2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2784

 

 

 

 

 

2025           12        08                                      2025/ШЦТ/2784

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч П.Отгонбаатар, шүүгдэгч Г.А /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

          Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ат холбогдох эрүүгийн  “2509 00000 1011” дугаартай, 194/2025/2266/Э индекстэй хэргийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.  

                                                                                                                                                                                                                                     

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, хэрэг хариуцах чадвартай,

           Урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 5300 нэгж буюу 5.300.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. Г.А,

          Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Г.А нь фейсбүүк цахим орчинд “РЗ түрээслүүлнэ” гэх зарыг байршуулж зарын дагуу холбогдсон хохирогч нарт “плэйстэйшн 5/РlayStation5/ гэх тоглоомыг “түрээсэлье” гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны ххх тоотод байхдаа хохирогч Б.Баас түүний эзэмшлийн playstatsion-P5 digital edition загварын цахим тоглоом тоглох зориулалт бүхий төхөөрөмж тоглоомыг 2025 оны 5 дугаар сарын  15-ны өдөр өөрт шилжүүлэн авч барьцаалан зээлдүүлэх газар зээлийн барьцаанд тавьж 1,500,000 төгрөгийн хохирол  учруулсан,

      - хохирогч Б.А рlaystation PS slim загварын цахим тоглоом тоглох зориулалт бүхий төхөөрөмж, controller буюу гар, тоглоом бүхий сиди зэргийг 2025 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өөртөө шилжүүлэн авч барьцаалан зээлдүүлэх газар зээлийн барьцаанд тавьж 2,050,000 төгрөгийн хохирол  учруулсан,

      - хохирогч Н.Э рlaystation P5 digital slim edition загварын цахим тоглоом тоглох зориулалт бүхий төхөөрөмж controller буюу тоглоомын гар, тоглоом бүхий сиди зэргийг өөртөө шилжүүлэн авч барьцаалан зээлдүүлэх газар зээлийн барьцаанд тавьж 3,110,000 төгрөгийн хохирол учруулсан,

      - хохирогч Б.Б рlaystation P5 digital slim edition загварын цахим тоглоом тоглох зориулалт бүхий төхөөрөмж, цүнх, тоглоом бүхий сиди зэргийг өөртөө шилжүүлэн авч барьцаалан зээлдүүлэх газар зээлийн барьцаанд тавьж 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

      - хохирогч О.С рlaystation 5 загварын цахим тоглоом тоглох зориулалт бүхий төхөөрөмж, controller буюу тоглоомын гар, тоглоом бүхий сиди зэргийг өөртөө шилжүүлэн авч барьцаалан зээлдүүлэх газар зээлийн барьцаанд тавьж 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

      - хохирогч Ц.Н рlaystation 5 загварын цахим тоглоом тоглох зориулалт бүхий төхөөрөмж, controller буюу тоглоомын гар, тоглоом бүхий сиди зэргийг өөртөө шилжүүлэн авч барьцаалан зээлдүүлэх газар зээлийн барьцаанд тавьж 1,662,000 төгрөгийн хохирол учруулсан,

     - хохирогч А.А рlaystation 5 загварын цахим тоглоом тоглох зориулалт бүхий төхөөрөмжийг, controller буюу тоглоомын гар зэргийг өөртөө шилжүүлэн авч барьцаалан зээлдүүлэх газар зээлийн барьцаанд тавьж 2,320,000 төгрөгийн хохирол учруулж нийт 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 15,142,000 төгрөгийн хохирол учруулж залилах  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Г.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

   Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

   2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Бын:...би орой болгон PS түрээслүүлнэ гэх зар фейсбүүкээр байршуулж хүмүүст түрээслүүлдэг. Гэтэл 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 17:00 цагийн үед ххх гэсэн дугаараас Рs түрээсэлье гэж залгасан тэгээд би уг өдрийн 18:00 цаг өнгөрч гэрт нь очиход дүүтэйгээ хоёулхнаа байсан.  Би Рs-ээ залгаж шалгаж өгөөд гэрээс нь явсан 19-20 цагийн үед түрээсийн мөнгө болох 65,000 төгрөгийг ххх гэсэн миний ххх банкны данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш маргааш нь надруу дахиж холбогдоод 2 өдөр сунгамаар байна гээд түрээсийн 130,000 төгрөгийг миний данс руу хийсэн. Тэгээд түрээсэлсэн 2 өдөр нь дуусах үед би залгахад 1 өдөр дахиж сунгана дансаа явуулчих гэж хэлээд дахиж холбоо бариагүй ээ. Би холбоо барьж чадахгүй байсан болохоор 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гэрт нь очиход гэрт нь хүн байсан ч хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд гэрийнхэн гадаа 18-21 цагийн хооронд хүлээхэд тэр залуугийн ээж нь ирсэн. Би тэр хүнээс хүүхэд чинь хаана байгаа юм бэ гэхэд та нарын хийж байгаа зүйл чинь хуулиар зөвшөөрөгдсөн үү би хүүхдээ хайгаад олж чадахгүй байгаа та нар яах гэж өгсөн юм бэ гээд хэрүүл маргаан үүсэх гээд байсан болохоор би цагдаа дуудаад гэрт нь орж шалгахад анх намайг гэрт нь очиж Рsээ аваачиж өгөхөд байсан дүү нь гэртээ байж байсан. Би дүүгээс нь ах чинь хаана байгаа юм бэ миний Рs-г хэзээ авч явсан бэ гэхэд таныг анх авчирч өгсөн өдөр аваад явсан гэж хэлсэн үүний дараагаар би цагдаагийн байгууллагад ирсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 8-10 дугаар тал/,

2.2. Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл. / 1 дүгээр хавтас,         16-17 дугаар тал/,

2.3. “ххх” ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2592 дугаартай “playstatsion P5 digital 1,500,000 төгрөг” гэх үнэлгээ. / 1 дүгээр хавтас, 21-24 дүгээр тал/,

          2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Аийн:...хүү маань сүүлийн хоёр жилийн хугацаанд гар утсаараа мөрийтэй тоглоом тоглоод донтчихоод байгаа. Тэгээд тоглоом тоглоод аргагүй байдалд орохоороо нөхөр бид хоёр хүн амьтнаас зээл хуй авч байгаад өр ширийг нь дарж өгч байна. Хүү маань бусдаас playstatsion гэдэг тоглоомыг хүмүүсээс түрээсэлж аваад тэрийгээ ломбардад тавиад байсан юм шиг байна лээ. Тэгээд асуудал хүндрээд цагдаа сэргийлэх болоод ирэхээрээ аав, ээждээ хэлсэн. Өөр хүний нэр дээр хүнсний 4 дүгээр дэлгүүрээр байдаг 5 ломбардад playstatsion тоглоомуудыг барьцаанд тавьсан байсан. Тэгээд нөхөр бид хоёр мэдээд тухайн playstatsion тоглоомуудыг нь 5-6 орчим сая төгрөгөөр буцааж авсан шиг санагдаж байна. Хохирогч нарт бүгдийг нь буцааж өгсөн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 29-30 дугаар тал/,

           2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Нийн:..Б.Б ххх гэх нэртэй иргэн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр РS5 slim 900,000 төгрөгт тавьсан байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 32 дугаар тал/,

           2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Мийн:...А нь манай сургуулийн нөгөө ангид байдаг байсан хамт компьютер тоглоом тоглодог зүс таних залуу өмнө нь хэд хэдэн удаа манайхаар үйлчлүүлж байсан. Тэгээд 2025 оны 5 дугаар сарын 11-ний өдөр РS тавьсан байсан. Тухайн өдөр би ломбардад дээрээ байгаагүй 900,000 төгрөгт тавиад 20,000 төгрөг нэмж авсан байна. Уг РS-ээ 2025 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тавиад 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр авсан байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 35-36 дугаар тал/, 

           2.7. Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл. / 1 дүгээр хавтас, 45-47 дугаар тал/,

           2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Аын:...2025 оны 5 дугаар сарын 11-ний өдөр миний фейсбүүк дээр тавьсан РS5 түрээслүүлнэ гэх зарын дагуу нэг хүн холбогдоод надтай ярилцаж хоногийн 70,000 төгрөгөөр би түрээслэхээр тохиролцсон. Би тухайн өдрийн Autoplaza-ийн урд талын 9 давхар байранд өөрийн РS 5-ыг аваачиж өгсөн. Би тухайн хүнд 7 хоногийн 350,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцоод авах хугацаа болоод 5 дугаар сарын 19-ний өдөр хаягт очих үед өөрөө гэртээ байгаагүй, би утсаар нь холбогдож чадаагүй учир цагдаагийн байгууллагад хандах болсон гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 77 дугаар тал/,

          2.9. “ххх” хөрөнгийн үнэлгээний компанийн 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-925-12378 дугаартай “...Бидэнд ирүүлсэн мэдээлэл, өөрсдийн судалгааны үндсэн дээр Playstation-slim загварыг тоглоом болон тоглоомын хоёр ширхэг гар, хоёр ширхэг СD тоглоомын зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 5 дугаар сарын байдлаар 2,050,000 /хоёр сая тавин мянга/ төгрөгөөр тогтоов гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 84-90 дүгээр тал/,

          2.10. Хохирогч Б.Ад эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. / 1дүгээр хавтас, 82 дүгээр тал/,

         2.11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Эын:...би 2025 оны 4 дүгээр сараас эхэлж плэйстэйшн /Рlaystation/ түрээсэлж эхэлсэн. Фейсбүүкээр зар байршуулж хүмүүст түрээслүүлдэг. Гэтэл 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 18500 цагийн үед ххх гэсэн дугаараас плэйстэйшн түрээсэлье, 1 өдөр гэж залгасан. Тэгээд би уг өдрийн 18 цаг 30 минутын үед гэж бодож байна, найзтайгаа хамт авто плазагийн хажуу талын 1 дүгээр байрны 9 давхар 107 тоотод хүргэж өгөөд манай найз оруулаад холбож өгсөн. Гэрт нь очиход дүүтэйгээ хоёулхнаа байсан. Түрээсийн мөнгө болох 60.000 төгрөгийг дансаар тэр дор нь манай найз данс руугаа шилжүүлж авсан. Үүнээс хойш өдөр болгон сунгаж хэрэглэж байсан. Харин 2025 оны 5 дугаар сарын буюу өнөөдрийн түрээсийн мөнгийг өгөхгүй байхаар нь би өнөөдөр 18 цаг 40 минутын үед плэйстэйшнээ авах гэж ирсэн гэтэл гэрийнх нь үүдэнд Б гэх залуутай таарсан. Уг залуу миний плэйстэйшнийг түрээсэлсэн А гэх залууд плэйстэйшнээ залилуулчихлаа гээд гэрийнх нь гадаа байж байхаар нь би гэрийнх нь хаалгыг тогшиход хаалга нээж өгөөгүй. Тэгээд би утас руу нь залгаад утсаа аваагүй. Би 2025 оны 4 дүгээр сард хувь хүнээс 1,400,000 төгрөгөөр авч байсан, 370,000 төгрөгөөр тоглоом суулгуулсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 121-123 дугаар тал/,

          2.12. хохирогч Н.Эт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. / 1 дүгээр хаьтас, 129 дүгээр тал/,

          2.13. “ххх” ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2593 дугаартай Playstation тоглоом, нийт өртөг 3,110,000 төгрөг гэх дүгнэлт.  / 1 дүгээр хавтас, 134-137 дүгээр тал/,

          2.14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Бий:...би өөрийнхөө РS-Г.А гэх залууд 1 хоногоор түрээслүүлээд тэгээд түрээсэлсэн хугацаа нь дуусаад би РS-ээ авах гэтэл би дахиад түрээсэлье гэхээр нь би үгүй ээ гээд гэрт нь очоод авах гэтэл тэр залуу гэртээ байгаагүй аав, ээж нь бид нар Анхбаярын хаана байгааг мэдэхгүй гэсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 155-156 дугаар тал/,

          2.15. Хохирогч Б.Б эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 хх-ийн 157 дүгээр тал),

          2.16. ххх ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2594 дугаартай Playstation-slim“ тоглоом нийт өртөг  2,600,000 төгрөг гэх үнэлгээ. / 1 дүгээр хавтас, 164- 167 дугаар тал/,

          2.17. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Нын:...2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 13:00 цагийн орчимд миний фэйсбүүк дээр тавьсан плей стейшин 5 түрэээслэн гэх зарын дагуу миний ххх дугаарын утас руу ххх дугаарын утаснаас эрэгтэй хүн надтай ярьж плейстейшин-5 хоёр хоногийн хугацаатай түрээслмээр байна гэсний дагуу өгсөн хаягаар нь 13:00 цагийн үед ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх төвийн 4 давхарын 19 тоотод очиж Г.А гэх хүнд плейстейшин-5 загварын төхөөрөмжийг 2 хоног түрээслэхээр болоод 110.000 төгрөг тухайн хүнээс шилжүүлж аваад плейстейшин-5 загварын төхөөрөмжөө үлдээсэн. 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдөр плейстейшин-5 загварын төхөөрөмжийг түрээслэх хугацаа дууссан боловч түрээсийн хугацаа дууссанаас хойш утас холбогдохгүй алга болсон тул цагдаад гомдол гаргасан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас,188-189 дүгээр тал/,

          2.18. хохирогч Ц.Н эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. / 1 дүгээр хавтас, 195 дугаар тал/,

          2.19. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Гын:...2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Э гэх фейсбүүк хаягтай хүн рs-5 төхөөрөмж зарна гэсэн зарын дагуу чат бичиж холбогдоод ярьсан чинь 1,500,000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь холбогдоод очоод авъя гээд би өөрөө 100 айл дээр очсон. 100 айл дээр очсон чинь 11 дүгээр хорооллын тэнд ххх худалдааны төвийн эсрэг талд “ххх” гэх нэртэй ломбардад дуудсан Тэр үед рs5 төхөөрөмжийг зарсан хүн 1,700,000 төгрөгөөр анх 3 сарын өмнө авч байсан одоо мөнгөний хэрэг гараад зарж байгаа юмаа гэж надад хэлж байсан. Би 1,500,000 төгрөгөөр худалдаж авахдаа ххх банкны ххх гэсэн дугаартай данс руу 945,000 төгрөг хийж гүйлгээний утга дээр нь ххх гэж бичээд шилжүүлсэн. Би мөнгөө 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр буцааж авсан тул гомдолгүй гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 197-199 дүгээр тал/,

         2.20. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. / 1 дүгээр хавтас, 206-208 дугаар тал/,

         2.21.”ххх” ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн СБ2-25-189 дугаартай “шинжилгээний объектын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1,662,000 төгрөг  гэх үнэлгээ. / 1 дүгээр хавтас, 211-214 дүгээр тал/,

         2.22. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Аны:...2025 оны 02 дугаар сараас эхэлж РS түрээслүүлнэ гэж фейсбүүк дээр 7 хоногийн 2-3 өдөр зар байршуулдаг. 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 15:00 цагийн үед надруу ххх гэсэн дугаараас РS түрээсэлье 1 өдөр гэж залгасан тэгээд би уг өдрийн 15 цаг 30 минутын үед 100 айл худалдааны төвийн ххх гэх газарт хүргэж өгсөн.  Түрээсийн мөнгө болох 60,000 төгрөгийг дансаар тэр дор нь өөрийн данс руугаа шилжүүлж авсан. Үүнээс хойш маргааш нь 2 өдрийн мөнгө хийгээд сунгасан би түрээсэлдэг хүмүүстээ 3 өдөр авбал 1 өдрийн урамшуулал олгодог. Тэгээд уг залуугийн түрээсэлсэн 4 өдөр дуусахад дахин 1 өдөр сунгаад хоног нь 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дууссан. Би утас руу нь залгахад ерөөсөө холбогдохгүй байхаар нь цагдаа би цагдаагийн байгууллагад ирсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 238-239 дүгээр тал/,

         2.23. хохирогч А.Ад эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. / 1 дүгээр хавтас, 243 дугаар тал/,

         2.24.”ххх” ХХК-ийн 19 дугаартай плэ сташин-5 төхөөрөмж 2,320,000 төгрөг гэх үнэлгээ. / 1 дүгээр хавтас, 249-250 дугаар тал/,

         2.25. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Сын:...2025 оны 6 дугаар сарын 23 өдөр Г.А гэх хүнд плэйстэйшн түрээслүүлэхээр шөнийн 23:00 цагт Г.А гэрт аваачиж өгсөн. Тэгээд 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр  түрээсийн 60000 төгрөгөө өгөөд маргааш нь Г.А гэх хүн надруу мессеж бичээд дахиад 1 хоногоор сунгаад түрээсэлье гэхээр нь би үгүй, дахин гэрээ хийнэ очоод гэрээ хийе гэхэд тухайн өдрөөс хойш утсаа авахгүй мессеж бичихээр хариу өгөхгүй алга болсон. Тэгээд хэд хоногийн дараа нь над дээр Г.А ирж уулзаад чиний плэйстэйшн ломбардад тавьсан надаа хэд хоногийн хугацаа өгөөч гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би ломбардад байгаа бичгээ авчирч ирээ гэхэд надаа ломбардад хийсэн гэрээгээ чатаар явуулсан тэгээд ир гэж холбоо барихгүй байхаар нь аавтай нь холбоо барьсан. Тэгээд аав нь надаа 500,000 төгрөг өгье гээд тэрнээс хойш аль алинтай нь холбоо барьж чадаагүй гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас,  25 дугаар тал/,

       2.26. хохирогч О.С эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. / 2 дугаар хавтас, 41 дугаар тал/,

          2.27. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжпэгч С.Шийн:... манай зүгээс Г.А гэх иргэнээс плейстэйшин-5 загварын тоглох зориулалтай зүйлийг 750,000 төгрөгөөр барьцаанд 14 хоногийн хугацаатай барьцаанд авсан одоо Титэм ломбардын зүгээс бодит хохирол болох 750,000 төгрөг буцааж авахаар нэхэмжилж байна гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас, 37 дугаар тал/,

          2.28. “ххх” хөрөнгийн үнэлгээний компанийн 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-725-912960 дугаартай плэй сташин-5 төхөөрөмж нийт 1,900,000 төгрөг гэх үнэлгээ. / 2 дугаар хавтас, 41-48 дугаар тал/,

         Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

    3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 293 дугаартай шийтгэх тогтоол зэрэг  баримтуудыг шинжлэн судалъя гэв.

          3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан  шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.

   Гэм буруугийн талаар:

   Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.

    Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.

    Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс холимог гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж маргаж байгааг шүүх хүлээн авах  үндэслэлгүй  байна гэж  үзсэн. Учир нь:

    Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

      Шүүгдэгч Г.А нь фейсбүүк цахим орчинд “РЗ түрээслүүлнэ” гэх зарыг байршуулж зарын дагуу холбогдсон хохирогч нарт “плэйстэйшн 5/РlayStation5/ гэх тоглоомыг “түрээсэлье” гэж хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 107 тоотод байхдаа хохирогч Б.Б түүний эзэмшлийн playstatsion-P5 digital edition загварын цахим тоглоом тоглох зориулалт бүхий төхөөрөмж тоглоомыг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өөрт шилжүүлэн авч барьцаалан зээлдүүлэх газар зээлийн барьцаанд тавьж 1,500,000 төгрөгийн хохирол  учруулсан,

      - хохирогч Б.А рlaystation PS slim загварын цахим тоглоом тоглох зориулалт бүхий төхөөрөмж, controller буюу гар, тоглоом бүхий сиди зэргийг 2025 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өөртөө шилжүүлэн авч барьцаалан зээлдүүлэх газар зээлийн барьцаанд тавьж 2,050,000 төгрөгийн хохирол  учруулсан,

      - хохирогч Н.Э рlaystation P5 digital slim edition загварын цахим тоглоом тоглох зориулалт бүхий төхөөрөмж controller буюу тоглоомын гар, тоглоом бүхий сиди зэргийг өөртөө шилжүүлэн авч барьцаалан зээлдүүлэх газар зээлийн барьцаанд тавьж 3,110,000 төгрөгийн хохирол учруулсан,

      - хохирогч Б.Б рlaystation P5 digital slim edition загварын цахим тоглоом тоглох зориулалт бүхий төхөөрөмж, цүнх, тоглоом бүхий сиди зэргийг өөртөө шилжүүлэн авч барьцаалан зээлдүүлэх газар зээлийн барьцаанд тавьж 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

      - хохирогч О.С рlaystation 5 загварын цахим тоглоом тоглох зориулалт бүхий төхөөрөмж, controller буюу тоглоомын гар, тоглоом бүхий сиди зэргийг өөртөө шилжүүлэн авч барьцаалан зээлдүүлэх газар зээлийн барьцаанд тавьж 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

      - хохирогч Ц.Н рlaystation 5 загварын цахим тоглоом тоглох зориулалт бүхий төхөөрөмж, controller буюу тоглоомын гар, тоглоом бүхий сиди зэргийг өөртөө шилжүүлэн авч барьцаалан зээлдүүлэх газар зээлийн барьцаанд тавьж 1,662,000 төгрөгийн хохирол учруулсан,

      - хохирогч А.А рlaystation 5 загварын цахим тоглоом тоглох зориулалт бүхий төхөөрөмжийг, controller буюу тоглоомын гар зэргийг өөртөө шилжүүлэн авч барьцаалан зээлдүүлэх газар зээлийн барьцаанд тавьж 2,320,000 төгрөгийн хохирол учруулж нийт 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 15,142,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

  - хохирогч Б.Б:...би орой болгон PS түрээслүүлнэ гэх зар фейсбүүкээр байршуулж хүмүүст түрээслүүлдэг. Гэтэл 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 17:00 цагийн үед ххх гэсэн дугаараас Рs түрээсэлье гэж залгасан тэгээд би уг өдрийн 18:00 цаг өнгөрч гэрт нь очиход дүүтэйгээ хоёулхнаа байсан.  Би Рs-ээ залгаж шалгаж өгөөд гэрээс нь явсан 19-20 цагийн үед түрээсийн мөнгө болох 65,000 төгрөгийг ххх гэсэн миний төрийн банкны данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш маргааш нь надруу дахиж холбогдоод 2 өдөр сунгамаар байна гээд түрээсийн 130,000 төгрөгийг миний данс руу хийсэн. Тэгээд түрээсэлсэн 2 өдөр нь дуусах үед би залгахад 1 өдөр дахиж сунгана дансаа явуулчих гэж хэлээд дахиж холбоо бариагүй ээ. Би холбоо барьж чадахгүй байсан болохоор 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гэрт нь очиход гэрт нь хүн байсан ч хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд гэрийнхэн гадаа 18-21 цагийн хооронд хүлээхэд тэр залуугийн ээж нь ирсэн. Би тэр хүнээс хүүхэд чинь хаана байгаа юм бэ гэхэд та нарын хийж байгаа зүйл чинь хуулиар зөвшөөрөгдсөн үү би хүүхдээ хайгаад олж чадахгүй байгаа та нар яах гэж өгсөн юм бэ гээд хэрүүл маргаан үүсэх гээд байсан болохоор би цагдаа дуудаад гэрт нь орж шалгахад анх намайг гэрт нь очиж Рsээ аваачиж өгөхөд байсан дүү нь гэртээ байж байсан. Би дүүгээс нь ах чинь хаана байгаа юм бэ миний Рs-г хэзээ авч явсан бэ гэхэд таныг анх авчирч өгсөн өдөр аваад явсан гэж хэлсэн үүний дараагаар би цагдаагийн байгууллагад ирсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 8-10 дугаар тал/,

- Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл. / 1 дүгээр хавтас,         16-17 дугаар тал/,

- “ххх” ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2592 дугаартай “playstatsion P5 digital 1,500,000 төгрөг” гэх үнэлгээ. / 1 дүгээр хавтас, 21-24 дүгээр тал/,

          - гэрч Л.А:...хүү маань сүүлийн хоёр жилийн хугацаанд гар утсаараа мөрийтэй тоглоом тоглоод донтчихоод байгаа. Тэгээд тоглоом тоглоод аргагүй байдалд орохоороо нөхөр бид хоёр хүн амьтнаас зээл хуй авч байгаад өр ширийг нь дарж өгч байна. Хүү маань бусдаас playstatsion гэдэг тоглоомыг хүмүүсээс түрээсэлж аваад тэрийгээ ломбардад тавиад байсан юм шиг байна лээ. Тэгээд асуудал хүндрээд цагдаа сэргийлэх болоод ирэхээрээ аав, ээждээ хэлсэн. Өөр хүний нэр дээр хүнсний 4 дүгээр дэлгүүрээр байдаг 5 ломбардад playstatsion тоглоомуудыг барьцаанд тавьсан байсан. Тэгээд нөхөр бид хоёр мэдээд тухайн playstatsion тоглоомуудыг нь 5-6 орчим сая төгрөгөөр буцааж авсан шиг санагдаж байна. Хохирогч нарт бүгдийг нь буцааж өгсөн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 29-30 дугаар тал/,

           - гэрч Д.Н:..Б.Б гэх нэртэй иргэн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр РS5 slim 900,000 төгрөгт тавьсан байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 32 дугаар тал/,

           - гэрч Б.М:...А нь манай сургуулийн нөгөө ангид байдаг байсан хамт компьютер тоглоом тоглодог зүс таних залуу өмнө нь хэд хэдэн удаа манайхаар үйлчлүүлж байсан. Тэгээд 2025 оны 5 дугаар сарын 11-ний өдөр РS тавьсан байсан. Тухайн өдөр би ломбардад дээрээ байгаагүй 900,000 төгрөгт тавиад 20,000 төгрөг нэмж авсан байна. Уг РS-ээ 2025 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тавиад 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр авсан байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 35-36 дугаар тал/, 

           - Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл. / 1 дүгээр хавтас, 45-47 дугаар тал/,

           - хохирогч Б.А:...2025 оны 5 дугаар сарын 11-ний өдөр миний фейсбүүк дээр тавьсан РS5 түрээслүүлнэ гэх зарын дагуу нэг хүн холбогдоод надтай ярилцаж хоногийн 70,000 төгрөгөөр би түрээслэхээр тохиролцсон. Би тухайн өдрийн Autoplaza-ийн урд талын 9 давхар байранд өөрийн РS 5-ыг аваачиж өгсөн. Би тухайн хүнд 7 хоногийн 350,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцоод авах хугацаа болоод 5 дугаар сарын 19-ний өдөр хаягт очих үед өөрөө гэртээ байгаагүй, би утсаар нь холбогдож чадаагүй учир цагдаагийн байгууллагад хандах болсон гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 77 дугаар тал/,

          - “ххх” хөрөнгийн үнэлгээний компанийн 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-925-12378 дугаартай “...Бидэнд ирүүлсэн мэдээлэл, өөрсдийн судалгааны үндсэн дээр Playstation-slim загварыг тоглоом болон тоглоомын хоёр ширхэг гар, хоёр ширхэг СD тоглоомын зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 5 дугаар сарын байдлаар 2,050,000 /хоёр сая тавин мянга/ төгрөгөөр тогтоов гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтас, 84-90 дүгээр тал/,

         - Хохирогч Б.А эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. / 1дүгээр хавтас, 82 дүгээр тал/,

         - хохирогч Н.Эын:...би 2025 оны 4 дүгээр сараас эхэлж плэйстэйшн /Рlaystation/ түрээсэлж эхэлсэн. Фейсбүүкээр зар байршуулж хүмүүст түрээслүүлдэг. Гэтэл 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 18500 цагийн үед ххх гэсэн дугаараас плэйстэйшн түрээсэлье, 1 өдөр гэж залгасан. Тэгээд би уг өдрийн 18 цаг 30 минутын үед гэж бодож байна, найзтайгаа хамт авто плазагийн хажуу талын 1 дүгээр байрны 9 давхар 107 тоотод хүргэж өгөөд манай найз оруулаад холбож өгсөн. Гэрт нь очиход дүүтэйгээ хоёулхнаа байсан. Түрээсийн мөнгө болох 60.000 төгрөгийг дансаар тэр дор нь манай найз данс руугаа шилжүүлж авсан. Үүнээс хойш өдөр болгон сунгаж хэрэглэж байсан. Харин 2025 оны 5 дугаар сарын буюу өнөөдрийн түрээсийн мөнгийг өгөхгүй байхаар нь би өнөөдөр 18 цаг 40 минутын үед плэйстэйшнээ авах гэж ирсэн гэтэл гэрийнх нь үүдэнд Б гэх залуутай таарсан. Уг залуу миний плэйстэйшнийг түрээсэлсэн А гэх залууд плэйстэйшнээ залилуулчихлаа гээд гэрийнх нь гадаа байж байхаар нь би гэрийнх нь хаалгыг тогшиход хаалга нээж өгөөгүй. Тэгээд би утас руу нь залгаад утсаа аваагүй. Би 2025 оны 4 дүгээр сард хувь хүнээс 1,400,000 төгрөгөөр авч байсан, 370,000 төгрөгөөр тоглоом суулгуулсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 121-123 дугаар тал/,

          - хохирогч Н.Э эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. / 1 дүгээр хаьтас, 129 дүгээр тал/,

          - “ххх ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2593 дугаартай Playstation тоглоом, нийт өртөг 3,110,000 төгрөг гэх дүгнэлт.  / 1 дүгээр хавтас, 134-137 дүгээр тал/,

          - хохирогч Б.Б:...би өөрийнхөө РS-г А гэх залууд 1 хоногоор түрээслүүлээд тэгээд түрээсэлсэн хугацаа нь дуусаад би РS-ээ авах гэтэл би дахиад түрээсэлье гэхээр нь би үгүй ээ гээд гэрт нь очоод авах гэтэл тэр залуу гэртээ байгаагүй аав, ээж нь бид нар А хаана байгааг мэдэхгүй гэсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 155-156 дугаар тал/,

          - Хохирогч Б.Б эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 хх-ийн 157 дүгээр тал),

          - ххх ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2594 дугаартай Playstation-slim“ тоглоом нийт өртөг  2,600,000 төгрөг гэх үнэлгээ. / 1 дүгээр хавтас, 164- 167 дугаар тал/,

          - хохирогч Ц.Нын:...2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 13:00 цагийн орчимд миний фэйсбүүк дээр тавьсан плей стейшин 5 түрэээслэн гэх зарын дагуу миний ххх дугаарын утас руу ххх дугаарын утаснаас эрэгтэй хүн надтай ярьж плейстейшин-5 хоёр хоногийн хугацаатай түрээслмээр байна гэсний дагуу өгсөн хаягаар нь 13:00 цагийн үед ххх дүүргийн ххх дугаар хороо, ххх төвийн 4 давхарын ххх тоотод очиж     Г.А гэх хүнд плейстейшин-5 загварын төхөөрөмжийг 2 хоног түрээслэхээр болоод 110.000 төгрөг тухайн хүнээс шилжүүлж аваад плейстейшин-5 загварын төхөөрөмжөө үлдээсэн. 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдөр плейстейшин-5 загварын төхөөрөмжийг түрээслэх хугацаа дууссан боловч түрээсийн хугацаа дууссанаас хойш утас холбогдохгүй алга болсон тул цагдаад гомдол гаргасан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас,188-189 дүгээр тал/,

          - хохирогч Ц.Н эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. / 1 дүгээр хавтас, 195 дугаар тал/,

          - хохирогч А.Г:...2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Э гэх фейсбүүк хаягтай хүн рs-5 төхөөрөмж зарна гэсэн зарын дагуу чат бичиж холбогдоод ярьсан чинь 1,500,000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь холбогдоод очоод авъя гээд би өөрөө 100 айл дээр очсон. 100 айл дээр очсон чинь 11 дүгээр хорооллын тэнд Н худалдааны төвийн эсрэг талд “ххх” гэх нэртэй ломбардад дуудсан Тэр үед рs5 төхөөрөмжийг зарсан хүн 1,700,000 төгрөгөөр анх 3 сарын өмнө авч байсан одоо мөнгөний хэрэг гараад зарж байгаа юмаа гэж надад хэлж байсан. Би 1,500,000 төгрөгөөр худалдаж авахдаа ххх банкны ххх гэсэн дугаартай данс руу 945,000 төгрөг хийж гүйлгээний утга дээр нь ххх гэж бичээд шилжүүлсэн. Би мөнгөө 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр буцааж авсан тул гомдолгүй гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 197-199 дүгээр тал/,

         - Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. / 1 дүгээр хавтас, 206-208 дугаар тал/,

         - ”ххх” ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн СБ2-25-189 дугаартай “шинжилгээний объектын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1,662,000 төгрөг  гэх үнэлгээ. / 1 дүгээр хавтас, 211-214 дүгээр тал/,

         - хохирогч А.А:...2025 оны 02 дугаар сараас эхэлж РS түрээслүүлнэ гэж фейсбүүк дээр 7 хоногийн 2-3 өдөр зар байршуулдаг. 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 15:00 цагийн үед надруу ххх гэсэн дугаараас РS түрээсэлье 1 өдөр гэж залгасан тэгээд би уг өдрийн 15 цаг 30 минутын үед 100 айл худалдааны төвийн ххх гэх газарт хүргэж өгсөн.  Түрээсийн мөнгө болох 60,000 төгрөгийг дансаар тэр дор нь өөрийн данс руугаа шилжүүлж авсан. Үүнээс хойш маргааш нь 2 өдрийн мөнгө хийгээд сунгасан би түрээсэлдэг хүмүүстээ 3 өдөр авбал 1 өдрийн урамшуулал олгодог. Тэгээд уг залуугийн түрээсэлсэн 4 өдөр дуусахад дахин 1 өдөр сунгаад хоног нь 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дууссан. Би утас руу нь залгахад ерөөсөө холбогдохгүй байхаар нь цагдаа би цагдаагийн байгууллагад ирсэн гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 238-239 дүгээр тал/,

         - хохирогч А.А эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. / 1 дүгээр хавтас, 243 дугаар тал/,

         - ”ххх” ХХК-ийн 19 дугаартай плэ сташин-5 төхөөрөмж 2,320,000 төгрөг гэх үнэлгээ. / 1 дүгээр хавтас, 249-250 дугаар тал/,

         - хохирогч О.С:...2025 оны 6 дугаар сарын 23 өдөр Г.А гэх хүнд плэйстэйшн түрээслүүлэхээр шөнийн 23:00 цагт Г.А гэрт аваачиж өгсөн. Тэгээд 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр  түрээсийн 60000 төгрөгөө өгөөд маргааш нь Г.А гэх хүн надруу мессеж бичээд дахиад 1 хоногоор сунгаад түрээсэлье гэхээр нь би үгүй, дахин гэрээ хийнэ очоод гэрээ хийе гэхэд тухайн өдрөөс хойш утсаа авахгүй мессеж бичихээр хариу өгөхгүй алга болсон. Тэгээд хэд хоногийн дараа нь над дээр Г.А ирж уулзаад чиний плэйстэйшн ломбардад тавьсан надаа хэд хоногийн хугацаа өгөөч гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би ломбардад байгаа бичгээ авчирч ирээ гэхэд надаа ломбардад хийсэн гэрээгээ чатаар явуулсан тэгээд ир гэж холбоо барихгүй байхаар нь аавтай нь холбоо барьсан. Тэгээд аав нь надаа 500,000 төгрөг өгье гээд тэрнээс хойш аль алинтай нь холбоо барьж чадаагүй гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас,  25 дугаар тал/,

          - хохирогч О.С эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. / 2 дугаар хавтас, 41 дугаар тал/,

          - иргэний нэхэмжпэгч С.Ш:... манай зүгээс Г.А гэх иргэнээс плейстэйшин-5 загварын тоглох зориулалтай зүйлийг 750,000 төгрөгөөр барьцаанд 14 хоногийн хугацаатай барьцаанд авсан одоо Титэм ломбардын зүгээс бодит хохирол болох 750,000 төгрөг буцааж авахаар нэхэмжилж байна гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас, 37 дугаар тал/,

          - “ххх” хөрөнгийн үнэлгээний компанийн 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-725-912960 дугаартай плэй сташин-5 төхөөрөмж нийт 1,900,000 төгрөг гэх үнэлгээ. / 2 дугаар хавтас, 41-48 дугаар тал/, болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Г.А нь үргэлжилсэн үйлдлээр, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж 15,142,000 төгрөгийн хохирол учруулж залилсаныг, хохирогч нар болон гэрч нарын зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь үргэлжилсэн үйлдлээр, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж бусдад  хохирол учруулж  байгаа  нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.

   Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг шинжээчийн дүгнэлт, дансны хуулга зэрэг  хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Г.Аын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Аыг “үргэлжилсэн үйлдлээр, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

   Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бд 1.500.000, хохирогч Б.Ад 2.050.000 төрөг, хохирогч Н.Эт 3.110.000 төгрөг, хохирогч Б.Бд 2.600.000 төгрөг, хохирогч О.Ст 1.900.000 төгрөг, хохирогч Ц.Нд 1.662.000 төгрөг, хохирогч А.Ад 2.320.000 төгрөгний хохирол учирсныг шүүгдэгч төлж барагдуулсан,

 

Харин шүүгдэгч иргэний нэхэмлэгч С.Шт 750.000  төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгч Г.Ааас 750.000 төгрөгийг гаргуулж С.Шт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

         Эрүүгийн хариуцлагын талаар:

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

         Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Ат 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь  шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж,  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, уг ялын хамрах хүрээг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот  ххх  дүүргийн нутаг дэвсгэрээс 1 /нэг/ жилийн хугацаанд гадагш явахыг хориглож шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Аыг эрх зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

      Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон  хоноггүй, хувийн баталгаа гаргах таслаг сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус  тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.       

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                      

                                                                                                                     ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “үргэлжилсэн үйлдлээр, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  зааснаар шүүгдэгч Г.Аыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот ххх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

4. Шүүгдэгч Г.А нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.

5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ааас 750.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Шт олгосугай.

          8. Шүүгдэгч Г.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд  хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг  тус тус дурдсугай.

           9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

   10. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ