Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2023/00501

 
Б.Ардабек Normal Б.Ардабек 1 0 2023*******07*******19T09:03:00Z 2023*******07*******19T09:03:00Z 1 3875 22089 184 51 25913 16.00 false false false EN*******US X*******NONE X*******NONE

2023 05 30

130/ШШ2023/00501

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн А  сумын 5 дугаар баг, ББ тауэр, 5*******н давхарт үйл ажиллагаа явуулдаг, РД:2003821, “ЭБ” ХК (гүйцэтгэх захирал М)

Хариуцагч: Б аймгийн А  сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Б аймгийн ТЗ  (дарга Б.М),

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 04 дүгээр сарын 30*******ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******нийг дуусталх хугацааны халаалтын дутуу төлбөр 30,151,353 төгрөг, алданги 15,075,676 төгрөг нийт 45,227,029 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “ЭБ”  ХК*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С,

Хариуцагч Б аймгийн ТЗ*******ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “ЭБ”  ХК нь хариуцагч Б аймгийн ТЗ т холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 30*******ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******нийг дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 30,151,353 төгрөг, алданги 15,075,676 төгрөг нийт 45,227,029 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч Б аймгийн ТЗ  манай компанитай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2020*******2022 онд дулааны эрчим хүч худалдаж авсан. Тухайн гэрээний 4.3*******т зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бичил хийгдсэнээс тухайн сарын 30*******ны өдөр дотор төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч 2020 оны 4 дүгээр сарын 30*******ны өдрөөс хойших хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийн байдлаар 30,151,353 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилж байна.

1.2.Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3*******т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан. Гэрээний 4.3*******т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%*******тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон болно.

1.3.2020 оны 5 дугаар сарын 30*******ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 18*******ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангийг тооцоход 16,432,487.38 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%*******иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%*******иар тооцоход алданги нь 15,075,676.5 төгрөг болж байна.

1.4.Хариуцагч хариу тайлбартаа 2019, 2020, 2021, 2022 онуудад батлагдсан төсвийн дагуу халаалтын төлбөрөө шилжүүлж байгаа гэсэн төсвийн дагуу халаалтын төлбөрөө шилжүүлж байгаа гэх агуулгаар тайлбарлажээ. Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны шийдвэрээр 2022 онд 170,373,632 төгрөгийн төсөв батлагдах ёстой байхад 154,885,000 төгрөгийн төсөв батлагдсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Мөн 2023 оны төсөвт 210,161,200 төгрөг батлагдсан гэх зэргээр тайлбар ирүүлсэн байна.

1.5.Уг тайлбар нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хавтаст хэрэгт Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14*******ний өдрийн 466 дугаартай тогтоолын хуулбар авагдсан байгаа. Түлш эрчим хүчний сайдын 2021 оны тушаал авагдсан байгаа. Эдгээр нь захиргааны хэм хэмжээний акт юм. Захиргааны хэм хэмжээний акт нь хуулийн дараа хүчин чадлаараа хоёрдугаарт ордог байгаа. Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолоор дулааны эрчим хүч нийлүүлэх тариф баталж өгсөн. 2021 оны 10 дугаар сарын 14*******ний өдөр хэмжээнд нь өөрчлөлт орж төсөвт байгууллагын хувьд тариф нь 1,600 төгрөг болсон байдаг. Эрчим хүчний сайдын тушаалаар халаалтын улирал хэзээ эхэлж, хэзээ дуусгавар болохыг зохицуулж өгсөн байдаг.

1.6.Б аймгийн хувьд 9 дүгээр сарын 15*******ны өдрөөс дараа жилийн 5 дугаар сарын 15*******ны өдрийг хүртэл буюу нийт 8 сарын хугацаанд халаалтын хугацааг тогтоосон байдаг. Манай компанийн зүгээс энэ хоёр захиргааны хэм хэмжээ акт болон Иргэний хууль, Эрчим хүчний тухай хуулийг баримталж хариуцагч байгууллагатай гэрээ байгуулсан байдаг. Бидний зүгээс захиргааны хэм хэмжээний акт болон тарифын хэмжээ, халаалтын улирлын хэмжээг тогтоох боломжгүй байгаа. Шалтгаан нь хавтаст хэргийн 11 дүгээр талд Эрчим Б компани нь 2021 оны 11 дүгээр сарын 16*******ны өдрийн Е/288 дугаартай албан бичгээр гэрээг шинэчлэн байгуулах тухай саналыг бүх төсөвт байгууллагуудад хүргүүлсэн байдаг. Үүнд дулааны эрчим хүчний тарифыг эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоодог бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 14*******ний өдрийн 466 дугаартай тогтоолоор тариф өөрчлөгдсөн байгаа гэдгийг албан ёсоор мэдэгддэг.

1.7.Үүнийг хариуцагч тал хариу тайлбар ирүүлэхдээ үгүйсгээгүй юм байна. 2020 оны 5 дугаар сарын 01*******ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30*******ний өдрийг хүртэлх төлбөр нь 225,372,370 төгрөг болж байгаа. Харин шинэ тариф мөрдөгдөж эхэлснээс хойш 10 сарын төлбөр нь 191,670,336 төгрөг болж байгаа. Нийт 22 сарын хугацаанд 417,042,706 төгрөгийн халаалтыг хариуцагч тал худалдаж авч, үүнээс 386,891,353 төгрөгийг төлсөн, дутуу төлбөр 30,151,353 төгрөг болж байгаа. Уг төлбөрийг нэхэмжилж байгаа тул төлүүлэх зүйтэй.

1.8.Иймд хариуцагч Б аймгийн ТЗ*******аас дулааны хүчний үндсэн төлбөр болох 30,151,353 төгрөг, алданги 15,075,676 төгрөг, нийт 45,227,029 гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

2.Хариуцагч Б аймгийн ТЗ*******ийн  дарга Б.М  нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Аймгийн ТЗ*******ийн  тухайн жилийн төсвийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэлэлцэж баталдаг бөгөөд 2022 онд 154.885.0 төгрөг, 2023 онд 210.161.2 сая төгрөгийг баталж, халаалтын нэг сарын зардлыг 2022 онд 19.360.6 төгрөг, 2023 онд 26.270.1 төгрөгөөр тус тус хуваарилан баталж ирсэн.Батлагдсан төсвийн хүрээнд халаалтын зардлыг Эрчим Б ХХК*******нд хуваарийн дагуу сар бүр шилжүүлж байсан.

2.2.Аймгийн ТЗ*******ийн  зүгээс Эрчим Б ХХК*******тай 2020 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 15*******ны өдрийг хүртэл 8 сарын хугацаатай гэрээ байгуулж ажилласан ба түүнээс хойш ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулаагүй болно.

2.3.Мөн ТЗ*******ийн  даргын 2021 оны 3*******02/327 дугаар албан бичгээр батлагдсан төсвийн хүрээнд гэрээ байгуулах талаар саналаа хүргүүлсэн боловч тухайн байгууллагаас ямар нэгэн хариу ирүүлээгүй болно. Хариуцагч тал тухайн жилийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан төсвийг хуваарийн дагуу цаг тухайд нь төлж барагдуулж байсан тул нэхэмжлэгч талын 2020 оны 5 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сар хүртэлх өр гэж нэхэмжилж буй 30,151,353 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги болох 15,075,676.5 төгрөг нийт 45,227,029 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2.4.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байгаа ба нэхэмжлэгч компанийн төлөөлөгч нь 2020 онд гэрээ байгуулсан гэрээний дагуу төлбөрөө төлөх ёстой гэж тайлбарлаж байгаа. 2020 онд байгуулсан гэрээ нь 8 сарын хугацаатай байгуулагдсан байдаг. Үүний дараа 2021 онд гэрээг шинэчлэн байгуулах тухай саналаа хүргүүлсэн боловч хариу тайлбар ирүүлээгүй.

2.5.Иймд Эрчим Б ХХК*******ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэсэн байна.

3.Нэхэмжлэгч “ЭБ”  ХК*******аас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “ЭБ”  ХК болон Б аймгийн ТЗ*******ийн  хооронд 2020 оны 9 дүгээр сарын 14*******ний өдөр байгуулагдсан 03 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24*******ний өдрийн 130/ШШ2021/00013 дугаартай шийдвэр, “ЭБ”  ХК*******ийн 2021 оны 11 дүгээр сарын 16*******ны өдрийн Гэрээг шинэчлэн байгуулах тухай 7/288 дугаартай албан бичиг, Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2021 оны 7 дугаар сарын 22*******ны өдрийн А/129 дугаартай Халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоох тухай А/129 дугаартай тушаал, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14*******ний өдрийн Тариф батлах тухай 466 дугаартай тогтоол,

Хариуцагч Б аймгийн ТЗ*******аас аас тус аймгийн ТЗ*******ийн  даргын 2021 оны 4 дүгээр сарын 22*******ны өдрийн 3*******02/327 дугаартай албан бичиг, Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 15*******ны өдрийн Аймгийн 2022 оны төсвийн тодотгол батлах тухай 93 дугаартай хуралдааны тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 09*******ний өдрийн Б аймгийн 2021 оны төсөв батлах тухай 16 дугаартай хуралдааны тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч “ЭБ”  ХК нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...хариуцагч аймгийн ТЗ  нь 2020 оны 4 дүгээр сарын 30*******ны өдрөөс хойших хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12*******р сарын 31*******ний өдрийн байдлаар 30,151,353 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул хууль болон гэрээнд зааснаар зохих алдангийн хамт хариуцагчаас нийт 45,227,029 төгрөг нэхэмжилж байна.

7.Хариуцагч Б аймгийн ТЗ*******ийн  дарга Б.М  нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... аймгийн ТЗ*******ийн  даргын 2021 оны 3*******02/327 дугаар албан бичгээр батлагдсан төсвийн хүрээнд гэрээ байгуулах талаар саналаа хүргүүлсэн боловч тухайн байгууллагаас ямар нэгэн хариу ирүүлээгүй болно. Хариуцагч тал тухайн жилийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан төсвийг хуваарийн дагуу цаг тухайд нь төлж барагдуулж байсан тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 30,151,353 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги болох 15,075,676.5 төгрөг нийт 45,227,029 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1.2020 оны 9 дүгээр сарын 14*******ний өдрийн №03 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ*******ний удиртгал хэсэгт нэг талаас “ЭБ”  ХК (цаашид хангагч гэх)*******ийг төлөөлж ерөнхий нягтлан бодогч ажилтай К овогтой Е , нөгөө талаас Аймгийн ТЗ  (цаашид хэрэглэгч гэх)*******ийг төлөөлж нягтлан бодогч Д овогтой Б нар Монгол Улсын Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль...болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм хурмын хүрээнд харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав гэж, гэрээ байгуулсан гэдэгт талууд гарын үсэг зурж, хариуцагч Б аймгийн ТЗ*******ийн  санхүүгийн тэмдгийг дарж баталгаажуулсан байна.

Мөн энэхүү гэрээний эхний хуудсанд батлав гэдэгт “ЭБ”  ХК*******ийн гүйцэтгэх захирал М.Т, Аймгийн ТЗ*******ийн  дарга Х.Т нар гарын үсэг зурж тус тусын тамгыг дарж баталгаажуулсан байна.

Энэхүү 2020 оны 9 дүгээр сарын 14*******ний өдрийн №03 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ*******ний 1.3*******д Эрчим хүчний сайдын 2020 оны 9 дүгээр сарын 01*******ний өдрийн 170 тоот тушаалаар аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтын эхлэх хугацаа тухайн оны 9 дүгээр сарын 15*******ны өдрөөр, дуусах хугацаа дараа оны 5 дугаар сарын 15*******ны өдрөөр тогтоосны дагуу халаалтын үргэлжлэх хугацаа 8 /найман/ сар байна, 1.5*******д Энэхүү гэрээ нь 2020 оны 9 дүгээр сарын 01*******ээс 2021 оны 8 дугаар сарын 31*******нийг дуусталх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ. Энэхүү гэрээг хэрэглэгчийн халаалт авах талбайн хэмжээ буюу дулааны үнэ тарифт өөрчлөлт ороогүй, эсвэл аль нэг талаас гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал гараагүй тохиолдолд анх байгуулсан хугацаагаар жил бүр сунгагдсанд тооцно гэж тус тус заасан байна.

8.2.Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14*******ний өдрийн 466 дугаартай Тариф батлах тухай тогтоолоор Б аймгийн А  сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг хавсралт ёсоор баталсугай гэсэн ба хавсралтад хэрэглэгчийн ангиллын 1*******д: Төсөвт байгууллагын эзлэхүүнээр тооцох халаалтын тариф (НӨАТ*******гүй) м.кв*******ыг 1600 төгрөгөөр /НӨАТ*******тэй 1760 төгрөгөөр/ тогтоосон байна.

8.3.Б аймгийн “ЭБ”  ХК*******ийн 2021 оны 11 дүгээр сарын 16*******ны өдрийн №7/288 дугаартай Гэрээг шинэчлэн байгуулах тухай албан бичгээр Дулааны эрчим хүч хэрэглэх байгууллагуудын дарга, захирлуудад...Дулааны эрчим хүчний тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоодог бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 14*******ний өдрийн 466 дугаар тогтоолоор Б сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1,411 төгрөг (нөат*******гүй) байсныг 1,600 төгрөг (нөат*******гүй) болгон шинэчлэн тогтоосон. Иймд дулааны эрчим хүчний үнэ тариф өөрчлөгдөж гэрээний нөхцөлд өөрчлөлт орсон тул дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээгээ шинэчлэн байгуулахыг санал болгож, шинэчилсэн тарифыг 2021 оны 12 дугаар сарын 01*******ээс эхлэн мөрдөх болсныг албан ёсоор мэдэгдсэн байна.

Иймд дулааны үнэ тарифт өөрчлөлт орсноор талууд Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ*******г шинэчлэн байгуулсан эсэхийг нотлох баримт байхгүй ба нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгөөгүй болно.

8.4.Мөн Б аймгийн дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн халаалтын эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15*******ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 5 дугаар сарын 15*******ны өдрөөр тогтоосон болох нь Эрчим хүчний сайдын 2021 оны 7 дугаар сарын 22*******ны өдрийн А/129 дугаартай Халаалтын улирал эхлэх дуусах хугацааг тогтоох тухай тушаалаар нотлогдож байна.

Талуудын байгуулсан өмнөх 2020 оны 9 дүгээр сарын 14*******ний өдрийн №03 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ*******ний 7.2*******т Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт өөрчлөлт оруулах ба энэ тухай саналаа 14 хоногийн өмнө бичгээр үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулснаар энэхүү гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр болох бөгөөд өөрчлөлт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна гэж заасан боловч дээрх Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14*******ний өдрийн 466 дугаар тогтоолоор Б сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифт өөрчлөлт оруулсан байхад, мөн Эрчим хүчний сайдын 2021 оны 7 дугаар сарын 22*******ны өдрийн А/129 дугаартай Халаалтын улирал эхлэх дуусах хугацааг тогтоох тухай тушаал гарсан байхад гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэж гарын үсэг зурсан тухай нотлох баримт байхгүй байна.

Иймд 2020 оны 9 дүгээр сарын 14*******ний өдрийн №03 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ*******ний 1.5*******д зааснаар энэхүү гэрээ нь анх байгуулагдсан хугацаагаар жил бүр сунгагдсан гэж дүгнэх боломжгүй болно.

8.5.Мөн хариуцагч 2021 оны 4 дүгээр сарын 22*******ний өдрийн 3*******02/327 дугаартай албан бичгээр тус байгууллагын энэ онд түлш халаалтын зардлын жилийн төсөв 119394100 төгрөгөөр батлагдсан ба 2021 оны төсвийн төсөлд танай байгууллагын оруулсан үнийн санал, гэрээний дагуу оруулсан боловч Ковид 19 цар тахалтай холбоотой Сангийн яамнаас бүх зардлыг хасаж тусгасан юм. Тиймээс 2021 онд батлагдсан төсөвтэй таруулж гэрээнд өөрчлөлт оруулж жилийн эцэст өргүй гарах, цаашид хамтран ажиллахыг “ЭБ”  ХК*******ийн захирал М.Т*******ээс хүссэн гэх боловч энэхүү албан бичгийн дагуу ямар арга хэмжээ авагдсан эсэх, “ЭБ” ХК*******ийн оруулсан үнийн санал болон гэрээг шүүхэд гаргаж өгөөгүй ба ямар гэрээнд өөрчлөлт оруулсан эсэхийг нотлох баримтаа хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй болно.

8.6.Эрчим хүчний зохицуулах хорооноос 2021 оны 10 дугаар сарын 14*******ний өдрийн 466 дугаартай тогтоолоор дулааны эрчим хүчний тарифыг шинэчлэн тогтоосны дараа түлш, халаалтын мөнгийг төсөвт нэмж баталж өгөөгүйгээс өр төлбөр үүссэн гэснийг хариуцагч Б аймгийн ТЗ  хүлээн зөвшөөрсөн ба баталж өгсөн төсвийн дагуу дулааны эрчим хүчний буюу халаалтын төлбөрийг төлж байсан гэдэг нь талуудын тайлбар болон Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 15*******ны өдрийн 93 дугаартай Аймгийн 2022 оны төсвийн тодотгол батлах тухай хуралдааны тогтоолоор түлш халаалтад 154,885.0 (нэг зуун тавин дөрвөн сая найман зуун наян таван мянган төгрөг), мөн Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 09*******ний өдрийн 16 дугаартай Б аймгийн 2021 оны төсөв батлах тухай хуралдааны тогтоолоор түлш хаалтад 119,394.1(нэг зуун арван есөн сая гурван зуун ерэн дөрвөн мянган нэг зуун төгрөг) тус тус батлагдаж байсан зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна.

9.Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24*******ний өдрийн 130/ШШ2021/00013 дугаартай шийдвэр нь 2020 оны 4 дүгээр сарын 30*******ны өдрөөс өмнөх үйл баримттай холбоотой шийдвэр тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

10.Дээрх нотлох баримтууд болон талуудын тайлбараар нэхэмжлэгч “ЭБ” ХК 2020 оны 4 дугаар сарын 30*******ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр дуустал хугацаанд хариуцагч Б аймгийн ТЗ*******аас ыг дулааны эрчим хүчээр хангаж байсныг хариуцагч үгүйсгээгүй, энэ үйл баримтын талаар маргаагүй тул талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүч худалдах*******худалдан авах гэрээ байгуулсан байна.

Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1*******д Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна, 30 дугаар зүйлийн 30.1.2*******д Эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх гэж тус тус заасан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1*******д Худалдах*******худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

Иймд хариуцагч төсөв дутуу батлагдсан гэсэн үндэслэлээр 2020 оны 4 дүгээр сарын 30*******ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******нийг дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 30,151,353 төгрөгийг төлөөгүй гэдгийг нотлох баримтаар үгүйсгээгүй ба нэхэмжлэгч “ЭБ” ХК нь хариуцагч Б аймгийн ТЗ*******аас аас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй тул хариуцагч Б аймгийн ТЗ*******аас аас 2020 оны 4 дугаар сарын 30*******ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 30,151,353 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

11.Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3*******д Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж, 31.4*******д Энэ хуулийн 31.2, 31.3*******т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасан байна.

Мөн Иргэний хуулийн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1*******д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3*******д хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4*******д Анз нь торгууль, алданги гэсэн төлбөртэй байна гэж тус тус заасан байна.

Мөн нэхэмжлэгч Эрчим Б ХХК нь хариуцагч Б аймгийн ТЗ тай байгуулсан 2020 оны 9 дүгээр сарын 14*******ний өдрийн №03 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ*******ний 4.3*******д Хэрэглэгч хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг сар тутам төлсний үндсэн дээр дулааны эрчим хүч хэрэглэнэ. Хангагчийн нэхэмжлэлийн дагуу сар бүрийн 30*******ны хүртэл саадгүй хийнэ. Хэрэв хугацаандаа төлөөгүй буюу дутуу төлсөн бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5%*******иар алданги ногдуулна гэж заасан байна.

Энэхүү 2020 оны 9 дүгээр сарын 14*******ний өдрийн №03 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ*******ний 1.3*******д зааснаар халаалтын үргэлжлэх хугацаа 8 (найман) сар буюу 2020 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 15*******ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч (хэрэглэгч)*******ийн хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг сар тутам төлөх талаарх нэхэмжлэлийг нэхэмжлэгч (хангагч) хариуцагч (хэрэглэгч)*******д явуулж байсан эсэхийг нотлох баримт байхгүй байна.

Иймд хариуцагч (хэрэглэгч) нэхэмжлэлийн дагуу сар бүрийн 30*******ны хүртэл төлбөрөө төлсөн эсэх, хэдий хэр хугацаа хожимдуулан төлсөн эсэхийг нотлох баримт байхгүй тул сар бүр төлөөгүй буюу дутуу төлсөн төлбөрийн үнийн дүн нь тодорхой бус тул гэрээний дагуу хугацаа хожимдуулан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс 0,5%*******иар алданги тооцох боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч талаас энэхүү гэрээний дагуу алданги хэрхэн тооцсон тухай нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

12.Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14*******ний өдрийн 466 дугаар тогтоолоор Б сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифт өөрчлөлт оруулснаас хойш хугацаанд талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, хариуцагч (хэрэглэгч) төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцоогүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7*******д зааснаар нэхэмжлэгч (хангагч) алданги шаардах эрхгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3*******д хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.7*******д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй... гэж заасан байна.

13.Иймд нэхэмжлэгч “ЭБ”  ХК нь 2020 оны 4 дугаар сарын 30*******ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийг дуустал хугацааны халаалтын нийт дутуу төлбөр 30,151,353 төгрөгт алданги тооцож хариуцагч Б аймгийн ТЗ*******аас аас алданги 15,075,676 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нийт 45,227,029 төгрөгт төлсөн улсын тэмдэгтийн хураамж 384,086 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээ 30,151,353 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 308,707 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч “ЭБ”  ХК*******нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.7, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Б аймгийн ТЗ*******аас аас 2020 оны 4 дугаар сарын 30*******ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 30,151,353 (гучин сая нэг зуун тавин нэгэн мянга гурван зуун тавин гурван) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭБ” ХК*******д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн алданги 15,075,676 (арван таван сая далан таван мянга зургаан зуун далан зургаан) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1*******д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 384,086 (гурван зуун наян дөрвөн мянга наян зургаан) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн ТЗ*******аас улсын тэмдэгтийн хураамж 308,707 (гурван зуун найман мянга долоон зуун долоон) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭБ”  ХК*******нд олгосугай.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК