Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2023/0408

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Ц*******

 

Хариуцагч: Т******* а******* з******* 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай ******* дугаартай тогтоол болон түүний 12 дугаар хавсралтын 1 дэх хэсэг, Т******* а******* з******* 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн ******* дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь Т******* а******* з******* 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай ******* дугаартай тогтоол болон түүний 12 дугаар хавсралтын 1 дэх хэсэг, Т******* а******* з******* 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн ******* дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай маргаж байна.

 

2. Т******* а******* з******* 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай ******* дугаартай тогтоол тогтоолыг Т******* а******* з******* 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ******* дүгээр Тогтоол хүргүүлж, чиглэл өгөх тухай албан бичгээс мэдэж 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч С.Ц******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

 

3.1 Миний бие 1986 оноос хойш Т******* албанд 30 жил үүнээс удирдах албан тушаал 14 жил хашиж байгаа бөгөөд Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс томилогдон ажиллаж байна.

 

Нэхэмжлэгч миний бие Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу аймаг, орон нутагт халдварын тархалт дэгдсэн хүнд нөхцөл байдалд тухайн албан тушаалд томилогдон онцгой нөхцөл байдалд цар тахлын дэглэмийн бэлэн байдлыг сахин ажиллаж байна. Гэвч Т******* а******* з******* 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" ******* дугаар тогтоол намайг Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Түр орлон гүйцэтгэгч томилох тухай" Б/116 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Тус тогтоолын үндэслэл хэсэгт С.Ц******* намайг тус албан тушаалд томилохдоо Т******* а******* тухай хуулийн 25.1, 27.1. 33.3. 43.3, 43.6 дахь заалтуудыг зөрчсөнийг тогтоосон гэжээ.

 

Гэтэл дээрх заалтууд нь т******* албан хаагчийг томилоход сонгон шалгаруулалт явуулахтай холбоотой зохицуулалтууд юм. Харин С.Ц******* миний бие тус албан тушаалд томилогдохдоо Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай (цаашид "Ковидын тухай ) хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ." гэж заасны дагуу томилогдон ажиллаж байгаа болно. Тус зохицуулалтаас харахад Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн Т******* а******* тухай хуульд заасан зохицуулалтыг хэрэглэх ёстой байна. Гэвч Т******* а******* з******* ******* дугаар тогтоол гарах үед болон өнөөдрийн байдлаар Ковидын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ." гэж зохицуулсан болно Т******* а******* тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт "Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. З******* шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ." гэж заасны дагуу аймгийн Засаг дарга нь дээрх шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй тул ******* дүгээр тогтоол нь С.Ц******* миний Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоход шууд чиглэсэн буюу миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр байна.

 

3.2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас зөрчигдсөн уйл хамгаалуулахаар, хууль ёсны ашиг сонирхлоо гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино., 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно" гэж заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус нэхэмжлэлийг гаргаж байна.

 

Иймд С.Ц******* намайг Т******* а******* тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж албан тушаалд томилогдсон гэж үзэх үндэслэлгүй байх тул Т******* а******* з******* 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн ******* дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

 

3.3 Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 3.2-т "...албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ" гэж заасан. Хуулийн тус заалтын дагуу Т******* а******* тухай хуульд заасан сонгон шалгаруулалт явуулах боломжгүй нөхцөл байдал байсан билээ.

 

Иймд Т******* а******* з******* 2021 оны ******* дугаартай Тогтоол нь хууль бус бөгөөд миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт байна.

 

3.4 Т******* а******* з******* 2021 оны ******* дугаартай Тогтоолын 6 дахь заалтад Т******* а******* зөвлөлөөс тогтоосон хугацаанд томилсон шийдвэрийг хүчингүй болгоогүй нөхцөлд Т******* а******* тухай хуулийн 32.1-т заасны дагуу хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, буруутай албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлэхийг мэдэгдсүгэй" гэж заасан байна. Мөн Тогтоолын 7-д сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, нөхөх арга хэмжээ авахаар тогтоосон байна. Гэвч энэ нь дээр дурдсан байдлаар Ковидын тухай хуулийг зөрчсөн байна гэжээ.

 

5/ Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа:

 

5.1 Шалгалт өгч байж томилогдох ёстой байхад т******* а******* нөөцөд бүртгэлгүй, шалгалт өгөөгүй хүн томилогдсон гэх агуулгаар маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан.

 

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу шалгалт авах шаардлагагүй, шалгалт авах ажиллааг түдгэлзүүлсэн байхад томилогдсон учраас т******* а******* тусгай шалгалт өгөөх хуулийн шаардлага байгаагүй гэж үзэж байгаа. Иймд хууль зөрчиж томилогдсон гэж маргаан бүхий захиргааны актуудаар үзсэн нь үндэслэлгүй.

 

Мөн улс орон даяар т******* албан хаагчийн шалгалт зохион байгуулагдаагүй гэдгийг мэдэж байгаа. Увс аймгийн хувьд ч мөн адил агентлагийн дарга, бусад албан тушаал дээр ч адил сонгон шалгаруулалт зарлаагүй. Нэхэмжлэгчийн маргаан бүхий албан тушаал дээр ч сонгон шалгаруулалт зарлаагүй. Энэ нь Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн шаардлага байсан. Сонгон шалгаруулалтад ороогүй гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй. Маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

 

5.2 Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Т******* а******* з******* хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргах ёстой. Гэтэл Т******* а******* з******* тэмдэглэлд зурагдсан байгаа Б.Б гэх хүний гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй.

 

Гарын үсгүүд нь хоорондоо зөрүүтэй байх тул хурлын тэмдэглэл дээр дарга нь гарын үсэг зураагүй гэж ойлгож байгаа. Хурлаас тухайн агуулга бүхий шийдвэр гарсан эсэх нь эргэлзээтэй. Т******* а******* з******* 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар тогтоолыг Т******* а******* з******* 2021 оны 3 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дүгээр тогтоолд үндэслэж гаргасан гэж тайлбарлаж байгаа.

 

Гэтэл Т******* а******* з******* 2021 оны 3 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дүгээр тогтоолын тэмдэглэл нь эргэлзээтэй. Мөн тэмдэглэлийг харах юм бол С.Ц*******д холбогдуулж тухайн шийдвэрийг гаргасан гэсэн агуулга хурлын тэмдэглэлд тусгагдаагүй. Хурлаас С.Ц*******ы томилсон шийдвэр хууль бус тул хүчингүй болгоё гэсэн шийдвэр гараагүй гэж ойлгож байна. Гэтэл олонхын саналгаар гараагүй шийдвэрийг үндэслэж томилгоо нь хууль бус тул хүчингүй болгоё гэх байдлаар Т******* а******* зөвлөл албажуулсан байгаа нь хууль бус. Олонхын саналаар шийдвэр гаргана гэж заасныг зөрчсөн.

 

Энэ талаар Захиргааны ерөнхий хууль болон Т******* а******* тухай хуульд заасан байгаа. Т******* а******* зөвлөл хуралдааны зарчмаар ажиллана гэж заасан бөгөөд хуралдааны зарчмаар ажиллаж байгаа бол олонхын зарчмаар шийдвэр гаргана.

 

Маргаан бүхий захиргааны акт дээр зурагдсан Б.Б гэх хүний гарын үсгүүд ялгаатай байгаа. Нэг хүн өөр өөр байдлаар гарын үсэг зурах боломжгүй тул Б.Б гэх хүний гарын үсэг биш.

 

Иймд Захиргааны ерөнхий хуульд заасан төлөөлөх эх бүхий этгээд гарын үсэг зурсан байх гэсэн шаардлага зөрчигдөнө гэж үзэж байна. Иймд тухайн захиргааны акт илт хууль бус гэж үзэж байна. Үүнийг бид өөрсдөө гарын үсэг нь мөн биш гэж дүгнэх тодорхой байдлаар дүгнэх боломжгүй. Иймд шүүхийн журмаар шинжээч томилох тохиолдол тул хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хангаагүй тул хуралдаан дээр хэлж байна. Манай зүгээс уг гарын үсгүүдийг Б.Б гэх хүн зураагүй гэж үзэж байгаа. Иймд төлөөлөх эрхгүй этгээд шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Итгэмжлэлүүдийн хувьд ч мөн адил, эхний итгэмжлэлийг Р.Ж н.Д гэх хүмүүст олгосон бөгөөд өөрөө гарын үсэг зурсан эсэх нь эргэлзээтэй байгаа. Сүүлд С.Сд олгосон итгэмжлэлтэй миний бие танилцаагүй байна. Гэхдээ хурал даргалагч итгэмжлэлтэй танилцсан гэж найдаж байна. Тухайн итгэмжлэл дээр авагдсан гарын үсэгтэй мөн адил танилцах хэрэгтэй, өөр гарын үсэг байвал тухайн этгээд өөрөө гарын үсэг зурахгүй байгаа гэж үзэж болохоор байна. Иймд процессын хувьд зөрчилтэй явж байна гэж үзэж байна

 

5.3 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ******* дүгээр тогтоолын 6 дугаар заалтад Т******* а******* з******* тогтоосон хугацаанд томилсон шийдвэрийг хүчингүй болгоогүй нөхцөлд Т******* а******* тухай хуулийн 32 дугаар зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу буруутай албан тушаалтныг ажлаас чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ гэж заасан байгаа.

 

Үүний дагуу чөлөөлсөн гэх тайлбарлаж байгаа. Энэ бол буруутай албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх тухай ойлголт байгаа. Буруутай албан тушаалтан нь С.Ц******* болохгүй. С.Ц******* нь өөрийгөө томилсон шийдвэр гаргаагүй. С.Ц*******ыг томилсон шийдвэрийг Засаг дарга гаргаж байгаа. Хэрэв буруутай албан тушаалтныг чөлөөлөх тухай асуудал яригдах юм бол энэ нь Засаг даргад холбогдуулан яригдана. С.Ц******* гэх хүний томилгоог хүчингүй болгох тухай асуудал яригдахгүй. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаанд баримталдаг хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим ярих үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

 

6.1 Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Ц*******г томилохдоо Т******* а******* тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 43 дугаар зүйлийн 43.3. 43.6 дахь хэсгийг тус тус зөрчин томилсон болохыг Т******* а******* зөвлөл тогтоосон болно.

 

Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/116 дугаар захирамжаар тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон С.Ц******* нь т******* жинхэнэ а******* нөөцөд бүртгэлгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангахгүй байна.

 

6.2 Түүнчлэн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаал нь Засгийн газрын 2019 оны ******* дугаар тогтоолоор баталсан Т******* захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт-д зааснаар ТЗ-10, ахлах түшмэлийн ангилалд хамаарна.

 

Т******* а******* тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтад ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол т******* албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэж заасан.

 

Т******* а******* тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтад тус тус заасны дагуу Т******* а******* з******* 2021 оны ******* дүгээр тогтоолыг хэрэгжүүлээгүй, хууль бусаар томилсон албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлж, томилгооны зөрчлийг арилгаагүй тул ******* дүгээр тогтоолын холбогдох хэсгийг биелүүлээгүй үндэслэлээр Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Ц*******ыг томилсон тус аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/116 дугаар захирамжийг хүчингүй болгосон З******* 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" ******* дүгээр тогтоолыг гарган Увс аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

 

Т******* а******* тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол т******* а******* төв байгууллага өөрөө ... т******* жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ, 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалт болон Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор баталсан Т******* а******* з******* үйл ажиллагааны дүрэмд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд З******* даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг Увс аймагт 2021 оны 9 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд ажиллаж, тус аймгийн т******* захиргааны байгууллагын т******* жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт шалгалт хийж, ажлын хэсгийн тайланг З******* хуралдаанд танилцуулсан.

 

Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд С.Ц*******г томилохдоо Т******* а******* тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 43 дугаар зүйлийн 43.3, 43.6 дахь хэсгийг тус тус зөрчиж томилсныг Т******* а******* зөвлөл тогтоосон бөгөөд мөн хуулийн 30.2-т Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, т******* албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна гэж заасны дагуу С.Ц*******ыг томилсон Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Түр орлон гүйцэтгэгч томилох тухай" Б/116 дугаар захирамжийг хүчингүй болгохыг эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Засаг даргад зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгсөн з******* 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дүгээр тогтоолыг хүргүүлсэн.

 

Түүнчлэн Засгийн газрын 2019 оны ******* дугаар тогтоолоор баталсан Т******* захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт"-д зааснаар аймгийн Засаг Даргын харьяа агентлагийн даргын албан тушаал нь ахлах түшмэлийн ангиллын, ТЗ-10 зэрэглэлийн албан тушаалд хамаарна. Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон С.Ц******* нь т******* жинхэнэ а******* нөөцөд бүртгэлгүй, Т******* а******* тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтад заасан туршлагын болон албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангахгүй байна.

 

6.3 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан гэсэн үндэслэл нь сонгон шалгаруулалт зохион байгуулахтай холбоотой зохицуулалт байсан. Тус зохицуулалтад т******* а******* шалгалтад ороогүй хүн т******* жинхэнэ албан тушаалтанд томилогдож болно гэсэн зохицуулалт байхгүй. Ерөнхий шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн хүн т******* а******* тусгай шалгалт буюу тухайн албан тушаалын сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр томилогдох зохицуулалт гэж ойлгож хэрэгжүүлж, хяналт тавьсан байгаа. С.Ц******* нь өөрөө анх албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдохдоо ерөнхий шалгалтын ч нөөцгүй байсан. Ерөнхий шалгалтын нөөцгүй учраас сонгон шалгаруулалтгүйгээр томилогдох боломжтой байсан гэж үзэж байгааг нь ерөнхий шалгалтын нөөцгүй тул хууль бус гэж үзэж байна. Түүнчлэн зөвхөн сонгон шалгаруулалтыг хориглосон заалт гэж үзэж байгаа. Мөн тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа. С.Ц******* нь өөрөө Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд тавигдаж байгаа тусгай шаардлагыг хангахгүй байгаа тул т******* а******* тухай хуулийг зөрчсөн гэх шийдвэрийг Т******* а******* зөвлөл гаргаж хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Тухайн үүрэг даалгаврыг Засаг дарга биелүүлээгүй учраас хуралдаанаар авч хэлэлцээд 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн ******* дугаар тогтоолыг гаргасан. Иймд Т******* а******* з******* 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн ******* дугаар тогтоол болон 2021 оны 3 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дүгээр тогтоол нь хууль тогтоомжийн дагуу гарсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Ц*******гийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

Нэхэмжлэгч С.Ц******* тус шүүхэд хандаж Т******* а******* з******* 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай ******* дугаар тогтоол, түүний 12 дугаар хавсралтын 1 дэх хэсэг болон Т******* а******* з******* 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн ******* дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэг. Нэхэмжлэгчийн гаргасан, Т******* а******* з******* 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай ******* дугаар тогтоол, түүний 12 дугаар хавсралтын 1 дэх хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Т******* а******* з******* 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай ******* дүгээр тогтоолоор Т******* а******* тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.3, 66.1.6 дахь заалт, Т******* а******* з******* үйл ажиллагааны дүрэм-ийн 2.1.1, 3.1.2.в, 4.5 дахь заалт, Т******* а******* з******* салбар з******* ажиллах журам-ын 3.9 дэх заалтыг тус тус үндэслэн Т******* а******* з******* 2021 оны 40 дүгээр хуралдаанаар Увс аймгийн т******* захиргааны байгууллагуудад хяналт шалгалт хийсэн ажлын тайланг хэлэлцээд тус аймгийн т******* захиргааны байгууллагын зарим удирдах, гүйцэтгэх албан тушаалд томилсон энэхүү тогтоолын 1-15 дугаар хавсралтад дурдсан шийдвэр Т******* а******* тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Т******* а******* з******* 2019 оны 14, 15, 16, 17 дугаар тогтоолоор тус тус баталсан Т******* а******* тусгай шалгалт өгөх болзол, журам, Т******* а******* ерөнхий шалгалт өгөх болзол, журам Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Т******* а******* з******* даргын хамтарсан 2019 оны 34/31 дүгээр тушаалаар баталсан Т******* жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын холбогдох заалтыг тус тус зөрчсөнийг тогтоож, Т******* а******* тухай хууль тогтоомж зөрчиж томилсон албан хаагчдын нэрс албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг хавсралтаар баталж шийдвэрлэсэн, уг тогтоолын 12 дугаар хавсралтын 1-д Хүнс хөдөө аж ахуйн Газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Ц******* Т******* а******* тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 43 дугаар 43.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж заажээ.

 

Т******* а******* тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, т******* албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна. 65 дугаар зүйлийн 65.6-д Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. З******* шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ., 66 дугаар зүйлийн 66.1-д Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 66.1.3-т иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу т******* жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, 66.1.6-д хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах, гэж,

 

Т******* а******* з******* үйл ажиллагааны дүрмийн 2.1-д Зөвлөл Т******* а******* тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс гадна дараах эрх эдэлнэ: 2.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол т******* жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгөх;,4.5-д Зөвлөл хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргана. Бүрэн эрхийнхээ хүрээнд албан даалгавар, зөвлөмж гаргаж болно. Зөвлөлөөс гаргасан шийдвэрт З******* дарга гарын үсэг зурна. гэж тус тус заасан байна.

 

Нэхэмжлэгч уг тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлээ Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай (цаашид "Ковидын хууль гэх) хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт ...албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ" гэж, хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ гэж заасан тул хуулийн үйлчлэл зогссоноос хойш Т******* а******* тухай хуулийн үйлчлэл эхлэх ёстой, ******* дүгээр тогтоол гарах үед Ковидын хууль үйлчилж байсан... гэж тодорхойлсныг хариуцагч ...Т******* а******* зөвлөл хуульд заасны дагуу т******* жинхэнэ албан хаагчийг томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийдэг. С.Ц******* нь т******* жинхэнэ а******* нөөцөд бүртгэлгүй, хуульд заасан туршлагын болон албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй гэж тайлбарлан эс зөвшөөрч маргасан.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/116 дугаар бүхий Түр орлон гүйцэтгэгч томилох тухай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт, Авлигатай тэмцэх газрын, Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн С.Ц*******г мөн өдрөөс эхлэн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж сарын үндсэн цалинг ТЗ-10 ангилал зэрэглэлийн 5 дугаар шатлалаар /1 088 657 төгрөгөөр/ тогтоосон байна.

 

Т******* а******* з******* даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Орон нутагт ажиллуулах тухай 168 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Ховд, Увс, Архангай аймгийн т******* байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй хангаж, т******* үйлчилгээг иргэдэд хүргэж буй байдал, Т******* а******* тухай хууль тогтоомж...хэрэгжилттэй танилцаж, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх, т******* жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны түвшинд үнэлэлт өгөх...үүрэг бүхий зөвлөн туслах ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар удирдамж баталсан, /батлагдсан бүтэц орон тооны дагуу ажиллаж байгаа эсэх, т******* жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулсан /т******* а******* ерөнхий болон тусгай шалгалт өгсөн эсэх/, Т******* жинхэнэ албан хаагчийг албан тушаалд томилсон шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэх, Т******* жинхэнэ а******* удирдах, гүйцэтгэх албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэх...Т******* а******* тухай хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан т******* жинхэнэ албан хаагчид тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан эсэх...зэрэг асуудлыг шалган тогтоохоор шийдвэрлэсэн байна.

 

Т******* а******* з******* 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 39 дүгээр хурлын тэмдэглэлээр ...орон нутагт ажилласан ажлын хэсгийн тайлан-г хэлэлцэж улмаар ажлын хэсгийн тайлан-г зарчмын хувьд дэмжиж шийдвэрлэсэн, дээрх ажлын хэсгийн тайланг үндэслэн маргаан бүхий захиргааны акт болох Т******* а******* з******* 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай ******* дугаар тогтоол, түүний 12 дугаар хавсралтын 1 дэх хэсэг гарсан байна.

 

Т******* а******* тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол т******* а******* төв байгууллага өөрөө т******* жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ", 30.2-т Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, т******* албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна гэж тус тус заасан.

 

Түүнчлэн Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор баталсан Т******* а******* з******* үйл ажиллагааны дүрмийн 2.1-д Зөвлөл Т******* а******* тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс гадна дараах эрх эдэлнэ: 2.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол т******* жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгөх; гэж заасан ба эдгээр хууль болон дүрмийн заалтаас үзвэл хариуцагч Т******* а******* зөвлөл нь т******* албан хаагчийн томилгоонд хяналт шалгалт хийх бүрэн эрхтэй бөгөөд уг эрх хэмжээний хүрээнд Т******* а******* з******* 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай ******* дугаар тогтоол, түүний 12 дугаар хавсралт бүхэлдээ нийцэж байна.

 

Иймд маргаан бүхий, Т******* а******* з******* 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай ******* дүгээр тогтоол, түүний 12 дугаар хавсралтын 1 дэх хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгч С.Ц*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Ц******* нь т******* жинхэнэ а******* нөөцөд бүртгэлгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч энэ талаар маргадаггүй.

 

Нэхэмжлэгч нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т ...албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ. гэж заасныг үндэслэл болгон маргаж байх боловч уг хуулийн заалт нь зөвхөн т******* а******* сонгон шалгаруулалт явуулах хугацааг тогтоосон гэж үзэхээр байна.

 

Энэ тохиолдолд т******* а******* нөөцөд бүртгэгдээгүй, т******* а******* ерөнхий шалгалт өгөөгүй буюу Т******* а******* тухай хуулийн 25.1, 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 43 дугаар зүйлийн 43.3, 43.6-д заасныг тус тус зөрчиж томилогдсон этгээдийг үргэлжлүүлэн ажиллуулах, улмаар хууль зүйн үндэслэлтэй гарсан Т******* а******* з******* 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай ******* дүгээр тогтоол, түүний 12 дугаар хавсралтын 1 дэх хэсгийг хууль бус гэж дүгнэх боломжгүй.

 

Иймд нэхэмжлэгч С.Ц*******гийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Нэхэмжлэгч С.Ц*******гийн гаргасан, Т******* а******* з******* 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн ******* дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Т******* а******* з******* 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн ******* дүгээр Захирамж хүчингүй болгох тухай тогтоолоор Т******* а******* тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, 30.3 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан Т******* а******* з******* үйл ажиллагааны дүрэм-ын 3.1.2в, 4.4, 4.5 дахь заалтыг тус тус үндэслэн Т******* а******* тухай хуулийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 43 дугаар зүйлийн 43.3, 43.6 дахь хэсгийг тус тус зөрчиж томилсныг тогтоосон Т******* а******* з******* 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дүгээр тогтоолоор өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Ц*******г томилсон тус аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б/116 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч уг тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлээ Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу томилогдон ажиллаж байгаа, уг хууль зогссон өдрөөс эхлэн Т******* а******* тухай хуульд заасан зохицуулалтыг хэрэглэх ёстой гэж тодорхойлсныг хариуцагч ...С.Ц******* нь т******* жинхэнэ а******* нөөцөд бүртгэлгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангахгүй байна...ТЗ-10, ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох т******* албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргасан.

 

Т******* а******* тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол т******* жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно., 27 дугаар зүйлийн 27.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол т******* жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:, 33 дугаар зүйлийн 33.3-т Ерөнхий шалгалтыг т******* жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, т******* үйлчилгээний болон улс т******* албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан т******* захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна. 43 дугаар зүйлийн 43.3-т Т******* жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараахь журмаар түр орлон гүйцэтгүүлнэ:, 43.6-д Энэ хуульд заасан журмыг зөрчиж, т******* албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно. гэж тус тус заасан.

 

Т******* а******* з******* ******* дүгээр тогтоолоор Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Түр орлон гүйцэтгэгч томилох тухай" Б/116 дугаар захирамжийг хүчингүй болгохыг тус аймгийн Засаг даргад даалгаж, хугацаатай үүрэг өгч уг тогтоолыг хүргүүлсэн боловч Увс аймгийн Засаг дарга нь тухайн тогтоосон хугацаанд т******* а******* з******* тогтоолыг биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

 

Энэ тохиолдолд тухайн хууль бус захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Т******* а******* з******* ******* дүгээр тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хариуцагч захиргааны байгууллагад хуулиар тогтоосон эрх хэмжээ чиг үүрэгт нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр байх бөгөөд уг тогтоолын улмаас нэхэмжлэгч С.Ц*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаал нь ахлах түшмэлийн ангилалд хамаарахын хувьд Т******* а******* тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан т******* захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно:, 23.2.3-т ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол т******* албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх-ыг шаардах бөгөөд Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон С.Ц******* нь дээр заасан тусгай шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч нь энэ талаар маргаагүй..

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б нь шүүх хуралдаанд гарын үсгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээ зүйлийн 111.1, 96 дугаар зүйлийн 96.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг захирамж нь мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасанд хамаарахгүй буюу гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Т******* а******* тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 30.3, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ц*******гоос гаргасан Т******* а******* з******* 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай ******* дугаар тогтоол, түүний 12 дугаар хавсралтын 1 дэх хэсэг болон Т******* а******* з******* 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн ******* дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН