| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2025/0229/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/236 |
| Огноо | 2025-12-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Халиунгоо |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/236
2025 12 19 2025/ШЦТ/236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нуур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн нуур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох эрүүгийн 2504002290267 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Халиунгоо
Хохирогч Г.
Шүүгдэгч Б.******* нар оролцов.
Монгол Улсын иргэн, 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, завсарын монтёр мэргэжилтэй, нуур дүүргийн зүүн бүсийн цахилгаан түгээх салбарт засварын монтёр ажилтай, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт нуур дүүргийн 5 дугаар хороо, хэсгийн 9 дүгээр гудамжны 08 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ын ******* (РД:*******).
Шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас “*******” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган хохирогч Г.ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2025 оны 7 дугаар сарын 30-ны орой 19 цагийн үед ажлаа тараад хөдөө гэр лүүгээ явахаар өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон нуур дүүргийн 3 дугаар хороо шинэ зам буюу туслах замаар явж байгаад төв замын уулзвар луу зүүн гар тийшээ эргэх үед машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Тухайн үед нар гялбаад юу ч харагдахгүй байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг аль болох хурдан хугацаанд төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (хх-ийн 84-85, 151-154)
Хохирогч Г.ын мөрдөн байцаалтыг шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эхнэр Л.ийн хамт Улаанбаатар хотоос ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож гараад аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг руу ургийн баярт оролцох гээд явж байсан. Тэгээд нуур дүүрэгт орж ирээд нуур дүүргийн төвд байдаг худалдааны төвөөс орж юм авах гээд төв замаар явж байтал баруун гар талын туслах замаас саарал өнгийн марк дугаарыг нь сайн мэдэхгүй байна жижиг тэрэг хурдтай орж ирээд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн баруун тал руу ирж мөргөж, зам тээврийн осол гаргасан. Миний биед шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүзүүний нугалмын мурийлт, жийргэвийн цүлхийлт гэсэн гэмтэл тогтоогдсон. Иймд сэтгэл санааны хохирол болон эмчилгээний зардал, машинд учирсан хохирлуудыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжилнэ. Мөн цаашид хагалгаанд орох шаардлагатай тул эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Осол гарах үед миний жолоодож явсан машин манай худын нэр дээр байсан бөгөөд дараа нь ми уг машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан байгаа...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 50-51, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
Иргэний нэхэмжлэгч Л.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...нуур дүүрэгт орж ирээд худалдааны төвөөс юм авахаар төв замаар явж байтал баруун гар талын замаас саарал өнгийн жижиг тэрэг хурдтай орж ирээд нөхөр бид хоёрын тээврийн хэрэгслийн баруун тал руу мөргөсөн. Миний бие ослын улмаас нуруундаа гэмтэл авсан. Уг гэмтэлтэй холбоотой баримтыг хэргийн материалд тусгуулсан байгаа. Нийтдээ 1,500,000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн мөнгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг (хх-ийн 54,138-139),
Шинжээчийн 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн БНД0725/219 дугаартай “Г.ын биед хүзүүний нугалмын мурийлт, жийргэвийн цүлхийлт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт (хх-ийн 26-27),
Шинжээчийн 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн БНД0725/220 дугаартай “Л.ийн биед хүзүүний жийргэвчийн цүлхийлт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт (хх-ийн 36-37),
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай шинжээчийн “Гомбожавын (РД:)-ын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэсэн ЕГ0825/3082 дугаартай дүгнэлт (хх-ийн 40-42),
“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 864 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр “*******” маркийн ******* УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд анги солих, засаж өнгөлөх зэрэг шууд зардал 11.670.000 төгрөг, өнгө гаргах, эд анги солих, тэнхлэх солиулах зэрэг шууд бус зардал 370.000 төгрөг, нийт 12.040.000 төгрөг” гэжээ. (хх-ийн 63-64),
2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаанд “...Toyota марк-2 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,
15.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж Г.ын жолоодож явсан “*******” маркийн ******* УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргасан” гэжээ. (хх-ийн 68-69),
Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээллийн хуудаст “...Гомбожавын (РД:) нь эрүүл мэндийн даатгалаар нийт 172.350 төгрөг, Лувсан-Очирын (РД:) нь эрүүл мэндийн даатгалаар нийт 533.350 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэжээ (хх-ийн 94-96),
Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар “*******аас Эрүүл мэндийн даатгалын санд нийт 705.700 төгрөг шилжүүлэв” гэжээ. (хх-ийн 160),
нуур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/581 дугаартай “...******* овгийн *******ын *******ыг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай.” гэсэн шийтгэврийн хуулбар (хх-ийн 122-123),
2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай “Toyota Mark-2” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.******* (РД:*******)-аас 0.00 алкоголь илрээгүй” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-15),
Жолоочийн лавлагаа, мэдээлэлд “******* овгийн *******ын *******ын жолооны үнэмлэхний төлөв: 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар эрх хасагдсан” гэжээ. (хх-ийн 116),
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар ““*******” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Гомбожавын ” гэжээ. (хх-н 17)
Эвлэрлийн гэрээгээр “Б.******* нь Г.ын авто машинд учирсан хохирол болох 12.040.000 төгрөг, шинжилгээ хийлгэхэд гарсан зардал 875.000 төгрөг, нийт 12.915.000 төгрөгийг 7 хоногийн дотор, мөн цаашдаа гарах эмчилгээний зардлыг тухай бүрт нь төлж барагдуулахаар талаад харилцан тохиролцож эвлэрсэн болно” гэжээ. (хх-н 86)
Шүүгдэгч Б.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 119), шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой (хх-ийн 115-118) баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.*******ын гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.******* нь нуур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 ны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/581 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу 2025 оны 7 дугаар сарын 30-ны орой 19 цагийн үед нуур дүүргийн 3 дугаар хороо, шинэ замын уулзварт “Toyota Mark-2” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,
15.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж, хохирогч Г.ын жолоодож явсан “*******” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган хохирогч Г.ын биед хүзүүний нугалмын мурийлт, жийргэвчийн цүлхийлт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Л.ийн биед хүзүүний жийргэвчийн цүлхийлт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь:
-шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “тухайн өдөр 19 цагийн үед ажлаасаа тараад хөдөө явах гээд өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ий 9-8 тоотоос хөдлөөд шинэ зам буюу туслах замаар явж байгаад төв замын уулзвар луу ороод зүүн гар тал руу эргэх гэтэл өөдөөс нар гялбаад юу ч харагдаагүй тэгээд машинтай мөргөлдсөн” гэх мэдүүлэг (хх-н 84,152),
-хохирогч Г.ын “тухайн өдөр эхнэр Л.ийн хамт нуур дүүрэгт орж ирээд нуур дүүргийн төвд байдаг худалдааны төвөөс орж юм авах гээд төв замаар явж байтал баруун гар талын туслах замаас саарал өнгийн марк дугаарыг нь сайн мэдэхгүй байна жижиг тэрэг хурдтай орж ирээд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн баруун тал руу ирж мөргөж, зам тээврийн осол гаргасан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 50-51),
-иргэний нэхэмжлэгч Л.ийн “нуур дүүрэгт орж ирээд худалдааны төвөөс юм авахаар төв замаар явж байтал баруун гар талын замаас саарал өнгийн жижиг тэрэг хурдтай орж ирээд нөхөр бид хоёрын тээврийн хэрэгслийн баруун тал руу мөргөсөн” гэх мэдүүлэг (хх-ийн 54),
-хохирогч Г.ын биед хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Л.ийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн БНД0725/219, БНД0725/220 дугаартай дүгнэлтүүд,
- хохирогч Г.ын гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарахыг тогтоосон ЕГО0825/3082 дугаартай шинжээчийн дүгнэлт,
- шүүгдэгч Б.*******ыг МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 15.9 дэх заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон мөрдөгчийн магадлагаа (хх-ийн 68-69),
- “*******” маркийн ******* УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 12.040.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон “Сүлд үнэлгээ” ХХК-ны гаргасан Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ (хх-ийн 63),
-шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан болохыг тогтоосон нуур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/581 дугаартай шийтгэврийн хуулбар болон жолоочийн мэдээлэл лавлагаа (хх-ийн 122-123) болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь бусад эх сурвалж болох хохирогч Г., иргэний нэхэмжлэгч Л. нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн лавлагаа зэргээр давхар тогтоогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч нь урьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн гэж үзнэ.
Дээрх осол гарсан шалтгаан нөхцөлийг шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй явсантай холбоотой байх бөгөөд хохирогчийн буруутай үйлдэл тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж тусган баталгаажуулсныг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд.., эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” гэж тус тус заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.ын биед хүзүүний нугалмын мурийлт, жийргэвчийн цүлхийлт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, түүний сэтгэцэд учирсан хор уршиг хоёрдугаар зэрэглэлээр, иргэний нэхэмжлэгч Л.ийн биед хүзүүний жийргэвчийн цүлхийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол,
Мөн хохирогч Г.ын “*******” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 12.040.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон.
Шүүх хуралдаанд хохирогч Г.аас “шүүгдэгчээс эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр, тээврийн хэрэгсэлд учирсан эд хөрөнгийн хохирлуудыг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд гаргуулах, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг,
Мөн мөрдөн байцаалтын иргэний нэхэмжлэгч Л.ээс эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.(хх-н 139)
Хавтаст хэргийн 99-107-р талд авагдсан хохирогчийн эмчилгээ, үзлэг оношилгоо болон тээврийн хэрэгсэлд учирсан хохиролтой баримтуудыг шинжлэн судлаад нийт 12.694.798 (12.040.000+654.798) төгрөгийг гаргуулж, хохирогч Г.т олгох,
Хавтаст хэргийн 109-114-р талд авагдсан иргэний нэхэмжлэгчийн эмчилгээ, үзлэг оношилгоотой холбоотой баримтуудыг шинжлэн судлаад 1.252.753 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Л.т тус тус олгох үндэслэлтэй байна.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор заасан.
Шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх аргачлалын гуравдугаар зүйл болон 3.8 дахь заалтад заасан зарчим, нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан байх тул шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, мөн эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 7.920.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. (792.000х10=7.920.000)
Шүүгдэгч Б.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан нийт зардал болох 705.700 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогдоогдож байна. (хх-н 160)
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос “цаашид хүзүүний хагалгаанд орох шаардлагатай” гэж мэдүүлж байх тул тэрээр цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан ба уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байна.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаагүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг), гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрвөн) жилийн хугацаагаар хасаж, түүнд 1 (нэг) жил, 6 (зургаан) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд Улаанбаатар хот, нуур дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Улаанбаатар хот, нуур дүүргийн 5 дугаар хороо, хэсгийн 9 дүгээр гудамжны 08 тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчих үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******аас гэмт хэргийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 12.694.798 (арван хоёр сая зургаан зуун ерэн дөрвөн мянга долоон зуун ерэн найман) төгрөгийг, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 7.920.000 (долоон сая есөн зуун хорин мянган) төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Г.т олгох,
-иргэний нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.252.753 (нэг сая хоёр зуун тавин хоёр мянга долоон зуун тавин гурван) төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Л.т олгох,
-хохирогч Г. нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.*******т оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.*******т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА