Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 124

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил

Гэрч Х.М, Б.Д

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Г.М

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.М нь 2017 оны 06 дугаар сарын 25-ны шөнө 22 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч О.Чгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Г.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: … Д бид 2 хоорондоо юм ярихад Ч өөрсдийгөө хэлж байна гэж бодоод Одээ чамайг элдвээр доромжиллоо гэж хэлсэн. О утсаар ярьж дууссаныхаа дараа бид хэдийг хойноос дуудсан. Тэр үед Б гэдэг хүн нь наад хэд чинь жоохон хүүхэд байна шдээ зүгээр орхи гэж хэлэхэд гэдэс гүзээ нь унжсан харах царайны авгай байна гээд ирсэн. Ирээд цамцнаас зуурч авсан. Би боль гээд түлхэхэд О нь согтуу байсан дээр нь өндөр өсгийтэй гутал өмссөн байсан болохоор өөрөө унасан. Тэр үед Ч нь намайг унагаасан гэж бодоод миний үснээс зулгаасан, тэр үед манай хэд намайг салгасан … гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: … О нь намайг янхан гэж дууддаг хэн бэ гээд Нг самардах гээд байсан. Н өөрийгөө хамгаалаад түлхэхэд О нь өсгийтэй гуталтай байсан болоод ч тэр үү унасан, цаанаас нь Ч миний найзын та нар ингэсэн тэгсэн гээд байсан. Элдэв янзаар хэлээгүй байхад та нар яагаад байгаа юм бэ гэхэд Ч нь Нг шууд үсдсэн. Хамт явж байсан залуу нь тэр хоёрыг салгасан … гэсэн мэдүүлэг,  

 

Гэрч Х.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: … Ч гэсэн байхаа хар хувтастай хүүхэн нь манай найзыг доромжиллоо гэхэд нөгөө найз нь ирээд Нг түлхэсэн. Н эргүүлж түлхэхэд өөрөө өндөр өсгийтэй гуталтай байсан болохоор ойчсон. Би гутлыг нь өмсгөхөд бас Ч нь Нгийн үснээс нь миний найзыг доромжиллоо гээд  үсдсэн. Тэгээд тэр хоёр зууралдаж байхад нь Дг, нөгөө залуу хоёр салгасан … гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.Мгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 06 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед хамт ажилладаг Д, М гээд 2 хүнтэй хамт Сайншанд сумын засаг дарыг тамгын газрын урдуур явж байгаад Д бид 2 хоорондоо юм яриад хажууд явж байгаа 2 хүүхнийг согтуу явж байхыг нь хараад Д бид 2 хэдүүлээ архи уучихаад ингэж явж болохгүй юм байна шүү гээд хоорондоо ярьж байхад л тэд нар буруу сонсоод янхан шиг хувцалаад явлаа гэж ярьсан гээд хэрүүл өдсөн юм. Ч гэх хүүхэн хажуунаас орж ирээд намайг зуураад авсан юм. Тэгээд л бид 2 мөн үсдэлцээд авсан ба дундуур нь нөгөө залуу орж ирээд бид хоёрыг салагсан байх. Миний хувьд тухайн Ч гэх хүүхнийг бол цохиж авсанаа бол мэдэхгүй байна. Бодвол үсдэлцэж авахдаа л цохьсон болов уу л гэж бодож байна /хх 11-18/,

 

Хохирогч О.Чгийн мөрдөн байцаалтөнд өгсөн: Би 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өөрийн найз болох Огийн хамт сумын тамгын газрын урд талын талбай дээр явж байхад бид хоёрын араас 3 хүүхэн алхаад явж байсан. Тэгтэл хойноос манай найзыг ийм хувцас өмсчихсөн явж байхаасаа ичдэггүй юм байхдаа, өмсчихсөн хувцасыг нь хардаа гэх мэтээр ярьж байсан. Тэр 3 хажуугаар нь гарахдаа бид хоёр луу хуруугаараа заагаад ичдэггүй юм уу гэж хэлтэл манай найз очоод юу яриад байгаа юм бэ, хүн юугаа өмсөх та нарт ямар хамаатай юм бэ гэж хэлтэл О.М манай найзыг үсдээд доошоо унагаасан. Би салгах гээд гарнаас нь таттал над руу эргэж хараад намайг үсдээд доошоо дараад байсан. Миний үснээс тавиад яагаад ингэж байгаа юм бэ гэж асуутал миний гэдэс рүү өшиглөөд, нүд рүү гараараа цохисон. Миний хувьд одоо гомдол санал, нэмэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 10/,

 

Гэрч Х.Мгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр М, Д нартай салхилаад Намын хорооны урд явж байтал бид нарын урд цагаан платтай охин согтуу явж байсан ... бид нар хоорондоо эмэгтэй хүн гудамжинд согтуу хашгирч явах муухай харагдаж байна аа гээд хажуугаар нь гарсан. Тэгтэл хойно нь явж байсан хар хувцастай хүүхэн /Ч/ та нар яагаад манай найзыг доромжлоод байгаа юм бэ гэж хэлтэл тэд нартай хамт явж байсан залуу наад хүмүүс чинь зүгээр явж байна наадуул чинь жоохон 2 охин байна гээд М, Д хоёрыг хэлсэн Ч тэд нар юу нь жоохон охин байхавдээ хөх дэлэн нь унжсан хөгшин авгай нар байн ш дээ гэж хэлээд бид гурвын хойноос дуудсан... Мг түлхэхээр нь М буцаагаад түлхтэл газар уначихсан. Тэгтэл Ч хүрч ирээд чи манай найзыг зодлоо гээд Мгийн үснээс нь татаад зулгаатал М зөрүүлээд зулгаахаар нь та нар больцгоо би ахмад настай хүн ярьж байна гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх11-12 /,

 

Гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр М, М, Гийн хамт салхилж байгаад хэдүүлээ усан оргилуур явъя гээд машинтай бид нар Хаан банкны урд зогсоод алхаад явж байтал цагаан хувцастай хүүхэн согтуу чанга утсаар яриад явж байхаар нь би нар хэдүүлээ ингээд явж байвал муухай харагдах юм байна шүү гэж хэлсэн. Тэгтэл цагаан хувцастай хүүхэн хойноос намайг янхан гэж хэлдэг хэн бэ гэж хэлтэл бид нар чамайг янхан гэж хэлээгүй ээ гэтэл Н бид хоёр эргэж хараад зогсож байтал өө та нар хөх дэлэнгээ унжуулсан авгай нар байна шүү дээ гэж хэлтэл хар хувцастай хүүхэн /Ч/ Мгийн гарнаас татаад Н тавь гээд гараа автал Цагаан хувцастай хүүхэн нь Нг түлхэхээр нь зөрүүлээд түлхсэн чинь нөгөө эмэгтэй нь газар уначихсан тэгтэл Ч самардах гээд гараараа далайтай Н холдоход Н үснээс татаад хамт явж байсан залуу болио та нар гэж хэлсэн. Н үснээс нь гараа автал Ч цамцнаас нь зуураад байсан тэр үед Н чи миний хувцасыг урвал ална шүү гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 13-14/,

 

Гэрч Н.Бы мөрдөн байцаалтанд өгсөн: ... Бид нарын хажууд 3 эмэгтэй хүн явж байсан ба нэг нь О намайг  байна гэж яриалаа гээд тэр хүмүүстэй маргалсдан юм. Тэгээд л О нэг охинтой үсдэлцээд авсан ба би дундуур нь орж салгах гэтэл салахгүй байсан байсан юм. Тэр үед тэр 2 үсдэлцээд О газар унасан би тэр 2-г салгахад Огийн найз Ч нөгөө Ог үсдсэн байсан охинтой нь үсдэлцээд авсан ба тэгээд л би дахиад тэр 2- г салгах гээд дундуур нь орсон юм. Тэр 2 бие биенээ үсдээд нэг нэгнээ цохих гээд сарвалзаад байсан хэн хэнийг хаана нь яаж цохьсоныг нь бол мэдээгүй гэсэн мэдүүлэг /хх 16/,

 

Гэрч Огийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 3 эмэгтэй хүн намайг янхан шиг хувцас өмссөн байна гэж ярихаар нь би уурлаад тэр намайг тэгж хэлсэн М гэх хүүхэнтэй маргалдсан юм. Тэгээд л бид 2 нэг нэгнээ үсдээд авсан  би тухайн үед өндөр өсгийтөй гутал өмссөн байсан болохоор ойчоод өгсөн юм. Тэр үед хамт явж байсан найз Б бид 2-н дундуур орж салгасан юм. Тэр үед манай найз Ч мөн тэр надтай маргалдсан М гэх хүүхэнтэй маргаад зууралдаад авч байгаа бололтой байсан намайг цохьчихлоо ш дээ гээд Ч хашгирсан юм гэсэн мэдүүлэг /хх 19/, 

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаарт шинжээчийн дүгнэлт /хх 21/,

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

                                                          

 Шүүгдэгч Г.М нь 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 22 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч О.Чтай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Мгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн … Д бид 2 хоорондоо юм ярихад Ч өөрсдийгөө хэлж байна гэж бодоод Одээ чамайг элдвээр доромжиллоо гэж … цамцнаас зуурч авсан. Тэр үед Ч нь намайг унагаасан гэж бодоод миний үснээс зулгаасан, тэр үед манай хэд намайг салгасан … гэсэн мэдүүлэг, гэрч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: … Ч миний найзыг та нар ингэсэн тэгсэн гээд байсан. Элдэв янзаар хэлээгүй байхад та нар яагаад байгаа юм бэ гэхэд Ч нь Нг шууд үсдсэн … гэсэн мэдүүлэг, гэрч Х.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: … Ч гэсэн байхаа хар хувцастай хүүхэн нь манай найзыг доромжиллоо гэхэд нөгөө найз нь ирээд Нг түлхсэн. Н эргүүлж түлхэхэд өөрөө өндөр өсгийтэй гуталтай байсан болохоор ойчсон. Би гутлыг нь өмсгөхөд бас Ч нь Нгийн үснээс нь миний найзыг доромжиллоо гээд  үсдсэн. Тэгээд тэр хоёр зууралдаж байхад нь Дг, нөгөө залуу хоёр салгасан… гэсэн мэдүүлэг, хохирогч О.Чгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... О.М манай найзыг үсдээд доошоо унагаасан. Би салгах гээд гарнаас нь таттал над руу эргэж хараад намайг үсдээд доошоо дараад байсан. Миний үснээс тавиад яагаад ингэж байгаа юм бэ гэж асуутал миний гэдэс рүү өшиглөөд, нүд рүү гараараа цохисон ... гэсэн мэдүүлэг, гэрч О, Бнарын мэдүүлэг, гэрч Н.Бы мөрдөн байцаалтанд өгсөн: ... Ч нөгөө Ог үсдсэн байсан охинтой нь үсдэлцээд авсан ба тэгээд л би дахиад тэр 2- г салгах гээд дундуур нь орсон юм. Тэр 2 бие биенээ үсдээд нэг нэгнээ цохих гээд сарвалзаад байсан хэн хэнийг хаана нь яаж цохьсоныг нь бол мэдээгүй гэсэн мэдүүлэг, гэрч Огийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... манай найз Ч мөн тэр надтай маргалдсан М гэх хүүхэнтэй маргаад зууралдаад авч байгаа бололтой байсан намайг цохьчихлоо ш дээ гээд Ч хашгирсан юм гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаарт шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол урчуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан үзээд  тухайн зүйлд заасан  гэмт хэрэгт оногдуулвал зохих эрүүгийн хариуцлага нь 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг заасан “Бусдын бие махбодид санаатай хөнгөн гэмтэл учруулсан” гэмт хэрэгт оногдуулах хариуцлагаас хөнгөрсөн хэдий боловч шүүгдэгч нь хохирогчтой эвлэрсэн, гэмт хэргийн хор уршигийг арилгасан үндэслэлээр шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас  чөлөөлөх зохицуулалт  нь гэмт хэрэг үйлдэх үеийн хуулиар зохицуулагдсан байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Г.М бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

 

Хохирогч О.Ч нь мөрдөн байцаалт болон шүүх‎эд гаргасан хүсэлтдээ би Г.Мтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн болно, надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт болон шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн ба хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр эвлэрсэн тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Мг Бусдын бие махбодид санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ГАНБОЛД