| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 181/2022/03730/И |
| Дугаар | 181/ШШ2023/02702 |
| Огноо | 2023-09-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2023/02702
| 2023 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 181/ШШ2023/02702 | Улаанбаатар хот |
ͪ
үхбаатар үүргийн ргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг . , шүүгч Б.Билгүүн, Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, ж,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо,*******од оршин суух, эмэгтэй, Тулын Боржигон овогт *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******од оршин суух, эрэгтэй, Боржигин овогт*******/,
Хариуцагч:*******,*******од оршин суух, эмэгтэй,*******/ нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 933,904 төгрөг гаргуулах тухай иргэний .
ؿ :
Нэхэмжлэгч Т.Отгонбаяр,
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэрэлмаа /РД ЧН70080720/,
Хариуцагчийн өмгөөлөгч,
Иргэдийн төлөөлөгч,
ш нар .
:
1. Т.Отгонбаяр нь хариуцагч Ц.Гэрэлмаа, Д.Сүхбаатар нарт холбогдуулан өөрийн эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 933,404 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тэрээр шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Үүнд: Би*******, 28-3 тоотод оршин суудаг бөгөөд манай дээд давхрын 05 тоотод оршин суугч Д.Сүхбаатар, Ц.Гэрэлмаа нарын гэрээс 2022 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл хугацаанд удаа дараа ус алдсанаас болж, манайд 526,404 төгрөгийн хохирол учирсан. Тодруулбал 2022 оны 01 дүгээр сард тус айл нь ариун цэврийн өрөөнийхөө сантехникийн шугам хоолойгоо засаж янзлах явцдаа манай дээрээс таазанд цууралт үүсгэж, улмаас ус шүүрч алдагдсан. Мөн энэ хугацаанд манай гал тогооны таазны усны хоолойны шугам дагуу хэсэгт дээрээс ус шүүрч алдагдсан.
2022 оны 02 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд дээд айлын ариун цэврийн өрөөнөөс нь өөрсдийн хэрэглээний буруугаас болж ус алдагдсан.
2022 оны 4 дүгээр сарын 14-28-ны өдрүүдэд тус айлын ариун цэврийн өрөөний далд мантажны гэмтлээс болж манайд удаа дараа ус алдагдсан ба мөн залгаа хананд байрлах манай 00 өрөөний хананд ус нэвчсэн. Маргааш нь дуудлага өгөхөд засварчин ирээд дээд айлд чинь ил шугам, юм алга, далд шугам байх гэсэн. Ц.Гэрэлмаа далд шугамаа солиулахгүй гэсэн байдаг. Дараа нь дахин ирээд далд шугам нь цоорсон гэсэн. 4 дүгээр сарын 26, 27-нд дахин ус алдсан. Дуудлага өгөхөд Б.Алтанзул инженер ирээд далд шугам байна. 2-3 хоног ажигла гэсэн. Гэтэл ус нь улам нэмэгдсэн. Ингээд 4 дүгээр сарын 28-нд засвар хийгээд ус нь зогссон.
2022 оны 8 дугаар сарын 17-нд 10 цагийн орчим Э.Хүлэг-Эрдэнэ, Н.Мөнхбат гэж хоёр слесарь ирээд дээд 05, 07 тоот айлуудын далд шугамыг солих гэж байна гэсэн. Уг байр 1998 онд ашиглалтад орсон, сантехник нь муудсан нь үнэн, өмнөх айл нь мөн хэд хэдэн удаа ус алдаж байсан.
2022 оны 8 дугаар сарын 22-ноос 9 дүгээр сарын 02-ны өдрүүдэд дээд айл нь ариун цэврийн өрөөнийхөө далд босоо шугамаа сольж засварлах явцад манай ариун цэврийн өрөөний тааз, хананд тасралтгүй, олон өдөр ус алдагдаж, манай залгаа байрлалтай 00 өрөөний хананд ус нэвчсэн.
8 дугаар сарын 22-ны өдөр 05 тоотынх хана нурааж байгаад босоо шугам солих үедээ буюу 14 цагийн үед ус алдаж эхэлсэн. Оройн 18 цагийн үед ус их хальсан учир 7054 рүү дуудлага өгөхөд слесарь ирээгүй, 00 цагийн үед ус нь нилээн гоожсон тул дахин 7054 рүү залгахад ирээд 05 тоотод ус байхгүй байна гэсэн. Би холболтоо буруу хийсэн юм уу, инженерээ дуудаад ирж үз гэсэн. Ирж үзээгүй учир би хотын шуурхай руу дуудлага өгсөн. н.Уянга гэж инженер нь ирж үзэхэд 00 өрөө рүү бас орсон байсан. 24-ний орой дахин Хотын шуурхай руу ярихад 25-ны өглөө Энх-Ялалт, Н.Мөнхбат гэж хоёр слесарь нь ирж үзээд дээд айл руу ороод хаалтын хаалгасан. Гэтэл 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл дахин ус алдсан. Б.Алтанзул инженер битүү ханатай учир хаанаас нь үс шүүрч байгааг мэдэхгүй байна, ханыг чинь нураая гэсэн. 05 тоотын шугам муудсан байсан, танайх бас адилхан байгаа байх гээд 8 дугаар сарын 28-нд банны өрөөний шалнаас плита хүртэл нурааж үзэхэд манай шугам цэвэрхэн, зүгээр, ус шүүрээгүй байсан. 05 тоотынх труба хөдөлгөж засвар хийснээс болсон, завсар дундын шугам холбох байсан гэж Б.Алтанзул инженер хэлсэн. 05 тоотод би олон удаа хэлсэн, гэтэл ус алдаагүй гээд байгаа.
Дээрх ус алдагдсан тухай бүр манайх холбогдох ОСНААУГ-ын дуудлага хүлээн авах 7000-5454 дугаарт мэдэгдэж, улмаар холбогдох дуудлагын слесарууд ирж дээд 05 тоот айлын гэмтлийг шалган, үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд үүнийг тухай бүр нь баримтжуулж, бичлэг хийсэн.
Ийнхүү олон удаа тус айлаас уг алдсаны улмаас манайд учирсан хохирлыг тус 05 тоот хариуцахыг ОСНААУГ-ын ХҮТ-8-ын актаар тогтоосон. Хохиролд тооцсон 526,404 төгрөгийг Вендо ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хохирлын үнэлгээний дүгнэлтийг үндэслэн нэхэмжилж байна.
Иймд тус 05 тоотод оршин суугч Д.Сүхбаатар, Ц.Гэрэлмаа нараас ус алдаж учруулсан хохирол болох 526,404 төгрөг, Вендо ХХК-ийн үнэлгээний хөлс 88,000 төгрөг, нийт 614,404 төгрөгийг Иргэний хуулийн 497.1, 510.1-д заасны дагуу гаргуулж өгнө үү.
Тус 05 тоотын оршин суугч Д.Сүхбаатар, Ц.Гэрэлмаа нар нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нүүж ирээд засвар хийж, юм балбаж эхэлсэн. 2022 оны 01 сард энэ айлыг нүүж ирэхээс өмнө манай бүх тааз цэвэрхэн байсан. Эднийх өмнө нь конторын зориулалтаар ашиглаж байсан. Гэтэл 2022 оны 01 сараас засвар хийсэн бөгөөд эдний сууцны шал нь ямарч давхар нэмэлт хучилтгүйгээс сууцандаа удтал засвар хийж, их доргилт, хатуу юмс унагах, шалаа цохиж нүдсэн, балбах, шалаа байнгын санаатай дэвслэх зэргээс үүдэн манай дүүжин таазтай өрөөнүүдийн харагдах байдлаас бусад гал тогооны, коридорын өрөөний таазанд заадас үүссэн байгаа ба дээрх айлыг ирэхээс өмнө манайх гэртээ засвар хийлгэсэн байсан учир манай таазанд ямар ч ул мөр байгаагүй. Иймд дээрх айлын гал тогооны өрөөний таазанд учруулсан хохирлыг нэмж нэхэмжлэх хүсэлтэй байна.
Би урьд үнэлгээ хийлгэсэн Вендо ХХК-д хандахад дахин үнэлгээ хийлгэхэд ажлын хөлсийг нэмж тооцно гэж хэлсэн ба хувь хүнд хандахад гал тогооны өрөөний тааз 13 м.кв-д ажлын хөлс 1 м.кв тутамд тааз хусах 3,000 төгрөг, замаск 6,000 төгрөг, эмульс 5,000 төгрөг, зүлгүүр 2,500 төгрөг, нийт 216,000 төгрөг, засварын материал таазны эмульс 4 кг, замаск, зүлгүүр, гүрүнт нийт 60,000 төгрөг, нийт 276,000 төгрөгийн үнэлгээг санал болгосон. Иймд 276,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч нараас нэмж гаргуулах хүсэлтэй байна.
...манай дээд айл болох 05 тоотоос уг алдагдсан тухай баримт бүрдүүлэхэд бичиг баримтын зардалд нийт 43,500 төгрөг зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 933,904 төгрөгийг хариуцагч Ц.Гэрэлмаа, Д.Сүхбаатар нараас нэхэмжилнэ.
Манай байр СӨХ байхгүй учир далд босоо шугамын засвар, үйлчилгээг тухайн айл нь өөрөө л хариуцах ёстой. 05 тоотын далд босоо шугам өөрийнх нь өмч учир өөрсдөө засварлах үүрэгтэй бөгөөд хохирлоо ч хариуцах ёстой.
01 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд цагдаад дуудлага өгөхөд Ц.Гэрэлмаа энэ байрыг худалдаж авсан гэсэн боловч Б.Алтанзул инженер 05 тоотын өмчлөгч нь н.Мөнхгэрэл гэж хүн байгаа гэж хэлсэн. Харин контор дээр н.Мядагбадам гэж хүний өмчлөлд бүртгэлтэй байдаг бөгөөд энэ талаар гаргах хүсэлт байхгүй гэжээ.
2. Ц.Гэрэлмаа, Д.Сүхбаатар нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан.
Үүнд: Манайх 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нүүж орсон. Өмнөх айл нь банны өрөөнд гоо сайхны ширээ тавьсан, ус гоожсон учир ундааны сав тоссон байдалтай байсан учир 27-ны өдөр дуудлага өгсөн. Гэтэл засварчин ирээд танай байр асуудалтай, материалаа авчих гээд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ирээд алчуур хатаагчийг сольж өгсөн. Энэ талаар дуудлагын тэмдэглэлд нь байгаа.
Гэтэл 03 тоот мөн тэр өдөр дуудлага өгсөн юм билээ. 2 дугаар сарын 04-ний өдөр манайд засварчин орж ирээгүй, шөнө ус алдаад байна гэж мессеж ирэхээр нь үзэхэд юу ч байгаагүй учир энэ талаар хариу хэлэхэд 03 тоот өчигдөр алдсан учир сануулж байна гэсэн. Слесарь ч орж ирээд үзсэн, ямар ч ус алдаагүйг үзээд явсан.
02 дугаар сарын 07-ны өдөр манай дээд айлд засвар хийсэн, манайд хийгээгүй. Б.Алтанзул инженер орж ирж үзэхэд нь ч манайхаас ус гоожоогүй учир далд шугамын гэмтэл гэж тэмдэглэлдээ бичсэн байдаг.
4 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд мөн 3 тоот дуудлага өгсөн байдаг. Дуудлагаар ирэх болгонд манайд орж ирж үздэг, ус гоожсон зүйл байхгүйг слесарууд болон конторынхон бригадаараа ирээд харсан байгаа. Энэ талаар инженер, слесарууд нь Т.Отгонбаярт хэлдэг, өөрөө ч орж ирж үзсэн. Та хоёр далд шугамаа соль, ил юм алга гэдэг. Өмнөх айлд нь ч ийм асуудал давтагддаг байсан юм билээ. Тухайн үед нь хаанаас гоожоод байгааг хоёулаа үзчих хэрэгтэй байсан. 8 дугаар сарын 22-ны өдөр ч би далд шугамаа засуулая гэж Б.Алтанзул инженерт хэлж байсан.
Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн манай хоёр айлыг андахгүй, далд шугамаа л засварла гэдэг. Доод айлын тааз, эсхүл шалнаас нь ус гоожсон байж магадгүй. Хамтдаа засварлуулая, би материалын аваад өгье гэхэд 03 тоотын Т.Отгонбаяр зөвшөөрөөгүй учир би доошоо 20 см оруулаад далд шугамаа солиулсан. Уг нь ярилцаад шийдчих л асуудал. Ус гоожсон зүйл байхгүй, гоожсон бол засвар хийсэн хүмүүстээ нэхэмжлэлээ гаргах хэрэгтэй. Надаас болж ус алдаагүй, засвар хийхдээ слесарь жаахан ус алдсан байх.
Манайд тааз дэвсэх жоохон хүүхэд байхгүй. Манай хоёр хүүхэд 16-20 настай. Манайх махны мод дуугарахад л 03 тоот паар нүднэ. Манайд хүн явахаар дуугардаг юм болов уу гээд гэрийн шаахайгаа хүртэл сольсон. Хүүхэд чинь сандалаа чирээд байна гэхээр нь сандалны хөлөнд оймс хүртэл хийсэн. Дуу чимээ гаргах тоолонд л цагдаа дуудна. Орой усанд орлоо, ямар их орж гардаг юм гээд байнга л цагдаад дуудлага өгнө. Сүүлдээ намайг танихгүй хүн байхгүй болсон. Гэтэл миний хүүхдүүд том болсон, дуу чимээ гаргах нь битгий хэл надтай ч юм ярьдаггүй учир манайд тэгж дуу чимээ гарах зүйл байдаггүй. Сүүлдээ телевизороо ч чанга дуугарахаа больж, гэртээ ч юм ярилцахаа больж, гэрт маань ч хүн ирэхээ больсон. Яагаад гэвэл дуу гарахаар л байнга паар нүдэж, цагдаад дуудлага өгдөг болсон. Эцэст нь байраа түрээслэх гээд зар өгсөн байгаа.
Энэ байрны өмчлөгч нь Д.Сүхбаатар бид хоёр биш, Мөнхгэрэлийн өмчлөлд бүртгэлтэй байдаг, Мядагбадам нь миний эгч тул хүү маань түүнээс ипотекийн зээлээр худалдан авсан байр бөгөөд тухайн байрны өмчлөгч нь бид биш гэжээ.
3.Иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар гаргасан бичгийн дүгнэлтдээ: Нэг доорын хөрш айлууд учир ярилцах хэрэгтэй байх. 2 дугаар сарын 04, 07, 4 дүгээр сарын 17-нд ил шугамнаас гоожоогүй, далд шугам цоорсон. Дахин 4 дүгээр сарын 26-ны өдөр Алтанзул инженер далд шугам гэж хэлсэн гэж нэхэмжлэгч Т.Отгонбаяр ярив. Ц.Гэрэлмаа иргэний хувьд хариуцлага алдаагүй нь харагдаж байна гэжээ.
4.Нотлох баримтын тухайд:
4.1 Нэхэмжлэгчээс:
Улсын тэмдэгтийн хураамжид 19,085 төгрөг төлсөн баримт,
Нэхэмжлэгч Т.Отгонбаярын иргэний үнэмлэхний хуулбар,
Т.Отгонбаярын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Гэмтлийн шалтгааныг тогтоох тухай 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт,
Вендо ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт,
Вендо ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сард гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан,
Улсын тэмдэгтийн хураамжид 8,930 төгрөг төлсөн баримт,
Улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг төлсөн баримт,
2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн кассын орлогын ордер,
Зарлага 255, 545 гэсэн баримт,
шугамд засвар хийсэн талаарх фото зургууд гэсэн баримтуудыг,
4.2 Хариуцагч талаас:
ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8-ын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01/67 дугаартай албан бичиг,
2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн зарлагын баримт,
Босоо шугамд засвар хийсэн талаарх фото зургууд,
2022 оны 02 дугаар сарын 06, 07, 3 дугаар сарын 02, 2023 оны 3 дугаар сарын 04, 24-ний өдрийн зарлагын баримтууд,
ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8-ын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01/83 дугаартай албан бичиг,
Өмгөөлөгч Д.Энхтунгалагтай байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.
4.3 Шүүхээс талуудын хүсэлтээр ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8-ын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/40 дугаартай албан бичиг,
ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8-ын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/40 дугаартай албан бичиг,
Зохигчийн хүсэлтээр нэхэмжлэгч Т.Отгонбаярын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 28-3 тоот орон сууцны угаалгын өрөө, коридор, гал тогооны өрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд,
Э.Хүлэг-эрдэнийг гэрчээр асуусан тэмдэглэл,
Б.Алтанзулыг гэрчээр асуусан тэмдэглэл,
Н.Мөнхбатыг гэрчээр асуусан тэмдэглэл,
Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний гэрч 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 9 дүгээр сарын 02-ны өдрүүдэд удаа дараа ус алдах үед хийсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8-ын 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 01/103 дугаартай албан бичиг болон дуудлагын дэвтрийн хуулбар гэсэн баримтуудыг бүрдүүлж, хэрэгт хавсаргасан болно.
ؿ , бичмэл
:
1. Т.Отгонбаяр нь Ц.Гэрэлмаа, Д.Сүхбаатар нарт холбогдуулан эд хөрөнгөд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардал буюу өөрийн өмчлөлийн*******,*******од байрлах орон сууцанд ус алдсаны улмаас засварлахад гарах зардал 614,404 төгрөг, гал тогооны өрөөнд дээрээс доргилт өгснөөс үүдэн таазанд заадас үүссэнийг засварлах зардалд 276,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардал 43,500 төгрөг, нийт 933,904 төгрөгийг гаргуулахаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
2.Хариуцагч Ц.Гэрэлмаа, Д.Сүхбаатар нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, бид тухайн орон сууцны өмчлөгч биш, байрны дундын шугамны заадаснаас үүдэлтэй ус алдсан учир 614,404 төгрөгийг болон гал тогооны өрөөний дээрээс санаатай доргилт өгөөгүй, ашиглалтын явцад таазанд заадас үүссэн тул 276,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардал 43,500 төгрөг, нийт 933,904 төгрөгийг хариуцахгүй гэж татгалзжээ.
3.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага болох 933,904 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3.1 Нэхэмжлэгч Т.Отгонбаяр нь*******,*******од байрлах, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001008462 дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
3.2 Тэрээр өөрийн өмчлөлийн дээрх орон сууцны 00 өрөө болон ариун цэврийн өрөөнд дээд давхарын буюу 05 тоотод амьдрах хариуцагч Ц.Гэрэлмаа, Д.Сүхбаатар нар нь 2022 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сарын 02-ны өдрүүдэд тасралтгүй, удаа дараалан ус алдсаны улмаас болон ариун цэврийн өрөөнийхөө далд босоо шугамаа сольж засварлах явцдаа ус алдаж, 614,404 төгрөгийн хохирол учруулсан. Мөн гал тогооны өрөөний дээрээс санаатай, удаа дараалан доргилт өгсөний улмаас таазанд заадас үүссэнийг засварлах зардалд 276,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардал 43,500 төгрөг, нийт 933,904 төгрөгийг хариуцах үүрэгтэй бөгөөд тэд тухайн байрны өмчлөгч нар мөн эсэх нь эргэлзээтэй гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргажээ.
3.3 497 497.1- , , мөн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус .
3.4 Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүрэгтэй байдаг. Харин өөрөө олж авах боломжгүй, ...байгууллага, хувь хүн, төрийн нууцтай холбоотой баримтыг, мөн гэрч асуулгах, шинжээч томилуулах тухай хүсэлтээ шүүхэд гаргах замаар буюу шүүхийн журмаар нотлох баримтаа бүрдүүлэх эрхтэй байдаг.
3.5 Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар болон зохигчийн тайлбараар маргаан бүхий*******, 28 дугаар байранд Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаагүй гэжээ.
3.6 Иймд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д зааснаар хэрэглэгч буюу орон сууцны өмчлөгч нь өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцах үүрэгтэй байна.
3.7 Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог; хэлнэ гэж зааснаас үзэхэд тухайн орон сууцанд Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаагүй нөхцөлд орон сууцны өмчлөгч нь өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг өөрөө хариуцах, түүнээс учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй юм.
3.8 Дээрхээс нэхэмжлэгч Т.Отгонбаярын өмчлөлийн орон сууцанд учирсан хохирлыг түүний дээд давхарт байрлах 05 тоот орон сууцны өмчлөгч нь хариуцан арилгах үүрэгтэй байх бөгөөд түүний хариуцагчаар тодорхойлж буй Ц.Гэрэлмаа, Д.Сүхбаатар нар нь тухайн орон сууцны өмчлөгч биш гэж маргаж, нэхэмжлэгч Т.Отгонбаяр мөн энэ талаар Б.Алтанзул инженер 5 тоотын өмчлөгч нь Мөнхгэрэл гэж хүн байгаа гэж хэлсэн. Контор дээр Мядагбадам гэж хүний өмч гэж бүртгэлтэй байдаг бөгөөд энэ талаар гаргах хүсэлт байхгүй гэсэн тайлбарыг гаргах боловч тэрээр Ц.Гэрэлмаа, Д.Сүхбаатар нар нь хариуцагч мөн эсэхийг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, мөн дээрх үйл баримт .
3.9 Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар зохигчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлах ажиллагааг буюу нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх талаарх эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг хангалттай хийсэн болно.
3.10 Түүнчлэн шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлдэггүйг дурьдах нь зүйтэй. Учир нь шүүх эрх зүйн маргааныг тасалж, хуулийн дагуу хянан шийдвэрлэдэг байгууллага бөгөөд эс тэгвээс шүүхийн хөндлөнгийн, хараат бус байх байр суурь алдагдахад хүрэх ба талууд өөрсдийн нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлохтой холбоотой хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн, өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхийн журмаар бүрдүүлүүлэх хүсэлтийг гаргаагүй тул шүүх өөрийн санаачилгаар Ц.Гэрэлмаа, Д.Сүхбаатар нар нь хариуцагч мөн эсэхийг шалган тогтоох боломжгүй юм.
3.11 Иймд хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар хариуцагч Ц.Гэрэлмаа, Д.Сүхбаатар нар нь ид учирсан хохирлыг н арилга үүрэгтэй этгээдүүд мөн Т.Отгонбаярын эд хөрөнгөд учирсан д 933,904 төгрөг лээ.
4. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн ...Нэг доорын хөрш айлууд учир ярилцах хэрэгтэй байх. 2 дугаар сарын 04, 07, 4 дүгээр сарын 17-нд ил шугамнаас гоожоогүй, далд шугам цоорсон. Дахин 4 дүгээр сарын 26-ны өдөр Алтанзул инженер далд шугам гэж хэлсэн гэж нэхэмжлэгч Т.Отгонбаяр ярив. Ц.Гэрэлмаа иргэний хувьд хариуцлага алдаагүй нь харагдаж байна... гэсэн дүгнэлтийг шүүхийн шийдвэрт тусгав.
5. 7 7.1.1, 56 56.1, 60 60.1 32,565 ийг түүний .
115 115.1, 115.2.3, 116, 118 뿿 :
1. 497 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д о Т.Отгонбаярын Ц.Гэрэлмаа, Д.Сүхбаатар нарт эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд нийт 933,904 төгрөг тухай .
2.Иргэдийн төлөөлөгч нь Нэг доорын хөрш айлууд учир ярилцах хэрэгтэй байх. 2 дугаар сарын 04, 07, 4 дүгээр сарын 17-нд ил шугамнаас гоожоогүй, далд шугам цоорсон. Дахин 4 дүгээр сарын 26-ны өдөр Б.Алтанзул инженер далд шугам гэж хэлсэн гэж нэхэмжлэгч Т.Отгонбаяр ярив. Ц.Гэрэлмаа иргэний хувьд хариуцлага алдаагүй нь харагдаж байна гэж дүгнэснийг дурьдсугай.
3. 7 7.1.1, 57 57.1, 60 60.1- 32,565 ийг .
4. 120 120.2- , 뺺 㺺 14 хэргийн х эрхтэй ь.
5. 119 119.4, 119.7- сноос 14 14 , 뺺 㺺 뿿 㺺 ы тайлбарла.
, د .
د Б.БИЛГҮҮН
Б.ТҮМЭНЦЭЦЭГ