Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2016/ШЦТ/02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                  

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Э.Г туяа,

Шүүгдэгч Б.Б , Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Батсайханы Баттүвшин, Болдбаатарын Энхбаяр нарт холбогдох эрүүгийн 2538000530593 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2**** оны *** дугаар сарын 02-ны өдөр ***** аймгийн *** суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт ***** оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б , регистрийн Р*** дугаартай.

Монгол Улсын иргэн, 2**** оны **** дугаар сарын 25-ны өдөр ****суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт **** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Э , регистрийн Р**** дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Х багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г ” караокены гадна талд 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цагийн үед Э.Б үл ялих зүйлээр маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, хавсарч унагаан өвдөглөж, биед нь баруун зулай, цээж, хэвлий, зүүн хөлийн сарвуунд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Э нь Х багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г ” караокены гадна талд 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цагийн үед үл ялих зүйлээр маргалдаж, Б.Ж нүүрэн тус газарт нь цохиж, биед нь баруун, зүүн дээд зовхи, баруун хацрын шонтонд цус хуралт, баруун дээд зовхи, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Х багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г ” караокены гадна талд 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цагийн үед Э.Б үл ялих зүйлээр маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, хавсарч унагаан өвдөглөж, биед нь баруун зулай, цээж, хэвлий, зүүн хөлийн сарвуунд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Э нь Х багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г ” караокены гадна талд 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цагийн үед үл ялих зүйлээр маргалдаж, Б.Ж нүүрэн тус газарт нь цохиж, биед нь баруун, зүүн дээд зовхи, баруун хацрын шонтонд цус хуралт, баруун дээд зовхи, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 12-13, 74-р хуудас), хохирогч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 71-72-р хуудас), гэрч Н.О , Ц.О, Г.У, Б.М нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг (хх-ийн 15-16, 22-23, 27, 29-30-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 87 дугаартай дүгнэлт (хх-ийн 46-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 86 дугаартай дүгнэлт (хх-ийн 38-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.   

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 

Шүүгдэгч Б.Б , Б.Э нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Э.Б, Б.Ж нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, эрүүл мэндийн даатгалын санд 323,310 төгрөгийн хохирол тус тус учирсан байна. Шүүгдэгч Б.Б нь Эрүүл мэндийн даатгалын санд 126,086 төгрөг, шүүгдэгч Б.Э нь Эрүүл мэндийн даатгалын санд 197,224 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлсөн бөгөөд хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоосон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Б, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Б.Э нарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, тус бүр 1 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б , Б.Э нарын зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Б.Э нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2538000530593 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Э нарыг тус бүр 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Б.Э нарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээр тогтоож, тус бүр 1 (нэг) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Б.Э нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Б.Б, Б.Э нарын зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн 2538000530593 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б , Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР