Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2023/00502

 
Б.Ардабек Normal Б.Ардабек 1 0 2023*******07*******17T11:44:00Z 2023*******07*******17T11:44:00Z 1 3594 20486 170 48 24032 16.00 false false false EN*******US X*******NONE X*******NONE

2023 05 30

130/ШШ2023/00502

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн А  сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг, “ЭА ” ХК  (гүйцэтгэх захирал М.Т),

Хариуцагч: Б аймгийн А  сум 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, ХТ (дарга Ж.С)

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 4 дүгээр сарын 30*******ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 138,739,444 төгрөг 90 мөнгө, алданги 69,369,722 төгрөг 22 мөнгө нийтдээ 208,109,167 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “ЭА ” ХК*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С ,

Хариуцагч Б аймгийн ХТ дарга Ж.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “ЭА ” ХК нь хариуцагч Б аймгийн ХТ*******т холбогдуулан 2020 оны 4 дүгээр сарын 30*******ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 138,739,444 төгрөг 90 мөнгө, алданги 69,369,722 төгрөг 22 мөнгө нийтдээ 208,109,167 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч “ЭА ” ХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч  Б аймгийн ХТ манай компанитай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу 2020*******2022 онд дулааны эрчим хүч худалдаж авсан.

1.2.Гэрээний 4.3*******т зааснаар харилцагч дулааны эрчим хэрэглэсний төлбөрийг бичил хийгдсэнээс тухай сарын 30*******ны өдөр дотор төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч 2020 оны 4 дүгээр сарын 30*******ны өдрөөс хойших хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсэнээр 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийн байдлаар 138, 739,444.90 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна.

1.3.Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэмж нэхэмжилнэ. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3*******т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан.

1.4.Мөн гэрээний 4.3*******т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%*******тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон.  

1.5.2020 оны 05 дугаар сарын 30*******ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 18*******ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангийг тооцоход 75,612,997.47 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%*******иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50%*******иар тооцоход алданги нь 69,369,788.45 төгрөг болж байна.

1.6.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Б аймгийн ХТ*******аас 2020 оны 04 дугаар сарын 30*******ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 138,739,444 төгрөг 90 мөнгө, алданги 69,369,722 төгрөг 22 мөнгө нийтдээ 208,109,167 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч Б аймгийн ХТ*******ын дарга Ж.С нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Манай байгууллага улсын төсөвт байгууллага бөгөөд батлагдсан төсвийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгч дулааны эрчим хүчний төлбөр 138,739,444 төгрөг, алданги 69,369,722 төгрөг нийтдээ 208,109,167 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулсан, гэрээний дагуу 2020*******2022 онд дулааны эрчим хүч худалдан авсан гэж тусгажээ. Манай байгууллагын хувьд “ЭА ” ХК*******тай гэрээ байгуулаагүй болно.

2.3.Манай байгууллага нэгдсэн халаалтад холбогдсон тул дулааны эрчим хүчний үйлчилгээг авдаг бөгөөд төсвийн байгууллагын хувьд батлагдсан төсвийн хүрээнд сар бүр түлш халаалтын мөнгийг шилжүүлдэг юм.

2.4.Манай байгууллага нь 2012 оноос хойш он дамжсан халаалтын өртэй бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад бичгээр хандаж байсан бөгөөд төсөв баталж өгөхдөө халаалт түлшний зардалд нэмж хөрөнгө мөнгө баталж өгөөгүй асуудлыг шийдэж өгөөгүй юм.

2.5.Төсвийн байгууллагын хувьд манай байгууллага хувиасаа энэхүү асуудлыг шийдвэрлэх ямар ч боломжгүй. Энэхүү халаалтын зардлыг аймаг, орон нутгийн захиргаанаас шийдвэрлэж, байгууллагын төсөвт нэмж баталж өгч асуудлыг шийдвэрлэж өгвөл манайх бүрэн төлөх боломжтой болохоос биш жил бүрийн халаалт түлшний зардлыг батлагдсан төсвийн хэмжээнд зохих журмын дагуу зарцуулж, шилжүүлж байгаа.

2.6.Харин нэхэмжлэгч гэрээний дагуу алданги төлөх ёстой гэсэн үндэслэлээр 69,369,722 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа ба үүнийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

3.Нэхэмжлэгч “ЭА ” ХК*******аас нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч болон төлбөр төлөгч байгууллагын нягтлан бодогч нарын гарын үсэг зурж, тус тусын санхүүгийн тэмдгийг дарж баталгаажуулсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа”, Б аймгийн “ЭА ” ХК*******ийн 2020 оны 8 дугаар сарын 19*******ний өдрийн №7/236 дугаартай  “Гэрээ байгуулах санал хүргүүлэх тухай” албан бичиг, 2020 оны гэрээ байгуулах санал хүргүүлэх тухай албан тоотыг тараасан жагсаалт, Шинээр байгуулах гэрээг хүлээж авсан аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалт,  Б аймгийн “ЭА “ ХК*******ийн 2020 оны 01 дүгээр сарын 21*******ний өдрийн №17 дугаартай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ”, Б аймгийн “ЭА ” ХК*******ийн 2021 оны 11 дүгээр сарын 16*******ны өдрийн №7/288 дугаартай “Гэрээг шинэчлэн байгуулах тухай” албан бичиг, Төрийн мэдээллийн Хур цахим сүлжээнээс 2023 оны 4 дүгээр сарын 12*******ны өдөр гаргасан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа”, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12*******ны өдрийн 130/ШШ2021/00069 дугаартай “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”  шүүгчийн захирамж, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14*******ний өдрийн №466 дугаартай “Тариф батлах тухай” тогтоол хавсралтын хамт, Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2021 оны 7 дугаар сарын 22*******ны өдрийн А/129 дугаартай “Халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоох тухай” тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудыг,

Хариуцагч Б аймгийн ХТ*******аас Б аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 25*******ны өдрийн 1*******01/681 дугаартай “Үүрэг чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг, Б аймгийн ХТ*******ын даргын 2023 оны 5 дугаар сарын 01*******ний өдрийн 32 дугаартай “ЭА ” ХК*******ийн захирал М.Т танаа” гэсэн албан бичиг, Б аймгийн ХТ*******ын даргын 2022 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн 63 дугаартай “Аймгийн ЗТ дарга Б.М танаа” гэсэн албан бичиг, Б аймгийн ХТ*******ын даргын 2022 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн 62 дугаартай “ЭА ” ХК*******ийн захирал М.Т танаа” гэсэн албан бичиг, Б аймгийн ХТын даргын 2022 оны 5 дугаар сарын 20*******ны өдрийн 37 дугаартай “Аймгийн Засаг дарга Д.Б танаа” гэсэн албан бичиг, Б аймгийн ХТ*******ын даргын 2021 оны 9 дүгээр сарын 09*******ний өдрийн 49 дугаартай “ЭА  ХК*******ийн захирал М.Т танаа” гэсэн албан бичиг, Б аймгийн ХТ*******ын даргын 2021 оны 9 дүгээр сарын 08*******ны өдрийн 44 дугаартай “Аймгийн Засаг дарга Д.Б танаа” гэсэн албан бичиг, Б аймгийн ХТ*******ын 2021 оны үндсэн үйл ажиллагааны зардал, Б аймгийн ХТ*******ын 2022 оны  нийтлэг үйлчилгээний зардал зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч Б аймгийн “ЭА ” ХК нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2020 оны 4 дүгээр сарын 30*******ны өдрөөс хойших хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсэнээр 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийн байдлаар 138, 739,444.90 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас  удаа дараа шаардсан боловч төлөөгүй тул шүүхэд хандсан.

6.Хариуцагч Б аймгийн ХТ*******ын дарга Ж.С нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Дутуу байгаа халаалтын зардлыг аймаг, орон нутгийн захиргаанаас шийдвэрлэж, байгууллагын төсөвт нэмж баталж өгч асуудлыг шийдвэрлэж өгвөл манайх бүрэн төлөх боломжтой болохоос биш жил бүрийн халаалт түлшний зардлыг батлагдсан төсвийн хэмжээнд зохих журмын дагуу зарцуулж, шилжүүлж байгаа. Харин нэхэмжлэгч гэрээний дагуу алданги төлөх ёстой гэсэн үндэслэлээр 69,369,722 төгрөгийг нэмж нэхэмжилж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

7.1.Нэхэмжлэгч “ЭА ” ХК*******ийн нягтлан бодогч болон хариуцагч (төлбөр төлөгч) Б аймгийн ХТ*******ын нягтлан бодогч нарын гарын үсэг зурж, тус тусын санхүүгийн тэмдгийг дарж баталгаажуулсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа”*******аар тус хоёр байгууллагын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 01*******ээс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний дуусталх хугацаанд өгч авалцах зүйлээ хоёр байгууллагын хөтөлж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Б аймгийн ХТ нь 138,739,444 төгрөг 90 мөнгө өртэй гарсныг харилцан батлав гэсэн байна. 

7.2.Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн “ЭА “ ХК*******ийн 2020 оны 01 дүгээр сарын 21*******ний өдрийн №17 дугаартай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ”*******ний төслийн эхний хуудсанд батлав “ЭА ” ХК*******ийн гүйцэтгэх захирал М.Т гэж гарын үсэг зурж, тус компани тамгыг дарж баталгаажуулсан боловч Б аймгийн ХТ*******ын захирал Б.А гарын үсэг зураагүй батлаагүй байна.

Мөн 2020 оны 01 дүгээр сарын 21*******ний өдрийн №17 дугаартай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ”*******ний удиртгал хэсэгт нэг талаас “ЭА” ХК (цаашид “хангагч” гэх)*******ийг төлөөлж ерөнхий нягтлан бодогч ажилтай К овогтой Е, нөгөө талаас ХДТ (цаашид “хэрэглэгч” гэх)*******ийг төлөөлж нягтлан бодогч А овогтой М нар Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль...болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм хурмын хүрээнд харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав гэсэн боловч талууд гарын үсэг зураагүй байна.

Нэхэмжлэгч энэхүү 2020 оны 01 дүгээр сарын 21*******ний өдрийн №17 дугаартай “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ”*******г хариуцагч Б аймгийн ХТ хэзээ хүргүүлсэн буюу  хүлээлгэн өгсөн эсэхийг нотлох баримт байхгүй байна.

7.3.Б аймгийн “ЭА ” ХК*******ийн 2020 оны 8 дугаар сарын 19*******ний өдрийн №7/236 дугаартай  “Гэрээ байгуулах санал хүргүүлэх тухай” албан бичгээр хэрэглэгч Б аймгийн ХТ*******ын даргад Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасны дагуу “Хангагч*******хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ”*******г байгуулах саналыг хүргүүлэн, гэрээг шинэчлэн байгуулах болсонтой холбогдуулан өмнө нь байгуулсан гэрээг хүчингүйд тооцох ба гэрээ байгуулах тухай хариугаа 2020 оны 9 дүгээр сарын 21*******ний дотор бичгээр ирүүлнэ үү. Хэрэв хугацаандаа хариу ирүүлээгүй бол дулааны эрчим хүчээр хангахаас татгалзах үндэслэл болохыг анхаарна уу. (Хариу ирүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 2*******т зааснаар гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ” гэсэн байна.

Энэхүү албан бичгийг тараасан жагсаалтын байгууллагын нэрсийн жагсаалтын 13*******д ХДТ гэж бичигдсэн ба, хүлээн авсан гэсэн хүний гарын үсэг гэдэгт Н гэж бичигдсэн боловч хүлээлгэн өгсөн огноо бичигдээгүй, хэзээ хүлээлгэн өгсөн нь тодорхой бус байна.

Мөн энэхүү албан бичигт нэхэмжлэгч өмнө нь байгуулсан гэрээг хүчингүйд тооцох ба гэрээ байгуулах тухай хариугаа 2020 оны 9 дүгээр сарын 21*******ний дотор бичгээр ирүүлнэ үү гэсэн боловч өмнө байгуулсан гэх хүчин төгөлдөр хууль ёсны гэрээг шүүхэд бичгээр гаргаж өгөөгүй, мөн хариуцагч талаас гэрээг шинэчлэн байгуулах тухай бичгээр хариу хүргүүлсэн эсэх тухай нотлох баримт байхгүй байна.

Мөн нэхэмжлэгч хэрэв хугацаандаа хариу ирүүлээгүй бол дулааны эрчим хүчээр хангахаас татгалзах үндэслэл болохыг анхаарна уу гэсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч (хэрэглэгч)*******д ямар арга хэмжээ авсан эсэх нь тодорхой бус, мөн “хариу ирүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 2*******т зааснаар гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ” гэсэн боловч гэрээ байгуулсан эсэх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

7.4.Б аймгийн “ЭА ” ХК*******ийн 2021 оны 11 дүгээр сарын 16*******ны өдрийн №7/288 дугаартай  “Гэрээг шинэчлэн байгуулах тухай” албан бичгээр Дулааны эрчим хүч хэрэглэх байгууллагуудын дарга, захирлуудад...Дулааны эрчим хүчний тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоодог бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 14*******ний өдрийн 466 дугаар тогтоолоор Б аймгийн А  сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1,411 төгрөг (нөат*******гүй) байсныг 1,600 төгрөг (нөат*******гүй) болгон шинэчлэн тогтоосон. Иймд дулааны эрчим хүчний үнэ тариф өөрчлөгдөж гэрээний нөхцөлд өөрчлөлт орсон тул дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээгээ шинэчлэн байгуулахыг санал болгож, шинэчилсэн тарифыг 2021 оны 12 дугаар сарын 01*******ээс эхлэн мөрдөх болсныг албан ёсоор мэдэгдсэн байна.

7.5.Б аймгийн “ЭА ” ХК*******ийн 2021 оны 11 дүгээр сарын 16*******ны өдрийн №7/288 дугаартай албан бичгийг 2021 оны 12 дугаар сарын 07*******ны өдөр хариуцагч талд хүргүүлсэн болох нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “Шинээр байгуулах гэрээ хүлээж авсан аж ахуйн нэгж байгууллагуудын жагсаалт”*******аар нотлогдож байна. (Энэхүү жагсаалтын 37*******д ХДТ, хүлээн авсан он.сар өдөр гэдэгт: 2021.12.07; хүлээн авсан хүний гарын үсэг гэдэгт: татаж зурсан гарын үсгийг шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлахад хариуцагч тус театрын ажилтны гарын үсэг мөн байна гэж маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно)

Гэхдээ талууд “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ”*******г шинэчлэн байгуулсан эсэхийг нотлох баримт байхгүй ба нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгөөгүй болно.

7.6.Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14*******ний өдрийн 466 дугаартай “Тариф батлах тухай” тогтоолоор Б аймгийн А  сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг хавсралт ёсоор баталсугай гэсэн ба хавсралтад хэрэглэгчийн ангиллын 1*******д: Төсөвт байгууллагын эзлэхүүнээр тооцох халаалтын тариф (НӨАТ*******гүй) м.кв*******ыг 1600 төгрөгөөр /НӨАТ*******тэй 1760 төгрөгөөр/ тогтоосон байна.

Б аймгийн дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн халаалтын эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15*******ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 5 дугаар сарын 15*******ны өдрөөр тогтоосон болох нь Эрчим хүчний сайдын 2021 оны 7 дугаар сарын 22*******ны өдрийн А/129 дугаартай “Халаалтын улирал эхлэх дуусах хугацааг тогтоох тухай” тушаалаар нотлогдож байна.

7.7.Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооноос 2021 оны 10 дугаар сарын 14*******ний өдрийн 466 дугаартай тогтоолоор дулааны эрчим хүчний тарифыг шинэчлэн тогтоосны дараа түлш, халаалтын мөнгийг төсөвт нэмж баталж өгөөгүйгээс өр төлбөр үүссэн гэснийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагч талаас халаалтын мөнгийг нэмж төсөвт суулгаж өгөх талаар удаар дараа эрх бүхий албан тушаалтнуудад хандаж байсан нь Б аймгийн ХТ*******ын даргын 2021 оны 9 дүгээр сарын 08*******ны өдрийн 44 дугаартай “Аймгийн Засаг дарга Д.Б танаа” гэсэн албан бичиг,  Б аймгийн ХТ*******ын даргын 2022 оны 5 дугаар сарын 20*******ны өдрийн 37 дугаартай “Аймгийн Засаг дарга Д.Б танаа” гэсэн албан бичиг, Б аймгийн ХТ*******ын даргын 2022 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн 63 дугаартай “Аймгийн ЗТ дарга Б.М танаа” гэсэн албан бичгээр тус тус нотлогдож байна.

Мөн дулааны эрчим хүчний төлбөртэй холбоотой хариуцагч Б аймгийн ХТ*******ын дарга 2021 оны 9 дүгээр сарын 09*******ний өдрийн 49 дугаартай, мөн  2022 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн 62 дугаартай албан бичгээр  нэхэмжлэгч “ЭА ” ХК*******ийн захирал М.Т*******д хандаж байсан байна.

8.Дээрх нотлох баримтууд болон талуудын тайлбараар нэхэмжлэгч “ЭА ” ХК болон хариуцагч Б аймгийн ХТ*******ын хооронд “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай” гэрээ бичгээр хийгдээгүй боловч нэхэмжлэгч 2020 оны 4 дугаар сарын 30*******ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр дуустал хугацаанд хариуцагч байгууллагыг дулааны эрчим хүчээр хангаж байсан үйл баримтын талаар маргаагүй тул талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1,  30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүч худалдах*******худалдан авах гэрээ байгуулсан байна.

Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1*******д “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна”, 30 дугаар зүйлийн 30.1.2*******д “Эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх” гэж тус тус заасан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1*******д “Худалдах*******худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

9.Хариуцагч Б аймгийн ХТ нь баталж өгсөн төсвийн дагуу  дулааны эрчим хүчний буюу халаалтын төлбөрийг төлж байсан гэдэг нь талуудын тайлбар болон Б аймгийн ХТ*******ын 2021 оны үндсэн үйл ажиллагааны зардлын хуваарилалт болон 2022 оны нийтлэг үйлчилгээний зардлын хуваарилалт зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна.

Иймд хариуцагч төсөв дутуу батлагдсан гэсэн үндэслэлээр 2020 оны 4 дугаар сарын 30*******ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 138,739,444 төгрөг 90 мөнгө төлөгдөөгүй гэдгийг үгүйсгээгүй ба нэхэмжлэгч “ЭА ” ХК нь хариуцагч Б аймгийн ХТ*******аас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй тул хариуцагч Б аймгийн ХТ*******аас 2020 оны 4 дугаар сарын 30*******ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 138,739,444 төгрөг 90 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

10.Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12*******ны өдрийн 130/ШШ2021/00069 дугаартай “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”  шүүгчийн захирамж нь 2020 оны 4 дүгээр сарын 30*******ны өдрөөс өмнөх үйл баримттай холбоотой шийдвэр тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

11.Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3*******д “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж, 31.4*******д “Энэ хуулийн 31.2, 31.3*******т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заасан байна.

Харин талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, хариуцагч (хэрэглэгч) төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцоогүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7*******д зааснаар нэхэмжлэгч (хангагч) алданги шаардах эрхгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7*******д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй...” гэж заасан байна.

12.Иймд нэхэмжлэгч “ЭА ” ХК нь 2020 оны 4 дугаар сарын 30*******ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийг дуустал хугацааны халаалтын дутуу төлбөрт алданги тооцож хариуцагч Б аймгийн ХТ*******аас алданги 69,369,722 төгрөг 22 мөнгө нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нийт 208,109,167 төгрөгт төлсөн 1,198,496 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээ 138,739,444 төгрөг, 90 мөнгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 851,647 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч “ЭА ” ХК*******нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.7, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн ХТ*******аас 2020 оны 4 дугаар сарын 30*******ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийг дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 138,739,444.90 (нэг зуун гучин найман сая долоон зуун гучин есөн мянга дөрвөн зуун дөчин дөрвөн төгрөг ерэн мөнгө)*******ийг гаргуулан нэхэмжлэгч “ЭА ” ХК*******д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн алданги 69,369,722.22 (жаран есөн сая зургаан зуун жаран есөн мянга долоон зуун хорин хоёр мянга хорин хоёр мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2*******д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,198,496 (нэг сая нэг зуун ерэн найман мянга дөрвөн зуун ерэн зургаан) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн ХТ*******аас улсын тэмдэгтийн хураамж 851,647 (найман зуун тавин нэгэн мянга зургаан зуун дөчин долоон) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭА ” ХК*******нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК