Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 130/ШШ2023/00546

 

 

 

 

 2023           06            14     

                        130/ШШ2023/00546

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 04 дүгээр багт оршин суух, Ж овогт Ө.Б

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, Т овогт С.Е

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 05 дугаар багт үйл ажиллаа явуулах, Б аймгийн Барилга захиалагчийн алба /дарга Ш.Ж/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Ө.Б нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,826,422 төгрөг, нэхэмжлэгч С.Е нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8,264,654 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ө.Б, С.Е, тэд нарын өмгөөлөгч Т.Б

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.Ж, түүний өмгөөлөгч С.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч С.Е, Ө.Б нар нь хариуцагч Б аймгийн Барилга захиалагчийн алба /дарга Ш.Ж/-д холбогдуулан нэхэмжлэгч Ө.Б нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,826,422 төгрөг, нэхэмжлэгч С.Е нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8,264,654 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч Ө.Б-ээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 06/2012 дугаар тушаалаар жолоочоор ажилд томилогдсон юм. Гэтэл тус албаны даргын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 09 тоот тушаалаар намайг 2022 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 130/ШШ2022/00880 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ө.Б-ийн Барилга захиалагчийн албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон. Хариуцагч энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 212/МА2023/00013 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. Улмаар хариуцагч давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2023/00250 дугаартай тогтоолоор хүлээн авахаас татгалзсан болно. Иймд гурван шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас намайг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар жолоочоор эгүүлэн томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эрхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж хуульчилсан байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлөөр тооцно”, 2.3.5-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор”, 1.6-д “Хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцож болно” гэж журамласан. Ө.Б намайг ажлаас чөлөөлсөн тушаалд 2022 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн гэж бичсэн боловч 7 дугаар сарын цалинг огт олгоогүй учир 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,826,422 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

1.2. Нэхэмжлэгч Ө.Б-ээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаар тушаалаар инженерээр ажилд томилогдсон юм. Гэтэл тус албаны даргын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 09 тоот тушаалаар намайг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 130/ШШ2022/00880 дугаартай шийдвэрээр намайг Барилга захиалагчийн албаны инженерийн ажилд эгүүлэн тогтоосон. Хариуцагч энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 212/МА2023/00013 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. Улмаар хариуцагч давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2023/00250 дугаартай тогтоолоор хүлээн авахаас татгалзсан болно. Иймд гурван шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас намайг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар жолоочоор эгүүлэн томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эрхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж хуульчилсан байна. Бид хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэх эрхтэй тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлөөр тооцно”, 2.3.5-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор”, 1.6-д “Хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцож болно” гэж журамласан. С.Е намайг ажлаас чөлөөлсөн тушаалд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн гэж бичсэн боловч 6,7 дугаар сарын цалинг огт олгоогүй учир 2022 оны 06 дугаар сараас ажилд томилогдсон 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8,264,654 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б аймгийн Барилга захиалагчийн албаны дарга Ш.Ж хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Е, Ө.Б нар ажил тасалсан учраас 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс С.Е, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс Ө.Б-ийн ажлаас чөлөөлсөн байсан. С.Е, Ө.Б нар шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхээс С.Е, Ө.Б нарыг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлээд одоо ажилд орсон байгаа. Одоо хоёулаа ажлаа хийгээд цалингаа авч байгаа. С.Е, Ө.Б нар ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэхдээ С.Е 8,264,654 төгрөг, Ө.Б 5,826,422 төгрөг нэхэмжилсэн байна. Бид өөрсдөө Засгийн газрын баталсан журмаар нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалинг бодоход нэхэмжлэгч нарын нэхэмжилснээс бага гарч байсан. Тийм учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Е 1 сар гаруй хугацаанд ажил тасалсан. Ө.Б 2 өдөр ажил тасалсан болохоор ажлаас чөлөөлөгдсөн байсан. Мөн С.Е нь ажлаас халагдсан хугацаанд О ХХК, Ц арвин констракшн ХХК, Ла ХХК, Н ХХК-иудад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тул давхар нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх боломжгүй гэжээ.

3. Нэхэмжлэгчээс Б аймгийн Барилга захиалагчийн албаны 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай тушаал, 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаартай тушаал, Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 09 дугаартай тушаал, 2022 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн Б/08 дугаартай тушаал, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/05 дугаартай тушаал, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай тушаал, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 130/ШШ2022/00880 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 212/МА2023/00013 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2023/0250 дугаартай тогтоол, Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 234 дугаартай Ө.Б лавлагаа, 233 дугаартай С.Е лавлагаа, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, өмгөөлөгч Т.Б-тай байгуулсан өмгөөллийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

4. Хариуцагчаас Барилга захиалагчийн албаны Бүртгэлийн дэвтрийн холбогдох 2 хуудсыг гаргаж гаргаж өгсөн байна.

5. Хариуцагчийн хүсэлтээр шүүх М.Е 2022 оны 07 дугаар сараас 2023 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.    

Нэхэмжлэгч Ө.Б нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,826,422 төгрөг, нэхэмжлэгч С.Е нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8,264,654 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

7. Нэхэмжлэгч М.Е дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаар тушаалаар инженерээр ажилд томилогдсон юм. Гэтэл тус албаны даргын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 09 тоот тушаалаар намайг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 130/ШШ2022/00880 дугаартай шийдвэрээр намайг Барилга захиалагчийн албаны инженерийн ажилд эгүүлэн тогтоосон. Хариуцагч энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 212/МА2023/00013 дугаартай магадлалаар Улсын дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2023/00250 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд гурван шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас намайг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар жолоочоор эгүүлэн томилсон. Иймд 2022 оны 06 дугаар сараас ажилд томилогдсон 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8,264,654 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

гэжээ.

8. Нэхэмжлэгч Ө.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 06/2012 дугаар тушаалаар жолоочоор ажилд томилогдсон юм. Гэтэл тус албаны даргын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 09 тоот тушаалаар намайг 2022 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 130/ШШ2022/00880 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ө.Бергенийг Барилга захиалагчийн албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон. Хариуцагч энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 212/МА2023/00013 дугаартай магадлалаар Улсын дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2023/00250 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд гурван шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас намайг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар жолоочоор эгүүлэн томилсон. Ө.Б намайг ажлаас чөлөөлсөн тушаалд 2022 оны 07 дугаар сарын 20-ниий өдрөөс ажлаас чөлөөлсөн гэж бичсэн боловч 7 дугаар сарын цалинг огт олгоогүй учир 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,826,422 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

9. Хариуцагч Б аймгийн Гаалийн газар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч С.Е, Ө.Б нар ажил тасалсан учраас 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс С.Е, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс Ө.Б ажлаас чөлөөлсөн байсан. С.Е, Ө.Б нар шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхээс С.Е, Ө.Б нарыг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлээд одоо ажилд орсон байгаа. Одоо хоёулаа ажлаа хийгээд цалингаа авч байгаа. С.Е, Ө.Б нар ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэхдээ С.Е 8,264,654 төгрөг, Ө.Б 5,826,422 төгрөг нэхэмжилсэн байна. Бид өөрсдөө Засгийн газрын баталсан журмаар нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалинг бодоход нэхэмжлэгч нарын нэхэмжилснээс бага гарч байсан. С.Е нь ажлаас халагдсан хугацаанд О ХХК, Ц ХХК, Л ХХК, Н ХХК-иудад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тул давхар нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх боломжгүй. Тийм учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

10.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

10.1. Нэхэмжлэгч  Ө.Б, С.Е нар нь хариуцагч Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2022 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн Б/08 дугаартай, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 09 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 130/ШШ2022/00880 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ө.Б-ийн Б аймгийн Барилга захиалагчийн албаны жолоочийн ажилд, нэхэмжлэгч С.Е Барилга захиалагчийн албаны барилгын инженерийн ажилд тус тус эгүүлэн томилсон байна.

10.2. Ингээд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор хянагдаж Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 212/МА2023/00013 дугаартай магадлалаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 130/ШШ2022/00880 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Барилга захиалагчийн албаны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

10.3. Хариуцагч Б аймгийн Барилга захиалагчийн албаны хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2023/00250 дугаартай тогтоол гарснаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 130/ШШ2022/00880 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

10.4. Хариуцагч Б аймгийн Барилга захиалагчийн албаны 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/05 дугаартай, мөн өдрийн Б/06 дугаартай “ажилд томилох тухай” тушаалаар Ө.Б 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Б аймгийн Барилга захиалагчийн албаны жолоочоор, С.Е 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Б аймгийн Барилга захиалагчийн албаны барилгын хяналтын инженерээр тус тус томилсон байна.

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2-т зааснаар хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй гэжээ.

12. Хариуцагч Б аймгийн Барилга захиалагчийн албаны дарга нэхэмжлэгч Ө.Б, С.Е нарыг Б аймгийн Барилга захиалагчийн албаны 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэрийг үндэслэн эгүүлэн авч ажиллуулсан гэсэн нэхэмжлэгч нарын тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй болно.

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар нэхэмжлэгч Ө.Б, С.Е нар нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нэхэмжлэх эрхтэй байна.

14. Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 233, 234 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нэхэмжлэгч Ө.Б нь Б аймгийн Барилга захиалагчийн албаны жолоочоор ажиллаж байсан 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд даатгуулагчийн сарын цалин 599,458 төгрөг болох нь,  нэхэмжлэгч С.Е Б аймгийн Барилга захиалагчийн албаны барилгын хяналтын инженерээр ажиллаж байсан 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 05 дугаар сарыг дуустал хугацаанд даатгуулагчийн сарын цалин 701,097 төгрөг болох нь тус тус нотлогдож байна.

15. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар Дундаж цалин хөлс тодорхойлох журам батлагдсан ба тус журмын 2.1.1-д нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тооцно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцох нь зүйтэй гэж үзлээ.

15.1. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч Б аймгийн Барилга захиалагчийн албаны даргын 2022 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн Б/08 дугаартай “Ажлаас чөлөөлөх тушаалаар С.Е нь 2022 оны 07 дугаар сарын 06-ний өдрөөр тасалбар болгож ажлаас нь чөлөөлсөн, Ө.Б нь 2022 оны 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 09 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар 2022 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн байх тул нэхэмжлэгч Ө.Б-ийн 2022 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх, С.Ержаны 2022 оны 07 дугаар сарын 06-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тус тус тооцож гаргуулах нь зүйтэй байна.

15.2. Нэхэмжлэгч Ө.Б нь ... намайг ажлаас чөлөөлсөн тушаалд 2022 оны 07 дугаар сарын 20-ний өдөр ажлаас чөлөөлсөн гэж бичсэн боловч 7 дугаар сарын цалинг огт олгоогүй учир 2022 оны 07 дугаар сараас ажилд эгүүлэн томилогдох хүртэл ажилгүй байсан гэж,нэхэмжлэгч С.Ержан нь ... намайг ажлаас чөлөөлсөн тушаалд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн гэж бичсэн боловч 6, 7 дугаар сарын цалинг огт олгоогүй учир 2022 оны 06 дугаар сараас ажилд томилогдох хүртэл ажилгүй байсан гэж тус тус тайлбарлаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж, мөн хуулийн 154.2.2-т ... бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч нар дээрх хугацаанд  хандаагүй өнгөрүүлсэн байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. 

15.3. Үүнээс гадна нэхэмжлэгч цалин дутуу олгосон гэх тайлбар, гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул дээрх хугацаанд цалин дутуу олгосон гэх шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

15.4. Иймд Б аймгийн Барилга захиалагчийн албанаас нэхэмжлэгч Ө.Б-ийн 2022 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх /2022.07 сард ажлын 8 хоног*28,545+2022.08-2023.03 хүртэл 8 сар буюу 21*8*28,545+2023.04 сард ажлын 10 хоног*28,545/ ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,309,370 төгрөгийг, нэхэмжлэгч  С.Е 2022 оны 07 дугаар сарын 06-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх /2022.07 сард ажлын 18 хоног*33,385+2022.08-2023.03 хүртэл 8 сар буюу 21*8*33,385+2023.04 сард ажлын 10 хоног*33,385/ ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6,543,460 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ө.Б 5,309,370 төгрөг, С.Е 6,543,460 төгрөг олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн Ө.Б-ийн 517,052 төгрөгийг, С.Е 1,721,194 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

16. Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үндсэн үүрэг байна гэж заасан учир нэхэмжлэгч С.Е, Ө.Б нарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Б аймгийн Барилга захиалагчийн алба /дарга Ш.Ж/-д даалгах нь зүйтэй байна.

17. Хариуцагч  Б аймгийн Барилга захиалагчийн албаны дарга нь С.Е нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажлаас гарч яваад сахилгын шийтгэлтэй байх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүтэн нэг сар хорь хоног дараалан ажил тасалсан, Ө.Б нь 2022 оны 06 дугаар сарын 01-нээс эхлэн ээлжийн амралтыг биеэр эдэлсэн бөгөөд 06 дугаар сарын 28-ний өдөр эргэж ажилд орох байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2 хоног тасалсан болно, тэдний ажил хийгээгүй, ажил тасалсан хугацаанд цалин хөлс нь бодогдоогүй, үүнийг ажилгүй байсан хугацааны цалин гэж үзэхгүй гэж тайлбарлаж хариуцагч Б аймгийн Барилга захиалагчийн албанаас бүртгэлийн 07 дугаартай 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр овог Ө, нэр Б гэх, бүртгэлийн 04 дугаартай 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр овог С, нэр Е гэх цагийн бүртгэлийг гаргаж өгсөн нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

17.1. Мөн хариуцагч Б аймгийн Барилга захиалагчийн албаны дарга Ш.Ж шүүхэд гаргасан тайлбартаа ...С.Е нь ажлаас халагдсан хугацаанд О ХК, Ц ХХК, Л ХХК, Н ХХК-иудад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тул давхар нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх боломжгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч С.Е нь Б аймгийн Барилга захиалагчийн албанаас ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба нэхэмжлэгч С.Е нь энэ хугацаанд өөр байгууллагад ажиллаж байсан нэхэмжлэгчийн эрхийн асуудал байх тул үүнийг шүүх буруутгах үндэслэлгүй.

18. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Ө.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,173 төгрөг, С.Е улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,185 төгрөгийн тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

18.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар хариуцагч Б аймгийн Барилга захиалагчийн албанаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамжийн 99,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Б-д, 119,645 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Е тус тус олгох зүйтэй байна

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Барилга захиалагчийн албаны санхүүгээс ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 6,543,460 төгрөгийг С.Е, 5,309,370 төгрөгийг Ө.Б-д тус тус олгож, С.Е, Ө.Б нарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Б аймгийн Барилга захиалагчийн алба /дарга Ш.Ж/-д даалгаж, илүү нэхэмжилсэн С.Е 1,721,194 төгрөг, Ө.Б 517,052 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Ө.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,173 төгрөг, С.Е улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,185 төгрөгийн тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Барилга захиалагчийн албанаас 119,645 төгрөгийг нэхэмжлэгч С.Е, 99,900 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Б-д тус тус гаргуулан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К