Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 140/ШШ2023/00413

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т. даргалж, тус шүүхийн ерөнхий шүүгч Ш.Одонзул, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: аймгийн ын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын *******т холбогдох,

хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 2.468.654 /хоёр сая дөрвөн зуун жаран найман мянга зургаан зуун тавин дөрөв/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч аймгийн ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ******* Б.*******, иргэдийн төлөөлөгч М.*******, нарийн бичгийн дарга М.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч аймгийн ын газар нь хариуцагч Г.*******т холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 2,468,654 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: аймгийн ******* сумын ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай захирамжаар ******* сумын багийн Ц.ыг үүрэгт ажлаас нь чөөөлсөн байдаг. Ц. нь захирамжийг эс зөвшөөрч аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасан байдаг. аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 118/ШШ2021/0029 дугаартай шийдвэрээр Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийг баримтлан аймгийн ******* сумын даргын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" Б/08, "Түр томилон ажиллуулах тухай Б/10 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Ц.ыг ******* сумын багийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож Төрийн албаны тухай хуулийн 4 дүгэр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсгийг баримтлан ******* сумын даргын Тамгын газраас нэхэмжлэгч Ц.ын ажилгүй байсан 58 хоногийн цалинтай тэнцэх 2.468.654 төгрөгийн олговроос зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж нэхэмжлэгчид олгохыг даалгаж шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн дээрх шийдвэрт заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж нэхэмжлэгч Ц.ын ажилгүй байсан хугацааны цалин болох 2.468.654 төгрөгийг 2022 оны 06 дугаар 21-ны өдөр 268.854 төгрөгийг, нийгмийн даатгалын шитгэлд 1.993.323 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, 206.473 төгрөгийг олгосноор шүүхийн шийдвэрт заасан цалингийн нөхөн олговрыг нэхэмжлэгчид бүрэн олгосон байдаг.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг.

Мөн хуулийн 498.5.Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан. Ц.ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хууль бус шийдвэр гаргасан *******аас 2.468.654 төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулах нэхэмжлэлтэй байна гэв.

Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: аймгийн ******* сумд 2020 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр тус сумын МАН 10 хүний суудал авч олонх болсон. Улмаар 2020 оны 12 сарын 20-нд сумын ИТХ хуралдаж миний бие сумын ар батламжлагдсан болно. Энэ өдрөөс эхлэн Монгол Улсын ЗЗНДНТУ-ын тухай хуульд 56-р зүйлийн 56.1-д заасан нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах түүнчлэн тухай хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч болно гэсэн заалтыг үндэслэн ажил үүргээ гүйцэтгэж байсан. Энэ хуулийн 57-р зүйлийн 57.1-д заасан даргын бүрэн эрхийн хугацаа 4-н жил байна гэж заасан байна. Энэхүү хуулийн заалтыг үндэслэн тус сумын болон багийн нарыг 2021 оны 04 сарын 01-нд ажлаас нь чөлөөлж түр орлон гүйцэтгэгчээр, багийн даргын орлон гүйцэтгэгчээр Ш., багийн даргын орлон гүйцэтгэгчээр Н. нарыг томилж, ажилласан бөгөөд "Ковидын хууль"-ийн хүрээнд багийн иргэд нийтийн хурлыг хийх нөхцөл боломж бүрдээгүй учир, төрийн, улс төрийн алба хашиж байгаа багийн нарыг ажлаас нь чөлөөлсөн байдлыг шүүх хугацаа болоогүй байсан гэж шийдвэр гарган, миний гаргасан шийдвэрийг цуцлаж шийдвэр гаргасан нь төрийн төлөөлөгчийн хувьд аль хуулийг нь үндэслэж ажиллах нь тодорхой бус болж мен онлайн хэлбэрээр шүүх хуралд оролцож огт үзээгүй, мөн сүлжээний алдагдал зэргээс хамаарч тайлбар эрх зүйн үндэслэлээ тайлбарлаж чадалгүйгээр ийм байдалд хүрсэн. Иймд таны гаргасан нэхэмжлэлд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсаныг төрийн албаны төв байгууллага эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэн гэж заасан байна. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д төрийн албыг дор дурдсанаар ангилна:

6.1.1 Терийн улс төрийн алба

6.1.2 Төрийн захиргааны алба

6.1.3 Төрийн тусгай алба

6.1.4 Төрийн үйлчилгээний алба

6.2 Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-д заасан төрийн албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагчид гэж үзнэ гэсэн байна. Эдгээр халагдсан багийн нар бол төрийн улс төрийн албан хаагчид болно. Н. ын гаргасан нэхэмжлэлд Төрийн Албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д иргэнийг эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар томилсон чөлөөлсөн гэж тодорхой заасан байна. Ийм хуульд заагдаагүй заалтаар мөнгөн төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шүүх бүрэлдэхүүн хууль хэрэгжүүлэн ажиллаж төрийн хуульд хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэлтэй байна. ******* сумын багийн а ажиллаж буй Б., багийн ар ажиллаж байсан иргэн С. нарт холбогдох миний бие төрд мөнгөн төлбөр төлөх нэхэмжлэл нь хууль эрх зүйн үндэслэлгүй байгааг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч талаас: аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 118/ШШ2021/0029 дугаартай шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 467 дугаартай магадлалын хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 305 дугаартай тогтоолын хуулбар, Монгол Улсын төрийн албаны төв зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/2123 дугаартай албан бичгийн хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

Хариуцагч талаас: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариу тайлбарыг ирүүлсэн.

Шүүхээс нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын хүсэлтээр аймгийн ******* сумын даргын тамгын газар болон аймаг дахь газраас нотлох баримт гаргуулсан мөн гэрч аймгийн ******* сумын даргын тамгын газрын Р.г асууж авсан гэрчийн мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Иргэдийн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Төрд учруулсан хохирлыг хариуцагч Г.*******аас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэснийг шүүх хүлээн авч шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч аймгийн ын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Нэхэмжлэгч  аймгийн ын газар нь хариуцагч Г.*******т холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 2.468.654 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Хариуцагч Г.******* ... энэ халагдсан багийн бол төрийн улс төрийн албан хаагчид болно, гэтэл ын гаргасан нэхэмжлэлд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан иргэнийг эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар томилсон чөлөөлсөн гэж тодорхой заасан байна. Иймд хуульд заагдаагүй заалтаар мөнгөн төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна, энэ нэхэмжлэл нь эрх зүйн үндэслэлгүй байгааг тогтоож өгнө үү ... гэж маргаж байна.

 Хариуцагч Г.******* нь аймгийн ******* сумын ар ажиллаж байхдаа 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай захирамж гарган ******* сумын багийн дарга С.ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Улмаар С. нь уг захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандаж аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 118/ШШ2021/0029 дугаартай шийдвэрээр аймгийн ******* сумын даргын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/08 дугаартай захирамжийг хүчингүй болгож, С.ыг ******* сумын багийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин 2.468.654 төгрөгийн олговороос зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг аймгийн ******* сумын д даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн ******* сумын даргын Тамгын газраас С.ын цалингийн нөхөх олговорт нийт 2.468.654 төгрөгийг суутган олгожээ.

Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 118/ШШ2021/0029 дугаартай шийдвэр, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлтийн баримтууд зэргээр тогтоогдсон, талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.

Хэдийгээр хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн байдлыг шүүх хугацаа болоогүй байсан гэж шийдвэр гарган, миний гаргасан шийдвэрийг цуцалж шийдвэр гаргасан нь төрийн төлөөлөгчийн хувьд аль хуулийг үндэслэж ажиллах нь тодорхой бус болж мөн онлайн хэлбэрээр шүүх хуралд оролцож огт үзээгүй, мөн сүлжээний алдагдал зэргээс хамаарч тайлбар эрх зүйн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй ийм байдалд хүрсэн ... гэж тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж хуульчилсан байх тул хариуцагч Г.*******ын дээрхи тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

 Өөрөөр хэлбэл энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь дээрх үйл баримтуудтай холбоотойгоор үүссэн гэм хорын хохирлын асуудал бөгөөд үндсэн маргаан нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул шүүх дахин нотлохгүй.

Иймд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдэврээр С.ын ажилдаа эгүүлэн томилогдсон, төрөөс нөхөх олговор олгосон байх тул хариуцагч Г.******* нь хууль бус шийдвэр гаргасан нь тогтоогдсон, улмаар буруутай шийдвэр гаргасны хариуцлагыг хүлээж, төрд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар төлөх үүрэгтэй байна.

Тухайлбал, хариуцагч Г.*******ын хууль бус үйлдлийн улмаас төрд ямар хэмжээний бодит хохирол учирсан гэдгийг тогтоохоос гадна гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн эсэхийг дүгнэснээр нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдож, энэ хэмжээгээр хариуцлага хүлээх учиртай.

Төлбөрийн тооцооны хүснэгтээс харахад С.д 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1.993.323,11 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 206.476 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 268.854,89 төгрөгийн цалинг төрөөс нөхөн төлсөн байх ба нийт 2.468.654 /олговол зохих цалин+ажил олгогчоос төлсөн НДШ/ төгрөгийн бодит хохирол төрд учирсан байна.

Иймд хариуцагч Г.*******ын хууль бус шийдвэрийн улмаас С.д олгосон ажилгүй байсан хугацааны цалин олговор буюу төрд учруулсан хохирол болох шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон 2.468.654 төгрөгийг тухайн шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаас гаргуулах нь үндэслэлтэй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар аймгийн ын газраас төр нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгааг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу хариуцагч Г.*******т 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй байна. Иймд шүүх хуралдааныг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулж шүүх хуралдааны товыг хариуцагчид 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдсэн байна.

Шүүх хуралдаанд оролцвол зохих этгээдэд шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хүрэлцэн ирээгүй шалтгаан нь тодорхой бус байвал түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна гэж үзнэ.

Товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч Г.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т тус тус зааснаар хариуцагч Г.*******ыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан төсвийн байгууллагын нэхэмжлэл үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.*******аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 54448 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119 ДҮГЭЭР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д тус тус зааснаар хариуцагч *******ын *******аас 2.468.654 төгрөг гаргуулж аймгийн ******* сумын даргын тамгын газарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч аймгийн ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 54.448 төгрөг гаргуулж төрийн сангийн 100090000941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ

ШҮҮГЧИД Ш.ОДОНЗУЛ

Э.ОЮУН-ЭРДЭНЭ