуйн, тэмцээн уралдаанд цуг явж өссөн хүн. Тэмцээн уралдаанд ч цуг явж байсан. Тэгээд найз нь хэрэгт орчхоод шалгагдаад явж байна. Ц хан буудалд хүрээд ир гэсэн. Очиход Ө билүү хэн гэлээ нэг найз нь хамт хоёулаа ломбардыг ухсан баригдаад ирлээ гэсэн. Тэгээд очиход тэр хэд уугаад байсан би уухгүй гэж хэлсэн. Тэгээд 1, 2 хоногийн дараа намайг цагдаа дээр хүрээд ирээч манай ахынх руу хүргээд өг гэхээр нь би цагдаа дээр очсон чинь Э суугаад манийгаа 60 гэр рүү хүргээд өгчих гэсэн. Тэгээд би тэр машин байсан гэх хашаанд ахынх нь байдаг гээд тэнд анх хүргэж өгч байсан. Тэгээд тэр ахынхыг нь мэдэж аваад дараа 7 хоногт нь дахиад дуудсан. Чи ахынхаас ирээд манийгаа цагдаа руу хүргээд өгчих мэдүүлэг өгөх гэсэн юм гээд дуудсан. Сар гаруй Ц хан буудалд байсан. Тэр найз нь бас ломбард ухсан мөнгөөрөө тэр буудалд байсан юм шиг байна лээ. Энэ 2 ресейпшнд нь мөнгөө хадгалуулчхаад цагдаад нь мэдэгдэхгүй өрөөгөө сунгаад тэр мөнгөөрөө ресейпшнд нь юм авч өгөөд байсан гэж ресейпшн өөрөө мэдүүлэг өгсөн байна лээ. Тэгээд тэр айлыг надад харуулаад мэддэг нүдэнд дасгаж байгаад энэ машинаа онхолдоод аваарт орчихсон. Үүнийг ченж дуудаад өгөх гэж байгаа. Хөгшин нэг ченжтэй ярьчихсан байгаа гээд тэр ченжтэй нь холбогдох гэсэн чинь миний утас эвдэрчхээд засварт өгчихсөн. Чи энэ видео каллаар намайг яриулчих, миний утсаар ярья гээд миний дугаараас залгаад манай аавын данс руу машин тэрэг хөлсөлнө гэж 500,000 төгрөг ах би таны данс руу мөнгө хийлгээдэхье гэж манай аавын данс руу анх өөрөө картыг нь авч гараад буцааж аваачиж өгөхдөө манай аавд 500,000 төгрөг бэлнээр аваад аавд тортой юм аваачиж өгсөн. Тэгээд картыг нь буцааж өгсөн байгаа юм. Тэр 500,000 төгрөгийг өөрөө аваад хэрэглэчхэж байгаа юм. Миний төрсөн аавын данс болохоор намайг хэрэглэсэн гэж үзээд байгаа. Тэрийг би хулгайн машин гэж мэдэхгүй. Манай найзын онхолдсон машин тэр ахындаа байгаад байгаа хашаанд нь авчирчихсан байхаар чинь хэн ч тэрийг хулгайн машин гэж бодоогүй. Би ах нь байна гээд гэртээ оруулаад хоол унд өгөөд найз, нөхөд гээд сар гаруй бид нар цуг явчхаж байгаа. Энд шалгагдаж байгаа гээд ломбардын хэрэг хийчихсэн 100 сая төгрөгийн хохиролтой хоригдох гээд байна, ядраад байна гээд таксины мөнгө ч үгүй болчихлоо гэсэн. Сүүлд нь бодоод байхад жүжиглэж байсан байна гэж бодсон. Намайг дасгаж байгаад хэргийг надаар зохион байгуулсан байгаа маягтай харагдуулж байгаа. Сүүлд нь ченжийгээ дуудахдаа миний утсаар видео калл хийж байгаа. Чи үлдэгдэл мөнгөө хийчих гэсэн чинь нөгөө ченж нь цагдаа холбогдоод байна гэсэн. Юун цагдаа гэсэн чинь хэн гэж байна гэсэн чинь А гэж цагдаа гэсэн. Манай таньдаг цагдаа гээд би тэгж ярьсан. Тэгсэн чинь Э та үлдэгдэл мөнгөө гүйцээгээд хийчих машиныг чинь одоо би ачууллаа гээд үлдэгдэл мөнгөө чамаас 7,000,000 төгрөг өгнө. 7,000,000 төгрөгийнхөө чамд 4,000,000 төгрөгийг өгчихсөн байгаа гэсэн. 4,000,000 төгрөг нь надтай хамтран амьдарч байсан Я-н эгчийнх нь данс руу мөнгө хийж авъя гээд тэр картыг би өөрөө ашиглаж явдаг байсан. Миний ашиглаж байсан картыг аваад тэр данс руу нь мөнгөө хийлгээд авчхаж байгаа. Буцаагаад тэр данснаас манай аавын данс руу машинаа зарчхаад надад 1,000,000 төгрөг өгье гэсэн. Тухайн үед би албадан цагийн ажилтай байсан болохоор ажил хийхгүй байсан. Тэгээд хүн мөнгө өгье гэхээр нь жоохон тус дэм болоод мөнгө авчих юм бодсон. Тэрнээс хулгайн хэрэг санаатай үйлдээд машин хулгайлаад хашаанаас нь аваачаад зарчихъя гэсэн тийм бодол санаа байгаагүй. Би мэдээ ч үгүй. Ченж гэх 2 залуу ирсэн. Баяраа ахыг дуудаад 51 засварын гадаа ченжтэй нь уулзуулаад машин ачуулах 2 хүн чинь энэ, хашаа нь тэр байна гэж би тэр хэдийг хашаанд нь аваачиж зааж өгчхөөд яваад өгсөн. Түүнээс тэр машиныг яаж ачиж авч явсныг би хараагүй. Хулгайн машин гэж мэдээгүй. Миний онхолдсон машин гэж надад анх хэлсэн.” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотнын хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн үйлдэлд холбогдуулан

шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн өдөр Х бид 2 баригдаж очоод бид 2 цагдаа дээр байж байсан чинь Хг бугуйн цагтай байсан болохоороо санаатайгаар салгасан гээд Хг хорино гээд Г хошууч болохоороо намайг буцаагаад хохирогч чинь тэнд ухаангүй байгаа ээжийгээ дуудаад тэр эмнэлэг дээр очоод биеийн байдлыг нь ядаж та нар асуучих гэсэн. Би цагдаа дээрээс манай ээж ирээд намайг авсан би очоод уулзсан. Ахын дүү бие нь гайгүй юу яаж байна. Эмчилгээ хийх зардал мөнгө гарахаар бол ах нь өгье гэж хэлсэн. Түүнээс чи тэгж мэдүүлэг өгөөрэй гэж шахалт гаргаагүй. Т чамайг зодсон гэсэн чинь та салахгүй яасан юм гэсэн яриа болсон. Би зодоогүй шүү гэж хэлээрэй гэж яриагүй. Ах нь цагдаагийн газар ажилладаг болохоор бид нарыг шууд хүн амины хэрэг гэж хориулсан. Тэгэхээр чинь л бид нар чинь өөрсдөө хүн алчихлаа гэж очсон чинь зүгээр байсан. Анх хүн алсан байна гэж хэлсэн. Би ээжтэйгээ цуг очиж уулзсан.” гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд холбогдуулан

шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн өдөр би гэртээ А гэх найзтайгаа жимбий хийгээд сууж байсан. Тэгсэн манай найз З гэх залуу гэр бүлийн талбай дээр байна ирээд авчих жоохон уучихлаа, машинаа энд орхичихъё гэсэн. Бид 2 очиж авах гээд очсон чинь С гэх залуу байж байсан. Яагаад маргалдаж муудах шалтгаан болсон гэхээр би хот хооронд явж байхдаа дайвар гээд хүний ачаа авчирдаг байсан. Ачаа авчраад манай эхнэр тарааж байсан. С-н аав нь гэж хүнийг би танихгүй. С гэдэг хүн тэр талбай дээр ачаа дайвар бөөгнүүлээд хүнд суулгуулаад явуулаад өөрөө дундаас нь авсан мөнгөнөөс нь тэдэн хувийг нь аваад байж байдаг хүн. Тэгээд манай эхнэр дайвар тарааж байхад нь Сын аав нь ирж авсан гэсэн. Та мөнгөө өг гэсэн чинь 5,000 төгрөгийн дайвар байсан. Та мөнгөө өг гэсэн чинь би угаасаа мөнгө өгдөггүй. Та нар надаас мөнгө авах шаардлагагүй гээд яваад өгсөн байсан. Энэ үйлдэл нэг удаа биш. Би хотоос дайвар авчраад шөнөжин явж ирээд эхнэртээ өгөөд тараалгадаг байсан. Манай эхнэр дээр дахиад тэр аавынх нь ачаа ирсэн байсан. Тэгээд би дараа нь яг тухайн үед нь тэрийг бодчихсон явж байгаад өөртэй нь уулзаж чадаагүй, хэлж чадаагүй байсан. Тэгээд яг тэр өдөр найзыгаа авах гэж ирээд таарчихсан. Тэгээд та аавдаа хэлээрэй. Ах нь С ахын чинь аав нь байна гэж хэлээд хүнээс юмаа авчихсан бол хүн зөвөөр ойлгоно. Тэгэхгүй би мөнгө өгдөггүй, та нар надаас авахгүй, Саас аваарай гээд хүнийг өдөн хоргоож байгаа юм шиг үг хэлчхээд дараа нь доромжилчхоод яваад өгч байгаа. Манай эхнэрийг та нар шиг гуйлгачин ийм л ажил хийнэ гээд явсан байгаа юм. Миний дотор эхнэрийгээ өмөөрсөн байдал үүсчихсэн байсан. Би дараа нь өөрт нь хэлсэн та аавдаа ядаж аятайхан хэлчихгүй дээ гээд бид 2 уулзаад зогсож байсан. Тэгшээ ах хажууд нь сууж байсан. Тэгсэн чинь чи пизда надаас авах гээд байгаа юм уу гээд хэлэхээр нь би шууд цохичихсон. Би өөрөө нойр хоолоо хасаж 5,000 төгрөгийн төлөө амьдрах гээд зүтгэж байгаа хүн. Тэгээд дээрэлхүүлээд байх чинь хэцүү. Хүнээс гуйлгачлаад ачаа дайвар авна гээд зогсож байгаа. Шууд цохисон нь үнэн. Би хавирга руу нь цохиогүй. Цохисон чинь альфард машины хаалга нээлтэй байсан голынх нь сандал дээр өөрөө суучихсан. Тэгээд л Тэгшээ ах бууж ирээд л яв ахын дүү битгий хэл ам хий гэсэн. Амгаланбат, Золбоо 2 найз машинтайгаа шууд бид 3 яваад өгсөн. Нэг л цохисон. Босож яваад цусаа гоожуулаад тийм үйлдэл гараагүй. Нотлох баримт байдаггүй гэв.” гэв.

ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан 

ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд холбогдуулан

Шүүгдэгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “20** оны * сарын 03-04-нд шилжих шөнө болсон. В бааранд Т, Б, У бид 4 орсон. Бид 4 тусдаа явж байсан. У, Т тусдаа, Б бид 2 тусдаа явж байсан. Бид нар бааранд таарчхаад гадаа гарч тамхилъя гээд гадаа гарч тамхины цэг дээр тамхи татаад зогсож байсан чинь хойно нь эмэгтэй хүн хашхираад явчихаар нь эргээд харсан Бийг үстчихсэн байсан. Тэгээд очоод салгаад С гээд байгаа залуу нь Тын өөдөөс зодолдсон. Тын өөдөөс нь цохилцоод хоёулаа хоорондоо зодолдоод тэгээд би Тыг салгаж Ут өгөөд цаашаа явуулсан. Тэгсэн чинь С чи муу нааш ир гээд намайг заамдаж аваад миний гинжийг тастаад цамц урчихсан. Тэгээд гинжээ олж аваад цамцаа авангуутаа цаашаа явсан. Чи муу бацаан нааш ир гээд байсан. Би тантай зодолдмооргүй байна гээд хэлсэн чинь өөдөөс цохингуут нь би доошоо сууж давхар хамж унагаачихсан. Тэгээд л цаашаа явсан. Тэгээд л эмнэлэг цагдаа ирсэн. Тэр хүн яг босох гэтэл нэг эмэгтэй гүйж ирээд хэвтэж бай түргэн цагдаа 2 ирж байгаа гэж хэлсэн. Чи муу бацаан нааш ир гээд байсан. Би тантай зодолдмооргүй байна гээд хэлсэн чинь өөдөөс цохингуут нь би доошоо сууж давхар хамж унагаачихсан. Тэгээд цагдаа нар ирж авч явсан.” гэв.

Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн өдөр хэдэн цагийн болж байсныг мэдэхгүй байна. В бааранд У дүүтэйгээ орсон. Очиход Х, Б хоёртой таараад 1 лааз пиво уух нь уусан. Гадаа гараад тамхи татаад зогсож байхад шатан дээр эмэгтэйчүүд орилолдоод бид 3 яваад очиход Бийн дээрээс эмэгтэй, эрэгтэй хүмүүс байсан. Бүгдээрээ цохиж, үсдэж байсан. Би эрэгтэй хүнийг нь шууд цохисон. Би хэн гэдгийг нь мэдэхгүй байна. Тэр залуутай цохиод шатны хашлага тал руу буулгахад У ирж намайг хориод салгаад аваад явсан. Тэгээд би буцаж ирээд дахиад тэр хүмүүстэй дахиж муудаад С нь юм уу, хэн нь юм мэдэхгүй тэрийг нь дахиад цохисон. Би ганц 2 удаа дандаа эрүү, нүүрэн тус газар нь цохисон. У дахиж намайг хориод удахгүй цагдаа ирээд салцгаасан.” гэв.

Шүүгдэгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т-той хамт 21 цаг 30 минутын үед бааранд орсон. Тэгээд бааранд ороход Х, Б хоёртой таараад 6 лааз пиво аваад дөрвүүлээ 1 лааз пиво бараг талд нь ортол нь уугаад тамхилахаар гаръя гээд эхлээд Б, Х 2 гарсан. Араас нь Т бид хоёр гарсан. Гараад тамхи асаачхаад эргээд харахад Б үсдүүлчихсэн байж байсан. С гэх хүн дээрээс нь дарчихсан цохисон үгүйг нь сайн мэдэхгүй байна. Очоод салгасан чинь дундуур нь Т С гээд байгаа хүнийг авч хашлага дээгүүр нь давуулж буулгасан. Тэгэхэд нь би найзыг нь мөн давхар эмэгтэйг нь хамтарч цаад буланд хорьж байсан.” гэв.

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн өдөр Хтэй хамт баар орсон. Тэгээд У, Т таараад бид нар нэг ширээнд суусан. Жоохон байж байгаад гараад тамхины цэг рүү гарсан. Бааранд байхад манай төрсөн ахын хоёр найз болох С, Б хоёр орж ирсэн. Б, Д гэсэн хоёр эхнэртэйгээ явж байсан. Б нь манай төрсөн ахад маш их мөнгөний өртэй. Тамхины цэг дээр байхад Б нь над дээр ирээд манай ахын талаар асуусан. Тэр үед мөнгөнийх нь асуудлаас болж бид хоёр маргалдаад зогсож байсан. Эхнэр нь ирээд чи янхан яагаад миний нөхөртэй юм яриад зогсож байдаг юм гээд үсэдсэн. Би зөрүүлээд үсэдчихсэн байж байсан чинь Сын эхнэр Д найз нь гэх Б хоёр нийлж намайг үсдээд цемент дээр чирсэн. Би тухайн үед урт хар юбкатай, торон цагаан цамцтай байсан. Миний өвдөгнөөс доошоо тэр чигт нь зулгартал нь чирсэн байдаг. Би тэрүүгээр хашхираад энэ хэд ирсэн. Нэг харсан чинь Т баарны хажуу талын хашлага дээгүүр Сыг аваад шидэж байсан. С дээшээ хараад унасан. Тэгээд цагдаа нар ирсэн. Тухайн үед Д, Б гэдэг 2 хүн нь намайг үсдээд чирсэн. Нөхөртэйгөө хардсанаасаа болоод л тийм хэрүүл маргаан зодоон болсон. Д намайг үсдэж чирсэн. Маргааш нь өвдөг хэсэг зулгарсан, шалбарсан байсан. Бугалга хэсэг хөхөрсөн байсан. Д нь маргааш нь чи Сын биед гэмтэл учруулаагүй болохоор бид нар чамд гомдол гаргахгүй гэж хэлсэн.” гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд

Шүүгдэгч Б.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ хэргийг мэдэхгүй байна. М гэх хүнийг зодоогүй. 3 дугаар сарын *-нд У дүүгийн гэрт бөөндөө байсан. Тэр хүнийг зодсон зүйл байхгүй гэв. Би тэр хүний мэдүүлгийг уншсан. Туранхай өндөр хүн ирж цохисон. Дандаа туранхай хүн байсан гэж мэдүүлсэн байгаа. Би чинь махлаг бондгор хүн.” гэв.

ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн Ц.И эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд

Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед энд байсан хүмүүстээ би гэрлэн дохионы хажуу талын 5*-ын гадаа суудаг сандал дээр бөөндөө юм яриад инээлдээд сууж байхад хар приус 30 байсан. М баарны урд талын зогсоол дээр байж байгаад Т гээд нэг залуу тэр зодооныг эхлүүлсэн. Би тэр залууг сайн танихгүй. Манай хэдэн дүү нар таних байх. Тэр машин дотор И Т нар нь хоорондоо золдолдоод эхэлсэн. Тэгээд бид хэд очиход И бууж ирээд бөөн юм болсон. Уыг хойш нь түлхээд хол бай гэж хэлсэн. Тэгээд дундуур нь явж байхад надад ойрхон ирэхээр нь нүүр рүү нь түлхээд явуулсан. Цаана модны тэнд л юм болоод байсан. Т, И гэх хоёр залуу зодолдсон. И над руу өөдөөс ирэхээр нь сандраад түлхээд явуулсан. Хамгийн сүүлд харахад Б Иыг нэг өшиглөж байсан тэгээд би боль гэж хэлээд цаашаа явцгаасан. Тэгээд машин нь хөдлөөд яваад өгсөн.” гэв.

 Шүүгдэгч О.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэр үед бөөндөө ярилцаж байгаад уулзахаар гарцгаасан. У, Х ах бид 3 Я баарны хажуу талын лоунж пабын хажуугаар явж байсан. Тэр пабаас Т гэх Х ахын найз нь гарч ирсэн. Тэгээд бид хэд тэнд жоохон юм ярьж зогсоцгоож байгаад Т ах тэндээс 10 лаазтай пиво аваад урагшаа баар явлаа гэсэн. Бид хэд наашаа явж байгаад С Х гадаа үлдэцгээсэн. Т бид хэд бөөндөө уулзацгаагаад урагшаа явж суух гэсэн чинь Түвшин нь баарны тэндээс гарч ирээд энэ машинтай явлаа гээд хөдлөөд явсан. Тэгээд хөдөлж явсан. Бид хэд тэнд юм яриад сууж байхад буцаад машинтайгаа давхиж ирээд зогсоол дээр зогсоод бууж ирээд зодолдож байсан. Тэр үед Х ах шууд цаашаа Б өргөөгийн цаад тал руу У дагуулж яваад Б бид 2 урд нь түрүүлж очоод муудаж байсан. Арын суудлаас нь манай үеийн О гэх залуу бууж ирсэн. О-той юм яриад зогсож байхад нөгөө зодолдоод байгаа хоёр хүнийг салгах гээд Б муудаад байсан. Б цохиод жолооч нь бууж ирээд машинаа тойроод цаагуур нь гараад ирэхээр нь би жолоочийг нь зохисон. Би шууд тойроод жолооч руу нь явсан. Маргалдаад эхэлсэн тэгтэл машин дотроосоо хурдан бууж ирэхээр нь би амдаж багажийг нь тойрч очоод цохисон.” гэв.

Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “20** оны 0* дугаар сарын 16-ны өдөр бид бөөндөө уулзсан. Черс пабаас 10 пиво аваад М баар руу явсан. Ттай Черс пабад уулзсан. Тэр өдөр төрсөн өдөр нь болж байсан. Ттай найзын холбоотой. Нэг сургуульд сурч байсан. Бид нар Маас гарчхаад Т явлаа гээд цэнхэр өнгийн приус 30 маркийн машинд суусан. Дөш, И, О 3-ын машинд суусан. Тэр гурав ч гэсэн бас Маас гараад явсан. Тэгээд таксинд суучихлаа л гэж бодсон. Тэгээд бид нар цаашаа А-н хажууд явж байсан чинь Бадрах өргөө зочид буудлын машины зогсоол дээр хүмүүс орилолдоод эхэлсэн. Ойролцоогоор 100 метрийн зайтай байсан болохоор хараад таньсан. Очсон чинь И, Дөш хоёр машины гадаа байсан. Мэдээж И, Д хоёр хамт явж байсан найзууд учраас Тыг нийлж зодож байна гэж ойлгосон. Тэгэхэд машин дотор нь О байсан. Тэгээд ганц хоёр пиво уучихсан байсан болохоор хөлчүүрхээд найзыгаа өмөөрч тэр зодоонд оролцсон. Д гар хүрээгүй, ямар нэгэн байдлаар биед нь хүрээгүй. О ч бас хүрээгүй. И шанаанд цохисон. Ямар ч байсан хөшиглөсөн, хэд өшиглөснөө сайн санахгүй байна. Бүх зүйл камерын бичлэг дээр байгаа. Камерын бичлэгийг бүтнээр нь харуулаагүй зөвхөн миний яг хэсгийн нэг товчхон хэсгийг харуулсан. Бусдаар хэн хэнийг яаж цохисон, хэн рүү дайрсан тэрийг сайн мэдэхгүй.” гэв

20** оны 9 сарын 15-16-нд шилжих шөнө Д аймгийн С сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах В баарны ариун цэврийн өрөөнд С.Х-г зодож зулайн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж ЭХТА-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэлд холбогдуулан

Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Би тэр үед Б худагт нэг дүүтэйгээ явж байсан. Тэгээд дүүтэйгээ явж байгаад таксинаас буучхаад байж байсан чинь А сумын М гэх ах байдаг. Тэр ах дээр очиж сууж байгаад ах нэг пиво ууя гээд уусан. Уучхаад бааранд манай ах нар ирчхээд хоёулаа очоод юм авчхаад ирье гэсэн. Тэгээд бид 3 хамтдаа явсан. Баар руу явж байх замдаа найз У рүү залгаад ирээд авчих гэхэд гэрээс гарлаа гэсэн. Бааранд очсон чинь манай Зангад гээд ахын найзууд нь сууж байсан. Сууж байснаа намайг Зангадын дүү байна. Зангадын бацаан нь байна гээд жоохон хэл амаар өдөөд байхаар нь Х ахыг амаа хямгадаарай гэж хэлсэн. Тэгсэн чинь ахын дүү өөдөөс юм ярьдаг болсон юм уу гээхээр нь үгүй ах өөрөө өдөөд байна гэсэн чинь ахын дүү хоёулаа 00 ороод уулзчихъя гэхээр нь тэгье ах гээд би урд нь алхаад 00 руу орсон. Тэгээд нөгөө ах араас орж ирээд би тэлээгээ тайлаад шээгээд зогсож байсан чинь хойноос ирээд шууд цохиод авсан. Тэгээд миний өмднөөс татсан. Тэгээд бид хоёр зууралцаж барилцаж байгаад миний өмдний тэлийний түдүүлийн 7 ширхгийг нь тастаад миний тэлээ газар уначихсан. Тэгэхээр нь нэлээн ноцолдож байгаад би барилдаад дээр нь давж унаад босоод ирэхээр нь цохисон чинь цаад талын угаалтуур мөргөөд унасан.” гэв.

20** оны 3 сарын 23-ны өдөр Д аймгийн С сумын нутаг дэвсгэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Г-н Ай фон загварын гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,*00,000 төгрөгийн хохирол учруулж ЭХТА-ийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд

Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Манай гэрийн хажууд шар авто угаалга байдаг. Тэрний захирлын найз нь Г гэж байгаа. У бид 2 явж байгаад Г ахтай сааданд уулзсан. Тэгээд Г ах ахын дүү хууль бусаар архи зардаг тийм хүн байна уу гэхээр нь мэдэхгүй гэж хэлсэн. Хэдүүлээ юу ч гэсэн явж олъё гээд Г ах бид 3 явсан. Тэгээд явж байгаад ах нь нэг буудал ороод нэг өрөө аваадахъя гээд арын 51-ийн урд талын буудал дээр очиж өрөө асуусан. Манай нэг найз над руу дугаар явуулсан. Архи зардаг юм байна ийшээ залгаад авчих гэсэн. Би Г ахыг хэдэн пиво авах юм ах гэхэд 3 пиво авчих гэсэн. Тэгээд нөгөө ах нь ирсэн чинь жолооч нь согтуу ирсэн. Бид хэд таксиныхаа мөнгийг өгөөд хүргүүлчихье гэхэд тэгье гээд шууд яваад Д-н шийдийн урд талд ирсэн. Тэр үед би зорчих эрхээ хязгаарлуулсан бугуйн цагтай байсан. Цаг унтрах гээд цэнэггүй болсон. Тэгээд би урд талд повербанкаа цэнэглээд явж байсан. У маргалдаад  байсан. Г ах хойноос надад утсаа өгсөн. Ахын дүү наадхаа цэнэглэчих  гэхээр нь би цагныхаа повербанкыг жоохон цэнэглээдэхье гэсэн. У бид хоёр хоёулаа цагтай байсан. У ард жолоочтой зодолдоод буцаж эвлэрээд буцаж суугаад хөдөө гарч зодолдоно гээд жолооч нь хөдөө гарч байгаад та хоёрыг ална гээд бид хоёрыг хойшоо аваад явсан. Тэгээд шууд авч яваад шууд цагдаа руу эргээд бөөндөө цагдаа руу ороод учраа олчихъё гэхээр нь тэгье гээд У бид 2 буугаад цагдаа руу орсон. Ороод би ахлах дэслэгч У гээд хүн жижүүрийг ахлаад явж байсан. Тэр хүн дээр очоод согтуу хүн машин бариад бид нартай маргалдаад байна. Дотор нь манай ах байгаа гээд тэгсэн чинь шууд тэр цагдаагийн зогсоолоос хөдлөөд явчихсан. Цагдаа бид хоёрыг явуулсан. Ундрах-Эрдэнийг маргааш нь шар авто угаалга руу ах руу утсыг нь аваачиж өгөх гээд У бид 2 алхаж байсан. Манай Х ах залгаад ахын дүү Ц ханы буудлын 3 давхарт гараад ир ах нь 2 хүнтэй байна нэг нь У муудсан гэнэ учрыг нь олуулчихъя гээд У аваад бид 2 Х ах дээр орж очсон чинь Х ах У гээд нэг ах 3 байж байсан. У бид 2 орж очоод нэг архи ууцгаасан. Надад 20, 30 мянган төгрөг байсан тэрүүгээр сүүлд нь би нэг архи авчраад буцаад орж ирэхэд миний халаасанд утас байсан. Тэгээд буудалд орж ирээд унтаад өгсөн. Тэгээд унтаад сэрэхэд Х ах байхгүй, У найз охин нь ирсэн байсан. Тэгээд хамт гараад явчихсан байсан. Сэрээд үзэхэд миний халаасанд байсан мөнгө, утас хамаг зүйл байхгүй. Ганц цагны повер банк үлдчихсэн байсан. Тэгээд би босож ирээд өөрийнхөө утсыг хайгаад гадаа гараад Минжинхангай гэх найзтайгаа таараад утсаараа нэг яриулчих утсаа олоодохъё гээд утас руугаа залгасан чинь У миний утсыг авсан. Тэгээд У дээр очиход Т ахтай У уулзаад сууж байсан. Тэгээд би очиж утсаа аваад Утэй буцаад явсан.” гэв.

Улсын яллагч Д.З шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х, Т, Б нарын бүлэглэн үйлдсэн буюу орон байранд хууль бусаар хүч хэрэглэн нэвтрэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэж үйлдсэн тухайд хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Х, Т, Б нар нь бүлэглэж О, Д нарын биед нь халдаж зодсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Мөн Д Ш зочид буудлын бүртгэлийн дэвтрээр тухайн цаг хугацаанд Х, Т, Б нар нь О, Д нарын захиалж авсан 06 дугаартай өрөөнд хууль бусаар нэвтэрч хохирогч нарын биед халдаж зодон дураараа авирлаж эрхийг нь хязгаарласан болох нь тогтоогдож байна. Түүнчлэн Д Ш компанийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, Х, Т, Б нар нь бүлэглэж шөнийн цагаар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж Д Ш зочид буудалд үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийг хөөж тухайн буудлын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан болох нь нотлогдон тогтоогдож байна. Мөн нэгжлэг хийсэн тэмдэглэл, хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр Х, Т, Б нар нь бүлэглэн Огийн эзэмшлийн айфон загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн болох нь тогтоогдсон. Дээрх нотлох баримтуудад заасан үндэслэл журмын дагуу буюу орон байранд, прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж эд зүйлийг прокурорын зөвшөөрлөөр хураан авч хойшлуулшгүй тохиолдолд явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаануудыг прокурорын зүгээс тус тус хүчинтэйд тооцуулж арга хэмжээг авсан. Иймд шүүгдэгч Х, Т, Б нарыг бүлэглэж, орон байранд хууль бусаар хүч хэрэглэн нэвтэрч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэж үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Мөн шүүгдэгч Б нь Э-той бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Б-н мэдүүлгээр түүний эзэмшлийн Лексус 250 загварын тээврийн хэрэгсэл алдагдсан байх бөгөөд гэрч Баяраагийн мэдүүлэг, Энхтайваны мэдүүлэг, Б, Э-д нарын видео каллаар харилцан дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тухай, тээврийн хэрэгслийг Б, Э-д нар нь бүлэглэн техник хэрэгсэл ашиглаж хулгайлан Э-д худал хэлж худалдан борлуулсан болох нь нотлогдон тогтоогдсон. Мөн гэрч Н, Я нарын мэдүүлэг, тэдгээрийн дансны дэлгэрэнгүй хуулга, мөн Б эзэмшлийн Лексус 250 загварын тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан мөнгийг Б, Э нар нь хуваан хэрэглэсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсныг хулгайлах гэмт хэрэгт тооцдог ба Б, Э нар нь бүлэглэж өмчлөгч болох Б мэдэгдэхгүйгээр түүний эзэмшлийн Лексус Эйч Эс 250 загварын тээврийн хэрэгслийг техник хэрэгсэлд ашиглаж ачиж авч явсан нь нууцаар бусдын эд хөрөнгийг авч байгаа хэлбэр ба ингэхдээ Б-н зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хууль бус бөгөөд Б-д шууд чиглэсэн хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй байх тул Б, Э-д нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байна. Иймд Б, Э-д нарын хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 3, 4.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Мөн шүүгдэгч Б нь хохирогч Од хандаж хууль бусаар нөлөөлсөн гэмт хэргийн тухайд хохирогч Огийн мэдүүлгээр Б нь түүнийг эмнэлэгт байхад нь очиж уулзан өөрт нь гомдолгүй Б намайг зодоогүй гэж хэлчих гэж ятган маргааш нь эмнэлэг дээр нь гомдолгүй гэж бичиг хийлгүүлэхээр очсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Мөн өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн Бы мэдүүлгээр тухайн эмнэлэгт хохирогч Отэй уулзах гээд очсон болох нь тогтоогдож байгаа. Хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах зорилготой байдаг. Б нь хохирогчид хууль бусаар нөлөөлөн өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэж хэлүүлэхээр хохирогч Од хандан мэдүүлэг өгөхийг зааварчилж ятгасан үйлдэл хийсэн болох нь нотлогдон тогтоогдсон учраас шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б нь Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь гэрч Тэгшбаярын мэдүүлэг болон түүний цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоор Б хохирогчийн эрүүл мэндэд халдаж зодсон болох нь нотлогдон тогтоогдож байна. Д аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 272 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Сын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Бы учруулсан үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Мөн шүүгдэгч Х, Т, У нар нь бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг мөн Х, Т, У нарын бүлэглэн Сын биед халдаж зодсон болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримт мөн Си Ди-ний хяналтын камерт бичлэг хийсэн хяналтын камерын бичлэг, шинжээчийн 362 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдон тогтоогдож байна. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцдог. Хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Х, Т, У, Б нар нь бүлэглэсний улмаас шинжээчийн 362 дугаартай дүгнэлтэд заасан хохирол учирсан байх тул Х, Т, У нарын үйлдэл нь Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой гэж нотлогдон тогтоогдож байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж Х, Т, У нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж зүйлчлэх нь үндэслэлтэй байна. Мөн Б нь Дг үсдэж хэрүүл маргаан үүсгэж олон нийтээр дагаж мөрдөх ёс зүй болон эрх зүйн хэм хэмжээг үл ойшоон үйлдэл хийсэн нь хэрүүл маргаан үүсгэж хүч хэрэглэж олон нийтийн буюу тухайн цаг хугацаанд В баарны гадна байсан хүмүүсийг үл хүндэтгэн тэдгээрийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Х, Т, У, Б нар нь хэрүүл маргаан үүсгэсэн үйлдлээр гэмт хэрэгт санаатай нэгдэн бусад хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Х, Т, У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Т-н үйлдсэн М-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт хохирогч Мы мэдүүлэг, Т нь түүний биед халдаж зодсон болох нь нотлогдон тогтоогдож байна. Мөн тухайн цаг хугацаанд М-тай хамт байсан гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдааны шатад шинжлэн судалсан нотлох баримтуудаар, мөн шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т-ыг хохирогч М-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Мөн шүүгдэгч Т, Б, Б нар нь бүлэглэн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд шүүгдэгч Т, Б, Б нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч И-ы мэдүүлэг, Д аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 412 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч Д мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогч Иы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т, Б, Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Бы үйлдлийн тухайд шүүгдэгч Б нь хохирогч Гийн эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Гийн мэдүүлэг болон гэрч У мэдүүлэг, А Б компанийн **** дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг тус тус гаргаж байна. Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч нараас хохирогчид учруулсан хохирол, нөхөн төлбөрийн талаар танилцуулъя. Гэмт хэргийн улмаас хохирогч О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байгаа. О-гийн өмчлөлийн Айфон 13 маркийн гар утсыг шинжээчийн дүгнэлтээр нийт 1,*15,000 төгрөгийн хохирол, мөн хохирогч О-гийн сэтгэцэд 2 дугаар зэрэглэлийн хохирлыг тогтоосон байгаа. Шүүгдэгч Х, Т, Б нарын хувьд О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт баримтаар нэхэмжилсэн хохирол, нөхөн төлбөр байхгүй. Тухайн гар утсыг буцааж хохирогчид төлсөн үйл баримт хэрэгт авагдсан сэтгэцэд учирсан 2 дугаар зэрэглэлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон энэ дүгнэлтийг шүүх өөрөө эцэслэн тогтоох боломжтой гэсэн саналыг гаргаж байна. Мөн Д Ш зочид буудалд 50,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан обой урагдаж, хавтан гэмтсэн талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр 50,000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нар нь төлж барагдуулаагүй байна. Шүүгдэгч Бы хувьд хохирогч Б-д 1*,000,000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр учирсан хохирлыг өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй. Мөн иргэний нэхэмжлэгч Энхтайванд тухайн тээврийн хэрэгслийг авахаар Э болон Б нарт 4,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн үйл баримт хэрэгт тогтоогддог. Энэ 4,000,000 төгрөгийг өнөөдрийн байдлаар шүүгдэгч нараас төлж барагдуулаагүй байна. Шүүгдэгч Т--ын хувьд хохирогч Мы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Уг хөнгөн хохирол учирсантай холбоотой Т-с баримтаар нэхэмжилсэн хохирол, нөхөн төлбөр байдаггүй. Гэвч шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр М-ы сэтгэцэд 2 дугаар зэрэглэлийн хор уршиг тогтоогдсон. Үүнийг шүүхээр гэм буруугийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж шүүхээс тогтоох боломжтой гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Бы хувьд хохирогч Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Сын зүгээс бодитоор нэхэмжилсэн хохирол, нөхөн төлбөр байхгүй боловч Шүүх шинжилгээний Ерөнхий газарт сэтгэцийн дүгнэлт гаргуулж уг дүгнэлтээр 1 дүгээр зэрэглэлийн хор уршиг учирсан байна гэх шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Шүүгдэгч Бы хувьд Гийн өмчлөлийн Айфон 13 маркийн гар утсыг хулгайлсан. Уг хулгайлах үйлдэлд шинжээчийн дүгнэлтээр нийт 1,*00,000 төгрөг гэж шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Уг хохирлыг Б нь төлж барагдуулаагүй. Мөн хохирогч А.С-ын эрүүл мэндэд Х, Т, У нарын үйлдлийн улмаас хөнгөн хохирол учирсан. Уг хөнгөн хохиролд хохирогчоос нэхэмжилсэн хохирол, нөхөн төлбөр байхгүй.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сын биед Бы үйлдлийн улмаас хүндэвтэр гэмтэл хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан гэрч Б мэдүүлэг, улсын яллагч Т-р гээд андуураад хэлчих шиг боллоо. Гэрч Б мэдүүлэг, улмаар хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний хэлтсийн 272 дугаар тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтож байгаа учраас тус аймгийн прокурорын газраас Бд Сын биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлд нь холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Хоёрдугаарт нь Сын хувьд эмчилгээний зардалтай холбогдсон нэхэмжлэлийн материал байхгүй. Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 945 дугаар дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршиг тогтоогдсон байгаа. Энэ нь нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын 1 дүгээр зэрэглэлээр тогтоогдсон учраас энэхүү 1 дүгээр зэрэглэлийг үндэслэн тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 499 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг гаргуулах саналыг оруулж байна.” гэв.

Шүүгдэгч Д.Х, Б.Б нарын өмгөөлөгч Т.У: “Прокуророос Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар мөн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах санал оруулж байна. Мөн Бын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах санал оруулж байна. Эдгээр гэм буруутайд тооцуулах зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлүүлэх саналтай байна. Бын зүйлчлэл дээр санал байхгүй. Энэ гэм буруугийн тал дээр болон зүйлчлэлийн хувьд ямар нэгэн санал байхгүй. Зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгох болон өөрчлүүлэх санал дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг яагаад хэрэгсэхгүй болгох саналтай байна гэхээр зочид буудал руу хүн заавал зөвшөөрөл авч орох ёсгүй. Эхлээд ороод дараа нь үйлчилгээгээ авна. Тэр буудлын өрөөг авсан гээд нэр нь бичигдсэнээрээ тэнд зөвшөөрөл авч орж байгаа гэсэн утгыг агуулахгүй. Нэгдүгээрт гадна хаалганаас буудал руу орохдоо заавал хэн нэгний зөвшөөрөл авах албагүй. Яагаад гэвэл тэр олон нийтийн байгууллага учраас. Хоёрдугаарт 06 дугаарын өрөө рүү бас зөвшөөрөл авах шаардлагагүй байсан. Зөвшөөрөлгүйгээр ороогүй гэдэг нь өнөөдөр шүүх хуралдаан дээр явагдсан бичлэгээс харагдаж байна. Ямар ч хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Зүгээр энгийн байдалтайгаар орж байгаа харагдаж байгаа нь нотлох баримтаар уг зүйлчлэл хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заалтын хувьд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа гар утас дээрэмдсэн гэдэг. Гар утасны хувьд нотлох баримтаар шинжлэн судалсан. Х, Б, Т нарын мэдүүлэг, тухайн үеийн бичлэг, хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Д, Б нарын мэдүүлэг, хохирогч нарын өөрсдийнх нь мэдүүлэг байгаа. 20** оны 3 сарын 24-ний өдөр тухайн гар утсыг нь дээрэмдэх гээд буудал руу ороогүй, гар утсыг нь дээрэмдэх талаар буудлын өрөөнд ямар нэгэн яриа явагдаагүй, тэр гар утсыг хаана байгаа болон яаж авах, наашаа өгөх ч гэдэг юм уу, булааж авсан ч гэдэг юм уу хүч хэрэглэсэн талаарх тийм зүйл хэргийн материал болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй. Тийм зүйл байхгүй гэдэг нь тогтоогдож байгаа учраас энэ зүйлчлэлийн хувьд өөрчлөгдөж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу энэ тухайн буудлын эд хөрөнгө эвдэлсэн, гэмтээсэн гэдгээрээ уг зүйлчлэлээр зүйлчлэгдсэн нь зөв гэсэн ийм саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд энэ зүйлчлэлүүд дээрээ өөр өөр өөрсдийн хохирлыг төлнө.” гэв.

Шүүгдэгч Ж.Бы өмгөөлөгч Б.Г: “Эхний буудалтай холбоотой үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Үүн дээр хууль зүйн ямар нэгэн дүгнэлт хэлэхгүй. Гэм буруу дээр маргасан зүйл байхгүй. Бусад үлдсэн 5 зүйл анги дээр гэм буруу дээр маргах болон зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мэдүүлэгт нь хууль бусаар нөлөөлсөн, ятгасан гэдэг үйлдлээр прокуророос яллагчаар татаж оруулж ирсэн байна. Тэгэхлээр энэ гэмт хэргийн хувьд Бы хувьд хохирогч Отэй эмнэлэг дээр очиж уулзсан гэдэг дээр огт маргаагүй ээжтэйгээ очсон гэж байгаа. Очихдоо зөвхөн эрүүл мэндийн байдлыг нь тодруулах эмчилгээнд хэрэгтэй юу байна вэ гэдэг үйл явдлыг л ярьсан. Тэрнээс биш нөлөөлж ямар нэгэн байдлаар гомдол, саналгүй гэсэн юм бичээд өг, хэлээд өг гэсэн юм огт яриагүй гэдгийг шүүх хуралдааны явцад өөрөө мэдүүлдэг. Тэгвэл хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлэг ноцтой зөрж байгаа тохиолдолд энэ хохирогчийн мэдүүлэгт дурдагдаад байгаа нэг бал, цаас оруулж өгсөн гэх эмнэлгийн ажилтны нэрийг дурдаад байдаг хохирогчийн мэдүүлэг дээр. Тэр гэрчээс огт авсан мэдүүлэг хавтаст хэрэгт байхгүй байна. Энэ гэрчээс мэдүүлэг авсан бол энэ хэргийг мухарлаад шалгах ч боломжтой байлаа. Тэгэхээр яллах болон цагаатгах талын нотлох баримтыг аль алийг нь тэгш эрхтэйгээр л цуглуулах үүрэгтэй улсын яллагчийн зүгээс. Гэтэл энэ цагаатгах талын яллах талын нотлох баримтаа эцэслэн мухарлан шалгахгүйгээр зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэж хууль сануулсан гэдгээр нь шүүгдэгчийн эрхийг зөрчиж байгаа нь хууль бус байна гэж үзэж байна. Тогтоогдохгүй байгаа нөхцөлд үүнийг гэм буруугүйд тооцож өгөөч гэсэн саналыг гаргаж байна. Дараагийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэж байгаа. Тухайн буудалд үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нарын өрөө, орон байр, түр амьдрах агуулах сав гэдэгт зүй ёсны хувьд орохын хувьд зүйтэй. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хүч хэрэглэж орсон тохиолдолд энэ зүйлчлэлээр зүйлчлэх ёстой байдаг. Гэтэл өнөөдөр шүүх хурлын явцад нотлох баримт шинжлэн судлахад камерын бичлэг дээр ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлээд ч юм уу, хүч хэрэглээд орж байгаа үйл баримт огт харагдаагүй. 4 залуу цуваад орсон. Хамгийн эхлээд хохирогчтой цуг байсан залуу буудлын өрөө рүү түрүүлж онгойлгоод араас нь энд сууж байгаа 3 шүүгдэгч орсон байдаг. Энэ дүр зургаас харахад ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн үйл явдал гараагүй учраас энэ хүч хэрэглэж орсон гэж үзэхэд хэцүү болчхоод байна. Зүйлчлэл нь өөрөө тохиромжтой юу, тохиромжгүй юу гэдэг дээр хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байх гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч орсон гээд байгаа юм. Талуудын хооронд мэдүүлгээр буудлын гадаа үл ойлголт, тамхинаас болж муудалцсан гэж байгаа. Бы мэдүүлгээр мөн нөгөө хоёрын мэдүүлгээр таньдаг хүмүүс болж таарсан. Өрөө рүү нь орсон Хгийн хувьд таньдаг болоод дагаж орсон гэдэг юм яриад байдаг. Мөн хохирогч болох О болон Д нарын хувьд эдгээр хүмүүсийг огт танихгүй гэж мэдүүлэхгүй байгаа. Быг таньдаг, Тыг хочоор нь Ө гэдэг нэрээр нь таньдаг гэдэг нь нотлогдсон. Тэгэхээр эдгээр хүмүүс нь огт нэг нэгнийгээ танихгүй хүмүүс биш гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хүч хэрэглээд орсон зүйл байхгүй, мөн зөвшөөрөлгүй хууль бусаар орсон зүйл байхгүй, таньдаг болоод орсон үйл баримт тогтоогдож байна гэж үзэж байх тул энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдээгүй байна гэж үзэж байна. Орсноос хойш юу болсон бэ гэхээр талуудын хооронд гадаа байхаасаа маргалдсан, дотор ороод бас урьдын харилцааны явцад бий болсон өс хонзонгийн шинжтэй ч юм уу, учраатай гэдэг янз бүрийн юм яриад байсан. Өмнө нь намайг зодож байсан гэдэг. Энэ 2 нийлж бид хоёрыг олуулаа зодож байсан гэдэг. Тэгэхээр энэ таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна. Учруулсан гэдгээ ч хүлээн зөвшөөрдөг. Үүгээрээ юу хэлэх гээд байна гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан зүйл заалт Улсын дээд шүүхийн тайлбараар олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэж, нэг ёсондоо хувийн таарамжгүй харилцаа үүсээгүй байхад энэ гэмт хэрэг үйлдэгддэг байхыг шаардаад байгаа. Гэтэл энэ гэмт хэргийн хувьд яг жишээн дээр хувийн таарамжгүй харилцаа үүссэний улмаас талууд маргалдаад тэр буудлын өрөөн дотор зодолдсон үйл баримт байгаад байгаа. Буудлын камерын бичлэгээс харахад буудлын үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад болсон зүйл байхгүй, зөвхөн тэр өрөөн дотор дуу чимээ гаргаж хоорондоо зодолдсон асуудал байгаа. Тэгэхээр энэ олон нийтийн газар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэрэг нь өөрөө мөн үү, биш үү гэдэг дээр шүүх дүгнэлтээ зөв гаргаасай гэж хүсэж байна. Өмгөөлөгч миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдээгүй байна. Мөн үүн дээр нэмээд хэлэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулсан гээд байгаа. Дээрэмдэх гэмт хэргийн шинж үнэхээр байсан уу, үгүй юу гэдэг дээр өнөөдөр нотлох баримт шинжлэн судлахад камерын бичлэг дээр буудлын өрөөнөөс зодоон болсны дараа дээгүүрээ нүцгэн 3 залуу гараад явах бичлэгээс үзсэн. Эхний си динд ямар дүр зураг харагддаг вэ гэхээр Бы хувьд буудлын өрөө рүү нэг удаа орсон, гарахдаа нүцгэн гарч ирсэн, нэг л удаа орж нэг л удаа гарсан байдаг. Гарахдаа уг буудлын коридорт зөрж байсан тэр нэг охинтой яриа өдөөд 2 гар нь хоосон гарч ирснийг камерын бичлэгээс тодорхой харагддаг. Мөн коридорт багагүй хугацаанд зогсож байхдаа тэр охинтой юм яриад уначихаар нь нэг түшиж босгоод уурлаад байгаа юм уу, яг юу болсныг дуу нь байхгүй учраас хэлж мэдэхгүй байна. Энэ хугацаандаа өөрийнхөө гар утсыг баруун талын халааснаасаа гараараа гаргаж ирээд тэр охины дугаарыг авах гээд байгаа юм уу, нэг тийм үйл явдал камерын бичлэгээр нотлогдож байгаа. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр Бы хувьд ямар нэгэн байдлаар үгсэн тохиролцож бусдын эд хөрөнгийг дээрэмдэх санаа сэдэл байгаагүй байна гэдэг үйл баримтад 1 дүгээрт байна. Хоёрдугаар асуудал юу вэ гэхээр яллах дүгнэлтийн 7 дугаар хуудсанд гэрч Дөлгөөнбаярын мэдүүлэг байгаа. Энэ нь өөрөө юу вэ гэхээр 1 дүгээр хавтаст хэргийн 125 дугаар тал дээр Д мэдүүлгээс эш татсан байна. Д овогтой Х нь 20** оны 3 дугаар сарын 24-ний өдөр 5 цагийн орчимд ирсэн. Тэгэхэд дээгүүрээ цээж нүцгэн, цамцгүй, гадуураа ногоон хальстай саравчтай малгайтай орж ирсэн. Тэгээд надад хүнтэй зодолдчихсон гэж хэлсэн. Удалгүй Б ах Х рүү залгаж утсаар ярихдаа Б ах асууж байсан. Машины голд байгаа утас хэний утас вэ гэхэд Х мэдэхгүй байна гэсэн. Тэгэхээр нь Хд О байсан биз дээ хүний утас хулгай хийчихсэн юм уу гэж загнахад үгүй гэж хэлсэн гээд энэ яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт хавсаргачихсан. Энэ гэрчийн мэдүүлгээр юу нотлогдоод байна вэ гэхээр уг утсыг буудал дотор зодоон болж байх явцад Б авсан гэдэг үйл баримтыг огт мэдээгүй явсан байна. Машинаасаа олох хүртлээ утас авсан гэдэг асуудлыг мэдээгүй байна. Тэгэхээр дээрэмдэх гэмт хэргийн шинж өөрөө шунахайн сэдлээр үйлдэгдэх ёстой. Гэтэл ямар нэгэн байдлаар шунахайн сэдэлгүй, уг утас энэ хүний машинд яаж ирснийг ч мэдэхгүй нөхцөл байдал байсан байна гэдгийг хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэж байна. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүхэлдээ үгүйсгэгдэж байхад энэ зүйл заалтыг цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Мөн Э үйлдсэн үйлдэл дээр болохоор хулгайн гэмт хэргийн үндсэн шинж санаатайгаар үйлдэгддэг гэмт хэрэг байгаа. Өөрөөр хэлбэл ашиг хонжоо олохын тулд шунахайн сэдлээр үйлдэгддэг гэмт хэрэг байдаг. Харин Б-ы хувьд уг гэмт хэргээс өөртөө авсан мөнгө төгрөг гэдэг үйл баримт огт тогтоогдоогүй, нотолсон зүйл байхгүй. Зүгээр талуудын мэдүүлгээс харахад надад 1,000,000 төгрөг өгнө гэсэн гэдэг. Энэ 1,000,000 төгрөг ямар учиртай юм гэхээр найзынхаа машиныг зарж өгөхөд тусалсны хариуд Бд 1,000,000 төгрөг өгье гэж талуудын хооронд хэлцэл юм уу, амлалт ч юм уу тийм харилцаа үүссэн гэдэг үйл баримт харагдаад байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрдэнэболд гэдэг хүнийг Улаанбаатар хотод цагдан хоригдож байгаа гэдэг мэдээлэл өгсөн. Э холбоотой хэсгийг тусгаарлаад аваад явчихсан. Энэ хэрэг дээр Э оролцуулахгүйгээр өнөөдөр Бы гэм буруутай юу, үгүй юу гэдгийг бас шийдвэрлэхэд маш их эргэлзээ үүсэж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Яагаад гэхээр магадгүй Бы хувьд Э багын найз нь гэсэн. Найздаа тусалъя, машиныг нь зараад өгье гэсэн магадгүй тийм цайлган сэтгэлээр явж байгаад нэг л мэдэхэд хулгайн машин гэдгийг огт мэдэхгүйгээр хүнтэй яриад ачуулаад айлын хашаа руу ороод явж байсан хулгайн машин гэдгийг мэдэх боломжгүй нөхцөл байсан уу, үгүй юу гэдэг маш нарийн тодорхойлсон зүйл байхгүй. Тэр иргэний нэхэмжлэгч гээд байгаа машин задалж зардаг ченжийн хувьд өгсөн авсан гэдэг зүйл дээр Бы хувьд огт маргаагүй. Харин тэр иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгийг уншихад Б харин ч холбогдоод байдаг машинаа ирж ав ингэе гээд холбогдоод байна. Мөнгийг нь авчхаад тэр чигтээ алга болохгүй байгаа үйл баримт харагдаад байдаг. Үүнээс юу гэж дүгнээд байна вэ гэхээр Бы хувьд өөрөө хулгай хийгээд бусдад зарж байна гэдэг үйл баримтаа мэдээгүй учраас энэ талаараа иргэний нэхэмжлэгчтэй холбогдоод асуудлаа яриад яваад байсан болов уу гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Энэ гэмт хэрэг дээр хохирол 1*,000,000 төгрөг гэдэг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байсан. Гэтэл иргэний нэхэмжлэгч өнөөдөр Б болон Э-д өгсөн 4,000,000 төгрөгөө нэхэмжлээд ороод ирчихсэн байдаг. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр хохирогч маань өөрөө тээврийн хэрэгслээ буцаагаад хүлээгээд яг байсан байдлаар нь хүлээгээд авчихсан гэдэг үйл баримт энэ хавтаст хэрэгт байхгүй. Би олж хараагүй. Тээврийн хэрэгслийг авсан байсан бол иргэний хариуцагчаар орж ирэх байсан байх. Гэтэл иргэний нэхэмжлэгчээр орж ирсэн юм чинь тээврийн хэрэгслийг хохирогч маань өнөөдрийн байдлаар хүлээж авсан уу, үгүй юу гэдэг үйл баримт байхгүй байна. Тэгэхлээр хохирогч хүлээж авсан байх магадлалтай байна. Энэ дээр бусдад төлөх төлбөр алга байна гэж үзэж байна. Гэм буруугийн хувьд энэ хэрэг дээр эцэслэн шийдвэрлэх дүгнэлт гаргахад хавтаст хэргийн хүрээнд дутуу дулимаг байна гэж үзэж шүүгдэгчид ашигтайгаар цагаатгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд зааснаар Сын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэдэг гэмт хэрэг байгаа. Энэ дээр хөндлөнгийн гэрч болох мэдээж шүүгдэгч болон хохирогч хоёрын мэдүүлэг маш их ноцтой зөрж байгаа. Шүүгдэгч нэг л удаа цохисон гэдэг. Хохирогч үндсэндээ толгой руу нь 3 удаа цохиод тонгойчихсон байхад нь дагзнаас нь дахиад нэг цохисон гэдэг үйл баримт зөрүүтэй мэдүүлэг байгаа. Мөн араас нь нуруу руу нь цохисон гэдэг. Гэтэл үүнийг харж байсан тухайн үеийн гэрч байдаг. Гэрчийн мэдүүлгээр юу гэж ярьдаг вэ гэхээр утсаар ярьж байх хооронд талууд хоорондоо маргалдаж байсан. Б нэг удаа баруун гараараа шанаа руу цохисон, би салгасан гэдэг, нэг удаа цохисон гэдэг үйл баримтыг гэрчлээд байдаг. Гэтэл хохирогч 3 удаа цохисон гээд яриад байдаг. Хохирогч болон гэрчид яг адилхан хууль сануулж мэдүүлэг авч байгаа. Гэтэл энэ 2 хүний мэдүүлэг хоорондоо ноцтой зөрөөд байгаа тохиолдолд үүнийг яаж мухарлаж шалгах вэ гэдэг асуудлыг улсын яллагч болон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч цааш нь тухайн газрын камерын бичлэг байсан бол тэдгээрийг шүүж үзэх нь зүйтэй байсан болов уу гэж үзэж байна. Тэрнээс би шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг ноцтой зөрсөн гэдэг дээр огт дүгнэлт хийхгүй байгаа. Зөвхөн адилхан хууль сануулсан хохирогч болон гэрч нарын мэдүүлэг зөрсөн байна гэдэг үйл баримт дээр дүгнэлт хийж байгаа. Бы хувьд яг үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдсон. Хоригдож байх хугацаандаа прокурорт тухайн үед надтай А гэдэг хүн явж байсан. Харин хохирогчтой З гэдэг залуу байсан. Энэ хэд авто тээврийн товчоон дээр цуг ажилладаг, цуг тээвэрт Улаанбаатар хот, С хоёрын хооронд тээвэр хийдэг залуучууд юм шиг байна. Тэгэхээр энэ 2 гэрч тухайн үед хамт байсан. А нь надтай байсан З нь хохирогчтой цуг байсан. Энэ 2 хүнээс гэрчийн мэдүүлэг авч өгөөч гэдэг хүсэлтийг гар бичгээр гаргаж өгч байсан үйл баримт хавтаст хэрэгт байгаа. Цагдан хоригдож байхдаа үүнтэй холбоотой улсын яллагчаас хийсэн ажиллагаа нэг ч байхгүй. Адилхан хууль сануулсан этгээдүүдийн мэдүүлэг хоорондоо ноцтой зөрж байгаа тохиолдолд уг үйл явдлыг мэдэх А, З гэх хүмүүсийг огт татаж гэрчээр мэдүүлэг аваагүй үйл баримт байна. Гэмтлийн зэрэг дээр яагаад маргаад байна вэ гэхээр талуудын мэдүүлэг 1 дүгээрт ноцтой зөрж байна. 2 дугаарт шүүх эмнэлэгт 2 удаа үзүүлсэн үйл баримт байгаа. Гэтэл эхний шүүх эмнэлгийн дүгнэлт дээр хавирга хугарсан гэдэг ямар нэгэн дүгнэлт дурдагдсан зүйл огт байдаггүй. Гэтэл сар гарны дараа дахин үзүүлсэн Шүүх эмнэлгийн дүгнэлт дээр хавирганы гэмтэл шинээр гарч ирдэг. Тэгэхээр энэ маш эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгөөч гэсэн саналтай байна.” гэв.

Шүүгдэгч О.Бы өмгөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Бы өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг, хохирогч Х биед хөнгөн гэмтэл учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруу дээр маргаан байхгүй. Харин хохирогч Иы биед Б, Т нартай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал дээр өмгөөлөгчийн зүгээс эсрэг байр суурьтай байна. Учир нь хохирогч Иы өгсөн мэдүүлэг 6 дугаар хавтаст хэргийн 136 дугаар талд анх өгсөн байдаг. Уг мэдүүлгээс харахад Б гэж дууддаг залуу миний шанаа, хамар хэсэг рүү цохисон, хамраас цус гарахаар нь би хойшоо ухарч би зодолдохгүй гээд гэж хэлсэн байдаг. Эндээс харахад Иы хамрын гэмтэл шууд Б, Б, Т нар бүлэглэн зодож байгаад уг гэмтлийг учруулсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа. Мөн 6 дугаар хавтаст хэргийн 13* дугаар талд эхлээд намайг Б ирж цохисон, дараа нь Б цохисон, түүний дараа Т ирж цохисон гэсэн зүйлийг хохирогч маш тодорхой мэдүүлсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч гэсэн Б мэдүүлэг өгөхдөө хэн нь хаана яаж зодоод байсныг би мэдэхгүй. Эхлээд Б цохичхоод явсан. Быг цохиж байхад Б ирээд цохиж байсан ийм үйл явдал байдаггүй. Ингэхээр Б, Б, Т нарын үйлдэл болгон тус тусдаа цохисон үйлдэл харагдаж байгаа. Хохирогч Иы цохисон үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээс харахад шинжээчийн 6 дугаар хавтаст хэргийн 15*-159 дүгээр талд авагдсан шинжээчийн 412 дугаартай дүгнэлтээс харахад Иы биед хамрын таславч мурийлт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын дотор талстын цус хуралт, мөн дээд баруун 5 дугаар шүд, дээд, зүүн 1 дүгээр шүдний цөгцний эмтрэл үүссэн гээд дүгнэчихсэн байгаа. Ингээд нүүрний хэсэгт гэмтэл учирсан. Энэ шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт нь учирсан хамар ясны хугарал, хамрын таславч мурийлт нь эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1-д зааснаар хөнгөн зэрэгт тогтоогдлоо гэсэн. Тэгэхээр хохирогчийн биед учирсан зөвхөн хамар ясны хугарал нь хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон болохоос биш бусад баруун нүдний дээд зовхины цус хуралт, уруулын доторх цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоогдсон зүйл байхгүй. Хохирогчийн биед ийм гэмтлүүд учирлаа гэдгээрээ нүүрэн тус газар учирсан гэмтлүүдийг шинжээчийн дүгнэлтэд дурдсан болохоос биш хамрын таславчийн хугарал хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Энэ Гэмтлийг Б, Б, Т нар гурвуулаа энэ үйлдлийг хамжиж үйлдэж байгаад уг гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлүүд хэргийн баримтаас хараахан тогтоогдохгүй байна. Гурвуулаа нийлж хамрыг нь хугалсан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэдэг нь тогтоогдохгүй. Быг цохисон гэдгийг Батка гэж дууддаг залуу гэж байгаа. Батка гэж дууддаг нь Быг хэлээд байгаа юм уу, Быг хэлээд байгаа юм уу, хэн нь мэдэгдэхгүй. Тэгэхээр үүнийг хохирогчоос бүр нарийн тогтоож шалгаж байж энэ үйл баримтыг тогтоохгүй бол гурвуулаа цохисноороо уг хамрыг хугалсан гэмтэл нь бүлэглээд үйлдсэн гэмтэл гэж нийтлэг байдлаар үзэх нь учир дутагдалтай байна. Нөгөө талаараа хэдийгээр хохирогчид Б, Б, Т нар гурвуулаа хохирогчийн биед халдсан. Гэхдээ энэ халдсан гэмтэл нь хэнийх нь үйлдлээс болж энэ хамрын яс хугарсан гэмтэл учирсан бэ гэдэг нь нарийн тогтоогоогүй байгаа учраас үүнийг гурвуулаа энэ хамрыг нь хугалсан гэж үзэх нь учир дутагдалтай байгаа. Энэ үйлдэл болгоныг нь ялгаж салгаж байж бүлэглэн үйлдсэн юм уу, тус тусдаа үйлдэл байгаа юм уу гэдгийг нь тодорхой болгож байж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэхгүй нийтлэг байдлаар зүйлчилж байгаа нь өөрөөр хэлбэл хохирогчид учирсан гэмтлийн зэрэг тогтоох боломжтой. Гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл нь хэн учруулсан юм гэдэг нь нийтлэг байдлаар үзэх нь учир дутагдалтай байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэл холбогдлыг нэмэлтээр ажиллагаа хийж байж тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг оруулж байна.” гэв.

Шүүгдэгч А.У, Г.Б нарын өмгөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эхлээд хэргийн онолынхоо байр суурийг танилцуулъя. Дараа нь нотлох баримт дээрээ тулгуурлаж ярья. Тухайн хэрэг нь өөрөө нэг болохоор хүний эрүүл мэндэд хохирол учруулчихсан юм шиг, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг юм шиг иймэрхүү дүр зураг бий болоод байна. Тэгэхээр энэ дээр хэргийн онолоо эхлээд тайлбарласан нь зүйтэй гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн 2021 оны 3 сарын 26-ны өдрийн хэрэг шийдвэрлэсэн жишиг тогтоол байна. Үүгээрээ юу гэж шийдсэн бэ гэхээр нийтийн хэв журмыг зөрчөөгүй бөгөөд хүмүүс хоорондын зүй бус харилцаанаас үүдэн маргалдсан, зодолдсон, бие махбодод нь гэмтэл учруулсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх боломжгүй ба Эрүүгийн хуулийн аль тохирох зүйл, хэсгээр хариуцлага хүлээх хуульд нийцнэ гэж энэ танхайгаас бусдын эрүүл мэндэд учруулсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг ялган зүйлчлэх талаар тодорхойлж өгсөн байна. Мөн Улсын дээд шүүхийн тогтоол байна 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай тогтоол. Энэ хуучин хуулийн үед гарсан боловч үүнийг одоогоор яг энэ шинжүүд дээр нь онолын түвшинд хэрэглэж байдаг тогтоол байгаа. Энэ дээр танхайрах гэмт хэрэг нь бусад төрлийн гэмт хэргээс яаж ялгардаг талаар зааж өгсөн. Харин тодорхой сэдэлттэй, тухайлбал хувийн таарамжгүй харилцаа, эр эмийн хардлага, хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдан зодолдсон, доромжилсон, бие махбодод нь гэмтэл учруулсан нь олон нийтэд илт хүндэтгэн үзээгүй буюу нийтийн хэв журмыг бүдүүлгээр зөрчөөгүй байвал хүний амь бие, эрүүл мэнд, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Мөн танхайрах гэмт хэргийг танхайрах зөрчлөөс яаж ялгаж салгаж зүйлчлэх талаар энэ тогтоолд дурдаж өгсөн байдаг. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан танхайрах зөрчил нь үйлдэгдсэн арга, орон зай болон бусад шинжээрээ танхайрах гэмт хэрэгтэй төстэй боловч бусдад хүч хэрэглэн зодсон, бие махбодод нь гэмтэл учруулсан аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, олон нийтийн чанартай арга хэмжээ тасалдуулсан, эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн зэрэг үр дагаврыг бий болгодоггүй. Нийгмийн аюул, хор бага байдгаараа танхайрах гэмт хэргээс ялгагдана. Танхайрах гэмт хэргийг танхайрах зөрчлөөс ялгахын тулд зөрчил гарсан газар, орон зай, арга түүний өрнөлт, үр дагавар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ гэж заасан. Ер нь энэ 2 хэрэг маань өөрөө тусдаа сэдэлттэй, тусдаа зорилготой, субъектив талын шинжээрээ тус тусдаа хангаж байдаг гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл яг тухайн гэмт хэрэг маань өөрөө танхайрах гэж эхэлж чиглэсэн үү, эсвэл бусдын эрүүл мэндэд хохирол учруулахаар чиглэсэн үү гэдгээрээ энэ гэмт хэрэг өөрөө ялгагддаг онцлогтой юм. Олон улсынх нь нэр томьёо нь бол банделизм гээд нэр томьёотой олон улсын эрх зүйгээрээ зохицуулагдсан ийм асуудал байгаа. Өөрөөр хэлбэл банделизм гэдэг энэ асуудал нь өөрөө яг юу хэлээд байна гэхээр нийтээр дагасан ёс журам, хэм хэмжээг бүдүүлгээр илт зөрчсөн. Жишээ авч ярихад 7 сарын 1-ний үйл явдлыг л яриад байгаа. Энэ бол жинхэнэ утгаараа танхайрах гэмт хэрэг гэж ярьж байгаа. Бид хэдийн сая шинжлэн судлаад үзсэн гэмт хэргийн тухайд ямар нэгэн байдлаар анхнаасаа танхайръя гэсэн зорилго, санаа сэдэлт байгаагүй. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч баарны гадаа зогсож байсан уу, зогсож байсан. Ах дээр нь өртэй Б гээд хүн ирсэн үү? ирсэн. Б яриад чиний нөхөр чинь үхчихсэн байхад чи 5, 6 залуутай юу хийгээд явж байдаг юм. Янхан банзлаар нь дуудаж байгаа. Тэгэхээр нь миний үйлчлүүлэгч эмэгтэй хүн юм чинь юу гэж өөрийгөө янхан банзлаараа дуудуулаад байна гэж байх. Ядаж байхад хажуу талд нь 2, 3 эрэгтэй хүмүүс байна тэгж хүнд үед доромжлуулна гэж байхгүй шүү дээ. Б алгадсан Б алгадсаны дараа Д гэдэг хүүхэн харин яагаад ороод ирэв. Хар хүн дээр шар хүн гэдэг шиг эр, эмийн хооронд илжиг бүү ор гэдэг шиг нэг хүүхэн орж ирээд шууд миний үйлчлүүлэгчийг үсдээд авч байгаа. Тэгээд үстсэн чигээрээ Б шилжүүлж өгч байгаа. Бид нар эд мөрийн баримт шинжлэн судлах бичлэг дээр шууд гарч байгаа. Баярмаа нь үстсэн чигээрээ байсаар байгаад зодоон дуусгаад цагдаа хүрээд ирсэн. Энэ хүнийг ямар нэгэн байдлаар танхайрах боломж олгосонгүй. Уг нь хөөрхий  тэр хавиар самраад жоохон танхайраад өгсөн бол зүгээр байхгүй юу энэ хэргээр зүйлчлүүлж байгаа юм чинь тэгэхэд тийм юм байхгүй. Шатны доор ёстой нөгөө төхөөрүүлж байгаа хонь шиг хэвтсээр байгаад тарж байгаа. Нөгөө зодоон нь аль хэдийн болоод цагдаа нь хүрээд ирсэн. Яг үүнийг танхай гэж үзэх үү. Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг гэж үзэх үү, хэний бид ямар хохирол учруулсан юм. С руу бүр ойртоо ч үгүй Б руу бүр ойртоо ч үгүй үсдүүлж доошоо даруулаад хэвтэж байгаа. Б нь үстсэн байх. Өөрт нь хүрвэл бас өрвөлзөнө гэдгээр Баярмаатай үсдэлцсэн байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ Б мэдүүлэг нь ч байхгүй, гэмтлийн зэрэг нь ч байхгүй, хохирогчоор тогтоосон ямар ч тогтоол байхгүй. Үнэхээр энэ өөрөө гэмт хэрэг мөн үү. Баахан залуучууд голд нь ганцхан эмэгтэй сууж байгаа. Баахан тоон дотор үсэг цохиж явж байхад чинь энэ чинь юу вэ гэдэг шиг л юм болж байгаа. Энэ хүнийг яллаж болно гэхдээ ингэж яллахгүй. Тэгээд бусдуудынх нь хувьд ч гэсэн энэ 11.6-г зүүгээд дээрээс нь 20.16-г зүүнэ гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. Энэ хотод бүр жишиг тогтчихсон нэг ёолкны мод шиг хамаг байдгийг нь зүүгээд хаячхаж байгаа. Хэрвээ хувийн зорилготой бол 11.6 үнэхээр танхай сэдэл, зорилго байвал 20.16 байна. Хоёуланг нь хамт зүүнэ гэж ямар юм яриад байгаа юм. Энэ дээр хүнд гэмтэл авбал 20.16 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал руу орно. Хүндэвтрээс доош гэмтэлтэй байвал 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан руу орно. Дээд шүүхээр хүртэл зарим нэг хэргүүдийг нь шийдвэрлээрэй гэж жишиг тогтоосон дээр ёолкны мод шиг баахан зүйл заалт оруулаад ирчихсэн. Сая юу гэж журамладаг гэхээр Б дээр болохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлана гэнэ. Миний үйлчлүүлэгч ганцхан танхайн гэмт хэрэгт буруутгасан. Тэгсэн чинь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах гээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн шал ондоо, ёстой мэдэхгүй зүйл заалтыг журамлаад байх юм. Миний үйлчлүүлэгчийг тэгж буруутгаж, яллагчаар татсан тогтоол байхгүй. Яллах дүгнэлтэд өөр зүйл заалтаар яллагчаар татаагүй байгаа. Харин энэ дээр юу журамлах ёстой байсан бэ гэвэл 3.1-3.6 хүртэл журамлах ёстой байсан. Миний үйлчлүүлэгч хамжигч юм уу, хатгагч юм уу, ямар оролцоотой энэ хэрэгт танхай хэрэг хамт үйлдсэн гээд байгаа юм. Үйлдлээрээ нэгдсэн гээд байгаа юм бол яг ямар үйлдлээр, яаж нэгдсэн юм. Яг ямар оролцоотой юм. Тэгэхээр энэ хүүхдүүдийн тэр баарны гадаах зодоон гэдэг асуудал дээр танхайн гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна. Яагаад гэвэл анхнаасаа ийм санаа зорилго, сэдэл байхгүй байна. Өөрөөр хэлбэл Б хувийн таарамжгүй харилцаанаас болоод 2 авгайд ёстой будаа болтлоо зодуулдаг юм байна. Үстүүлээд газар хэвтээд байдаг. Тэрийг нь харсан ямар ч эрэгтэй хүн өрөвдөнө. Бичлэг үзэж байхад хоёрхон эмэгтэй зодоод байхгүй байна. Б нь цохиод цаашаа явчхаж байгаа. Тэрийг харсан эрэгтэй хүмүүс чинь ганц эмэгтэйг 2 эмэгтэй, нэг эрэгтэй нийлээд зодоод байхаар чинь дургүй нь хүрнэ. Харин эсрэгээрээ Д, Б, Б нар дээр танхай хэрэг биш гэхэд зөрчлөөр нь арга хэмжээ аваад хэрэгт хавсаргачихгүй яасан юм. Энэ бичлэг дээр тодорхой байгаад байхад ямрыг нь яллаад ямрыг нь ялддаггүй юм. Энэ өөрөө шударга ёсны зарчимд нийцэх үү, үгүй юу гэдэг нэг асуудал байна. Хоёрдугаар асуудал Уын асуудал байгаа. Уын асуудал ёстой ойлгомжтой байна. Камерын бичлэг дээр хүн амьтанд гар хүрч байгаа юм алга. Хөдөлгөөнийг нь цохиж байгаа хүнийг нь цаашаа түлхэж холдуулж байна. Бусдыг нь цохиулахгүй гээд голоор нь хааж байна. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн 15, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлж байна. Бусдуудыг зодоон нүдээн гарч болзошгүй эрсдэлээс нь урьдчилан сэргийлээд байхад гэмт хэрэгт хамтран оролцогч болчих уу. Тэгвэл гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл дээрээ нэгдсэн юм байна. Хохирогч нь дандаа толгой хэсэгтээ гэмтэлтэй. Миний үйлчлүүлэгч толгой хэсэгт нь гар хүрэх нь байтугай гараа ойртуулсан ч юм байхгүй, бие нь ч ойртоогүй. Тэгэхэд яаж энэ гэмтэлд үйлдэл дээрээ нэгдээд байна. Хохирогчийг зодож байхад хохирогчийг барьдаг ч юм уу, хөдөлгөөнийг нь хязгаарлаад хохирогчийг хөдлөх боломжгүй байлгаж байгаад зодуулчихсан тийм ч юм харагдахгүй байна. Ерөнхийдөө цаашаагаа түлхээд голоор нь ороод хамгаалалтын байр суурьтай байгаад байна. Тэр баарны хамгаалагч зүгээр байж байхад энэ У бараг хамгаалагч хийгээд байгаа юм биш үү. Тийм л дүр зураг харагдаж байна. Яг юу хэлэх гээд байна гэхээр бид нар адилхан хуульч хүмүүс яг нэг ийм хоёрын хооронд авчхаж болдоггүй, хаячхаж болдоггүй гэдэг шиг ийм хачин юман дээр аваачаад хүн яллаад оруулаад ирдэг. Нөгөө хуулийн гажуудал, хууль буруу хэрэглэсэн асуудал бас болох вий дээ. Тэгэхээр эрхэм шүүгчээс үүнийг анхаарч үзэж өгөөч гэж байгаа юм. Миний үйлчлүүлэгчийн хувьд баарны гадаа хэдэн хүмүүс зодолдсон, тэрнээс 2 хүнийх нь үйлдлийг үйлдэлт холбогдлыг нь л хэрэгсэхгүй болгож өгөөч гэдэг асуудал ярьж байгаа. Хооронд нь зодолдуулахгүй байсан У, шалан дээр нэвсийтлээ зодуулаад үсдүүлчихсэн байдаг Б хоёрыг л яриад байгаа. Ингээд хэргийн онолынх нь талаар ярилаа. Одоо яг ямар байр суурьтай байгаагаа тодорхой ярья. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд гэм буруугүйд тооцох зарчмын талаар тодорхойлж зааж өгсөн. 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, ялагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж байгаа. Яг энэ нөхцөл байдал бий болж байна уу болж байна. Нотлох гэж баахан л үзсэн байна. Хүнээс мэдүүлэг авсан юм байна, камерын бичлэгийг нь ч авсан байна. Тэглээ гээд энэ Бийн гэм буруутай энэ танхайн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нөхцөл байдал камерын бичлэгээрээ ч харагдсангүй. Гэрчийн хэлээд байгаа мэдүүлгээр нь янхан банзлаар нь дуудчихсан. Тэгээд зодоон болсон гэдэг байдлаар нь ч тогтоогддоггүй юм байна. Уын оролцоо байдаг юм биш байгаа, үйлдэл дээрээ нэгдчихдэг юм биш байгаа гээд камерын бичлэгийг үзсэн чинь үнэхээрийн тийм оролцоо байдаггүй. Тэгэхээр миний үйлчлүүлэгч У, Б нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслээд мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар цагаатгаж өгнө үү гэдэг саналыг гаргаж байна. Уг нь энэ асуудлыг прокурор дээр хэрэгсэхгүй болгоод зарим үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгоод ороод ирчихсэн бол хэн хэндээ ажил төвөг удахгүй амар байсан. Тэгээд ийм сонин юм оруулаад ирчихсэн, журамлаж байгаа нь буруу. Дээрээс нь нэг баахан ёолкны мод шиг оруулж ирээд шүүх рүү шидээд шүүх нь өөрөө мэднэ биз гэж байгаа нь хүнийх шиг байдалтай байна. Эрхэм шүүгчээс хууль хэрэглээний нарийн ширийн байдлуудыг нь харгалзаж үзээд миний 2 үйлчлүүлэгчийг цагаатгаж өгөөч гэж хүсэж байна. Угаасаа бичлэг дээр тодорхой харагдаж байгаа. Хүн бүхний нүдэн дээр ил байна.” гэв.

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч С.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Т-ын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Гэм буруугийн дүгнэлтээс өмнө урьдчилаад хэлэхэд өмгөөлөгчийн хэлж байгаатай санал байна. Энэ залуучуудын хэргийг шалгах, нөхөн шалгах ажиллагаа хэтэрхий нэг талуудад батлагдсан яллах талыг барьсан, цагаатгах талыг болохоор бүрдүүлээгүй. Ямар нэгэн хэрэг гардаг. Нөгөө Ө, Б эд нар л зодсон байгаа гэж цагдаагийн байгууллагаас яг ийм байдлаар шалгадаг. Тэгээд дандаа гэрчийн мэдүүлэг авна, тэгээд гэрчийн мэдүүлэг авъя. Тэгээд дараа нь прокурорт ирдэг. Өнөөдрийн миний шинжлэн судалж дүгнэлт хийлгэх хэрэг дээр ч гэсэн хэн зодуулсан нь мэдэгдэхгүй. Энэ дээр Тыг эрүүгийн хэрэг үүсгэх асуудлууд байгаа. Гэмт хэрэг гарлаа гэхээр энэ хүмүүст зүүж болох ямар зүйл анги байна тэрийг дандаа хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр эрүүгийн хэрэг үүсгэдэг. Гэмт хэргийн шинж хангагдаж байна уу, үгүй юү гэж ерөөсөө анхаарч үздэггүй. Өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гомдол гаргасан ч хүлээж авдаггүй ийм асуудлууд байгаа учраас өнөөдрийн энэ шүүх хурал дээр энэ олон залуучууд тохирсон тохироогүй олон зүйлээр зүүгдээд орж ирж байгаа. Тыг 7 зүйл ангиар буруутгагдаж байгаа. Тэгэхээр эхнээс нь нэг бүрчлэн яриад явъя. Яг хэрэг дээр хэн ямар оролцоотой оролцсон юм, энэ хэргийн оролцогч нь хэн юм, гэм буруутай нь хэн юм гэдэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдчихсон байхад бүгд дээр нь эрүүгийн хэргийг хамруулан эрүүгийн хэрэг үүсгээд байгаа энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байгаа учраас энэ байдлыг тайлбарлаж хэлээд байгаа. Хамгийн анхны үйлдэлд Х, Б нартай бүлэглэн 20** оны 3 сарын 24-нд үйлдсэн хэргийн талаар Д Ш зочид буудлын 06 дугаартай өрөөнд Дид хүч хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж, зөвшөөрөлгүйгээр нэвтэрч Д, О нарын халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж түр амьдрах зориулалттай өрөөнд нь орсон гэдэг дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгч Тыг буруутгаад байгаа. Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оршин суугчийн зөвшөөрөлгүй орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрх гэж дураараа авирласан энэ гэмт хэргийг хүч хэрэглэж хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн гээд байгаа. Гэтэл шууд хавтаст хэрэгт авагдсан баримтууд байгаа. Д, Огийн мэдүүлэгт байгаа хавтаст хэргийн 45-46-д авагдсан. Х, Т, Б 3 Дийг дагаад хамт ороод ирсэн гээд Доос байгаа энэ 3 намайг дагаад манай өрөө рүү орсон гээд өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт судалсан камерын бичлэгийн үзлэгээр харагдаж байна. Энд Дид хэн нэгэн хүч хэрэглээд дайрч ороод давшлаад тэр хүн зөвшөөрөхгүй гээд хориглосон зүйл байхгүй. Д эхэлж алхаад араас нь энэ 3 алхаад Д өөрөө хаалгаа нээгээд тийшээ орж байна. Хаалгаа нээгээд орохдоо хаалганыхаа өмнө зогсоод хориглоод байгаа юм уу, зөвшөөрөл өгөхгүй байгаа ч юм уу, муудаад байгаа асуудал ерөөсөө байхгүй байна. Тэгэхээр энэ Тын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүхэлдээ хангагдахгүй байна. Энэ гэмт хэргийн субьектив талын шинж, санаа зорилго, объектив талын шинж ерөөсөө хангагдахгүй байгаа учраас үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүйгээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргаж байна. Дараагийнх нь Огийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан энэ хэрэг дээр Тын зүгээс хүлээн зөвшөөрдөг зодчихсон гэж. Өмнө нь бас намайг зодож байсан. Тухайн үед ороод очсон чинь О байсан учраас үл ойлголцол үүсээд зодсон учраас хүлээн зөвшөөрөөд энэ зүйлчлэл дээр маргахгүй. Дараагийнх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 2.2-т олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. Ингэхдээ бусдын эд зүйлийг дээрэмдсэн гээд байгаа. Үүнийг Б өмгөөлөгч бас тайлбар хэлж байна. Улсын дээд шүүхийн тайлбар байгаа. 2020 оны 01 сарын 0*-ны өдрийн 30 дугаартай Дээд шүүхийн тогтоолоор хэргийг шийдсэн байгаа. Энэ хэргийг шийдэхдээ энэ хэргийн гол сэдэл, санаа, зорилго нь субьектив талын нэмэгдэл шинж болох гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдийн сэтгэл санаа, зорилгыг анхаарч үзэх ёстой. Энэ гэмт хэргийг үйлдээд байгаа хүн нь өөрөө бусдыг дорд үзсэн, илэрхий басамжилсан, ичгүүр сонжуургүй зан авир гаргасан, балмад үйлдлээрээ өөртөө татан оролцуулж байгаа ийм гэмт хэргийн шинжтэй байж нэмэгдэл шинжтэй байж энэ гэмт хэргийн субьектив талын шинж бүрэн тогтоогдоно. Дээрээс нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн объектив талын шинж тогтоогдохгүй. Үнэхээр энэ хүмүүсийг зөрчил гаргаад байна гэх юм бол Зөрчлийн тухай хуульд заасан танхайрах зөрчил байна уу, үгүй юу гэдэг асуудал яригдана. Дээрээс нь Т дээрэмдэх гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзээд байгаа. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан гэрч Э мэдүүлэг, Д мэдүүлэг, О мэдүүлэг, өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн Б, Х нарын мэдүүлгээр энэ утас авсан уу, аваагүй юу гэдгийг Т мэдэх ямар ч боломжгүй байсан. Утас Бы машинаас гарч ирсэн, гарч ирэхэд нь Т байгаагүй Х, Б 2 хамт явж байхад тэр машинаас гарч ирсэн асуудал байдаг. Дээрээс нь энэ хохирогч нараас миний утсыг дээрэмдээд аваад явчихсан утсаа өг гэж дээрэмдэх, хүндрүүлэх бүрэлдэхүүнээр дээрэмдэх гэж үзэж байгаа. Дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бид нар харгалзаж үзэх ёстой. Дээрэмдэх зорилготой тэр өрөөнд орсон асуудал ерөөсөө байдаггүй. Энэ хүмүүс анхнаасаа тэр буудалд очихдоо өрөө хайж очсон. Тэгэхээс олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулъя, тэр буудлын хэвийн үйл ажиллагааг алдагдуулъя гэсэн ямар ч санаа зорилго агуулаагүй. Гадаа таньдаг хүн таарсан таньдаг хүнтэйгээ ярилцсан өрөө байна. Өрөө авчихсан байгааг мэдээд дагаад орсон, дагаж ороход хэн нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй байдаг. Тэгэхээр энэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинж ерөөсөө тогтоогдохгүй байна. Тэгэхээр энэ хэргийг мөн адил Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу гэмт хэргийн шинжгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байгаа. Дараагийн үйлдэл нь Тын зүгээс Х, У, Б нартай бүлэглэн Сын биед гэмтэл учруулсан, мөн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан асуудал. Би дөнгөж сая тайлбарласан. Нэг нь буудал дотор болсон зодоон, нэг нь баарны гадна болсон зодоон. Үнэхээр энэ олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж эдгээр хүмүүсийг үзэж байгаа бол яагаад энэ гэмт хэрэг болох шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн гэмт хэргийг эхлүүлсэн энэ Б, Д, С гэдэг хүмүүсийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж өнөөдөр энд суулгаж байхгүй яасан юм. Энэ хэтэрхий нэг талыг барьж шалгасан нь энэ байдлаас харагддаг. Мөн энэ хэрэг дээр гэмт хэргийн шинж ерөөсөө тогтоогддоггүй. Энэ хүмүүс илтэд бусдыг басамжилсан, доромжилсон, ичгүүр сонжуургүй зан авир гаргасан, тэр байгууллагын хэвийн үйл ажиллагаагаа алдагдуулсан энэ асуудал ерөөсөө хэрэг дотор авагдаагүй байгаа. Зөвхөн Б гэдэг хүнийг өмөөрч зодолдсоны улмаас энэ зодоон гарч энэ Сын биед гэмтэл учирсан байгаа. Сын биед гар хүрсэн гэдгээ Т өөрөө цохисон гэдгийг мэдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан баримт өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт судалсан камерын бичлэгийн үзлэгээс харахаар Сын биед шинжээчийн дүгнэлтээр хамрын таслагчийн мурийлт, хамрын хугарал гэмтлийн улмаас хөнгөн гэмтэл учирсан гээд байгаа. Гэтэл яг камерын бичлэгээс харахаар Тын зүгээс Сыг хамар руу нь цохиод байгаа асуудал ерөөсөө харагддаггүй. Явж байхад нь хамраас цус гараад байгаа байдал, хамраа дарж байгаа асуудал ерөөсөө байдаггүй. Цаашаа яваад унаж байгаа. Хд тонгоруулаад унаж байгаа. Ингээд унахад яг яаж унаж байгаа байдал харагддаггүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр манай нөхөр нүүрээрээ савж унасан байна гэж мэдүүлдэг. Тэгэхээр Дгийн өгсөн мэдүүлгээр Хгийн унагаж байгаа байдлын улмаас тэр хүний хамар нь гэмтэл учирсан байж болзошгүй. Гэсэн хэдий ч Тын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэл дээр маргахгүй байгаа учраас шүүх дүгнэлт хийх байх гэж бодож байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж Т, Х, Б, У нарын хувьд тогтоогдохгүй байна. Дараагийн үйлдэл нь 20** оны 3 сарын 7-ны өдөр Мы биед хөнгөн гэмтэл учруулснаар В баарны гадаа зодсон гээд байгаа. Энэ дээр гэрч, хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгүүд зөрүүтэй. М өөрөө мэдүүлсэн нь хавтаст хэргийн 206-д авагдсан үл таних залуучууд цохиод унагаасан. А-г газар унасан байхад туранхай залуу дэвсэх гэж байхаар нь би А-г татаад босгосон чинь туранхай залуу намайг цохиод газар унагаасан гэдэг. Тыг хэн ч харсан туранхай гэхгүй. Энэ хүн өөрөө залуучууд байсан гээд байна. Тэгсэн чинь ганцхан Тыг энэ өдөр энэ хүнийг зодчихсон гээд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Гэтэл хохирогч өөрөө би туранхай залууд зодуулсан. Тэнд залуучууд байсан ганц биш олон тооны хүн байсан гэж удаа дараа мэдүүлээд байхад Тыг авчраад мэдүүлэг авчхаж байгаа. Авсан мэдүүлгийг харахаар би баарны гадаа Хтэй явж байгаад 2 хүнтэй муудсан гэж мэдүүлээд байгаа. Тэр нь М гэдэг хүн мөн ч юм уу, үгүй ч юм уу үүнийг тогтоогоогүй. Тэгэхээр энэ гэмт хэргийг Т үйлдсэн эсэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. 3 сарын 7-ны өдрийн үйлдэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тд яллах дүгнэлт үйлдсэн байгаа. В баар чинь камерын бичлэгтэй, бүх хэрэг дээр энэ баарны бичлэгийг авч хийгээд байдаг. Гэтэл энэ хэрэг дээр байхгүй. Үнэхээр Т зодсоныг тогтоох гэж байгаа бол камерын бичлэгийг цагдаа нар очиж авч байгаа. Үүнийг авч хийгээгүй. Тэгэхээр Тд энэ хүн зодуулаагүй байна гэдэг хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Энэ үйлдлийг бас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Дараагийн үйлдэл нь Б, Б нартай бүлэглэн Иы биед хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдлийг бас өмгөөлөгчийн хувьд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргаж байгаа. Бас адилхан хохирогчийн мэдүүлэг байгаа. Хохирогч нь өөр юм яриад байхад тэнд хамааруулж болох бүх л хүмүүсийг хамруулаад эрүүгийн хэрэг үүсгээд бүлэглэсэн гэж хэлээд байгаа нь ямар учиртай юм ойлгохгүй байна. Хохирогч мэдүүлээд байгаа хавтаст хэргийн 136, 13* дугаар талд авагдсан. И гэдэг хохирогчийн биед хамрын хугарал, хамрын таславчийн мурийлт гэсэн гэмтэл үүссэн гэмтлээрээ хөнгөн зэргийн гэмтэл гаргаж эрүүгийн хэргийн гэмт хэргийн шинж хангагдаж байгаа гэсэн үг. Гэтэл хохирогч Б миний хамар хэсэг рүү цохиход хамраас цус гарахаар нь хойш нь ухарсан. Б, Б нь намайг 4-5 удаа цохисон хамраа дараад сууж байхад Б ирж цохисон. Үүний дараа Т нэг удаа цохисон. Энэ хүний хамарт гэмтэл учирчхаад хамраа дараад цус гараад сууж байхад нь Б хамраа дарчихсан гэж байсан гээд өөрөө мэдүүлчихсэн байна. Араас нь Т нэг удаа ирж цохисон. Т шүүх хурал дээр мэдүүлсэн. Би нэг удаа түлхсэн гэж мэдүүлдэг. Б ч гэсэн мэдүүлсэн байдаг. Тэгэхээр энэ хохирогчийн мэдүүлгээр Бын цохилтын улмаас тэр хохирогчийн хамарт гэмтэл учраад цус гараад хамраа дараад доошоо сууж байх үед нь араас нь Б, Т нар ирж цохиод байгаа. Бын өгсөн мэдүүлэгт би зодолдчихоод нэг харсан чинь Х, У, Т 3 хол сууж байсан гэдэг. Тэгэхээр яг энэ гэмтэл учруулахад Т энэ хүнд гэмтлийг учруулаагүй байна гэдэг нь хохирогчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоод байна. Тэгэхээр энэ Иы биед Б, Б нартай бүлэглэж хөнгөн гэмтэл учруулсан гэсэн энэ үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтайгаар оролцож байна. Хохирол төлбөрийн хувьд Х, Б нартай бүлэглэсэн үйлдэл дээр эмчилгээний баримтгүй учраас яг хохирлыг ерөнхийд тооцох боломжгүй. Сэтгэл санааны хохирол, Д Шын хохирлыг шүүх эрх хэмжээний хүрээнд хуваан шийдэх байх. У, Б нартай бүлэглэсэн үйлдэл дээр мөн хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байдаггүй, хохиролгүй гэж үзэх боломжтой. Мы үйлдлийг өмгөөлөгчийн хувьд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн. Прокурорын хувьд сэтгэл санааны хохирлыг шүүх эрх хэмжээний дагуу гаргаж өгнө үү гэж дүгнэлт гаргасан учир тайлбар хэлье гэж бодож байна. 2 дугаар хавтаст хэргийн 230 дугаар хуудсанд Мы мэдүүлэг байдаг. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэдий сэтгэл санааны хохирлын дүгнэлт гарсан, хор уршгийн зэрэг тогтоосон дүгнэлт гарсан ч гэсэн энэ хүн өөрөө би гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гээд мэдүүлчихсэн байна. Иы хувьд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн ч прокурор хохирол гаргуулна гэсэн учраас И нь хохиролгүй, эмчилгээгээ судалж байгаад болно гээд ямар ч зүйл нэхэмжлээгүй байдаг. Тэгэхээр Тын зүгээс Б, Х нартай хамтран үйлдсэн үйлдэл дээр хохирол төлбөрийг хувь тэнцүүлэн гаргуулахад татгалзах зүйл байхгүй байна.” гэв.

Ж.Б, Д.Х, Б.Т нар бүлэглэн Д аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт 20** оны 3 сарын 24-ний өдрийн шөнийн 4 цаг 30 минутын орчимд П.Д, Э.О нарын түр амьдрах зориулалтаар хөлсөлсөн Д Ш Зочид буудлын 6 дугаартай өрөөнд П.Дид хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж зөвшөөрөлгүйгээр нэвтэрч дураараа авирласан, мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн Э.Огийн нүүрэн тус газарт цохих, газарт унаган өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний салстын цус харвалт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Д Ш зочид буудалд Э.О, П.Д, Г.А нарын бие махбодод халдаж, хүч хэрэглэн дураараа аашилж, А.А-г явах гэхэд түүнийг зогсоож хорин, Э.Э, Г.П, Д.Д нарыг хөөж, зүй бус үг хэллэг хэрэглэх зэргээр нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж тухайн буудал буюу аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд холбогдох нотлох баримтууд:

Хохирогч П.Дийн "...Б гэх зүс таних ах ирээд "Энд өрөө байгаа юм уу?" гэхээр нь би "Өрөө байхгүй ах" гэсэн заамдаж авснаа "Чамд л байгаа. Чи тэгээд энд юу хийж байгаа юм" гэхээр нь би "Өрөө асуучхаад одоо явах гэж байна" гэсэн. Тэгээд Ө гээд дууддаг залуу Х гэх залуутай хамт ирээд намайг дагаад миний өрөө рүү орсон. Тэгснээ Ө гэдэг нь манай найз О-г харчхаад "Энэ миний таньдаг хүн байна шүү дээ" гээд Ө-т манай найзыг шууд юм хэлэхгүй нүүр лүү гараараа цохисон. Тэгэхээр нь би "Болиоч ээ" гэсэн чинь Өлгийт намайг түлхээд унагаасан. Тэгсэн чинь Х ирээд миний нүүр лүү 1 удаа цохиж, тэгээд нүүр лүү 2, 3 удаа өшиглөсөн. Бас пиавор сандлаар миний толгой руу цохисон. Тэгэхэд нь би гараараа хамгаалсан. Тэгсэн тэнд Ө-т Б манай найзыг дэвсээд нүүр лүү нь өшиглөөд байсан. Миний ухаан балартаад сууж байхад Х О рүү очиж дахиж дээрээс нь нүүр лүү нь өшиглөж байсан. Тэр гурав нүүр лүү нь цохиж, зодоод байсан. Тэгсэн гэнэт Ө-т гарч явснаа буцаж орж ирэхдээ Агар гээд архины шил барьж орж ирээд цохих гэж байхад би болиулсан. Ог хаалганы хажуу тийшээ булан луу чирч яваад дахиж зодоод байсан. Тэгээд буудлын жижүүр эгч ирээд "Болиоч ээ" гэж хэлсэн чинь "Манай найз байгаа юм аа" гээд хаалга хаагаад байсан... О бид хоёрыг зодож байхдаа гар утсыг нь авчихсан байсан. Тухайн гар утсыг нь авахдаа ямар нэг юм хэлээгүй. Шууд авчихсан...

...Б нь буудлын үүдэнд намайг зогсож байхад ирснээ "Буудлаас авсан өрөө чамд байгаа юм уу?" гэсэн. Тэгэхээр нь би "Байхгүй" гэсэн чинь "Худлаа яриад бай" гээд дайраад байсан. Тэгснээ намайг Б заамдаж авснаа "Өрөөгөө зааж өг" гээд байсан. Тэгэхээр нь би "Өрөө байхгүй" гээд буудлын хаалгаар орсон чинь намайг тавьсан. Тэгээд би өрөө рүүгээ алхахад миний хойноос дагаад алхаад байсан. Тэгээд би хаалгаар орсон чинь араас дагаад ороод ирсэн. Тэгснээ шууд очоод Ог цохиж аваад зодсон. Би "Болиоч ээ" гэхэд Х нь намайг түлхэж унагаагаад зодож эхэлсэн. Тэгээд л тэр Б, Өлгийт, Х 3 бөөндөө сүүлдээ Ог зодож дээрээс нь өшиглөөд байсан.... Намайг буудлын гадаа зогсож байхад л Б нь "Өрөөгөө зааж өг" гээд дайраад заамдаж аваад байсан. Тэгээд би айгаад өрөө рүүгээ түрүүлээд алхаад явахад араас дагаад байсан. Би айгаад юм хэлж чадаагүй. Тэгээд өрөөнд орсон. Тэгсэн тэр хэд ороод ирсэн. Б нь дайрч айлгаад нөгөө 2 нь бас 2 талд гарч далдганаад байсан..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 45-46, 4* дугаар тал),

Д ХХК-ий хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхжаргалын “...Модон орны толгой хугарсан байсан. Хаалганы хажуу талын 2 хана цөмөрсөн байсан..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 9* дугаар тал),

Гэрч Л.Д "...04 цагийн орчимд бас танихгүй 3 залуу орж ирээд тоот өрөө рүү орчихсон. Удалгүй 6 тоот өрөөнөөс Намайг алахнээ. Зодоод байна" гэж орилоод байсан. Тэгэхээр нь би очиход хаалга нь дотроосоо түгжээтэй байсан. Тэгээд тогшоод нээлгэхэд хаалгаа хальт нээчхээд Зодолдоогүй" гэж хэлсэн. Тэгээд буцаад явсан чинь удалгүй "Аллаа" гээд бархираад байсан. Тэгээд очиход Зодолдоогүй" гээд хаалгаа тавихгүй байсан. Тэгээд удалгүй 3 эмэгтэй 1 эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд тэр хаалга руу очиход эрэгтэйг нь шалдан жижиг биетэй залуу хөөгөөд буудлаас гарсан. Дахиж 2 шалдан залуу гарч ирээд тэр хүүхнүүдтэй нь хэрэлдээд хөөгөөд гаргасан. Тэгээд би өрөө рүү шагайхад буудлын өрөө авсан 2 залуу хоёулаа газар байсан. Цаад талын залуу нь нүүр нь цус болчихсон ухаангүй байсан. Тэгээд цагдаа дуудсан гэхэд тэр 3 шалдан залуу гараад явсан... Намайг хаалга онгойлгож харж байхад том биетэй 1 шалдан залуу нь зодож байсан. Нөгөө шалдан 2 залуу нь бас дээрээс нь гэдэс рүү нь өшиглөж байсан... "Өмнө нь намайг босож чадахгүй болтол зодсон. Би өөрийг нь яг адилхан болгох гэж байгаа юм" гэж махлагдуу 1 залуу нь тэгж хэлсэн...

..."Хүн орилоод "Ёо ёо аллаа" гээд байхаар нь би 6 номерын өрөө рүү очиход хаалга нь цоожтой байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь тогшиход 1 бүдүүн махлагдуу нь “Үгүй ээ. Зодоон болоогүй. Зүгээр зүгээр. Санаа зоволтгүй" гэж хэлсэн. Тэгэхэд тухайн өрөөнд 1 залуу нь газар унасан цус болчихсон байсан. 1 залуу бас цонхны доор хэвтэж байсан. 3 цээж нүцгэн залуу зогсож байсан. Тэгээд би өрөө рүүгээ яваад очсон чинь дахиж хүн орилоод байхаар нь яваад очиход 3 цээж нүцгэн залуу тэр наад талд газар хэвтэж байсан залууг нийлээд өшиглөж хөлөөрөө дэвсээд байсан. Тэгэхээр нь би "Боль. Та нар чинь яаж байгаа юм. Нэгнийгээ аллаа шүү" гэхэд болиод зогсож байсан. Тэгсэн 1 нь эхлээд "Зүгээрээ намайг өмнө босож чадахгүй болтол зодож байсан юм. Би адилхан болгоно" гэж хэлсэн. Тэгээд намайг "Зүгээр эгч" гээд түлхэж гаргаад хаалга дотроос нь хаасан. Тэгээд би өөрийн өрөөний тийшээ очиход гаднаас 1 залуу 3 эмэгтэйтэй хамт орж ирсэн. Тэгээд би "Юун гаднын хүн орж ирж байгаа юм бэ?" гэхэд юм дуугарахгүй шууд 6 номерын өрөө рүү алхаад очсон. Тэгсэн нөгөө өрөөнөөс 3 шалдан гарч ирээд 1 жижиг залуу нь тэр гаднаас орж ирсэн залууг хөөгөөд гарсан. Тэгсэн 1 шалдан бүдүүн махлагдуу залуу нь шар цувтай эмэгтэйг нь авч үлдээд "Чи янхан хүүхэн үү? цагийн хүүхэн үү? чи энд юугаа хийж яваа юм" гээд байсан. Тэгээд би "Тавиач" гэж хэлэхэд тавихгүй байсан. Тэгээд 1 бүдүүн залуу нь ирээд намайг "Та цагдаа дуудах гээд байгаа юм уу?" гэхээр нь би "Цагдаа дуудна. Та нар хүнийг бараг алчхаад байгаа юм биш үү" гээд цагдаа дуудсан. Тэгсэн тэр хоёр залуу шар үстэй эмэгтэйтэй хамт гараад явсан... Миний нүдэн дээр гурвуулаа тухайн толгой руу өшиглөж биеийн дээрээс нь дэвсэж байсан..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дугаар тал),

Гэрч Г.А-н "...Х гэдэг дүү гарч ирээд "Сайн уу ах" гээд намайг өөрсдийнхөө өрөө болох 6 номерын өрөө рүү дуудсан. Дуудахаар нь би өрөө рүү нь яваад орсон чинь 2 хүн газар хэвтэж байсан. 1 нь нүүр нь битүү цус болсон, нөгөөх нь нүд хөхөрсөн байсан... Ө-т гэж дууддаг жинхэнэ нэрийг нь мэдэхгүй зүс таньдаг залуу бас 1 танихгүй залуу байсан..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 109 дүгээр тал),

Гэрч Э.Э-н "...буудал руу ороход буудлын жижүүр эгч "Танай 2 найз нэгнийгээ аллаа. Зодолдоод байна" гэж хэлсэн. Тэгээд би өрөө рүү орох гэтэл хаалга нь цоожтой байсан. Тэгээд тогштол Б гэх зүс таних залуу хаалга тайлсан. Тэгэхэд Д орны хажууд манарчихсан сууж байсан. Харин О орны наад талд нүүр нь цус болчихсон хэвтэж байсан. Тэгээд би орох гэтэл бас зүс таних Х, Ө-т гэх хүмүүс бас байсан. Тэгснээ тэр 3 над руу дайраад "Одоо чамайг ална шүү" гэж хэлсэн. Тэгээд Б намайг элэгдсэн. Тэгээд би гарсан чинь Х миний араас хөөгөөд нэлээн явж байгаад орхисон... Намайг орж ирэхэд хүн зодож байгаагүй. Хоёуланг нь цохиж зодоод газар унагаасан байсан..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 111 дүгээр тал),

Гэрч А.А "...Бид нар явж байгаад буудалд ирээд өрөө рүү нь очиход өөдөөс 3 шалдан залуу гарч ирсэн. Тэгээд Э-г хөөгөөд 1 гараад явчихсан... тэгсэн бид 3-ыг явах гэтэл намайг 1 бие томтой цээж нүцгэн залуу нь авч үлдээд  "Шөнө орой болсон хойно юу хийж яваа юм. Ингэж дуудлагаар явдаг хүүхэн юм уу" гээд ууртай хэлснээ "Цаад өрөө рүүгээ ор" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "Үгүй" гэсэн..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар тал),

Гэрч Д.Д “...буудлынх нь өрөөнөөс танихгүй 3 шалдан шивээстэй ах нар гарч ирээд 1 нь Э-г хөөгөөд гарсан. 1 том биетэй нь бид нарыг "Эр эмгүй ална шүү гичийнүүдээ" гэж хэлсэн. Тэгээд айгаад гарсан чинь А-г авч үлдсэн..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 115 дугаар тал),

Гэрч Г.П-н "...өрөөнөөс цээж нүцгэн залуучууд гарч ирсэн. Тэгээд бид нарыг "Зайлцгаа гөлөгнүүдээ. Эр эмгүй бүгдийг чинь ална шүү" гэж хэлсэн. Тэгсэн бид нартай хамт явж байсан залуу зугтаагаад гарсан. Тэгсэн бид нарыг хөөгөөд гаргасан. Найз А-г авч үлдсэн..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 119 дүгээр тал),

Гэрч Б.Э-н “...Б ах өөрийн цагаан өнгийн тоёота сай маркийн машинтай намайг аваад депо байрны 710 байр луу очсон. Тэгсэн чинь Б ах надад "Х ах чинь тэр Огийн утсыг авчихсан байна, тэгээд Д-н гэрт хонохдоо утсыг нь үлдээсэн байна. Ах нь одоо аваачиж өгөх гэсэн чинь болохгүй гэж байна, чи ахын гэр лүү нь оруулаад тавьчих" гээд малгайтай хар цамцны халаасанд ногоон кейстэй Iphone маркийн гар утас байсан... гараад ирсэн чинь хүнтэй яриад "Утсыг нь олчихлоо" гэж хэлсэн. Тэгээд надад "Одоо ашгүй ашгүй утсыг нь олчихлоо. Х ах чинь авчихсан байсан байна, одоо утсыг нь цагдаа нар олоод нэгжлэг хийчихнэ. Тэгэхээр одоо хамааралгүй болчихно" гэж хэлсэн... Тэгээд удалгүй Д ах над руу залгаад "Ах нь дөнгөж сая ажлаасаа буулаа. Юун цагдаа, прокурор болчихвоо" гэхээр нь би "Х ах танай гэрт утас цамцаа үлдээсэн юм биш үү. тэрийг нь Б ах очиж аваад цагдаад нь өгөх гэсэн чинь заавал үзлэг нэгжлэг хийж байж авдаг юм байна аа. Тэгээд намайг буцаагаад аваачиж тавьчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би аваачиж тавьсан юм гэхэд "Х ах чинь манайд ирэхдээ шалдан, дээгүүрээ 1 хальстай ирсэн. Цамц утас үлдээгээгүй. Огийн утас Б ахын машинд байсан гэж Х надад хэлж байсан" гэж хэлсэн..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 123 дугаар тал),

Гэрч Г.Д "...Д овогтой Х 20** оны 03 дугаар сарын 24-ний үүрээр 05 цагийн орчимд ирсэн. Тэгэхэд дээгүүрээ цээж нүцгэн цамцгүй гадуураа ногоон хальстай, саравчтай малгайтай орж ирсэн. Тэгээд надад "Хүнтэй зодолдчихсон” гэж хэлсэн... удалгүй Б ах Х лүү залгаж утсаар ярихдаа Б асууж байсан "Машины голд байгаа утас хэний утас вэ" гэхэд Х "Мэдэхгүй" гэж байсан. Тэгэхээр нь Хд "О байсан гээ биз дээ. Хүний утас хулгай хийчихсэн юм уу" гэж загнахад "Үгүй" ээ гэж хэлсэн..." гэх мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 125 дугаар тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 02-05 дугаар тал),

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр тал),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 1* дугаар тал),

Орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 2*-30 дугаар тал),

Ж.Б нь Г.Э бүлэглэн 2022 оны 1 сарын 19-ны өдөр ДГ аймгийн С сумын * дүгээр баг З б ухаагийн *** тоот хашаанд байсан иргэн М.Б эзэмшлийн Лексусс Эйч Эс 250 маркийн ***** улсын дугаартай хөр өнгийн тээврийн хэрэгслийг нууцар, хууль бусаар хулгайлахдаа учрах саадыг арилгах зорилгоор, тусгайлан бэлтгэсэн CM{ маркын краныг хөлсөлж, ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд холбогдох нотлох баримтууд:

"Ч.Э, Ж.Б, Г.Э нарын видео каллаар харилцсан дуу-дүрсний бичлэг"-т үзлэг хийсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 4*-51 дүгээр тал),

Хохирогч М.Б-н “...Би тухайн тээврийн хэрэгслийг 2019 оны 10 дугаар сард... худалдан авч байсан... Тэгээд 20** оны 07 дугаар сарын сүүлээр С сумын нутаг дэвсгэрт явж байх хугацаанд тухайн тээврийн хэрэгсэлтэй аваарт орсон... Тэгээд