| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 194/2025/2211/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2787 |
| Огноо | 2025-12-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2787
2025 12 08 2025/ШЦТ/2787
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Б.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Б.Тд, түүний өмгөөлөгч Ж.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тд холбогдох эрүүгийн “2511 00816 1235” дугаартай, 194/2025/2211/Э индекстэй хэргийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх,
Урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг жилийн хугацаагаар хорих ял, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэн. Б.Т,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Э цохиж биед 7, 8 дугаар хавирганы хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл. /хх-ийн 7 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Эийн:...би “ххх” ХХК-д түгээгч албан тушаалтай 10 хоног ажилласан. Тухайн байгуулага нь ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэр ххх үйл ажиллагаа явуулдаг. Тухайн байгуулагад би ажиллаж байгаад тухайн байгуулагаас надтай нийлж 5-6 хүмүүс 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өөрсдийн хүсэлтээр тухайн байгуулагаас гарсан. Гарах болсон шалтгаан нь гэвэл тухайн байгуулага нь цагтаа цалин хөлсөө өгдөггүй, бас нийгмийн даатгал төлдөггүй гэх мэт шалтгааны улмаас ажлаас гарах болсон. Би тухайн өдөр өөрийн ажлын хамтрагч түгээлтийн жолооч болох Ж хамтаар ажиллаж байгаад ажлаа дундаас нь дуусгаад ажлаас гарсан. Ж бид хоёр тухайн өдөр түгээлтээ хийж ажиллаж байгаад түгээлтийн хөлс мөнгө болох нийт 483.170 төгрөг би өөрийн данснаасаа хүлээж авч явсан. Би тухайн түгээлтийн мөнгийг нь өөрийн дансаараа уг нь авах ёсгүй ч авах болсон шалтгаан нь гэвэл тухайн байгуулага нь миний ажилласан 10 хоногийн хөлс мөнгийг өгөхгүй байсны улмаас би тухайн байгуулагаас цалингаа авах санаатай өөрийн дансаараа хүлээж авсан. Надтай цуг ажиллаж байсан Ж тэр шалтгааны улмаас өөрийн дансаараа хүлээж авсан. Бид хоёр тухайн түгээлтээ хийгээд явж байхад манай ажлын захирал болох Т нь бид хоёрыг яаралтай ажил дээр хүрээд ир, бид хоёрыг байгууллагын даснаас мөнгө хулгай хийлээ гэж гар утсаар дарамталж ажил дээр дуудсан. Бид хоёрыг очтол манай захирал Төрболд нь бид хоёрыг мөнгө хулгай хийлээ гэх шалтгаанаар ямар шалтгааны улмаас гэдгийг сонсолгүйгээр ажлын жолооч Ж бид хоёрыг зодсон. Намайг тухайн Т зодохдоо, миний хувцаснаас заамдаж барьж байгаад гараараа миний цээжин хэсэгт цохиж бас зодсон. Т зодуулсаны улмаас миний биед хавирга хүндүүртэй болж гэмтэл учирсан гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13 дугаар тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Жийн:...”ххх” ХХК-д мөн түгээлтийн ажлыг 2025 оны 01 дүгээр сарын 27-ноос 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилласан. Би 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр цуг ажилладаг хүн болох Эрдэнэхүүтэй цуг тэр өдөр борлуултанд гарсан. Манай захирал Төрболд нь бид хоёрыг мөнгө авсан гэдгийг мэдээд бид хоёрыг зайсанд явж байхад бид хоёрыг дуудаж, бид хоёрыг байгуулагын мөнгө хулгайлсан гэж хэлээд бид хоёрыг яаралтай ажил дээр дуудсан. Бид хоёр дуудсаны дагуу ажил явж очиж ажлын хашааны гадна уулзтал Төрболд захирал бид хоёрыг зодсон Т нь миний толгойг хананд цохиж, газарт унагааж, миний толгой дээр гишгэсэн. Т нь Э өрөөрүүгээ чирч оруулаад гараараа цээж хэсэгт нь цохиж зодох шиг болсон. Бид хоёр зодуулсаныхаа дараа байгууллагын эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 14-15 дугаар тал/,
2.4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0725/3395 дугаартай дүгнэлтэд:
1.2. Д.Эийн биед зүүн талын 7, 8 дугаар хавирганы хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4. Дээрх хэрэг нь тухай хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхиий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. /хх-ийн 18-19 дүгээр тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад нотлох баримтыг шинжлэн судлав.
3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс: хавтаст хэргийн 33 дугаар тал, 44 дүгээр тал, 45 дугаар тал, 46 дугаар тал, 47 дугаар тал, 48 дугаар тал, 49 дүгээр тал, 50 дугаар тал/, Эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлсөн тухай баримт /хавтаст хэргийн 86 дугаар тал/, шүүхийн тов мэдэгдэх хуудас, шинээр гаргаж өгсөн 55 хуудас нотлох баримтыг шинжлэн судлав.
3.3. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.
Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Тд нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Э “байгууллагын мөнгө авлаа” гэх шалтгааны улмаас зодож биед 7, 8 дугаар хавирганы хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл. /хх-ийн 7 дугаар тал/,
- хохирогч П.Э:...би “ххх” ХХК-д түгээгч албан тушаалтай 10 хоног ажилласан. Тухайн байгуулага нь ххх дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэр ххх үйл ажиллагаа явуулдаг. Тухайн байгуулагад би ажиллаж байгаад тухайн байгуулагаас надтай нийлж 5-6 хүмүүс 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өөрсдийн хүсэлтээр тухайн байгуулагаас гарсан. Гарах болсон шалтгаан нь гэвэл тухайн байгуулага нь цагтаа цалин хөлсөө өгдөггүй, бас нийгмийн даатгал төлдөггүй гэх мэт шалтгааны улмаас ажлаас гарах болсон. Би тухайн өдөр өөрийн ажлын хамтрагч түгээлтийн жолооч болох Жийн хамтаар ажиллаж байгаад ажлаа дундаас нь дуусгаад ажлаас гарсан. Ж бид хоёр тухайн өдөр түгээлтээ хийж ажиллаж байгаад түгээлтийн хөлс мөнгө болох нийт 483.170 төгрөг би өөрийн данснаасаа хүлээж авч явсан. Би тухайн түгээлтийн мөнгийг нь өөрийн дансаараа уг нь авах ёсгүй ч авах болсон шалтгаан нь гэвэл тухайн байгуулага нь миний ажилласан 10 хоногийн хөлс мөнгийг өгөхгүй байсны улмаас би тухайн байгуулагаас цалингаа авах санаатай өөрийн дансаараа хүлээж авсан. Надтай цуг ажиллаж байсан Ж тэр шалтгааны улмаас өөрийн дансаараа хүлээж авсан. Бид хоёр тухайн түгээлтээ хийгээд явж байхад манай ажлын захирал болох Т нь бид хоёрыг яаралтай ажил дээр хүрээд ир, бид хоёрыг байгууллагын даснаас мөнгө хулгай хийлээ гэж гар утсаар дарамталж ажил дээр дуудсан. Бид хоёрыг очтол манай захирал Т нь бид хоёрыг мөнгө хулгай хийлээ гэх шалтгаанаар ямар шалтгааны улмаас гэдгийг сонсолгүйгээр ажлын жолооч Ж бид хоёрыг зодсон. Намайг тухайн Төрболд зодохдоо, миний хувцаснаас заамдаж барьж байгаад гараараа миний цээжин хэсэгт цохиж бас зодсон. Төрболдод зодуулсаны улмаас миний биед хавирга хүндүүртэй болж гэмтэл учирсан гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13 дугаар тал/,
- гэрч М.Ж:...”ххх” ХХК-д мөн түгээлтийн ажлыг 2025 оны 01 дүгээр сарын 27-ноос 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилласан. Би 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр цуг ажилладаг хүн болох Э цуг тэр өдөр борлуултанд гарсан. Манай захирал Т нь бид хоёрыг мөнгө авсан гэдгийг мэдээд бид хоёрыг зайсанд явж байхад бид хоёрыг дуудаж, бид хоёрыг байгуулагын мөнгө хулгайлсан гэж хэлээд бид хоёрыг яаралтай ажил дээр дуудсан. Бид хоёр дуудсаны дагуу ажил явж очиж ажлын хашааны гадна уулзтал Тд захирал бид хоёрыг зодсон Т нь миний толгойг хананд цохиж, газарт унагааж, миний толгой дээр гишгэсэн. Т нь Э өрөөрүүгээ чирч оруулаад гараараа цээж хэсэгт нь цохиж зодох шиг болсон. Бид хоёр зодуулсаныхаа дараа байгууллагын эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 14-15 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0725/3395 дугаартай дүгнэлтэд:
1.2. Д.Эийн биед зүүн талын 7, 8 дугаар хавирганы хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4. Дээрх хэрэг нь тухай хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхиий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. /хх-ийн 18-19 дүгээр тал/, болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг “ байгууллагын мөнгө авлаа гэх” шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан талаар хохирогч, гэрч, шүүгдэгч аль аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрсдийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хохирогчийг зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Б.Тын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэдэг. Шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэх, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн байцаалтын шатанд цугларсан бүхий л нотлох баримтыг шүүхийн аман хэлэлцүүлгээр шинжлэн, нэг бүрчлэн судалсны үндсэн дээр хэнээс ч хараат бусаар шийдвэрлэдэг.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б.Тыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршигийн талаар:
Хохирогч П.Э нь эрүүл мэнд болон сэтгэл санааны хохирол төлбөр болох 5.353.950 төгрөгийг ххх банкны ххх дансаар авсан тул Б.Тоос нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй гэж шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Тыг бусдад төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацааны дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Тдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 / хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэсэн болон тугсаарласан хэрэггүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ