Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 140/ШШ2023/00433

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* баг ******* ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******н *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* баг хэсэг тоот хаягт оршин суух, овогт ын ,

Хариуцагч: ******* аймгийн сумын баг хаягт оршин суух овогт ын нарт холбогдох,

өөрийн өмчийн 330 толгой мал гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., хариуцагч А., хариуцагчийн өмгөөлөгч Б., хариуцагч Г., нарийн бичгийн дарга Ч. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний дунд охин Г. өөрийн гурван хүүхдийн хамт аав ээж бид хоёртой сумын багт амьдардаг байсан. Охин Г.ы том охин Б. *******8 онд ******* сумын сургуульд сурах болж би зээ охиноо харж асрахаар намар, өвөл, хавартаа ******* сум зээ Б.ын хамт амьдарч зундаа сумын багт байх гэртээ очиж хэдэн малаа хардаг байсан. Намайг аймгийн төвд байх хугацаанд миний охин , түүний нөхөр А. /А. 2010 оноос хойш миний охин Г.тай хамт амьдрах болсон/ нар миний хэдэн малыг маллаж үлддэг байсан юм. Ингээд он жилүүд өнгөрсөөр би охиныхоо 4 хүүхдийг асарч хичээлийн улирлуудад аймгийн төвд амьдарсаар байсан. Гэтэл 2013 онд миний малыг А. өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн гэдгийг би сүүлд мэдсэн. Гэхдээ тэр үед А.гоос шууд буцаан авах гээгүй юм. Учир нь А. мянгат малчин болох гээд яриад байхаар нь дэмжиж байгаа ухаантай мэдсэн даруйд малаа буцаан авья гэж бол хэлээгүй юм. Тэгсэн 2018, 2019 оноос А., Г. нар миний малаас зарж үрээд байсан тул 2020 онд би , нараас малаа салгаж авсан юм. 2022 онд би өөрийн малын тоог он оноор архиваас гаргуулах авахад 2013 онд миний бод, бог нийлсэн 520 толгой малыг А., Г. нар нэр дээрээ тоолуулсан байсныг олж мэдсэн. Би 2020 онд адуунаас бусад үхэр, хонь, ямаа нийлсэн 190 толгой малаа буцаан авсан. Үүнээс хойш А., Г. нар нь миний малыг гүйцээж өгөхгүй намайг хохироосоор байна.

Ингээд энэ хоёрыг амьдраад болох юм байх гэж бодсон. Нэг хэсэг мал өсөөд сайхан байсан. Гэтэл 2017 оноос хойш мал цөөрч А. Г.ыг дарамталж эхэлсэн. Тэгээд 2019 онд хутга заазуур барьж намайг хөөж над руу дайрсан. Ингээд энэ 2 хүнийг цаашид амьдрах боломжгүй юм байна гэж бодоод 2020 онд би малаа буцааж авахад миний мал дутуу байсан учир үлдсэн дутуу малаа нэхэмжилж байна. Гүү 4, морь 2, даага 1, унага 2, эр хонь 3, эр ямаа 94, эм ямаа 173, нийт 279 толгой мал нэхэмжилж байна гэв.

Хариуцагч А. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хадам ээж болох С.******* нь нэхэмжлэл илт үндэслэлгүй худал зүйл бичсэн байна. 2020 оны 10-р сард манайхаас малаа авахдаа ах дүү нараараа бөөнөөрөө ирж намайг болон Г. нарыг зодоод 380 бог, 23 үхэр нийт 403 толгой мал ялгаж аваад явсан. Тэгээд тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж тухайн үед сумын хэсгийн төлөөлөгч шалгаж зөрчлийн хэрэг үүсгэж , бид хоёрыг торгож шийдвэрлэж байсан. Тухайн үед С.*******гийн 2 адуу үлдсэн байсан бөгөөд манай адуунд байгаа боловч шүүхээс эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явагдахад тэдний 2 адууг битүүмжлээгүй үлдээсэн. Энэ талаар гэрчүүд мэднэ. Мөн өөрсдөө аймаг руу хонь ачиж орж нийт 30 гаран хонь зарж байсан.

Энэ хүн худлаа ярьж байна. 100 ямаагаа д // зарсан. 50 ямаагаа д /тар/ зарсан. Тэр жил намайг зодчихоод ах дүү нартайгаа явж дахиад хонь мал зарсан. Дандаа худлаа ярьдаг. Ноднингоос хойш охинтойгоо нийлж намайг гүтгээд гэр орон ч үгүй болгосон. Миний амьдралаар тоглож байгаа улсууд. Тэр 150 малаа өөрсдөө зарчхаад над руу чихээд байна. Мал ялгаж авч явахад нь би байгаагүй. Намайг сум руу цагдаа аваад явчихсан. Тэгэхэд 300 гаран бог, хэдэн үхэр аваад явсан байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав, ээж хоёр насаараа мал маллаж сумын багт амьдарсан. Аав Ж. маань *******9 онд өөд болоход манайх 800 гаруй толгой малтай байсан. Би 3 хүүхдийн хамт аав, ээжтэйгээ амьдардаг байсан. Энэ үед миний 20-30 толгой бог мал, миний том охин Б.ын эцэг аас хүүхдийн тэтгэлэгт өгсөн 120 толгой бог мал аав, ээжийн малтай хамт тоологддог байсан. 2010 онд той нэг гэрт орж амьдрах болсон.

...2013 онд ээжийн 500 гаруй толгой малыг өөрийнхөө нэр дээр тоолуулчихсан байсныг сүүлд мэдсэн.

А. худлаа гүтгэж яриад байна. Ээж /тар/, // нарт ямаа огт зараагүй. Миний ээж 2013 онд манайд малаа өгөөд аймаг орж миний 4 хүүхдийг сургуульд суулгасан. Харин А. бид хөдөө малаа малладаг байсан. Тэгтэл 2017 онд мал дутаад зүсээр байхгүй болоод байхаар нь хэлсэн чинь танай ээжийн малыг би яасан юм гээд улаан цайм хулгай хийж зарчхаад намайг зодоод дарамтлаад байсан. Тэгээд бас 2019 онд архи ууж ирчхээд ээжийг ална гээд хутга, заазуур барьж дайраад, ээж айгаад манайхаас зайлж буусан. Ингээд 2020 онд манай хамгийн бага дүү, дунд ах, ээж 3 ирж манайхаас малаа ялгаж авахад цагдаа хамт ирсэн. Тэр үед А. архи уугаад 3, 4 хоног алга болчихсон байсан. Тэгээд би тэй яваад А.г сумын төвөөс очиж авсан. Очиход танайхан тэгдэг гээд намайг цохих гээд дайраад байсан. Бүх малын тооцоо, цоохор нь байхад А. худлаа яриад байна. Би бүгдийг нь төлөхгүй. А.той хувааж төлнө. Илүү зарж үрсэн нь илүү төлөх байлгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.******* гуай насаараа мал маллаж амьдарч ирсэн бөгөөд *******6 оноос хойших малын тоо толгойн данс бүртгэл нь хэрэгт авагдсан байгаа. С.******* гуай 2012 оны 12 сард нийт 575 толгой мал тоолуулж байсан байдаг. Ингээд 2013 оны 07 сараас А., Г. нар хамт амьдарч А., Г. нар С.******* гуайн малыг маллаж эхэлсэн. Тухайн жилийн эцэст мал тоолуулахдаа С.******* гуайн малаас 44 толгойг түүний нэр дээр тоолуулж бусдыг нь хариуцагч А. өөрийн нэр дээр тоолуулсан байдаг. Тухайлбал, нэхэмжлэгч С.*******гийн 2023 оны малын А дансны бүртгэлд оны эхэнд тоологдсон малын тоо толгой 575 байснаас шилжүүлж хасагдсан малын тоо 522 толгой гэж тэмдэглэгдсэн. Улмаар 2013 оны малын А дансны тооллогод нийт 44 толгой мал тоологдсон байдаг. Хариуцагч А.гийн тухайд 2010 оноос хойш 2013 он хүртэл онуудад түүнд тоологдсон малын данс бүртгэл хэрэгт байхгүй. Гэрч ийн мэдүүлгээр 2012 онд бог малгүй байсан нь нотлогддог. Ингээд 2013 онд А.гийн нэр дээр 448 толгой мал тоологдсон. Үүнээс 336 толгой мал шилжиж ирсэн гэж А.гийн 2013 оны малын А дансанд тусгагдсан байдаг. Эдгээр баримтуудаас нэхэмжлэгч С.*******гийн малыг хариуцагч А., Г. нар 2013 оноос өөрсдийн мэдэлд байлгаж, бүртгүүлж байсан нь нотлогдож байна. Уг мал өсөөд 2016 он гэхэд 1018 толгой мал тоологдож хариуцагч нар сумын аварга малчин болж байсан талаар оролцогч нар мэдүүлдэг. Ингээд 2017 онд 900 орчим толгой малтай байснаа 2018 онд 729 толгой болж 100 толгой малаар буурсан. 2019 онд 639 толгой болж дахин 100 толгой малаар буурсан байдаг. Гэрч гийн мэдүүлэгт 2018 онд танд адуу худалдаж байсан уу гэхэд Манай аав бид хоёр сумын багийн эхийн өвөлжөөнд адуу авч байхад 3 адуу өгч байсан гэж мэдүүлсэн байдаг. Хариуцагч нар 2013 онд С.*******гийн малыг авч малласнаас хойш малынх нь тоо толгой өссөөр 2016 онд 1018 толгой малтай болсон. Түүнээс хойш хариуцагч А.гийн 2017 оны малын А данснаас хасагдсан малын тоог харахад зах зээлд худалдан борлуулсан 320 толгой, шилжүүлсэн 61 толгой, 2018 оны малын А дансанд зах зээлд худалдаж борлуулсан 130 толгой, шилжүүлсэн 212 толгой, 2019 оны малын А дансанд зах зээлд худалдаж борлуулсан 233 толгой мал гэж бүртгэгдсэн байдаг. Харин энэ онуудад хулгайд алдсан, зүй бусаар хорогдсон мал бүртгэгдээгүй байдаг. Эдгээр нотлох баримт нь тухайн цаг үед хариуцагч А. мал худалдаж малын тоо толгой эрс багассан гэж нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа үнэн болохыг нотолж байна. Тухайн үед нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд мал зарж үрсэн тухай маргаан болсноор 2020 онд С.******* гуай өөрийн малын биетээрээ байгаа заримыг нь авсан. Түүнээс өмнө зарагдсан, үрэгдсэн байгааг авах боломж байхгүй учраас авч чадаагүй. 2020 онд бүх малаа авсан гэдэг чинь ерөөсөө л 2013 онд байсан бүх малаа авсан гэдэг байдлаар тайлбарлах боломжгүй. 2013-2020 он хүртэл өчнөөн олон мал бусдад худалдаж үгүй хийсэн байна. Тэгэхээр энэ малыг 2020 онд бүгдийг нь авсан гэж ойлгож тайлбарлах боломжгүй. 2020 оны 10 сард хэдэн тооны ямар мал авсан гэдэг дээр талуудын зарим тайлбар нийцэж байгаа, зарим тайлбар нийцэхгүй байгаа. Тухайлбал, 2020 онд 23 тооны үхэр авсан, адуу аваагүй гэдэг дээр нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар нийцэж байна. Үүн дээр маргаагүй. Гэтэл бог малын тоон дээр зөрүүтэй асуудлууд яригддаг. Нэхэмжлэгч С.******* 223 бог мал авсан. Үүний 124 хонь, 99 нь ямаа байсан гэж тайлбарладаг. Хариуцагч А. тайлбарлахдаа 380 бог мал өгсөн гэдэг. Энэ хоёр зөрүүтэй тайлбараас нэхэмжлэгчийн тайлбар үнэн болох нь дараах баримтаар нотлогдоно гэж үзэж байна. Нэхэмжлэгч 2020 оны 10 сард малаа аваад 12 сард малаа тоолуулахад түүнд 24 үхэр, 124 хонь, 99 ямаа тоологдсон болох нь С.******* гуайн 2020 оны малын тоо гэдэгт тусгагдсан байгаа. Харин хариуцагч А. 2020 оны 10 сард 380 бог мал өгсөн гэж байгаа боловч өгөөгүй нь яаж нотлогдож байна гэхээр А.гийн 2019 оны жилийн эцсийн данс бүртгэлийг нь үзэхээр бог мал 562 байсан байна. Эндээс 562-оос 380 бог малыг нэхэмжлэгчид 2020 оны 10 сард өгчихсөн юм бол тэр 2020 оны 12 сард А.д 182 толгой бог мал үлдэх ёстой байсан байна. Гэтэл 2020 оны 12 сард мал тооллогоор А. 347 толгой бог малтай байсан байна. Тэгэхээр хариуцагч А. нь С.*******д 380 толгой бог мал өгсөн гэдэг тайлбар няцаагдаж байна. Нэхэмжлэгчийн нэр дээр 2012 оны жилийн эцэст тоологдсон 575 толгой малыг хариуцагч нар 2013 оны 07 сараас хойш маллаж байгаад 2013 оны 12 сард өөрсдийн нэр дээрээ тоолуулсан байдаг. Түүнээс хойш нэхэмжлэгчид малыг нь тоо ёсоор нь гүйцээж өгөөгүй учраас нэхэмжлэгч 2013 онд өөрийн үлдээсэн малаас 2020 онд аваад, түүнээс үлдсэн малаа нэхэмжилсэн. 9 адуу, 3 хонь, 267 ямаа нийт 279 толгой малаа нэхэмжилж байгаа. Дурдсан 279 толгой малыг хариуцагч нар нэхэмжлэгчид буцааж өгөөгүй болох нь дараах байдлаар нотлогдоно. Нотлох баримт шинжлэн судлах явцад бас харагдсан. С.******* гуай 2012 онд 13 адуутай байж байгаад, 2013 онд буюу 1 жилийн дараа мал тоолуулахад л адуугүй болчихсон байсан. Үхэр гэхэд 2012 онд 20 байж байгаад жилийн дараа 4 үхэртэй болсон. 2012 онд 166 хонь тоолуулж байгаад жилийн дараа 2013 онд 30 хонь тоологдоод, 137 хонь нь А.гийн нэр дээр тоологдсон. Ямаа 2012 онд 376 байсан бол жилийн дараа 2013 онд 10 ямаа тоологдож 276 ямаа нь А.гийн нэр дээр тоологдсон. Ингээд 575 толгой малаас 44 нь С.*******гийн нэр дээр, үлдсэн 448 нь А.гийн нэр дээр тоологдсон. Тэгэхээр С.******* гуай малтай байсан уу гэвэл байсан. Хүнд хүлээлгэж өгсөн үү гэвэл хариуцагч нарт хүлээлгэж өгсөн. Хариуцагч нар тэрийг маллаад тоолуулж явсан уу гэвэл тоолуулж байсан. С.******* гуай үлдсэн малаа буцааж авна гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь 2017, 2018 оны үед адуу мал зарагдаж байсан байна. Бог мал ч гэсэн жилд 100-******* толгой мал зарагдаж байсан байна. Ингээд зарагдаж үрэгдсэн малаа нэхэмжилж байна гэж ойлгож болно. Энэ талаар гэрчүүд ч гэсэн А. адуу зарж байсан, хонь, ямаа зарж байсан талаар хэлж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.3-т энэ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн заалт байгаа. Энэ заалтад зааснаар 2 талын хооронд гэрээ байгуулагдсан зүйл байхгүй, С.******* гуай хариуцагч нарт ямар нэгэн өр төлбөр байхгүй. Гэхдээ өөрийнхөө малыг хариуцагч нарт хариуцуулаад үлдээсэн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.3-т юу гэж заасан гэхээр ямар нэгэн үүрэг гүйцэтгүүлэхээр биш, харин тодорхой үйлдэл хийлгэх юм уу, эсхүл үйлдэл хийлгэхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй нь хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлснээ буцаан шаардаж болно гэсэн заалт байгаа. Энэ заалтын тайлбарыг Иргэний хуулийн тайлбараас үзэхээр Иргэний хуулийн гэрээний бус үүргийн тайлбар байгаа. Талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй харин тодорхой хэмжээний амлалт тохиролцоо хийгдсэн байх тохиолдол амьдралд байна. Энэ амлалт нь ирээдүйд хийгдэх гэрээ хэлцлийн талаар ч байж болно. Өөр бусад амлалт тохиролцоо байж болно гэсэн байна. Энэ зүйл заалтыг тайлбарлахын тулд хэрэгт хамааралгүй боловч дараах байдлаар тайлбарлая. Жишээлбэл, Бусдын автомашиныг худалдан авах сонирхолтой этгээд мөнгөтэй болтол машинаа хүнд худалдахгүй байж байгаач гээд амлалтыг нь аваад нөгөө этгээд нь мөнгөтэй болтол машинаа зарахгүй гэж байж байснаа өвлийн улирал болох гээд байна. Чи надад машины хучлага өгөөч, би машинаа зарахгүй байя гэж хэлж хучлага авчхаад амлалтдаа хүрэхгүй машинаа өөр хүнд худалдсан байвал хучлага өгсөн хүн өгсөн хучлагаа буцаан шаардах эрхтэй гэсэн ийм агуулгатай заалт байгаа. С.*******гийн тухайд яасан гэхээр хариуцагч нарыг айл гэр болж амьдрах гэж байгаа юм байна гэж бодоод хүргэндээ малаа үлдээж байна гэсэн итгэлээр малаа үлдээсэн. Гэтэл явцын дунд хариуцагч нар малаасаа зарсан, хамгийн гол нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэртээ гар хүрдэг. Сүүлдээ хадам ээж рүүгээ хүртэл хутга заазуур барьж дайрдаг болсон. Ийм байдлаар хариуцагч нар цаашдаа гэр бүл болж амьдрахгүй гэдэг нь тодорхой болсон. Шүүхийн шийдвэр хүртэл гарсан. Нэгэнт энэ хүмүүс гэр бүл болж амьдрахгүй, цаашдаа А. энэ айлын хүргэн болж амьдрахгүй учраас С.******* гуай малаа буцааж авъя гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Малын тоо толгой ч хорогдсон, цаашлаад малгүй болох нөхцөл байдал үүссэн. Тэгэхээр С.******* гуайн итгэж найдаж байсан итгэл найдвар биелээгүй учраас өгсөн байсан малаа буцааж авсан. Хууль зүйн үндэслэл нь ийм байгаа. Ингээд нэхэмжлэл шүүхэд гаргасан учраас хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Хөөн хэлэлцэх хугацаа хэзээнээс тоологдох вэ гэхээр 2020 онд би малаа буцааж авъя гэдэг шаардлагыг нэхэмжлэгч гаргасан. 2020 онд малаа буцааж авахад нь хариуцагч нар 2013 онд өгсөн малыг бүтнээр нь өгсөн бол шүүхэд хандахгүй байсан. Дутуу өгсөн учраас дутуу малаа авахын тулд шүүхэд хандсан. Ийм учраас 2020 оноос нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзнэ. Хөөн хэлэлцэх хугацаа 2020 оноос тооцогдох боломжтой. А. С.*******гийн мал хөрөнгийг нь зарж үрж худалдаж байсан учраас нэхэмжлэгч хөрөнгөнийхөө аваагүй үлдсэн хэсгээ нэхэмжлэх эрхтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. 9 адуу, үүн дотроо гүү 4, морь 2, даага 1, унага 2, эр хонь 3, эр ямаа 94, эм ямаа 173, нийт 279 толгой мал нэхэмжилж байгаа. С.******* гуай нэхэмжлэлээ яаж тодорхойлсон гэхээр хэчнээн эр ямаа, эр хоньтой, адуу, үхэр, ямаатай байсан гэдэг тоонууд малын А данс дээр нь байгаа. Тэндээс шилжүүлсэн мал нь эр эмээрээ ялгагдсан учраас шилжүүлсэн малын зөрүүгээрээ гарч ирж байгаа. А.д хэчнээн эр хонь, ямаа, адуу өгсөн гэдэг нь харагдаж байгаа. Тэгэхээр 2013, 2021 А дансны бог малын тооны зөрүүгээр нэхэмжлэлийн шаардлага тодорхойлогдож гарч ирж байгаа. Дүгнэлтээ мөн бичгээр өгье гээд даргалагчид өгөв.

Хариуцагч А.гийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дүүрэн тодорхойлж чадахгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэлдээ 190 толгой мал хүлээж авсан гэдэг. Гэтэл 330 толгой мал нэхэмжилж байна. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр 23 үхэр, 250 бог нийт 273 мал авсан гэж тайлбарлаад байна. Гэтэл анх гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ бог, бод нийлсэн 190 мал авсан гэдэг. 10,0 сая төгрөгийн үнэтэй 330 толгой мал нэхэмжилж байснаа нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 279 толгой мал нэхэмжилсэн. Гэхдээ мөнгөн дүнгээр 32,0 сая төгрөг болж өссөн. Тэгэхээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дүүрэн тодорхойлж чадахгүй байна. Хэдийгээр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт би мал зараагүй гэж мэтгэлцэж байгаа боловч хариуцагч А.гийн тайлбар, гэрч ын мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч С.******* нь 2017, 2018 оны үед т 100 ямаа зарсан болох нь нотлогдож байна. Мөн жил бүр 10-15, 20-25 бог мал хүнсэнд хэрэглэдэг талаар хэлж байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт жилд 10-аар тооцоход 7 жилд 70 бог мал хүнсэнд хэрэглэсэн гэж тооцож болох уу гэж асуухад нэхэмжлэгч болно гэж хариулсан. Гэхдээ энэ тоо хүнсэнд хэрэглэсэн үхэр адууны тоо нэмэгдээгүй тоо. Ингээд нэхэмжлэгчийн 2013 онд өгсөн гээд байгаа малын тоо та ерөнхийдөө өөрөө нэхэмжлээд байгаа малаа бүгдийг нь зарцуулсан байдал тогтоогдож байна. Дараагийн нэг асуудал нь миний адууг битүүмжилсэн гэж байна. Тэгвэл битүүмжилсэн адуу бүгд Г.ы мэдэлд байгаа. 2022 оны 04 сарын 05-наас хойш А.г Г.тай уулзахыг хориглосон, хязгаарласан шийдвэр гарснаас хойш А. сум руу очоогүй. 2021 оны жилийн эцэст тоологдсон малаас нэг ч мал аваагүй. Бүгдийг нь таны охин Г. 238 тооны малыг захиран зарцуулсан. Одоо болтол танай охины мэдэлд байгаа. Нэхэмжлэгч 2017, 2018 оны үед яагаад А.гийн нэр дээр малаа тоолуулсан гэхээр сумын мянгат малчин болгох гээд тоолуулсан гэдгээ та өөрөө хүлээн зөвшөөрч байна. Тоолуулах гэж шилжүүлсэн болохоос биет байдлаар шилжүүлээгүй. Хариуцагч нар ч гэсэн тоолуулах гэж өгсөн гэж тайлбарлаж байна. Тэгээд хонь маллуулахаар хөлсөөр харуулсан юм уу гэхээр үгүй. Хөлс төлсөн юм уу гэхээр хөлс төлөөгүй, ямар нэгэн амлалт тохиролцоо байхгүй. Хүргэн хүүхэн хоёртоо найдаад өгчихсөн юм гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.3-т заасныг тайлбарлаж яриад байна. Энд амлалт тохиролцоо огт байхгүй. Энэ бол Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.3-т зааснаар шаардах эрхтэй нэхэмжлэлийн шаардлага биш. Нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн аль зүйл ангиар шаардаад байгааг нь хайгаад олоогүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа 492 дугаар зүйлийн 492.2.3-т амлалт тохиролцоо байхгүй. Мөн үүнтэй холбогдуулж машин зарах авах талаар жишээ дурдаж байна. Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нарын тухайд ямар ч амлалт тохиролцоо байгаагүй. Энэ талаар би шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч хариуцагч нараас нэг бүрчлэн асуусан. Тэгэхэд ямар нэгэн тохиролцоо байгаагүй гэж хариулсан. Тэгэхээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.3-т зааснаар шаардах асуудал биш. Гэрчид хууль сануулж мэдүүлэг авчхаад байхад өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч 100 ямаа зараагүй гэж дайраад байгааг юу гэх вэ. 2021 оны жилийн эцсийн тооллогоор 238 толгой мал А.гийн нэр дээр байсан. Тэгээд 2022 оны хавар мал нь төллөхөд 300 толгой болно. Энэ мал өдийг хүртэл Г.ы мэдэлд байгаа. Шүүхээс малыг нь битүүмжлэх гээд очиход мал нь байхгүй болчихдог. Бод нь тоолоход амар бүртгэхэд амар гэдгээр нь битүүмжлэх гэхээр 50, 50 хувийг нь битүүмжлүүлээд бусдыг нь битүүмжлүүлээгүй байдаг. Энэ нь А.гийн мэдүүлгээр тогтоогддог. Үлдсэн 12 тооны адуу, 11 тооны үхрээс 6-г нь А., Н.тар хоёр өг гэсэн шийдвэр гарсан байхад одоо болтол өгөөгүй. Тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Г.тай холбогдохоор тийм юм байхгүй, бүгдийг нь зарсан гэдэг. Г., А. хоёрын хамтын амьдралын явцад бий болсон бүх таны охин Г.д байгаа. Хэрвээ таны мал үлдсэн гэж бодож байгаа бол охин Г.аасаа нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй. Энэ малаас А. нэг ч мал аваагүй. Мөн мал ялгаж авахад гэрч ийг очиход ээж, охин 2 чи би дээрээ тулсан, малаа ялгасан, өвөлжөөгөө булаацалдсан байдалтай байсан байна. Үүнийг та гэрчийг мэдүүлэхэд чихээрээ сонссон. Гэрч одоо малаа ялгаад авсан уу, асуудалгүй юу, өвөлжөөний асуудлаа та хоёр сүүлд нь шийд гээд явсан байна. Мөн та тухайн 2013-2020 он хүртэл мал ялгаж авах хүртэл хугацааны зарцуулалтаа та өөрөө тайлагнахгүй байна. Жилд хүнсэнд та 15-20 мал хэрэглэсэн талаар баримт хэрэгт авагдсан байна. Үүнийгээ та тайлбарлахгүй байна. Иргэний хуулийн аль зүйл заалтаар нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Иймд Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрвээ хариуцагч нараас шүүх тодорхой хэмжээний мал гаргуулах үндэслэлтэй гэж 2012-2022 оны 04 сарын 05-ныг хүртэл Г., А. нарыг хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон бүх хөрөнгийг хариуцагч Г. аваад одоо байхгүй захиран зарцуулсан гээд сууж байгаа учраас Г.аас гаргуулах нь хууль зүйд нийцнэ гэж үзэж байна. Учир нь А., Г. нарыг хамтын амьдралтай байсан болохыг шүүх тогтоосон, эд хөрөнгийг хуваасан, хуваасан эд хөрөнгөө Г. одоог хүртэл А.д өгөөгүй байгаа учраас Г. хариуцаж төлөх үндэслэлтэй. Иймд Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл А.д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: С.*******гийн *******3, *******8, *******9, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2020, 2021 онуудын ******* аймгийн сумын багийн малын тооны А дансны баримтууд, Аймгийн архивын тасгийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/2190 тоот лавлагаа, С.*******гийн 2022 оны жилийн эцэст хариуцан тоолуулсан малын цоохор зэрэг баримтууд хэрэгт авагдсан.

Хариуцагч талаас: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариу тайлбарыг ирүүлсэн.

Шүүхээс: нэхэмжлэгч, хариуцагч А., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., хариуцагч А.гийн өмгөөлөгч Б. нарын хүсэлтээр А.гийн 2010 он болон 2013 оноос 2020 он хүртэл хугацааны мал тооллогын А дансны баримтууд, А.гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгын баримтууд, гэрч П., С., Б., П., С., Г., Ч. нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, ******* аймгийн Цагдаагийн газраас Г., А. нарт холбогдох зөрчлийн материал, ******* аймаг дахь шүүхийн тамгын газраас тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 140/ШШ2023/00122 дугаарын шийдвэртэй Г.ы нэхэмжлэлтэй А.д холбогдох иргэний хэргээс А.гийн сөрөг нэхэмжлэлд хавсаргасан түүний 2022 оны малын А дансыг, Г.ы эзэмшилд байсан малыг битүүмжилсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мал битүүмжилсэн тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 140/ШШ2023/00122 дугаартай шүүхийн шийдвэр зэрэг баримтууд, мөн гэрч И.тар, С. нарыг шүүх хуралдаан дээр асууж гэрчийн мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахаас татгалзаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзэв. 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч А., Г. нарт холбогдуулж өөрийн өмчлөлийн үлдэгдэл мал болох бог, бод нийлсэн 330 толгой мал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргажээ.  

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж өөрийн өмчлөлийн үлдэгдэл мал болох бог, бод нийлсэн 279 толгой мал гаргуулах гэж өөрчилжээ.  

Ингэхдээ нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ...хариуцагч , нарт малаа үлдээх үеийн тоо толгойгоор тооцож 2020 онд буцааж авсан малаа хасаад үлдсэн малыг нэхэмжилж байна. Үүнд: 9 адуу /4 гүү: шийр цагаан хүрэн гүү, шийр цагаан хээр гүү, халтар гүү, бор хээр гүү/, /2 морь: бор хээр морь, хамар цагаан хээр морь/, /хүрэн зүсмийн 1 охин даага/, /2 унага: шаар хээр охин унага, хээр зүсмийн эр унага/ мөн 3 эр хонь, 267 толгой ямаа /94 толгой эр ямаа, 173 толгой эм ямаа/ гэж тайлбарлаж байна.  

Хариуцагч А. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...100 ямаагаа д // зарсан, 50 ямаагаа д /тар/ зарсан. ...ах дүү нартайгаа явж дахиад хонь мал зарсан. Дандаа худлаа ярьдаг. ... 150 малаа өөрсдөө зарчхаад над руу чихээд байна. Мал ялгаж авч явахад нь би байгаагүй. Намайг сум руу цагдаа аваад явчихсан. Тэгэхэд 300 гаран бог, хэдэн үхэр аваад явсан байсан... гэж маргаж байна.  

Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Гэхдээ ...миний ээж 2013 онд манайд малаа өгөөд аймаг орж миний 4 хүүхдийг сургуульд суулган харж байсан. Харин А. бид хоёр хөдөө малаа малладаг байсан. ...бүх малын тооцоо, цоохор нь байхад А. худлаа яриад байна. Би бүгдийг нь төлөхгүй. А.той хувааж төлнө... гэж маргаж байна.  

Нэхэмжлэгч С.******* 2013 онд адуу-13 толгой, үхэр-20 толгой, хонь-166 толгой, ямаа-375 толгой, бүгд 574 толгой мал тоолуулж байсан болох нь ******* аймгийн сумын багийн малын тооны А дансны баримтаар нотлогджээ.  

Уг баримтын 2-т малын тоо толгойн өөрчлөлт гэсэн хүснэгт дотор хасагдсан гэх хүснэгтэд шилжүүлсэн гэх хэсэгт адуу-13, үхэр-16, хонь-157, ямаа-366, бүгд 552 толгой мал-ыг бичиж тэмдэглүүлсэн байна.

Хариуцагч А.гийн нэр дээр 2013 онд адуу-19 толгой, үхэр-22 толгой, хонь-137 толгой, ямаа-270 толгой мал тоологдсон болох нь ******* аймгийн сумын багийн малын тооны А дансны баримтаар нотлогджээ.  

Мөн уг баримтын 1-т хаягийн хэсэг гэсэн хэсэгт 2. Өрхийн мэдээлэл гэх хүснэгт дотор 9. Ам бүлийн тоо-6, малчдын тоо 2, үүнээс эмэгтэй-1 гэх хэсэг, 2-т малын тоо толгойн өөрчлөлт гэсэн хүснэгтийн нэмэгдсэн гэх хүснэгт дотор шилжиж ирсэн гэх хэсэгт адуу-16, бэлэн тоологдсон төл-3, үхэр-15, бэлэн тоологдсон төл-8, хонь-91, бэлэн тоологдсон төл-50, ямаа-214, бэлэн тоологдсон төл-70, бүгд-467 толгой мал гэж бичиж тэмдэглэгдсэн байна.  

Түүнчлэн нэхэмжлэгч С.******* 2020 онд үхэр-24 толгой, хонь-124 толгой, ямаа-99 толгой, нийт 247 толгой мал тоолуулсан болох нь ******* аймгийн ******* сумын ******* багийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын баримтаар, 

хариуцагч А. 2020 онд адуу-20 толгой, үхэр-21 толгой, хонь-240 толгой, ямаа-107 толгой, нийт 388 толгой мал тоолуулж байсан болох нь ******* аймгийн сумын багийн малын тооны А дансны баримтуудаар тус тус нотлогдож байна.  

Дээрх үйл баримтаас харахад нэхэмжлэгч С.******* нь тухайн үед мал маллаж байсан ба мал нь төлөөр өсөж, улмаар хариуцагч А., Г. нарт малаа шилжүүлэн өгч, хариуцагч нар С.*******гийн малыг хариулж маллаж байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.  

Харин нэхэмжлэгч С.******* нь хариуцагч А., Г. нарт анх 520 толгой малыг шилжүүлэн өгч маллуулснаас 2020 онд адуунаас бусад үхэр, хонь, ямаа нийлсэн 190 толгой малаа буцаан авсан. Одоо үлдэгдэл 279 толгой малаа нэхэмжилж байна гэж тайлбарладаг.  

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад нэхэмжлэгч С.******* анх А., Г. нарт 520 толгой мал шилжүүлсэн гэх боловч нэхэмжлэгч С.*******гийн 2013 онд тоолуулсан малын А дансны баримтын 2-т малын тоо толгойн өөрчлөлт гэсэн хүснэгтийн хасагдсан гэх хүснэгтэд шилжүүлсэн гэх хэсэгт адуу-13, үхэр-16, хонь-157, ямаа-366, бүгд 552 толгой мал-ыг бичиж тэмдэглүүлснээс мөн хүснэгтийн худалдсан гэх хэсэгт хонь-5, ямаа-3, хүнсэнд хэрэглэсэн гэх хэсэгт хонь-15 гэж бичигдсэнээс харвал шилжүүлээд буй нийт 157 толгой хониноос дээрх худалдсан 5 толгой хонь, хүнсэнд хэрэглэсэн 15 толгой хонийг хасахаар, нийт 137 толгой хонь шилжүүлсэн гэж үзэх, мөн шилжүүлээд буй 366 толгой ямаанаас 3 толгой ямааг худалдсан байдлыг хасахаар нийт 363 толгой ямаа шилжүүлсэн гэж харагдахаар байгаа бөгөөд нэхэмжлэгчийн 520 толгой мал шилжүүлсэн гэх тоог хэрэгт авагдсан баримттай тулгахад зөрүүтэй гарч байна.  

Харин хариуцагч нарт нэхэмжлэгчээс бог, бод нийлсэн нийт 448 толгой мал шилжиж ирсэн болох нь хариуцагч А.гийн нэр дээр 2013 онд тоологдсон малын А дансны баримтын 2-т малын тоо толгойн өөрчлөлт гэсэн хүснэгтийн нэмэгдсэн гэх хүснэгтэд шилжиж ирсэн гэх хэсэгт адуу-16, бэлэн тоологдсон төл-3, үхэр-15, бэлэн тоологдсон төл-8, хонь-91, бэлэн тоологдсон төл-50, ямаа-214, бэлэн тоологдсон төл-70, бүгд-467 толгой мал гэж бичигдсэн, үүнээс мөн хүснэгтийн хасагдсан гэх хүснэгтийн хүнсэнд хэрэглэсэн гэх хэсэгт үхэр-1, хонь-4, ямаа-10 хасагдаж нийт бод, бог нийлсэн 448 толгой мал тоологдсонтой нийцэж байна.  

Иймд нэхэмжлэгчийг хариуцагч нарт бод, бог нийлсэн нийт 448 толгой мал шилжүүлсэн гэж үзэж, дээрх бог бод нийлсэн 448 толгой малаас нэхэмжлэгч С.******* бог, бод нийлсэн 247 толгой малыг буцаан авсан болох нь нэхэмжлэгч С.*******гийн 2021 оны тооллогын баримтаар нотлогдож байна.  

Нэхэмжлэгчийн хариуцагч нарт шилжүүлсэн бог, бод нийлсэн 448 толгой малаас мөн бог, бод нийлсэн 247 толгой малаа буцаан авсныг хасахаар 201 толгой мал хариуцагч нарт үлдсэн гэж үзлээ.  

Мөн нэхэмжлэгч С.******* нь бог, бод нийлсэн 201 толгой малаас 100 толгой ямааг зарсан үйл баримт нь гэрч Ч.ын ..оныг сайн санахгүй байна шүү 2017, 2018 оны үед байхаа ******* гуай 100 ямаа өгч байсан. Одоо гийн хадам ээж гэх юм болов уу даа ******* гуай л ямаа өгч байсан... гэх мэдүүлгээр нотлогдож байх тул дээрх 100 толгой ямаар хасахаар нийт бог, бод нийлсэн 101 толгой малыг нэхэмжлэгч хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй байна.

Талуудын хооронд малыг хариулсны хөлс өгч авдаг тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар тохиролцсон зүйл байхгүй байх тул А., Г. нар нь С.*******гийн эд хөрөнгө буюу малыг хадгалж хамгаалж хариулж байсан байна гэж үзэж Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1-д зааснаар шийдвэрлэсэн болно.  

Хариуцагч А., Г. нар нь 2010 оноос эхлэн хамт амьдарч байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан ******* аймгийн дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШШТ/150 дугаартай шийтгэх тогтоол, мөн тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 140/ШШ2023/00122 дугаартай шийдвэр зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байх тул хариуцагч А., Г. нараас нэхэмжлэгч С.*******гийн шилжүүлэн өгсөн эд хөрөнгө болох бог, бод нийлсэн 101 толгой малыг хувааж хариуцуулж гаргуулах нь зүйтэй байна. 

Түүнчлэн ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 140/ШШ2023/00122 дугаартай шийдвэрт Г.ы эзэмшилд 12 тооны адуу байгаа нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 9 адуу /4 гүү: шийр цагаан хүрэн гүү, шийр цагаан хээр гүү, халтар гүү, бор хээр гүү/, /2 морь: бор хээр морь, хамар цагаан хээр морь/, /хүрэн зүсмийн 1 охин даага/, /2 унага: шаар хээр охин унага, хээр зүсмийн эр унага/-г хариуцагч Г.аас гаргуулах, үлдсэн 92 толгой богийг хариуцагч нараас хувааж гаргуулах нь зүйтэй.  

Иймээс хариуцагч Г.аас 46 толгой ямааг, харин А.гоос 3 толгой хонь, 43 толгой ямааг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

Хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хөөн хэлэлцэх хугацааны талаар болон хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 1,2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь ерөнхий болон тусгай гэж ангилагддаг. Хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байдаг бол хөөн хэлэлцэх тусгай хугацаа нь талуудын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэнээс хамаардаг байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хэд хэдэн шаардлага гаргаж байгаа бол уг шаардлагад хамаарах хөөн хэлэлцэх хугацаа өөр байж болно. Тухайлбал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг бол 75.2.4-т зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байдаг

Энэ утгаар нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна. Мөн хөөн хэлэлцэх хугацааны хувьд хариуцагч маргаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн хариуцагч нар нь нэхэмжлэгчийн малыг үндэслэлгүйгээр авч хөрөнгөжсөн гэх байдал тогтоогдохгүй байна.  

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,402 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 34,408,601 төгрөгт улсын тэмдэгтийн хураамж бодож 329,993 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1-д заасныг баримтлан хариуцагч А.гоос 46 толгой бог мал /ямаа 43 толгой, хонь 3 толгой/, хариуцагч Г.аас 46 толгой бог мал /ямаа 46 толгой/, адуу 9 толгой /4 гүү: шийр цагаан хүрэн гүү, шийр цагаан хээр гүү, халтар гүү, бор хээр гүү/, /2 морь: бор хээр морь, хамар цагаан хээр морь/, /хүрэн зүсмийн 1 охин даага/, /2 унага: шар хээр охин унага, хээр зүсмийн эр унага/ зэргийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 178 толгой ямаа гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177829 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А., Г. нараас тус бүр 88915 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ