Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2023/00531

 

 

 

 

   2023             06            07     

                        130/ШШ2023/00531

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 04 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Э ХК /гүйцэтгэх захирал М.Т/

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 0А дугаар багт үйл ажиллаа явуулах, Б аймгийн Ө сумын хүүхдийн А дугаар цэцэрлэг /эрхлэгч К.А/

Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчний үндсэн төлбөр болох 28,631,915 төгрөг алданги 14,315,957 төгрөг нийт 42,947,873 /дөчин хоёр сая есөн зуун дөчин долоон мянга найман зуун далан гурван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

 

Хариуцагч Б аймгийн Ө сумын хүүхдийн А дугаар цэцэрлэгийн эрхлэгч К.А шүүх хуралдааны товыг шүүхээс 2023 оны 0А дугаар сарын 31-ны өдөр /баримт №3, 9/ мэдэгдсэн боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч К.А шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлтээр хариуцагч байгууллагын төлөөлөгч К.А эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Э ХК /гүйцэтгэх захирал М.Т/ нь хариуцагч Б аймгийн Ө сумын хүүхдийн А дугаар цэцэрлэг /эрхлэгч К.А/-д холбогдуулан дулааны эрчим хүчний үндсэн төлбөр болох 28,631,915 төгрөг, алданги 14,315,957 төгрөг, нийт 42,947,873 /дөчин хоёр сая есөн зуун дөчин долоон мянга найман зуун далан гурван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хариуцагч Б аймгийн Ө сумын хүүхдийн А дугаар цэцэрлэг манай компанитай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу 2020-2022 онд дулааны эрчим хүч худалдаж авсан. Гэрээний 4.3-т зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бичилт хийгдсэнээс тухайн сарын 30-ны өдөр дотор төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойшхи хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 28,631,915 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ.

1.2. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан. Гэрээний 4.3-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. 2020 оны А дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангийг тооцоход 15,604,940 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 14,315,957 төгрөг болж байна.

1.3. Иймд хариуцагч Б аймгийн Ө сумын хүүхдийн А дугаар цэцэрлэгээс дулааны эрчим хүчний үндсэн төлбөр болох 28,631,915 төгрөг, алданги 14,315,957 төгрөг, нийт 42,947,873 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс Э ХК-ийн тооцооны үлдэгдлийн баталгаа, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ, Э ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 7/288 дугаартай гэрээг шинэчлэн байгуулах тухай албан тоот, Э ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, А.С-д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

4. Нэхэмжлэгч Э ХК /гүйцэтгэх захирал М.Т/ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

4.1. Хариуцагч Б аймгийн Ө сумын хүүхдийн А дугаар цэцэрлэг нь манай ХК-тай дулааны эрчим хүч худалдах, хадалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 28,631,915 төгрөг, алданги 14,315,957 төгрөг, нийт 42,947,873 төгрөгийг Б аймгийн Ө сумын хүүхдийн А дугаар цэцэрлэгээс гаргуулж өгнө үү гэв.

5. Хариуцагч Б аймгийн Ө сумын хүүхдийн А дугаар цэцэрлэгийн эрхлэгч К.А-д 2023 оны 0А дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, хуульд заасан эрх, үүргийн танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотолж, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т дугаар зүйлд зааснаар  хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар хэргийг түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Э ХК, хариуцагч Б аймгийн Ө сумын хүүхдийн А дугаар цэцэрлэг нарын хоорондоо харилцан тохиролцож, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ”-г байгуулж, талууд тамга тэмдгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 

Уг гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т хэрэглэгчийн төлбөр тооцооны хүснэгтээр хэрэглээ халаалт, хэмжих нэгж м.куб, эзлэхүүн м.куб 5,703.5, тариф /НӨТ-тэй үнэ/ 1,552.10, нэг сард төлөх 8,852,402.32, халаах сар 8 сар,  халаалтын хөлс жилд 70,819,218.8 гэж бичигдсэнээр хариуцагч Б аймгийн Ө сумын хүүхдийн А дугаар цэцэрлэг нь хэрэглэсэн дулаан, эрчим хүчний төлбөрт сард 8,852,402.35 төгрөг төлөх ёстой юм байна.

6.2. Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ, нэхэмжлэгч Э ХК нь Б аймгийн Ө сумын хүүхдийн А дугаар цэцэрлэгээс авах төлбөр бодсон тухай Тооцооны үлдэгдлийн баталгаа болон нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар тус тус нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байна гэж үзлээ.

6.3. Нэхэмжлэгч Э ХК нь хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл үнэ 28,631,915 төгрөгийг хариуцагч Б аймгийн Ө сумын хүүхдийн А дугаар цэцэрлэг нь хугацаандаа төлөөгүйн улмаас гэрээний 4.3-д хэрэв хугацаандаа төлөөгүй буюу дутуу төлсөн бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги ногдуулна гэж гэрээгээр хоёр тал харилцан тохиролцсон байна.

Уг гэрээнд зааснаар гэрээний хоёр тал гэрээгээр алданги төлнө гэж тохиролцсон байх тул зохих алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй байна гэсний дагуу нэхэмжлэгч Э ХК нь хариуцагч Б аймгийн Ө сумын хүүхдийн А дугаар цэцэрлэгээс алданги 14,315,957 төгрөгийг нэхэмжилсэн байна.

6.4. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ.

6.5. Талууд гэрээндээ алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 дугаартай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ”-г байгуулсан байна.

7. Хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Б аймгийн Ө сумын хүүхдийн А дугаар цэцэрлэгээс дулааны эрчим хүчний төлбөр 28,631,915 төгрөг, гэрээ болон Эрчим хүчний тухай хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги 14,315,957 төгрөг, нийт 42,947,873 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Ө сумын хүүхдийн А дугаар цэцэрлэгээс 372,690  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-нд олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11А дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн Ө сумын хүүхдийн А дугаар цэцэрлэгээс дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 28,631,915 төгрөг, алданги 14,315,957 төгрөг, нийт 42,947,873 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,690 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн Ө сумын хүүхдийн А дугаар цэцэрлэгээс 372,690 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-нд олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  К.Б