Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 156/ШШ2023/00474

 

 

 

 

 

 

2023      09           11                                                    156/ШШ2023/00474.

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2023/00080/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, Х сангийн нэхэмжлэлтэй, Э.Б-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 3 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х сангийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Х сан нь газар тариалан, мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын тусгай сан юм Сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульТариалангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Бид үйл ажиллагааныхаа хүрээнд тариаланчдад түлш шатахуун, ургамал хамгаалахад ашиглах бодис, бордоо, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж зэргийг зээлээр олгож гэрээнд заасан графикийн дагуу эргэн төлөлтийг тооцож авдагИргэн Э.Б нь хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 533 дугаартай "Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс/лизинг/-ийн гэрээ "-г байгуулж 5,000,000 /таван сая/ төгрөгийн үнэ бүхий FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл 1 ширхэгийг хүлээн авсанГэрээний дагуу FT-200 маркын тракторыг үнийн дүнгийн 50 хувь болох 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн урьдчилгааг төлж, үлдэгдэл төлбөрийг гэрээний 3 2-т заасан хуваарийн дагуу 2013 онд 500 000 төгрөг 2014 онд 500 000 төгрөг, 2015 онд 500 000 төгрөг, 2016 онд 500 000 төгрөг, 2017 онд 500 000 төгрөгийг тус тус төлөх хуваарьтай ба 2013-2017 онуудад төлбөр огт төлөөгүй байнаИймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ хариуцагч тал биелүүлээгүй бөгөөд гэрээний 3.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувийн алданги тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2 500 000 төгрөгийн 50% болох 1 250 000 / нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн алдангийг үндсэн төлбөрийн хамт 3 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Э овогтой Б нь Х сангийн ажлын албанаас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байнаБи 2012 оны 07 сарын 06-ны өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 5 000 000 төгрөгийн үнэ бүхий бага оврын тракторыг 50 хувь хөнгөлөлттэйгээр 2 500 000 төгрөгөөр худалдан авахаар болж уг 2 500 000 төгрөгөндөө Хөдөө аж ахуйг дэмжих санд мах нийлүүлэхээр тохиролцсон Хөдөө аж ахуйг дэмжих сан надтай трактор худалдах талаар ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд трактор хүлээлгэн өгөхдөө ТЕ серийн тракторын сав баглаа боодлын жагсаалт гэсэн хүснэгтийг бөглөж хүлээлгэн өгсөнБи тухайн үед мах нийлүүлнэ гэж тохирсоны дагуу 2 500 000 төгрөгөнд дүйцүүлэн 2012 оны хавар үхэр, хонь, адууны махыг Улаанбаатар хотруу очиж Хөдөө аж ахуйг дэмжих санд хүлээлгэн өгсөн. Ингээд мах хүлээлгэн өгсөнөөс хойш Хөдөө аж ахуйг дэмжих сан надтай дахин холбогдоогүй бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгийг мэдсэнМиний зүгээс трактор худалдан авсан 2 500 000 төгрөгөндөө мах нийлүүлсэн тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд:  Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 533 дугаартай гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Өглөг авлагын дэлгэрэнгүй журнал, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай 16 дугаар тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай А-134 дүгээр тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг баримтууд ирүүлсэн байна.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Х сангийн ажлын алба нь хариуцагч Э.Б-д холбогдуулан 3 750 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүхээс хэрэгт цугларсан баримт болон зохигчийн тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

1. Нэхэмжлэгч нь хариуцагчаас трөкторын дутуу төлсөн үнэ, алдангийн хамт 3 750 000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч нь тракторын үнэ 5 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, ямар нэгэн өр төлбөргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь хариуцагч Э.Б-тай 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 533 дугаар бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд талууд гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл болох 5 000 000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг түрээслэгчийн хадлан бэлтгэх үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зориулалтаар олгох, эд хөрөнгийг хүлээн авахдаа 2 500 000 төгрөгийг түрээслэгч нь түрээслүүлэгчид төлөх, үлдэгдэл төлбөрийг 2013 онд 500 000 төгрөг, 2014 онд 500 000 төгрөг, 2015 онд 500 000 төгрөг, 2016 онд 500 000 төгрөг, 2017 онд 500 000 төгрөг төлж дуусгах, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд түрээсийн эд хөрөнгө өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр, түрээслэгч түрээсийн зүйлээ зориулалтаар нь ашиглаагүй, түрээслэгчийн санхүүгийн байдал доройтож түрээсийг буцаан төлөх чадваргүй болсон тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцалж түрээсийн зүйлийг үл маргах журмаар буцаан авахаар тохиролцож гэрээ байгуулсан байна.

Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа болон эд хөрөнгө ашиглуулахтай холбоотой тохиролцсон байдал, эд хөрөнгийг ашигласнаар төлбөр төлөх, түрээсийг хугацаанд нь бүрэн төлснөөр эд хөрөнгийг өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр талууд тохиролцсон зэргээс үзэхэд зохигч Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулжээ. 

Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1-д зааснаар гэрээ бичгээр байгуулагдсан, мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасны дагуу талууд гэрээнд гарын үсэг зурсан тул гэрээ байгуулагдсан гэж үзэх ба гэрээ хүчин төгөлдөр байна.

Хариуцагч Э.Б нь гэрээ байгуулахдаа 5 000 000 төгрөгийн 50 хувь болох 2 500 000 төгрөгийг төлсөн бөгөөд 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 533 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний 3.2-т төлбөр төлөх талаар 2013-2017 онд жил бүр 500 000 төгрөгнийт 2 500 000 төгрөгийг 2017 онд төлж дуусгахаар тохиролцсон байна. 

Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Б-аас гэрээний үүргийг шаардаж шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь гэрээ байгуулахдаа тракторын урьдчилгаа үнэ болох 2 500 000 төгрөгийг 2012 оны 07 сарын 25-ны өдөр Төрийн банкин дахь Тариалан эрхлэлтийн сангийн дансанд төлсөн, үлдэгдэл төлбөрөө махаар төлж барагдуулсан гэж маргадаг ба хариуцагч нь анх гэрээ байгуулахдаа тракторын үнэ 2 500 000 төгрөг төлсөн нь талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ болон 2012 оны 07 сарын 25-ны өдөр төрийн банкинд тушаасан Орлогын баримтаар тогтоогдож байна. / хэргийн материалын 75-р тал/

Харин хариуцагч нь тракторын үлдэгдэл төлбөрт мах өгсөн гэж тайлбарладаг ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2012 оны 3 сарын 19-ны өдрийн хариуцагч Э.Б үхэр 87 кг, хонь 207кг, ямаа 265 кг 2012 оны 05 сарын 15-нд хүлээлгэн өгсөн гэх 1/270 дугаартай албан бичиг, орлогын баримтыг татгалзлын үндэс болгож мэтгэлцдэг. Дээрх баримтаас үзэхэд Э.Баясаа нь махыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хүлээлгэн өгсөн нь тогтоогдож байх боловч Тариалан эрхлэлтийн сангаас авсан тракторын үнэ болохыг тогтоох боломжгүй эргэлзээтэй байна. Учир нь талууд гэрээг 2012 оны 07 сарын 25-ны өдөр байгуулсан байхад дээрх мах хүлээлгэн өгсөн гэх албан бичиг 2012 оны 3 сарын 19-ны өдөр үйлдэгдэж, баримт нь 2012 оны 5 сарын 15-ны өдөр гэсэн огноотой байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна,  73 дугаар зүйлийн 73.2-т хуанлийн жил нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж арван хоёрдугаар сарын гучин нэгний өдрөөр дуусна гэж заасны дагуу хариуцагч Э.Б нь 2017 оны 12 сарын 31-нд түрээсийн төлбөр төлснөөр үүрэг дуусгавар болох байсан ба түрээслүүлэгчид 2017 оны 12 сарын 31-ний өдрөөс гэрээний үүргийг шаардах эрх үүссэн байна.

Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Х сангийн ажлын албыг байгуулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг авлагыг Х санд шилжүүлжээ.

Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно гэж заасан тул хариуцагч Э.Б-аас гэрээний үүрэг шаардах хугацаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд үүссэн үеэс эхэлж, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд эрх шилжүүлснээр үргэлжлүүлэн тоологдоно. Эрх шилжсэн, эрх залгамжлан авсан үйл баримт нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан биш, хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэл биш юм.

Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон газар хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол үүрэг гүйцэтгэхийг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар хуульд заасан.

 Иймд хариуцагч Э.Б-аас 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 533 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг шаардах эрх нэхэмжлэгч талд 2017 оны 12 дугаар сарын 31-нд үүсэж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2020 оны 12 сарын 31-ний өдөр гэрээгээр хүлээсэн үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.  

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу Э.Б-аас 3 750 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Э.Б-д холбогдох Х сангийн ажлын албаны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.    Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ОТГОНЖАРГАЛ