| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2023/00403/И |
| Дугаар | 130/ШШ2023/00539 |
| Огноо | 2023-06-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 130/ШШ2023/00539
| 2023 оны 06 сарын 08 өдөр | Дугаар 130/ШШ2023/00539 | Баян-Өлгий аймаг |
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, ЭБ ХК /гүйцэтгэх захирал Т/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын Боловсролын их сургуулийн Б аймаг дахь салбар сургууль /захирлын үүргийг гүйцэтгэгч Х /-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 191,621,759 төгрөг алданги 95,810,879 төгрөг нийт 287,432,638 /хоёр зуун наян долоон сая дөрвөн зуун гучин хоёр мянга зургаан зуун гучин найман/ төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С,
Хариуцагчийн өмгөөлөгч Е,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х-д шүүх хуралдааны товыг шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч Х шүүх хуралдаанд оролцохгүй талаар хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ЭБ ХК нь хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургуулийн Б аймаг дахь салбар сургуульд холбогдуулан Дулааны Э хүчний үндсэн төлбөр 191,621,759 төгрөг алданги 95,810,879 төгрөг нийт 287,432,638 /хоёр зуун наян долоон сая дөрвөн зуун гучин хоёр мянга зургаан зуун гучин найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Тилеуберди нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургуулийн Б аймаг дахь салбар сургууль /Хуучин Х их сургуулийн Б аймаг дахь салбар сургууль байсан/ манай компанитай “Дулааны Э хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу 2020-2022 онд дулааны Э хүч худалдаж авсан.
1.2 Гэрээний 4.3-т зааснаар харилцагч дулааны Э хүч хэрэглэсний төлбөрийг бичил хийгдсэнээс тухайн сарын 30-ны өдөр дотор төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч байгууллага нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойших хугацааны дулааны Э хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 191,621,759 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна.
1.3 Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ.
Э хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар Э хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан. Гэрээний 4.3-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон.
1.4 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангыг тооцоход 104,433,858.65 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-аас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-аар тооцоход алданги нь 95,810,879 төгрөг болж байна.
Иймд хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулиас дулааны Э хүчний үндсэн төлбөр 191,621,759 төгрөг алданги 95,810,879 төгрөг нийт 287,432,638 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн захирлын үүргийг гүйцэтгэгч Х, түүний өмгөөлөгч К-ийн хариу тайлбар, татгалзал:
Монгол Улсын Боловсролын их сургуулийн Б аймаг дахь салбар сургууль нь ЭБ ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
2.1 Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч байгууллагаас 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр хүртэлх дулааны Э хүчний үндсэн төлбөр 191,621,759 төгрөг,алданги 95,810,879 төгрөг нийт 287,432,638 төгрөг нэхэмжилсэн байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тусгасан. Нэхэмжлэгч байгууллага нь 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс хойших дулааны төлбөр нэхэмжилж байна. Гэтэл шүүхэд гаргаж өгч байгаа нотлох баримт болох 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дулааны Э хүч худалдах, худалдан авах тухай гэрээнүүдэд 0.5 хувийн алданги тооцохоор заасан. Гэтэл энэ хоёр гэрээнд заасан алданги тооцох зохицуулалт нь 2020 оны төлбөрт үйлчлэхгүй. Учир нь 2020 онд байгуулсан дулааны Э хүч худалдах, худалдан авах гэрээний мөн 4.3-т алдангийг 0.1 хувиар тооцохоор тусгасан.
Өөрөөр хэлбэл, хариуцагч тал нь дулааны үндсэн төлбөр 191,621,759 төгрөг гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ 95,810,879 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
2.2 Нэхэмжлэгч талын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн дулааны Э хүч худалдах худалдан авах гэрээнүүдийн үйлчлэх хугацаа нэг жил байгаа. Тэгэхээр гэрээ байгуулагдаагүй тохиолдолд алданги тооцох үндэслэл байхгүй. Тухайлбал, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21/38 дугаартай гэрээг байгуулсан бол үйлчлэх хугацаа нь нэг жил байгаа. Тухайн онд төлөх ёстой дулааны төлбөр хэд байна, түүнээс төлсөн төлбөрийг хасаад үлдэгдэл мөнгөнд алданги тооцох ёстой гэж үзэж байна. Эдгээр нийт төлөөгүй 4 жилийн дулааны төлбөр болох 191,621,759 төгрөг дээр шууд 0.5 хувиар алданги тооцож 95,810,879 төгрөг нэхэмжлэх нь үндэслэлгүй. Алдангийг тооцохдоо тухайн жил жилд нь нарийвчлан тооцож алданги нэхэмжлэх ёстой. Нийт дулааны үндсэн төлбөр дээр алданги тооцох ёсгүй. Нийт 4 жилийн төлбөрт задаргаа байхгүй алданги тооцсон байна. Алданги хэрхэн тооцсон талаар нэхэмжлэгч талаас холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.
2.3 Иймд нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилж байгаа дулааны Э хүчний үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа ба алдангийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн ЭБ ХК-ийн нягтлан бодогчийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21/38 дугаартай Дулааны Э хүч худалдах, худалдан авах тухай гэрээ, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 22/2015-10 дугаартай Дулааны Э хүч худалдах, худалдан авах тухай гэрээ, Б аймгийн ЭБ ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Э/288 дугаартай албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2021/00067 дугаартай магадлал, ЭБ ХК-ийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Э/134 дугаартай албан бичгээр А.Серикжанд олгосон итгэмжлэл, ЭБ ХК-нягтлан бодогчоос гаргасан ЭБ ХК болон Монгол Улсын Боловсролын их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх авлага, өглөгийн дэлгэрэнгүй хуулга зэргийг,
Хариуцагчаас хариу тайлбар, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 27 дугаартай Дулааны Э хүч худалдах, худалдан авах тухай, өмгөөлөгч К.Ержантай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийн гэрээ зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч ЭБ ХК-ийн Монгол Улсын Боловсролын их сургуулийн Б аймаг дахь салбар сургуульд холбогдуулан гаргасан Э хүчний төлбөрийн үлдэгдэл 191,621,759 төгрөг, алданги 95,810,879 төгрөг, нийт 287,432,638 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Монгол Улсын Боловсролын их сургуулийн Б аймаг дахь салбар сургуульд нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш дулааны Э хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дүгээр сарын 31-ны өдрийн байдлаар 191,621,759 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэхэмжилж байна гэжээ.
6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Манай байгууллага батлагдсан төсвийн хүрээнд ЭБ ХК-д халаалтын төлбөрийг шилжүүлж байсан. Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилж байгаа дулааны Э хүчний үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа ба алдангийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, алдангыг нарийвчлан бодож тооцоо гаргаагүй, үндэслэлгүй алданги нэхэмжилсэн байна, алдангыг сар болгон тооцох ёстой байсан гэж тайлбарлажээ.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
7.1 Нэхэмжлэгч ЭБ ХК болон хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургуулийн Б аймаг дахь салбар сургууль /Х Их сургуулийн Б аймаг дахь салбар сургууль/ нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус тус Дулааны Э хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан нь тогтоогдсон байна.
7.2 ЭБ ХК болон Монгол Улсын Боловсролын их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн нягтлан бодогч нарын тооцооны үлдэгдлийн баталгаагаар хоёр байгууллагын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Монгол Улсын Боловсролын их сургуулийн Б аймаг дахь салбар сургууль нь 607,758,983.22 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталсан болох нь нотлогджээ.
7.3 Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2021/00067 дугаартай магадлалаас үзэхэд Х их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулиас дулааны Э хүчний төлбөрт 416,137,224 төгрөгийг гаргуулан ЭБ ХК-д олгож, нэхэмжлэлийн хамтран хариуцагч Х их сургуульд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 212/МА2021/00067 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
7.4 ЭБ ХК-ийн нягтлан бодогчоос гаргасан тус компани болон хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлангаар 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дебет дүн 45,473,352.58 төгрөг, кредит дүн 17,357,272 төгрөг, эцсийн үлдэгдэл 444,253,304.58 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дебет дүн 100,476,831.16 төгрөг, кредит дүн 29,176,387.94 төгрөг, эцсийн үлдэгдэл 515,553,747.80 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дебет дүн 126,964,513 төгрөг, кредит карт 34,759,277.58 төгрөг, эцсийн үлдэгдэл 607,758,983.22 төгрөг гарсныг тооцсон байна.
8. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан, хариуцагч талаас үнийн дүнгийн хувьд маргаагүй ба нэхэмжлэгч байгууллагаас хугацаа хэтрүүлсний алданги тооцохдоо хугацаа хэтрүүлсэн сар сараар нь алданги тооцох ёстой гэж маргажээ.
9. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хэрэглэгчийг дулааны Э хүчээр хангаж байсан нь талуудын тайлбараар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа дулааны Э хүчний үнээс дутуу төлөгдсөн үнийн хувьд маргаагүй байна. Иймд нэхэмжлэгч ЭБ ХК нь хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулиас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна. Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ төсөв дутуу батлагдсаны улмаас өр үүссэн гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний эрх үүрэг нэхэмжлэгч ЭБ ХК болон хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулийн хооронд үүссэн байх тул тухайн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.
10. Нэхэмжлэгчээс хугацаа хэтрүүлсний алданги 95,810,879 төгрөг нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж, Э хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Э хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд Э хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж, 31.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 31.2, 31.3-т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн Э хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заажээ.
Талууд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус тус Дулааны Э хүч худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээндээ алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцсон, мөн Э хүчний тухай хуулиар хэрэглэгч нь хугацаанд Э хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулахаар тухайлан зохицуулсан байгаа тул хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Хариуцагч байгууллагаас алдангыг үндэслэлгүй тооцож нэхэмжилсэн талаар маргасан боловч алдангыг хугацаа хэтрүүлсэн сар сараар тооцох ёстой талаар буюу алдангыг үндэслэлгүй тооцсон талаар нотлох баримтаар няцааж чадаагүй болно.
Тухайлбал, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 111 хоног хугацаа хэтрүүлсэн байх ба үлдэгдэл үнийн дүн болох 191,621,759 х 0.5%=958,108,795 төгрөг, үүнийг хугацаа хэтрүүлсэн 111 хоногоор тооцоход 106,350,076 төгрөгийн алданги төлөхөөр байна.
Иймд нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Монгол Улсын Боловсролын их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулиас Э хүчний төлбөрийн үлдэгдэл 191,621,759 төгрөг, алданги 95,810,879 төгрөг, нийт 287,432,638 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,595,114 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулиас 1,595,114 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭБ ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Э хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулиас Э хүчний төлбөрийн үлдэгдэл 191,621,759 төгрөг, алданги 95,810,879 төгрөг, нийт 287,432,638 /хоёр зуун наян долоон сая дөрвөн зуун гучин хоёр мянга зургаан зуун далан есөн / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭБ ХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,595,114 /нэг сая даван зуун ерэн таван мянга нэг зуун арван дөрвөн/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургуулийн Б аймаг дахь салбар сургуулиас 1,595,114 /нэг сая даван зуун ерэн таван мянга нэг зуун арван дөрвөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭБ ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК