| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2022/0926/З |
| Дугаар | 128/ШШ2023/0391 |
| Огноо | 2023-04-25 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2023/0391
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Праймрос ХХК /РД:5925339/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай
Хариуцагч: Улаанбаатар хотын Ерөнхий менежер
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, Я.Бадмаа, Ж.Балжинням нарын хоорондын Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/12 дугаар тушаалын Праймрос ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Бадмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Праймрос ХХК нь Улаанбаатар хотын ерөнхий менежерт холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/12 дугаар тушаалын Праймрос ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерт гомдол гаргаж, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 05/1032 тоот албан бичгээр хариуг авч 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Манай Праймрос ХХК нь 2010 оноос Баянгол дүүргийн 6-р хороон нутаг дэвсгэр Улаанбаатар Паласын зүүн жигүүрт баар, лоунжны үйл ажиллагаа тогтвортойгоор хууль дүрэм журмын хүрээнд явуулж ирсэн найдвартай татвар төлөгч байгууллага билээ. Гэтэл манай диско баарны тусгай зөвшөөрлийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/12 дугаартай тушаалаар бидэнд мэдэгдэлгүйгээр 2022 оны 01 сарын 27-ны өдөр цуцалсан байна. Дээрх цуцалсан шийдвэрийг гаргахдаа үндэслэлгүйгээр Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар болон манайхтай байгуулсан гурвалсан гэрээнд заасныг баримтлаагүй, биднийг эрх ашгаа хамгаалах, холбогдох дүрэм, журам зөрчөөгүй болохоо нотлох боломж олголгүйгээр хийсэн нь хуульд нийцээгүй учир манай компаниас Нийслэлийн Захирагчийн ажлын алба болон Улаанбаатар хотын Ерөнхий менежерт хандан гомдол гаргасан. Гомдлын хариуг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөр огноолж бидэнд мэдэгдсэн бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гардаж авсан болно.
Ингээд манайд 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өгсөн албан бичигтээ Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас хариуцлагын гэрээ, Нийслэлийн Засаг Даргын 2021 оны А/739 дүгээр захирамжийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтаар Праймрос ХХК-ны диско/ баар цагийн хязгаар зөрчин үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон.." гээд манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан гэжээ. Ингээд мөн уг албан бичигтээ намайг байлцуулан сонсох ажиллагааг хийсэн гэжээ. Харин тухайн үед иргэний гомдлоор дуу чимээ хэмжилт хийж уг хэмжилтийг үндэслэн арга хэмжээ авах талаар яригдсан байсан. талаар ярьж байсан. Харин тусгай зөвшөөрөл Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/739 дүгээр захирамжийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтаар хүчингүй болгох талаар ярьж байгаагүй.
Зөвхөн нэг удаагийн зөрчлийн тухай хуулиар торгуулсан үйлдэлд, дахин нэг зөрчлийг шалгаж байна гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь үндэслэлгүй. Шалгаж байгаа гэх зөрчлийн хэрэг шийдэгдсэн зүйл байхгүй. Манай байгууллагыг торгосон гэх шийтгэлийн хуудсыг ирүүлээгүй. Хариуцлагын гэрээндээ 3 ба түүнээс дээш зөрчил гэж заасан хэдий ч гэрээг баримтлалгүй тусгай зөвшөөрлийг шууд хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/12 дугаартай тушаалын манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг дээд шатны албан тушаалтан хүчингүй болгосон 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ахлах байцаагчийн шийдвэр байгаа. Үүнийг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Учир нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэж анх мэдэгдэх дуу шуугианы асуудлыг үндэслэж хүчингүй болгосон гэх тайлбарыг хэлж, үүнтэй холбогдуулж компанийн захирлыг дуудаж асууж, уулздаг байсан.
Ингэж дуудаж уулзсанаасаа хойш улсын байцаагчийн дүгнэлтийг өөрсдөө хүчингүй болгосон. Үүний дараа танай компанийг А/539 дүгээр тушаалыг зөрчсөн гэх үндэслэлээр л тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, улсын байцаагчийн дүгнэлт хүчингүй болсон гэх зүйлийг ил цагаанаар ярьж байсан. Үүнтэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Маргаан бүхий акт хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу А/12 дугаар тушаалын 5 дахь хэсэгт Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26в/3290, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26в/239 тоот албан бичгийг үндэслэн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн 16 нэгж гэдэгт манай компанийг хамааруулсан.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас ирүүлсэн бичгийг харахаар цаг хэтрүүлсэн учраас зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа гэх хариу байдаг. Уг албан бичгийг үндэслэж маргаан бүхий актыг гаргаж байгаа нь хуульд заасан хяналт шалгалт явуулах журам, зөрчил үйлдсэн болохыг баримтаар тогтоох, эрх зүйн гол зарчим болох нэг зөрчилд нэг хариуцлага оногдуулах гэсэн зарчим, заалтуудыг зөрчиж маргаан бүхий акт гарсан. Агуулгын хувьд үүнийг нөхөгдөж хийсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч компанийг дуу шуугианы зөрчилтэй гэж 6 дугаар сар хүртэл шалгаж байгаад гэнэт 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/12 дугаар тушаалаар тусгай зөвшөөрөл хүчингүй болсон байна шүү гэж нөхөж мэдээлэл өгсөн. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулиудыг зөрчсөн асуудал болсон. Иймд маргаан бүхий актын Праймрос ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Бадмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дэлхий нийтэд тархсан коронавируст халдвар (КОВИД-19)-т өвчинтэй тэмцэх, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт хил ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний газрууд /ресторан, баар, кафе, цайны комиссын даргын 2021 оны 41 дүгээр "Түр журмыг шинэчлэн батлах тухай" тушаал, Улсын онцгой комиссын 2021 оны 20, 26 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр хурлын тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын 15, 16 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/553, А/590, А/739 дүгээр захирамжуудыг тус тус хэрэгжүүлэн ажилласан. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын улмаас үйл ажиллагаа нь олон хоногоор хязгаарлагдсан үйлчилгээний салбаруудад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, үүрэг хариуцлагыг тодорхой болгосны үндсэн дээр нээх, цар тахлаас урьдчилан сэргийлэх, ьнийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 2021.06.26-ны өдөр ресторан, кафе, кофе шоп, цайны газруудтай, 2021.07.03-ны өдөр амралтын газар, жуулчны баазуудтай Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Зөвлөлдөх уулзалт" зохион байгуулж, Хариуцлагын гэрээ байгуулсан.
Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр хурлын тэмдэглэлийн 5.1-д заасны дагуу "караоке, диско, тайчих баар эрхлэгчид болон "Баар эрхлэгчдийн холбоо-той дуу бүжгийн нэмэлт тоног төхөөрөмж, талбайг ашиглахгүйгээр зөвхөн лоунж, пабны чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх чиглэлээр Хариуцлагын гэрээ байгуулж үйл ажиллагааг үе шаттай эхлүүлэхээр заасан. Монгол Улсын Шадар сайдаас өгсөн үүрэг чиглэл, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаал, Улсын онцгой комиссын 2021 оны 26 хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны Шуурхай штабын цахим 15 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын 2021оны Шуурхай штабын 16 дугаар хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилтэд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын дарга, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын даргын нарын хамтран баталсан Худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлага, цагийн хязгаар, Хариуцлагын гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалтыг 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу, худалдаа, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийж ажилласан.
Баталсан хуваарь, удирдамжийн дагуу Улаанбаатар хотын ЗАА, дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн 40 мэргэжилтэн, цагдаагийн алба хаагч 828, хэсгийн байцаагч 330, мэргэжлийн ахлагч 1700, нийт 3300 хүний хяналтын улсын байцаагч 402, хороодын хэсгийн бүрэлдэхүүнтэйгээр 3 ээлжээр 24 цагийн хяналт шалгалт хийж, нийт 8446 газрыг хамруулж 2661 зөрчил илрүүлэн 236 буюу 68.6 хувийг арилгуулж, 7 ААН-д 22 заалт бүхий албан шаардлага өгч, 7 газрын үйл ажиллагааг зогсоож, 35 иргэн ААН-д 7510.0 мян. Төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Удирдамжийн дагуу Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас Праймрос ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийхэд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/739 дүгээр захирамжаар тогтоосон цагийн хязгаарыг зөрчин үйл ажиллагаа явуулж байсан нь шалгалтаар тогтоогдсон тул Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26/239 дүгээр албан бичгийг ирүүлсэн. Албан бичгийн дагуу холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчин ажилласан Праймрос ХХК-ийн захирал Б.Энхзулыг байлцуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сонсох ажиллагааг зохион байгуулсан. Сонсох ажиллагааны үеэр оролцогч Б.Энхзул Нийслэлийн Засаг даргын А/739 дүгээр захирамжийг зөрчин ажилласнаа хүлээн зөвшөөрсөн.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлсний үндсэн дээр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 хаягийн өөрчлөлт хийх, цуцлах тухай" тушаалаар Праймрос ХХК-д согтууруулах ундаагаар оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/12 дугаар "Тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, уйлчлэх тусгай зөвшөөрөл олгосон захиргааны актыг цуцалсан. Мөн Праймрос ХХК-ний "Коко банана" диско/баарны хөгжмийн дуу чимээ ойролцоо орших орон сууцны иргэд, оршин суугчдын ая тух аюулгүй байдлыг алдагдуулж байгаа тухай иргэн Ж.Очирхуяг болон бусад оршин суугчдаас 2020, 2021, 2022 онуудад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гаргаж байсан. Праймрос ХХК-ний "Коко банана" диско/баартай холбоотой асуудлаар зэргэлдээх байрны оршин суугч, иргэдээс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 5 удаагийн гомдол ирж тухай бүр шийдвэрлэж байсан. Праймрос ХХК-ний "Коко банана" диско/баарны согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг үүсгэн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтэн нарыг шалгаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Праймрос ХХК-иас Улаанбаатар хотын Ерөнхий менежерт холбогдуулан гаргасан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/12 дугаар тушаалын Праймрос ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэл гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргасан:
2.1. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/12 дугаар тушаалаар манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэж,
2.2. Нэг зөрчилд нэг хариуцлага оногдуулах зарчим, заалтуудыг зөрчиж маргаан бүхий акт гарсан гэж,
2.3. Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас ирүүлсэн нэг зөрчилд шийтгэл оногдуулсан, дахин нэг зөрчлийн хэрэг нээн шалгаж байна гэх хариуг үндэслэж тусгай зөвшөөрлийг цуцалсан болох нь захиргааны актын хууль ёсны байх зарчмыг тус тус зөрчсөн.
3. Хариуцагчаас манай байгууллага нь сонсох ажиллагааг хийхдээ Праймрос ХХК-ийн захирал Б.Энхзулыг байлцуулсан. ...Засгийн газрын тогтоолоор нийтийн хэв журам шар түвшинд шилжих болоогүй, өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа үед хууль тогтоомжийг зөрчиж ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болго гэж Улсын онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссын газрын шийдвэрүүдийг танилцуулсан учир маргаан бүхий акт гарсан. гэж тайлбарлан маргадаг.
4. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/12 дугаар /2х-х 54 дүгээр тал/ Тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, хаягийн өөрчлөлт хийх, цуцлах тухай тушаалаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 269/3290, 2022 оны 1 дүгээр сарын 20-ний өдрийн 26/239 тоот албан бичгийг үндэслэн 10 дугаар хавсралтад дурдсан 16 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан байх ба уг тушаалын 10 дугаар хавсралтын 2-т Праймрос ХХК-ийг тогтоосон цагийн хязгаар зөрчиж үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж үзэж согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
5. Нэхэмжлэгч Праймрос ХХК-д Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх 4/0314 дүгээр тусгай зөвшөөрлийг /2х-х 64 дүгээр тал/ хоёр жилийн хугацаагаар Хотын ерөнхий менежер бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны даргаас 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр олгожээ.
Праймрос ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар паласын зүүн жигүүрт диско баарны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан байна.
6. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/3093 дугаар албан бичиг /1х-х 121 дүгээр тал/, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/3094 дүгээр албан бичгээр /1х-х 122 дугаар тал/ тус тус Нийслэлийн Цагдаагийн газрын удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус ...иргэдээс удаа дараа гомдол гаргаж буй Улаанбаатар палас цогцолборт ресторан, баарны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийх албан бичиг хүргүүлж,
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 26в/3139 дүгээр албан бичгээр /2х-х 48 дугаар тал/ Праймрос ХХК-ийн Коко банана ... баарууд нь 2021 оны 12 дугаар сарын 07, 08, 09-ний өдрүүдэд 00:00 цагт үйл ажиллагаа нь бүрэн зогссон, тусгай зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримт бичгүүд бүрэн, ...1 зөрчил гаргаж, Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ авагдсан байна гэх,
Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02-15/244 дүгээр албан бичгээр /1х-х 185 дугаар тал/ Праймрос ХХК-ийн Коко банана диско баарнуудын хөгжмөөс гадна гарах дуу шуугиан орон сууц, иргэний барилгын шуугианы байж болох түвшин ... стандарт хэмжээнд байна. гэх хариу тус тус хүргүүлсэн.
7. Мөн Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26в239 дүгээр албан бичгээр /2х-х 42 дугаар тал/ ...Праймрос ХХК-ийн Коко банана баар /диско/ нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ...цагийн хязгаарыг зөрчин үйл ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгуулж байсан. Мөн 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дахин цагийн хязгаар зөрчин үйл ажиллагаа явуулсан тул уг зөрчилд ... зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд мэдэгдсэн байна.
Түүнчлэн уг албан бичгийн хавсралтаас үзвэл хорио цээрийн үед хууль дүрэм зөрчиж үйл ажиллагаа явуулсан гэх зөрчилд 2021 оны 10 дугаар сарын 19-нд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 000 төгрөгөөр торгосон, ...хариуцлагын гэрээ байгуулаагүй үйл ажиллагаа явуулсан гэх зөрчлийг 2021 оны 10 дугаар сарын 31-нд зөрчлийн шинжгүй гэх үндэслэлээр Хяналтын прокурор У.Болормаа татгалзаж шийдвэрлэсэн, Нийслэлийн Засаг даргын захирамж зөрчиж цаг хэтрүүлж үйл ажиллагаа явуулсан зөрчилд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 22050000065 дугаар зөрчлийн хэрэг нээж шалгаж байгаа, шийдвэрлээгүй-г тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганболд, Баянгол дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга, дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Праймрос ХХК-ийн захирал Б.Энхзул нарын хооронд байгуулагдсан 11-2/18 тоот Хариуцлагын гэрээ-ний 2.1-д Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, халдварын тархалтын Улбар шар түвшин-д шилжүүлсэн хугацаанд караоке баарны үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх, коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр батлагдсан түр журам, тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдүүлэх, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино гэж тодорхойлон 3.1.2-т Гэрээг 3 ба түүнээс дээш зөрчсөн тохиолдолд Мэргэжлийн хяналт, Цагдаагийн байгууллага, дүүргийн Зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн Хариуцлагын гэрээ-г цуцлах гэж, 3.1.3-д Энэхүү гэрээний 3.3, 4 дүгээр заасан үүргийг биелүүлээгүй, түр журам, тусгай нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй тохиолдолд Мэргэжлийн хяналт, Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг цуцлах гэж, 3.3.2-т Гэрээг 3 ба түүнээс дээш зөрчсөн тохиолдолд Хариуцлагын гэрээ-г цуцлах саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлэх гэж тус тус заасан байна.
Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, улмаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болох нь хангалттай тогтоогдоогүй байхад түүний эзэмшлийн тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг баримтлан цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Тухайлбал, хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26в/3290, мөн газрын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26в239 дүгээр албан бичгүүдийг үндэслэл болгосон боловч эдгээр албан бичигт нэхэмжлэгчийн нэг зөрчлийг тогтоож торгуулийн арга хэмжээ авагдсан, харин 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зөрчил нь шалгагдаж байгаа шийдвэрлэгдэж дуусаагүйг тус тус тодорхойлсон байна.
Гэтэл нэхэмжлэгч байгууллагыг тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзсэн нь бодит нөхцөл байдалтай уялдахгүй байхаас гадна хуулийн 14.1.1 дэх заалтыг баримталсан нь утга агуулгын илэрхий алдаатай, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж зааснаар нөхцөл байдлыг тогтоох үүргээ захиргаа хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...иргэдийн зүгээс удаа дараа гомдол гаргаж дуу чимээ нь стандарт хангахгүй байгааг тогтоосон гэж тайлбарласан боловч маргаан бүхий захиргааны акт нь тус диско баарны дуу чимээтэй холбогдож гараагүй, нөгөө талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 02-02-143/48 дугаар дүгнэлтээр Праймрос ХХК-ийн Коко банана баарны барилга байгууламжийн дуу чимээний хамгаалалт 35дБ-с дээш байгаа нь Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт тавих шаардлага МNS4946:2019 стандартын шаардлагыг хангахгүй байна гэж дүгнэснийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 02-01001/02 тоот Улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох тухай дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг ахлах байцаагчийн дүгнэлт хүчин төгөлдөр байгаа тогтоогдсоноор няцаагдаж байгааг дурдах нь зүйтэй.
8. Хариуцагчаас маргаан бүхий акт гаргаж, Праймрос ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлдээ Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1. 10.1.5. 14 дүгээр зүйлийн 14.1.1. Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.3, 45 дугаар зүйлийн 45.1, 49 дүгээр зүйлийн 49.3.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.3, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/719 дүгээр захирамжаар батлагдсан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дүрмийн 2 дугаар хэсгийн 2.2, 4 дүгээр хэсгийн 4.6.10-т заасныг тус тус баримталсан.
9. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн /2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүчингүй болсон/ 4 дүгээр зүйлийн 4.7-т Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар, согтууруулах ундаа импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тус тус сунгана гэж,
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн /2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүчингүй болсон/ 14 дүгээр зүйлийн 14.1-т Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно: 14.1.4. тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 14.1.5. тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй. гэж, 17 дугаар зүйлийн 17.1-т Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан маргааныг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын холбогдох дээд шатны байгууллагад нь тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус заасан.
10.Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч Праймрос ХХК нь Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх 4/0314 дүгээр тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа, ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй буюу маргаан бүхий Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/12 дугаар тушаал нь нэхэмжлэгч Праймрос ХХК-ийн дээрх тусгай зөвшөөрлийг үндэслэлгүйгээр дуусгавар болгож нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх үзсэн болно.
11. Мөн хариуцагч захиргааны байгууллага нь шийдвэр гаргахын өмнө 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч компанийн захирал Б.Энхзулыг оролцуулан сонсох ажиллагаа явуулсан, энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасныг болон мөн хуулийн 27.1-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй.
Гэвч энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
12. Иймд дээрх хуульд заасан үндэслэл болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Праймрос ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/12 дугаар тушаалын Праймрос ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн /2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүчингүй болсон/ 10 дугаар зүйлийн 10.1.1, 12 дугаар зүйлийн 12.1, 17 дугаар зүйлийн 17.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Праймрос ХХК-ийн Улаанбаатар хотын Ерөнхий менежерт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/12 дугаар тушаалын Праймрос ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН