Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0239

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С ХХК

Хариуцагч: Х

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Ж, Ч.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, Т.М, Т.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Г.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Х х з хноос үүрэн х үйлчилгээнд ашиглагдах 66хх-хххх дугаарлалтыг А ХХК-нд ашиглуулахаар тус компанитай байгуулсан захиргааны гэрээг хүчингүй болгуулах,

С ХХК-ийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа Х х з хны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 66хх-хххх дугаарлалтыг С ХХК-д олгож гэрээ байгуулахыг Х х з хнд даалгах,

2. 66хх-хххх дугаарлалтыг ашиглах талаар С ХХК-иас З хнд гаргасан хүсэлтүүд нь цаг хугацааны хувьд "А" ХХК-ийн 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн тоот албан хүсэлтээс тэргүүн ээлжид гаргасан хүсэлт болохыг тогтоолгох буюу эрх зүйн х байгаа болохыг тогтоолгох,

3. 66хх-хххх дугаарлалтыг "А" ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн Х холбоо з хны "А" ХХК-ийн 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн тоот албан хүсэлтийг бүртгэсэн цахим бүртгэлийг хүчингүй болгуулах,

4. А" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 01 минутад хүлээн авсан тоот албан хүсэлтийг үндэслэн А" ХХК-нд 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон Х х З хны 2021 оны 12-р сарын 24-ний өдрийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрхийг "С" ХХК-нд олгон, гэрээ байгуулахыг Х х з хнд даалгах,

Нэхэмжлэгч анх шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: "С" ХХК нь богино болон дунд хугацааны төлөвлөлтөд тусгасан зорилтуудаа хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн баазыг өсгөх, хэрэглэгчид шинэ төрлийн дата үйлчилгээ болон зүйлсийн интернэтийн үйлчилгээг үзүүлэх зэрэг олон суурь хэрэгцээг хангахын тулд 66-хххххх болон 69-хх-хххх гэсэн багц дугаарлалтуудыг ашиглах хүсэлтээ Х х з х /цаашид "З х" гэх/-нд анх 2020 оны 2-р сарын 11-ний өдрийн ******* тоот албан бичгээр, мөн 2020 оны 4-р сарын 03-ны өдрийн ******* тоот, 2020 оны 4-р сарын 30-ны өдрийн тоот, 2021 оны 8-р сарын 02-ны өдрийн ******* тоот албан бичгээр нийт 5 удаа хүргүүлсэн бол 2020 оны 4-р сарын 22-ны өдрийн тоот албан бичгээр "МУ-ын х х с д н төлөвлөгөө" /цаашид "Д н т" гэх/-нд "6х-хх-хххх дугаарлалтыг үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнүүдэд" гэж өөрчлөлт оруулах санал, хүсэлтээ Х х, м т газарт хүргүүлсэн. Учир нь Х х тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д заасны дагуу "сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө батлах" бүрэн эрхийг Х х асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /хуучнаар "Агентлаг"/ хэрэгжүүлдэг бол мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д зааснаар Х х з х нь "сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх" чиг үүргийг хэрэгжүүлдэг болно.

Ийнхүү З х 2020 оны 5-р сарын 12-ны өдрийн ******* тоот албан бичгээр манай компанийн саналыг Х х, м те г уламжилсан талаар хариу мэдэгдсэн боловч үүнээс хойш з х болон х х, м т газрын зүгээс манай санал, хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан хэвээр байсан тул С ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн тоот албан бичгээр Х газарт, мөн өдрийн тоот албан бичгээр З*нд тус тус гомдол гаргасан. Үүний үр дүнд Х газар нь 2021 оны 11-р сарын 08-ны өдрийн тоот албан бичгээр "Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө"-нд нэмэлт оруулж, 6х-хх-хххх дугаарлалтыг "Үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээ"-нд гэж өөрчлөх саналыг манай компанид ирүүлснийг "С" ХХК-ийн зүгээс дэмжиж байгаагаа 2021 оны 12-р сарын 07-ны өдрийн тоот албан бичгээр мэдэгдсэн. Үүний дагуу Х газрын даргын 2021 оны 12-р сарын 20-ны өдрийн тоот тушаалаар Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө-нд нэмэлт оруулсан шийдвэр гарч, улмаар 6х-хх-хххх дугаарлалтыг үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнд ашиглах боломж бүрдсэн дариуд С ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тоот албан бичгээр 66-хх-хххх, 69-хх-хххх гэсэн багц дугаарлалтыг ашиглах хүсэлтээ З-нд дахин гаргасан билээ.

Гэвч З-ны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Б.М нь 2022 оны 1-р сарын 07-ны өдрийн тоот албан бичгээр "А" ХХК-иас 60-хх-хххх, 66-хх-хххх дугаарлалтын багцыг нэмж авах хүсэлтийг ирүүлсэн, хүсэлтүүдийг судлаад "эхэнд ирүүлсэн хүсэлтийг эхэнд олгох" зарчмыг баримталсан гэсэн ойлгомжгүй хариуг ирүүлснийг эс зөвшөөрч, манай компани 2022 оны 2-р сарын 07-ны өдрийн тоот албан бичгээр Х-ны даргад гомдол гаргасан. Гэтэл мөн тус хны З газрын дарга Б.М нь 2022 оны 3-р сарын 14-ний өдрийн ******* тоот албан бичгээр гомдолд хариу ирүүлснийг манай компани 2022 оны 3-р сарын 16-ны өдөр хүлээн авч танилцахад "... эхэлж "А" ХХК 60-хх-хххх болон 66-хх-ххх дугаарлалтыг авахаар тус хнд хүсэлтээ ирүүлсэн тул тус компанид дугаарлалтыг олгосон. Харин "С ХХК-ийн 66-хх-хххх, 69-хх-хххх дугаарлалтыг авах хүсэлт нь "А" ХХК-ийн хүсэлтийн дараа ирсэн" гэх хариу ирүүлсэн нь манай компанийн төрийн хязгаарлагдмал нөөц болох "66-хх-хххх дугаарлалт"-ыг шударгаар, хууль ёсны дагуу олж авах, тус дугаарлалтыг гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглах, түүнийг хуулиар хамгаалагдсан зах зээлд шударгаар өрсөлдөх субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Эхэнд ирүүлсэн хүсэлтийг эхэнд олгох" зарчмын дагуу бол З хны зүгээс 66-хх-хххх багц дугаарлалтыг ашиглах талаар "С" ХХК-ийн зүгээс өмнө гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэж, Х газрын даргын 2021 оны 12-р сарын 20-ны өдрийн *** тоот тушаалаар батлагдсан "Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө-ний дагуу 66-хх-хххх багц дугаарлалтыг "С XXК-нд эхэнд шууд олгох учиртай байсан. З хны зүгээс "С" ХХК-ийн гаргасан 2020 оны 2-р сарын 11-ний өдрийн ******* тоот, 2020 оны 4-р сарын 03-ны өдрийн ******* тоот, 2021 оны 4-р сарын 01-ний өдрийн ******* тоот, мөн 2021 оны 8-р сарын 02-ны өдрийн ******* тоот албан хүсэлтүүдэд хариу өгөөгүй, хүсэлтүүдэд дурдсан асуудлыг шийдвэрлээгүй байсан болно. Харин З хны 2020 оны 5-р сарын 12-ны өдрийн ******* тоот албан бичгээр ирүүлсэн хариу болон мөн З хны даргаас Х газрын даргад хүргүүлсэн 2021 оны 10-р сарын 18-ны өдрийн ******* тоот албан бичигт "Тус хнд үйлчилгээ эрхлэгчдээс үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнд 6х-xххххх гэсэн шинэ багцын дугаарлалт ашиглах хүсэлтийг удаа дараа ирүүлсээр байна." гэснээс тус тус үзэхэд Х газар нь "ДУГААРЛАЛТЫН Нэгдсэн төлөвлөгөө"-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, 6х-хх-ххх дугаарлалтыг үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнд ашиглах боломжийг бүрдүүлмэгц З х манай компанийн хүсэлтүүдийг шийдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байсан болно. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.8-д иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах" гэж, мөн З хны 2019 оны 41-р тогтоолоор батлагдсан "Х х сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам"-ын 1.4-т заасны дагуу "З х нь Дугаарлалтын төлөвлөгөөний дагуу дугаарыг үйлчилгээ эрхлэгчид "Ил тод, шударга зарчмаар хуваарилан олгоно." гэж тус тус заасны дагуу З х нь 2020 оноос хойш "Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, 6х-хх-хххх дугаарлалтыг үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнд ашиглах боломжийг бүрдүүлэх талаар эхнээс нь санал, санаачилга, хүсэлтүүдийг гаргаж ирсэн, мөн дугаарлалтын төлөвлөгөөний дагуу 66-хх-хххх багц дугаарлалтыг өөрийн үйлчилгээнд үр ашигтай ашиглана гэж итгэмж байсан С XXK-нд олгоx нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

З х нь "А" ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг судлан үзэхдээ 2019 оны 41-р тогтоолгох баталсан Х х сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдох журам"-ын 6.13.Өргөдөл гаргагчийн ашиглахаар хүсэлт гаргасан дугаарлалтын багц нь дараах нөхцөлийг хангасан байна. 6.13.2. дугаар ашиглан үзүүлэх үйлчилгээ нь хууль тогтоомжид нийцсэн эсэх, 6.13.3.З хноос өмнө нь авсан дугаарын гэрээ болон зохицуулалт, нөхцөл шаардлагын зөрчилгүй байх, мөн журмын 6.9-т "Цахилгаан х үйлчилгээ эрхлэгч нь ...З хноос олгогдоогүй дугаарыг дур мэдэн өөрийн болон нийтийн сүлжээнд үүсгэж болохгүй гэж тус тус заасныг баримталж шалгах учиртай. Гэтэл "А" ХХК нь 2021 оны 7-р сард 66-00-хххх дугаарлалтыг үүрэн х сим дээр үүсгэж, гар утсанд ашиглах, hot spot цацах боломжтой байдлаар хэрэглэгчид зарж борлуулж байсан уйл баримт илэрч, уг асуудлаар "С" ХХК нь 2021 оны 8-р сарын 02-ны өдрийн ******* тоот албан бичгээр З хнд гомдол гаргасны дагуу З х нь 2021 оны 8-р сарын 06-ны ******* тоот албан бичгээр Дугаарлалт нэгдсэн төлөвлөгөө-нд 6ххх-хххх дугаарлалт нөөцөд хэвээр байгаа, З хноос уг дугаарлалтыг олгох боломжгүй бөгөөд ямар нэгэн хуулийн этгээдэд олгож гэрээ байгуулаагүй" талаар хариу мэдэгдсэн билээ. Түүнчлэн "Х х сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам"-ын 6.2-т "Х х үйлчилгээ эрхлэх холбогдох тусгай зөвшөөрөл шинээр авсан бөгөөд дугаар ашиглах хүсэлт гаргасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид З х нь дугаарлалтын төлөвлөгөө болон дугаарын нөөцөд үндэслэн дугаарыг хуваарилан олгоно." гэж заасан. Гэтэл Ш газрын 2021 оны 11-р сарын 15-ны өдрийн  тоот албан бичгээр "А" ХХК-ийн дугаарыг ашиглан үзүүлэх үйлчилгээ болох "мэдээлэл х үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/ тусгай зөвшөөрөл" нь холбогдох хууль, журмыг зөрчсөнийг тогтоосон байдаг.

З хны З газрын дарга Б.М******* нь 2022 оны 3-р сарын 14-ний өдрийн *** тоот албан бичигтээ "З х нь 2021 оны 12-р сард баталсан "Х х сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбоотой журам"-ын 4.1 болон 4.3-д заасны дагуу "А" ХХК-нд дугаарлалтыг олгосон" гэсэн. Үүний дагуу нэхэмжлэгч нь З хны албан ёсны https://crc.gov.mn/k/3ch цахим хуудаснаас журмыг олж үзэхэд З х дээрх журмыг 2021 оны 12-р сарын 17-ны өдрийн ** тоот тогтоолоор шинэчлэн баталсан байх ба журам захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2022 оны 01-р сарын 07-ны өдрийн *** дугаарт бүртгэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл, шинэчлэгдсэн журам 2022 оны 01-р сарын 07-ны өдөр хүртэл З хны албан ёсны цахим хуудсанд байршаагүй байсан бөгөөд энэ хугацаанд З хны 2019 оны ** тогтоолоор батлагдсан "Х х сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам" хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан болно. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т "Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ." гэж заасан. З хны 2019 оны ** тогтоолоор батлагдсан "Х х сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам"-д дугаарлалтыг "Эхэнд ирүүлсэн хүсэлтийг эхэнд олгох" гэсэн зарчим байхгүй бөгөөд тус журмын 1.4-т "З х нь дугаарлалтын төлөвлөгөөний дагуу дугаарыг үйлчилгээ эрхлэгчид ил тод, шударга зарчмаар хуваарилан олгоно." гэж заасан.

Ийнхүү З хноос 66-хх-ххх багц дугаарлалтыг "А" ХХК-нд олгож гэрээ байгуулсан үйл ажиллагаа нь дугаарыг "ил тод, шударга зарчмаар хуваарилан олгох" зарчмуудыг баримтлаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан "иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчимд харш, өмнө З хноос олгогдоогүй дугаарыг дур мэдэн өөрийн болон нийтийн сүлжээнд үүсгэж хууль, журам зөрчиж байсан "А" ХХК-нд буюу тодорхой этгээдэд давуу тал олгосон, хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна.

Иймд Х хноос үүрэн х үйлчилгээнд ашиглагдах 66хх-хххх дугаарлалтыг "А" ХХК-нд ашиглуулахаар тус компанитай байгуулсан захиргааны гэрээг хүчингүй болгуулах, "С ХХК-ийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа Х хны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 66хх-хххх дугаарлалтыг "С ХХК-нд олгож гэрээ байгуулахыг Х х з хнд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр:

1 Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагаа: 66хх-хххх дугаарлалтыг ашиглах талаар "С" ХХК-иас З хнд гаргасан хүсэлтүүд нь цаг хугацааны хувьд "А*" ХХК-ийн 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн *** тоот албан хүсэлтээс тэргүүн ээлжид гаргасан хүсэлт болохыг тогтоолгох буюу эрх зүйн х байгаа болохыг тогтоолгох,

2 66хх-хххх дугаарлалтыг "А" ХХК-нд ашиглуулахаар шийдвэрлэсэн Х х з хны "А" ХХК-ийн 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн *** тоот албан хүсэлтийг бүртгэсэн цахим бүртгэлийг хүчингүй болгуулах гэж ихэсгэжээ.

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэл "С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х хнд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1 дүгээр зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасны дагуу доор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна. Нэхэмжлэгч "С" ХХК-ийн зүгээс Х хнд холбогдуулан "Х хноос үүрэн х үйлчилгээнд ашиглагдах 66хх-хххх дугаарлалтыг "А" ХХК-нд ашиглуулахаар тус компанитай байгуулсан захиргааны гэрээг хүчингүй болгуулах, "С" ХХК-ийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа Х хны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 66хх-ххххх дугаарлалтыг "С" ХХК-нд олгож гэрээ байгуулахыг Х хнд даалгах" нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагын эсрэг Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нь 2022 оны 5-р сарын 26-ны өдөр шүүхэд хариу тайлбар гаргасан ба үүнд "..."А" ХХК нь 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн ** тоот албан бичиг ирүүлснийг тус Х б, м-ийн ажилтан 2021 оны 12-р сарын 21-ний 11 цаг 01 минутад хүлээн авч цахим бүртгэлд бүртгэсэн байна. Харин "С" ХХК-ийн хувьд мөн 12-р сарын 21-ний өдрийн ** тоот албан бичиг ирүүлснийг тус Хны бүртгэл, мэдээллийн ажилтан 2021 оны 12-р сарын 21-ний 14 цаг 42 минутад хүлээн авч "цахим бүртгэл"-д бүртгэсэн байна. Энэхүү хоёр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ирүүлсэн албан бичигт 66хх-хххх дугаарлалтыг ашиглах хүсэлт нь давхацсан тул ....хүсэлтийн "бүртгэл"-ийг үндэслэн "А" ХХК-нд 66х-хххх хүсэлтийг олгох шийдвэрийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн" гэжээ. Улмаар "А" XXX-ийн 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн ** тоот албан бичгийн цахим хуулбарыг хавсаргажээ. Эндээс үзэхэд 66хх-хххх дугаарлалтыг "А" ХХК-нд ашиглуулахаар шийдвэрлэсэн Хариуцагчийн шийдвэр нь тус Хны "А" ХХК-ийн 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн ** тоот албан хүсэлтийг хүлээн авч бүртгэсэн "цахим бүртгэл" байна.

Иймд энэхүү цахим бүртгэл нь төрийн хязгаарлагдмал нөөц болох 66-хх-хххх дугаарлалтыг эзэмшиж, ашиглах эрхийг шударгаар, хууль ёсны дагуу олж авах, түүнийг зориулалтын дагуу ашигласнаас бий болох үр шимийг хүртэх зэрэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн шийдвэр болсон тул энэхүү нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч нь 66-хх-хххх багц дугаарлалтыг ашиглах хүсэлтээ Х хнд хамгийн анх 2020 оны 2-р сарын 11-ний өдрийн ** тоот албан бичгээр гаргасан ба үүнээс хойш 2020 оны 4-р сарын 03-ны өдрийн *** тоот, 2020 оны 4-р сарын 30-ны өдрийн *** тоот, 2021 оны 4-р сарын 01-ний өдрийн *** тоот, 2021 оны 8-р сарын 02-ны өдрийн *** тоот албан бичгүүдээр нийт 5 удаа хүргүүлсэн бол 2020 оны 4-р сарын 22-ны өдрийн *** тоот албан бичгээр "Монгол Улсын х х сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө" /цаашид "Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө" гэх/-нд "6х-хх-хххх дугаарлалтыг үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнүүдэд" гэж өөрчлөлт оруулах санал, хүсэлтээ Х газарт хүргүүлсэн. Гэвч З х болон Х газрын зүгээс манай санал, хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан хэвээр байсан тул нэхэмжлэгч нь 2021 оны 9-р сарын 27-ны өдрийн *** тоот албан бичгээр Х холбоо, мэдээллийн технологийн газарт, мөн өдрийн ** тоот албан бичгээр З хнд тус тус гомдол гаргасан. Үүний үр дунд Х газар нь 2021 оны 11-р сарын 08-ны өдрийн *** тоот албан бичгээр "Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө"-нд нэмэлт оруулж, 6х дугаарлалтыг "Үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээ"-нд гэж өөрчлөх саналыг манай компанид ирүүлснийг нэхэмжлэгчийн зүгээс дэмжиж байгаагаа 2021 оны 12-р сарын 07-ны өдрийн *** тоот албан бичгээр мэдэгдсэн. Ийнхүү Х газрын даргын 2021 оны 12-р сарын 20-ны өдрийн *** тоот тушаалаар "Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө"-нд нэмэлт оруулсан шийдвэр гарч, улмаар 6Х-ХХ-ХХХХ дугаарлалтыг үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнд ашиглах боломж бүрдсэн дариуд нэхэмжлэгч нь 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн *** тоот албан бичгээр 66-хх-хххх багц дугаарлалтыг ашиглах хүсэлтээ З хнд дахин давтан гаргасан. Гэтэл З х нь нэхэмжлэгчийн дээр дурдсан удаа дараагийн хүсэлтүүдийг тухай бүр хүлээн авч бүртгэж байсан атлаа зөвхөн "А" ХХК- ийн 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн *** тоот албан хүсэлтийг хүлээн авч "цахим бүртгэл"-д бүртгэж тус компанитай 66-хх-ххх багц дугаарлалтыг ашиглуулах тухай гэрээг байгуулсан явдал нь тус цахим бүртгэл бүхий З хны шийдвэр нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох "шударга ёс"-ны зарчимд харш, Х х тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан "шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх" хүрээнд гараагүй, мөн Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.7-д заасан тодорхой аж ахуйн нэгжид давуу байдал олгоход чиглэсэн хууль бус шийдвэр байна.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022 оны 5-р сарын 26-ны өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбарт 2021 оны 12-р сарын ** тоот тушаалаараа баталсан "Х х сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбоотой журам"-ын 4.3-т "сүлжээний дугаарыг олгохдоо дугаарлалтын төлөвлөгөө, дугаарын нөөцөд үндэслэж, эхэнд ирсэн хүсэлтэд эхэлж олгох зарчмыг баримтална" гэж заасныг үндэслэсэн байна. Тэгвэл "Эхэнд ирүүлсэн хүсэлтийг эхэнд олгох" зарчмын дагуу бол З хны зүгээс 66-хх-ххххх багц дугаарлалтыг ашиглах талаар "С" ХХК-ийн зүгээс өмнө гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэж, Х газрын даргын 2021 оны 12-р сарын 20-ны өдрийн *** тоот тушаалаар батлагдсан "Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө"-ний дагуу 66-хх-хххх багц дугаарлалтыг "С" ХХК-нд эхэнд шууд олгох учиртай байсан. З хны зүгээс "С" ХХК-ийн гаргасан 2020 оны 2-р сарын 11-ний өдрийн *** тоот, 2020 оны 4-р сарын 03-ны өдрийн ***  тоот, 2021 оны 4-р сарын 01-ний өдрийн *** тоот, мөн 2021 оны 8-р сарын 02-ны өдрийн ***тоот албан хүсэлтүүдийг хүлээн авсан боловч хариу өгөөгүй, хүсэлтүүдийг шийдвэрлээгүй байсан болно. Харин З хны 2020 оны 5-р сарын 12-ны өдрийн *** тоот албан бичгээр ирүүлсэн хариу болон мөн З хны даргаас Х газрын даргад хүргүүлсэн 2021 оны 10-р сарын 18-ны өдрийн *** тоот албан бичигт "Тус хнд үйлчилгээ эрхлэгчдээс үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнд 6х-хххххх гэсэн шинэ багцын дугаарлалт ашиглах хүсэлтийг удаа дараа ирүүлсээр байна." гэснээс тус тус үзэхэд Х газар нь "Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, 6х-хх-хххх дугаарлалтыг үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнд ашиглах боломжийг бүрдүүлмэгц З х манай компанийн хүсэлтүүдийг шийдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байсан болно.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.8. "иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах" мөн З хны 2019 оны *** тогтоолоор батлагдсаний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам"-ын 1.4-т заасны дагуу "З х нь дугаарлалтын төлөвлөгөөний дагуу дугаарыг үйлчилгээ эрхлэгчид "Ил тод, шударга зарчмаар хуваарилан олгоно." гэж тус тус заасны дагуу З х нь 2020 оноос хойш "Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө"-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, 6х-хх-хххх дугаарлалтыг үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнд ашиглах боломжийг бүрдүүлэх талаар эхнээс нь санал, санаачилга, хүсэлтүүдийг гаргаж ирсэн, мөн дугаарлалтын төлөвлөгөөний дагуу 66-хх-ххх багц дугаарлалтыг өөрийн үйлчилгээнд үр ашигтай ашиглана гэж итгэж байсан "С" ХХК-ийн хууль ёсны итгэлийг хамгаалж, 66-хх-хххх багц дугаарлалтыг "С" ХХК-нд олгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Иймд 66хх-хххх дугаарлалтыг ашиглах талаар "С ХХК-иас З хнд гаргасан хүсэлтүүд нь эрх зүйн үр дагавар бүхий хг бий болгосон, цаг хугацааны хувьд "А" ХХК-ийн 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн *** тоот албан хүсэлтээс тэргүүн ээлжид ирүүлсэн хүсэлт болно.

3. Түүнчлэн З хны 2021 оны 12-р сарын 17-ны өдрийн ** тоот тушаалаар шинэчлэн баталсан "Х х сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбоотой журам" нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2022 оны 01-р сарын 07-ны өдрийн *** дугаарт бүртгэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл, шинэчлэгдсэн журам 2022 оны 01-р сарын 07-ны өдөр хүртэл З хны албан ёсны цахим хуудсанд байршаагүй байсан бөгөөд энэ хугацаанд З хны 2019 оны *** тогтоолоор батлагдсан "Х х сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам" хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан болно. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т "Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ гэж заасан.

З х нь А ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг судлан үзэхдээ 2019 оны ** тогтоолоор батлагдсан Х х сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам-ын 6.13.Өргөдөл гаргагчийн ашиглахаар хүсэлт гаргасан дугаарлалтын багц нь дараах нөхцөлийг хангасан байна. 6.13.2 Дугаар ашиглан үзүүлэх үйлчилгээ нь хууль тогтоомжид нийсэн эсэх, 6.13.3 З хноос өмнө нь авсан дугаарын гэрээ болон зохицуулалт, нөхцөл шаардлагын зөрчилгүй байх, мөн журмын 6.9-т Цахилгаан х үйлчилгээ эрхлэгч нь ... З хноос олгогдоогүй дугаарыг дур мэдэн өөрийн болон нийтийн сүлжээнд үүсгэж болохгүй. гэж тус тус заасныг баримталж шалгах учиртай. Гэтэл А ХХК нь 2021 оны 07-р сард 66-хх-хххх дугаарлалтыг үүрэн х сим дээр үүсгэж, гар утсанд ашиглах, hot spot цацах боломжтой байдлаар хэрэглэгчид зарж борлуулж байсан үйл баримт илэрч, уг асуудлаар С ХХК нь 2021 оны 08 сарын 02-ны өдрийн *** тоот албан бичгээр З хнд гомдол гаргасны дагуу З хны 2021 оны 08 сарын 06-ны өдрийн *** тоот албан бичгээр Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө-нд 6ххх-хххх дугаарлалт нөөцөд хэвээр байгаа, З хноос уг дугаарлалтыг олгох боломжгүй бөгөөд ямар нэгэн хуулийн этгээдэд олгож гэрээ байгуулаагүй талаар хариу мэдэгдсэн билээ. Түүнчлэн Х х сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам-ын 6.2-т Х х үйлчилгээ эрхлэх болбогдох тусгай зөвшөөрөл шинээр авсан бөгөөд дугаар ашиглах хүсэлт гаргасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид З х нь дугаарлалтын төлөвлөгөө болон дугаарын нөөцөд үндэслэн дугаарыг хуваарилан олгоно. гэж заасан. Гэтэл Шгазрын 2021 оны 11 сарын 15-ны өдрийн *** тоот албан бичгээр А ХХК-ийн дугаарыг ашиглан үзүүлэх үйлчилгээ болох мэдээлэл х үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/ тусгай зөвшөөрөл нь холбогдох хууль, журмыг зөрчсөнийг тогтоосон байдаг.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн хамт хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч 2022 оны 08 сарын 09-ний өдөр:

Нэхэмжлэлийн шаардлагаа: А ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 01 минутад хүлээн авсан *** тоот албан хүсэлтийг үндэслэн А" ХХК-нд 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон Х х З хны 2021 оны 12-р сарын 24-ний өдрийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрхийг "С" ХХК-нд олгон, гэрээ байгуулахыг Х х з хнд даалгах гэж ихэсгэжээ.

"С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х хнд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1 дүгээр зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасны дагуу доор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М 2022 оны 5-р сарын 26-ны өдрийн шууд ирүүлсэн хариу тайлбарт "А" ХХК нь 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн *** тоот албан бичиг ирүүлснийг тус Х б, м ажилтан 2021 оны 12- р сарын 21-ний 11 цаг 01 минутад хүлээн авч цахим бүртгэлд бүртгэсэн байна. Иймд Х х сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журмын 4.3-т заасны дагуу хүсэлтийн бүртгэлийг үндэслэн "А" ХХК-нд 66хх-хххх дугаарлалтыг олгох шийдвэрийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн." гэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс "А" ХХК-нд 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон буюу дугаар олгосон З хны шийдвэрийг бичмэл хэлбэрээр шүүхэд гаргаагүй ба харин З х, О ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 5-р сарын 03-ны өдрийн №*** тоот "О" ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээг хавсралтын хамт гаргаж өгсөн. Тус гэрээний 6-д "Талуудын хооронд 2021 оны 12-р сарын 24-ны өдөр байгуулагдсан гэрээг шинэчлэн энэхүү гэрээг байгуулав" гэснээс үзэхэд З х нь "А" ХХК-нд 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрхийг 2021 оны 12-р сарын 24-ний өдөр олгосон байна. Түүнчлэн 2022 оны 6-р сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс "А ХХК-нд 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон буюу дугаар олгосон З хны шийдвэр бичмэл хэлбэрээр байхгүй талаар мэдэгдсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 11.1-т "Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна: 11.1.1 захиргааны акт: 11.1.2.захиргааны гэрээ" гэсэн ба мөн хуулийн 37.1-т "Захиргааны акт" гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг заар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.", 37.2-т "Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно" гэж тус тус заасан.

Үүнээс үзэхэд З х нь 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрхийг "А" ХХК-нд үйл ажиллагаа буюу үйлдлээрээ олгосон байна. Иймд "А" ХХК-нд 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон З хны 2021 оны 12-р сарын 24-ний өдрийн үйлдэл нь төрийн хязгаарлагдмал нөөц болох 66-хх-хххх дугаарлалтыг эзэмшиж, ашиглах эрхийг шударгаар, хууль ёсны дагуу олж авах, түүнийг зориулалтын дагуу ашигласнаас бий болох үр шимийг хүртэх зэрэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн шийдвэр болсон тул энэхүү нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч нь 66-хх-хххх багц дугаарлалтыг ашиглах хүсэлтээ Х хнд хамгийн анх 2020 оны 2-р сарын 11-ний өдрийн *** тоот албан бичгээр гаргасан ба үүнээс хойш 2020 оны 4-р сарын 03-ны өдрийн *** тоот, 2020 оны 4-р сарын 30-ны өдрийн ***тоот, 2021 оны 4-р сарын 01-ний өдрийн *** тоот, 2021 оны 8-р сарын 02-ны өдрийн *** тоот албан бичгүүдээр нийт 5 удаа хүргүүлсэн бол 2020 оны 4-р сарын 22-ны өдрийн *** тоот албан бичгээр "МУ-ын х х сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө" /цаашид "Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө" гэх/-нд "6х-хх-хххх дугаарлалтыг үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнүүдэд" гэж өөрчлөлт оруулах санал, хүсэлтээ Х газарт хүргүүлсэн. Гэвч З х болон Х газрын зүгээс манай санал, хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан хэвээр байсан тул нэхэмжлэгч нь 2021 оны 9-р сарын 27-ны өдрийн *** тоот албан бичгээр Х газарт, мөн өдрийн *** тоот албан бичгээр З хнд тус тус гомдол гаргасан. Үүний үр дүнд Х газар нь 2021 оны 11-р сарын 08-ны өдрийн ** тоот албан бичгээр "Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө"-нд нэмэлт оруулж, 6х дугаарлалтыг "Үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээ"-нд гэж өөрчлөх саналыг манай компанид ирүүлснийг нэхэмжлэгчийн зүгээс дэмжиж байгаагаа 2021 оны 12-р сарын 07-ны өдрийн *** тоот албан бичгээр мэдэгдсэн. Ийнхүү Х газрын даргын 2021 оны 12-р сарын 20-ны өдрийн *** тоот тушаалаар "Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө"-нд нэмэлт оруулсан шийдвэр гарч, улмаар 6х-хх-хххх дугаарлалтыг үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнд ашиглах боломж бүрдсэн дариуд нэхэмжлэгч нь 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн *** тоот албан бичгээр 66-хх-ххххх багц дугаарлалтыг ашиглах хүсэлтээ З хнд дахин давтан гаргасан.

Гэтэл З х нь нэхэмжлэгчийн дээр дурдсан удаа дараагийн хүсэлтүүдийг тухай бүр хүлээн авч бүртгэж байсан атлаа зөвхөн "А" ХХК-ийн 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн *** тоот албан хүсэлтийг хүлээн авсан "цахим бүртгэл"-ийг үндэслэн тус компанид 66-хх-хххх багц дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон үйлдэл нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох "шударга ёс"-ны зарчимд харш, Х х тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан "шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх" үүргээ зөрчсөн, мөн Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.7-д заасны дагуу тодорхой аж ахуйн нэгжид давуу байдал олгоход чиглэсэн хууль бус шийдвэр байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022 оны 5-р сарын 26-ны өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбарт 2021 оны 12-р сарын 74 тоот тушаалаараа баталсан "Х х сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбоотой журам"-ын 4.3-т "сүлжээний дугаарыг олгохдоо дугаарлалтын төлөвлөгөө, дугаарын нөөцөд үндэслэж, эхэнд ирсэн хүсэлтэд эхэлж олгох зарчмыг баримтална" гэж заасныг үндэслэсэн байна. Тэгвэл "Эхэнд ирүүлсэн хүсэлтийг эхэнд олгох" зарчмын дагуу бол З хны зүгээс 66-хх-хххх багц дугаарлалтыг ашиглах талаар "С" ХХК-ийн зүгээс өмнө гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэж, Х холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2021 оны 12-р сарын 20-ны өдрийн *** тоот тушаалаар батлагдсан "Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө"-ний дагуу 66-хх-хххх багц дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрхийг "С" ХХК-нд эхэнд шууд олгох учиртай байсан. З хны зүгээс "С" ХХК-ийн гаргасан 2020 оны 2-р сарын 11-ний өдрийн *** тоот, 2020 оны 4-р сарын 03-ны өдрийн *** тоот, 2021 оны 4-р сарын 01-ний өдрийн *** тоот, мөн 2021 оны 8-р сарын 02-ны өдрийн *** тоот албан хүсэлтүүдийг хүлээн авсан боловч хариу өгөөгүй, хүсэлтүүдийг шийдвэрлээгүй байсан болно. Харин З хны 2020 оны 5-р сарын 12-ны өдрийн ** тоот албан бичгээр ирүүлсэн хариу болон мөн З хны даргаас Х газрын даргад хүргүүлсэн 2021 оны 10-р сарын 18-ны өдрийн *** тоот албан бичигт "Тус хнд үйлчилгээ эрхлэгчдээс үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнд 6х-ххххххх гэсэн шинэ багцын дугаарлалт ашиглах хүсэлтийг удаа дараа ирүүлсээр байна." гэснээс тус тус үзэхэд Х газар нь "дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө"-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, 6х-хх-хххх дугаарлалтыг үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнд ашиглах боломжийг бүрдүүлмэгц З х манай компанийн хүсэлтүүдийг шийдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байсан болно. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.8-т "иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах" гэж мөн З хны 2019 оны ** тогтоолоор батлагдсан "Х х сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам"-ын 1.4-т заасны дагуу "З х нь дугаарлалтын төлөвлөгөөний дагуу дугаарыг үйлчилгээ эрхлэгчид "Ил тод, шударга зарчмаар хуваарилан олгоно." гэж тус тус заасны дагуу З х нь 2020 оноос хойш "Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө"-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, 6х-хх-хххх дугаарлалтыг үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнд ашиглах боломжийг бүрдүүлэх талаар эхнээс нь санал, санаачилга, хүсэлтүүдийг гаргаж ирсэн, мөн дугаарлалтын төлөвлөгөөний дагуу 66-хх-хххх багц дугаарлалтыг өөрийн үйлчилгээнд үр ашигтай ашиглана гэж итгэж" байсан "С" ХХК-ийн хууль ёсны итгэлийг хамгаалж, 66-хх-хххх багц дугаарлалтын ашиглах гэрээ байгуулах эрхийг "С" ХХК-нд олгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

Иймд 66хх-ххххх дугаарлалтыг ашиглах талаар "С" ХХК-иас З хнд гаргасан хүсэлтүүд нь эрх зүйн үр дагавар бүхий хг бий болгосон, цаг хугацааны хувьд "А" ХХК-ийн 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн ** тоот албан хүсэлтээс тэргүүн ээлжид ирүүлсэн хүсэлт болно.

3) Түүнчлэн З хны 2021 оны 12-р сарын 17-ны өдрийн ** тоот тушаалаар шинэчлэн баталсан "Х х сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбоотой журам" нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2022 оны 01-р сарын 07-ны өдрийн ** дугаарт бүртгэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл, шинэчлэгдсэн журам 2022 оны 01-р сарын 07-ны өдөр хүртэл З хны албан ёсны цахим хуудсанд байршаагүй байсан бөгөөд энэ хугацаанд З хны 2019 оны ** тогтоолоор батлагдсан "Х х сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам" хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан болно. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т "Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ." гэж заасан з хны 2019 оны ** тогтоолоор батлагдсан "Х х сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам"-д дугаарлалтыг Эхэнд ирсэн хүсэлтийг эхэнд олгох" гэсэн зарчим байхгүй бөгөөд тус журмын 1.4т "З х нь дугаарлалтын төлөвлөгөөний дагуу дугаарыг үйлчилгээ эрхлэгчид ил тод, шударга зарчмаар хуваарилан олгоно" гэж заасан.

4) З х нь "А" ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг судлан үзэхдээ 2019 оны ** тогтоолоор батлагдсан "Х х сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам"-ын 6.13.Өргөдөл гаргагчийн ашиглахаар хүсэлт гаргасан дугаарлалтын багц нь дараах нөхцөлийг хангасан байна: 6.13.2-т Дугаар ашиглан үзүүлэх үйлчилгээ нь хууль тогтоомжид нийцсэн эсэх; 6.13.3-т З хноос өмнө нь авсан дугаарын гэрээ болон зохицуулалт, нөхцөл шаардлагын зөрчилгүй байх, мөн журмын 6.9-т "Цахилгаан х үйлчилгээ эрхлэгч нь ...З хноос олгогдоогүй дугаарыг дур мэдэн өөрийн болон нийтийн сүлжээнд үүсгэж болохгүй гэж тус тус заасныг баримталж шалгах учиртай.

Гэтэл "А" ХХК нь 2021 оны 7-р сард 66-00-хххх дугаарлалтыг үүрэн х сим дээр үүсгэж, гар утсанд ашиглах, hot spot цацах боломжтой байдлаар хэрэглэгчид зарж борлуулж байсан үйл баримт илэрч, уг асуудлаар "С" ХХК нь 2021 оны 8-р сарын 02-ны өдрийн *** тоот албан бичгээр З хнд гомдол гаргасны дагуу З х нь 2021 оны 8-р сарын 06-ны өдрийн *** тоот албан бичгээр "Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө"-нд 6ххх-хххх дугаарлалт нөөцөд хэвээр байгаа, З хноос уг дугаарлалтыг олгох боломжгүй бөгөөд ямар нэгэн хуулийн этгээдэд олгож гэрээ байгуулаагүй" талаар хариу мэдэгдсэн билээ. Түүнчлэн "Х х сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам"-ын 6.2-т "Х х үйлчилгээ эрхлэх холбогдох тусгай зөвшөөрөл шинээр авсан бөгөөд дугаар ашиглах хүсэлт гаргасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид З х нь дугаарлалтын төлөвлөгөө болон дугаарын нөөцөд үндэслэн дугаарыг хуваарилан олгоно" гэж заасан. Гэтэл Ш газрын 2021 оны 11-р сарын 15-ны өдрийн *** тоот албан бичгээр "А" ХХК-ийн дугаарыг ашиглан үзүүлэх үйлчилгээ болох "мэдээлэл х үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/ тусгай зөвшөөрөл" нь холбогдох хууль, журмыг зөрчсөнийг тогтоосон байдаг.

Иймд "А*" ХХК-нд 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон Х* З* хны 2021 оны 12-р сарын 24-ний өдрийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрхийг "С" ХХК-нд олгож, гэрээ байгуулахыг Х х з хнд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ж* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхний шаардлага бол Х* хноос үүрэн холбоонд ашиглагдах 66 дугаарлалтыг * ХХК-д олгуулахаар тус компанитай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах, 2 дахь шаардлага бол нэхэмжлэгч компанийн хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа Х* хны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 66 дугаарлалтыг нэхэмжлэгч компанид олгож, гэрээ байгуулахыг Х* хнд даалгах. 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, 66 дугаарлалтыг ашиглах тухай гаргасан нэхэмжлэгч компанийн хүсэлтүүд нь цаг хугацааны хувьд гуравдагч этгээдийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *** тоот албан хүсэлтээс тэргүүн ээлжид гаргасан хүсэлт болохыг тогтоолгож, эрх зүйн х байгаа болохыг тогтоолгох гэсэн байгаа. Мөн 66 дугаарлалтыг гуравдагч этгээдэд ашиглуулахаар шийдвэрлэсэн тус компанийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар албан хүсэлтийг бүртгэсэн цахим бүртгэлийг хүчингүй болгуулах гэж ихэсгэсэн. 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр дахин нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байгаа. Тус шаардлага нь гуравдагч этгээдийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 01 минутад хүлээн авсан *** дугаар албан хүсэлтийг үндэслэн гуравдагч этгээдэд 66 дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон Х* хны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, 66 дугаарлалт ашиглах гэрээ байгуулах эрхийг нэхэмжлэгч компанид олгож гэрээ байгуулахыг Х х з хнд даалгах гэсэн үндсэн 4 шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч компани төлөвлөгөөнд тусгасан зорилтын хүрээнд тэрэлжийн баазаа өсгөх, тэрэлжид шинэ төрлийн дата үйлчилгээ, интернэт гээд хэрэглэгчдийнхээ олон суурь хэрэгцээг хангах зорилгоор 66 болон 69 гэсэн дугаарыг ашиглах хүсэлтээ хуульд заасны дагуу хариуцагч байгууллагад анх 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр * гэсэн албан бичгээр хандаж байсан. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гээд нийт 5 удаа хариуцагч байгууллагад албан бичиг хүргүүлж байсан. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичгээр бид Х* хны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд 6х гэсэн дугаарлалтыг оруулъя гэсэн санал хүсэлтийг одоогийн Х* газарт хүргүүлж байсан. Х х тухай хуулийн 101.5-д зааснаар сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг батлах бүрэн эрх Х х асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байдаг. Мөн хуулийн 9.1.9-д заасан сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүргийнхээ хүрээнд хариуцагч байгууллага бол дугаарлалт олгох, дугаарлалт олгох шийдвэр гаргаж, гэрээ байгуулдаг. Манайхаас хүргүүлсэн олон удаагийн албан бичгийн хариуд хариуцагч байгууллага анх 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хариуг ирүүлсэн.Үүнээс хойш манай албан бичгүүдэд хариу өгөхгүй, шийдвэрлэхгүй, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй хууль бус үйлдэл гаргасан хэвээр байсан. Тодорхойгүй ийм байдалтай байсан учир бид 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Х* газар болон Х* хнд албан ёсоор гомдол гаргасан. Энэ гомдолд мөн хариу өгөөгүй. Харин 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Х* газраас 6 гэсэн дугаарлалтыг олгохыг дэмжиж байгаа эсэх талаар санал авсан. Үүний хариуд дэмжиж байна гэсэн хариуг өгч байсан. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дугаарлалтыг ашиглах боломжийг бүрдүүлсэн байсан. Бичиг баримт нь батлагдаад ирсэн учраас бид 12 дугаар сарын 21-ний өдрийн * дугаар албан бичгээр 66, 69 дугаарыг ашиглах хүсэлтээ Х* хнд дахин гаргасан. Гэвч энэ бичгийн дагуу хариуцагч байгууллагаас 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр анх удаа бидэнд хариу өгөхдөө А*к ХХК 60, 66 дугаарлалтыг авах хүсэлт ирүүлсэн, үүний дагуу эхэнд хүсэлтийг, эхэнд олгох зарчмыг баримталсан гэсэн хариу өгсөн. Бид урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангах зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Х* хнд гомдол гаргасан. Х* х 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бидэнд алба ёсоор хариу өгсөн. Уг хариуд А* ХХК-д компани 60, 66 дугаарлалтыг авахаар хүсэлт ирүүлсэн учраас тухайн компанид дугаарлалтыг олгосон, "С" ХХК-ийн хүсэлт бол А* ХХК-ийн хүсэлтээс сүүлд ирсэн гэсэн хариуг өгсөн. Иймд бид өнөөдөр маргаж байна. Яагаад хууль бусаар А* ХХК-д олгосон талаар 3 үндэслэл дурдсан байсан. Эдгээр үндэслэлүүд нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад мөн дурдагдсан байгаа. Х* х 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгээр хариу өгөхдөө ямар нэгэн хуулийн заалт үндэслээгүй, харин эхэнд гаргасан хүсэлтийн дагуу дугаарлалтыг олгосон гэдэг. Гэтэл өмнө нь бидний өгч удаа дараа өгч байсан хүсэлтүүдийг шийдвэрлэж, бидэнд энэ дугаарлалтыг өгөх байсан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д иргэн хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан байдаг. Бид анх энэ дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулаад, чөлөөлөх хүсэлт, шаардлагуудыг 2020 оны 02 дугаар сараас эхлэн өгдөг байсан. Ямарваа нэгэн байдлаар өөрчлөлт д, өөрчлөлт орсно аж ахуйн нэгж ашиглах юм байна гэсэн итгэлийг төрүүлээд яваад байсан гэж үзэж байгаа. Иймд бид иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах тусгай зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн 2020, 2021 онд дугаарлалттай холбоотой Х* хны баталсан 2019 оны 41 дүгээр журам байдаг. Тус журамд Х* х ил тод, шударга зарчмаар энэ дугаарлалтыг олгоно гэж заасан байдаг. Ингээд 2020 оноос хойш Х* х дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулаад 6х дугаарлалтын үүрэн х тухай санал санаачилга гаргаж, мөн дугаарлалтын дагуу 66 дугаарлалтыг үр өгөөжтэй ашиглана гэсэн "С" ХХК-ийн хууль ёсны итгэлийг хамгаалж уг дугаарлалтыг "С" ХХК-д олгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. 209 оны ** дүгээр тогтоолыг гаргасан Х* хны Х х сүлжээний дугаарлалтын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбоотой журмын 6.13-д сүлжээний дугаарлалт хүсэхтэй холбоотой өргөдөл гаргахад Х* х ямар урьдчилсан шалгалтуудыг хийх ёстой байдгийг, тухайн хүсэлт нь ямар нөхцөлийг хангасан байх ёстойг тодорхойлсон байдаг. Тухайлбал дугаар ашиглалт үзүүлэх үйлчилгээ нь хууль тогтоомжид нийцсэн эсэх, Х* хноос өмнө авсан дугаарын гэрээ болон зохицуулалт нөхцөл шаардлагыг хангасан эсэх, мөн өргөдөл гаргагч зөрчилгүй байх гэх мэт. Мөн журмын 6.9-д Х* хноос олгогдоогүй дугаарыг дур мэдэн өөрийн болгон нийтийн сүлжээнд үүсгэж болохгүй гэсэн чухал зохицуулалт байдаг. Гэтэл гуравдагч этгээдийн компани 2021 оны 07 дугаар сард 66хх гэсэн дугаарыг үүрэн х симд үүсгэж, гар утсанд ашиглаад дата хэлбэрээр хэрэглэгчдэд зарж борлуулж байсан үйл баримтыг олсон. Шарга морьтын зуслангийн ам дээр борлуулалт хийж байсан нь илэрсэн. Ингээд 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр мөн албан бичгээр Х* хнд гомдол гаргасан. Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Х* хноос бидэнд хариу өгөхдөө 66хх дугаарлалт нөөцөд хэвээр байгаа, энэ дугаарыг ямар нэгэн аж ахуй нэгжид олгох боломжгүй гэсэн. Сая дурдсан журмын 6.2-д х х үйлчилгээ эрхлэх холбогдох тусгай зөвшөөрөл шинээр авсан бөгөөд дугаар ашиглах хүсэлт гаргасан тусгай зөвшөөрөл эзэмшигч З* х нь Дугаарлалтын төлөвлөгөө болон дугаарын нөөцөд үндэслэн дугаарыг хуваарилан олгоно гэж заасан байдаг. Гэтэл дугаарлалтыг олгох тухайн цаг үед Ш* газраас А* ХХК-ийн дугаар ашиглан үзүүлэх үйлчилгээ болох мэдээлэл х үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэсэн албан бичгийг Х* хнд өгсөн. Эхлээд х х үйлчилгээ эрхлэх холбогдох тусгай зөвшөөрөл авсан этгээд нь үргэлжлүүлэн тухайн дугаарлалтыг хүсэх эрх нь нээгддэг. Гэтэл тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон байна гэдгийг Ш* газраас тогтоож, энэ зөрчлөө зас гэсэн албан бичгийг Х* хнд хүргүүлсэн байдаг. Х* хноос олгогдоогүй дугаарыг дур мэдэж, нийтийн сүлжээнд ашиглаж болохгүй гэсэн зохицуулалтыг илэрхий зөрчсөн этгээдэд энэ дугаарлалтыг олгосон байна. Х* хны З* газрын дарга манай урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу өгсөн. Тус хариу албан бичигт Х* хны 2021 оны 12 дугаар сард баталсан Х х сүлжээ ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журмын 4.1 болон 4.3-д заасны дагуу А* ХХК-д дугаарлалт олгосон. Анх 01 дүгээр сарын 07-ны өдрийн н.М* даргын өгсөн албан бичигт ямар нэгэн хууль тогтоомж, дүрэм журам үндэслээгүй. 03 дугаар сарын 14-ний өдрийн албан бичигт гэнэт 2021 оны 12 сард баталсан журмын 4.1, 4.3-д заасныг үндэслэсэн байгаа юм. Бид 2019 онд батлагдсан журмыг дахин шинэчлэгдсэн гэж ойлгож, албан ёсны цахим хаягаас журмыг олж үзэхэд тухайн журмыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ** тоот тушаалаар шинэчлэн баталсан байсан. Захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн санд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаарт бүртгэгдсэн гэсэн мэдээлэл байдаг. Х** хноос бараг өдөр болгон шинэ акт гардаг учраас бид цахим бүртгэлийг дандаа шалгадаг. Гэтэл тухайн цаг үед энэ журмыг үзэж болохгүй буюу, линк дээр дараад ороход нээгддэггүй байсан юм. Гэнэт 2021 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн албан бичигт энэ журмыг дурдах үед нь үзэхэд улсын бүртгэлд бүртгэгдсэн гэсэн тэмдэглэгээтэй байсан. Тухайн үед 2019 оны ** дүгээр тогтоолоор баталсан журам хүчин төгөлдөр үйлчилж байсан гэдгийг харуулж байна. Захиргааны ерөнхий хуулийн 67.2-д Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно гэж заасан. Тэгэхээр энэ тогтоол 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон гэж үзэж байна. 2019 оны 41 дүгээр тогтоолд эхэнд ирүүлсэн хүсэлтээр эхэнд олгох гэсэн зарчим байдаггүй, шударга зарчмаар хуваарилж олгоно гэж байдаг юм. 2022 оны 11 сард баталсан дүрэм журмын 4.1, 4.3-д энэ өгүүлбэр тусгагдсан байгаа. А** ХХК-д дугаарлалт олгож гэрээ байгуулсан нь шударга зарчмаар хуваарилан олгох зарчмыг баримтлаагүй. Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хангаагүй. Мөн Х** хноос олгогдоогүй дугаарыг дур мэдэн өөрийн болон нийтийн сүлжээнд нийтэлж хууль журам зөрчиж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: "С" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х* хноос үүрэн х үйлчилгээнд ашиглагдах 66хх-хххх дугаарлалтыг "А* ХХК-нд ашиглуулахаар тус компанитай байгуулсан захиргааны гэрээг хучингүй болгуулах, "С ХХК-ийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа Х* х эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 66хх-хххх дугаарлалтыг "С" ХХК-нд олгож гэрээ байгуулахыг Х* хнд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Х х тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д Х х асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг батлах бүрэн эрхтэй бөгөөд тус газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ** тоот тушаалаар "Монгол Улсын Х х сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө"-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр "С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 6ххх-ххххх дугаарлалтыг төлөвлөгөөний 36 дахь хэсэгт нэмэлтээр оруулснаар уг төлөвлөгөөг Х* х хэрэгжүүлж ажиллах боломжтой болсон. Х х тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх бүрэн эрх нь Х* хнд байдаг бөгөөд тус хны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ** тоот тушаалаар "Х х сулжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам"-ыг шинэчлэн баталсан. Энэхүү журмын 4 дүгээр зүйлийн 4.3-т "сүлжээний дугаарыг олгохдоо дугаарлалтын төлөвлөгөө, дугаарын нөөцөд үндэслэж, эхэнд ирсэн хүсэлтэд эхэлж олгох зарчмыг баримтална" гэж заасан. Нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий хны хувьд "А*" ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ** тоот 66хх-хххх, 60xx-xxxx дугаарын багц авах хүсэлт дахин гаргах тухай албан бичиг ирүүлснийг тус хны б*, м* ажилтан 2021 оны 12 дугаар сарын 21-ний 11 цаг 01 минутад хүлээн авч цахим бүртгэлд бүртгэсэн байна. Харин нэхэмжлэгч тал болох "С" ХХК-ийн хувьд мөн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ** тоот "Үүрэн х үйлчилгээний багц Монгол Улсын дугаарлалт хүсэх тухай албан бичиг ирүүлснийг тус хны бүртгэл, засварт мэдээллийн ажилтан 2021 оны 12 дугаар сарын 21-ний 14 цаг 42 минутад хүлээн авч цахим бүртгэлд бүртгэсэн байна. Энэхүү хоёр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ирүүлсэн албан бичигт 66хх-хххх дугаарлалтыг ашиглах хүсэлт нь давхацсан тул Х х сулжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журмын 4 дүгээр зүйлийн 4.3-т "сүлжээний дугаарыг олгохдоо дугаарлалтын төлөвлөгөө дугаарын нөөцөд үндэслэж, эхэнд ирсэн хүсэлтэд эхэлж олгох зарчмыг баримтална" гэж заасны дагуу хүсэлтийн бүртгэлийг үндэслэн "А**" ХХК-д 66хх-хххх хүсэлтийг олгох шийдвэрийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч тал "С" ХХК-ийн ашиглахыг хүссэн бусад дугаарлалт болох 69хх-хххх багцыг олгохоор буюу хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Иймд "С ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан тус хноос ура х үйлчилгээнд ашиглагдах 66хх-XXXX дугаарлалтыг "А*" ХХК-нд ашиглуулахаар тус компанитай байгуулсан захиргааны гэрээг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч талын хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа тухай эс үйлдэхүйг хууль бус болгуулах, 66хх-хххх дугаарлалтыг "С" ХХК-нд олгож гэрээ байгуулахыг Х х з хнд даалгах гэх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*, Т.М* нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч тал 2022 оны 06 дугаар сарын 21 болон 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрүүдэд нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн байх бөгөөд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагуудыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. 66хх-хххх дугаарлалтыг ашиглах талаар С ХХК-иас З хнд гаргасан хүсэлтүүд нь цаг хугацааны хувьд "А*" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ** тоот албан хүсэлтүүдээс тэргүүн ээлжид гаргасан хүсэлт болохыг тогтоолгох буюу эрх зүйн х байгаа болохыг тогтоолгох тухай

Энэхүү ихэсгэсэн шаардлагын тухайд тус хноос 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд хүргүүлсэн хариу тайлбараар нотлох баримтын хамт хүргүүлсэн. Тодруулбал, "А*" ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ** тоот 66хх-хххх 60хх-хххх дугаарын багц авах хүсэлт дахин гаргах тухай албан бичиг ирүүлснийг тус хны бүртгэл, мэдээллийн ажилтан 2021 оны 12 дугаар сарын 21-ний 11 цаг 01 минутад хүлээн авч цахим бүртгэлд бүртгэсэн байна. Харин С ХХК-ийн хувьд мөн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ** тоот Үүрэн х үйлчилгээний бөгц дугаарлалт хүсэх тухай албан бичиг ирүүлснийг тус хны б*, м* ажилтан 2021 оны 12 дугаар сарын 21-ний 14 цаг 42 минутад хүлээн авч цахим бүртгэлд бүртгэсэн.

Ихэсгэсэн шаардлагад дурдсан тэргүүн ээлжинд гэдгийг Х х сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбоогдсон журмын 4 дүгээр зүйлийн 4.3-т сүлжээний дугаарыг олгохдоо дугаарлалтын төлөвлөгөө, дугаарын нөөцөд үндэслэж, эхэнд ирсэн хүсэлтэд эхэлж олгох зарчмыг баримтална гэж заасны дагуу хүсэлт хрүүлсэн хугацааг үндэслэх "А*" ХХК-ийн 66хх-хххх дугаарлалт хүссэн хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл дээрх журамд зааснаар хүсэлтийг шийдвэрлэхдээ Х* газрын /тухайн үеийн/ баталсан дугаарлалтын төлөвлөгөөг үндэслэх бөгөөд уг төлөвлөгөөнд тусгаагүй дугаарыг З* хны зүгээс олгох үндэслэх бөгөөд уг төлөвлөгөөнд тусгаагүй дугаарыг З* хны зүгээс олгох боломжгүй юм. Иймд эхэнд ирсэн хүсэлтэд эхэлж олгох зарчим баримтална гэдэг нь дугаарлалтын төлөвлөгөө батлагдахтай салшгүй холбоотой бөгөөд төлөвлөгөө батлагдсан хугацаанаас хойш хүсэлт ирүүлсэн байхыг олгоно.

2. 66хх-хххх дугаарлалтыг "А*" ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн Х х "А*" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн **тоот албан хүсэлтийг бүртгэсэн цахим бүртгэлийг хүчингүй болгуулах тухай

Х х тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д Х х асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг батлах бүрэн эрхтэй бөгөөд тус газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ** тоот тушаалаар Монгол Улсын Х х сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр 6ххх-хххх дугаарлалтыг төлөвлөгөөний 3.6 дахь хэсэгт нэмэлтээр оруулснаар 6ххх-хххх дугаарлалтыг үүрэн холбоо, зүйлсийн интернэт, дата үйлчилгээнд ашиглах боломж бүрдсэн тул Х х тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хуульд заасан үүргийг биелүүлж, зохих журмын дагуу хүсэлтүүдийг шийдвэрлэсэн.

Хэрэв ихэсгэсэн шаардлагад дурдсанаар "А*" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ** тоот албан хүсэлтийг бүртгэсэн цахим бүртгэлийг хүчингүй болгуулах хуулийн үндэслэл тогтоогдвол нэхэмжлэгч тал буюу С ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *** тоот үүрэн х үйлчилгээний багц дугаарлалт хүсэх тухай албан тоотын хүрээнд 69хх-хххх багцын дугаарлалтыг олгосон шийдвэр ч хүчингүй болох эрх зүйн үр дагавартай.

3. "А**" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 01 минутад хүлээн авсан ** тоот албан хүсэлтийг үндэслэн "А*" ХХК-д 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон Х* хны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрхийг С ХХК-д олгож, гэрээ байгуулахыг Х* хнд даалгах тухай

Х х тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх бүрэн эрх нь Х х з хнд байдаг бөгөөд тус хны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ** тоот тушаалаар Х х сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам-ыг шинэчлэн баталсан. Энэхүү журмын 4 дүгээр зүйлийн 4.3-т сүлжээний дугаарыг олгохдоо дугаарлалтын төлөвлөгөө, дугаарын нөөцөд үндэслэж, эхэнд ирсэн хүсэлтэд эхэлж олгох зарчмыг баримтална гэж заасны хүрээнд шийдвэрлэсэн.

Тус х нь Х х тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т З х х х талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, мөн хуулийн 9.1.2-т хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих, мөн хуулийн 9.1.9-т сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар тогтоолоор баталсан Х* хны дүрмийн 3.1-т Хны дарга дараах бүрэн эрхтэй, 3.1.1-т Х, түүний нэгжийн үйл ажиллагааг уялдуулан з, нэгдсэн удирдлагаар ханга, 3.1.2-т хууль тогтоомж болон энэ дүрэмд заасан бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж, биелэлтийг хангуулах, 3.1.4-т Хг гадаад, дотоодод итгэмжлэлгүйгээр төлөөлөх, 3.1.8-д тусгай зөвшөөрөл, радио давтамж ашиглах эрхийн бичиг, бүртгэл болон баталгаажуулалтын гэрчилгээнд гарын үсэг зурж баталгаажуулах, гэж тус тус заасны дагуу хны дарга нь хг төлөөлж Х х сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжтэй нэмэлт гэрээ байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлж "А*" ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт *** тоот гэрээг байгуулсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т зааснаар нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлэх бөгөөд С ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд энэхүү компани нь тус хноос олгосон тусгай зөвшөөрөл болон дугаарлалтын хүрээнд хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа болно. Иймд С ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө гэдэг зүйлийг Х х тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар х х сан, төрийн захиргааны байгууллага баталдаг. Тухайн үеийн Х* газар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** тоот тушаалаар Монгол Улсын х х сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд нэмэлт оруулж баталсан. Төлөвлөгөө батлагдсанаар Х х тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан чиг үүрэг хэрэгжиж эхэлнэ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа 2021 оноос өмнө олон удаагийн хүсэлт гаргасан гэдэг хүсэлт нь төлөвлөгөөтэйгөө уялдах ёстой. Уялдана гэдэг нь х х сүлжээний дугаарлалтыг ашиглах журмын 4.3-д сүлжээний дугаарыг олгохдоо дугаарлалтын төлөвлөгөө, дугаарын нөөцөд үндэслэж эхэнд ирсэн хүсэлтэд эхэнд олгох зарчмыг баримтална. Дугаарлалтын төлөвлөгөөтэйгөө яаж уялдах вэ гэхээр дугаарлалтын төлөвлөгөө дээр тухайн хүсэж буй дугаар нь ямар төрлийн үйлчилгээнд ашиглагдахаар байгаа юм, магадгүй 6-аар эхэлсэн дугаарлалтыг үүрэн х ярианы үйлчилгээнд ашиглах боломж нээгдсэн эсэхтэй уялдуулж байж тухайн хугацаанаас хойш талууд хүсэлт гаргах эрх нь нээгдэнэ. Тэгэхээр 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Х* газрын тушаалаас өмнө гаргасан гээд байгаа нэхэмжлэгч компанийн хүсэлтүүд нь үндэслэлгүй. Учир нь 6 гэсэн дугаар нь ярианы үйлчилгээнд хуваарилагдаагүй байхад хүсэлт гаргаад байгаа нь үндэслэлгүй. Үүнийг олгох бүрэн эрх нь хууль тогтоомжо манай байгууллагад олгогдоогүй. Төлөвлөгөөнд гүй дугаарыг авахаар хүсэлт гаргачхаад манайх түрүүлж олон удаа хүсэлт гаргасан гэдэг байдлаар тайлбарлаж болохгүй. Энэ тохиолдолд бусад аж ахуйн нэгжүүдийн эрх ашиг хөндөгдөнө. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дугаарлалтын төлөвлөгөөнд өөрчлөлт д, 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдөр компаниудаас хүсэлт орж ирсэн. Орж ирэхдээ одоогийн О* ХХК, "С" ХХК-иас 66, 69, 60 гэсэн дугааруудыг авъя гэдэг хүсэлтээ тухайн үед өгч байсан. Ингээд Х* х шийдвэрлэхдээ Дугаарын ашиглалт үйлчилгээ бүртгэх журмын 4.3 буюу сүлжээний дугаарыг олгохдоо дугаарлалтын төлөвлөгөө, нөөцөд үндэслэж эхэнд ирсэн хүсэлтийн эхэнд олгох зарчмыг баримтлаад олгосон. Ингэхдээ А* ХХК-ийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ** тоот албан бичгээр 66,60 дугаарлалт авах тухай гэсэн хүсэлтээ ирүүлээд, хүсэлтийг Х* хны б* м* мэргэжилтэн 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 01 минутад хүлээн авч цахим бүртгэлд бүртгээд энэ талаар хариуцагч баримтуудыг ирүүлсэн. Ирүүлсэн бичгүүдийг Х* х хүлээж авч тамга дарж, хүлээн авсан огноо, дугаар, цаг минутыг бүртгэдэг. Нэхэмжлэгчийн зүгээс мөн өдрийн *** тоот албан бичгээр багц дугаарлалт хүссэн хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлт нь 14 цаг 42 минутад хүлээн авч бүртгэгдэж, холбогдох баримт бичиг нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч тал бол ирүүлсэн огноо, цаг, минуттайгаа маргаагүй гэж хэлсэн. Х х з хны 2021 оны ** дүгээр тогтоолоор батлагдсан Х х сүлжээний дугаарлалтыг бүртгэхтэй холбогдсон журам нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Энэ журмын зүйл заалттай холбоотой гомдол аль ч талаас ирж байгаагүй. Журам хэлэлцүүлж батлахдаа эрх ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй талуудыг оролцуулж, хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулсан. Журамд нэмэлт өөрчлөл оруулах, шинэчлэн батлах процесс болгон дээр компаниудын дугаар ашиглаж үйл ажиллагаа явуулдаг суурин холбоо, нийтийн бүх үйлчилгээ энэ хэлэлцүүлэгт оролцож байр суурь, санал бодлоо илэрхийлдэг. Энэ журмыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлахад талуудаас санал авахад саналын зөрүү гарч байгаагүй. Ялангуяа нэхэмжлэгч талаас энэ хэлэлцүүлэгт санал буюу эхэнд ирүүлсэнд хүсэлтэд эхэнд олгох нь буруу гэх байр суурь илэрхийлээгүй. Энэ талаарх нотлох баримтыг авахаар шүүхээс шийдвэрлэсний дагуу Х х з хноос хэлэлцүүлэг хийж байсан, талуудаас ирүүлсэн санал гэх мэт бүх процессыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. Энэ асуудлаар аль компани нь гомдол гаргаж байгаагүй, одоо ч гомдол ирүүлээгүй. Иймд энэ журмын зохицуулалт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Нэхэмжлэгч тал захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсвэл зөрчигдөж болзошгүй гэж үзэж байгаа бол нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэхдээ нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ямар хуульд зааснаар зөрчигдөж байгаа нь тодорхойгүй. Энэ асуудал өнөөдрийг хүртэл тогтоогдоогүй. Шүүхийн шийдвэр яаж гарахаас үд хамааран эрх ашиг нь яаж сэргээгдэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгч компани 1999 онд тусгай зөвшөөрөл аваад өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа. 91, 90, 96-аар эхэлсэн дугаарлалтыг авах хүсэлтүүд гаргаж байсан. Мөн сүүлд 69 дугаарлалтыг авах хүсэлтийг гаргаад, мөн гаргасан хүсэлтүүдээ тухай бүр шийдүүлээд явж байсан. Тэгэхээр нэхэмжлэгч нь одоо хүчин төгөлдөр 3 сая гаруй дугаарыг ашиглаад явж байгаа. Үүрэн х хэрэглэгч нь давхардсан тоогоор 4.8 орчим сая байдаг. 66 гэсэн дугаарлалтыг заавал "С" ХХК авах ёстой, аваагүйгээс болоод эрх ашиг нь хөндөгдөөд байгаа зүйл байхгүй бөгөөд тогтоогдоогүй. Хэрэглэгчийн тоо нэмэгдээд, хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгааг бид үгүйсгэхгүй. Хэрэв тийм бол тухайн үедээ холбогдох баримт, тайлбар үндэслэлээ бичээд хандах ёстой. Сүлжээний дугаарлалт 66 гэсэн дугаараар дуусахгүй шүү дээ. Жишээ нь 5, 61, 62, 63, 64, 65 дугаарлалтууд болон 81, 82, 83, 84 гэсэн дугаарлалтууд сул байна. Аль ч компанид эдгээр дугааруудыг хүсэлтээ гаргаад авах эрх нь нээлттэй байгаа. Өнөөдрийг хүртэл эдгээр дугаарыг ашиглах хүсэлт ирээгүй. Х* х бол өнгөрсөн хугацаанд шударга байдлаар дугаарыг олгож ирсэн. Цаашид энэ зарчмын байр суурь өөрчлөгдөхгүй байх болно. Дугаарлалтын ашиглалтыг харгалзаж үзнэ гэсэн үг. "С" ХХК 3 сая дугаар авсан бол тухайн 3 сая дугаар нь дүүрсэн юм уу, эсвэл 2 саяыг нь ашиглаад 1 сая нь ашиглагдаагүй байгаа юм уу гэдэг үүднээс хэрэгцээ шаардлагаа тодорхойлсон баримт ирүүлээгүй. Дараагийн шаардлагын тухайд хны зүгээс нэхэмжлэгчийн хэзээ гаргасан ямар хүсэлтийг шийдвэрлээгүй юм, үүнийгээ тодорхой хэлэх ёстой. Дугаар олгохгүй байснаараа эс үйлдэхүй болно гэсэн үг биш шүү дээ, тухай бүрд нь холбогдох хариуг өгч байсан. Даалгах шаардлагын тухайд шүүхийн шийдвэр яаж гарахаас хамаараад нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол сэргэнэ гэсэн ойлголт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага хангагдлаа гэж бодоход 66 дугаарлалт нь "С" ХХК-д олгогдоно гэсэн үг биш. Шууд "С" ХХК-д 66 дугаарлалтыг олгож, гэрээ байгуулахыг даалгах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж харж байна. "С" ХХК-д зөрчигдсөн эрх байхгүй, үүнийгээ нотолсон зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхний шаардлагын тухайд 2020 онд нэхэмжлэгч компанийн зүгээс дугаарлалтыг авч ашиглая гэдэг хэд хэдэн хүсэлт гаргасан байсан. 2020 онд дугаарлалтыг олгох боломж нь Х х з хнд байгаагүй. Дугаарлалтын төлөвлөгөө батлагдаагүй байснаас болоод 66 дугаарлалтыг олгох эрх зүйн боломж байхгүй байсан. 2020 онд хүсэлтүүд гаргаад тухайн хүсэлтүүдийн хариуд Х* хноос дугаарлалтын төлөвлөгөөнд өөрчлөл гүй учраас дугаарлалт олгох боломжгүй гэсэн хариуг өгч байсан. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг, 14 цагт хүсэлтүүд ирүүлж бүртгэсэнтэй маргахгүй. Иймд тэргүүн ээлжид хүсэлт гаргасан болохыг тогтоолгох шаардлага нь үндэслэлгүй юм. 2 дахь шаардлагын тухайд цахим бүртгэл хийсэн нь захиргааны акт биш, ямар нэгэн үр дагаврыг бий болгохгүй. Хнд ирсэн өргөдөл хүсэлтийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтад гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах журам буюу дотоодод ашиглаж байгаа журмын дагуу хүлээж авч бүртгэдэг. Энэ процессын дагуу өргөдөл, хүсэлтийг хүлээж аваад бүртгэсэн байгаа. Тэгэхээр энэ бүртгэлийг ямар үндэслэлээр хүчингүй болгох гээд маргаж байгаа нь тодорхойгүй. "С" ХХК-иас ирсэн хүсэлтийг нэг цагаар хойшлуулаад бүртгэсэн юм уу, нотлох баримтын хүрээнд ийм асуудал байхгүй. Нэхэмжлэгч тал бидний гаргасан хүсэлтийг тухайн цагт бүртгэж авсан гэж хүлээн зөвшөөрдөг. Иймд 2 дахь шаардлагын тухайд үндэслэлгүй тайлбар хэлж байна гэж үзэж байна. 3 дахь шаардлагын тухайд хнд ирүүлсэн хүсэлтүүдэд нь боломжгүй гэх хариуг өгч байсан. Яг ямар хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй гэж үзэж байгаагаа тодорхой тайлбарлахгүй байна. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангах боломжгүй байна. 4 дэх шаардлагын тухайд А* ХХК болон Х* х нарын хоорондоо байгуулж байгаа гэрээг яагаад хүчингүй болгох гээд байгаа тухай үндэслэлээ тайлбарлахдаа А* ХХК бол тусгай зөвшөөрөлгүй буюу Ш* газраас хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон гэж үзэж байсан тухай тайлбарлаж байх шиг байна. Х* хноос А* ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр юм. Шүүхээс ямар нэгэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэр тогтоол байхгүй. Х* х бол журамд заасан нөхцөлийг хүлээж аваад тусгай зөвшөөрөлтэй этгээдтэй гэрээ байгуулаад дугаарлалтыг олгосон. Ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. Мөн даалгах шаардлагын тухайд Х* х бол Х х тухай хууль, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан дугаарлалт олгох тухай ** дүгээр тогтоолыг баримталж ажиллаж байгаа. Ямар нэгэн хууль, журам зөрчөөгүй байтал "С" ХХК ямар үндэслэлээр дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулахыг даалгуулах шаардлага гаргаад байгаа нь тодорхойгүй, үндэслэлгүй байна. 66 дугаарлалтыг олгосон, гэрээг хүчингүй болгосон шийдвэр гарлаа гэж үзвэл "С" ХХК-тай шууд гэрээ байгуулж, 66 дугаарлалтыг олгох үндэслэл бий болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК-аас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Х* хноос үүрэн х үйлчилгээнд ашиглагдах 66хх-хххх дугаарлалтыг А* ХХК-нд ашиглуулахаар тус компанитай байгуулсан захиргааны гэрээг хүчингүй болгуулах, С ХХК-ийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа Х* хны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 66хх-хххх дугаарлалтыг С ХХК-нд олгож гэрээ байгуулахыг Х* хнд даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан манай О* ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулахаар болсон байна.

Манай компани нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Х* хноос Мэдээлэл холбоо (ярианы) үйлчилгээний тусгай зөвшөөрөл-ийг авсан энэхүү тусгай зөвшөөрлийн хүрээнд дугаарыг нөөцөөс гаргуулах болон дугаар ашиглах хүсэлтийг холбоогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу Х* газар болон Х* хнд гаргаж 66хх-хххх дугаарлалтын гэрээ байгуулсан. Энэхүү үйл ажиллагаа нь ямар нэгэн хууль зөрчөөгүй, нэгэнт нөөцөөс гарсан дугаарыг холбоогдох журмын дагуу олгож, гэрээ байгуулах нь Х* хны эрх хэмжээний асуудал юм. Иймд манай компани 66 дугаарлалтын гэрээг зохих хууль тогтоомжийн хүрээнд байгуулсан тул С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ

 

Нэхэмжлэгч шүүхэд анх Х* хноос үүрэн х үйлчилгээнд ашиглагдах 66хх-хххх дугаарлалтыг "А*" ХХК-нд ашиглуулахаар тус компанитай байгуулсан захиргааны гэрээг хүчингүй болгуулах болон "С ХХК-ийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа Х* хны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 66хх-хххх дугаарлалтыг "С ХХК-нд олгож, гэрээ байгуулахыг Х* хнд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Улмаар нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа: 66хх-хххх дугаарлалтыг ашиглах талаар "С" ХХК-иас З хнд гаргасан хүсэлтүүд нь цаг хугацааны хувьд "А*" ХХК-ийн 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн ** тоот албан хүсэлтээс тэргүүн ээлжид гаргасан хүсэлт болохыг тогтоолгох буюу эрх зүйн х байгаа болохыг тогтоолгох,

-66хх-хххх дугаарлалтыг "А*" ХХК-нд ашиглуулахаар шийдвэрлэсэн Х* хны "А*" ХХК-ийн 2021 оны 12-р сарын 21-ний өдрийн ** тоот албан хүсэлтийг бүртгэсэн цахим бүртгэлийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн буюу ихэсгэсэн байна.

Мөн нэхэмжлэгч 2022 оны 08 сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа: А*" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 01 минутад хүлээн авсан ** тоот албан хүсэлтийг үндэслэн А*" ХХК-нд 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон Х* хны 2021 оны 12-р сарын 24-ний өдрийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрхийг "С" ХХК-нд олгон, гэрээ байгуулахыг Х* хнд даалгах гэж нэмэгдүүлжээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг нэхэмжлэгчийн хүсэл зоригийг хөндөхгүй, ойлгомжтой байдлаар томьёолон авч үзвэл дараах 6 нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна. Үүнд:

1. А* ХХК-д 66ХХ-ХХХХ дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон Х* хны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох

2. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай А*** ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ болон 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай О* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээг тус тус хүчингүй болгуулах

3. С ХХК-ийн 66ХХ-ХХХХ дугаарлалтыг ашиглах талаар Х** хнд гаргасан хүсэлтүүд нь А** ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № ** тоот албан бичгээр гаргасан хүсэлтээс цаг хугацааны хувьд эхэнд, түрүүнд болохыг тогтоолгох

4. 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрхийг "С" ХХК-нд олгон, гэрээ байгуулахыг Х** хнд даалгах

5. С ХХК-ийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа Х*** хны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

6. А** ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № ** тоот албан бичгээр гаргасан хүсэлтийг бүртгэсэн цахим бүртгэлийг хүчингүй болгуулах,

Гуравдагч этгээд А** ХХК нь нэрээ О** ХХК болгож өөрчилсөн болох нь Хуулийн этгээдийн нэр өөрчилсөн лавлагаагаар[1] тогтоогдож байна.

Нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн талаар:

Х х з хнд гаргасан хүсэлтүүд нь А** ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № *** тоот албан бичгээр гаргасан хүсэлтээс цаг хугацааны хувьд эхэнд, түрүүнд болохыг тогтоолгох тухай шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь эхэнд ирүүлсэн хүсэлтийг эхэнд олгох" зарчмын дагуу бол "С" ХХК нь гуравдагч этгээдээс цаг хугацааны хувьд өмнө олон удаа хүсэлт гаргаж байсан гэж тайлбарлан маргаж байна

Хариуцагч нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн 66хх-хххх дугаарлалтыг ашиглахаар гаргасан хүсэлтүүд нь нэг өдөр давхацсан тул Х х сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журмын 4 дүгээр зүйлийн 4.3-т "сүлжээний дугаарыг олгохдоо дугаарлалтын төлөвлөгөө, дугаарын нөөцөд үндэслэж, эхэнд ирсэн хүсэлтэд эхэлж олгох зарчмыг баримтална" гэж заасны дагуу эхэнд бүртгэгдсэн хүсэлтийн бүртгэлийг үндэслэн "А*" ХХК-д 66хх-хххх дугаарлалтыг олгох шийдвэрийг хууль тогтоомжийн хүрээнд гаргасан гэж тайлбарлан маргаж байна.

Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон Х** хны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн цахим бүртгэлийн хуулбар, ирсэн бүртгэлийн дэвтрийн хуулбар, С ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ** тоот албан бичиг, тус албан бичгийн ард дарагдсан дардасны огноо, А* ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ** тоот албан бичиг,[2] тус албан бичгийн ард дарагдсан дардасны огноо зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 01 минутад, нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 42 минутад тус тус маргаан бүхий дугаарлалтыг авахаар хүсэлт гаргасан байна.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хувьд гуравдагч этгээд нь нэхэмжлэгчээс цаг хугацааны хувьд өмнө буюу эхэнд хүсэлт гаргасан болох нь тогтоогдож байна.

Гэвч С ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө 66хх-хххх дугаарлалтыг авахаар хүсэл зоригоо илэрхийлж, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ** тоот, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ** тоот, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ** тоот[3], 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ** тоот албан бичгүүдээр Х** х болон Х** газарт удаа дараа хүсэлт гаргаж хандаж байсан нь тогтоогдож байна.

Мөн Х** хны 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар албан бичигт[4] Тус хнд танай компаниас ирүүлсэн Монгол Улсын х х сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд 6х-хх-хххх дугаарлалттай холбоотойгоор нэмэлт, өөрчлөлт оруулах санал ирүүлснийг хүлээн авч танилцаад ... гэж, Х** даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ** тоот албан бичигт Тус хнд үйлчилгээ эрхлэгчдээс Үүрэн холбоо /cellular service/, зүйлсийн интернэт /IoT/, Дата үйлчилгээ... 6х-хххххх гэсэн шинэ багцын дугаарлалт ашиглах хүсэлтийг удаа дараа ирүүлсээр байна ..., мөн тус Хны 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №** тоот[5] албан бичигт ...Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд 6-аар эхлэх дугаарлалт нь нөөцөд гэж тодорхойлогдсон бөгөөд хуваарилалт хийх боломжгүй юм гэсэн байна.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь маргаан бүхий дугаарлалтын багцыг авахаар гуравдагч этгээдээс цаг хугацааны хувьд өмнө нь хүсэл зоригоо илэрхийлж байсан, хүсэлт гаргаж байсан нь нотлогдож байна.

Х** хны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 41 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан Х х сүлжээний дугаарын ашиглалт үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журмын 1.4.д Х х з х нь дугаарлалтын төлөвлөгөөний дагуу дугаарыг үйлчилгээ эрхлэх байгууллага, иргэдэд ил тод, шударга зарчмаар хуваарилан олгоно гэж заасан байна.

Мөн Х* хны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ** тоот тогтоолын хавсралтаар батлагдсан Х х сүлжээний дугаарын ашиглалт үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журмын 4.3-д Сүлжээний дугаарыг олгохдоо дугаарлалтыг төлөвлөгөө, дугаарын нөөцөд үндэслэж, эхэнд ирсэн хүсэлтэд эхэлж олгох зарчмыг баримтална гэж заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ. гэж заасан ба үүнээс үзэхэд шударга ёсны зарчим нь захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчим байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ** тоот тогтоолоор батлагдсан Х х сүлжээний дугаарын ашиглалт үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам батлагдан үйлчилж эхэлснээс хойш гуравдагч этгээд нь цаг хугацааны хувьд эхэнд хүсэлт гаргасан тул гуравдагч этгээдэд маргаан бүхий дугаарлалтыг олгосон нь үндэслэлтэй гэсэн агуулгаар тайлбарлаж маргаж байх хэдий ч нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээс цаг хугацааны хувьд өмнө 66хх-хххх дугаарлалтыг авахаар хүсэл зоригоо илэрхийлж байсан нь тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн энэхүү тайлбар шударга ёсны зарчимд нийцэхгүй, үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн С ХХК-ийн 66ХХ-ХХХХ дугаарлалтыг ашиглах талаар Х** хнд гаргасан хүсэлтүүд нь А* ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № ** тоот албан бичгээр гаргасан хүсэлтээс цаг хугацааны хувьд эхэнд, түрүүнд болохыг тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

А* ХХК-д 66ХХ-ХХХХ дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон Х* хны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох болон 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ** дугаартай А* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай О* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

Х* х болон А* ХХК-ийн хооронд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ** дугаартай 66хх-хххх, 60хх-хххх дугаарлалт ашиглах сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ[6] байгуулагдсан байна.

Мөн гуравдагч этгээдийн нэр О ХХК болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Х х з х болон О ХХК-ийн хооронд 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр ** дугаартай 66хх-хххх, 60хх-хххх дугаарлалт ашиглах сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ[7] байгуулагдсан байна.

Х х тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д З х х х талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж, 9.1.2-т Хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээ байгуулах бүрэн эрх Х* хны даргад олгогдоогүй, харин З* хнд олгогдсон байна.

Мөн Х х тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т З х нь дарга, орон тооны бус 6 гишүүнээс бүрдэнэ гэж заасан ба үүнээс үзэхэд Х нь хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр шийдвэр гаргадаг байгууллага байна.

Тодруулбал дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулах, нэмэлт гэрээ байгуулах асуудлыг Х хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр хуульд тусгайлан заасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээдтэй дугаарлалтын нэмэлт гэрээ байгуулах эсэхийг шийдвэрлэсэн Хны шийдвэр гараагүй байна.

Дээрхээс үндэслэлүүдээс үзэхэд, Хны хуралдаанаар шийдвэрлэх асуудлыг Хны дарга дангаар шийдвэрлэж 66хх-хххх дугаарлалтыг гуравдагч этгээдэд олгох захиргааны гэрээ байгуулсан хариуцагчийн үйлдэл нь хуульд нийцэхгүй гэж шүүх үзлээ.

Мөн ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь дугаарлалттай салшгүй холбоотой, уг тусгай зөвшөөрөл нь дугаарлалт олгох байдлаар хэрэгжихээр байх тул дугаарлалт олгох захиргааны гэрээ байгуулах эсэх асуудлыг Х хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь 66хх-хххх дугаарлалтыг гуравдагч этгээдэд олгохоор шийдвэрлэсэн ямар нэг захиргааны акт гараагүй, Х* хны 2021 оны ** тоот тогтоолын хавсралтаар батлагдсан шинэ журмын 4.4-д заасан эрхийн дагуу Хны дарга нь гуравдагч этгээдтэй дугаарлалт олгох гэрээ байгуулсан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.Үүнийг тайлбарлавал:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д ...шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг хуульчилсан ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, 66хх-хххх дугаарлалтыг гуравдагч этгээдэд олгохоор шийдвэрлэсэн ямар нэг захиргааны акт гараагүй байна.

Үүнээс үзэхэд, гуравдагч этгээдтэй захиргааны гэрээ буюу сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ байгуулах нь зүйтэй гэж үзсэн холбогдох шийдвэргүйгээр шууд дугаарлалтын нэмэлт гэрээ байгуулсан нь үндэслэлгүй байна.

Тодруулан хэлбэл, гуравдагч этгээдтэй дугаарлалтын гэрээ байгуулах болсон үндэслэл, шалтгааныг заасан холбогдох захиргааны актын дагуу, уг захиргааны актыг үндэслэн захиргааны гэрээ байгуулах нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцнэ.

Х х з хны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ** тоот тогтоолын хавсралтаар батлагдсан Х х сүлжээний дугаарын ашиглалт үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журмын 4.4-д Сүлжээний дугаарыг олгох, сунгах асуудлыг З хны дарга шийдвэрлэнэ гэж заасан.

Гэвч дээрх Х х сүлжээний дугаарын ашиглалт үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаарт бүртгэгдсэн болох нь тус бүртгэлийн дардас[8] тэмдгээр тогтоогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно., 67.3-д Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй. гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалт болон захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн огноо зэргээс үзэхэд, гуравдагч этгээдтэй 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ байгуулах үед дээрх 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ** тоот тогтоолын хавсралтаар батлагдсан журам хүчин төгөлдөр болоогүй байсан байна.

Дээрхээс үзэхэд, сүлжээний дугаарлалтыг олгох эрхийг Хны даргад олгосон журам нь маргаан бүхий захиргааны гэрээ болох сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр болоогүй байсан байх тул энэ гэрээг байгуулах үед Хны даргад гэрээ байгуулах эрх олгогдоогүй байсан гэж үзэхээр байна.

Харин дээрх үйл баримтуудаас үзэхэд, маргаан бүхий захиргааны гэрээг байгуулах үед хуучин журам буюу Хны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ** тоот тогтоолын хавсралтаар батлагдсан журам үйлчилж байсан гэж үзэхээр байх ба тус хуучин журмын 1.4.д Х х з х нь дугаарлалтын төлөвлөгөөний дагуу дугаарыг үйлчилгээ эрхлэх байгууллага, иргэдэд ил тод, шударга зарчмаар хуваарилан олгоно гэж зааснаас үзэхэд Хны дарга биш Х дугаарлалт олгох эрхтэй байсан гэж үзэхээр байна.

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь 66хх-хххх дугаарлалтыг гуравдагч этгээдэд олгохоор шийдвэрлэсэн ямар нэг захиргааны акт гараагүй, Хны 2021 оны ** тоот тогтоолоор батлагдсан шинэ журмын 4.4-д заасан эрхийн дагуу Хны дарга нь гуравдагч этгээдтэй дугаарлалт олгох гэрээ байгуулсан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээр А* ХХК-д 66ХХ-ХХХХ дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон Х* хны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ** дугаартай А* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ болон 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн * дугаартай О* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрхийг "С" ХХК-нд олгон, гэрээ байгуулахыг Х* хнд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүх:

  • Э* ХХК-д 66ХХ-ХХХХ дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон Х* хны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох
  1. оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 31500014 дугаартай А* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаартай О* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээг тус тус хүчингүй болгуулах
  • ХХК-ийн 66ХХ-ХХХХ дугаарлалтыг ашиглах талаар Х* хнд гаргасан хүсэлтүүд нь А* ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № ** тоот албан бичгээр гаргасан хүсэлтээс цаг хугацааны хувьд эхэнд, түрүүнд болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүх хангаж шийдвэрлэсэн учир тус нэхэмжлэлийн шаардлагыг мөн шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрхийг "С" ХХК-нд олгон, гэрээ байгуулахыг Х* хнд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэл нь дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлтэй адил юм.

Гэхдээ Х х тухай хуулийн болон журмын дээр тайлбарласан зохицуулалтаас үзэхэд, дугаарлалт олгох гэрээ байгуулах эсэх асуудал нь Х** хны хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудал байх тул 66хх-хххх дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрхийг "С" ХХК-д олгож гэрээ байгуулахыг Х** хнд даалгах шаардлагыг нэхэмжлэгчийн томьёолсон байдлаар хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Ийм учир дээрх шаардлагыг шүүх С ХХК-тай 66ХХ-ХХХХ сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ байгуулах эсэх асуудлыг зохих хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэхийг Х* хнд даалгах гэсэн байдлаар томьёолон хангаж шийдвэрлэлээ.

 

С ХХК-ийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа Х* хны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж заасан байна.

Х* хны 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №** тоот[9], 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №** тоот[10], 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №** тоот, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №** тоот албан бичгүүдээс үзэхэд, нэхэмжлэгч С ХХК-ийн гаргасан хүсэлтүүдэд хариуцагчийн зүгээс хариу өгч байсан болох нь нотлогдож байна.

Үүнээс үзэхэд, хариуцагчийг нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.

Иймд С ХХК-ийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа Х** хны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

А* ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № *** тоот албан бичгээр гаргасан хүсэлтийг бүртгэсэн цахим бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон хг зад оршино., 3 дугаар 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар,... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа буюу хууль бус захиргааны актын улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой, хууль бус захиргааны актын улмаас үүссэн маргааныг харьяалан хянан шийдвэрлэдэг шүүх юм.

Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу Захиргааны үйл ажиллагааны илрэх хэлбэр нь захиргааны акт юм.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг заар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. гэж заасан ба уг зохицуулалтад заасан захиргааны актын шинжийг агуулсан нөхцөлд тухайн актыг захиргааны акт гэж үзнэ.

Дээр тайлбарласан хуулийн зохицуулалтуудын агуулгаас үзэхэд, нэхэмжлэгчийн хууль бус гэж маргаж байгаа захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь захиргааны актын шинжийг агуулахгүй байвал тус маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй юм.

Энэ маргааны тухайд, гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийг бүртгэсэн цахим бүртгэл нь дээрх хуульд заасан захиргааны актын шинжийг агуулахгүй байна.

Х* хны өргөдөл, хүсэлтийг бүртгэсэн цахим бүртгэл нь захиргааны актыг гадагш чиглэсэн байх, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх захирамжилсан зэрэг шинжүүдийг агуулаагүй байна.

Иймд гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийг бүртгэсэн хариуцагчийн цахим бүртгэл нь захиргааны актын шинжийг агуулахгүй байх тул тус нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй.

Дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д ..., 54.1.1-д .. гэж заасны дагуу А* ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № ** тоот албан бичгээр гаргасан хүсэлтийг бүртгэсэн цахим бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.4,106.3.5,106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.1, 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.3, Х х тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 -т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж,

А* ХХК-д 66ХХ-ХХХХ дугаарлалтыг ашиглах гэрээ байгуулах эрх олгосон Х* хны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ** дугаартай ** ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ болон 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай О* ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээг тус тус хүчингүй болгож,

С ХХК-ийн 66ХХ-ХХХХ дугаарлалтыг ашиглах талаар Х** хнд гаргасан хүсэлтүүд нь А** ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № ** тоот албан бичгээр гаргасан хүсэлтээс цаг хугацааны хувьд эхэнд, түрүүнд болохыг тогтоож,

С ХХК-тай 66ХХ-ХХХХ сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ байгуулах эсэх асуудлыг зохих хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэхийг Х** хнд даалгаж,

үлдэх С ХХК-ийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа Х** хны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан А** ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № ** тоот албан бичгээр гаргасан хүсэлтийг бүртгэсэн цахим бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ