Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 127

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дагийнамжил

Шүүгдэгч Т.Амгаланбаатар, Н.Мөнхчулуун нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Амгаланбаатар, Н.Мөнхчулуун нарт холбогдох эрүүгийн 1719000000007 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багт оршин суух, Иххэт сумын Чандмань илч ХХК-нд цахилгаанчин ажилтай, урьд 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар, 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан, Боржигин догшин овогтой Төмөрбаатарын Амгаланбаатар /ЕД83101373/,

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар баг Хөөврийн говь гэх газар оршин суух, мал малладаг, урьд ял шийтгэлгүй, Хардал овогтой Нэргүйн Мөнхчулуун /СИ86091913/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Т.Амгаланбаатар, Н.Мөнхчулуун нар нь бүлэглэж 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутагт 2 хүнийг буюу хохирогч Д.Ганбаатар, Г.Аюуш нарыг зодож, тэдний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Н.Амгаланбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Архи уух гэж Аюуш, Ганбаатар нартай хамт явсан гэтэл Аюуш хониор архи авч өгье гэхээр нь чи яасан их томордог юм бэ гээд архины шилээр толгойг нь хагалсан, өөр гэмтэл учруулаагүй. Ганбаатар Мөнхчулууныг зодох гээд маргалдаад байхаар нь би дундуур нь орсон. Ганбаатарын хувцасыг тайлаагүй зодолдож байх явцад өөрөө  л хувцасаа тайлсан. Ганбаатарын нүүрэнд би гараараа 2, 3 цохисон, миний буруу гэсэн мэдүүлэг,     

Шүүгдэгч Н.Мөнхчулууны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Амгаланбаатар, Ганбаатар нартай цуг архи уугаад явж байсан чинь Аюуш ирээд зодоон болсон. Төв дээр архи ууж байгаад хээр хөдөө гаръя гээд бүгдээрээ ярилцаад явсан. Аюушийн нүүр‎энд шанаа руу би цохисон харин чээж, ар нуруу нь өшиглөсөн асуудал байхгүй. Аюушийн толгой хагарсан байхаар нь цусыг нь боож өгөх гээд очсон чинь гадны бөөс ингэж ярихгүй гээд байсан тэгээд л зодолдсон. Хэрэг болохоос өмнө нь намайг Галшар сумынх болохоор гадных гээд маргасан асуудал байгаа. Аюуш бид хоёр маргаад тэнд‎ээ үлдсэн Амгаланбаатар, Ганбаатар нар маргаад урагшаа явсан юу болсонг мэдэхгүй. Аюушийн толгой нүүр, Ганбаагийн уруулын гэмтэл бид хоёроос болж үүссэн, бусдыг нь бол мэдэхгүй гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Амгаланбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ... миний уур хүрээд архитай шилээр толгойг нь хагалсан, тэгэхэд толгойноос нь цус гарсан. Тэр үед Мөнхчулуун ирээд Аюуштай муудаад тэр 2 зодолдсон. Тэгээд Мөнхчулуун Аюушийг доороо хийгээд зууралдаж байхад Ганбаатар тэр 2-ын дундуур орохоор нь би салгаж аваад хэд хэдэн удаа Ганбаатарын нүүр рүү нь цохисон. ...миний хувьд Аюушийн толгойг архины шилээр хагалж дараа нь ...Ганбаатарыг бол би зодсон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх 75-76/,

Шүүгдэгч Н.Мөнхчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: ...Амгаланбаатар Аюушийг чи яахаар манай найзад томордог юм гээд архитай архины шилээр толгой руу нь цохисон тэгэхэд шил нь хагарсан. ...би Аюуш дээр очоод бид 2 маргалдаад Аюушийг зодсон юм. ...Ганбаатар Аюуш нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг /хх 72-73/,

Хохирогч Д.Ганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Аюуш бид 2-ыг сумын төвөөс зүүн урагш хогийн цэгийн ойролцоо аваачиж машинаас буулгаад Аюушийг газар суулгаж байгаад Амгаланбаатартай хамт явсан хүн нэг нүдний дурангаар нүүр рүү нь цохиж унагаасан Аюуш ухаан алдсан байсан. ...Аюушийг босгох гээд очиход Амгаланбаатар намайг уруул руу өшиглөж унагасан. Намайг Амгаланбаатар өшиглөж миний шүд хугарсан одоо унах гэж байна. ...Амгаланбаатар нөгөө залуугийн хамт Аюушийг их зодсон Амгаланбаатар архины шилээр Аюушийн толгойн ар хэсэг рүү нэг удаа цохисон, тэр үед архины шил хагарсан. ...надад хохирлын мөнгө гээд 700.000 төгрөг өгсөн. Одоо ямар нэгэн санал, хүсэлт, гомдол, нэхэмжпэх зүйл байхгүй" гэсэн мэдүүлэг /хх 21-26/,

Хохирогч Г.Аюушийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ...машинаас буулгасан газар сууж байтал Амгаланбаатар миний толгойн орой хэсэг рүү ууж байсан архиараа нэг удаа цохисон уг архины шил хагарсан. Тэгээд бид газар унаад өгсөн тэгтэл Мөнхчулуун ирээд миний дээр гарч байгаад миний нүүр рүү гартаа дурангаа барьж байгаад хэд хэдэн удаа цохисон. Мөнхчулуун намайг зодож байх хооронд Амгаланбаатар намайг хажуунаас чи миний найзыг зодлоо гээд өшиглөж зодож байсан. ...намайг Амгаланбаатар, Мөнхчулуун 2 зодож байхад Ганбаатар салгах гээд дундуур нь орж ирсэн тэгэхэд тэр 2 нийлж Ганбаатарыг газар цохиж унагаж байгаад нийлээд дээрээс нь өшиглөж газар чирж байсан. ...эмчилгээний зардал гээд 1.400.000 төгрөг өгсөн. Түүнийг нь эмчилгээндээ зарцуулаад дууссан. ...дахиад эмчилгээ хийлгэнэ тэр мөнгийг энэ 2 хүнээс нэхэмжлэнэ” гэсэн мэдүүлэг /хх 29-33/,

Гэрч Д.Энхтүвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...би ч очоод харахад манай нөхөр Аюушийн нүүр болон толгой нь битүү хавдсан байсан. ...манай нөхөр надад хэлэхдээ: “...Амгаланбаатар хамт явсан хүнтэйгээ нийлж хөдөө гарч намайг зодсон мөн архины шилээр толгой руу нь шилээр цохисон, босохоор л цохиж унагаагаад байсан. ...Амгаланбаатар хамт явсан хүнтэйгээ өшиглөж зодсон надтай хамт Ганбаа зодуулсан, Ганбааг газар унагаж нүүр рүү нь өшиглөж зодсон” гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 33-35/,

Гэрч Э.Батпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 24-нд ...хогийн цэг дээр байгаа гэхээр нь би ганцаараа мотоцикльтой очсон, намайг очиход ...Амгаланбаатар ах Ганбаатай зодолдож байсан ...Ганбаагийн уруул нь хавдчихсан, уруул хэсэг нь цус болчихсон байсан. Мөнхчулуун ах Аюуш 2 хоорондоо маргалдаад байж байсан. Аюушийн нүүр нь хавдчихсан, бүхэлдээ цус болчихсон дух хэсгээс нь цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх 36-38/,

Гэрч С.Дашдаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...хөдөөнөөс сумын Эрүүл мэндийн төвд ирэхэд манай хүү Ганбаатар Аюушийн хамт байсан. Ганбаатарын нүүр нь шалбарч хавдсан, уруул нь хавдчихсан байсан. Урууландаа 2 оёдол тавиулсан. ...Аюушийн 2 нүд нь нээгдэхээ байтлаа хавдсан толгойдоо оёдол тавиулж байсан. Манай хүү Ганбаатар надад хэлэхдээ Амгаланбаатар, Мөнхчулуун хоёр Аюуш бид 2-ыг хөдөө гаргаж зодсон гэжхэлсэн” гэсэн мэдүүлэг/хх 39-41/,

Гэрч Д.Хишигжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ганбаатар нь хүнд зодуулсан гэж өөрөө эмнэлэг дээр ирсэн. ...өдөр Амгаланбаатар, Мөнхчулуун нарт зодуулсан гэж байсан. ...Ганбаатар, Аюуш нарын биеийн байдал дунд зэрэг байсан” гэсэн мэдүүлэг /хх 42-44/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.08.01-ний өдрийн 253 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх 60/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.08.21-ний өдрийн 253 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх 110/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3- 13/,

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 81-82/ зэргийг шинжлэн судлав.

         

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Амгаланбаатар, Н.Мөнхчулуун нар нь бүлэглэж 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутагт 2 хүнийг буюу хохирогч Д.Ганбаатар, Г.Аюуш нарыг зодож, тэдний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай,  улсын яллагчийн яллах гэм бурууг тогтоох дүгнэлт нь үндэслэлтэй болох нь хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Н.Амгаланбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: … Аюуш хониор архи авч өгье гэхээр нь чи яасан их томордог юм бэ гээд архины шилээр толгойг нь хагалсан, Ганбаатар Мөнхчулууныг зодох гээд маргалдаад байхаар нь би дундуур нь орсон. Ганбаатарын нүүрэнд би гараараа 2, 3 цохисон гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Н.Мөнхчулууны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Аюушийн толгой хагарсан байхаар нь цусыг нь боож өгөх гээд очсон чинь гадны бөөс ингэж ярихгүй гээд байсан тэгээд л зодолдсон … зодолдох явцад нэг өшиглөсөн гэхдээ онож өшиглөөгүй … Аюушийн толгой нүүр, Ганбаагийн уруулын гэмтэл бид хоёроос болж үүссэн … гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Н.Амгаланбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...миний уур хүрээд архитай шилээр толгойг нь хагалсан, тэгэхэд толгойноос нь цус гарсан. ... Мөнхчулуун Аюушийг доороо хийгээд зууралдаж байхад Ганбаатар тэр 2-ын дундуур орохоор нь би салгаж аваад хэд хэдэн удаа Ганбаатарын нүүр рүү нь цохисон. ...миний хувьд Аюушийн толгойг архины шилээр хагалж дараа нь ...Ганбаатарыг бол би зодсон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Н.Мөнхчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: ...Амгаланбаатар Аюушийг чи яахаар манай найзад томордог юм гээд архитай архины шилээр толгой руу нь цохисон тэгэхэд шил нь хагарсан. .. .би Аюуш дээр очоод бид 2 маргалдаад Аюушийг зодсон юм ... гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Ганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Аюуш бид 2-ыг сумын төвөөс зүүн урагш хогийн цэгийн ойролцоо аваачиж машинаас буулгаад Аюушийг газар суулгаж байгаад Амгаланбаатартай хамт явсан хүн нэг нүдний дурангаар нүүр рүү нь цохиж унагаасан Аюуш ухаан алдсан байсан. ... Намайг Амгаланбаатар өшиглөж миний шүд хугарсан одоо унах гэж байна. ...Амгаланбаатар нөгөө залуугийн хамт Аюушийг их зодсон Амгаланбаатар архины шилээр Аюушийн толгойн ар хэсэг рүү нэг удаа цохисон, тэр үед архины шил хагарсан ... гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Аюушийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Амгаланбаатар миний толгойн орой хэсэг рүү ууж байсан архиараа нэг удаа цохисон уг архины шил хагарсан. Тэгээд бид газар унаад өгсөн тэгтэл Мөнхчулуун ирээд миний дээр гарч байгаад миний нүүр рүү гартаа дурангаа барьж байгаад хэд хэдэн удаа цохисон. Мөнхчулуун намайг зодож байх хооронд Амгаланбаатар намайг хажуунаас чи миний найзыг зодлоо гээд өшиглөж зодож байсан. ...намайг Амгаланбаатар, Мөнхчулуун 2 зодож байхад Ганбаатар салгах гээд дундуур нь орж ирсэн тэгэхэд тэр 2 нийлж Ганбаатарыг газар цохиж унагаж байгаад нийлээд дээрээс нь өшиглөж газар чирж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Энхтүвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... би ч очоод харахад манай нөхөр Аюушийн нүүр болон толгой нь битүү хавдсан байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Э.Батпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... намайг очиход ...Амгаланбаатар ах Ганбаатай зодолдож байсан ...Ганбаагийн уруул нь хавдчихсан, уруул хэсэг нь цус болчихсон байсан. Мөнхчулуун ах Аюуш 2 хоорондоо маргалдаад байж байсан. Аюушийн нүүр нь хавдчихсан, бүхэлдээ цус болчихсон дух хэсгээс нь цус гарч байсан гэсэн мэдүүлэг, гэрч С.Дашдаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Ганбаатарын нүүр нь шалбарч хавдсан, уруул нь хавдчихсан байсан. Урууландаа 2 оёдол тавиулсан. ...Аюушийн 2 нүд нь нээгдэхээ байтлаа хавдсан толгойдоо оёдол тавиулж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Хишигжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Ганбаатар нь хүнд зодуулсан гэж өөрөө эмнэлэг дээр ирсэн. ...өдөр Амгаланбаатар, Мөнхчулуун нарт зодуулсан гэж байсан. ... Ганбаатар, Аюуш нарын биеийн байдал дунд зэрэг байсан гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.08.01-ний өдрийн 253 дугаарт шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.08.21-ний өдрийн 253 дугаарт шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Т.Амгаланбаатар, Н.Мөнхчулуун нарыг бүлэглэж , хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Мөнхчулуун нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Аюушид 1.400.000 төгрөгийг, шүүгдэгч Н.Мөнхчулуун, Т.Амгаланбаатар нар нь хохирогч Д.Ганбаатарт 700.000 төгрөгийг тус тус төлсөн ба хохирогч Д.Ганбаатар нь нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэж мэдүүлсэн, хохирогч Г.Аюуш нь цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дурангийн савыг шүүгдэгч Н.Мөнхчулуунд буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Амгаланбаатар, Н.Мөнхчулуун нар нь уг гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч нарт бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж онц харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж үйлдсэн нь гэж үзэн ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ялгамжтай байдлаар тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин догшин овогтой Төмөрбаатарын Амгаланбаатар, Хардал овогтой Нэргүйн Мөнхчулуун нарыг бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Амгаланбаатарыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Н.Мөнхчулууныг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Амгаланбаатар, Н.Мөнхчулуун нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Амгаланбаатар, Т.Мөнхчулуун нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Аюуш нь өөрт учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дурангийн савыг шүүгдэгч Н.Мөнхчулуунд буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД