| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2023/04312/И |
| Дугаар | 184/ШШ2023/03675 |
| Огноо | 2023-10-04 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 184/ШШ2023/03675
| 2023 оны өдөр | 10 сар 04 р 184/ШШ2023/0365 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* хэлтэс. Хаяг: ******* ******* ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө-5
Хариуцагч: “*******-*******” ХХК /РД: *******/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран, дүгээр гудамж, тоот
******* ******* шимтгэл 4,124,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., Д., нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******-*******” ХХК нь 2015 оны 12 дугаар сараас 201 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 4,124,000 төгрөгийн нийгмийн ******* шимтгэлийн өр үүсгэж, ******* ******* тухай хуулийн 1 дугаар зүйлд заасан үүргээ ноцтой зөрчиж байна.
Бид хууль журамд заасан эрх, үүргийнхээ дагуу уулзалтын тэмдэглэл, албан шаардлага хүргүүлж, банкин дахь харилцах дансыг хаах зэрэг шат дараалсан арга хэмжээг авч, өр барагдуулах гэрээ байгуулсан боловч хариуцагч төлөлгүй өдийг хүрлээ.
Энэхүү өрийг төлүүлснээр тус компанийн нэр бүхий 3 ажилтны нийгмийн ******* шимтгэл төлөгдөж, тэтгэвэрт гарах үед нь саад бэрхшээл үүсэхгүй, мөн компани хуульд заасан үүргээ биелүүлэх юм.
Ямар нэг торгууль, алданги тооцогдоогүй компанийн өөрийн тайланд дурдагдсан хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул хангаж шийдвэрлэж өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс “*******-*******” ХХК-ийн нийгмийн ******* шимтгэл төлөлтийн 2015-201, 2019 оны тайлан, авлагын дэлгэрэнгүй бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, арилжааны банкуудад явуулсан мэдэгдэл, хариуцагчаас “*******-*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* хэлтэс нь “*******-*******” ХХК-д холбогдуулан нийгмийн ******* шимтгэлийн өр 4,124,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч байгууллага шаардлагын үндэслэлээ хариуцагч ******* ******* хуулиар хүлээсэн нийгмийн ******* шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж байна.
******* ******* тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.1.1, 1.1.2 дахь хэсэгт ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж ******* байгууллагад ирүүлэх үүрэгтэй байхаар зохицуулжээ.
Хариуцагч “*******-*******” ХХК нь 2015-201 онд нийгмийн ******* байгууллагад иүүлсэн тайландаа тодорхойлсон шимтгэлээс 2015 онд 1,186,500 төгрөг, 2016 онд 3,82,000 төгрөг, 201 онд 252,000 төгрөг, нийт 4,124,000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3, 2.4 дэх хэсгүүдэд хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 2.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх , энэхүү үр дагаварыг нэхэмжлэл, мэдэгдэх хуудсыг хариуцагчид гардуулах үед мэдэгдэхээр заасан.
Хариуцагч “*******-*******” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ж.Мөнхбаярт нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр гардуулж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй танилцуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хуулийн дээр дурдсан зохицуулалтад хамаарч байна.
Иймд хариуцагч “*******-*******” ХХК-иас нийгмийн ******* шимтгэлийн өр 4,124,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* хэлтэст олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* ******* тухай хуулийн 1.1, 1.1.1 заасныг баримтлан хариуцагч “*******-*******” ХХК-иас нийгмийн ******* шимтгэлийн өр 4,124,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* хэлтэст олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 80,9 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ