| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 196/2025/0238/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/254 |
| Огноо | 2025-12-17 |
| Зүйл хэсэг | 27.10-5, |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,
улсын яллагч Г.Ганбагана,
шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2507 00000 0350 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч тус шүүх хуралдаанаас ердийн журмаар шийдвэрлэх шүүгчийн захирамжийн дагуу хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* улсын иргэн, ******* аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт *******,*******,******* тоотод оршин суух,
******* овогт *******ын ******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрийн замд маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг цусан дахь спиртийн агууламж 2.42 промиль согтолтын зэрэгтээ байхдаа жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би тухайн өдөр ажлаа тараад хамт ажилласан залуутайгаа 2 лааз пиво уучхаад гэрт орж дүүгийнхээ машиныг аваад 1-р хороолол руу ахынх руу явж байхдаа замын цагдаад баригдаж саатуулагдсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрх бүхий албан тушаалтны согтуурлын зэргийг шалгасан илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-05 дахь тал/,
Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн лавлагаагаар “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байна.” гэх лавлагаа /хх-46 дахь тал/,
2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үйлдсэн мөрдөгч Ц.ын тэмдэглэлд: “Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт шалгалт хийх явцад 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Г.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ “” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж Г.*******ын согтуурлын зэргийг хэмжигч багажаар /драгер/ хэмжихэд 2.41 хувийн согтолттой байсан тухай тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл /хх-3-5 дахь тал/,
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ЗШ/6544 дугаартай шийтгэвэр /хх-54-57 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ЕГ0325/8210 дугаартай шинжээчийн “1.2.3.4. Шинжилгээнд "241830404, 241830377" гэсэн хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс 1.4 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.4 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээг хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна” гэх дүгнэлт /хх-16-18 дахь тал/,
Шүүгдэгч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 18 цагийн үед *******т ирээд найз тай 0,5 литрийн пиво уусан. Тэгээд гэртээ очоод гэрийн гадаа дүүгийн машин байхаар нь авч гараад ахынхаа гэр рүү явж байгаад цагдаад баригдсан..” гэх мэдүүлэг /хх-29-30 дахь тал/,
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шалгасан лавлагаа /хх-44 дэх тал/,
Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгагч багажаар шалгасан бүртгэл /хх-48 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шалгасан лавлагаа, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******д холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Шүүгдэгч Г.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгслийг амьсгал дахь спиртийн агууламж 2.42% промиль спиртийн согтолтын зэрэгтэй жолоодсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна....” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Г.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрийн замд маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг цусан дахь спиртийн агууламж 2.42 промиль согтолтын зэрэгтээ байхдаа жолоодсон болох нь Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би тухайн өдөр ажлаа тараад хамт ажилласан залуутайгаа 2 лааз пиво уучхаад гэрт орж дүүгийнхээ машиныг аваад 1-р хороолол руу ахынх руу явж байхдаа замын цагдаад баригдаж саатуулагдсан...” гэсэн мэдүүлэг, Эрх бүхий албан тушаалтны согтуурлын зэргийг шалгасан илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт , Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн лавлагаагаар “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байна.” гэх лавлагаа , 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үйлдсэн мөрдөгч Ц.ын “Г.*******ын согтуурлын зэргийг хэмжигч багажаар /драгер/ хэмжихэд 2.41 хувийн согтолттой байсан” тухай тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ЕГ0325/8210 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шалгасан лавлагаа, Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгагч багажаар шалгасан бүртгэл зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Г.*******д холбогдох хэрэгт прокуророос яллагдагчийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хүсэлтийг хүлээн авсан боловч яллагдагчтай эрүүгийн хариуцлага оногдуулахаар тохиролцсон ялын санал болон яллах дүгнэлтийн хавсралт зөрүүтэй байгаа тул шүүгдэгчид холбогдох хэргийн эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ердийн журмаар хянан шийдвэрлэж, улсын яллагч, шүүгдэгчийн саналын дагуу анхан шатны шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.******* нь урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаарх улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй байдлыг дурдлаа.
Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргажээ.
Талуудын эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан дүгнэлтийг хянан үзээд шүүхээс шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.******* нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д 1 /нэг/ жилийн 6 /зургаа/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3,500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД