| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2017/0121/э |
| Дугаар | 127 |
| Огноо | 2017-09-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дагийнамжил
Шүүгдэгч Т.А, Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А, Н.М нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т.А
Н.М
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Т.А, Н.М нар нь бүлэглэж 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутагт 2 хүнийг буюу хохирогч Д.Г, Г.А нарыг зодож, тэдний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Н.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Архи уух гэж А, Г нартай хамт явсан гэтэл Ахониор архи авч өгье гэхээр нь чи яасан их томордог юм бэ гээд архины шилээр толгойг нь хагалсан, өөр гэмтэл учруулаагүй. Г Мыг зодох гээд маргалдаад байхаар нь би дундуур нь орсон. Гын хувцасыг тайлаагүй зодолдож байх явцад өөрөө л хувцасаа тайлсан. Гын нүүрэнд би гараараа 2, 3 цохисон, миний буруу гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Мы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: А, Г нартай цуг архи уугаад явж байсан чинь Аирээд зодоон болсон. Төв дээр архи ууж байгаад хээр хөдөө гаръя гээд бүгдээрээ ярилцаад явсан. Аийн нүүрэнд шанаа руу би цохисон харин чээж, ар нуруу нь өшиглөсөн асуудал байхгүй. Аийн толгой хагарсан байхаар нь цусыг нь боож өгөх гээд очсон чинь гадны бөөс ингэж ярихгүй гээд байсан тэгээд л зодолдсон. Хэрэг болохоос өмнө нь намайг Галшар сумынх болохоор гадных гээд маргасан асуудал байгаа. Абид хоёр маргаад тэндээ үлдсэн А, Г нар маргаад урагшаа явсан юу болсонг мэдэхгүй. Аийн толгой нүүр, Ггийн уруулын гэмтэл бид хоёроос болж үүссэн, бусдыг нь бол мэдэхгүй гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: ... миний уур хүрээд архитай шилээр толгойг нь хагалсан, тэгэхэд толгойноос нь цус гарсан. Тэр үед М ирээд Атай муудаад тэр 2 зодолдсон. Тэгээд М Аийг доороо хийгээд зууралдаж байхад Г тэр 2-ын дундуур орохоор нь би салгаж аваад хэд хэдэн удаа Гын нүүр рүү нь цохисон. ...миний хувьд Аийн толгойг архины шилээр хагалж дараа нь ...Гыг бол би зодсон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх 75-76/,
Шүүгдэгч Н.Мы мөрдөн байцаалтанд өгсөн: ...А Аийг чи яахаар манай найзад томордог юм гээд архитай архины шилээр толгой руу нь цохисон тэгэхэд шил нь хагарсан. ...би Адээр очоод бид 2 маргалдаад Аийг зодсон юм. ...Г А нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг /хх 72-73/,
Хохирогч Д.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Абид 2-ыг сумын төвөөс зүүн урагш хогийн цэгийн ойролцоо аваачиж машинаас буулгаад Аийг газар суулгаж байгаад Атай хамт явсан хүн нэг нүдний дурангаар нүүр рүү нь цохиж унагаасан Аухаан алдсан байсан. ...Аийг босгох гээд очиход А намайг уруул руу өшиглөж унагасан. Намайг А өшиглөж миний шүд хугарсан одоо унах гэж байна. ...А нөгөө залуугийн хамт Аийг их зодсон А архины шилээр Аийн толгойн ар хэсэг рүү нэг удаа цохисон, тэр үед архины шил хагарсан. ...надад хохирлын мөнгө гээд 700.000 төгрөг өгсөн. Одоо ямар нэгэн санал, хүсэлт, гомдол, нэхэмжпэх зүйл байхгүй" гэсэн мэдүүлэг /хх 21-26/,
Хохирогч Г.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ...машинаас буулгасан газар сууж байтал А миний толгойн орой хэсэг рүү ууж байсан архиараа нэг удаа цохисон уг архины шил хагарсан. Тэгээд бид газар унаад өгсөн тэгтэл М ирээд миний дээр гарч байгаад миний нүүр рүү гартаа дурангаа барьж байгаад хэд хэдэн удаа цохисон. М намайг зодож байх хооронд А намайг хажуунаас чи миний найзыг зодлоо гээд өшиглөж зодож байсан. ...намайг А, М 2 зодож байхад Г салгах гээд дундуур нь орж ирсэн тэгэхэд тэр 2 нийлж Гыг газар цохиж унагаж байгаад нийлээд дээрээс нь өшиглөж газар чирж байсан. ...эмчилгээний зардал гээд 1.400.000 төгрөг өгсөн. Түүнийг нь эмчилгээндээ зарцуулаад дууссан. ...дахиад эмчилгээ хийлгэнэ тэр мөнгийг энэ 2 хүнээс нэхэмжлэнэ” гэсэн мэдүүлэг /хх 29-33/,
Гэрч Д.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...би ч очоод харахад манай нөхөр Аийн нүүр болон толгой нь битүү хавдсан байсан. ...манай нөхөр надад хэлэхдээ: “...А хамт явсан хүнтэйгээ нийлж хөдөө гарч намайг зодсон мөн архины шилээр толгой руу нь шилээр цохисон, босохоор л цохиж унагаагаад байсан. ...А хамт явсан хүнтэйгээ өшиглөж зодсон надтай хамт Г зодуулсан, Гг газар унагаж нүүр рүү нь өшиглөж зодсон” гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 33-35/,
Гэрч Э.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 24-нд ...хогийн цэг дээр байгаа гэхээр нь би ганцаараа мотоцикльтой очсон, намайг очиход ...А ах Гтай зодолдож байсан ...Ггийн уруул нь хавдчихсан, уруул хэсэг нь цус болчихсон байсан. М ах А2 хоорондоо маргалдаад байж байсан. Аийн нүүр нь хавдчихсан, бүхэлдээ цус болчихсон дух хэсгээс нь цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх 36-38/,
Гэрч С.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...хөдөөнөөс сумын Эрүүл мэндийн төвд ирэхэд манай хүү Г Аийн хамт байсан. Гын нүүр нь шалбарч хавдсан, уруул нь хавдчихсан байсан. Урууландаа 2 оёдол тавиулсан. ...Аийн 2 нүд нь нээгдэхээ байтлаа хавдсан толгойдоо оёдол тавиулж байсан. Манай хүү Г надад хэлэхдээ А, М хоёр Абид 2-ыг хөдөө гаргаж зодсон гэжхэлсэн” гэсэн мэдүүлэг/хх 39-41/,
Гэрч Д.Хын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г нь хүнд зодуулсан гэж өөрөө эмнэлэг дээр ирсэн. ...өдөр А, М нарт зодуулсан гэж байсан. ...Г, Анарын биеийн байдал дунд зэрэг байсан” гэсэн мэдүүлэг /хх 42-44/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .... дугаарт шинжээчийн дүгнэлт /хх 60/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ...дугаарт шинжээчийн дүгнэлт /хх 110/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3- 13/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 81-82/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.А, Н.М нар нь бүлэглэж 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутагт 2 хүнийг буюу хохирогч Д.Г, Г.Анарыг зодож, тэдний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай, улсын яллагчийн яллах гэм бурууг тогтоох дүгнэлт нь үндэслэлтэй болох нь хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Н.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: … Ахониор архи авч өгье гэхээр нь чи яасан их томордог юм бэ гээд архины шилээр толгойг нь хагалсан, Г Мыг зодох гээд маргалдаад байхаар нь би дундуур нь орсон. Гын нүүрэнд би гараараа 2, 3 цохисон гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Н.Мы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Аийн толгой хагарсан байхаар нь цусыг нь боож өгөх гээд очсон чинь гадны бөөс ингэж ярихгүй гээд байсан тэгээд л зодолдсон … зодолдох явцад нэг өшиглөсөн гэхдээ онож өшиглөөгүй … Аийн толгой нүүр, Ггийн уруулын гэмтэл бид хоёроос болж үүссэн … гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Н.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: ...миний уур хүрээд архитай шилээр толгойг нь хагалсан, тэгэхэд толгойноос нь цус гарсан. ... М Аийг доороо хийгээд зууралдаж байхад Г тэр 2-ын дундуур орохоор нь би салгаж аваад хэд хэдэн удаа Гын нүүр рүү нь цохисон. ...миний хувьд Аийн толгойг архины шилээр хагалж дараа нь ...Гыг бол би зодсон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Н.Мы мөрдөн байцаалтанд өгсөн: ...А Аийг чи яахаар манай найзад томордог юм гээд архитай архины шилээр толгой руу нь цохисон тэгэхэд шил нь хагарсан. .. .би Адээр очоод бид 2 маргалдаад Аийг зодсон юм ... гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Абид 2-ыг сумын төвөөс зүүн урагш хогийн цэгийн ойролцоо аваачиж машинаас буулгаад Аийг газар суулгаж байгаад Атай хамт явсан хүн нэг нүдний дурангаар нүүр рүү нь цохиж унагаасан Аухаан алдсан байсан. ... Намайг А өшиглөж миний шүд хугарсан одоо унах гэж байна. ...А нөгөө залуугийн хамт Аийг их зодсон А архины шилээр Аийн толгойн ар хэсэг рүү нэг удаа цохисон, тэр үед архины шил хагарсан ... гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... А миний толгойн орой хэсэг рүү ууж байсан архиараа нэг удаа цохисон уг архины шил хагарсан. Тэгээд бид газар унаад өгсөн тэгтэл М ирээд миний дээр гарч байгаад миний нүүр рүү гартаа дурангаа барьж байгаад хэд хэдэн удаа цохисон. М намайг зодож байх хооронд А намайг хажуунаас чи миний найзыг зодлоо гээд өшиглөж зодож байсан. ...намайг А, М 2 зодож байхад Г салгах гээд дундуур нь орж ирсэн тэгэхэд тэр 2 нийлж Гыг газар цохиж унагаж байгаад нийлээд дээрээс нь өшиглөж газар чирж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... би ч очоод харахад манай нөхөр Аийн нүүр болон толгой нь битүү хавдсан байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Э.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... намайг очиход ...А ах Гтай зодолдож байсан ...Ггийн уруул нь хавдчихсан, уруул хэсэг нь цус болчихсон байсан. М ах А2 хоорондоо маргалдаад байж байсан. Аийн нүүр нь хавдчихсан, бүхэлдээ цус болчихсон дух хэсгээс нь цус гарч байсан гэсэн мэдүүлэг, гэрч С.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Гын нүүр нь шалбарч хавдсан, уруул нь хавдчихсан байсан. Урууландаа 2 оёдол тавиулсан. ...Аийн 2 нүд нь нээгдэхээ байтлаа хавдсан толгойдоо оёдол тавиулж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Хын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Г нь хүнд зодуулсан гэж өөрөө эмнэлэг дээр ирсэн. ...өдөр А, М нарт зодуулсан гэж байсан. ... Г, Анарын биеийн байдал дунд зэрэг байсан гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .... дугаарт шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ...дугаарт шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.А, Н.М нарыг бүлэглэж , хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.М нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Аид 1.400.000 төгрөгийг, шүүгдэгч Н.М, Т.А нар нь хохирогч Д.Гт 700.000 төгрөгийг тус тус төлсөн ба хохирогч Д.Г нь нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэж мэдүүлсэн, хохирогч Г.Ань цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дурангийн савыг шүүгдэгч Н.Мд буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.А, Н.М нар нь уг гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч нарт бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж онц харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж үйлдсэн нь гэж үзэн ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ялгамжтай байдлаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.А, Н.Мнарыг бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Н.Мыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А, Н.М нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.А, Т.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Ань өөрт учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дурангийн савыг шүүгдэгч Н.Мд буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД