| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/0057/Э |
| Дугаар | 2025//ЦШТ/255 |
| Огноо | 2025-10-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., 13.6.2., 17.1.2.4., 20.16.1., 20.16.2.2., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2025//ЦШТ/255
миний нэр дээр байдаг С сумын * дүгээр баг З Б Ухаагийн *** тоот хашаандаа оруулж тавьсан. Тэрнээс хойш тухайн тээврийн хэрэгслийг ердөөсөө хөдөлгөөгүй..." гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 60-61 дүгээр тал),
Гэрч М.Н “...Х банкны *********** дугаартай данс нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би тус дансыг зунаас хойш танил О.Я гэх хүнд ашиглуулж байгаа... тухайн цаг хугацаанд миний дансыг Оюунцэцэгийн Янжмаа ашиглаж байсан..." гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 122 дугаар тал).
Гэрч О.Я "...Тус дансыг намайг ашиглаж байх хугацаанд манай нөхөр Бы найз "Э хүнд машин зарж байгаа" гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 125 дугаар тал),
А Б ХХК-ий 20** оны 01 дүгээр сарын 0*-ны өдрийн ТХҮ- ************ дугаартай "...нийт үнэ, төгрөг... 1*,000,000..." гэсэн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 157-163 дугаар тал),
Ч.Э эзэмшлийн Х банкны ************* дугаартай данс, М.Т эзэмшлийн Х банкны ************* дугаартай данс, М.Н нэр дээр бүртгэлтэй боловч Ж.Бы эхнэр О.Я эзэмшдэг гэх Хаан банкны **************** дугаартай данс, Ж.Бы эцэг Д.Ж эзэмшлийн Хаан банкны ************ дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (3 дугаар хавтаст хэргийн 1*3-19* дугаар тал),
А Б ХХК-ий 20** оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ДГА: ***** дугаартай Б.Б эзэмшлийн ********* улсын дугаартай... СМК*5К маркийн автомашины... зах зээлийн дундаж үнийг 2,000,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов..." гэсэн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 142- 14* дугаар тал),
Гэрч Б.Б "...тухайн өдөр над руу **************** дугаарын утаснаас миний эзэмшлийн ************* дугаарын утас руу залгаад "Машин том тэргэн дээр ачуулах гэсэн юм" гэж хэлсэн. Тэгээд намайг арын 60 гэрийн гэр хороолол дунд байх хашаа руу дуудсан. Тэгээд тухайн хашаанд очиход хар өнгийн жижиг тэргийг хойшоо харуулаад тавьчихсан, урд талыг нь мөргөөд хаячихсан машин байсан. Тэгээд тэр машины хажуугаар машинаа оруулж зогсоогоод доогуур татлага тавьж байгаад өргөөд машин дээрээ ачаад хажууханд зогсож байсан том машин дээр тавьж өгсөн.... Надад 50,000 төгрөг өгч байсан..." гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 114-115 дугаар тал),
Яллагдагч Ж.Б*ы үйлдсэн хохирогчид нөлөөлсөн гэмт хэрэгт холбогдох баримтууд:
Хохирогч Э.О*гийн Би 20** оны 03 дугаар сарын 24-ний 06 цагийн орчимд бусдад зодуулаад тэгээд шууд Д аймгийн Нэгдсэн эмнэлэгт Мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн. Намайг 20** оны 03 дугаар сарын 25-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад Ж.Б нь миний өрөөнд орж ирчихсэн хажууд зогсож байсан. Тэгснээ надад хандан "Би өөрөө согтуу байсан болохоор зарим юмыг санахгүй байна" гэхээр нь би Бд "Таныг таниад энэ Ө Х хоёрыг зодохыг болиулаач гэж хэлэхэд та миний нүүр лүү гараараа цохиж унагаснаа тэр хоёртоо намайг зод гэж хэлүүлсэн" гэхэд Б нь "Өө тийм үү гэж хэлсэн. Тэгснээ "Одоо яах юм" гэхээр нь би "Хот явж үзүүлнэ" гэсэн чинь "Би мөнгө төгрөгийг нь өгөхгүй шүү" тэгснээ "Надад гомдолгүй. Б намайг зодоогүй гэж хэлчих" гээд байсан. Тэгээд намайг харж зогсож байгаад гараад явчихсан... надаар гомдолгүй гэж юм бичүүлэх гээд 20** оны 03 дугаар сарын 26-ны өдөр буюу Б эмнэлэг дээр ирснийхээ маргааш нь цаас үзэг барьсан доор эмэгтэй М гэх хүнээр өгүүлж байсан гэж намайг сахиж байсан Эрдэнэбат надад хэлсэн... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 1* дугаар тал),
Яллагдагч Ж.Бы үйлдсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдох баримтууд:
Хохирогч А.С-ын "...Би 20** оны 06 дугаар сарын 11-ний өдрийн оройн 20 цаг 20 минутын үед... Гэр бүлийн талбайн урд талын тээврийн хэрэгслийн зогсоол дээр З сумаас авч ирсэн дайврыг тараагаад дуусаж байх үед буюу тус өдрийн 21 цаг 30 минутын үед зүс таних Б гэх залуу ирээд баруун гарынхаа хуруугаар хавирга руу хатгаад "Хөөе хөөе банди минь сайхан үзэх үү гэх мэтээр өдөж хоргоогоод байхаар нь би Бд хандаж "Зайл" гэж хэлээд дайвар авах хүнд дайвраа өгөөд эргээд хартал Б нь баруун гараа зангидаж байгаад зүүн нүдний хэсэгт 1 удаа хүчтэй цохиод дараа нь эрүүний хэсэгт дахиад 1 удаа цохиход хамар, амнаас цус гарахаар нь би цусаа хувцсандаа хүргэхгүй гээд тонгойход Б дахиад гараараа толгойны ар дагз, хүзүү рүү 3 удаа цохисон юм. Тэгээд толгой руу цохиод байхаар нь би босоод Б-д хандаж "Чи миний шүдийг хөдөлгөчихлөө" гэхэд Б надад "Би чамайг зодох гэж ирсэн юм. Чи надаас хэдэн төгрөг авах юм" гээд чимээгүй болохоор нь талбай дээр цус дусаагаад яах вэ гэж бодоод талбайн урд хэсэг рүү шороо алхаж байхад араас Б нурууны хэсэг рүү 1 хүчтэй цохиод цаашаа яваад өгсөн юм... ...Ж.Б нь эхлээд баруун гараараа миний зүүн талын нүд рүү цохиод үргэлжлүүлээд эрүү хэсэгт цохиод надаас дайвар авч байсан Б Ж.Б-ыг надаас салгахад би тонгойгоод цусаа талбай дээр гоожуулаад яах вэ гэж бодоод талбайн урд шороо руу алхахдаа "Ахын дүү чи миний шүдийг цохичихлоо" гэхэд Ж.Б "Тэгэх гэж цохисон юм. Чи надаас хэдэн төгрөг авах юм" гэж хэлж байсан. Тэгээд талбайгаас гарах гэж байхад Ж.Б дахин миний араас ирээд баруун гар талын хавирга хэсэг рүү маш хүчтэй цохиход миний амьсгаа Түгжигдээд суух үед Ж.Б цаашаа гүйгээд яваад өгсөн..." гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 161-162, 199-200 дугаар тал),
Гэрч Б.Б “...А.С, Ж.Б 2 намайг гар утсаар ярьж байхад хоорондоо юм яриад байсан ба тэр хоёр юуны талаар ярьсан талаар мэдэхгүй байна нэг мэдсэн чинь Ж.Б нь А.С-ын нүүр хэсэг рүү баруун талын гараараа цохиж, би энэ үед Ж.Б-ыг гараараа цааш нь түлхээд тэр хоёрын дундуур орж салгасан..." гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 196-19* дугаар тал),
Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 20** оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ***/*** дугаартай А.С-ын биед баруун талын 10, 12 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний салстын цус харвал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо..." гэсэн дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 1*2-1*3 дугаар тал),
А.С-ын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (4 дүгээр хавтаст хэргийн 157 дугаар тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20** оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 945 дугаартай "... 20** оны 06 дугаар сарын 11-ний орой 21 цаг 30 минутын үед бусдад зодуулсан гэх гэмт хэргийн улмаас хохирогч А.С-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна..." гэсэн дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 201-202 дугаар тал),
Яллагдагч Д.Х, Б.Т, А.У, Г.Б нарын олон нийтийн амгалан тайван алдагдуулах болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд холбогдох баримтууд:
Хохирогч А.С-ын “...20** оны 0* дугаар сарын 03-ны өдөр... Ч дүү эмэгтэй нь Бтай маргалдаад эхэлсэн. Тэгтэл Ч дүүтэй цуг явж байсан дээгүүрээ нүцгэн байсан, биеэрээ шивээстэй намхан туранхай уалуу бор шаргалдуу өнгийн фудволкатай өндөр залуу болон дахиад нэг залуу байсан. Тэр хүнийг нь ямархуу байсныг нь сайн санахгүй байна. Энэ гурван залуу Б бид хоёр луу уурлан зодолдоон хийх гээд байхаар нь би байж байгаарай гэж хэлээд маргаж байгаа хэд рүү хараад байж байтал нэг нь миний хажуугаас цохин шатны хажуу руу өргөж шидэхээр нь би шатны төмрөөс гараараа зүүгдэж байгаад газар буусан. Тэгээд цаашаа юу болсныг санахгүй байна..." гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 09 дүгээр тал),
Гэрч М.Д-гийн "...Нөхөр бид хоёрын араас Б, Б хоёр ирээд зогссон чинь саарал өнгийн үстэй эмэгтэй Б-г алгадсан чинь Баярмаа нь нөхрийгөө өмөөрөн нөгөө саарал өнгийн үстэй эмэгтэйг алгадсан чинь нөгөө эмэгтэй нь Б-г үстээд зулгаасан чинь Б бас саарал өнгийн үстэй эмэгтэйн үснээс зулгаахаар нь Б эхнэрээ салгах гэсэн чинь бандгар залуу Б-н араас цохин, араас нь татаж унагаасан. Манай нөхөр өндөр залуутай нь эмэгтэй хүмүүс муудаж байна хэдүүлээ муудаад яах юм гэж яриад зогсож байсан чинь Б-г цохисон залуу манай нөхрийн хажуугаас 3-аас 4 удаа толгой хэсэг рүү нь цохин, шатны хажуу тал руу албаар цохиж, түлхсээр байгаад унагаасан. Бандгар залуу шатнаас буугаад зогсож байхад нь манай хүн нөгөө залуугийн араас очсон чинь манай нөхрийг барьж аван дагзаар савж унагаахад манай нөхөр газраас босож ирэн баруун урагш явахад Х гэх залуу нөхрийн араас нь ирээд шонгийн модны хажууд нөхрийг барьж аван газарт нүүр хэсгээр нь савж унагаасан..." гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 15 дугаар тал),
Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 20** оны 0* дугаар сарын 19-ний өдрийн ******** дугаартай "А.С-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, баруун зүүн өвдөг, завжны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэсэн дүгнэлт (5 дугаар хавтаст хэргийн 2*-29 дүгээр тал),
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 246-250 дугаар тал),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 244 дүгээр тал),
Яллагдагч Б.Т-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд холбогдох баримтууд:
Хохирогч Д.М-ы "...20** оны 03 дугаар сарын 07-ны өдөр... А бид 2 баарны гадаа зогсож байхад А бид хоёрыг үл таних залуучууд гэнэт л цохиод унагаачихсан. Тухайн үед А бид 2 нэлээд согтчихсон байсан бөгөөд А-г газар уначихсан байхад туранхай залуу яг дэвсэх гэж байхаар нь би А-г татаад босгосон чинь туранхай залуу намайг цохиод унагаачихсан. Газар уначихсан байхад бас миний хажуу талаас тэр туранхай залуу нь өшиглөөд зодоод байсан..." гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 206 дугаар тал),
Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 20** оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******** дугаартай "...Д.М-ы биед баруун нүдний салстын цус харвалт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 210- 211 дүгээр тал),
Яллагдагч Б.Т, О.Б, Б.Б нарын бүлэглэн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд холбогдох нотлох баримтууд:
Хохирогч Ц.Иы "...Б гэж дууддаг залуу миний шанаа, хамар хэсэг рүү цохисон чинь хамраас цус гарахаар нь би хойш ухарч байхдаа "Би зодолдох гээгүй. Салгах гэж байна" гэж хэлсэн чинь Б дахиад нэг залуу над руу дайран цохихоор нь би тонгойсон чинь намайг газар унагаагаад толгой, цээж хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн... Эхлээд намайг Б ирж... цохисон. Дараа нь Б нь цохисон. Тэрний дараа сүүлд нь Т нь ирж цохисон... Б, Б хоёр нүүр лүү 4-өөс 5 удаа цохисон. Хамраа дараад өвдөглөөд доошоо сууж байхад Б нь ирээд нүүр лүү өшиглөсөн. Т миний нүүр лүү 1 удаа цохисон..." гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 136, 13* дугаар тал),
Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 20** оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02/412 дугаартай "...Ц.И-ы биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын дотор салстын цус хуралт, дээд уруулын дотор салстын зулгаралт, дээд баруун 5 дугаар шүд, дээд зүүн 1 дүгээр шүдний цөгцний эмтрэл, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт (6 дугаар хавтаст хэргийн 15*-159 дүгээр тал),
Гэрч Э.Д “...И бид 2 зодуулчхаад шууд цагдаагийн байгууллагад ирж гомдол гаргасан. Тэгчхээд И эмнэлэг явлаа гээд ганцаараа алхаад яваад өгсөн... Зодуулсны дараа Иы баруун нүд нь хөхөрсөн, хамар нь гол хэсэгтээ язарч хавдсан байсан. Баарны гадаа тэр хүмүүст л зодуулсан. Өөр хүмүүст зодуулаагүй..." гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 142 дугаар тал),
Яллагдагч О.Бы үйлдсэн хулгайлах гэмт хэргийн нотлох баримтууд:
Хохирогч Э.Гийн "...жолоочид гар утсаа өгч цэнэглүүлсэн. Б, У хоёр жолоочтой муудаж маргалдаж байсан. Тэгээд цагдаагийн газар очин Б, У машинаас буугаад үлдсэн. Би тухайн таксигаар баруун захын үйлчилгээний төв дээр буух үедээ таксины жолоочоос гар утсаа авах гэхэд таксины жолооч Цагдаагийн газарт буусан хоёр хүн гар утсыг нь аваад үлдсэн гэж хэлсэн... Би Б, У хоёртой уулзаж гар утсыг минь тавьсан бол мөнгийг нь төлөөд авъя гэсэн чинь Б нь буудалд байхад утсыг минь алдсан гэж байсан..." гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 57 дугаар тал),
Гэрч Б.У “...Б нь Г гэх хүний Iphone 13 утсыг ЦХан буудалд байхдаа алга болгосон гэж байсан..." гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 59 дүгээр тал),
А Б ХХК-ий шинжээчийн 20** оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-***/**** дугаартай "...нийт үнэ, төгрөг... 1,*00,000..." гэсэн дүгнэлт (6 дугаар хавтаст хэргийн 62-65 дугаар тал),
Яллагдагч О.Бы үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нотлох баримтууд:
Хохирогч С.Х "...Би 20** оны 09 дүгээр сарын 15-наас 16-ныг шилжих шөнө... С сумын 3 дугаар багт байх В бааранд орж босоогоор бие засдаг хэсэгт хөнгөнөөр бие засаж байх үед гэнэт толгойны ар хэсэгт хүчтэй юмаар цохих шиг болохоор нь толгой манарч эргээд хартал яг хэн гэдгийг мэдээгүй ямар ч байсан 2 эрэгтэй хүн байна гэж харсан тухайн үед бие засах өрөөний хаалгыг хааж гэрлийг унтраасан байдалтай юу ч харагдахгүй байсан..." гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 210 дугаар тал),
Гэрч Д.Т "...шөнийн 01 цагийн үед байх гэнэт бие засах өрөөнд хүмүүс чанга дугарах чимээ гараад байхаар нь шалгах зорилгоор бие засах өрөө рүү орохоор эргэхэд үл таних залуу миний өөдөөс толгойгоо барин гарч ирээд толгой арчих юм байна уу ах аа гэж асуух үед толгойноос нь цус гарч байсан. Харин тус залуугийн араас Оогий гэж дууддаг Б гэх залуу толгойндоо алчуур боосон байдалтай гартаа тольтой тэлээ барьчихсан согтуу байдалтай гарч ирсэн..." гэх мэдүүлэг,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 232- 235 дугаар тал),
Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 20** оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ********* дугаартай “...С.Х биед зулайн шарх гэмтэл тогтоогдлоо... Учирсан гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо... гэсэн дүгнэлт (6 дугаар хавтаст хэргийн 237 дугаар тал),
Гэрч Д.Т "...бие засах өрөө рүү орохоор эргэхэд үл таних залуу миний өөдөөс толгойгоо барин гарч ирээд "Толгой арчих юм байна уу ах аа" гэж асуух үед толгойноос нь цус гарч байсан. Харин тус залуугийн араас О гэж дууддаг Б гэх залуу толгойндоо алчуур боосон байдалтай гартаа тольтой гэлээ барьчихсан согтуу байдалтай гарч ирэхээр нь О-д хандаж "Чи яасан найдваргүй хүн бэ? Зодоон хийхгүй гэж хэлээд орсон биз дээ чи" гэж хэлэхэд Намайг пойлдохоор нь би зодчихсон юм аа ах аа" гэж хариулчхаад гадагш гарах гэхэд нь гаднаас орж ирж байсан залуу О-д хандаж "Чи яагаад цуг явж байгаа хүн зодчихвоо. Би уг нь баар луу хамгаалагч оруулахгүй гэж байхад чамайг зодоон цохион хийлгэхгүй гэж гуйж байж оруулсан биз дээ" гэж хэлэхэд тухайн залууг мөн хальт цохиод авахад тэр залуу нь цааш эргээд хоорондоо муудалцаад гараад явахаар нь би араас нь баарны гадна гарч очиход яг хоорондоо бол цохилцоогүй тухайн үед гадна байсан хүмүүс хориод байсан юм..." гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 212-213 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Х, Б.Т, Ж.Б нар нар нь бүлэглэн үйлдсэн Орон байранд хууль бусаар хүч хэрэглэн нэвтрэх, хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулах, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэж үйлдсэн гэмт хэргийн тухайд:
Хохирогч Э.О, П.Д нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гэрч Л.Д, Э.Э, Г.А, А.А, Д.Д, Г.П, Б.Э, Г.Д нарын мэдүүлэг, шүүгдэгч Д.Х, Б.Т, Ж.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр Д.Х, Б.Т, Ж.Б нар нь бүлэглэн Э.О, П.Д нарын биед халдаж зодсон болох нь тогтоогдож байна.
Мөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Д зочид буудлын бүртгэлийн дэвтэрт хийсэн бичилт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр Д.Х, Б.Т, Ж.Б нар нь Э.О, П.Д нарын захиалж авсан 6 дугаартай өрөөнд хууль бусаар нэвтэрч, хохирогч нарын биед халдаж, зодон дураараа авирлажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б, Д.Х, Б.Т нарын өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч нар нь Э.О, П.Д нарын өрөөнд хүч түрэн орж ирээгүй, өөрсдөө дагуулаад хаалгаа онгойлгон оруулсан тул Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангахгүй гэж тайлбарлав. Шүүгдэгч Д.Б, Д.Х, Б.Т нь зочид буудлын өрөө рүү нэвтрэх хаалгыг хохирогч онгойлгож өгснийг өөрөө зөвшөөрсөн гэж үзэхгүй. Хохирогч, шүүгдэгч нар мэдүүлэг, шүүгдэгч болон хохирогч нар өмнө маргалдсан байсан, хяналтын камерт бичигдсэн бичлэгийн тэмдэглэл зэргээс үзэхэд 6 тоот зочид буудлын өрөө рүү хүч хэрэглэж орсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн тайлбарт орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэсэн байх тул Д зочид буудлын 6 дугаартай өрөө нь орон байр гэх ойлголтод хамаарч байх ба Д.Х, Б.Т, Ж.Б нар нь оршин суугчаас нь зөвшөөрөл авалгүйгээр түүнд хүч хэрэглэхээр заналхийлж, айлган нэвтрэх нь хууль бус гэдгийг мэдэж байсан боловч тухайн үйлдлээ хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэм буруутай байна.
Иймд Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлахдаа хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх прокурорын дүгнэлт үндэслэлтэй.
Түүнчлэн Д ХХК-ий хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгээр Д.Х, Б.Т, Ж.Б нар нь бүлэглэн шөнийн цагаар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, Д зочид буудалд үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийг хөөж, тухайн буудлын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, эд зүйлийг нь устгаж гэмтээжээ.
Мөн нэгжлэг хийсэн тэмдэглэл, хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр Д.Х, Б.Т, Ж.Б нар нь бүлэглэн Э.О-гийн Iphone загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Х, Б.Т, Ж.Б нар нь тухайн гар утсыг аваагүй гэж мэдүүлж байх бөгөөд шүүгдэгч нар нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх үүрэг хүлээхгүй.
Мөн хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар О-гийн өмчлөлийн гар утас нь Ж.Б-ы эд зүйл дундаас гарч ирсэн, мөн дээр эд зүйлийг шүүгдэгч Д.Х, Ж.Б нар хураан цуглуулсан байх тул Д.Х, Б.Т, Ж.Б нар тухайн гар утасыг нууц далд аргаад авсан гэж үзэв. Иймд шүүгдэгч нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж үзэх нь зүйтэй.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу орон байранд прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, эд зүйлийг прокурорын зөвшөөрлөөр хураан авч, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагаануудыг прокуророос тус тус хүчинтэйд тооцсон байна.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар Д.Х, Б.Т, Ж.Б нар нь бүлэглэн орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Х, Б.Т, Ж.Б нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан ЭХТА-ийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч Ж.Бы үйлдсэн хулгайлах гэмт хэргийн тухайд:
Хохирогч М.Б мэдүүлгээр түүний эзэмшлийн Лексус Эйч Эс 250 загварын тээврийн хэрэгсэл алдагдсан байх бөгөөд гэрч Б.Б мэдүүлэг, Ч.Э, Ж.Б, Г.Э нарын видео каллаар харилцсан дуу- дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тухайн тээврийн хэрэгслийг Ж.Б, Г.Э нар нь бүлэглэн техник хэрэгсэл ашиглан хулгайлан Ч.Э худал хэлж худалдан борлуулжээ.
Гэрч М.Н, О.Я нарын мэдүүлэг, тэдгээрийн дансны дэлгэрэнгүй хуулгаар М.Б эзэмшлийн Лексус Эйч Эс 250 загварын тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан мөнгийг Ж.Б, Г.Э нар нь хуваан хэрэглэсэн болох нь тогтоогджээ.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсныг хулгайлах гэмт хэрэгт тооцох ба Ж.Б, Г.Э нар нь бүлэглэн өмчлөгч болох М.Б мэдэгдэхгүйгээр, түүний эзэмшлийн Лексус эйч эс 250 загварын тээврийн хэрэгслийг техник хэрэгсэл ашиглан ачиж авч явсан нь нууцаар бусдын эд хөрөнгийг авч байгаа хэлбэр ба ингэхдээ М.Б зөвшөөрөлгүйгээр авсан нь хууль бус бөгөөд М.Б шууд чиглэсэн хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй байх тул Ж.Бы үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд Ж.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2,4-т хулгайлан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Бы хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч Ж.Б нь 20** оны 3 сарын 25-26-ны шилжих шөнө хохирогч Э.Ог Д аймгийн С сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Даймгийн Нэгдсэн эмнэлэгт байхад нь очиж уулзан, өөрт нь гомдолгүй, Б намайг зодоогүй гээд хэлчих гэж ятган маргааш нь эмнэлэг дээр гомдолгүй гэж бичүүлэхээр очсон болох нь хэрэгт авагдсан хохирогч Э.О-гийн мэдүүлэг, шүүгдэгч Ж.Бы мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах зорилготой байдаг ба Ж.Б нь хохирогчид хууль бусаар нөлөөлөн өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэж хэлүүлэхээр хохирогч Э.Од хандан өгөх мэдүүлгийг нь зааварчилснаар ятгасан үйлдлийг хийсэн байна.
Шүүгдэгч Ж.Б нь Э.О-г гомдолгүй гэж мэдүүлэг өгөх талаар ятгасан, тус үйлдэл нь хууль бус гэдгийг мэдэж байсан боловч тухайн үйлдлээ хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Яллагдагч Ж.Бы хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч Ж.Б нь 20** оны 6 сарын 11-ний өдөр Д аймгийн С сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гэр бүлийн талбайн машины зогсоол дээр А.С-тай маргалдаж улмаар түүний нүүр, хавирга хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун талын 10, 12 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний салстын цус харвал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч А.С, гэрч Б.Б нарын мэдүүлэг болон шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч А.С-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан талаар Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 20** оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 02/272 дугаартай дүгнэлтээр тогтоож байна.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцох бөгөөд учирсан хохирол, гэмт үйлдэл нь шалтгаант холбоотой байдаг билээ.
Хохирогчийн мэдүүлэг, түүний цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоор Ж.Бы үйлдлийн улмаас шинжээчийн ******** дугаартай дүгнэлтэд заасан хохирол учирсан байх тул Ж.Бы үйлдэл нь А.Сын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролтой шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Х, Б.Т, А.У, Г.Б нарын бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч Д.Х, Б.Т, А.У нар нь үйлдлээрээ нэгдэж бүлэглэн 20** оны * сарын 4-ний шөнийн 1 цагийн орчим Даймгийн С сумын 3 дугаар багын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг В баарны гадна нийтийн эзэмшлийн газарт А.С, А.Б, М.Д нарын халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, Д.Х, Б.Т, А.У нар нь бүлэглэн А.Сын биед халдаж зодсон болох нь болох нь хэрэгт авагдсан хохирогч А.С, гэрч М.Д нарын мэдүүлэг, шүүгдэгч Д.Х, Б.Т, А.У нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл авсан тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.
Шинжээчийн ******* дугаартай “А.Сын биед хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт, нүүр, баруун, зүүн өвдөг, завжны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан хамар ясны хугарал, хамрын тасвалчийн мурийлт гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлтээр А.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тогтоожээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцох бөгөөд учирсан хохирол, гэмт үйлдэл нь шалтгаант холбоотой байдаг билээ.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Д.Х, Б.Т, А.У нар нь бүлэглэсэн үйлдлийн улмаас шинжээчийн *********** дугаартай дүгнэлтэд заасан хохирол учирсан байх тул Д.Х, Б.Т, А.У нарын үйлдэл нь А.Сын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой байна.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцон Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан бөгөөд Д.Х, Б.Т, А.У нарын үйлдэл нь тус гэмт хэргийн шинжийг хангаж байгаа нь дээрх дүгнэлтээс тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тохиолдолд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх тул Д.Х, Б.Т, А.У нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх нь үндэслэлтэй.
Мөн В диско клубийн хяналтын камерын бичлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Д.Х, Б.Т, А.У нар нь нийтийн эзэмшлийн гудамж талбайд олон хүний дэргэд А.С, А.Б нарыг зодож, халдашгүй байдалд нь халдан, дураараа аашилж, хүч хэрэглэсэн,
"Олон нийтийг илтэд үл хүндэтгэх" гэдэгт хууль тогтоомжоор тодорхойлсон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ, түүнчлэн үндэсний зан заншил, уламжлал, ёс суртахууны шаардлагыг зөрчсөн, тэдгээрийг илэрхий үл ойшоосон үйлдэл хийхийг ойлгоно. "Догшин авирлаж" гэж олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг ичгүүр сонжуургүй авирлаж, харгис хэрцгий аргаар, зориуд удтал үргэлжлүүлэн хийсэн байхыг хэлнэ. Түүнчлэн танхайрах явцдаа бусдын бие Махбодод хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан, эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн зэргийг догшин авирласан гэж үзнэ. "Танхайрах гэмт хэрэг" нь гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг ул тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илэрнэ. Танхайрах үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй байдаг бол хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн тооцож төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж, үйлдлээ өөрөө хянаж, хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоодог зэрэг онцлогтойг хэргийг зүйлчлэхдээ анхаарвал зохино гэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг нь гэмт хэрэг үйлдсэн хүн бусадтай бүлэглэсэн байх ёстой бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх бөгөөд 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үздэг.
Д.Х, Б.Т, А.У нар нь хэрүүл маргаан үүсгэж, үйлдлээрээ гэмт хэрэгт санаатай нэгдэн, бусад хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Х, Б.Т, А.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Харин шүүгдэгч Г.Б-ийн хувьд шүүгдэгч Д.Х-гийн шүүх хуралдаанд өгсөн: “... Бид нар бааранд таарчхаад гадаа гарч тамхилъя гээд гадаа гарч тамхины цэг дээр тамхи татаад зогсож байсан чинь хойно нь эмэгтэй хүн хашхираад явчихаар нь эргээд харсан Бийг үстчихсэн байсан. Б С-д гар хүрээгүй. Харин С Бт өөрөө гар хүрсэн.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Гадаа гараад тамхи татаад зогсож байхад шатан дээр эмэгтэйчүүд орилолдоод бид 3 яваад очиход Бийн дээрээс эмэгтэй, эрэгтэй хүмүүс байсан. Бүгдээрээ цохиж, үсдэж байсан.” гэх, шүүгдэгч А.У-ын шүүх хуралдаанд өгсөн “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь Бийг зодоод байсан.”, шүүгдэгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Гараад тамхи асаачхаад эргээд харахад Б үсдүүлчихсэн байж байсан. С гэх хүн дээрээс нь дарчихсан цохисон үгүйг нь сайн мэдэхгүй байна. Би Бийг үсдүүлж чирүүлж байхыг нь харсан” гэх, шүүгдэгч Г.Бийн шүүх хуралдаанд гаргасан “Тухайн өдөр Х-тэй хамт баар орсон. Тэгээд У, Т таараад бид нар нэг ширээнд суусан. Жоохон байж байгаад гараад тамхины цэг рүү гарсан. Бааранд байхад манай төрсөн ахын хоёр найз болох С, Б хоёр орж ирсэн. Б, Д гэсэн хоёр эхнэртэйгээ явж байсан. Б нь манай төрсөн ахад маш их мөнгөний өртэй. Тамхины цэг дээр байхад Б нь над дээр ирээд манай ахын талаар асуусан. Тэр үед мөнгөнийх нь асуудлаас болж бид хоёр маргалдаад зогсож байсан. Эхнэр нь ирээд чи янхан яагаад миний нөхөртэй юм яриад зогсож байдаг юм гээд үсэдсэн. Би зөрүүлээд үсэдчихсэн байж байсан чинь Сын эхнэр Д найз нь гэх Б хоёр нийлж намайг үсдээд цемент дээр чирсэн. Би тухайн үед урт хар юбкатай, торон цагаан цамцтай байсан.” гэх тайлбар, хяналтын камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээс үзэхэд шүүгдэгч Г.Б нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн шинж байхгүй байх тул түүнийг бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх боломжгүй байна.
Мөн Г.Б нь дээрх үйлдлийг гаргахдаа санаа зорилго, сэдэл байхгүй буюу урьдчилан төлөвлөсөн, сэдэлжсэн шинж байдал байхгүй болно. Харин Г.Б хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй хохирогчийн буруутай үйлдлээс шалтгаалан бусадтай маргалдсан байна.
Иймд Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М овогт Г Бийг цагаатгах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Тын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч Б.Т нь 20** оны 3 сарын 7-ны өдөр Д аймгийн С сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг В баарны гадна Д.Мыг шалтаг шалтгаангүйгээр нүүр, толгой, хэсэгт нь цохиж, газарт унаган эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Мы мэдүүлэг, Д аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 20** оны 3 сарын 12-ны өдрийн 02/115 дугаартай “Д.Мы биед баруун нүдний салстын цус харвалт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч Д.Мы мэдүүлгээр шинжээчийн дүгнэлтэд заасан хөнгөн хохирлыг Б.Т нь учруулсан байх тул Б.Тын үйлдэл нь Д.Мы эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Т, О.Б, Б.Б нарын бүлэглэн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн байна тухайд:
Шүүгдэгч Б.Т, О.Б, Б.Б нар нь 20** оны * сарын 1*-ны шөнө Д аймгийн С сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах М баарны гадна Ц.Иы толгой, нүүр хэсэгт нь цохиж, зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ц.Иы шүүхэд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Т, О.Б, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 20** оны 9 сарын 6-ны өдрийн 02/412 дугаартай “...Ц.Иы биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын дотор салстын цус хуралт, дээд уруулын дотор салстын зулгаралт, дээд баруун 5 дугаар шүд, дээд зүүн 1 дүгээр шүдний цөгцний эмтрэл, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт, гэрч Э.Д “...И бид 2 зодуулчхаад шууд цагдаагийн байгууллагад ирж гомдол гаргасан. Тэгчхээд И нь эмнэлэг явлаа гээд ганцаараа алхаад явсан. Зодуулсны дараа Иы баруун нүд нь хөхөрсөн, хамар нь гол хэсэгтээ язарч хавсан байсан. Баарны гадаа тэр хүмүүст л зодуулсан. Өөр хүмүүст зодуулаагүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцон Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан бөгөөд учирсан хохирол, гэмт үйлдэл нь шалтгаант холбоотой байдаг ба хохирогч Ц.И, шүүгдэгч Б.Б, О.Б, Б.Т нарын мэдүүлгээр шүүгдэгч нарын үйлдэл нь учирсан хохиролтой шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Т, О.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч О.Бы үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч О.Б нь 20** оны 9 сарын 15-наас 16-нд шилжих шөнө Д аймгийн С сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах В баарны ариун цэврийн өрөөнд С.Х зодож зулайн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч С.Х “...би 20** оны 9 сарын 15-наас 16-ныг шилжих шөнө С сумын 3 дугаар багт байх Вр бааранд орж босоогоор бие засдаг хэсэгт хөнгөнөөр бие засаж байх үед гэнэт толгойны ар хэсэгт хүчтэй юмаар цохих шиг болохоор нь толгой манарч эргээд хартал яг хэн гэдгийг мэдээгүй ямар ч байсан 2 эрэгтэй хүн байна гэж харсан тухайн үед бие засах өрөөний хаалгыг хааж гэрлийг унтраасан байдалтай юу ч харагдахгүй байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Т “ шөнийн 1 цагийн үед байх гэнэт бие засах өрөөнд хүмүүс чанга дугарах чимээ гараад байхаар нь шалгах зорилгоор бие засах өрөө рүү орохоор эргэхэд үл таних залуу миний өөдөөс толгойгоо барин гарч ирээд толгой арчих юм байна уу ахаа гэж асуух үед толгойноос нь цус гарч байсан. Харин тус залуугийн араас оогий гэж дууддаг Б гэх залуу толгойндоо алчуур боосон байдалтай гартаа тольтой тэлээ барьчихсан согтуу байдалтай гарч ирсэн” гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 20** оны 9 сарын 17-ны өдрийн 02/435 дугаартай “...С.Х биед зулайн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт, гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцон Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан бөгөөд учирсан хохирол, гэмт үйлдэл нь шалтгаант холбоотой байдаг.
Хохирогч С.Х мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр О.Б нь С.Х биед халдаж толгой хэсэгт нь цохисон болох нь тогтоогдож байна.
Хохирогч С.Х мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр О.Бы үйлдлийн улмаас шинжээчийн **** дугаартай дүгнэлтэд заасан хохирол учирсан байх тул О.Бы үйлдэл нь С.Х эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Шүүгдэгч О.Бы үйлдсэн хулгайлах гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч О.Б нь 20** оны 3 дугаар сарын 23-ны өдөр Д аймгийн С сумын нутаг дэвсгэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Э.Гийн айфон 13 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,*00,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Гийн “жолоочид гар утсаа өгч цэнэглүүлсэн. Б, У хоёр жолоочтой муудаж маргалдаж байсан. Тэгээд цагдаагийн газар очин Б, У машинаас буугаад үлдсэн. Би тухайн таксигаар баруун захын үйлчилгээний төв дээр буух үедээ таксины жолоочоос гар утсаа авах гэхэд таксины жолооч цагдаагийн газарт буусан хоёр хүн гар утсыг нь аваад үлдсэн гэж хэлсэн. Би Б, У хоёртой уулзаж гар утсыг минь тавьсан бол мөнгийг нь төлөөд авъя гэсэн чинь Б нь буудалд байхад утсыг минь алдсан гэж байсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.Ундрах-Эрдэнийн “Б нь Г гэх хүний Айфон 13 маркийн утсыг Цэцэн хан буудалд байхдаа алга болгосон гэж байсан” гэх мэдүүлэг, А б ХХК-ийн шинжээчийн 20** оны 3 сарын 29-ний өдрийн ТХҮ-********** дугаартай “Нийт үнэ, төгрөг ...1,*00,000 төгрөг” гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Хохирогч Э.Г, гэрч Б.У нарын мэдүүлгээр Э.Гийн өмчлөлийн айфон 13 загварын гар утсыг авсан болох нь тогтоогдож байх ба тухайн гэмт хэргийн улмаас 1,*00,000 төгрөгийн хохирол Э.Гт учирсан болох нь тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээний буюу 300,000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцдог.
О.Б нь хүч хэрэглэхгүйгээр, Э.Гийн гар утсыг авч байгаа талаараа мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүйгээр авсныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэж үзэх бөгөөд тухайн гар утсыг өөртөө авсан үйлдэл нь хуульд заасан гэрээ, хэлцэл, үүргийн дагуу хийгдээгүй байх бөгөөд Э.Гийн Айфон 13 загварын гар устыг О.Б нь өөрийн хууль бус өмчлөлд шилжүүлсэн авч, захиран зарцуулах эрх үүссэнээр хулгайлах гэмт хэрэг төгсөх бөгөөд хөдлөх эд хөрөнгө нь эзэмшлийг дагаж өмчлөх эрх шилждэг онцлогтой тул О.Быг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн эсхүл үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэм буруутай гэж үздэг.
Иймд шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Ж.Б, Д.Х, Б.Т нарын хамтран үйлдсэн гэмт хэргийн тухайд хохирогч О-гийн биед хөнгөн хохирол учирсан. Э.Огийн өмчлөлийн Айфон 13 маркийн гар утсыг шинжээчийн дүгнэлтээр нийт 1,*15,000 төгрөгийн хохирол учирсан байна. Мөн Э.О-гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/26*, 4/275 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад заасан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн дагуу хоёр дугаар зэрэглэлд хамаарахаар тогтоож шүүхэд шилжүүлжээ. Хохирогч Э.Од түүний Айфон 13 маркийн гар утсыг буцаан өгсөн, хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг баримтаар шаардаагүй.
Дээр гэмт хэргийг үйлдэх явцад Д Ш зочид буудалд 50,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан буюу обой урагдаж, хавтан гэмтсэн. Шүүгдэгч Ж.Б, Д.Х, Б.Т нараас дээрх 50,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан нь баримтаар тогтоогдож байна.
Мөн дээрх үйлдлийн улмаар хохирогч А.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч А.Саас хохирол, нөхөн төлбөрийг баримтаар шаардаагүй.
Шүүгдэгч Ж.Быг автомашины үнэ буюу 1*,000,000 төгрөгийн хохирлыг хохирогч Б-д учруулсан. Гэвч хэрэгт авагдсан баримтаар тухайн автомашиныг хохирогчид буцаан олгосон эсэх, автомашины хохиролд 1*,000,000 төгрөгийг бүхэлд нь шаардаж эсэх зэрэг нь тодорхойгүй байх тул дээр зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.
Хохирогч Мы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан боловч уг шүүгдэгч Б.Т-с баримтаар хохирол нэхэмжлээгүй. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр хохирогч Д.Мы сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 20** оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ****, *** дугаар тушаалын 2 дугаар хавсралтад заасан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн дагуу хоёр дугаар зэрэглэлд хамаарахаар тогтоож шүүхэд шилжүүлсэн боловч Д.М нь тус хохирлыг нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгч Ж.Б нь хохирогч А.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч А.С нь хохирол, нөхөн төлбөр шаардаагүй. Шүүх шинжилгээний дүгнэлтээр А.Сын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн *********** дугаар тушаалын 2 дугаар хавсралтад заасан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн дагуу нэг дүгээр зэрэглэлд хамаарахаар тогтоож шүүхэд шилжүүлсэн ба энэ талаар А.С нь шаардлага гаргаагүй. Иймд тус хохирлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй.
Хохирогч Э.Г-ийн өмчлөлийн Айфон 13 маркийн гар утас нь 1,*00,000 төгрөгийн үнэлгээтэй бөгөөд шүүгдэгч О.Б нь тус төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч О.Боос хохирол төлбөрт 1,*00,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Гт олгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага ял шийтгэлийн талаар: Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.
Улсын яллагч Д.З гэм буруугийн асуудал хэлэлцэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.У нь Д.Х, Б.Т нарт нартай бүлэглэн 20** оны * сарын 4-ний 1 цагийн орчим Д аймгийн С сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг В баарны гадна нийтийн эзэмшлийн газарт С, Б, Д нарын халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдаж, хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. Дээрх цаг хугацаанд дээрх газарт гэмт хэргийг үйлдэхдээ Д.Х, Б.Т нартай нэгдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж Сын нүүр, толгой хэсэгт нь гараараа цохиж зодон газарт унагаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ут 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ут 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг Д аймгийн С сумын нутаг дэвсгэрээс 01 жил 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа. Шүүгдэгч Б.Б нь Б.Т, О.Б нартай бүлэглэж 20** оны * сарын 1*-ны шөнө Д аймгийн С сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах М баарны гадна Иы толгойн тус газарт нь цохиж зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргаж байна. Уг ялыг Д аймгийн С сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авхуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд нийт 20 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Эдгээр ялын саналыг гаргаж байна. Уг гэмт хэргийн улмаас хохирогч Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Уг хөнгөн хохирол учирснаар Огийн сэтгэцэд 2 дугаар зэрэглэл тогтоогдсон байгаа. Энэ 2 дугаар зэрэглэл тогтоогдсон төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж иргэний журмаар нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээх саналтай байна. Мөн хохирогч М, С, Х нарт сэтгэцэд учирсан хохирлын 2 дугаар зэрэглэл тогтоогдсон. Дээрх зэрэглэлийг мөн хохирогч нар нь иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж байна. Хохирогч Гт 1,*00,000 төгрөгийн хохирол учирсан. Уг учирсан хохирлыг шүүгдэгч О.Боос гаргуулах саналыг гаргаж байна. Д Ш зочид буудалд 50,000 төгрөгийн хохирол учирсан. Учирсан хохирлыг шүүгдэгч Б.Т, Ж.Б, Д.Х нар нь Д Ш ХХК-д учирсан 50,000 төгрөгийг 20** оны 10 дугаар сарын 07-ны өдөр дансанд шилжүүлж Д Ш ХХК-ийг хохиролгүй болгосон байна. Иймд Д Ш компанид учирсан хохирол, нөхөн төлбөр байхгүй гэж дүгнэж байна. Хохирогч Б 1*,000,000 төгрөгийн хохирол учирсан шинжээчийн дүгнэлт байгаа. Уг шинжээчийн дүгнэлтээр учирсан хохирлыг Ж.Б болон Э нараас мөн иргэний журмаар нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээх саналыг гаргаж байна. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б, Д.Х, Б.Т нар нь 20** оны 10 сарын 1-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа. Харин А.У, Б.Б нар нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Дээрх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин шүүгдэгч О.Б болон А.Уын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Иймд шүүгдэгч нарын шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ж.Б, Б.Т, Д.Х нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар нийт 4 ширхэг Си Ди хураагдаж ирсэн. Уг 4 ширхэг Си Диг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалагдах саналыг гаргаж байна. Хэрэгт 1 ширхэг пивор сандал болон нэг хавтан хураагдсан. Эдгээрийг устгах саналыг гаргаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нараас гаргуулах ямар нэгэн зардалгүй болно.” гэв.
Шүүгдэгч Ж.Бы өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бы хувьд гэм буруугийн хурал дээ гэм буруу дээрээ маргаж оролцсон. Өмгөөлөгч гэм буруу дээрээ маргаж оролцсон боловч шүүхээс нэгэнт буруутай гэж үзсэн тул гэм буруугийн ял шийтгэлийн хурал дээр байр суурь өөрчилж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хөнгөрүүлэх байсан эсэх хууль зүйн дүгнэлт хийлгэх болно. Ж.Бы хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт прокуророос 01 жилийн хорих ялын санал оруулсан. Үүнд болбол 5,400,000 төгрөгийн торгуулийн ялаар сольж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос 01 сарын зорчих эрх хязгаарлах ял оногдуулсныг 450,000 төгрөгөөр торгож өгнө үү гэсэн саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг мөн 450,000 төгрөгөөр торгож өгнө үү гэсэн саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт 450 нэгжээр торгож өгнө үү гэсэн саналтай байна. Яагаад торгуулийн ял санал болгоод байна вэ гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ялыг нэгтгэж эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэхээр зохицуулсан байдаг. Бы хувьд өнөөдрийн шүүх хурал дээр шинээр нотлох баримт, хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Хохирол, төлбөр төлсөн баримт болон хөрөнгийнхөө дансыг ашигладаг. Тиймээс эхнэрийнхээ дансны орлого, дансны тодорхойлолт миний эхнэрийн иргэний үнэмлэх болон гараар бичсэн тайлбарыг баримт болгож шүүх хуралдааны өмнө өгсөн. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр дансны үлдэгдэл 6,950,000 гаруй төгрөг Бд өнөөдрийн байдлаар байна. Тэгэхлээр эдгээр торгуулийн ял нь нийтдээ 6,750,000 төгрөгийн торгууль болох боломжтой байна. Торгуулийн ялыг тусад нь төлөхөөр шийдвэрлэж өгөөч гэсэн саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг болон 17.1-д заасан гэмт хэрэг дээр бусдад төлөх төлбөргүй. Би буруу санаагүй бол улсын яллагч буруу хэлээд байх шиг байна. Хохирлыг тээврийн хэрэгслийг гэм буруугийн шүүх хуралдаанд шийдвэрлэсэн санаад байна. Бусдад төлөх төлбөргүй байх тул энэ хувийн байдлыг харгалзан үзээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-д зааснаар ялын доод хэмжээний 21-ээс багагүйгээр буюу тус бүрд нь 1, 1 жилийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ял эдлүүлэхээр, нийтдээ 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 6,750,000 төгрөгийн мөнгөн торгуулийг тусад нь төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.
Шүүгдэгч О.Б-ы өмгөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б-ы өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг, хохирогч Х биед хөнгөн гэмтэл учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруу дээр маргаан байхгүй. Харин хохирогч И-ы биед Б, Т нартай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал дээр өмгөөлөгчийн зүгээс эсрэг байр суурьтай байна. Учир нь хохирогч И-ы өгсөн мэдүүлэг 6 дугаар хавтаст хэргийн 136 дугаар талд анх өгсөн байдаг. Уг мэдүүлгээс харахад Б гэж дууддаг залуу миний шанаа, хамар хэсэг рүү цохисон, хамраас цус гарахаар нь би хойшоо ухарч би зодолдохгүй гээд гэж хэлсэн байдаг. Эндээс харахад Иы хамрын гэмтэл шууд Б, Б, Т нар бүлэглэн зодож байгаад уг гэмтлийг учруулсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа. Мөн 6 дугаар хавтаст хэргийн 13* дугаар талд эхлээд намайг Б ирж цохисон, дараа нь Б цохисон, түүний дараа Т ирж цохисон гэсэн зүйлийг хохирогч маш тодорхой мэдүүлсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч гэсэн Б мэдүүлэг өгөхдөө хэн нь хаана яаж зодоод байсныг би мэдэхгүй. Эхлээд Б цохичхоод явсан. Быг цохиж байхад Б ирээд цохиж байсан ийм үйл явдал байдаггүй. Ингэхээр Б, Б, Т нарын үйлдэл болгон тус тусдаа цохисон үйлдэл харагдаж байгаа. Хохирогч Иы цохисон үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээс харахад шинжээчийн 6 дугаар хавтаст хэргийн 15*-159 дүгээр талд авагдсан шинжээчийн 412 дугаартай дүгнэлтээс харахад Иы биед хамрын таславч мурийлт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын дотор талстын цус хуралт, мөн дээд баруун 5 дугаар шүд, дээд, зүүн 1 дүгээр шүдний цөгцний эмтрэл үүссэн гээд дүгнэчихсэн байгаа. Ингээд нүүрний хэсэгт гэмтэл учирсан. Энэ шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт нь учирсан хамар ясны хугарал, хамрын таславч мурийлт нь эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1-д зааснаар хөнгөн зэрэгт тогтоогдлоо гэсэн. Тэгэхээр хохирогчийн биед учирсан зөвхөн хамар ясны хугарал нь хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон болохоос биш бусад баруун нүдний дээд зовхины цус хуралт, уруулын доторх цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоогдсон зүйл байхгүй. Хохирогчийн биед ийм гэмтлүүд учирлаа гэдгээрээ нүүрэн тус газар учирсан гэмтлүүдийг шинжээчийн дүгнэлтэд дурдсан болохоос биш хамрын таславчийн хугарал хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Энэ Гэмтлийг Б, Б, Т нар гурвуулаа энэ үйлдлийг хамжиж үйлдэж байгаад уг гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлүүд хэргийн баримтаас хараахан тогтоогдохгүй байна. Гурвуулаа нийлж хамрыг нь хугалсан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэдэг нь тогтоогдохгүй. Быг цохисон гэдгийг Б гэж дууддаг залуу гэж байгаа. Б гэж дууддаг нь Быг хэлээд байгаа юм уу, Быг хэлээд байгаа юм уу, хэн нь мэдэгдэхгүй. Тэгэхээр үүнийг хохирогчоос бүр нарийн тогтоож шалгаж байж энэ үйл баримтыг тогтоохгүй бол гурвуулаа цохисноороо уг хамрыг хугалсан гэмтэл нь бүлэглээд үйлдсэн гэмтэл гэж нийтлэг байдлаар үзэх нь учир дутагдалтай байна. Нөгөө талаараа хэдийгээр хохирогчид Б, Б, Т нар гурвуулаа хохирогчийн биед халдсан. Гэхдээ энэ халдсан гэмтэл нь хэнийх нь үйлдлээс болж энэ хамрын яс хугарсан гэмтэл учирсан бэ гэдэг нь нарийн тогтоогоогүй байгаа учраас үүнийг гурвуулаа энэ хамрыг нь хугалсан гэж үзэх нь учир дутагдалтай байгаа. Энэ үйлдэл болгоныг нь ялгаж салгаж байж бүлэглэн үйлдсэн юм уу, тус тусдаа үйлдэл байгаа юм уу гэдгийг нь тодорхой болгож байж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэхгүй нийтлэг байдлаар зүйлчилж байгаа нь өөрөөр хэлбэл хохирогчид учирсан гэмтлийн зэрэг тогтоох боломжтой. Гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл нь хэн учруулсан юм гэдэг нь нийтлэг байдлаар үзэх нь учир дутагдалтай байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэл холбогдлыг нэмэлтээр ажиллагаа хийж байж тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг оруулж байна.
Улсын яллагчтай ижил саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1* дугаар зүйлд зааснаар тусгаарлах нь гэмт хэрэгт холбогдолгүй эсхүл хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөлд тусгаарлахаар байгаа. Гэтэл Б нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан дээр ирээгүй байгаа нь энэ үндэслэлд хамаарахгүй байгаа учраас хэргийг түдгэлзүүлж, Быг албадан ирүүлж эрүүгийн хариуцлагын хурлаа хийхгүй бол хуульд нийцэхгүй байна. Тэгэхээр Быг албадан ирүүлж шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Өмгөөлөгчийн зүгээс Бтой холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй, ар гэртэй нь холбогдоход тусдаа байгаа гэртээ унтаж байгаа байх гэж хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Быг олж ирж энэ шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байна...” гэв.
Шүүгдэгч Г.Б, А.У нарын өмгөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс прокурорын гаргасан ялын саналтай санал нэг байна. Гэхдээ гэм буруугийн хурал дээр миний үйлчлүүлэгч У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж тооцоогүй. Энэ гэм буруутайд тооцоогүй зүйл заалтаар ял оноож болох юм уу жоохон эргэлзээ төрчихлөө. Түүнээс биш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгөөч гэдэг саналыг нь дэмжиж оролцож байна...” гэв.
Шүүгдэгч Б.Б, Д.Х нарын өмгөөлөгч Т.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг сонслоо. Улсын яллагчийн санал дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Хорих ялтай хэргүүдийг хооронд нь нэмж нэгтгээд мөн зорчих эрхийн санкцтай ялуудыг хооронд нь нэмж нэгтгэсэн гэж ойлгосон. Энэ дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Бын хувьд прокуророос гаргасан санал дээр нэмж хэлэх зүйл байхгүй байна. Х, Б нарын хувьд прокуророос оногдуулсан ялын саналын хувьд өмнөх санал дээрээ хэлсэн. Яаж оногдуулах тал дээр дутуу үлдээсэн байна. Бын хувьд 20** оны 9 сарын 12-ноос 10 сарын 1-ний хооронд 10 хоног цагдан хоригдсон байгаа. Хоригдсон хоног нь ял эдэлсэн хугацаанд нь орж тооцогдох ёстой гэсэн ийм саналыг нэмж байна...” гэв.
Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч С.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Т-г гэм буруутайд тооцсонтой холбоотой эрүүгийн хариуцлагын саналаа хэлье. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж заасан байдаг. Б.Тын зүгээс 4 үйлдэл дээр буруутгагдаж байгаа. Гэм буруугийн талаар маргадаггүй. Гэм буруугийн шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийн асуудлаар маргаж оролцож байсан. Тэгэхээр Тын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байдаг. Хохирол төлбөрийг Тын зүгээс хохирол, төлбөр байхгүй. Дээрээс нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хувийн байдлын хувьд тодорхой оршин суух хаягтай, ажил хөдөлмөр эрхэлдэг ийм хүн байгаа. Тэгэхээр Тд холбогдох хэрэг дээр прокурорын гаргасан саналаас Б нартай бүлэглэсэн үйлдэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг дээр ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 1.3-д заасныг баримтлан ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байгаа. Яагаад гэхээр Тын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа гэж үзэж байгаа. Хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг нь тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэлд нь 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 01 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан дээр 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгөөч гэсэн саналыг гаргаж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналтай ижил байр суурьтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт зааснаар 01 сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгөөч. Мөн М, И нар дээр хохирол учруулсан хэрэг дээр мөн прокурорын саналын хүрээнд 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тус оногдуулж өгөөч гэсэн саналтай байгаа. Өмгөөлөгчийн хувьд гол хэлээд байгаа зүйл нь гэхээр Д.Х, Ж.Б нартай бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийг хэрэглэж өгөөч гэсэн саналыг тавьж байгаа. Бусад саналын хувьд прокурортой ижил байр суурьтай байгаа. Тд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг тусад нь зорчих эрхийг яллахыг тусад нь эдлүүлж өгөөч гэсэн саналтай байгаа. Мөн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлж өгөөч гэсэн саналтай байгаа. Цагдан хорих хугацааны хувьд Тын зүгээс 20** оны 3 сарын 27-ны өдрөөс 20** оны 05 сарын 17-ыг хүртэл 52 хоног, 20** оны 9 сарын 04-өөс 20** оны 12 сарын 24-ний өдрийг хүртэл 112 хоног, 20** оны өмнөх шүүх хуралдаан буюу 10 сарын 1-нээс 20** оны 10 сарын 7-ыг хүртэл 6 хоног цагдан хоригдсон байгаа. Эдгээр хоногуудыг тооцож үзэхээр нийт 170 хоногийн цагдан хоригдсон хоног байгаа. Энэ хоногийг нийт эдлэх 01 жил 6 сарын ялаас хасаж өгөөч гэсэн саналтай байна...” гэв.
Хохирогч А.Сын өмгөөлөгч Ж.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн саналыг сонслоо. Миний зүгээс хохирогч А Сд эрхийн туслалцаа үзүүлж байгаа учраас энэ нөхцөл байдлыг хөндөж, тусгаарлаж ярьж тодруулахыг хүсэж байгаа. Шүүхээс Ж.Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон байгаа. Энэ дагуу улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр 01 сарын зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх хариуцлагын асуудал ярьж байна. Энэ дээр хамгийн гол нь Ж.Бы хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, улмаар Сд хохирол, төлбөр өөрийнхөө санаачилгаар сайн дураараа төлөөгүй. Хэдийгээр шүүхээс хор уршгийн үр дагаврыг жичдээ нэхэмжлэх шаардлагыг тавьсан боловч энэ дээр шүүх бас заавал эрүүгийн журмаар бүхэл бүтэн өдрийн шүүх хуралдаан болоод тасралтгүй үйл ажиллагаанд хохирогчийн өмгөөлөгчөөс урьдчилан оролцож саналаа тавьж байхад үүнийг дэндүү дутуу дүгнэж, заавал иргэний журмаар асуудлыг 2 дахин хөндөж байгаа нь учир дутагдалтай. Өмгөөлөгчийн зүгээс хэлэхгүй байхын аргагүй. Иймээс Ж.Бд оногдох хариуцлагын асуудал, энэ бүгдийг харьцуулан дүгнээч. Хөнгөрүүлэх, хүндрүүлэх бүхий л асуудлууд тал бүрээс нь хөндөгдөх ёстой бодитой байдлыг анхаарч үзээч гэдгээ хэлмээр байна...” гэв.
Шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгох зүйлчлэлтэй хэргүүд дээр торгох ялаар шийтгүүлээд хорих ялтай зүйлчлэлүүдийг минь хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлтэй байна...” гэв.
Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.
Шүүгдэгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү. Цагдан хоригдсон хоног 09 сар 22 хоног хоригдсон. Улсын яллагч 13 хоног гэж байна. Сар болгоны 31-ийг оруулаагүй юм болов уу. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Быг алгадсан, Баярмааг үстсэн гэдгээ хэлсэн. Сын биед халдаагүй гэж хэлсэн.” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлийг заасан. Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, түүний үйлдэл тохиолдлын шинжтэй байгаагүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан үндэслэлүүд нь дээр дурдсан хуулийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлд хамаарахгүй байна.
Иймд шүүгдэгч Б овогт Ж Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил хорих ял,
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийг 2.2-т зааснаар 2 жил хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрх хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,
Шүүгдэгч Х овогт Д Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил хорих ял,
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийг 2.2-т зааснаар 2 жил хорих ял,
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрх хязгаарлах,
Б овогт Б Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил хорих ял,
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийг 2.2-т зааснаар 2 жил хорих ял,
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрх хязгаарлах,
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрх хязгаарлах
Б овогт А У-г ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах,
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах
Н овогт Б Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Бусад асуудлаар: Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Бы цагдан хоригдсон 4 сар 10 хоног, шүүгдэгч Д.Хгийн цагдан хоригдсон 9 сар, 13 хоног, шүүгдэгч Т нь 6 сар 7 хоног, Б.Б 20 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар 5 ширхэг сидиг хураагдан ирсэн болохыг тус тус дурдав.
Мөн шүүгдэгч О.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тус хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тусгаарлаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.*, 39.9, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М овогт Г Б-ийг цагаатгасугай.
2.Шүүгдэгч Б овогт Ж Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар бүлэглэн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийг 2.2-т заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотнын хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Х овогт Д Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар бүлэглэн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийг 2.2-т заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
Б овогт Б Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар бүлэглэн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийг 2.2-т заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
Б овогт А У-г ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
Н овогт Б Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Шүүгдэгч Б овогт Ж Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил хорих ял,
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийг 2.2-т зааснаар 2 жил хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрх хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,
Шүүгдэгч Х овогт Д Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил хорих ял,
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийг 2.2-т зааснаар 2 жил хорих ял,
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрх хязгаарлах,
Б овогт Б Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил хорих ял,
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийг 2.2-т зааснаар 2 жил хорих ял,
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрх хязгаарлах,
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял,
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрх хязгаарлах
Б овогт А Уыг ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах,
ЭХЕА-ийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах
Н овогт Б Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ж.Бд 5 жил, шүүгдэгч Д.Х-д 3 жил, шүүгдэгч Т-д 3 жил хорих ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.* дугаар зүйлийн 1,2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ы нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 сар, шүүгдэгч Д.Х-гийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил, 2 сар, Тын зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 4 сараар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Х-д оногдуулсан 1 жил, 2 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял дээр Д аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 3 сарын 21-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сар 16 хоногийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 13 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 4 сар, 13 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Д.Х, Тд нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
*.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Д.Хд, Т нарт оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
9.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б--ы цагдан хоригдсон 4 сар 10 хоног, шүүгдэгч Д.Х-гийн цагдан хоригдсон 9 сар, 13 хоног, шүүгдэгч Т нь 6 сар 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
10.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бод оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
11.Шүүгдэгч О.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тус хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тусгаарласугай. .
12.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б, Д.Х, Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч У, Б нарт холбогдох хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
13.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Ж.Б, Д.Х, Т, У, Б нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Д аймгийн С сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.
14.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч А. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.
15.Шүүгдэгч нарт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
16.Хохирогч нар нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
17.Шүүгдэгч Б-с 1,*00,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Г-т олгосугай.
18.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг сидиг хэрэгт хадгалсугай.
19.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сандал, 1 ширхэг хутгыг утгахыг Тус шүүхийн эд хөрөнгө устгах комисст даалгаж шийдвэрлэсүгэй.
20.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагын зөвшөөрөлгүйгээр Д аймгийн С сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг дурдсугай.
21.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА